Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 03

 

 

   2023          03           24                                     206/МА2023/00003

 

 *******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154/ШШ2022/00236 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* од оршин суух Сутай ******* Эрдэнэбаатарын Гансүх, Ховд аймгийн Жаргалант сумын ******* од оршин суух ******* ******* ******* Байгалмаа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* морьт ХХК-д холбогдох,

15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 *******, Ц.Байгальмаа бид хариуцагч ******* морьт ХХК-тай 2015 оны 01 сарын 30-ны өдөр 13 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу *******, Ц.Байгальмаа бид ******* морьт ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 48 айлын орон сууцны 13 2 өрөө байрыг 6.120.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. *******, Ц.Байгальмаа бид 10 сая төгрөгийг ******* морьт ХХК-ийн харилцах дансаар шилжүүлж 5 сая төгрөгт тооцож 04-64 ХОА улсын дугаартай Тоёота Rab маркийн тээврийн хэрэгслийг уг компанийн захирал*******т шилжүүлж нийт 15 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр нэхэмжлэгч би ипотекийн зээлд хамрагдахаар хөөцөлдсөн боловч санхүүгийн хямралын улмаас ипотекийн зээл олголт зогссон.

Иймд ******* би 2018 оны 09 сард 1 жилийн хугацаагаар өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд явахдаа захирал*******тай тохирч энхийг сахиулах ажиллагаанаас буцаж ирээд үлдэгдлийг нь төлөхөөр тохирсон. Гэтэл ******* намайг энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур ******* морьт компанийн захирал******* нь хэлсэн тохирооноосоо буцаж манай эхнэр Ц.Байгальмаа, бага насны 2 хүүхдийг өвлийн хүйтнээр орон сууцнаас хөөн гаргаж, оронд нь өөр айл оруулсан байсан.

Одоо нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болж ******* морьт ХХК байраа буцаан авсан тул *******, Ц.Байгальмаа бид урьдчилгаанд өгсөн 15 сая төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд ******* морьт ХХК-аас 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, Ц.Байгальмаа бидэнд олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Бэлнээр төлсөн 10.000.000 төгрөгийн талаар маргаан байхгүй. Харин машиныг*******т албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ хийснээс хойш 2 сарын дараа байрандаа орсон. ******* нь манай нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд мөнгийг төлнө, банктай зээл гаргахаар ярьж байна гэсээр 36 сар манай байранд амьдарсан. Бид байрнаас хөөж гаргасан асуудал байхгүй, өөрөө мөнгөө төлж чадахгүй байна гээд гарсан. 10.000.000 төгрөг бэлэн авсан нь үнэн гэвч бид буцааж төлөхгүй гэжээ.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц худалдан авах гэрээний дагуу хүү алданги 25.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

******* морьт ХХК нь хариуцагч ******* нартаа орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 13 2 өрөө байрыг 61200.000 төгрөгөөр гэрээ хийж байрандаа оруулсан. Байр ашиглалтад орсноос хойш *******, ******* нар 36 сарын хугацаанд байранд амьдарсан. Амьдрах хугацаандаа ус, СӨХ, цахилгаан дулааны мөнгийг төлөөгүй, нийт 5000.000 төгрөгийг манай компани төлсөн. Мөн орон сууц захиалгаар барих гэрээний 2.2.1-д заасан төлбөрийг хуваарийн дагуу хоног тутам 0.5 хувийн алданги тооцно үлдэгдэл төлбөр 50.000.000 /тавин сая/ төгрөг дээр 0.5 хувийн алданги тооцож өдрийн 25.000 төгрөг тооцож 1140 хоног буюу 38 сар хугацаа хэтэрсэн нийт 28.500.000 төгрөг гарснаас үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 25.000.000 төгрөгийг *******, Ц.Байгальмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, Ц.Байгальмаа нарын нэхэмжлэлтэй ******* морьт ХХК-д холбогдох 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж биднийг хар өвлийн хүйтэнд байрнаас хөөж гаргасан тал нь ******* морьт ХХК юм. Тухайн худалдан авах гэрээ байгуулсан болохоос бидний хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул ямар ч түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй юм. Энэ талаар худалдах, худалдан авах гэрээнд ч тусгаагүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154/ШШ2022/00236 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, Ц.Байгальмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай, *******, Ц.Байгальмаа нараас 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь *******, ******* нарт холбогдуулан 25,000,000 /Хорин таван сая төгрөг/ гаргуулах сөрөг нэхэмжлэл шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******, ******* нар 38 сарын турш байранд амьдарсан. Амьдрах хугацаандаа ус, СӨХ, Цахилгаан, Дулааны мөнгө төлөөгүй. Нийт 5,000,000 /Таван сая төгрөг/ манайх төлсөн. Мөн орон сууц захиалгаар барих гэрээний 2.2.1. д заасан төлбөрийн хуваарийн дагуу хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсний дагуу үлдэгдэл төлбөр 50,000,000 /тавин сая төгрөг/ дээр 0,5 хувийн алданги тооцож, өдрийн 25,000 /хорин таван мянган төгрөг/ буюу 1140 хоног, 38 сарын хугацаа хэтэрсэн нийт 28,500,000 /хорин найман сая таван зуун мянган төгрөг/ гарснаас үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 25,000,000 /Хорин таван сая төгрөг/-ийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлд шүүх дараах дүгнэлт өгчээ.

 4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь орон сууц захиалгаар барих гэрээний 2.2.1-д заасан үндэслэлээр 25,000,000 /Хорин таван сая төгрөг/ гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэгт авагдсан "******* морьт" ХХК- ийн захирал*******, *******, ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан "Орон сууц захиалгаар барих тухай" гэрээний 2 дахь хэсэгт төлбөр тооцоо хийж журыг тусгасан байх бөгөөд 2.1-д төлбөрийн нөхцөлийг тусгаагүй /хоосон бөгөөд гэрээний 2.2-т захиалагч тал гэрээний 1.2-т заасан төгрөгийн үлдэгдэл үнийг энэхүү гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө гэсэн атлаа гэрээний салшгүй хэсэг болох хавсралт нь хэрэгт авагдаагүй байна.

4.3 Гэрээний 2 дахь хэсгийн 2.2.1-д захиалагч тал нь хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, талууд төлбөр тооцоо хийх журам, хуваарийг анхнаасаа гэрээндээ тусгаагүй атлаа төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр заасан боловч гэрээний хавсралт хэрэгт авагдаагүй, төлбөрийг ямар журмаар төлөх нь тодорхойгүй тул төлбөр тооцох, улмаар алданги нэхэмжлэх үндэслэлгүй байна. Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 25,000,000 /Хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 30-ны 13 дугаартай орон сууц захиалгаар барих тухай гэрээний ерөнхий нөхцөл мөн гэрээний төлбөр тооцоо хийх журмын 2.2.1-д захиалагч тал нь хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцно гэсэн гэрээний заалтанд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж "******* морьт "ХХК- ийн захирал*******ын эрх ашгийг хохироож байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэргийн 243-р зүйлийн 243.1, 205-р зүйлийн 205.1-д заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.4 Иргэн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах эрхтэй гэж хуульчилжээ. Шүүх нэхэмжлэл хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандсан гэж үзэж байгаа тул Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 154/ШШ2022/00236 дугаартай шийдвэрийг хянаж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож "******* морьт" ХХК-нийн*******ын сөрөг нэхэмжилсэн 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь давж заалдах гомдолдоо сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гомдол гаргасан байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Ховд аймгийн Булган сум дахь анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч, нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулахдаа төлбөр тооцоог амаар тохиролцож баталсан байдаг. Гэтэл хариуцагч нь хэлсэндээ хүрэлгүйгээр тохиролцсон хугацаанаас өмнө нэхэмжлэгч *******г байрнаас гаргасан. Гэрээний 2.2.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан гэж  тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

6.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч *******, ******* нар нь “******* морьт” ХХК-ийн захирал*******т холбогдуулан захиалгаар орон сууц бариулсны урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг, суудлын авто машины үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, нэхэмжлэгч нараас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөг ******* морьт ХХК-нд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, нэхэмжлэгч *******ийн депозит дансны хуулга зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

9. Хариуцагч “би 2015 онд 48 айлын орон сууц барьж иргэд гэрээ хийж худалдан авахад ******* гэгч нь 2015 оны 11 дүгээр сард 4 давхрын 51м2 2 өрөө байрыг 2016 оны 6 дугаар сарын дотор ипотекийн зээл гаргаж өгнө гэж хэлээд урьдчилгаа 10.000.00 төгрөг 2 хувааж өгөөд орсон бөгөөд 2019 оны 1 сар хүртэл 38 сар миний байранд амьдарч тухайн байрны хаалга цөмлөж, хана нүхэлж, обой бусад хогшлыг гэмтээж гарсан юм. Мөн энэ хугацаанд Шим Ус, дулаан, СӨХ гэх мэт албан газарт 1800.000 төгрөгийн өр үүсгэж, явсныг би одоо болтол төлж байгаа, машиныг би хүлээн авсан зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй маргажээ.

Мөн хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэрэг очсоны дараа хариуцагчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь *******, ******* нараас орон сууц захиалгаар барих гэрээний 2.2.1-д зааснаар 25,000,000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

10. Хариуцагчийн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээ нотлохоор шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу нэхэмжлэгч нарын байрны урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх машины үнэ 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаярын *******, *******  нараас 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Хариуцагчийн төлөөлөгч нь “анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

12.1 Хариуцагчийн төлөөлөгч нь Орон сууц захиалгаар барих гэрээний 2.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******, ******* нараас 36 сарын алданги нэхэмжлэхдээ уг гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-д заасан төлбөр төлөх хуваарийг буюу гэрээний хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

13 Хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “нэхэмжлэгч *******, ******* нар нь 38 сар миний байранд амьдрахдаа тухайн байрны хаалга цөмлөж, хана нүхэлж, обой бусад хогшлыг гэмтээсэн, мөн Шим Ус, дулаан, цахилгаан, СӨХ гэх мэт албан газарт их хэмжээний өр үүсгэж байрнаас гарч явсныг би төлсөн” гэж тайлбарласан боловч энэхүү  өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол нэхэмжлээгүй байна.

14. Харин  нэхэмжлэгч *******, ******* нар нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөг ******* морьт ХХК-нд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба энэхүү нотлох баримтыг буюу 10,000,000 төгрөг компанийн дансанд шилжүүлсэн гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******, ******* нарын амьдарч байсан байрыг бусдад худалдан борлуулснаар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нарын шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцааж өгөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд нэхэмжлэгч *******, ******* нарын*******аас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

15. Шүүх  нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас байрны урьдчилгаанд тооцож өгсөн суудлын авто машины үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ талаар гомдол гараагүй байна.

16. “Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 154/ШШ2022/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР