Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00883

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******0*******3 04 *******8 *******/МА*******0*******3/00883

 

 

 

Х.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн *******/ШШ*******0*******3/00751 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.*******-*******, Ц.*******, Х.******* нарт холбогдох

*******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн 188 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* *******-******* тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Л.*******-*******, хариуцагч Ц.*******, Х.******* нарын өмгөөлөгч З.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Х.******* маргаан бүхий байрыг бартерын гэрээгээр - дүүрэгт байрлах газраар сольж авсан байдаг. *******019 онд Л.*******-******* Улсын визэд мэдүүлэх гэж түр хугацаагаар хэлцэл хийж нэр дээрээ шилжүүлэн авсан боловч буцааж өгөөгүй. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлд зааснаар Х.******* үл хөдлөх эд хөрөнгөө өгсөн гэсэн Л.*******-******* төлбөрийг гүйцэд хийгээгүй нь хэргийн нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.1-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж *******019 оны 07 дугаар сарын *******4-ны өдрийн 188 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

1.*******. Мөн Л.*******-******* нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр уг орон сууцыг *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдөр Ц.*******, Х.******* нарт худалдсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Иймээс дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

*******. Хариуцагч Л.*******-*******ын татгалзал, тайлбарын агуулга:

*******.1. *******015 онд ээж Х.*******ын нэр дээр байсан газрыг маргаан бүхий 4 өрөө орон сууцаар сольж авсан. Би Улс руу явах шаардлагын дагуу *******018 онд ажлаас гарснаас хойш хааяа архи уучихдаг байсан. Улс руу явах гэж байгаагаа ээжид хэлээд нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний нэр дээр шилжүүлсэн. Виз хөөцөлдөх хугацаанд хүнээс мөнгө зээлсэн байгаад, буцааж төлөхдөө миний нэр дээр шилжсэн орон сууцыг барьцаанд тавьж өрөө дарсан.

*******.*******. Банкны өндөр хүүтэй, барьцаатай зээлийг төлөхийн тулд би ээж, аавд мэдэгдэхгүйгээр орон сууцыг Ц.*******, Х.******* нарт зарсан. Намайг шүүхэд өгөх хүртэл мэдээгүй. Миний нуусан байсан түрээсийн гэрээг ээж олоод уншсан. Ээж, аавын байрыг зарсан юм чинь эндээс яаж гаргах вэ гэж бодоод худалдаж авсан хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулсан. Би мөнгийг буцааж өгнө гэж бодож түрээсийн гэрээ байгуулсан. Би анхнаасаа буруу юм хийсэн, согтуу байсан. Миний буруу учир Ц.*******, Х.******* нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

3. Хариуцагч Ц.*******, Х.******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч нар тухайн орон сууцыг *******0*******0 оны 0******* дугаар сард зуучлалын компаниар дамжуулж Л.*******-*******той холбогдож үзсэн. Л.*******-******* би эмнэлэгт хэвтэж байна, манай эхнэртэй ярьж байгаад очоод үзчих гэгж хэлсэн байдаг. Үүнээс хойш Л.*******-******* өөрөө эргэж холбогдоод танд хэдэн төгрөг байгаа вэ, бэлэн байгаа мөнгөө өгчих гэж өөрөө шалсаар байгаад байраа зарсан.

Л.*******-******* болон Ц.*******, Х.******* нарын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуульд заасан шаардлага хангасан, хууль ёсны үндэслэл бүхий юм. Хариуцагч нар нь тухай орон сууцны шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.*******. Хариуцагч нар нь Л.*******-******* болон Х.*******ыг ямар гэрээ хийснийг мэдэх боломж байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар орон сууц Л.*******-*******ын нэр дээр байсан, мөн банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Зээлээс чөлөөлж аваад үлдэгдэл төлбөрийг Л.*******-*******ын дансанд шилжүүлээд дуусгавар болсон.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******, 56.1., 56.5-д заасныг баримтлан *******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн 188 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороолол, ******* ******* дугаар байр, ******* тоот, м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн Ү-**************050**************8******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.*******-*******, Ц.*******, Х.******* нарт даалгах тухай нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,600 төгрөгөөс 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******-*******оос 70,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Л.*******-*******ын Улсын виз мэдүүлэхтэй холбоотой баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Уг нотлох баримтыг нотолгооны хэрэгсэлд тооцсоноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдох боломжтой байсан.

5.*******. Нэхэмжлэгч анхнаасаа орон сууцыг худалдан борлуулах зорилгогүй байсан. Хариуцагч Л.*******-*******ыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн буюу эрх зүйн чадвар, чадамжгүй үед нь хариуцагч Ц.******* очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүнийг олон хоногоор архи уусан гэдгийг нь гэрчлэх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл эргээд хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

5.3. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 157,000,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан үнэлгээгээр тогтоогдсон байхад 85,000,000 төгрөгөөр зарсан байгаа нь хариуцагчийг эрх зүйн чадвар чадамжгүй байх үед нь хийсэн хэлцэл гэж үзэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Л.*******-*******ын гаргасан тайлбарын агуулга:

Би ээжийнхээ байрыг худалдан борлуулна гэж хэлэхгүйгээр ээждээ худлаа хэлж, тус байрыг бусдад зарсан. Тухайн байрыг худалдаж авсан Ц.*******, Х.******* нарын хохирлыг барагдуулах боломжтой гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Ц.*******, Х.******* нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Ц.*******, Х.******* нар нь тухайн орон сууцны шударга өмчлөгч нь учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

*******. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.*******-*******, Ц.*******, Х.******* нарт холбогдуулан *******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн 188 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ******* *******-******* тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.*******-******* хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.*******, Х.******* нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Х.*******, Л.*******-******* нарын хооронд *******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Х.******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-**************050**************8******* дугаартай, ******* дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороолол, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Л.*******-******* 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу Л.*******-******* *******019 оны 07 дугаар сарын *******9-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. (хэргийн 1*******, *******0 дахь тал)

Нэхэмжлэгч нь хариуцагчийг *******019 онд Улсын виз мэдүүлэх зорилгоор орон сууцыг түр хугацаагаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч буцаан шилжүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй ба анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг талуудад бодитой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

4. Мөн *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдөр Л.*******-******* болон Ц.*******, Х.******* нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Л.*******-******* нь дээрх орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.*******, Х.******* нар 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Уг гэрээг үндэслэн Ц.*******, Х.******* нар *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. (хэргийн 41-4*******, 43 дахь тал)

Талууд гэрээний үнийг бодит байдалд 85,000,000 төгрөгөөр тохиролцсон, мөн Хаан банк ХХК дахь Ц.*******ийн эзэмшлийн 50190*******5305 тоот данснаас 34,000,000 төгрөгийг Л.*******-*******ын ББСБ ХХК-тай байгуулсан *******019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт шилжүүлж, 50,370,000 төгрөгийг Л.*******-*******ын эзэмшлийн 501119665******* тоот дансанд шилжүүлжээ. (хэргийн 40, 79, 116-1************** дахь тал)

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 157,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрыг 85,000,000 төгрөгөөр зарсан нь хариуцагч Л.*******-******* эрх зүйн чадамжгүй үедээ хэлцэл хийсэн гэж үзэж болохоор байна гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу Л.*******-*******ыг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон, иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан тухай баримт хэрэгт авагдаагүйгээс гадна зохигчдын *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдрийн гэрээнд - ХХК-ийн *******0************** оны 1******* дугаар сарын *******6-ны өдрийн байдлаар гаргасан үнэлгээг хамаатуулан дүгнэх үндэслэлгүй болно. (хэргийн 59-67 дахь тал)

 

5. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.*******-******* түүнд мэдэгдэхгүйгээр орон сууцыг Ц.*******, Х.******* нарт дамжуулан худалдсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, хариуцагч Ц.*******, Х.******* нарыг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон үйл баримтыг үндэслэл бүхий тогтоожээ.

5.1. Тус гэрээг Х.*******, Л.*******-******* нарын байгуулсан *******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээтэй шалтгаант холбоотой хийгдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч Л.*******-******* нь анх нэхэмжлэгчтэй хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь хожим хуульд заасан үндэслэл, журмын дагуу Ц.*******, Х.******* нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.*******. Мөн гомдолд дурдсан хариуцагч Л.*******-*******ыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн буюу эрх зүйн чадамжгүй үед нь хариуцагч Ц.******* очиж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв тогтоосон тул мөн гомдол үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр Х.*******, Л.*******-******* нарын байгуулсан *******019 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх боловч Л.*******-******* болон Ц.*******, Х.******* нарын байгуулсан *******0*******0 оны 07 дугаар сарын *******7-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн *******/ШШ*******0*******3/00751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЗОЛЗАЯА