Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00878

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00878

 

 

************-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/00596 дугаар шийдвэртэй,

************-ийн нэхэмжлэлтэй, ***********, ********** нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 41,553,519.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: "Төрийн банк"ХХК, ***********, ********** нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 252000085366 тоот зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай, нэг сарын 2,5 /жилийн 30,0 хувь/ хүүтэй, 21,500,000 төгрөгийн зээлийг олгохоор тохиролцож банк үүргээ биелүүлж, зээлдэгч ***********ын харилцах дансанд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлд бүртгэгдсэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж 4 тоот хаягт байршилтай, 60.0 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Y-1817002604 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, мөн хаягт орших 771.7 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Г-1817000515 тоот бүртгэлтэй, гэр бүлийн хэрэглээний зориулалтай газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч ***********, ********** нар нь зээл авснаас хойш нийт 14,056,861.51 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж банкийг хохироож байна.

Төлбөр төлөх мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлж байсан.

***********, ********** нар нь бизнесээ өргөтгөхийн тулд хөрөнгө оруулалтын зорилгоор зээл авсан. 2022 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл 16,094,480.93 төгрөг, хүү 22,545,774.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,913,263.79 төгрөг, нийт 41,553,519.62 төгрөгийн төлбөртэй байгааг гаргуулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бид 2016 онд зээл авсан.

Зээлийн төлөлтөө хийж байсан боловч орлогогүй болсон. 21,500,000 төгрөгийн зээл авсанд маргадаггүй. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сар хүртэл зээл, хүүг тооцож 41,553,519 төгрөг нэхэмжилсэн байдаг.

Банк гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А/381 тоотоор мэдэгдэж, эрсдэлийн удирдлагын газарт шилжүүлсэн тул талуудын гэрээ нь мөн өдрөөр цуцлагдсан.

Гэтэл нэхэмжлэгч 2022 он хүртэл нэхэмжилсэн. Иймд 41,553,519 төгрөгөөс 16,090,000 төгрөгийг зөвшөөрнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ***********, ********** нараас үндсэн зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 12,130,387 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ***********, ********** нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ***********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1817002604 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж, 4 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1817000515 дугаарт бүртгэлтэй 771.7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 435,918 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч ***********, ********** нараас 295,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн ээлийн төлбөр 16,094,480.93 төгрөг, үндсэн хүүний төлбөр 22,545,774.90 төгрөг нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,913,263.79 төгрөг, нийт 41,553,519.62 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Талуудын байгуулсан гэрээнд "хэтэрсэн хугацааны хүү"-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэжээ.

Хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг гэрээний 2.2.4-өөр тохиролцсон.

***********, ********** нар нь зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нотлох баримттай байхад буруу шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон 12,130,387.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ***********, ********** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 16,094,480.93 төгрөг, хүү 22,545,774.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,913,263.79 төгрөг, нийт 41,553,519.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч ***********, ********** нар эс зөвшөөрч гэрээ цуцлагдсан. Мэдэгдлээр тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ************, хариуцагч ***********, ********** нар нь 2016 оны 09 сарын 08-ны өдөр 252000085366 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 21,500,000 төгрөгийг сарын 2,5 хувь буюу жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож гарын үсэг зуржээ. /хх10-12/

Банк зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон.

2.б. Хариуцагч ***********, ********** нар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулж, ***********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1817002604 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх 4 гудамж 4 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-1817000515 дугаарт бүртгэлтэй 771,7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг барьцаалсан. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Зохигч хэтэрсэн хугацааны хүү төлөх эсэхэд маргажээ.

Талуудын гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байна.

************ нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 04 тоот албан бичгээр хариуцагч нарт мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд гэрээний үүрэгт зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөгийн тооцоололтой байгаа ба гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдэж, хариуцагч *********** танилцаж гарын үсэг зуржээ. /хх21/

Мөн хэрэгт гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талаарх баримт авагджээ. /хх74/

Гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нэмж гэрээний үүрэг шаардах эрхгүй юм.

Иймд хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийн хэмжээг дээрх мэдэгдэлд дурдсанаар зээл 16,094,480 төгрөг, хүү 10,415,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,194 төгрөг, нийт 27,542,062 төгрөг гэж үзэж, гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжилсэн хүү 12,130,387 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1,032,194 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүг хуулийн дагуу шаардах эрхтэй гэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Дээр дурдсанаар цуцлагдсан гэрээнд нэмж гэрээний үүрэг шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД