Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 123/2020/0028/З |
Дугаар | 001/ХТ2020/0044 |
Огноо | 2021-02-08 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/0044
“Б т” ХХК, “Ц м э э” ХХК,“Ц х” ХХК-уудын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын Засаг дарга нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
“Ц м э э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Баян сумын Засаг даргад даалгах”,
“Ц х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-006453 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011383 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020388 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011381 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017188 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000316562 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Баян сумын Засаг даргад даалгах, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Баянжаргалан сумын Засаг даргад даалгах”,
“Б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Баян сумын Засаг даргад даалгах, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2020/0034 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 587 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “Ц м э э” ХХК, “Ц х” ХХК-уудын төлөөлөгч Д.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч нарын өмгөөлөгч А.М нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
Хяналтын журмаар гаргасан гомдол:
ХЯНАВАЛ:
9. Шүүхүүд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах эрх зүйн зохицуулалт болон үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
10. Нэг. Нэхэмжлэгч “Ц м э э” ХХК, “Ц х” ХХК, “Б т” ХХК-иудаас Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-006453 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011383 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020388 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011381 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017188 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000316562 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000315079 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011392 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах; Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297893 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
11. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дурдсанчлан: Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1111 тоот шийдвэрээр 77.93 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020342 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ц м э э” ХХК-д; Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 223 тоот шийдвэрээр 55.06 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-006453 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн “Ц х” ХХК-д; Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1133 тоот шийдвэрээр 650.94 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020388 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ц х” ХХК-д 27 жилийн хугацаагаар; Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1110 тоот шийдвэрээр 79.16 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017188 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ц х” ХХК-д; Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1109 тоот шийдвэрээр 1095.99 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-020335 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ц х” ХХК-д; Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183 тоот шийдвэрээр 7489.68 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-017536 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар “Б т” ХХК-д тус тус эзэмшүүлжээ.
12. Нэхэмжлэгч “Ц м э э” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан “Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт орших Б тын нүүрсний ордыг ашиглах 17187А, 17188А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмшүүлж, гэрээ байгуулж хамтран ажиллах талаар; Б т” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан “Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт орших Б тын нүүрсний ордыг ашиглах MV-017536 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар эзэмших гэрээ байгуулах талаар; “Ц м э э” ХХК 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан ашигт малтмал ашиглалтын MV-017188, MV-017187 дугаар тусгай зөвшөөрлүүдийг бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж, MV-020335, MV-020388 тусгай зөвшөөрлүүдийг олгосон, уурхайн ажилчдын хотхоны зориулалтаар өөрийн охин компаниуд болох “Ц х” ХХК, “Б т” ХХК-уудад газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус дахин байгуулах талаар; “Ц х” ХХК “толгой компани “Ц м э э” ХХК-аас бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж авсан ашигт малтмал ашиглалтын MV-017188, MV-017187 дугаар тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд газар эзэмших гэрээ байгуулах талаар; “Б т” ХХК MV-017536 дугаар тусгай зөвшөөрөл бүхий “Ц м э э” ХХК-ийн нэр дээрх уурхайн ажилчдын хотхоны Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших гэрээ байгуулах талаар” тус тус хүсэлтүүдийг гаргасан.
13. Дээрх хүсэлтүүдийн дагуу Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 тоот захирамжийг үндэслэн 77.93 га газрыг хүрэн нүүрсний орд зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн 000315079 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; мөн сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/53 тоот захирамжийг үндэслэн 55.0035 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн 000011383 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 тоот захирамжийг үндэслэн 650.61 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн 000011381 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/12 тоот захирамжийг үндэслэн 79.24 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрхийн 000011380 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; мөн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/15 тоот захирамжийг үндэслэн 341.91 га газрыг уул уурхайн зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрхийн 000316562 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/62 тоот захирамжийг үндэслэн “Ц х” ХХК-д 754.09 га газрыг уул уурхайн зориулалтаар MV-020335 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх эрхийн 000297895 дугаар гэрчилгээг олгож газар эзэмшүүлэх гэрээг; Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 тоот захирамжийг үндэслэн 7111.1971 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрхийн 000011392 дугаар гэрчилгээг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг; Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/22 тоот захирамжийг үндэслэн 377.16 га газрыг уул уурхайн зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн 000297893 дугаар гэрчилгээг олгож, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.
14. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн өөрсдийнх гаргасан хүсэлтийн дагуу Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдийн хууль бус гэж үзэж, маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосны болон хууль бус эс үйлдэхүй (татгалзал)-г тогтоолгож, шийдвэр гаргуулахыг даалгасны үр дүнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хамгаалагдаж, сэргэх учиртай.
16. Энэхүү тохиолдлын хувьд, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд түүнийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэл бүрэн илэрхийлэгдээгүй, өөрөөр хэлбэл, тэдгээр захиргааны актуудыг хүчингүй болгох, эсхүл хүчингүй болгохыг даалгасны үр дүнд нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, давж заалдах шатны шүүх алдаа залруулаагүй нь буруу юм. Ялангуяа Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж зааснаар уурхайн эдэлбэрийн газар ашиглалт явуулж буй аж ахуйн нэгж хууль тогтоомж болон гэрээний дагуу газрын төлбөр төлөх зохицуулалттай тул нэхэмжлэгчийн хувьд газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг дуусгавар болгосноор хамгаалагдах эрх, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай.
17. Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ”-г уурхайн талбайд заавал байлгахаар, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар ашиглах гэрээг байгуулж, уурхайн талбайд заавал байлгаж, гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй.
18. Гэтэл, дээр дурдсанаар хариуцагч сумын Засаг дарга нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдтэй газар ашиглуулах бус, харин газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх тул ийнхүү газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үндэслэл, үйл баримтад; мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т ““уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;” гэж, 4.1.18-д ““уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;” гэж, 4.1.16-д ““ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;” гэж тус тус зааснаар уурхайн эдэлбэр гэдэг нь ашигт малтмал ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайг ойлгох бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх заалтад “... уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ...” гэж зааснаас үзэхэд уурхайн эдэлбэр газарт бүхэлд нь бус, харин ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгтээ гэрээ байгуулж, төлбөр төлөхөөр байтал хариуцагчийн зүгээс уурхайн эдэлбэр газрыг бүхэлд нь хамруулж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үйл баримтад эрх зүйн зохицуулалттай уялдуулж дүгнэлт өгөх нь зүйтэй.
19. Гурав. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж зааснаар газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай; өөрөөр хэлбэл, энэхүү заалтад заасан хууль зүйн факт бий болсон бол гэрээний аль нэг талын хүсэл зоригоос үл хамаарч, ямар нэгэн шийдвэр гаргах шаардлага байхгүй тухайн эрх зүйн харилцаа шууд дуусгавар болохоор хууль тогтоогч тусгайлан заажээ.
20. Гэтэл, өмнө дурдсанчлан, хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улмаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсон нь үйл баримт нэгэнт тогтоогдсон байхад маргаан бүхий албан бичгүүдээр гэрээг дуусгавар болгох боломжгүй талаар дурдаж, татгалзсан хариу өгсөн; нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа Засаг дарга нарын татгалзсан шийдвэр,
эс үйлдэл нь хууль бус гэж маргаж байгаа үндэслэл, үйл баримтад мөн хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
21. Ийнхүү хэргийн оролцогч нарын маргаж буй гол үндэслэл, үйл баримтад холбогдох эрх зүйн зохицуулалттай уялдуулж дүгнэлт өгөөгүй атлаа шүүхүүд зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэл хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй, хяналтын шатны шүүх шүүхүүдийн алдааг залруулж, нөхөн дүгнэх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2020/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 587 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хяналтын журмаар нэхэмжлэгч нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ