Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 44

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                Б.Батзориг

Шүүгчид                                               Ц.Амаржаргал

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                             Н.Дүүрэнжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Валькагийн Батболд, Чумуугийн Байндаа, Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ нарт холбогдох, эрүүгийн 201618020145 дугаартай, 149/2016/00083/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, халх, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сансарын гудамж, 51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-2011 оны 02 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 80.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

-2011 оны 09 дүгээр сарын 12-нд Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 97 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-2014 оны 02 дугаар сарын 26-нд Сум дундын 21 дүгээр шүүхийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Валькагийн Батболд /РД:НМ-80082915/,

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 15 нас 2 сар 16 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүүнхараа политехник” коллежийн Хүнд машин механизмын 2А ангид суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын гудамж, 35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ /РД:МЗ-01271251/,

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хүний мал малладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, сансарын 04-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-1992 оны  01 дүгээр сарын 01-нд шүүх нь тодорхой бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 06 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-1993 оны 01 дүгээр сарын 01-нд шүүх нь тодорхой бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 10 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-1999 оны 01 дүгээр сарын 01-нд шүүх нь тодорхой бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 06 сар хорих ял шийтгүүлсэн,

-2004 оны 12 дугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 12 жилийн хорих ял шийтгүүлж, хуулийн тэгшитгэлээр 07 жил 05 сар 25 хоног тэнсэн суллагдсан,

-2012 оны 05 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 103/а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 01 жил хорих ял шийтгүүлсэн,

-2013 оны 07 дугаар сарын 19-нд Төв аймгийн сум дундын шүүхийн 71 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 02 жил 1 сар 21 хоног хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Чумуугийн Байндаа /РД:МЗ-71032936/.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадаа аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийг хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Хараа голын хажуу Намаг гэх газраас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан давтан гэмт хэрэг үйлдсэн,

Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцуулсан,

Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг яллагдагч В.Батболдтой бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ч.Байндаа нь яллагдагч В.Батболд, насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 84 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Валкагийн Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнийг хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Чумуугийн Байндааг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Валькагийн Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгч Чумуугийн Байндааг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан В.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч В.Батболдод оногдуулсан 6 сарын баривчлах ял, Ч.Байндаад оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Цог-Эрдэнийг түүний төрсөн эх Н.Эрдэнэцэцэгийн хяналтанд байлгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолынхоо “тодорхойлох” хэсэгт ...шүүгдэгч В.Батболд нь 2016 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан... гэж дүгнэсэн боловч “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтанд “Шүүгдэгч Боржигон овгийн Малькагийн Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож” гэж шийдвэрлэсэн нь прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн В.Батболд нь Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж А.Наранбаатарын адууг хулгайлсан гэх объектив талын үйлдлийг орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1-д зааснаар Тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурьдсан гэмт хэрэг үйлдсэн...” талаар дутуу дурьдаж зөрчсөн байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлсийг тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, ...биечлэн эдлэх ялыг тогтооно гэж заасны дагуу В.Батболдод нийт 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэсэн гэж ойлгохоор байна.

Гэтэл шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан В.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаа тогтоосугай” гэж заасан нь хөнгөнийг хүндэд нь багтаах бус 6 сарын баривчлах ял дээр 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмнэ гэж ойлгогдохоор бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэг эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино гэж заасныг зөрчжээ...Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадаа аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийг хохирол учруулсан,

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Хараа голын хажуу Намаг гэх газраас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан давтан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар,

Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг яллагдагч В.Батболдтой бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч Ч.Байндаа нь яллагдагч В.Батболд, насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 84 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Валькагийн Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгч Чумуугийн Байндааг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан В.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Цог-Эрдэнийг түүний төрсөн эх Н.Эрдэнэцэцэгийн хяналтанд байлгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч В.Батболдод хуульд заасан баривчлах ялыг оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийжээ.

Гэвч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан В.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай”... гэж заасан нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт “...Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэг эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино...”, 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт “...хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн... гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул ял хөнгөдсөн талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн анхан шатны шүүх  Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18 ны өдрийн 1/110 тоот тодорхойлолт /хх-ийн 142-р ху/, Сурагчийн хувийн хэргийн  хуулбараас /хх-ийн 145-149-р ху/ өөр ямар нэгэн хүсэлт, баримтгүйгээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэд ял оногдуулалгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй зөрчил гаргасныг анхаарах шаардлагатай байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.