| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 263/2013/0004/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2016-12-07 |
| Зүйл хэсэг | 147.2., 261.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 37
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа, Ц.Майбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 201218010024 дугаартай, 263/2013/0004/Э индекстэй, 6 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, ****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл ****, Дархан-Уул аймгийн Дархан сум, ********* дугаар гудамжны ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт гийн /РД: ********/,
Монгол Улсын иргэн, ******* онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *********эгтэй, ******* боловсролтой, *******мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл *********** нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******** хорооллын задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /РД:************/,
Монгол улсын иргэн, ******** онд Улаанбаатар хотод төрсөн, *********эгтэй, ************ боловсролтой, ******** мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл ******** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *********** гудамжны ******** тоотод оршин суух, Урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 2008 оны 236 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 25 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж суллагдсан гэх, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД: **********/,
Монгол улсын иргэн, ******** онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ******эгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл ********** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ********* дугаар байр, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*************/.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч *******, Д.*******, Т.*******, Б.******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн уурхай руу алттай шороо авах зорилгоор бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, хамгаалагч , , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, “” ХХК-ийн уурхайгаас 5 шуудай алттай чулуу дээрэмдсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх *******, Д.*******, Т.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 39 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Д.*******, *******, Т.******* нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Т.*******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар үйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар үйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар үйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч Д.*******ын биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******, Т.*******, Б.******* нарын биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
-Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,
-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, Т.*******, Б.******* нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон /2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 хоног, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 59 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 367 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 525 хоногийг, шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг, шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 109 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 96 хоног/ нийт 205 хоногийг, шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон /2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 хоног, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 82 хоног, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 80 хоног/ нийт 174 хоногийг тус тус тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
-Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Портер” маркийн 73-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******, *******, Т.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 125.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Эрүүгийн гэмт хэргийн хувьд 2012 оны 02 дугаар сард үүссэн бөгөөд одоо 4 жил болж байна. Хэргийн ач холбогдлын хувьд хохирол төлбөр төлөгдсөн авсан гэх 5 шуудай чулуу нь алттай байсан эсэхийг мөрдөн байцаалтанд тогтоогоогүй зэрэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан.
Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Анх удаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад үнэнч шударгаар хэргээ хүлээн мэдүүлж, гэмшин ойлгож байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзсэнгүй.
Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 55 дугаар зүйлийн 55.1 баримтлан шийдвэрлэж өгөх санал тавьж байна. Учир нь Т.*******ын хувьд урьдчилан хорих байранд хэрэгт шалгагдаж байх үед түүний хамгийн том хүү нь нас барсан, мөн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байхад түүний эхнэр өвчний учраас нас баржээ. Одоо түүний асрамжинд 15-16 насны насанд хүрээгүй 2 хүүхэд байдаг. Тэднийг харж хандах хүн ааваас нь өөр байхгүй юм. Харин Д.*******ын хувьд түүний асрамжинд өндөр насны ээж нь байдаг бөгөөд түүний эхнэр нь 9 удаа хагалгаанд орсон одоо эмчийн байнгын хяналтанд байдаг.
Ар гэр, ахуй амьдралын байдал, хуульд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал нийгмийн хор аюул нь арилсан байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан ял болон 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“... “” ХХК нь өмгөөлөгчдийн зардалд н.Өлзийбаяр, нарт нийт 3 жилийн хугацаанд нилээдгүй их хэмжээний төлбөр төлсөн бөгөөд үүнээс хамгийн сүүлийн 1.000.000 төгрөгийг л шүүгдэгч нараас нэхэмжилсэн. Хамгийн гол нь хохирогч нь энэхүү мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрөө сайн дураар татагдан ороогүй, шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хууль бус үйлдлийн улмаас хуульд заасан үндэслэлээр л татагдан орсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хууль бус үйлдэл гаргаагүй бол “” ХХК хохирохгүй, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч хөлслөх шаардлагагүй юм.
“” ХХК нь Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, шүүхэд төлөөлөх үнэмлэхний 2019 дугаартай өмгөөлөгч тэй “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, мөнгө тушаасан баримт зэргийг үйлдсэн бөгөөд хохирогчийн зүгээс өмгөөлөгч авсаныг нотлох баримтуудыг шүүхэд хавсарган өгсөн байхад уг өмгөөллийн хөлсний зардлыг нөхөн төлүүлэх зардал биш гэж дүгнэсэн нь хууль бус байна.
Хамгийн гол нь ЭБШХ-ийн 100 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх зардлын хэмжээг тодорхойлоход 99.1.4-д заасан зардлын хэмжээг тодруулан тусгаагүй нь “өмгөөлөгчийн хөлсийн зардлын хэмжээ”-г хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч нар хоорондоо харилцан тохиролцож тогтооно.” гэж заасны дагуу өмгөөлөгч үйлчлүүлэгч нар хоорондоо тохиролцох зардал болохоор ийнхүү хатуу хэм хэмжээ тогтоож, хуульчлаагүй болно.
ЭБШХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.1-д байцаан шийтгэх ажиллагааны зардлуудыг дурдсан байх бөгөөд уг байцаан шийтгэх ажиллагааны зардлыг ЭБШХ-ийн 101 дүгээр зүйлд зааснаар “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах” гээд 101.1-д “Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй” гэжээ...Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор ЭБШХ-ийн 38.2-т заасан мэргэжлийн өмгөөлөгч бус этгээд оролцож болох заалтыг хүчингүй болгосон бөгөөд ингэснээрээ ЭБША-нд зөвхөн мэргэжлийн өмгөөлөгч л оролцох эрхтэй болсон. Мөн “” ХХК-ийн өмгөөлөгч авах эх үүсвэрийг шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгөнд халдсан хууль бус үйлдлээс улбаатай бөгөөд энэхүү гэмт хэрэг гаргаагүй, “” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шүүгдэгч нар нь халдаагүй байсан бол “” ХХК нь өмгөөлөгч авах шаардлагагүй билээ...Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолын хохирогчийн хохирлын мөнгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Майбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...1. “” ХХК-ийн уурхай харуул хамгаалалт нь сул, хаалт хашилт муутайгаас гадна харуулын албаны дарга *******аас мөнгө авч оруулахаар анх тохирсноос буюу хохирогчийн буруутай үйлдлээс болж тухайн хэрэг гарсан байдаг. Тодруулбал: Ялтан Б.******* нар нь ялтан *******ын хэлснээр “” ХХК-ийн харуулын албаны даргатай ярилцаж, тохиролцсон гэж ойлгон тухайн компанийн эзэмшлийн уурхайн талбайгаас алт олборлох зорилгоор очсон байдаг. Гэтэл харуулын албаны дарга Дашдаваа олуулаа ирсэн тул оруулахгүй гэж *******тай маргалдсанаас уг зодоон гарсан.
Ялтанууд нь уурхайн талбайд нэвтэрч алт олборлохоор харуулын албаны 3 хамгаалагчийг хүний олноор далайлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, уурхайн талбайд нэвтрүүлэхийг шаардсан, уг заналхийллийг идэвхжүүлсний улмаас хамгаалагч Батсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг.
Мөн ялтнуудын авсан гэх 5 шуудай чулууг машиндаа ачсан байх үед нь “” ХХК-ийн ажилтнууд ирээд авч явсан байдаг. Хэрэгт эдгээр 5 шуудай чулууг килограммлаж, зургийг нь авч бэхжүүлсэн байснаас өөр ажиллагаа огт хийгдээгүй байна. Тухайлбал: тухайн чулуу нь алттай эсэхийг шинжилж тогтоогоогүй, “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр явж байгаа нь хувийн байдлыг дордуулж байна. Алтны уурхайнууд алтаа олборлож аваад чулуу, шороог нь хаядаг шүү дээ. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнийг анхаарч үзэлгүй “тухай 5 шуудай чулууг алттай байсан” гэсэн таамаглалд тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна. Учир нь: Ялтан Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр нь мэдүүлдэг бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдаг. Мөн тэрээр хохирогч ыг 1 удаа өшиглөсөн талаараа үнэн зөвөөр мэдүүлдэг.
Шүүгч Б.Мөнхбаяр, А.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс өмнө уг хэргийг 2 удаа шийдвэрлэж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд хүнд гэмт хэрэгт тооцогддог тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
Учир нь тухайн 2 удаагийн шийдвэрт уг шүүгч нар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг 551.1 зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж тусгайлсан санал гаргасан талаар хэрэгт хавсаргасан баримт байхгүй.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолдл өөрчлөлт оруулж, Б.*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг 551.1 зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь: Хэрэг анх 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гарсан өөрөөр хэлбэл 2016.9.28-ны өдөр буюу 4 жилийн дараа шийдвэрлэгдэж байна. “” ХХК-нд учирсан хохирол нь /бодит/ 7.500.000 төгрөг байдаг. Холбогдогч ******* нь хохирол гэж 1.800.000 төгрөг төлсөн ба хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хорыг арилгасан байна. Уг нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс өмнө хэргийг 2 удаа шийдвэрлэж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551-1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж байсан. Гэтэл 9 сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолдоо ЭХ-ийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн 39-р шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******эд ял шийтгэл оногдуулахдаа ЭХ-ийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016.9.6-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө хэргийг 2 удаа хянаж хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр Т.******* намайг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 551-р зүйлийн 551.1 дэх зүйлийг хэрэглэж 3 жил 4 сар 1 хоногийн хорих ял оногдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Т.******* надад оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож байсан.
2 удаагийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Д.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар орж уг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл эдгээр шүүгчид 2016.9.6-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд урьд гаргасан шийдвэрээсээ эрс зөрүүтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.
Т.******* миний бие гэм хэргийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм хохирлыг арилгасан байдал болон ар гэрийн байдал, 2003.3.26-нд төрсөн хүү Ж.Золжаргал нь асран хамгаалах насанд хүрсэн хүн байхгүй зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...******* миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсч, гэмшиж байна. Миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016.9.26-нд хуралдаж хянан хэлэлцэхээс өмнө 2 удаа хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр ******* намайг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхээс оргож, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгүүлж, ял шийтгэл оногдуулахдаа хүнд гэмт хэрэгт багтаан шийдвэрлэж, мөн хуулийн 551-р зүйлийн 551.1 дэх зүйлийг хэрэглэж 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ******* надад оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож байсан.
Дээрхи 2 удаагийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Д.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар орж уг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл эдгээр шүүгчид 2016.9.6-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд урьд гаргасан шийдвэрээсээ эрс зөрүүтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд ******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдал болон хувийн байдал мөн биеийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Д.******* миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсч, гэмшиж байна. Миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016.9.26-нд хуралдаж хянан хэлэлцэхээс өмнө 2 удаа хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр Д.******* намайг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 551-р зүйлийн 551.1 дэх зүйлийг хэрэглэж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.******* надад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож байсан.
Дээрхи 2 удаагийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Д.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар орж уг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл эдгээр шүүгчид 2016.9.6-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд урьд гаргасан шийдвэрээсээ эрс зөрүүтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Д.******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдал болон биеийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Б.******* миний бие урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсч, гэмшиж байна. Тиймээс ч миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016.9.26-нд хуралдаж хянан хэлэлцэхээс өмнө 2 удаа хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр Б.******* намайг “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 551-р зүйлийн 551.1 дэх зүйлийг хэрэглэж 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.******* надад оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож байсан.
Дээрхи 2 удаагийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Д.Нарантуяа, Г.Дэлгэрсайхан нар орж уг шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл эдгээр шүүгчид 2016.9.6-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд урьд гаргасан шийдвэрээсээ эрс зөрүүтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, нийгмийн хор аюулын хувьд хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Б.******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 551-р зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Майбаяр давж заалдах шатны шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:
“...Миний хувьд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш юм. Учир нь бодит хохирлыг тогтоогоогүй. Яллах дүгнэлтдээ алттай 5 шуудай дээрэмдсэн гэж оруулж ирсэн хэдий ч үүнийг нарийн сайн тогтоогоогүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлэх буюу зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар өөрчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Анхан шатны шүүх ялтан нарын үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн ба мөн хуулийн 149 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй адилхан довтолгоо хийгдсэн, хүч хэрэглэсэн байдаг. Мөн уурхайгаас хэдэн төгрөгний эд зүйл алдагдсан нь тодорхойгүй.
Анхан шатны шүүх ******* нарыг хүнд гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Гэтэл энэ хэргийг шүүгч нь 2 удаа шийдсэн ба тусгай санал гаргаагүй атлаа хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзснийг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Ялтан нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Миний бие гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “довтолсноор” дуусдаг. Хохирогчийн талаас нэхэмжилж буй мөнгийг ялтан нарын ар гэрээс бүрэн төлсөн тул хохирогчид учирсан гэм хорыг арилгасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх нөхцөл бүрдсэн тул уг зүйл заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Энэ хэрэг 4 жил шүүхээр явсан. Энэ хооронд ялтан нар нь хэрэгт огт холбогдоогүй юм. Одоогийн байдлаар Ялтан ******* 617 хоног, ялтан Д.*******, Б.******* нар 297 хоног, ялтан Т.******* 267 хоног тус тус цагдан хоригдсон...” гэв.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн дүгнэлтэндээ:
“...Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шинж чанарыг харгалзан үздэг. Гэтэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг барьсан. Энэ байдлаас нь үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв
Тодорхойлох нь:
*******, Д.*******, Т.*******, Б.******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн уурхай руу алттай шороо авах зорилгоор бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, хамгаалагч , , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, “” ХХК-ийн уурхайгаас 5 шуудай алттай чулуу дээрэмдсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 39 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******, *******, Т.*******, Б.******* нарыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялтан нарт оногдуулсан зарим ялыг өршөөн, зарим ялаас өршөөн хасаж тооцон биечлэн эдлэх ялыг тогтоон, уг ялыг тодорхой дэглэмд эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Ялтан *******, Д.*******, Т.*******, Б.******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн уурхай руу алттай шороо авах зорилгоор бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, хамгаалагч , , нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, “” ХХК-ийн уурхайгаас 5 шуудай алттай чулуу дээрэмдсэн гэх гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.
Ялтан *******, Д.*******, Б.*******, Т.******* болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, П.Буманзаяа, Ц.Майбаяр нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг хүссэн...” давж заалдах гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад *******, Д.*******, Б.*******, Т.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Түүнчлэн *******, Д.*******, Б.*******, Т.******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ий өмгөөлөгчийн зардал 736.352 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “ХААН” банкны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул өмгөөлөгч , нарын гаргасан давж заалдах гомдлын шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Ялтан ******* нь энэ хугацаанд нийт 617 хоног буюу 01 жил 08 сар 12 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “...Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно...” гэж заасны дагуу түүнд шүүхээс оногдуулсан 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссанд тооцон нэн даруй суллаж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд *******, Д.*******, Б.*******, Т.******* болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, П.Буманзаяа, Ц.Майбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, 9 дүгээр заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг:
“...2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 55.1 дүгээр зүйлийн 55.1.1 дэх хэсгүүд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг эд хөрөнгийг эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Т.*******ыг 03 жил 04 сар 10 хугацаагаар хорих ялаар, Б.*******ыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтыг:
“...3.Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч *******эд оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч Д.*******ын биечлэн эдлэх ялын хугацааг 01 жил 06 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******, Т.*******, Б.******* нарын биечлэн эдлэх ялын хугацааг 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай....” гэж,
5 дахь заалтыг:
“...5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, Т.*******, Б.******* нарт тус бүр оногдуулсан 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон нийт 617 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнд шүүхээс оногдуулсан 01 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссанд тооцон нэн даруй суллаж, магадлал хүчин төгөлдөр болтол батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. *******, Д.*******, Б.*******, Т.******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ий өмгөөлөгчийн зардал 736.352 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ