Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Иргэдийн төлөөлөгч: Ө.Батчимэг,

Хохирогчийн төлөөлөгч: Б.М, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

Гэрч: Э.Ц, Э.Э,

Шинжээч: М.Ундармаа, Л.Баттулга, Д.Дэжидмаа,

Шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Ууганбаяр,

Шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир, К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805038680706 дугаартай хэргийг  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, .... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, 1995 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын гадна М.Б-той маргалдан зодож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой орой 21 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд нөхөр М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  А.Бий  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр найз Ц болон бусад найзуудын хамт 5 сургуулийн хажууд байрлалтай найзынхаа пабад хөдөө явж ирээд “PlayStation” тоголсон. Ц бусад найзуудтай архи уусан. Би энэ үед огт архи уугаагүй. Орой манай хамаатны залуу ирж 1-2 шил архи уусан. Тэндээсээ Цтай хамт нэг найзтайгаа уулзаж 10 дугаар хорооллын нэг пабад сууж байхад Ц “хоёулаа Т-гийн ажил дээр очих уу, Саппорогийн тэнд ТНТ зочид буудалд ажиллаж байгаа” гэж хэлсэн. Энэ үед би нилээд согтолттой байсан. Тухайн пабаас хэрхэн гарснаасаа сайн санахгүй байна. ТНТ зочид буудлын нэг давхарын ресторанд ирснээ санаж байна. Энэ үед М ирсэн байсан. Мыг хамт ирсэн, тэнд байсан эсэхийг санахгүй байна. Т-, Ц, М бид нар 1 шил архи уусан. Би ширээн дээр согтоод унтсан. Тэгэхэд Т- намайг сэрээгээд 305 тоот өрөөнд ороод амарч архиа гарга гэж хэлсэн. Тэгээд би шатаар гарч явахад 305 тоот өрөө харагдаж байсан, гадаа гэгээ орж байсан. Би өрөөнд ороод гутал хувцсаа тайлаад амарсан. Орой 19-20 цагийн үед гаднаас хоёр танихгүй хүн өрөөнд ороод ирсэн. Би гайхаад хартал хажууд Ц унтаж байсан. Тэдгээр хүмүүс үгийн зөрүүгүй “хоёр банди минь бос” гээд дарамталж эхэлтэл Ц “сайн уу боди Очроо ахаа” гэсэн. Тэгэхээр нь би Мын нөхөр нь юм байна гэж ойлгосон. Өмнө нь сонсож байснаас царай зүсийг огт харж байгаагүй.  Түүнтэй хамт явсан хүнийг Д.Ггэдэг хүн байсныг сүүлд мэдсэн. Тэр хүн “Та хоёр зөв суу, мөнгө байна уу, архи авч өг” гэсэн. Ц утсаар архи захисан. Энэ үед та хоёрыг ална гээд дарамтлаад байсан. Би юу болж байгааг сайн ойлгохгүй байсан. Ц, Д.Ггэдэг хүнийг өмнө нь таньдаг байсан юм шиг байсан. Сайн уу ах гээд мэндэлж байсан. Би унтаж байсан орныхоо хажууд сууж байсан. Энэ үед зөөгч гаднаас архи оруулж ирж өгсөн. Удалгүй М уйлсан байдалтай гаднаас ороод ирсэн. Нөхөр лүүгээ “чи ийм хогийн пизда шүү дээ” гээд орилоод талийгаачийн нүүр лүү цохиод, өшиглөж эхэлсэн. Талийгаач ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй сууж байгаад гэнэтхэн босоод бүгдийг ална гээд Мыг үсдэж орон дээр дарсан. Энэ үед М талийгаачийн өөдөөс хөлөөрөө тийрч өшиглөсөн бөгөөд талийгаачаас цус гарсан. Ц салгах гэтэл Цыг зодсон. Түүний дараа миний дээрээс дарж зодоод эхэлсэн. Би учраа олохгүй байсан. Яагаад энэ хүнд зодуулаад байгаа юм бол гэж бодож байсан. Нэг хартал Д.Гмөсний хавчаар барьчихсан наад бацааныг чинь хутгалъя гээд босоод ирсэн. Би зугтах гэтэл талийгаач намайг хазсан. Би тэндээс зугтаад гарсан. 2 давхарт гүйж байхад талийгаач хойноос пивоны шил шидсэн. Энхтөр доороос гарч ирж таараад түүнийг оносон. Бид хэд зугтаад гадаа гарсан би хувцасгүй нүцгэн байсан болохоор тэр чигтээ явж чадаагүй. Талийгаач пивоны шил бариад гарч ирээд “наашаа хүрээд ир бацаануудаа, та нар хаашаа зугтахав дээ, зугтах газаргүй” гэх зэргээр хэлж байсан. Би нэг санахад автобусны буудлын хажууд зогсож байсан. Талийгаач газар унасан байдалтай, Ц намайг салгаж байсан. Ц түргэн дуудаж байхыг харсан. Хамгаалагчаар гутал хувцсаа аваад Э гэдэг найзыгаа дуудсан. Э найзтайгаа уулзаад болсон явдлын талаар хэлтэл чи аймар хүмүүстэй холбогдсон байна. Д.Ггэдэг чинь олон жил шоронгоор явсан хүн байдаг гэхээр нь гэртээ харьж чадахгүй айсан байдалтай байсан бөгөөд өглөө цагдаа дээр очъё гэж бодож байсан. Тухайн үед талийгаачийг нас барсан гэж огт мэдээгүй, утас унтарсан байсан. Маргааш өглөө нь эхнэр лүүгээ залгатал гэрт цагдаа ирсэн байна гэхээр нь би гэртээ яваад очсон. Энэ үед талийгаачийг нас барсан гэдгийг мэдсэн” гэв.

 Шүүгдэгч  М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зуслангаас орж ирээд А гэх найзтайгаа уулзаж, хөгжим бүжгийн ойролцоох газарт хэдэн шил пиво уусан. Удалгүй Цтай холбогдон ТНТ буудалд очин үргэлжлүүлж архи уугаад маргааш өглөө нь нөхөртэйгөө холбогдон ямар хүмүүстэй хаана байгаагаа таньж мэддэг учраас хэлсэн. Удалгүй нөхөр ирэн үргэлжлүүлэн хамт ууж суусан. Би нөхөртэйгөө муудалцаж эхэлсэн бөгөөд юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Энэ хооронд талийгаач нөхөр маань Б-тэй буудлын коридорт маргалдаж эхэлсэн. Шалтгааныг нь би мэдэхгүй байна. Энэ үед Г гэх хүн гартаа “юм” барьж гарч ирэн “ална” гэж дайрахаар нь би хорьж зогссон. Энэ хугацаанд эдгээр хүмүүс буудлаас гаран маргалдсан байсан. Хэсэг хугацааны дараа буудлаас гартал нөхөр маань танигдахын аргагүй болтлоо зодуулсан, газар хэвтэж байсан...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Юуны өмнө шүүхэд гомдолтой байгаагаа хэлье. Миний өвөө, талийгаач аав, бид гурав хамт амьдардаг байсан. Аав маань өвөө бид хоёрыг тэжээдэг байсан. Өвөө маань 85 настай, хараагаа алдсан өндөр настай тул байнгын хараа хяналт, асаргаа шаарддаг. Өвөө маань ганц хүүтэй байсан бөгөөд ганц хүүгээ зүй бусаар алдсан. Сэтгэл санаа болон эд материалын хүнд гарз хохирол тохиолоо. Бидний өмөг түшиг болсон аавын маань амь насыг бүрэлгэсэн эдгээр хүмүүст шударга ял шийтгэл оногдуулна гэдэгт итгэлтэй байна...” гэв.

Гэрч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн шөнө 03 цагийн үед манай ажил дээр ирцгээсэн. Шөнийн 04-05 цагийн үед 305 номерын буудлын өрөөнд орсон. Талийгаач маргааш оройны 19-20 цагийн үед ирсэн байх. Мыг Цын найз гэдэг байдлаар таньдаг байсан. 305 номерийн өрөөнд юу болсныг хараагүй....М, талийгаач болон Г нар хамт лоунжид сууж байхдаа М нөхөртэйгөө маргалдаад хэрэлдэж байсан. Энэ үед намайг очиход М нь нөхрөө 2-3 удаа алгадаад хэл амаар доромжилж байсан. Тэгтэл талийгаач босч ирээд Мыг багалзуурдаад буйдан дээр дарсан. Би очиж салгах гэхэд эргэж хараад “чамайг ална шүү” гээд намайг багалзуурдсан. Энэ үед хамгаалагч гүйж иртэл хамгаалагчийг түлхэж унагаасан. 305 номерын өрөөнд зодоон боллоо гэхээр нь дээшээ гарахад талийгаач А.Бийг хэл амаар доромжлон, түүн рүү дайрч байсан. Талийгаач 3 давхарт гартаа шил барьчихсан байсан бөгөөд Б-, Ц нь миний хажуугаар гараад зугтахад шил шидээд миний нуруун дээр оносон. Бид гурав зугтаж гадаа гарсан. Гэтэл араас шил барьчихсан гарч ирээд та нарыг хатгана, ална гэх зэргээр сүрдүүлж байсан. Энэ үед нь шил рүү өшиглөж, шилийг унагасан. ... Гадаа талийгаач Б- нар гадаа гарч ирээд муудалцсан бөгөөд хоорондоо харилцан зодолдсон. Зодоон удаан хугацаанд үргэлжлээгүй. Хоромхон зуур болсон. А.Б талийгаачийг 2-3 удаа цохьсон...” гэв.

Гэрч Э.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б-, М нартай найз нөхдийн харилцаатай. Талийгаачийг таньдаг 2-3 удаа таарч байсан. Тухайн өдөр талийгаач эхнэртэйгээ муудалцсанаас болоод л бид нар луу дайрсан. Нэг мэдэхэд л талийгаачийн хамарнаас цус гарсан байдалтай байсан. Уурандаа намайг 2-3 удаа цохиж авсан. Б- бид хоёр айсандаа болоод өрөөнөөс зугтаж гарсан. Гарч ирээд эхлээд зодолдоход нь би найзыгаа аваад салгасан. Гэтэл талийгаач араас дарамтлаад сүрдүүлээд байсан. Энэ үед Б- гэнэт буцаж очоод цохьсон. Талийгаач найзтайгаа орж ирээд архи авч өг гэсэн тул би Энхтөр гэдэг тус байгууллагад ажилладаг найздаа хэлж дахин архи авч ирүүлсэн. ...Буудалд15-20 минут орчим дарамталсан. Талийгаачтай хамт орж ирсэн Г гэх хүнийг таньдаг бөгөөд их догшин ширүүн ааштай хүн байдаг. Тиймээс айсан байдалтай байсан. Г гэх хүн нь хөдөө явах гэж байна. 200.000 төгрөг өг гэх зэргээр дарамталж байсан. Б-ийг унтаж байхад нь танихгүй хүмүүс ирээд “ална” гэх зэргээр дарамтлаад эхэлсэн тул айж гайхсан байдалтай байсан. Б- бид хоёр буудлын өрөөнөөс зугтаж, гадаа гарсан. Талийгаач бид хоёрын араас гарч ирээд “алнаа бацаануудаа” гэх зэргээр дарамтлан дайрч байсан. Зодооны тухайд харилцан зодоон болсон гэж ойлгож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны орой би 23:00 цагийн орчим сансарт ээж Халиунаагийн гэрт байж байхад бага тойргийн гэрээс манай өвөө болох Мижиддорж залгаад “гэмтлийн эмнэлэг дээр очих хэрэгтэй байна, аав чинь аваарт орчихсон юм шиг байна” гэхээр нь би ээжийнхээс гараад машинтай найз руугаа яриад гэмтлийн эмнэлэг дээр хамт шөнө 00 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход аав сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан ба орж харахад аавын нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай, толгой нь нилэнхүйдээ хавдартай тархины яс нь цуурсан гэж эмч хэлсэн. Аав ухаангүй ямар нэгэн үг хэлж чадахгүй байсан. Удалгүй эмч нарт орж ирээд зүрхэн дээр нь тогны аппаратаар 2-3 удаа цохиулаад бид нар анхны тусламжийн бүхий л зүйлийг хийлээ нас барчихлаа гэж хэлсэн. Архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй, хоолой хаяа өвдлөө гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 83-84/,

Гэрчээр М.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай найз болох Ц- над руу залгаад “уулзах уу” гэхээр нь “тэгье” гээд байгаа газраа зааж өгч дуудсан.Тэгээд 02 цагийн үед “ТНТ” зочид буудалд очсон. Бид гурав тэр буудалдаа өглөө болтол архи хувааж уусан. Нэг шил архи л уусан санагдаж байна. Өглөө 09 цагийн үед тухайн үед “Шарын гол” суманд байсан нөхөртэйгөө утсаар ярьсан. Манай нөхөр Шарын голд архи ууж байгаад хүнтэй муудалцаад эрүүлжүүлэх байранд байна гэж хэлсэн бөгөөд надад нэг хүний утасны дугаар өгөөд наад хүнтэйгээ яриад намайг эрүүлжүүлэхэд байна гээд хэлээдхээч гээд утсаа салгасан. Тухайн үед өгсөн дугаарыг нь санахгүй байна. Би өөрөө нилээн согтуу байсан. Нөхөр над руу 12 цагийн үед залгаад “за би болчихлоо санаа зоволтгүй, чи хаана байгаа юм бэ, би одоо гарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ТНТ” зочид буудалд Ц-, Б- нартай хамт байна гэдгээ үнэнээр нь хэлэхэд “за чи наанаа байж байгаарай, замаараа авна” гэхээр нь хэлснээр нь би буудалдаа хүлээж байсан. Удалгүй манай нөхөр Саппоро дээр ирчихсэн байна гэж миний утас руу залгахаар нь би буудлаас ганцаараа гараад очиход нөхөр буудлын үүд рүү алхаад ирж байсан тэгсэн миний араас Ганзориг, Цогтоо нар гарч ирсэн. Тэр үед нөхөр тэр хоёр руу уурлаад нэг нэг удаа алгадсан. Би орж ирээд хэсэг байж байгаад нэг харсан нөхөртэйгөө муудалцаж байсан. Нөхөр намайг хардаад над руу дайрсан бас гараараа миний нүүр лүү цохиод унагаасан. Хуягаа намайг салгасан, тэгээд Хуягаатай юм яриад сууж байхад нөхөр Ц-, Б- нар хоорондоо коридорт муудалцаад эхэлсэн, ямар шалтгаанаар муудалцсаныг би мэдэхгүй. Намайг гадагшаа гарахад нөхөр ганцаараа ухаан алдсан, хамар амнаас цус гарсан байдалтай хажуу тийш хараад хэвтэж байсан. Би гайхаад түргэн дуудаач гэхэд Ц- утсаараа түргэн дуудаж өгсөн. Хаанаас гарч ирсэнийг нь мэдээгүй, хэсэг байж байтал араас Хуягаа нь гартаа мэс мэт зүйл барьж гарч ирээд хүн, хүн рүү дайраад байсан. Удалгүй түргэн ирээд нөхрийг аваад явсан. Хуягаа нь коридорт зодоон болоход маш их дэвэргэж байсан тэгээд л зодоон даамжираад ийм байдалд хүрсэн байх. Нөхөр маань 2018 оны 7 дугаар сарын 24-нд ГССҮТ-д очоод 01 цаг 35 минутанд нас барсан. Ямар ч байсан Б- манай нөхөртэй коридорт ноцолдоод байсан гадаа болсон асуудлыг би мэдэхгүй намайг гарахад нөхөр маань зодуулчихсан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 93-94/,

Гэрч Э.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз М, Б-ий хамтаар 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнийн 03:00 цагийн орчимд Саппорагийн автобусны буудлын ар талд байдаг ТНТ гэх нэртэй зочид буудлын кафед суусан. Бид нар хоорондоо ярилцаад архи ууж дуусгаад өглөө болгосон. 13:00 цагийн орчимд Мын нөхөр болох Б- бид нарын байсан буудалд ирсэн. Б- гэдэг найз маань зочид буудлын өрөөнд унтаж байсан. Нөхрийг нь ирэхээр  М, түүний найз Ариунаа, бид нар зочид буудлын 2 давхарт байрлах кафед хоол идэж, соёрхол нэртэй 0,75 литрийн архи уугаад би зочид буудал руу унтахаар орсон. Хэсэг хугацааны дараагаар Мын нөхөр Б- болон зүс таних ах Хуягаа нар орж ирээд Б- бид хоёрыг хэл амаар доромжлон цохиж байхад гаднаас М орж ирээд нөхөр болох Б-той маргалдаж түүний хамар луу нэг гараараа цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд тэр цус гарсан байдалтайгаараа бид хоёр руу дайрч, маргалдахад Б- бид хоёр гарч гүйхэд бид хоёрын араас пивоны шил бариад Б- хөөсөн. Гадагшаа гараад ахаа та яагаад байгаа юм бэ гэж Б- хэлэхэд үгийн зөрүүгүй Б- Б-ий нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгээд Б- Б-ыг мөн адил нүүрэн тус газарт нь цохиход Б- газарт унасан байсан. Би тэр үед холхондуу ТҮЦ-ний хажууд зогсож байсан. Тэгээд удалгүй 103 болон цагдаа нар ирсэн. Б-тэй маргалдаж бие биенээ цохиж байхыг харсан. Өөр хэн нэгэнтэй зодолдож байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96/,

Гэрч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-, Ц бид гурав шатаар доошоо зугтаасан чинь Мын нөхөр нь араас пивоныхоо шилийг шидээд тэр нь миний нуруун дээр оноод доош унаад хагарсан. Тэгээд бид нар гадаа гараад байж байтал араас Мын нөхөр хагарсан пивоны шилний хүзүү хэсгийг нь барьчихсан та нарыг бүгдийг чинь алнаа, пизданууд одоо жинхэнэ дүрнээ гээд бид нар руу дайрсан. Тухайн үед би уг хүн бид нарыг дүрчих байх гэж айгаад баруун гарт нь байсан шил рүү нь өшиглөөд газар унагаасан. Тэгтэл Б- Мын нөхрийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж газар унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохьсон. Яг аль хэсэгт нь цохисоныг нь санахгүй байна. Тэгээд Ц ирж Б-ийг салгаж авсан чинь Мын нөхөр босч ирээд Б-ийг одоо үзчихье, ална гэх зэргээр элдэв янзаар хараагаад заналхийлээд байсан. Тэгсэн Б-, Мын нөхрийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход хойшоо хатуу хучилттай зам дээр дагз хэсгээрээ саваад уначихсан. Тэгээд Мын нөхөр босч ирээгүй хурхирч байгаа юм шиг дуу гарган хэвтээд байхаар нь би цээжийг нь нойтон алчуураар арчиж байтал Г гартаа хутга шиг юм барьчихсан та нарыг ална гээд буудлаас гараад ирэхээр нь би зугатаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 102-103/,

Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач О Ц-той хэрэлдэж, элдвээр хэлж доромжилсоноос болж шивээстэй залуу Ц-г өмөөрч Отой маргалдаж, би Ог өмөөрч шивээстэй залуутай маргалдсан. Энэ үед шивээстэй залуу намайг түрүүлж цохисноос үүдэж зодоон гарсан юм. Гадаа болсон зодооныг бол мэдэхгүй. Намайг гарахад талийгаач ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 106-108/,

Гэрч А.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Орой 20 цаг 40 минутанд ажил дээрээ хоол идчихээд нэг их удалгүй байхад дээр 2 давхарт Лоунжид зодоон болоод байна гэж дуудахаар нь яваад очтол зодуулсан гээд байгаа бүдүүн залуугийн эхнэр нь нөхөр рүүгээ дайраад ширээн дээр байсан юм авч шидээд байсан. Тэгэхээр нь би салгаад нөхрийг нь авч гараад 305 тоот өрөөнд оруулсан. Өрөөнд оруулахад дотор нь хоёр залуу хөнжил дотор унтаж байсан. Тэр хоёр залуу гаднаас оронгуутаа нөгөө унтаж байгаа хоёр залууг алгадаад хөөе бос гээд нөгөө хоёр залууг босгож байсан. Тэгэхээр нь би таньдаг хүмүүс юм байна гэж бодон гараад хаалганы цаанаас чагнасан чинь нэг нь хаалга түгж гээд, та нар бацаанууд яах гээд байна гэж нөгөө бүдүүн залуу хэлсэн чинь хэн ахаа би яасан юм бэ гээд унтаж байсан залуугийн нэг нь хэлэхэд хамт явсан шорон яриад байсан залуу нь элдэвээр доромжлоод 2-3 удаа алгадсан. Нөхөр нь гартаа шилний хагархай барьчихсан та хоёрыг алнаа гэхэд нь цагаан подволкатай жижигхэн залуу нь гар руу нь өшиглөөд шилийг нь хагалуулчихсан юм. Нөгөө бүдүүн нөхөр цээж нүцгэн залууг цохиод авсан чинь нөгөө залуу нь эргүүлээд бүдүүн залуугийн шанаанд цохисон чинь уначихсан. Унангуут нь нөгөө залуу 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохиход бүдүүн залуу одоо болъё гээд хэвтээд байсан....Тэгсэн Б- талийгаач дээр яваад очсон чинь талийгаач нүүрэн тус газарт нь нэг цохьсон. Б- эргүүлээд нүүрэн тус газарт нь хоёр цохиход талийгаач хойшоо унасан. Б- нүүрэн тус газарт нь дахин нэг удаа цохиод талийгаачийг дээшээ өндийх гэхэд нь толгой ар хэсэг болон нүүр рүү нь нэг нэг удаа дахин цохьсон. Тэгээд Ц Б-ийг салгаад авсан чинь талийгаач босч ирээд ямар овоо цохидог лалар вэ алнаа, маргааш та нарыг бүгдийг чинь ална, десант буулгана гээд дахиад зодолдох гээд өрсөн чинь Б- дахин нүүрэн тус газар нь нэг удаа цохиод талийгаач хойшоо дагзаараа савж унаад толгойн ар хэсгээс нь цус гарчхаар нь би дотогшоо ороод ресепшины утаснаас дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117, 122/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гадагшаа юу болж байгааг гарч хартал үүдэнд харсан махлагдуу биетэй, талийгаач залуу гарныхаа хойно хагарсан пивоны шилний амны хэсгийг нуугаад барьчихсан байсан ба талийгаачийн урдаас Бээб гэх залуу чи эр хүн юм бол шилээ хаячих, хоёулаа эрх хүн шиг зодолдъё гэж байхад нь хажуу талаас зохион байгуулагч Т- зогсож байсан тул гар руу нь өшиглөөд гарт нь байсан шил нь газарт унасан. Тэгтэл Бээб нь шууд талийгаач залуу дээр ирээд хамар тус газарт нь цохиод цус гаргасан. Дахин уг залууг хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй. Цохиход нь талийгаач залуу нилээн хүчтэй ар дагз хэсгээрээ газар машин замын хатуу хэсэг дээр маш хүчтэй савж унасан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Шинжээчийн 1647 тоот: “...Талийгаачийн биед дагз ясны дээд хэсгээр эхлэн дагзны төвгөр дайрч нугасны том нүх, турк эмээлийг дайрсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их бага тархины орой болон суурийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус хуралт, хоёр нүдний ухархайн дотор, дээд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шилбэнд шарх, дагзны хуйх, баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, цээж, зүүн бугалга, баруун шуу, шилбэнд цус хуралт, зүүн дал, тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун, зүүн шанаа, баруун завьжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 2.4 промилли, ходоодны шингэнд 4,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байна. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 1-н 142-145/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 658 тоот: “...А.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. А.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. А.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт / 1 хх-н 194-195/,

Яллагдагчаар А.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нилээн согтоод ухаан санаа орж гараад байсан. Ц бид хоёр найз Энхтөрийнхээ ажилладаг ТНТ зочид буудлын пабад очсоноо санаж байна. Нэг ухаан ороход М ирчихсэн бид нар пабад юм яриад сууж байсан. Тэгээд Энхтөр бид нарыг зочид буудлын 3 дугаар давхарын 305 тоот өрөөнд ороорой гээд, Ц, М бид гурав уг өрөө рүү орсон тэгэхэд гадаа гэгээ орчихсон өглөө болж байсан юм. Тэгээд би 305 тоот өрөөнд ороод шууд унтаад өгсөн. Унтаж байтал хаалга хүчтэй дуугарах чимээнээр би сэрээд хартал хажуугийн орон дээр Ц унтаж байсан ба гаднаас буудлын өрөөнд би огт танихгүй хоёр хүн нилээн ууртай бид хоёрыг занасан маягтай, бухимдсан байдалтай орж ирээд хохирогч Б- нь хоёр банди минь бос өнөөдөр та хоёрыг ална, босоод хаалга түгж гэж Ц луу орилсон....Тэгээд гаднаас М уйлчихсан орж ирээд орж ирээд, нөхөр Б-ынхоо нүүр лүү нь нэг удаа өшиглөөд, гараараа нүүр лүү нь 7-8 удаа цохиход Б-ын хамраас цус гарчихсан чинь Б- “муу гичий минь чамайг энэ хоёртой чинь алнаа” гээд Мын үснээс нь зулгааж байгаад нүүр лүү нь зөндөө олон удаа цохиход нь Ц салгах гээд очтол Б- одоо та гурвыг алнаа гээд Цын нүүрэн тус газар гараараа цохиод ширээн дээр байсан пивоны шил аваад над руу шидэхэд нь би бултсан. Буудлын орон дээр намайг дарж аваад, чамайг ална л гээд миний толгой руу маш хүчтэй нилээн олон удаа цохьсон. Дээшээ өндийгөөд бостол Б- миний зүүн далан дээрээс хазахад нь би зугатаагаад буудлын өрөөнөөс гарч гүйгээд доош шатаар уруудахад Б- миний араас дахин пивоны шил шидээд миний өөдөөс гарч ирж байсан Энхтөрийн нурууг нь оночихсон. Тэгээд ер нь энэ хүний дарамтнаас яагаад ч гарч чадахгүй юм байна, энэ  хүн намайг хаанаас ч олж чадах юм байна гэж бодоод дүрс хийж уурласан уу, цочирдолд орсон уу сонин болоод Б- луу дайрсан ба яг юу болсныг санахгүй байна. Нэг л мэдэхэд Б- газар уначихсан байсан юм. Тэгээд би зугатаад буудал дээр зогсож байтал М, Гтай гарч ирээд л түргэн тусламж ирээд Б-ыг аваад явсан. Би найзындаа очиж хоночихоод маргааш өглөө нь өөрөө цагдаагийн байгууллага дээр ирсэн. М гаднаас орж ирээд гуталтай хөлөөрөө Б-ын нүүрэн тус газар нэг удаа өшиглөөд бас гараараа хэд хэдэн удаа цохьсон. Цохих дайрах болсон шалтгаан нь Б- та хоёр өнөөдөр зугтсан ч маргааш та хоёрын гэр оронг  чинь олоод ямарч хулгайчаар алуулчихаж чадна шүү, намайг хэн болохыг мэдэхгүй л байна даа гэж хэлэхэд нь цочирдолд орж балмагдаад эхнэр хүүхэд минь бодогдоод л явчихсан, тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг л мэдэхэд Б- газар уначихсан би цаана нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-229/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...ТНТ зочид буудлын хяналтын камерын бичлэг гэх “Бичлэг монтаж” гэсэн цэнхэр өнгөөр бичсэн цагаан өнгийн Си Ди-г компьютерт хийж уншуулахад 4605 дүгнэлтийн хавсралт гэснээр бичлэг эхлэв. Зочид буудлын хамгаалаг А.А- 21 цаг 01 минутанд талийгаач М.Б-, гэрч Д.Г нарыг зочид буудлын 2 дугаар давхарт байрлах Лаунжаас дагуулан 3 дугаар давхарт дагуулан гарч байгаагаар бичлэг эхлэнэ. Зочид буудлын хамгаалагч А.А- талийгаач М.Б-, гэрч Д.Г нарыг зочид буудлын 305 тоот өрөөнд оруулж өгч байгааг харуулав. Зочид буудлын хамгаалагч А.А- 305 тоот өрөөний гаднаас харж, яллагдагч Б.Б-, М.М нар буудлын өрөөнөөс гарч ирээд буцаж орж байгааг харуулав. Яллагдагч А.Бигүүн, гэрч Э.Ц нар буудлын өрөөнөөс зугтан гарч ирж байгааг харуулав. Талийгаач М.Б-, яллагдагч А.Б, гэрч Э.Ц нарын араас буудлын өрөөнөөс гарч ирж байгааг харуулав. ...Яллагдагч А.Б, гэрч Э.Ц, Э.Э шатаар доош зугтан талийгаач М.Б- гартаа барьсан шилээ шидэн Э.Эийн нуруун тус газар цохиж байгааг харуулав. ...А.Б, талийгаач М.Б- хоёр зодолдсоор гарч ирж байгааг харуулав. Яллагдагч А.Б, талийгаач М.Б-ын нүүрэн тус газар гараараа цохин газар унагааж байгааг харуулав. Яллагдагч А.Б талийгаач М.Б-ын дээрээс гараар цохиж зодож байгааг харуулав. Гэрч Э.Ц, А.Бийг салгаж байгааг харуулав. ...А.Б талийгаач М.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж унагаж байгааг харуулав. Бичлэг 21 цаг 25 минутанд дуусав...” гэсэн тэмдэглэл /хх 1-н 69-80/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 4/, Хэргийн газарт үзлэг хийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 5-9/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 10-13/, Хэргийн газарт нөхнө үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 14-15/, Хохирлын баримтууд /хх 1-н 41-61/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 69-80/, амь хохирогчийн өвчний түүх /хх 1-н 238-244/, шүүгдэгч А.Бий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 54-77/, шүүгдэгч М.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 78-87, 147, 153-156/ зэрэг болно.     

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.М нь “ТНТ” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд нөхөр М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон ба тэрээр гэр бүлийн хүчирхийлэл буюу хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн хамтран амьдрагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны оройны 21 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын гадна М.Б-той маргалдан зодож түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.Бий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын: “...2018 оны 7 дугаар сарын 23-ны орой би 23:00 цагийн орчим сансарт ээж Халиунаагийн гэрт байж байхад бага тойргийн гэрээс манай өвөө болох Мижиддорж залгаад “гэмтлийн эмнэлэг дээр очих хэрэгтэй байна, аав чинь аваарт орчихсон юм шиг байна” гэхээр нь би ээжийнхээс гараад машинтай найз руугаа яриад гэмтлийн эмнэлэг дээр хамт шөнө 00 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход аав сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан ба орж харахад аавын нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай, толгой нь нилэнхүйдээ хавдартай тархины яс нь цуурсан гэж эмч хэлсэн. Аав ухаангүй ямар нэгэн үг хэлж чадахгүй байсан. Удалгүй эмч нарт орж ирээд зүрхэн дээр нь тогны аппаратаар 2-3 удаа цохиулаад бид нар анхны тусламжийн бүхий л зүйлийг хийлээ нас барчихлаа гэж хэлсэн. Архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй хоолой хаяа өвдлөө гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 83-84/, гэрчээр М.Мын: “...Нөхөр над руу 12 цагийн үед залгаад “за би болчихлоо санаа зоволтгүй, чи хаана байгаа юм бэ, би одоо гарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ТНТ” зочид буудалд Ц-, Б- нартай хамт байна гэдгээ үнэнээр нь хэлэхэд “за чи наанаа байж байгаарай, замаараа авна” гэхээр нь хэлснээр нь би буудалдаа хүлээж байсан. Удалгүй манай нөхөр Саппоро дээр ирчихсэн байна гэж миний утас руу залгахаар нь би буудлаас ганцаараа гараад очиход нөхөр буудлын үүд рүү алхаад ирж байсан тэгсэн миний араас Ганзориг, Цогтоо нар гарч ирсэн. Тэр үед нөхөр тэр хоёр руу уурлаад нэг нэг удаа алгадсан. Би орж ирээд хэсэг байж байгаад нэг харсан нөхөртэйгөө муудалцаж байсан. Нөхөр намайг хардаад над руу дайрсан бас гараараа миний нүүр лүү цохиод унагаасан. Хуягаа намайг салгасан, тэгээд Хуягаатай юм яриад сууж байхад нөхөр Ц-, Б- нар хоорондоо коридорт муудалцаад эхэлсэн, ямар шалтгаанаар муудалцсаныг би мэдэхгүй. Намайг гадагшаа гарахад нөхөр ганцаараа ухаан алдсан, хамар амнаас цус гарсан байдалтай хажуу тийш хараад хэвтэж байсан. Би гайхаад түргэн дуудаач гэхэд Ц- утсаараа түргэн дуудаж өгсөн. Хаанаас гарч ирсэнийг нь мэдээгүй, хэсэг байж байтал араас Хуягаа нь гартаа мэс мэт зүйл барьж гарч ирээд хүн, хүн рүү дайраад байсан. Удалгүй түргэн ирээд нөхрийг аваад явсан. Хуягаа нь коридорт зодоон болоход маш их дэвэргэж байсан тэгээд л зодоон даамжираад ийм байдалд хүрсэн байх, нөхөр маань 2018 оны 7 дугаар сарын 24-нд ГССҮТ-д очоод 01 цаг 35 минутанд нас барсан. Ямар ч байсан Б- манай нөхөртэй коридорт ноцолдоод байсан гадаа болсон асуудлыг би мэдэхгүй намайг гарахад нөхөр маань зодуулчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 93-94/, гэрч Э.Цын: “...Мын нөхөр Б- болон зүс таних ах Хуягаа нар орж ирээд, Б- бид хоёрыг хэл амаар доромжлон цохиж байхад гаднаас М орж ирээд нөхөр болох Б-той маргалдаж түүний хамар луу нэг гараараа цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд тэр цус гарсан байдалтайгаараа бид хоёр руу дайрч, маргалдахад Б- бид хоёр гарч гүйхэд бид хоёрын араас пивоны шил бариад Б- хөөсөн. Гадагшаа гараад ахаа та яагаад байгаа юм бэ гэж Б- хэлэхэд үгийг зөрүүгүй Б-, Б-ий нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгээд Б- Б-ыг мөн адил нүүрэн тус газарт нь цохиход Б- газарт унасан байсан. Би тэр үед холхондуу ТҮЦ-ний хажууд зогсож байсан. Б-тэй маргалдаж бие биенээ цохиж байхыг харсан. Өөр хэн нэгэнтэй зодолдож байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96/, гэрч Э.Эийн: “...Б-, Ц бид гурав шатаар доошоо зугтаасан чинь Мын нөхөр нь араас пивоныхоо шилийг шидээд тэр нь миний нуруун дээр оноод доош унаад хагарсан. Тэгээд бид нар гадаа гараад байж байтал араас Мын нөхөр хагарсан пивоны шилний хүзүү хэсгийг нь барьчихсан та нарыг бүгдийг чинь алнаа, пизданууд одоо жинхэнэ дүрнээ гээд бид нар руу дайрсан. Тухайн үед би уг хүн бид нарыг дүрчих байх гэж айгаад баруун гарт нь байсан шил рүү нь өшиглөөд газар унагаасан. Тэгтэл Б- Мын нөхрийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж газар унагаагаад дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Яг аль хэсэгт нь цохисоныг нь санахгүй байна. Тэгээд Ц ирж Б-ийг салгаж авсан чинь Мын нөхөр босч ирээд Б-ийг одоо үзчихье, ална гэх зэргээр элдэв янзаар хараагаад заналхийлээд байсан. Тэгсэн Б-, Мын нөхрийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход хойшоо хатуу хучилттай зам дээр дагз хэсгээрээ саваад уначихсан. Тэгээд Мын нөхөр босч ирээгүй хурхирч байгаа юм шиг дуу гарган хэвтээд байхаар нь би цээжийг нь нойтон алчуураар арчиж байтал Г гартаа хутга шиг юм барьчихсан та нарыг ална гээд буудлаас гараад ирэхээр нь би зугатаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 102-103/, гэрч Д.Гийн: “...Талийгаач О Ц-той хэрэлдэж, элдвээр хэлж доромжилсоноос болж шивээстэй залуу Ц-г өмөөрч Отой маргалдаж, би Ог өмөөрч шивээстэй залуутай маргалдсан. Энэ үед шивээстэй залуу намайг түрүүлж цохисноос үүдэж зодоон гарсан юм. Гадаа болсон зодооныг бол мэдэхгүй. Намайг гарахад талийгаач ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 106-108/, гэрч А.А-ын: “...Орой 20 цаг 40 минутанд ажил дээрээ хоол идчихээд нэг их удалгүй байхад дээр 2 давхарт Лоунжид зодоон болоод байна гэж дуудахаар нь яваад очтол зодуулсан гээд байгаа бүдүүн залуугийн эхнэр нь нөхөр рүүгээ дайраад ширээн дээр байсан юм авч шидээд байсан. Тэгэхээр нь би салгаад нөхрийг нь авч гараад 305 тоот өрөөнд оруулсан. Өрөөнд оруулахад дотор нь хоёр залуу хөнжил дотор унтаж байсан. Тэр хоёр залуу гаднаас оронгуутаа нөгөө унтаж байгаа хоёр залууг алгадаад хөөе бос гээд нөгөө хоёр залууг босгож байсан. Тэгэхээр нь би таньдаг хүмүүс юм байна гэж бодон гараад хаалганы цаанаас чагнасан чинь нэг нь хаалга түгж гээд, та нар бацаанууд яах гээд байна гэж нөгөө бүдүүн залуу хэлсэн чинь хэн ахаа би яасан юм бэ гээд унтаж байсан залуугийн нэг нь хэлэхэд хамт явсан шорон яриад байсан залуу нь элдэвээр доромжлоод 2-3 удаа алгадсан. Нөхөр нь гартаа шилний хагархай барьчихсан та хоёрыг алнаа гэхэд нь цагаан подволкатай жижигхэн залуу нь гар руу нь өшиглөөд шилийг нь хагалуулчихсан юм. Нөгөө бүдүүн нөхөр цээж нүцгэн залууг цохиод авсан чинь нөгөө залуу нь эргүүлээд бүдүүн залуугийн шанаанд цохисон чинь уначихсан. Унангуут нь нөгөө залуу 2-3 удаа нүүрэн тус газарт нь цохиход бүдүүн залуу одоо болъё гээд хэвтээд байсан. ...Тэгсэн Б- талийгаач дээр яваад очсон чинь талийгаач нүүрэн тус газарт нь нэг цохисон. Б- эргүүлээд нүүрэн тус газарт нь хоёр цохиход талийгаач хойшоо унасан. Б- нүүрэн тус газарт нь дахин нэг удаа цохиод талийгаачийг дээшээ өндийх гэхэд нь толгой ар хэсэг болон нүүр рүү нь нэг, нэг удаа дахин цохисон. Тэгээд Ц, Б-ийг салгаад авсан чинь талийгаач босч ирээд ямар овоо цохьдог лалар вэ алнаа, маргааш та нарыг бүгдийг чинь ална, десант буулгана гээд дахиад зодолдох гээд өрсөн чинь Б- дахин нүүрэн тус газар нь нэг удаа цохиод талийгаач хойшоо дагзаараа савж унаад толгойн ар хэсгээс нь цус гарчихаар нь би дотогшоо ороод ресепшины утаснаас дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117, 122/, гэрч Б.А-ын: “...Би гадагшаа юу болж байгааг гарч хартал үүдэнд харсан махлагдуу биетэй, талийгаач залуу гарныхаа хойно хагарсан пивоны шилний амны хэсгийг нуугаад барьчихсан байсан ба талийгаачийн урдаас Бээб гэх залуу чи эр хүн юм бол шилээ хаячих, хоёулаа эрх хүн шиг зодолдъё гэж байхад нь хажуу талаас зохион байгуулагч Т- зогсож байсан тул гар руу нь өшиглөөд гарт нь байсан шил нь газарт унасан. Тэгтэл Бээб нь шууд талийгаач залуу дээр ирээд хамар тус газарт нь цохиод цус гаргасан. Дахин уг залууг хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй. Цохиход нь талийгаач залуу нилээн хүчтэй ар дагз хэсгээрээ газар машин замын хатуу хэсэг дээр маш хүчтэй савж унасан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/, шинжээчийн 1647 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн “...А.Б, талийгаач М.Б- хоёр зодолдсоор гарч ирж байгааг харуулав. Яллагдагч А.Б, талийгаач М.Б-ын нүүрэн тус газар гараараа цохин газар унагааж байгааг харуулав. Яллагдагч А.Б талийгаач М.Б-ын дээрээс гараар цохиж зодож байгааг харуулав. Гэрч Э.Ц, А.Бийг салгаж байгааг харуулав. ...А.Б талийгаач М.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж унагаж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл /хх 1-н 69-80/, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТНТ нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд нөхөр М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Э.Цын: “...Гаднаас М орж ирээд араас миний толгойн ар хэсэг рүү алгадчихаад шууд нөхөр рүүгээ дайраад орон дээр унангуутаа нөхөр Б-ынхоо нүүр рүү өшиглөөд хамраас нь цус гаргачихсан чинь Б- Мыг цохисон уу, түлхсэн үү цааш нь болгочихоод шууд Б- бид хоёр руу дайрсан...” гэсэн мэдүүлэг / 1хх-н 98 /, гэрч А.А-ын: “...305 тоот өрөө рүү араас нь дагаад орсон чинь эхнэр нь цаад талын орон дээр сууж байсан цагаан футболктой жижигхэн бандгар залууг араас нь шууд алгадсан. Тэгээд нөхөр рүүгээ очоод нүүр лүү нь гараараа цохиж аваад эрчиндээ орон дээр уначихсан юм. Тэгээд нөхөр нь зодох гээд дээрээс нь тонгойсон чинь эхнэр нь арзгар ултай шар өнгийн гуталтай байсан тэр гутлаараа нөхрийнхөө нүүр лүү нь ээлжлээд хэд хэдэн удаа өшиглөөд авсан чинь нөхрийнх нь нүүр ам хамраас нь нил цус гарсан. ...нөхрийнхөө зүүн шанаан тус газарт нэг алгадахад нь нөхөр нь барьж аваад орон дээр дарж унагаагаад дээшээ өндийсөн чинь эхнэр нь өөдөөс нь 2 хөлөөрөө тийчлээд нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн чинь нөхрийнх нь хамар амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-н 113-117/, шинжээчийн 969 тоот дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн, шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч нарын “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан байсан гэдгийг тогтоох нь зүйтэй. Сэтгэл зүйн болон сэтгэцийн дүгнэлт гаргах боломжтой тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч А.Б нь тухайн үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоохгүй байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тухайн хэргийн үйл баримтыг нотолсон камерийн бичлэг зэргээс дүгнэхэд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч А.Б нь амь хохирогчтой харилцан зодолдож, зодолдох явцдаа түүнийг алсан нь нотлогдон тогтоодлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хохирогч нь шүүгдэгч А.Б рүү довтлох үед түүнийг эсэргүүцэн цохиж унагаан зодож байх ба уг үйлдлийн дараа буюу хэсэг хугацааны дараа хохирогчтой дахин зодолдохоор өрж зогсож байгаад түүнийг нэг удаагийн цохилтоор цохиж унагаан амь насыг нь хохироож байгаа нь бүрэн нотлогдсон.

            Эдгээр үйлдлийг хийж байх үед шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн “М амь хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байна. Мын үйлдлээс гэмтэл учирсан нь нотлогдохгүй байна. Өшиглөсөн нь үнэн боловч энэ үйлдлээс хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч М.М нь амь хохирогчийг өшиглөж хамарнаас нь цус гаргасан нь  гэрч Э.Цын: “... М орж ирээд ...нөхөр рүүгээ дайраад орон дээр унангуутаа нөхөр Б-ынхоо нүүр рүү өшиглөөд хамраас нь цус гаргачихсан...” гэсэн мэдүүлэг / 1хх-н 98 /, гэрч А.А-ын: “...Тэгээд нөхөр рүүгээ очоод нүүр лүү нь гараараа цохиж аваад эрчиндээ орон дээр уначихсан юм. ...эхнэр нь арзгар ултай шар өнгийн гуталтай байсан тэр гутлаараа нөхрийнхөө нүүр лүү нь ээлжлээд хэд хэдэн удаа өшиглөөд авсан чинь нөхрийнх нь нүүр ам хамраас нь нил цус гарсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б-ын биед хоёр нүдний ухархайн дотор, дээд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зэрэг хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь амь хохирогч М.Б-ыг алсан, М.М нь амь хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирогчийн амьд байх үедээ бусдаас зээлсэн гэх 12.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Мөн хохирогчийн амьд байх үедээ бусдаас зээлсэн гэх 12.000.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.   

Хохирол төлөх талаар шүүгдэгч А.Бий өмгөөлөгч нар ажлын 5 хоногийн завсарлага авсан ба хэрэгт баримтаар тогтоогдсон 11.658.215 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Б нь төлж барагдуулсан, хохирогчийн төлөөлөгч нь хохирлын мөнгө хүлээн авсан баримтуудаа тухай бүр шүүхэд гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн төлөөлөгч нь шүүгдэгч М.Маас ямар нэг хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүгдэгч А.Б нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл болно. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бд 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Мд 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч А.Бий өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохир ялын доод хэмжээний 3/2-оос доошгүй ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн санал, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч нар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн А.Бд оногдуулсан хорих, М.Мд оногдуулсан торгох ялаас доогуур ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Бий өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд...шууд учирсан үр дагварыг хохиролд тооцно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хохирол нь хүний амь нас буюу амьд явах эрх байх ба уг хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгасан нь шүүгдэгч А.Бийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхгүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокуророос М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2.  Шүүгдэгч М.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч М.М-ийг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 10 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Мд шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар А.Бий урьд цагдан хоригдсон 64 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд цагдан хорих, М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

    

ШҮҮГЧИД                                        А.АЛТАНХУЯГ

                                                         

                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ