Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 210/МА2023/00729

 

 

******* девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 628,286,981.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* девелопмент ХХК нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот Цемент худалдах, худалдан авах тухай гэрээгээр ОРС 42.5 маркийн 5,156.25 тонн нийлүүлэх, ******* ******* ******* ХХК ийн үнэд 973,242,187 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

1.2.Мөн ******* ******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, дээрх гэрээний төлбөрийн үлдэгдэл 618.237.187,5 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ******* девелопмент ХХК-д төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутам тооцохоор тохиролцсон.

1.3.Талууд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 319,168,388 төгрөг болсон. Гэрээний дагуу алданги 309,118,593,5 төгрөг тооцогдсон.

Иймд ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-уудаас нийт 628,286,981.5 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөрөө тухай бүр төлж байсан. 2021-2022 онд нийт 659,565,000 төгрөгийг төлсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 319,168,388 төгрөгийг зөвшөөрч байна.

2.2.Харин алданги 309,118,593,5 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги ийм хэмжээтэй болоход хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй, цар тахлын шууд нөлөөлөл байсан. Энэ талаар гэрээний 11.4-т заасан бөгөөд үүний дагуу алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй хэмээн үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 319,168,388 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин алданги 309,118,593,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-аас тус тус 319,168,388 төгрөг, алданги 309,188,593,5 төгрөг, нийт 628,286,981,5 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* девелопмент ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* девелопмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,299,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-аас 3,299,385 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ******* девелопмент ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг хангаагүй учир нэг талыг барьж шийдвэрлэн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний бие хүндэтгэн үзэх шгаанаа тайлбарлан нотлох баримтын хамт хүргүүлсэн атал шүүхээс хүндэтгэн үзэх шгаангүйгээр ирээгүй гэж үзэн шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2.Алдангийг буруу тооцоолсон. Нийт үлдэгдэл 319,168,388 төгрөг, 1 хоногийн алданги 1,595,841.94 төгрөг нийт 77 хоногийн алданги 122,879,829 төгрөг, үндсэн төлбөр болон алданги нийлээд 442,048,217 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгч нь үнийн дүнг хэт өндөр болгож тооцоолол гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагчийн баримт 2022 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрийн байдлаар хагалгаанд орсон гэх агуулгатай болохоос Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсраар баталсан ажлаас чөлөөлөх эмнэлгийн магадалгаа олгосон баримт байхгүй. Хариуцагч тухайн өдөр эмчид үзүүлэх байсан гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй учраас түүний эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.2.Хариуцагч тал алдангийг 319 сая төгрөгөөс тооцож 122 сая төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээгээр хариуцагч үлдэгдэл төлбөр 618,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхгүй бол алданги төлөхөөр тохирсон. Үүнээс хойш эхний төлөлт 20,000,000 төгрөг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдэх хүртэл алданги 253,477,170 төгрөг (618,000,000 төгрөгөөс 1 өдрийн алданги 3,091,000 төгрөг), үлдэгдлээс 20,000,000 төгрөг төлснийг хасаж 598,237,187 төгрөг үлдсэн, үүнд дараагийн төлөлт 10,000,000 төгрөг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийгдэх хүртэл 77 хоногийн алданги 230,321,245 төгрөг (598,237,187 төгрөг 1 өдрийн алданги 2,991,185 төгрөг) болсон. Эдгээрийн нийлбэр 483,798,415 төгрөг. Үүнийг алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн зохицуулын дагуу 618,000,000 төгрөгийн 50 хувийн алданги 309,000,000 төгрөг болохыг нэхэмжилсэн. Үүнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* девелопмент ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-д тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 319,168,388 төгрөг, алданги 309,118,593,5 төгрөг, нийт 628,286,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гэрээний үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзжээ.

3.Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч ******* девелопмент ХХК нь ОРС 42,5 маркийн 500 тонн нийлүүлэх, худалдан авагч ******* ******* ******* ХХК нь урьдчилгаа 100,000,000 төгрөг төлөх, 1 тонн задгай ийг 178,750 төгрөгөөр, 1 тонн савтай ийг 198,990 төгрөгөөр тооцож ачилт хийхийн өмнө урьдчилан төлөхөөр тохиролцжээ.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ******* ******* ХХК дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 618,237,187.5 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ******* девелопмент ХХК-д төлөх, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, түүнчлэн алдангийн талаархи тохиролцоо мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэнийг зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр ба зохигч энэ талаар маргаагүй. (хэргийн 10-13, 15 дахь тал)

4.Нэхэмжлэгч нь 5,156.25 тонн нийлүүлсэн, хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд нийт 659,565,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд тодорхойлж тусгасан, мөн талууд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлж төлбөрийн үлдэгдэл 319,168,388 төгрөг байгааг баталгаажуулсныг зохигч маргаагүй. (хэргийн 20 дахь тал)

5.1.Харин хариуцагч нь алданги төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ Ковид-19 цар тахлын шууд нөлөөллийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж тайлбарласан ба анхан шатны шүүх түүний гаргасан ******* ******* ТББ, ХХК, ХХК, *******ийн ХК-ийн албан бичгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамаарай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

5.2.Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гаргасан алдангийн тооцоолол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцсэнийг зөв дүгнэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэл 618,237,187 төгрөгт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 159 хоногийн хугацаанд алданги тооцсон, ингэхдээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлөгдсөн 20,000,000 төгрөгөөр дүнг багасгасан нь үндэслэлтэй.

Алдангийг буруу тооцсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

6.Нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 628,286,981 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан баримтуудаар хүндэтгэн үзэх шгаан нотлогдоогүй гэж шүүх дүгнэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй. (хэргийн 101-104 дэх тал) Иймээс энэ талаарх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,299,385 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хянын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хянын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА