Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00751

 

 

2023 04 10 210/МА2023/00751

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/00911 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 30,226,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ******* ХХК-ийн захирал Б.Батбаяр нь манай компанитай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Барилгын бүх металь хийцийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ******* *******, орон сууцны шатны бариул, болконы хашлага, аваарын шат, аваарын шатны таг, гараашийн хаалга зэргийг нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний төлбөрт 49,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг урьдчилж авсан. Гэвч ******* ******* ******* орон сууцанд 29,284,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, орон сууцны ажлыг орхигдуулж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

Иймд гүйцэтгээгүй ажлын хөлс болох 19,716,000 төгрөг, гэрээний 6.1-д зааснаар дэх хугацаа хэтрүүлсэн 379 хоногт 0,05 хувиар алданги тооцож 7,760,000 төгрөг, хуульч хөлсөлсөн зардал 2,750,000 төгрөг, нийт 30,226,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК татгалзал, тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох 30,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт гаргаж өгөх боломж нэхэмжлэгч, хариуцагч аль аль талд олгоогүй.

Шүүх нэхэмжлэгч урьдчилгаа 49,000,000 төгрөгт тооцож автомашин өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн. Гэтэл хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний хавсралтад автомашин хүлээлгэж өгсөн баримт байгаа, мөн хариуцагч нь автомашин аваагүй гэж тайлбар гаргаагүй буюу энэ тухай татгалзаагүй байхад шүүгч ... гарын үсэг тайлал байхгүй гэж үзэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.2.Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, гэрээний 4.6-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нэг жилийн дотор шаардлага гаргах эрхтэй байжээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Хуулиас давсан заалт гэж байх ёсгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 30,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3.Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Г. оролцсон ба түүнд шүүхээс зохигчийн эрх, үүргийг тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх гэж заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгч эрх, үүргийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийн утга учрыг бүрэн ойлгуулж, энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарлан өгөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4.Иймээс шүүх нэхэмжлэгч 49,000,000 төгрөгт тооцож хариуцагчид автомашин шилжүүлсэн, хариуцагч 19,716,000 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх тайлбараа нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

 

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх эрх олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/00911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 355,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА