Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 00130

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Чх

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч Б.Ос нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Осэд холбогдох 201618020206 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, оюуны хөнгөн зэргийн хомсдол өвчтэй, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан,улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бргийн Ос. /РД:*/

 

 Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 Б.Ос нь бусадтай бүлэглэж 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чхгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.125.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Осийн өгсөн:......Би 2016 онд СүхБд гэдэг айлаас нэг хонь гуйж авсан. Авахдаа Бр гэдэг хүнтэй явж авсан. Тэгээд бид 2 явж байгаад Бр ахаа би бие засаад ирье гээд явтал Бр ах Чх ахын гэрт нь орсон байсан. Би гэрээс нь том жижиг нь ямар байсныг нь санахгүй байна нэг ширхэг мөнгөн аяга авсан. Харин Бр ах боодолтой юм аваад машиндаа хийсэн. Би юу гэдгийг нь сайн хараагүй. Тэгээд бид хоёр хот орох замдаа Хотын нилээн наана цайны газраас Бр ах намайг цай хоол аваад ир гэхээр нь би явсан чинь Бр ах явсан байсан гэх мэдүүлэг

Хохирогч Ц.Чхгээс шүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ............... Би хоёр жилийн өмнө нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орчихоод 10 хоног хэвтээд нэг дэх өдрөөс гарах гэж байсан юм. Энэ хүмүүс миний гэрт 5 дахь өдөр хулгайгаар орж миний эд зүйлийг хулгайлсан байсан. Манай гэрийн хаалгыг Ос эвдсэн байсан. Шинэ бэлэг дурсгалын зүйл байсан бүгдийг авсан. Миний уяан дээр байсан хүрэн морь алга болсон. Зулзагын голоор хайгаад олдоогүй. Би тухайн үед алга болсон зүйлээ цагдаад бичиж өгсөн. Манай гэрээс нэг ширхэг дунд гарын хөөрөг цагаан өнгөтэй тухайн үед аав маань надад 1500000 төгрөгөөр авч өгч байсан юм. Мөн 2 ширхэг жижиг мөнгөн аяга, орос хромон гутал, орос эмээл, 2-3 ширхэг хазаар, цулбуур, дэвсгэр доор байсан дандаа 20000 дэвсгэртээр 3000000 төгрөг зэргийг хулгайлсан байсан. Тэр үед манайх эзэнгүй эхнэр түр тусдаа амьдарч байсан юм. Одоо би алдсан бэлэн мөнгө хөөрөг, мөнгөн аяга, хазаараа нэхэмжилж байна. Үнэлэхэд 5000000 гаруй төгрөг болж байсан одоогоос 2-3 жилийн өмнө учраас яг хэдэн төгрөг болж байсанг маргтсан байна энэ эд зүйлсээ нэхэмжилнэ. Би махны ченжид үхэр, хонь зарсан байсан тэр нь бэлэн мөнгө хэлбэрээр гэрт дэвсгэр доор байсан юм. Энэ хүн бол миний хохиролыг төлөх бүрэн боломжтой, малтай ах дүү байдаг л юм байна лээ. Энэ хүн хүний гэр орон ухаж явах ямар хэрэгтэй юм. Би байнгын аймаг явж эмчилгээнд орж байгаа энэ хүнээс 5000000 гаруй төгрөгөө гаруулж авч эмчилгээндээ хэрэглэнэ. Одоо  Б.Осээс хохиролоо гаргуулах саналтай байна гэв.

Хохирогч Ц.Чхгээс мөрдөн байцаалтад өгсөн:...... Би 2016 оны 07 дугаар сарын 12-ны үед би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явахдаа Баянгол сумын Баян 2 дугаар багийн Төмөртэйн брагидийн урд тал руу байсан өөрийнхээ гэрийг цоожлоод манай гэрээс холгүй байх /2-3 километрийн зайд/ хүргэн Бн өөрийн охин Нч нартаа захиж үлдээгээд явсан юм. Тухайн үед манай гэрийн ойролцоо ямар нэгэн айл байхгүй ганц гэрээрээ байсан юм. Тэгээд Дархан хотын эмнэлэгт хэвтээд биеэ эмчлүүлээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай хүргэн Бн над руу залгаад танай гэрийн цоожийг эвдээд гэр дотроос чинь юмыг чинь аваад явчихсан юм шиг байна гэж мэдэгдсэн юм. Тэгээд би маргааш өдөр нь эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг мулт татаж эвдээд гэрт орж гэрийн хамаг юмыг сандаачаад авдар дотор байсан 6-н ширхэг цамц, хазаар, эмээл, ширээний шургуулга дотор байсан хятад цагаан пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерийн орос хром гутал, хоёр хос орос бакал, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, мөн баруун талын орны дэвсгэр дотор нуусан байсан бэлэн 3.000.000 төгрөг зэрэг зүйлсийг хулгайч аваад явсан байсан юм. Би гэртээ ганцаараа амьдардаг болохоор айлуудаас зайдуухан малаа маллаж ганц гэрээрээ амьдардаг юм. Тэгээд бие маань чилээрхээд байхаар нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цоожилж манайхаас холгүй байх /4-5 километрийн зайд/ хүргэн хүү Бн, охин Нч нартаа захиж үлдээгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явсан юм. Намайг явснаас хойш хүргэн охин хоёр маань гэрийг маань эргэж тойроод байж байсан юм. Тэгээд гэрт хулгай орсныг мэдэж над руу хэл дуулгасан юм. Хятад пийсүү цагаан хөөрөг 1.500.000 төгрөг, 37 размерийн орос хромон гутал бараг өмсдөггүй байсан 300.000 төгрөг, хоёр хос орос бакал нэгийг нь 80.000 төгрөгөөр авч байсан нийлээд 160.000 төгрөг, орос эмээл 150.000 төгрөг, бэлэн болгож будсан эмээлийн модоо 200.000 төгрөг, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жадаа 50.000 төгрөг, 3 ширхэг суран хазаар 45.000 төгрөг, хоёр ширхэг ууттай шинээрээ хөнжлийн дэвсгэр даавуу нэгийг нь 45.000 төгрөг нийлээд 90.000 төгрөг, дээр нь бэлэн байсан 3.030.000 төгрөг ингээд надад нийт 5.525.000 төгрөгний хохирол учраад байна. Манай гэрт хулгай орохын өмнө Хэнзээ гэдэг өмнө нь хулгайн хэргээр шорон оронд орж байсан муу нэртэй залуу манай хургэн Бн болон манайхыг тойрсон айлуудаар ороод архи дарс уугаад хонь мал гуйгаад явж байсан байгаа юм. Тэр Хэнзээ гэдэг залуу өмнө нь надаас гутал хувцас гуйгаад л яваад байдаг байсан юм. Тийм болохоор би Хэнзээ гэдэг залууг сэжиглэж байна. Би Хэнзээг хаана амьдардаг хэний хамаатан садан болохыг нь сайн мэдэхгүй байна. Хэнзээ нь бүр бага байхдаа л манай гэрийн ойролцоо байдаг байсан юм. 2016 оны 07 сарын 19-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг мулт татаж эвдээд гэрт орж авдар дотор байсан хазаар, ширээний шүүгээнд байсан цагаан өнгийн хятад пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерын орос хром гутал, бакаль, орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, гэрийн баруун талд байсан орны гудсан доор нуусан байсан 3.030.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...2016 оны 07 сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хэнзээ /Б.Ос/ гэх залуу манай бригадийн тэр хавиар ирээд явсан сурагтай байсан...Б.Осийг танина, аав Бр гэх хүнтэй нь айл саахалт явсан... Би алдагдсан эд зүйлээ тэмдэглүүлэхдээ нэг аяга тэмдэглүүлэхээ мартсан байсан. Уг аяга нь дунд гарын мөнгөн аяга байсан ба 180.000 төгрөгөөр үнэлнэ Би Зүүнхараагийн махны ченж Даваа гэх залууд 2016 оны 06 сард нэлээн хэдэн хонь, 5-6 тооны үхэр зараад 9 орчим сая төгрөг аваад 3.030.000 төгрөг үлдсэн байсан. Асуудлыг хурдан шийдэж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-10, 15, 45, 2-р хх-43-44 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн ......  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би хадам аав Ц.Чхгийн гэрийн урд талаас 4 тооны морио авах гээд очтол манай хадам аавын цоожтой байсан гэрийн хаалга онгойчихсон байхаар нь очоод хартал цоожийг нь эвдээд хоёр хэсэг болгоод тавьчихсан гэрийн доторх эд зүйлийг нь сандаачаад тараагаад хаячихсан байсан юм. Тэгээд би хадам аавруу утсаар залгаж танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Хадам аавын гэрээс 3.000.000 төгрөг, хром гутал алга байна гэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хадам аав Чхгийн гэрийн ойролцоо явж байхад гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь очиж харахад, хаалганых нь цоожийг эвдээд хоёр хэсэг болгосон, гэрт нь ороход эмх замбараагүй болсон байхаар нь хадам аавд утсаар хулгай орсон талаар мэдэгдсэн...Хэнзээ /Б.Ос/ нэг өвөөтэй 2016 оны 07 дугаар сарын 17- ны өдөр цагаан өнгийн Соната-5 загварын автомашинтай манайд ирээд явсан... Хадам аавын гэрт Хятад цагаан пийсүү хөөрөг, өлгөөтэй байсан хос хором гутал, шинэ, хуучин бакаль, өөрийнх нь унаж хэрэглэдэг орос эмээл, хазаар, нэг бууных нь жад, хөнжпийн даавуу зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Дээрх зүйлүүд хадам аавынд байсан нь үнэн. Харин сүүлд өөрийнх нь цай уудаг байсан мөнгөн аяга байсан, дунд гарынх. Уг нь, аавд яг ижил 2 мөнгөн аяга байсан ба хоёулаа адилхан, нэгийг нь надад өгсөн юм. Тухайн үед хадам аав гэнэт өвдөөд явахаар болсон учраас мөнгөө аваагүй явсан гэсэн. 2016 оны 06-р сард Зүүнхараагийн Даваа гэх ченжид хонь, үхрийн мах зарсан нь үнэн. Анх очиход цоожний цүүг суга татсан, гэрт ороход гэрийн эд зүйлс эмх цэгцгүй, ухаагүй, онгичоогүй газар байхгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17, 2-р хх-45-46-р хуудас/

 

Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: .... 2016 оны 07 дугаар сард Ц.Чхг эмнэлэгт хэвтсэн хойгуур нь гэрт нь хулгай орж 3.000.000 төгрөг алдагдсан талаар Ц.Чхгийн хүргэн Бнаас сонсож байсан юм. Ц.Чхгийнх ганц гэрээрээ айл амьтнаас зайдуу байдаг юм. Хэнзээ гэх хүнийг нэг их сайн танихгүй. Гэхдээ манай энэ хавиар ирэхдээ манайхаар орж гараад явдаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 10-д нэлээд гарсан хойно манайд нэг цагаан машинтай  ирж нэг ямаа зээлээд аваад явсан юм. Тэрнээс хойш би дахиж уулзаагүй ээ. Тухайн үед машиныхан марк дугаарыг хараагүй юм байна гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/ 

 

Гэрч Ц.Бдын мөрдөн байцаалтад өгсөн:..... Чулнайг эзэнгүй байх үед гэрт нь хулгай орсон байна гэнээ гээд ойр хавийн хүмүүс ярьцгааж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манайх Чулнайгийн гэрээс зүүн урд талруу голынхоо урд талд уулын энгэрт байсан юм. 2-3 километр зайд байсан байх. Хэнзээ багадаа манай энэ хавьд байдаг байсан. Одоо бол гэр нь энд байхгүй байгаа. Хааяа энэ хавиар ирчихсэн явж байдаг юм. Би хавраас хойш уулзаагүй гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

 

Гэрч Р.Гчийн мөрдөн байцаалтад өгсөн:..... Би Б.Осийг зүс танина. Нөхөр Э.Сүхбаатартай хамт ирсэнээс хойш таних болсон. Манайхаар хааяа ирдэг. Хамгийн сүүд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй манайхаас хонь авахаар ирсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй. Хамт ирсэн хүнийг би харвал танина 50 орчим насны нүдний шилтэй 160-165 см-ийн өндөртэй эрэгтэй хүн байсан. Нөхөр Э.Сб унтсан байхад тэр ах ахдаа нэг хонь зээлчих ах нь мөнгийг нь маргааш шилжүүлье гээд утасны дугаараа өгөөд байсан. Дугаарыг нь би тэмдэглэж авч байсан ч одоо олохгүй байна. Тэр ах ярихдаа Б.Ос намайг гуйгаад байхаар нь цуг ирлээ Улаанбаатар хотоос цуг явж байна гэж ярьж байсан. Цагаан өнгийн машинтай явж байсан ба машины дугаарыг нь мэдэхгүй, маркийг нь анзаараагүй. Гэхдээ тэр ахыг одоо харвал танина гэх мэдүүлэг /Хх-н 46-47 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сбын мөрдөн байцаалтад өгсөн:..... Би Б.Осийг танина. Түүний аав Бр гэх хүн манай Баянгол гэх газарт амьдарч байсан. Б.Осийг багаас нь мэднэ. Манайхаар орж гардаг байсан. Б.Ос нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй өөрөө хажууд нь суучихсан манайд ирсэн. Би тэр үед жоохон уучихсан байсан юм. Тэгтэл Б.Ос нэг өвгөнтэй нэг шил архи барьчихсан орж ирж байсан. Хонь гуйж явсан. Би архинаас нь хоёр татаад согтоод унтаад өгчихсөн байсан. Дараа нь сонсоход Бондгороос нэг хонь аваад явсан байсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй. Цагаан өнгийн суудлын авто машинтай явж байсан. Уг машиныг 50 орчим насны эрэгтэй хүн жолоодож явсан. Би согтуу байсан болохоор харсан ч танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 48-49 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Эцийн мөрдөн байцаалтад өгсөн :..... Б.Ос нь 1988 оны 08 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол суманд төрсөн багадаа цэцэрлэг, сургуульд яваагүй багад нь ээж нас бараад аавтай цуг Баянгол гэх хөдөө газар өссөж торнисон. Эхнэр хүүхэд байхгүй 2014 онд Улаанбаатар хотод хүн хутгалаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2 жил шахуу хэвтэж эмчлүүлсэн бичиг үсэг мэдэхгүй, жоохон ой тогтоолт муутай бусдаар гайгүй ээ. Одоогоор яг оршин суух тодорхой хаяггүй Баянгол гэх газрын Захар гэх газарт манай Батхүү ахынд амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаад хэрэг тарьсан тэгээд Шархаднаас гараад Улаанбаатар хотод нүүрс шуудайлах ажил хийж байсан юм. Зан байдлын хувьд янз бүрийн зүйл байхгүй хүний үгээр явж байдаг юм. Б.Ос 2016 оны 07 сард байхаа хоног өдрийг нь сайн санахгүй байна цагаан өнгийн жижиг машинтай 50 орчим насны эрэгтэй ахтай цуг ирсэн тэгээд удалгүй яваад өгсөн дараа нь тэр өвгөн миний утасруу залгаад дүү чинь таксиныхаа мөнгийг өгөхгүй байна гээд надаас нэхээд байсан тухайн үед би мэдэхгүй та нар өөрсдөө учраа ол гэж хэлж байсан юм. Цагаан өнгийн жижиг машин байсан утасны дугаар нь ч гэсэн одоо алга тухайн үед анзаараагүй юм тэр хоёр удаадаагүй яваад өгсөн. Нэрийг мэдэхгүй 50 орчим насын эрэгтэй ах л байсан жоохон намхан би одоо харвап танина туранхай ах байсан гэх мэдүүлэг /Хх-н 50-51 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Ндгийн мөрдөн байцаалтад өгсөн:..... Ц.Бр гэх хүнийг танина. Манай ээж Оюунбилэгийн дүү Цэрэнгийн хүүхэд байгаа юм. Ц.Бр ах маань 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Ц.Бр ах чихрийн шижин гэх өвчтэй байж байгаад эмнэлэгт нас барсан. Ц.Бр ах бид хоёр байнгын харилцаатай байгаагүй, хааяа утсаар ярьдаг байсан. Миний мэдхээр Ц.Бр улсад байгуулсан гавъяа шагнал байхгүй, насаараа таксинд явсан. Гэр бүлийн хувьд Сувдаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Монголнаран нэртэй хүү нь Сүхбаатар аймгийн хилийн цэргийн тагнуулд ажилладаг байсан. Ах нь талийгаач Ц.Бртай дотно байгаагүй болохоор бас сайн мэдэхгүй байна. Бусадтай бүлэглэн хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Ц.Бр ахын бие муудаад эмнэлэгт байхад нь нэг айлынд машинаа түр тавьсан байгаа гэхээр нь очтол Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины эзэмшигч нь Цс гэх хүн байсан. Өөрт нь хэлсэн. Ц.Бр ах машиныг нь түрээслээд явсан болж таарсан. Тэгээд Цс гэх хүнийг хайсаар байгаад машиныг нь өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 147-148 дугаар хуудас/

 

Гэрч Н.Отгийн мөрдөн байцаалтад өгсөн:..... Б.Ос нь манай хүү Мягмархүүгийн эхнэр байсан Б.Эцийн төрсөн дүү нь байгаа юм. Ц.Бр манайд түр амьдруулаач гэж ирсэн хүн байнаа юм. Б.Ос дагуулж ирсэн юм. 2016 оны 06 дугаар сард байхаа Б.Ос Ц.Бр гэгчийг дагуулан ирээд Ц.Бр нь өөрөө танайд түр амьдаръя гэхээр нь чи яагаад ингэж явж байгаа юм бэ би ганцаара байдаг юм гэхээр нь би өрөвдөөд гэртээ хэд хонуулсан. Тэгж байгаад л яваад өгсөн. Манайд ирхээсээ өмнө голын эрэг дээр цагаан машинтайгаа байдаг байсан тэгээд л Б.Ос дагуулаад ирсэн. Өмнө нь танилцсан юм шиг байна лээ. Ц.Бр цагаан өнгийн Сонота 6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай машинтай байсан. Их бие муутай чихрийн өвчтэй гээд байсан. Цай уух болгондоо сахар хэрэглэдэг юм гэх мэдүүлэг /Хх-н 149-150 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Атгийн мөрдөн байцаалтад өгсөн:..... Бр ах манай хамаатан Сувдаатай 3-4 жил хамт амьдарч байсан юм. Сувдаа Япон улсруу явсан. 2016 оны 10 дугаар сард байхаа Ц.Бр ах ирээд ах нь танайд амьдарч болохуу хоол ундыг нь авч өгч байя гэж гуйсан. Тэгээд манайд байж байгаад2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бие нь өвдөөд эмнэлэгт байж байгаад нас барсан. Бр ах манайд ирэхдээ Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн машинтай байсан. Ц.Бр ахыг нас барсаны дараа ах дүү нар нь машиныхан эзнийг олж өгсөн гэсэн. Цагаан машинаараа таксинд явж мөнгө олдог байсан гэх мэдүүлэг /Хх-н 151-152 дугаар хуудас/

 

Гэрч П.Цсы мөрдөн байцаалтад өгсөн:..... Ц.Бр бид хоёр 10 орчим жил таксины жолоочоор хамт ажилласан. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ц.Бр нь Хайлаастад надтай таараад миний Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг таксинд түрээслэж явъя гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. 2017 оны 01 дүгээр сарын дундуур байхаа Нд гэх хүн надруу яриад Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Бр ах таньд өгчих гэсэн юм гээд ярьсан. Тэгээд миний машин байхаар нь аваад Ц.Брг асуутал 2017 оны 01 дүгээр сард өвчнөөр нас барсан. Таныг хайсаар байгаад сургийг чинь гаргалаа та машинаа ав гэсэн. Би уг машиныг 2011 онд 15 сая төгрөгөөр авч байсан. 2015 оны 04 дүгээр сард авто ломбарданд 6 сая төгрөгөөр тавьсан. Зээлийг нь төлж байгаа. Миний эзэмшлийн машин юм. Би Ос гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг /Хх-н 153-154 дүгээр хуудас/

Гэрч Ө.Бгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн:..... Б.Ос 2016 оны хавар эгч Б.Эцтэйгээ ирээд явсан юм тэр үед Шарынголд алт гарч байсан болохоор алтанд явж байсан юм байна лээ машиных нь бензин дууссан гээд манайхаас 2 литр бензин аваад явсан юм үүний дараа хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 14-15 цагийн үед байхаа Б.Ос цагаан өнгийн жижиг суудлын машинтай бас нэг ахтай цуг ирсэн тэгээд нэг хонь гуйгаад дараа боломжтой болохоороо мөнгийг нь өгнө гэсэн. Гэгээд нэг шил архитай ирсэн тэрийг нь Э.Сб бид 2 хувааж уусан би дүү их ядарч яваа юм байна дараа мөнгийг нь өгөөрэй гээд нэг хонь өгөөд явуулсан тэрнээс хойш дахиж яриагүй. Б.Ос 50 орчим насны намхан бор царай ахтай цуг ирсэн тэр ахын машиныг хөлсөлж ирсэн гэж байсан тэр ах нь машинаасаа буугаагүй болохоор танилцаж чадаагүй нэр усыг нь мэдээгүй би одоо харвал сайн танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 155 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Аггийн мөрдөн байцаалтад өгсөн:.... 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тогтоолын дагуу Бргийн Осийг өөрийн биеэр үзэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй санал нэгтэй дүгнэлт гаргасан. Үүнд сэтгэцийн хувьд эргэлзээтэй байсан тул оюун санааны түвшин тогтоох шинжилгээ хийлгэхэд IQ нь 46 хувьтай гарсан. Уг үзүүлэгч нь оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. IQ 50-69 байвал хөнгөн, IQ нь 49-38 байвал хүндэвтэр түүнээс доош байвал хүнд гэж үздэг. Тухайн үед оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. Манайд эмчлүүлээд гарсан. Одоогийн дүгнэлтэнд IQ-г нь 68 хувьтай гэсэн байна эмчилгээ хийгдэж сайжирсан, орчинтой харьцаж IQ   өсөх магадлалтай байж болно. 2014 оноос өмнө хэвтэж болон эмчлүүлж байсан баримт олдоогүй. Оюун санааны хомсдол нь оюун ухааны дутуу  хөгжил юм гэх мэдүүлэг /Хх-н 158-159 дүгээр хуудас/

 

Шинжээч Я.Ганхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:.... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Осийг өөрийн биеэр үеэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй дүгнэлтийг гаргасан юм. Б.Ос нь 2017 оны 03  дугаар сарын 17-ны өдөр үзүүлж дүгнэлт гаргуулж байсан гэхдээ хэрэг хариуцах чадваргүй гэсэн байсан. Энэ дүгнэлтийг би өөрөө гаргаагүй тул мэдэхгүй юм. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Осийг өөрийн биеэр үзхэд амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярьж байсан. Өвчний түүхийн талаар асуухад 2014 онд хэрэг хийнэ уг эмнэлэгт хочр жил гаруй хэвтэн эмчлүүлсэн гэсэн. Өөр баримт байгаагүй. Сэтгэцийн байдлыг үнэлэхэд тоо бодно, уншиж чадахгүй мөртлөө үсэглэж байсан. IQ – 68 хувьтай гэсэн байсан. Б.Ос нь оюуны хөнгөн хомсдолтой байсан гэхдээ хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай юм. Уг өвчин нь танин мэдэхүй, оюун сэтгэхүйн хөгжлийн бүхий эмнэлзүйтэй, даамжирдаггүй өвчний шалтгаан нь янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл төрөлхийн оюун санааны хомсдолтой сэтгэн бодох чадвар нь дутуу гэсэн үг юм. 2014 оноос өмнө эмчлүүлж байсан баримт байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 160-161 дугаарр хуудас/

 

Гэрч С.Днын мөрдөн байцаалтад өгсөн:..... “...2016 оны 06 сарын дундуур байхаа хоног хугацааг нь санахгүй байна, мал таргалсан үе байсан. Баянгол сумаар явж байгаад Чх ахыг “мал зарна” гэхээр нь очоод эхлээд 26 хонь бараг 3.000.000 орчим төгрөг, 1 үхэр худалдан авсан, 850.000 төгрөгөөр. Хэд хоногийг дараа дахин хонь, үхэр худалдан авсан ба 6-7 хонийг нэгийг нь 150.000 төгрөгөөр бодож авч байсан санагдаж байна гэх мэдүүлэг /2 дугаар хх-47-р хуудас/

 

Гэрч Ч.Нчийн мөрдөн байцаалтад өгсөн:..... 2016 оны 07 сарын 17-ны орой нөхөр Бн “аавын гэрийн хаалга онгорхой байна” гэсээр ирсэн ба бид хоёр очиж үзэхэд авдрынх нь таг нь онгорхой, дотор нь байгаа эд зүйлсийг газар гаргаад хаячихсан байхаар нь аав Чхд утсаар мэдэгдсэн. Аав надтай утсаар ярихдаа “тэр хивснүүд дунд 3.000.000 төгрөг бэлэн байсан” гэж хэлж байсан...Манай аавынд цагаан өнгийн хөөрөг байдаг байсан. Мөн 37 размерийн хором гутлыг аваад удаагүй байсан. Гэрийн буу хаяанд байдаг, 1 хос бакаль гутал нь хуучин хэрэглэж байсан гутал байсан. Хар гөлөмтэй, цагаан дөрөөтэй өөрөө тохож хэрэглэдэг байсан орос эмээл, будаж янзалсан нэг эмээлийн мод орон доогуур, урт хутга /жад/ ширээнийх нь шургуулганд байдаг байсан. Аав сүүлд Дархан явж ирэхдээ нэг том углаа даавуу, нэг хөнжилтэй нь худалдаж авсан гээд гялгар уутанд хийчихсэн байдаг байсан. Намайг хүүхэд байхад мянгат малчин болоход нь 2 том мөнгөн аяга, 2 жижиг мөнгөн аяга дургал болгож өгч байсан гэх мэдүүлэг. /2-р хх-50-52-р хуудас/

 

 Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт № 211

 

1.Б.Ос нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Ос нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдолыг зөв ойлгон чадаж байсан байна. Б.Осийн дээрхи эмгэг нь төрөлхийн эмгэг болно. 

           2.Б.Ос нь одоо “Оюуны хөнгөн хомсдол" сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Осэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

           3.Б.Ос нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин СЭМҮТ-н 7-р тасагт хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна.

           4.Б.Ос нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

           5.Б.Ос нь хэрэг хариуцах чадвартай байна.

            Шүүх сэтгэц гэм судлалын 854 тоот давтан шинжилгээний 2017.10.05-ны өдрийн дүгнэлтэнд:

           ...Сэтгэцийн онош:DS:F 70 Оюуны хөнгөн хомсдол

            Дүгнэлт:Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

            Б.Ос нь Оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.        

            Б.Ос нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт./Хх-н 218-225 дугаар хуудас/

                    

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 6-19 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон хүснэгт /Хх-н 21 дүгээр хуудас/

Мэдүүлэгийг газар дээр нь  шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 41-44 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 127-130 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 132-133 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Хх-н 134-135 дугаар хуудас/

Б.Осийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 68 дугаар хуудас/

Б.Осийн ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 72 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хх-ийн 54-р хуудас/

 

Хохирогч Ц.Чхгийн охин Нчтэй шүүх хуралдааны товыг мэдэгдэж удаа дараа холбогдож байсан ба Ц.Чх  өвчний улмаас Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа шалтгаанаар, шүүх хуралдаан олон удаа хойшлогдож байсан шүүх хохирогчийн эрх хангах үүднээс боломжит бүх арга хэмжээг авч энэ шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Чхг биеэр оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Б.Ос нь бусадтай бүлэглэн 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чхгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.125.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн мөнгө 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Осийг бусдын хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрчүйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Ос нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 07 сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”  гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ос нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ос нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж 5525000 төгрөнгий  хохирол учруулахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах башүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулах, Шүүгдэгч Ц.Ос нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 03 дугаар сарын 21 хүртэл хүртэл 121 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгөөөр тооцож түүний цагдан хоригдсон 121 хоногоос 120 хоногийг 240000 төгрөгөөр бодож бүгд 28800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Осээс бусдын эд хөрөнгөнд учируулсан гэм хорын нийт хохирол 5525000 төгрөгний хохиролын 50 хувь буюу 2762500 төгрөгийг гаргах  хохирогч ид 210000 төгрөгийг төлснийг хасч тооцон үлдэх 2552500 төгрөгийг   хохирогч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чхд /РД:МБ69020336/ олгох,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатын үйлдсэн 2017 орны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай “зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих Ц.Брг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул үлдэх хохиролын үлдэх хэсэг 2762500 төгрөгний хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн яллагдагч Ц,Бргийн унаж явсан гэх  55-09 УНЭ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, цагдан хоригдсон 121 хоногийн хорих ялыг торгох ялд нь дүйцүүлэн тооцож эдлэх ялаас нь хасаж тооцохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Бргийн Осийг бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Осийг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 28800000 /хорин найман сая, найман зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Осээс бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд  2552500 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, хохирогч Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чхд /РД:МБ69020336/ олгосугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Осийн цагдан хоригдсон 120  хоногийн хорих ялыг торгох ялд нь дүйцүүлэн тооцож,торгох ял дуусгавар болсныг дурьдсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Соната-6 маркийн цагаан өнгийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож гэм хорын хохиролын үлдэх хэсэг болох 2762500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Осэд өмнө авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрх бүхий этгээд  тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл  гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.АЛТАНЦЭЦЭГ.