Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх, Б.Энхбат,

Шүүгдэгч: Б.Г , Б.М , “ЭШ” ХХК,

“ЭШ” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г , Б.М , “ЭШ” ХХК-д холбогдох эрүүгийн 1728000730118 дугаартай гурван хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЭШ” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ................................... тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн .................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зулууд овогтой Б.Г , /регистрийн дугаар РД:............./

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ЭШ” ХХК-ний захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогтой Б.М , /регистрийн дугаар РД:........................../

 Хуулийн этгээд: Монгол Улсын бүртгэлийн 9011462084 дугаарын гэрчилгээтэй, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, “ЭШ” оноосон нэртэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр 2 гудамж, 1006 байрны 93 тоот хаяганд байршилтай, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх төрлийн үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдмал хариуцлагатай компани төрлийн хуулийн этгээд;

 Холбогдсон хэргийн талаар:

   Яллагдагч Б.Г , Б.М , “ЭШ” ХХК нь “ЭШ” ХХК-ний нэрийн өмнөөс, тус компаний ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “ЭШ” ХХК-д орон тооны бус менежерээр ажилладаг. 2017 оны 06 сарын үед Б.М  захирал дуудаад нөхөн сэргээлтийн 1 компани худалдаж авсан. Энэ ажлыг хариуцаж ажиллах хүн хэрэгтэй байна гээд санал тавиад, зөвшөөрөөд “ЭШ” ХХК дээр итгэмжлэл хийсэн. Тэгээд 08 сард зууны мэдээ сонин дээр зар тавигдсан байна үүнийг үзээд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байна үзээтэх гэсэн. Тэгээд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд бичиг баримтаа авч ирж өгөөд 2017 оны 08 сарын 23-нд ирж сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч Б  гэж хүнтэй уулзсан.  Тэгээд танайх шалгарсан гэж хэлээд гэрээ хийнэ гэсэн. Тэгээд гэрээгээ хийгээд хот руу буцаж очоод Б.М  захиралтай уулзаад ерөнхийдөө манайх шалгарчихлаа одоо яах вэ гэхэд одоо энэ ажлаа хариуцаад яв гэсэн. Тэгээд шаардлагатай бүх багаж, техникүүдийн жагсаалтыг гарга гэсэн. Тэгээд агуулахад гэр байгаа, мотор байгаа аваарай, гурвалжингийн гүүр дээрээс хүмүүстэй ярьж байгаад аль болох хямдхан, өнгө үзэмжтэй техникүүдийг ярьж байгаад түрээсэлж авсан. Урьдчилгаа мөнгийг бэлнээр өгөөд 09 сарын 03-ны хавьцаа хүмүүстэйгээ ярьж холбогдоод явцгаая гэж хэлсэн. Тэгээд агуулахаас ачих юмнуудаа очиж ачаарай гэж хэлээд тэгээд орой гараад шөнөжингөө яваад удаан явах байх гэж санаад би араас чинь очъё гэж хэлээд агуулахаас ачаад аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд захирлаас хамгаалагчийн утсыг аваад тэгээд холбогдуулаад ачаад яваарай гэж хэлсэн. Тэгээд өглөө ирэхэд машиндаа унтацгааж байсан. Бүх машин техникүүд ирсэн байсан. Тэгээд тэр өдрөө хүмүүсээ босгоод гэрээ барих, хаана кемпээ барих талаар ярилцаад тэгээд төлөвлөөд хийсэн. Тэгээд тухайн газар явж очиход Дундговь аймгийн Өлзийтийн гэх нэртэй 10 гаруй машин байсан. Тэгээд бид нарыг ирсэн ч гэсэн тэр хүмүүс гар аргаар алт олборлож байсан. Тухайн газарт бараг 13 жил алт олборлож нинжаа нарын гарт өртсөн газар байсан. Тэгээд тэр хүмүүс нүх рүү орж шороогоо гаргах тиймэрхүү ажлаа хийсээр л байсан. Тэгэхээр бид нар цөөхүүлээ байсан тул хүмүүстэй маргахгүй байх гээд тэгээд Б.М  захирал бол очоод кемпээ бариад байж байгаарай араас чинь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг явуулна. Тухайн газрын хэмжээг тэр суманд хүсэлтээ тавиад газраа хэмжүүлж аваарай 25,2 га газрыг гэж хэлсний дагуу сум руу очоод газрын мэргэжилтэн залууг явуулаач ээ гэж Засаг даргад нь хэлсэн. Тэгээд энд хэрүүл маргаан гаруул яах вэ? гэдэг асуудлыг хэлсэн. Тэгээд газрын мэргэжилтэн залуу нь ирээд газрыг хэмжээд тогтоосон. Тэгээд тэр залууд бол хэлсэн. Энэ газарт нөхөн сэргээлт хийх гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг явуулах талаар хэлж өгөөч ээ гэж газрын мэргэжилтэн залуугаас гуйсан. Газрын мэргэжилтэн залуу тухайн хүмүүст учирлаж хэлсэн. Тэгээд ирсэн багаж төхөөрөмж дунд паажуур очсон байсан. Энэ бол алт олборлодог төхөөрөмж байна гэдгийг тэнд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд энэ төхөөрөмжийг ажиллуулж үзвэл яадаг юм бэ гээд тухайн ухсан газар нь доогуураа нүхнүүдээр холбогдсон байдаг гэсэн. Тэгээд шороогоор түрээд бол болохгүй, энэ жалга учраас бороо ороод үер явбал энхэл донхолтой морь малтай хүн унах, бэртэх асуудал гарна гэж бодоод. Тэгээд энэ нүх нь ямар хэмжээтэй хэр их гүн байгааг нь олж мэдээд ажлаа хийх юм байна гэдэг ойлголтыг авсан байсан. Тэгээд нүхнүүдийг энд тэнд ухаж үзсэн. Тэгээд эргээд хийхдээ энэ шороонд үнэхээр алт байдаг юм болов уу гэх бодол миний хувьд төрсөн. Энэ төхөөрөмжийг ажиллуулж үзье гэж бодоод  төхөөрөмжийг аваачиж тавьж байгаад мотор авч ирээд ажиллуулах гэсэн боловч болохгүй байсан. Тэр төхөөрөмжийг ажиллуулах гэж 2 цаг орчим   оролдсон, мотор нь бас болохгүй байсан. Тэгээд ерөнхийдөө бол ажиллуулж чадаагүй. Тэндээс олсон алт ч юм уу тийм зүйл бол байхгүй, ажиллуулах гэж оролдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 сарын 11-ний өдөр Өмнөговь аймгаас О , эдийн засгийн мөрдөгч Б , сумын цагдаа, Од  гэж хүний хамт ирсэн. Тэгээд хууль бус зүйл хийж байна. Энэ төхөөрөмжийг ашиглаж нөхөн сэргээлт гэж зүйлийг хийхгүй гэсэн. Тэгээд тухайн үед айгаад, одоо байцаалт авна, эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй, нөхөн сэргээлт гэж ийм зүйл байдаггүй, энэ ажлыг зогсоох ёстой гэх зүйлийг Б , О  нар хэлсэн” гэв.

            Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 06 сарын 22-ны өдөр иргэн Бааас “ЭШ” ХХК-г нөхөн сэргээлтийн эрхтэй гэж бодоод худалдаж авсан. Гэхдээ худалдаж авах үед 04 сард хугацаа нь дууссан байсныг хараад Бат хэлсэн чинь энэ хугацаа нь сунгагдаад гараад ирнэ, сунгагдаж байгаа нь үнэн болно гэсэн бичгийг үзүүлээд тэгээд би 06 сарын 22-нд авсны дараа би манайд ажилладаг менежер Б.Г  гэж хүүхдийг дуудаад нөхөн сэргээлтийн компани авчихлаа, энийг ажиллуулъя, чи энэ компанид ажиллаач гэдэг саналыг тавьсан. Б.Г  саналыг хүлээж авсан. Ер нь бол нөхөн сэргэлтийн компани нь өөрийн гэсэн их түүхтэй байдаг. Түүх гэдэг нь ажлын дадлага туршлагатай байж дараа дараагийн сонгон шалгаруулалтад ажлын үр дүн болж харагддаг учир сонины зар болон нөхөн сэргээлт хийлгэх гэж байгаа заруудыг үзэж эхэлсэн. Тэгээд 08 сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт нөхөн сэргээлт хийлгэнэ гэсэн зарыг хараад холбогдох утсаар нь залгаад яриад 21-ний хүлээж авах материалыг мэдсэн. Тэгээд би Б.Г той яриад энэ газрыг авъя, уг газар нь 25,2 га гэхээр бага газар байгаа тул энэ газрыг өөрсдийн хөрөнгөөр сэргээгээд компанийнхаа түүхийг бүтээе гэж яриад Б.Г т итгэмжлэлийн дагуу төсөл бичээд 21-ний өдөр Цогт-Овоо сум руу Б.Г ийг явуулсан. 23-нд ерөнхийдөө манай төсөл шалгарлаа гэдэг мэдээг дуулгасан. Одоо тэгвэл бэлтгэл ажилдаа оръё гээд ийм журмаар л энэ хэрэгт оролцсон. Тэрнээс биш “ЭШ” ХХК-г авсан дараа Б.Г  гэж хүнийг тийш нь явуулах талаар итгэмжлэл хийсэн. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд очоогүй, тэр газрыг хаана байдаг, ямар ажил хийсэн талаар тэр газар дээр байгаагүй” гэв.

            ЭШ ХХК-ийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ““ЭШ” ХХК бол анхнаасаа өөрийн гэсэн баялаг түүхтэй болъё, уул уурхайн салбарт ухах биш нөхөн сэргээх байдлаар оролцъё. Энэ бол ухахаасаа илүү ашиг олох боломжтой, улсын төсвөөр болон байгууллагын төсвөөр хийгддэг ажлууд байдаг. Түүний сонгон шалгаруулалтад оролцохын тулд өөрийн гэсэн түүх болон намтартай, өөрийн хөрөнгөөр тодорхой хэмжээний газар сэргээсэн байх юм бол энэ нь бас нэг ажлын үзүүлэлт болдог учраас Цогт-Овоо сумыг сонгосон. Ерөнхийдөө төсөвт өртөг нь 20-иод сая төгрөгөөр хийгдэх байсан.  Тэгээд тэнд ажиллах хоног нь 14 хоног байсан. Хамгийн гол ажил нь тэнд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гэж байгаль хамгаалагчид өгснөөр тухайн ажлыг хийж эхлэх эрхтэй байсан. Тэгээд 09 сарын 5-ны өдөр Б.Г ийг явуулаад чи техникээ хариуцаад, орчноо тохижуулаад, координат, цэгээ тогтоолгоод байж байна шүү гэж хэлсэн болохоос очоод ухаарай гэсэн үүрэг даалгаврыг компанийн зүгээс өгөөгүй байсан. Тэгээд би удахгүй араас чинь нөхөн сэргэлтийнхээ төлөвлөгөөг авч очиж сумын байгаль орчны байцаагчид өгснөөр энэ ажил эхэлнэ шүү гэдгийг Б.Г  маш сайн тайлбарлаж өгсөн. Б.Г  үүнийг мэдэгдээг, өөрийн ашиг сонирхлын төлөө хийсэн болохоос энэ компанийн ашиг сонирхлын төлөө хийсэн зүйл биш гэдгийг урьд өмнө нь ч тэр одоо ч тэр хэлсээр байна. Тухайн үед паажуур гэж төхөөрөмж яригддаг. Манайх гурвалжингийн гүүрний тэнд хүмүүс хашаа түрээсэлдэг. Манайх 200.000 төгрөгөөр нэг хашааны булан түрээсэлдэг нийтийн харуул хамгаалалттай хашаа байдаг. Тэр талбай дээр өөрийн хэрэглэгддэг болон хэрэглэж болох техникийг контирерт хадгалдаг. Тэнд манай нэг найз алт шигшдэг паажуур гэж төхөөрөмж байна. Энийг танай хашаанд тавъя гэж 4 сард гуйгаад тэгээд харуулд хэлээд тавь гэсэн. Тухайн үед тэрийг ачаад явна гэж би ч мартчихаж, тэрнээс биш би тэр паажуурыг аваад яв, ачаад яв, алт угаах юм гэсэн даалгаврыг ерөөсөө өгөөгүй. Тэгэхээр тэнд компанийн зүгээс өөрийн төсөвт хөрөнгөөр өөрийн түүхтэй болох гэж оролдсон. Өөрийн түүхийг бүтээх гэж очсон, өөр ямар нэг алт олборлох гэсэн санаа, үйлдэл хийх гэж очоогүй. Өөрийн эрх ашиг болон компанийн  эрх ашгаар очоогүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэх гэж очоод өөрийн ажилтнаа хянаж чадаагүй ийм л процесс болсон. Б.Г  энийгээ хэлэхгүй надаас бас нууж байсан. Ажил яаж байна гэдэг талаар яригдсан. Тэгэхэд одоохон бид нар координатаас гадуур гараад болохгүй юм хийчихлээ гэдэг нэг зүйлийг хэлсэн. Тэр нь ухсан олборлосон талаар биш нүх ухсан гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгээд 12 сард мөрдөн байцаагч дуудсанаар энэ бүхнийг ойлгосон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

                              Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                        Хэргийн газрын үзлэгээр: “Хэрэг учралын газар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс зүүн тийш 25 километрт байрлах газарт байлаа. Тухайн газар баруун зүгээс зүүн зүг рүү чиглэсэн тэгш өнцөгт хэлбэрийн талбай байлаа. Уг талбай нь ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал хүртэл .... метр зайтай талбай байна. Уг талбайг зүүн урд зүгээс нь нар зөв тойрч үзэхэд 13*18 хэмжээтэй 2 орчим метр гүнзгий, 12*20 метр хэмжээтэй ухсан нүх, тухайн нүхний ард 20*30 метр хэмжээтэй 1 метр орчим гүнтэй ухсан нүх, тухайн 2 ухсан нүхний 2 талд нь шороо овоолоотой байв. Хойд нүхний баруун хойд талд нь 3*4 хэмжээтэй 2 шороон овоолготой тухайн овоолгоны хажууд 1 метр гүнтэй 4*6 метр талбай ухсан нүх цааш баруун тийш явж үзэхэд урд талдаа 3 гэр, ард талд нь 1 гэр, нийт 4 монгол гэр байлаа. Тухайн монгол гэрүүдээс баруун хойд зүгт 185 метр 3,5 метр гүнтэй 4*7 метр ухсан нүх тухайн нүхний урд 3*2 метр овоолсон шороотой байлаа. Нийт талбайн зүүн урд талд нь шигшүүртэй 2 метр орчим өндөртэй 3*5 метр төмөр паажуур байх ба уг паажуурын ард талд нь нунтаг шороо овоолсон байдалтай. Ард талд нь бас нэг шигшүүрэн паажуур байх ба тухайн паажуур нь моторуудыг салгаж тавьсан байдалтай байлаа. Нийт талбайн газрын гүн рүү ухсан олон тооны нүхтэй байна.” /1хх 7-8 дугаар хуудас/

                  Яллагдагч Б.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ компанийг худалдаж авахад Нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин “ЭШ” ХХК-ий захирал байсан Ба хэлж байсан. Хэзээ дуусаж байгааг би мэдээгүй, ямар ч байсан гэрчилгээний хугацаа нь дуусаад эрх нь сунгагдаж байгаа, холбогдох материалаа өгсөн гэж надад хэлсэн. Би энэ “ЭШ” ХХК-ний нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Ямар материал явуулсан талаар асуугаагүй. Би хугацаа сунгуулах талаар дахин Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандаагүй Би энэ компанийг худалдаж аваад анхны удаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг гэдэг газарт нөхөн сэргээлт хийхээр анх удаа оролцож байна. Харин надаас өмнө нь энэ компани ямар газарт хэдэн удаа нөхөн сэргээлт хийж байсныг мэдэхгүй байна. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компаний ажилтан Б.Г ийг явуулсан. Харин итгэмжпэл хийсэн хугацаа нь 2017 оны 06 дугаар сард Б.Г ийг компаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон энэ компаныг төлөөлж оролцоно гэсэн үг юм. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар Өмнөговь аймгийн Байгаль орчин хамгаалах санд 6 сая 016.934 \зургаан сая, арван зургаан мянга, есөн зуун гучин\ төгрөг төлснийг тухайн үед би мэдээгүй. Харин сүүлд Б.Г оос сонсож байсан. Б.Г  надад хэлэхдээ нөхөн сэргээлт хийх заагдсан талбайгаас гараад ажил хийгдчихсэн юмаа тэгээд торгуулсан юм гэж хэлсэн. Гэрээн дээр тусгагдсан Сум орон нутгийн хөгжүүлэх санд төвлөрүүлсэн 15 сая төгрөгийн талаар мэдэхгүй байна харин барьцаа хөрөнгө гэж Төрийн банкинд 25 сая 200.000 төгрөгийг байршуулсан. Миний мэдэхийн тэр сонгон шалгаруулалтанд ороод ялсан үнэн. Эрх нь сунгагдаад ирэх байх гэж бодож ойлгоод явж байсан. 2004 оноос хувиараа бизнесс хийж “ЭШ” ХХК-ийг 2017 оны 04 дугаар сард энэ худалдаж авсан юм. Одоо “ЭШ” ХХК-ий захирлын ажлыг гүйцэтгэж байна. “ЭШ” ХХК нь гадаад дотоод худалдаа болон Уул уурхайн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлөөр нөхөн сэргээлт хийдэг компани юм. Цогт-Овоо суман дээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн Зууны мэдээ сонины зар дээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Бортээг багийн нутагт орших хувиараа ашигт малтмал орблорлогч иргэдийн олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 тайлбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн төслийг хүлээн авах” гэсэн сонгон шалгаруулалтын зар байсан. Тэгээд сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутанд тус сумын Засаг даргын нарийн бичиг хэрэг дээр хүлээн авна гэсэн байсан. Тэгээд үүний дагуу өөрт байгаа компаний гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компаний ажилтан Б.Г ыг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтанд ороод манай “ЭШ” ХХК-нь сонгон шалгаруулалтанд ялсан ирж гэрээгээ хийхүү гэж манай компанид утсаар мэдэгдсэн. Уг гэрээг Б.Г  2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг очиж хийсэн. Компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24 сая 200.000 төгрөгийг Цогт-Овоо сумын тамгын газрын дансанд байршуулсан. Ингээд 2018 оны 09 дүгээр 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскавотар, 3 гэр, 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажпыг эхлүүлэхээр явуулсан. Тэгээд 2017 оны 09 дугаар сарын 06, 07-ны үед байх \өдрийг санахгүй байна\ Цогт-овоо суман дээр нөхөн сэргээлт хийж байгаа газарт Өмнөговь аймгийн Байгаль орчноос шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоож техник автомашиныг лацадсан гэж надад Б.Г  мэдэгдсэн. Би тэгээд гайхаад Б.Г оос ямар шалгааны улмаас зогсоож байгааг асуухад Б.Г  надад хэлэхдээ тухайн зааж өгсөн кординатаас 1-2 метр орчим гадагшилсан байна гэж зогсоосон гэж хэлсэн.Тэгээд ажил зогссон гэж мэдсэн.

Энэ тендэрт олон нийтийн хэвлэл мэдээллээр оролцсон. Тэгээд тэр сонгон шалгаруулалтад ялсан. Тэгээд гэрээ байгуулан тухайн газарт нь очсон би холбогдох техник хүч хэрэгсэл, хүн хүчээ явуулсан. Би ямар нэгэн өөрийн ашиг сонирхлоор тэр газарт очиж дураараа үйл ажиллагаа явуулаагүй. Сум орон нутагт хийгдсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсан, би тэр нөхөн сэргээлтийн гэрчилгээг тэр худалдаж авч байгаа хүнээс авна гэж ойлгосон учир би хууль бусаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй.” гэх мэдүүлэг /1хх 104-106 дугаар хуудас/

                  Яллагдагч Б.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Би одоо энэ “ЭШ” ХХК-нд орон тооны бус ажилтнаар ажиллаж байна. Энэ компани гадаад худалдаа мөн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үйл ажилллагаа явуулдаг юм. 2017 оны 06 дугаар сард байх Б.М  захирал Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компаний итгэмжпэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Өмнөговь аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулана гэж Б.М  захирал надад хэлсэн. Тэгээд бичиг баримтыг бүрдүүлээд би өөрөө 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр ирээд сонгон шалгаруулалтын материал хаана авч байгааг асууж тодруулаад нэг эмэгтэйд өгөөд гарын үсэг зуруулаад материалыг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-нд би дахиад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр ирж тус сумын Баруун Даянгар гэдэг газарт нөхөн сэргээлтийн гэрээ хийхээр гэрээг сумын засаг дарга Чойжилсүрэнтэй байгуулаад гарын үсгээ зурсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явж бэлтгэл ажпаа хангаад 2017 оны 09 дүгээр эхээр би Цогт-Овоо сум руу Даянгар гэдэг газар дээр ирээд 2 ковш 1 экскавотар, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд тэндээ гэрээ барьж тохьжоод техникийн үйлчилгээг хийгээд 1 өдөр шороо ухаж экскавотараар конан татуулсан. Мөн доогуур ухсан нүхний түнээлийн гүнийг мэдэхийн тулд ажилласан. Тэгээд 09 дүгээр сарын 7, 8-ны үед Өмнөговь аймгийн байгаль орчины мэргэжилтэн О , цагдаагийн хүмүүс, сумын байгаль хамгаалагч нар ирээд бид нарыг ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж холбогдох бичиг баримтыг нэхсэн. Тэгээд бүх техникийг бүтүүмжлээд сумын төв дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад “ЭШ” ХХК-г төлөөлөх эрх байгаа. Би 2017 оны 06 дугаар сард “ЭШ” ХХК-ий захирал Б.М тэй итгэмжлэл хийсэн. Тэгээд компаний техник, тос санхүү зэргийг хариуцаж явсан. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай гэрээнд тусгагдаагүй Нийт ойролцоогоор 0.5 га орчим тайлбайд ухсан газруудаа эргэж булалт хийгээд явсан. Нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулна гэж бодож байсан. Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй Хотоос ачиж явуулсан манай захирал Б.М  өгч явуулсан. Гэрээнд ажпын хөлс нь тусгагдаагүй байсан үүнийг би мэдэхгүй байна Би зөвхөн эксковаторийг ажиллуупах зөвшөөрлийг би өгсөн. Би тэр тусгай зөвшөөрөлийг нь хараагүй Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, компаний танилцуулга, гэрчилгээний хамт өгсөн. Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаагүй Даянгарт нөхөн сэргээлт хийж байхдаа заасан хэмжээнээс гарч конан шуудуу ухсан гэж Өмнөговь аймгийн Байгаль орчины байцаагч О  торгосон юм. 15 сая төгрөг байршуулаагүй. Харин 25.2 га талбайд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө гэж манай Б.М  захирал байршуулсан. Өөр мэдэх зүйл алга.” гэх мэдүүлэг /1хх 110-112 дугаар хуудас/

                  Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээр байж байхад Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Л.А утсаар ярихдаа баруун Даянгар дээр техникүүд том том ачааны машинууд ирээд юу болоод байна вэ гэж асуусан. Тэгэхээр нь шийдвэр гараад нөхөн сэргээлт хийгдэх гэж байгаа юм байна. Түрүүчийнх нь компани ирж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд аймаг руу О тай зөвлөгөө авах гэж ярихад наад үйл ажиллагаа чинь хууль бус юм байна. Юу гэж нөхөн сэргээлт хийхэд алт ухаж байдаг юм гэсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгаас О , эдийн засгийн төлөөлөгч Б  нар ирээд “ЭШ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоож холбогдох бичиг баримтыг нь авч явсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газрын мэргэжилтэн А надтай уулзаад Даянгар явъя нөхөн сэргээлтийн ажил явуулах компаниудад цэг тогтоож өг гэнээ. Засаг дарга таныг аваад яв гэж байна гэхээр хамт Даянгар орсон. Тэгээд очиход “ЭШ” ХХК-ний ажил хариуцсан ажилтан Б.Г той А  уулзаад урьд өмнө нь тогтоосон байсан координатыг дахин тогтоож цэгүүд дээр нь туг хатгаж үлдээсэн. Өөр талбай дээр үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн гэрээнд заасан координаттай талбай дээрээ ажил хийсэн байсан. 0.7 га газарт хохирол гарсан. Бага хэмжээний эрүүл газарт ухагдсан байсан. Гомдол гээд байх юу байхав. Эвдэгдсэн газрын хохирлыг нөхөн төлчихвөл нэхэмжлээд байх зүйлгүй.” “2017 оны 9 дугаар сард байх Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн О  бид хоёр хамт Цогт-Овоо сумын Засаг дарга Чойжилсүрэнгийн өрөөнд очиж нөхөн сэргээлтийн холбогдолтой материалуудтай танилцчихаад буцаагаад өгсөн. Тэгээд бид хоёр сумаас зүүн зүгт байдаг Даянгар гэх газарт очоод тэнд нөхөн сэргээлт хийж байгаа талбай дээр очиж үзчихээд буцаж сум яваад “ЭШ” ХХК-ий гэрээ болон сонины зарыг нь хуулбарлаж авсан юм. Төслийг нь хуулбарлаж авсныг нь сайн мэдэхгүй байна. Б.О  гэрчийн мэдүүлэгтээ “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Тамгын газар дээр О ийн өрөөнд Даянгартай холбоотой материалыг үзэж сууж байхад “ЭШ” ХХК-ний нөхөн сэргээлтийн тендерт ирүүлсэн материал дотор “олборлож нөхөн сэргээнэ” гэсэн үг үсэгтэй төсөл байсан” гэсэн байна энэ ямар учиртай юм бэ гэхэд: Мэдэхгүй байна хэрэв тийм үг үсэгтэй үг байсан болби санамаар юм. Техникийн нөхөн сэргээлт хийх тухай нэртэй төсөл болон танилцуулга байсан. Тухайн үед “ЭШ” ХХК-ий холбогдолтой төслийг хуулбарлаж аваагүй, үзчихээд буцаагаад дарга Ч-д өгсөн. Б.О  нь уг төслийг цагдаагийн ажилтан Б д албан ёсоор өгсөн зүйл байна уу гээд: Мэдэхгүй байна. Ямар ч байсан О  бид хоёр сумын цагдаагийн өрөөнд очиход Б  байж байсан. Харин О  Б д тэр “ЭШ” ХХК-ий төсөл бичиг баримтыг өгснийг мэдэхгүй байна. Өгч байгаа нь харагдаагүй шиг санагдаж байна. Ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1хх 19-20, 3хх 58-59 дүгээр хуудас/

                  Гэрч Б.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчид иргэдээс Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх эрх авсан гээд баахан гэр бариад том том техник ирээд газар ухаад хуурай паажуур гэдэг юмаар ухаад тэр хавиар тоос шороо босгоод байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Цогт-Овоо сумын Даянгар гэх газар очиж шалгахад сумын Засаг дарга нь нөхөн сэргээлтийн тендэр зарлаж “ЭШ” ХХК-ийг шалгаруулж тус газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байдаг. Нөхөн сэргээлт хийх талбайг 25,2 га гэж зааж өгсөн боловч газар дээр нь хэмжилт хийхэд 12 га байсан. Мөн тус талбайн гурван хэсэг газарт 2-5 метрийн гүнтэй газрыг ухаж хөрсийг гадна талд овоолсон байсан. Бид нарыг очихоос өмнө ухсан газраа булж түүндээ алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэгийг байрлуулж нэгийг нь ажиллуулсан байсан. Ухаж байгаад булсан болон ухсан газрууд нь их хэмжээний элэгдэлд орж шороо тоос ихээр босож байсан. Шинээр ухсан газар нь 0,7 га байсан. “ЭШ” ХХК нь нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авсан байсан.  Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр бол тус аж ахуй нэгж нь нөхөн сэргээлт хийх эрхтэй байсан.  Гэтэл нөхөн сэргээлт нэрийн дор газар, газрын хэвлийг хууль бусаар ашиглаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон. Улсын тусгай хамгаалалтын газарт хамааралгүй, бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Тендэр зарлахдаа нөхөн сэргээлийн аргачлал болон ажлын даалгаьарыг манай байгууллагаас гаргуулж хийх ёстой. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийх талаар Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар болон “ЭШ” ХХК огт мэдэгдээгүй. Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас тендэр зарлахдаа төсөвт өртөггүйгээр зарласан байдаг. Өөрөөр хэлбэл улсын болон орон нутгийн төсвөөр нөхөн сэргээлт хийх зардал огт тусгагдаагүй байсан. Байгаль орчинд хохирол үүснэ. Газар, газрын хэвлийд учирсан хохирлыг Байгаль орчнбг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага газар дээр нь судалгаа хийж үнэлгээг тогтоно гэж заасан байгаа. Байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэх болно. Ер нь бол сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёрын ажлын чиг үүрэгт нөхөн сэргээлтийн ажил хийх хууль эрх зүй байхгүй. Харин сумын ИТХ-ын тогтоолоор нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган баталсан байсан бол тендэр зарлахын өмнө хаана, хэдэн га талайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талаар дурдан газар дээр нь хэмжилт хийж, ажлын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг манай байгууллагад өгч шийдвэрлүүлэх байсан.” гэх мэдүүлэг /1хх 26-27, 28 дугаар хуудас/

                  Гэрч И.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ЭШ” ХХК-ний ажилчид техник хэрэгсэлтэйгээ Даянгарт ирсэн байна кординот тогтоож өгнө гэсэн хэзээ ирэх гэж байна гэж над руу компаний хүн нь ярьсан. Нөхөн сэргээлт хийх газрын дөрвөн булангийн цэгийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө нь тогтоосон байх байсан. Тэгээд миний ажил амжихгүй байсаар байгаад компани нь ирсэн байна гэхээр очсон. Тэгээд очиход “ЭШ” ХХК нэг гэр барьсан ачааны машин, ухагч шанагатай техник байсан. Тэгээд хариуцаж байгаа Б.Г той уулзаж талбайн дөрвөн цэгийг гар ОР8-Д кординатыг оруулан дөрвөн цэгийг тогтоож гадас хатгаж өгсөн. Тэгээд сум руу буцсан. Надад нөхөн сэргээлт хийх талбайн кординатыг өгсөн. Тэр кординатын дагуу Даянгарт ЭШ ХХК-ны нөхөн сэргээлт хийх 25.2 га талбай дээр очиж цэгээ тогтоосон. Ирээд буусан техник хэрэгслээ ажиллуулаагүй, кординатаар тогоосон газраас өөр газар ажил хийгдээгүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-29 дүгээр хуудас/

                  Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 05, 06 саруудад нутгийн малчдаас урьд жилүүдэд ухагдсан гүн нүх, жалга, хонгилийг нөхөн сэргээж өгөхгүй бол мал байнга унаж үхэж байна. Өнгөрсөн хугацаанд Л.М малчны малнаас 10 гаруй мал хууль бус алт олборлолтоос үлдсэн нүхэнд унаж үхсэн талаар мэдэгдэж санал хүсэлт тавьж байсан. Тэгээд нөхөн сэргээх асуудал нь 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан боловч хөрөнгө төсөв нь шийдэгдээгүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 19-ний иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нөхөн сэргээлт хийх тухай зөвлөмж 102 тоот зөвлөмж ирсэн. Үүний дагуу сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 тоот захирамж гарч нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд нөхөн сэргээх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах зарыг нийтлүүлсэн. Зар дээр аж ахуй нэгжүүдийг шалгаруулах шалгавар үзүүлэлт, талбайн мэдээллүүдийг тавьсан. Үүний дагуу таван аж ахуй нэгжийн материалыг хүлээн аваад шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж хэлэлцээд “Шаазгай бадмаараг”, “ЭШ”, “Говь гарден” компани шалгавар үзүүлэлт хангасан байсан тул нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх ажлын гэрээ байгуулсан. 2002 оноос хойш хууль бус гар олборлогчдын олборлолтонд өртөж газар нь эвдэрч сүйдсэн. Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Бортээг багийн нутаг Даянгар гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийх гэрээ байгуулан барьцаа хөрөнгө болох 25.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан. Байгаль орчны бодлогийн мэргэжилтний эрх үүргийн дагуу би байгуулсан. Даянгар гэх газар нь Монгол улсын тусгай хамгаалалтай бүсэд байдаггүй. “ЭШ” ХХК-ний барьцаа хөрөнгө болох 25,2 сая төгрөг нь ажлын гэрээнд заасан стандартын дагуу талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр дутуу нөхөн сэргээсэн талбайг өөр эрх бүхий аж ахуй нэгжээр дахин гүйцэтгүүлэх хөрөнгө юм. Жил болгон нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээнүүдийг судалгаагаар гаргадаг. Хөгжлийн бодлогын хэлтсээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд урьд өмнөх судалгааг явуулах тухай шинээр эвдэрч нэмэгдсэн газруудын судалгааг шинэчлэн гаргах тухай тоот ирсэн. Тэгээд 2011 оны хамгийн сүүлийн судалгааг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хариу тоот явуулсан. 2017 оны 05 дугаар сарын 25-нд Даянгарын хөндийд эвдэрсэн 4 хэсэг газрын хэмжээг булангийн цэгүүдийг газар дээр нь авч тогтоож надад байдаг 100 мянганы маштабын байр зүйн зурган дээр буулгаж талбайн хэмжээнүүдийг гаргасан. Орон нутгийн зүгээс нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөв байхгүй, мөн тухайн орон нутгийн малчдын зүгээс удаа дараа эвдэрсэн газруудыг яаралтай нөхөн сэргээж өгөхийг шаардаж хүсэлт тавьж байсан. Ийм нөхцөл байдлын үүднээс өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалт явуулах зорилгоор сонинд зар тавьсан. Зар дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд орон нутгийн зүгээс төсөв хөрөнгө гаргах тухай заагаагүй байсан учраас нөхөн сэргээлт хийх ажил авсан компаниудтай байгуулсан гэрээнд ажлын хөлс тусгаагүй. Тухайн аж ахуй нэгжүүд нь өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын туршлага нь дараа дараачийн тендэрт ороход чухал үзүүлэлт болдог тухайгаа төсөлдөө тусгасан байсан. Аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын тоотоор ирсэн зөвлөмжийн дагуу орон нутаг холбогдох ажлуудыг зөвлөмжийн дагуу зохион байгуулсан. Нөхөн сэргээлтийн ажлыг тухайн газарт гүн цөмрөх аюул үүссэн суваг шуудуу, түнел, нүхийг техникээр сэтэлж овоолго үүссэн шороогоор буцаан булж тэгшлэх, талбайн нийт гадаргын хөрсийг тэгшилж шан татах /ургамалжуулах зориулалттай ажил/ ажил хийгдэх байсан. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. ЭШ ХХК нь нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа олон наст ургамал тарих тухай төсөлдөө тусгасан байсан. Байгаль орчны улсын байцаагчийн эрх олгосоноос бусдаар миний ажпын албан тушаал бол Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн ТЗ-З гэсэн ангилалтай туслах түшмэлийн албан тушаал дээр ажилладаг. Байгаль хамгаалагч байхгүй тохиолдолд Байгаль хамгаалагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Бодлогын мэргэжилтны албан үүргийн дагуу гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг /1хх 30-32, 33-34 дүгээр хуудас/  

                  Гэрч Э.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016-2020 оны мөрийн хөтөлбөрт жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж заасан байгаа. Мөн нутгийн малчдын хүсэлт байсан. 2003 он байхаа иргэд хууль бусаар гар аргаар олборлолт хийснээс үүдэн үүссэн газрын эвдэрлийг нөхөн сэргээх, хэвийн болгох зорилгоор тендэр зарласан. Уул уурхай байгаль орчин хариуцсан бодлогын мэргэжилтэн гэрээг байгуулж миний бие баталсан. Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын Бортээг багийн нутаг Даянгар гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлахдаа нэг га тутамд нэг сая төгрөгний барьцаа байршуулна гэж заасан. Тухайн хөрөнгийг авах шаардлага нь талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд дутуу нөхөн сэргээсэн талбайг сум өөрөө барьцаа хөрөнгөөр нь нөхөн сэргээх ажил гүйцэтгэх хөрөнгө юм. Урьд өмнө Даянгар гэх газарт нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 35 дугаар хуудас/

Анх ажил зарлахдаа кординат тогтоосон байсан. Тэгээд Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагч Т.О , Газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн И.А нарт үүрэг өгөөд явуулсан. Гэрээн дээрээ танигдах шаардлага нь орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгнө гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар Өмнөговь аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Өмнөговь аймгийн Иргэдийн хурал болон аймгийн дарга нарт мэдэгдэж байсан. Хуучин ухмал гүн цооногуудыг сэтэлж ухаад буцааж булах зарчмаар хийгдэх ажил байсан. Тэгж хийхгүй бол хоорондоо холбогдсон газрын гүн дэх нүх цооногууд хэвээрээ үлдсэнээр цөмөрч хүн, мал эрсдэх нөхцөл байдал дахин үүсдэг. Нөхөн сзргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийсний дараа заг болон олон наст ургамлын үр цацах ажлыг хийнэ гэж байсан. Уул уурхай хариуцсан бодлогын мэргэжилтэн учираас нөхөн сэргээлтийн ажлын гэрээг бие даан хийх эрх Байгаль орчны байцаагч Б.Б д байгаа гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/ Нөхөн сэргээлтийн ажил хийлгэх тухай зарыг тавихдаа ажлын хөлсний талаар тусгаагүй бөгөөд тухайн гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдэд өөрийн хөрөнгөөр хийх талаар танилцуулж тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж гэрээн дээрээ тавигдах шаардлага нь орон нутгийн хөгжпийн санд 15 сая төгрөг, барьцаа хөронгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгно гэж заасан байсан учир ажлын хөлсний талаар тусгаагүй. “ЭШ” ХХК нь цаашид нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагтай. Тухайн Даянгар гэх газарт явган хүн явах, мал бэлчээрлэхэд улам хүндрэлтэй болсон. Нөхөн сэргээлтийн ажил эхлээд тухайн газарт 3 гүн нүх ухагдсан байгаа. Тэр нүхнээс гадна урьд өмнө нь ухагдсан нинжа нарын цооног нүхнүүд нэмэгдээд малчдад тулгамдаж байгаа асуудал дээр улам их хүндрэл бэрхшээл тохиолдоод байгаа. Тийм учир хууль ёсны эрх бүхий байгууллагуудын хяналтан доор нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гочоо овогтой Б  гэдэг хүнийг танина. Манай гэр бүлийн хүний ах байгаа юм. Манайх найман нэрийн дэлгүүр ажилуулдаг юм. Бас хажуугаар нь ноолуур, арьс, нэхий зэрэг түүхий эд худалдан аваад эхнэр бид хоёр хоёулаа ажилтай, худалдан авсан түүхий эдээ Улаанбаатар хотод хүргэж борлуулах завгүй байдаг. Б  ах руу борлуулуулахаар явуулдаг. Тэгээд миний нэр дээр байгаа хугацаагүй хадгаламжийн дансаар мөнгөө шилжүүлдэг юм. Тухайн данс миний нэр дээр байдаг боловч мөнгө төгрөг өгч авалцах ажлыг манай эхнэр хийдэг юм. Б  Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. Түүхий эд худалдан авах болон түүхий эд авдаг аж ахуй нэгж, ченжүүдэд жуулчлан түүхий эд борлуулдаг ажил хийдэг.”, “ЭШ” ХХК-ний нөхөн сэргээлтийн ажил хийх тусгай зөвшөөрлийг ажлын хэсэг байгуулсан байсан учир би өөрөө биеэр нягталж үзээгүй. Нөхөн сэргээлийн ажил хийх талаар аймгийн байгаль орчны газраас ажлын аргачлал зааварчилгаа аваагүй.” гэх мэдүүлэг /1хх 37, 38 дугаар хуудас/

                  Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Тэхийн зогсоол гэх газарт зогсдог найз Бек утсаар холбогдож Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ажил байна хийхүү гэж асуухаар нь би зөвшөөрөөд 2017 оны 09 сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ирсэн. Тэгээд иртэл тухайн газарт нэг гэр тэгээд надтай хамт 2 ковш, 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 сарын 08-ны өдөр надад хийх ажил байхгүй, тухайн ковш экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн. Удалгүй дизель тог гаргагч нь эвдрээд сэлбэгэнд хот орохоор явахад нь би хамт яваад 2017 оны 09 сарын 11-ний өдөр ирсэн. Би машиныхаа хабин дотор л байгаад байсан. Нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж хэлсэн тэгээд өдрийн 200.000 төгрөгөөр тохиролцоод ирсэн.” гэх мэдүүлэг /1хх-39 дүгээр хуудас/

                  Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Даянгар гэх газарт 6 хоногийн өмнө буюу 2017 оны 09 сарын 05-ны өдөр манай найз Бек гэх найз над руу залгаад чи экскаватор барих уу. Өмнөговьд экскэний ажил байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд замын унаанд суугаад Цогт-Овоо суманд ирсэн.  Намайг дунд оврын машинтай нэг хүн ирж аваад хөдөө очсон. Сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчим том шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолон орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрний хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 09 сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон. Тухайн газрыг ямар зориготой ухаж шигши, ямар үйл ажиллага явуулж байгаа талаар асуусан чинь намайг чи зүгээр наадах газраа ух гэж хэлээд тэгээд л дахиж би асуугаагүй.” гэх мэдүүлэг /1хх 40 дүгээр хуудас/

                  Гэрч Л.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Дарханбаатар гэдэг хүний ковшийг түрээсээр барьдаг. Тэгээд 2017 оны 09 сарын 08-ний өдөр намайг ажлаа хийж байхад дуудаад очсон чинь Дарханбаатар ах чи Өмнөговь аймагт очоод хэд хоног ковш барь гэж хэлсэн. Тэгээд надад зардлын мөнгө өгөөд би автобусанд суугаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2017 оны 09 сарын 09-ний орой иртэл нэг том автомашинтай хүн ирээд намайг аваад хөдөө явсан. Тэгээд явсаар байгаад оройн хоол болж байхад нэг 5 гэртэй кемп дээр очсон. Тэгээд би хоол идчихээд унтаад өгсөн. Маргааш нь би юу хийх талаар асуутал дизель мотор нь эвдэрчихсэн. Тэгээд ажилгүй байж байгаад орой тэр хавир байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан харин 2017 оны 09 сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан. Экскаваторын оператор ухсан яах гэж ухсаныгби мэдэхгүй ээ. Энд би хэдэн төгрөгөөр ирсэнийг мэдэхгүй байна. Би түрээсээр ирж байгаа болохоор манай дарга Дарханбаатар л мэднэ.” гэх мэдүүлэг /1хх 41 дүгээр хуудас/

                  Гэрч Д.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “ЭШ” ХХК-ний ажилтан Б.Г  яриад Өмнөговь аймагт нөхөн сэргээлтийн ажил байна техник түрээслэх хэрэгтэй байна ажил хөнгөн гэж ярьсан. Тэгээд уулзаад ажилд гарахаар тохиролцоод 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэдэг газар очоод би өөрийн эзэмшлийн экскаваторыг түрээслэсэн жолоодож нэг хоног хагастай ажиллахдаа 2-3 цаг ажиллаад болиод яг үнэндээ бол бүтэн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд техникийн эвдрэлээс болоод ажил зогссон байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байхаа цагдаа, Байгаль орчны хүмүүс ирээд техникүүдийг зогсоож битүүмжилсэн. Хаан банкны зээлээр аваад банкны шаардлага нь байгууллагын нэр дээр шилжүүлэх байсан учир банкны нэр шилжүүлсэн байгаа. “ЭШ” ХХК-нд техникээ нэг сарын хугацаатай түрээсэлсэн. Даянгар гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийгээгүй. Би энэ эксковаторыг 2013 оны хавар байх ХААН банкны ликенгээр худалдан авч байсан. Тэгээд ХААН банкны өрөө төлж чадахгүй болоод Д гэдэг хүнд 2018 оны 04 сард худалдчихсан юм. Одоо энэ машин Д гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа.Би 2018 оны 04 сард автомашинаа зарахдаа ХААН банкинд төлсөн бүх өрөө төлсөн юм. Тэгээд худалдаж авсан Д-гийн нэр дээр шилжүүлсэн юм. ХААН банк хасалтаа хийгээгүй байна. Одоо ХААН банкны хөрөнгө биш ээ. Би Д-д 85.000.000 төгрөгөөр зарсан. Одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1хх 42, 2хх 196-197 дугаар хуудас/

                  Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Е Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу 45 хоногийн хугацаатай нөхөн сэргээлтийн ажил байна кобшоо түрээсээр явуулчих гэсэн. Тгээд би өгөөд явуулсан. ZL-30E маркийн техник миний эзэмшлийнх. Би Е-тай урьпчилгаа аваад сарын 12 сая төгрөгөөр тохиролцож түрээсээр өгсөн. Бусдаар “ЭШ” ХХК-тай хамаагүй.” гэх мэдүүлэг /1хх 43-44 дүгээр хуудас/

                  Гэрч Б.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”Манай компани биологийн болон техникийн нөхөн сэргээлт явуулах чиглэлээр ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани байгаа юм. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт Даянгар гэх газар 2017 оны 08 дугаар сарын 26-наас 2017 оны 10 дугаар сарын 10-ны хооронд нөхөн сэргээх ажлын гэрээг Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч Б тай хийж 2017 оны 09 дүгээр сарын 05-наас эхлэн 1 экскаватор, 2 кобш, нэг 20 тонны ачааны машинтай, 2 ширхэг шороо шигшдэг паажуур, 5 гэр барьж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай компани алт олборлож угаасан зүйл байхгүй. Манайд ажишиглагдаж байгаа паажуур гэх төхөөрөмж ямар ч байсан шороо шигшдэг төхөөрөмж байх гэж бодож байна. Манай компани 25,2 га талбайд нөхөн сэргээлт хйихээс 300 м/кв талбайд нинжа нар гэх хүмүүсийн ухсан нүхний доод цэг хүртэл ухаж буцаан булахад бэлдсэн байдалтай ажил хийгдсэн байгаа. Одоо техникийн эвдрэлээс шалтгаалж 3 хоног ажил зогссон байгаа.” гэх мэдүүлэг Манай байгууллага 2017 оны 08 сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэр дээр 4 талбайд нөхөн сэргээлийн ажил хийх зар тавигдсан байсан. Тэгээд зарын дагуу Цогт-Овоо суманд ирж холбогдох материалаа танилцуулж нөхөн эргээлтийн ажил хийж гүйцэтгэх зорилгоор ирсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулан ажилсанаас ашигт малтмал олборлоогүй. Нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл нь тодорхой хугацаатай олгогддог бөгөөд тухайн чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй тохиолдолд цуцлах үндэслэл болдог. Мөн дараа дараагийн нөхөн сэргээлтийн ажил авахад ажлын туршлага, үзүүлэлтээ дээшлүүлэх, сайжруулах үүднээс бага хэмжээтэй талбай дээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын талаар зарлагдсан байсан учир ажил хийх гэрээн дээр төсөв, хөрөнгийн талаар тусгаагүй. Паажуур гэх төхөөрөмжийг өнгөн хэсгийн шороог сийрэгжүүлэх зориулалтаар ашигладаг. Тухайн шороогоо газрын гадаргуу дээр ургамал, ногоо ургах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ашигладаг.” гэх мэдүүлэг /1хх 46, 47 дугаар хуудас/

                  Гэрч Б.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”Манай байгууллага нөхөн сэргээлт хийх зорилгоор Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд очсон. “ЭШ” ХХК нь Даянгар гэх газар  ашигт малтмалын олборлолт хийгээгүй. Би Б.Г ийг танина. Манай компанийн орон тооны бус цагийн ажилтан байгаа юм. 2017 оны 05 сараас манай байгууллагын орон тооны бус менежерээр ажиллааж байгаа. Би өөрийн биеэр Б.Г той компани төлөөлж итгэмжлэл хийсэн. Б.Г т итгэмжлэлд заасан бүх эрхийг олгосон.” гэх мэдүүлэг /1хх 48 дугаар хуудас/

                  Гэрч Г.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би бага зэрэг түүхий эд авдаг. Таньдаг түүхий эдийн ченжүүдэд түүхий эд жуулчилж өгдөг ажил эрхэлдэг. Манай дүү Б, Ч 2 Цогт-Овоо суманд бага зэрэг бизнес эрхэлдэг. Тэгээд ноолуур болон арьс нэхий түүхий эд аваад хот руу ирж борлуулах ажил төрөл нь амжидгүй. Тэгээд над руу авсан түүхий эдээ явуулаад би тэрнийг нь борлуулж мөнгийг нь Ч-гийн дансанд хийдэг.” гэх мэдүүлэг /1хх 49 дүгээр хуудас/

                  Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2003 оноос Баруун Даянгар гэх газар алт гарч нинжа гэх иргэд алт олборлох зорилгоор гар, усан болон үлээдэг паажуураар хууль бусаар гар аргаар алт олборлож эхэлсэн. Тэгээд хүн машин их цугларч газрын болон газрын хэвлий, гарч байсан худаг ус эвдэж сүйтгэж мал, хүн ус уухад хүнд хэцүү болсон. Тэгээд сумын Засаг даргын тамгын газраас нэг удаа 2013 онд нинжа гэх хүмүүсийн ухаж сүйтгэсэн газрыг кобшоор түрж нүхнүүдийг булж бага зэрэг газрыг хамгаалсан. Тэгээд иргэд удаа дараа дайран орж тухайн нөхөн сэргээлт хийсэн газрыг дахин ухаж сэндийчсэн. Тэгээд тэрнээс хойш сум орон нутаг нөхөн сэргээлт хийх төсөв мөнгөтэй ч холбоотой байх дээр нь нинжа гэх хүмүүсийн ирж газар шороо ухах нь дийлдэхээ байснаас хойш дахин нөхөн сэргээлт хийгээгүй. Нинжа нарын ухсан тэр олон тооны гүн нүхнүүд үүссэнээс болж манай хэд хэдэн бага болон бод мал унаж бэртэхээс гадна үхэх зэргээр хохирч байна. Мөн байгаль орчны бохирдол маш их үүссэн. Түүнээс болоод эрүүл газар ч байхаа больсон юм. Уг нь сайхан нутаг байсан ч гараар ухсанаас сүйдсэн. Бас нинжагийн ухсан нүхэнд малаас гадна хүн унаж бэртэх, амь насаа ч алдаж байсан тохиолдол бий. Тэгээд сумын Засаг дарга болон Байгаль орчны байцаагч нарт энэ талаараа мэдэгдэж эвдэгдсэн газруудыг нөхөн сэргээж өгнө үү гэж удаа дараа хүсэлт тавьсан ч нөхөн сэргээлт хийх төсөв хөрөнгө байхгүй, дээр нь тэр олон хүнийг тэр газраас явуулах гэхээр үгэнд нь орж явахгүй дийлдэхгүй зэрэг хүндрэл байгаад нөхөн сэргээлт хийж чадаагүй өдийг хүрсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сард нөхөн сэргээлт хийх компани ирж нөхөн сэргээнэ гэж дуулаад ашгүй бас нэг сэтгэлийн айдсаас салах нь гэж бодож байсан чинь 2-3 газар нүх ухчаад алга болоод өгсөн. Тэгээд яагаад дутуу хийчихээд явчихдаг байна гэж бодоод сургалсан чинь аймгаас Байгаль орчны нэг хүүхэн ирээд нөхөн сэргээлтийн ажил хийлгэхгүй гээд ажлыг нь зогсоосон гэж сонссон. Уг нь тэр газрыг өөрийн төлбөрөөр нөхөн сэргээж өгнө гэж байгаа компанийг дэмжээд хийлгэвэл төсөв хөрөнгө, ажлын техник хэрэгсэлгүй суманд хэрэгтэй баймаар юм. Малчин бид нарт ч хэрэгтэйгээс гадна байгаль орчин эрүүл болох юм л даа. Манайх баруун Даянгарт нутгалдаг юм. Одоо тэр нинжа нарын ухаад хаясан тэр газар л даа. Нөхөн сэргээлт хийх гэж ухсан нүхэнд нь нэг биш бүхэл бүтэн хот айлын мал унахаар болчоод байна. Тэгээд нөгөө компани нөхөн сэргээлтийн ажлаа хийхгүй алга болчихоод байгаа. Одоо нөхөн сэргээлт хийхгүй бол тухайн газар нутагт ямар дараах хүндрэл бэрхшээл тохиолдоно. Өвөл цас ороод нүх болгонд хунгарлаад битүүрсэн байхад мал хүнгүй гишгэж унана, хавар болохоор нүхэнд дүүрсэн цасан дээр өвс хамхуул тээглээд тогтоно, тэрнийг нь мал идэх гэж очоод цөмөрч унаснаас болж мал бэртэх, үхэх бас хүн ч гэсэн нүхэнд цөмөрч унах аюул бий болдог. Уг нь энэ өвлөөс өмнө нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэчихвэл малчин бид нарт болон байгаль орчинд ч гэсэн хэрэгтэй.” гэх мэдүүлэг /1хх 50-51 дүгээр хуудас/

                  Гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын эвдэрч гэмтэл учирсан газарт нөхөн сэргээлт хийх ажилд хөрөнгө мөнгө төсөвлөсөн зүйл байхгүй. Цогт-овоо сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт жил болгон нөхөн сэргээптийн ажил хийх тухай тусгасан байсан. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч гэсэн нөхөн сэргээлт хийх тухай тусгагдсан байгаа. Хууль бусаар иргэдийн ашигт малтмал олборлох зорилгоор эвдэгдсэн газрыг улсын төсөвөөр нөхөн сэргээлтийн ажил хийх нь үр ашиггүй асуудал юм. Тухайн сум орон нутаг өөрийн орон нутагтаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээдэг эрх зүйн орчин дутагдалтай байгаа юм. Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед орон нутагт өөрийн хөрөнгөөр эвдэгдсэн газарт байгаль орчноо хамгаалах, хүн малд аюулгүй нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилготой нөхөн сэргээлтийн ажпыг хийж өгөх хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүдийг буруутгах аргагүй юм. Ашигт малтмалын хайгуул, хууль бус олборлолтоос шалтгаалан эвдэгдсэн газрыг стандартын дагуу нөхөн сэргээлтийн ажпыг хийх тухай зөвлөмжийг хүргүүлсэн. Нөхөн сэргээлт хийх компани нь Байгаль орчны яамнаас техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэж зөвлөмжинд тусгасан байгаа. Ийм тусгай зөвшөөрөлтэй техник сайтай аж ахуй нэгжээр нөхөн сэргээлт хийсэн газарт гар аргаар хууль бус ашигт малтмал олборлолт дахин хийгдэдгүй сайн талтай байдаг. Ер нь сум орон нутагт байгаль орчноо нөхөн сэргээх чиглэлээр хийсэн үр ашигтай үйл ажиллагааг буруутгаад байх шаардлаггүй гэж үздэг.” гэх мэдүүлэг /1хх 52-53 дугаар хуудас/

                  Гэрч Т.Ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрөө уг “ЭШ” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. Би тэр хүнийг мөн танихгүй. Одоо нэрийг нь мартсан байна. Тэгээд би авснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. Тэгээд ер нь зарах санаатай байж байхад Б.М  гэж хүн утсаар холбогдсон. Тэгээд би 2017 оны 05 дугаар сар байна уу, 06 дугаар сард байна уу сар өдрийг нь нарийн санахгүй байна. Уг Б.М  гэж хүнд энэ “ЭШ” ХХК-ийг зарсан. Уг компанийг Б.М  нь нөхөн сэргээлт хиих тусгай зөвшөөрөлтэй гэж л авсан байх. Намайг уг компанийг Б.М д зарах үед Байгаль орчинд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан юм. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан баисан. Би компаниа Б.М д зарахаасаа өмнө тусгай зөвшөөрөлөө сунгуулах хүсэлтээ Байгаль орчны яаманд өгчихсөн байсан юм. Энэ тухайгаа Б.М д хэлээд удахгүй сунгагдана гэдгийг хэлсэн байсан. Тэгээд би Б.М д уг компанийг нотариатаар гэрчлүүлэн худалдах худалдан авах гэрээгээр зарсан. Би тусгай зөвшөөрөлийг нь сугаж өгөхөөр ярилцсан. Тэгээд ч би сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа. Б.М  бол тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж барьсан зүйл бол байхгүй. Би Б.М д яг тэдийд өдийд хугацааг сунгаж өгнө гэж хэлсэн зүйл бол байхгүй. Сунгах гээд материалаа өгчихсөн, удахгүй гарах байх гэж л хэлсэн байсан. Одоо сунгагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Очихоор болоогүй байна болоогүй байна гэдэг. Сүүлийн 10 гаруй хоног огт очоогүй байна. Уг компаний өмнөх эзэн нь ч тэр би ч тэр нөхөн сэргээлтийн янз бүрийн ажил хийгээгүй болохоор янз бүриин нэмэлт материал шаардаад тийм ч юм дутуу ийм ч юм дутуу гээд байх юм. Яагаад ингээд удаагаад байгааг би ч мэдэхгүй байна. Компаний офисс хаяг гэж байгаагүй. Ямар ч ажил хийж байгаагүй. Компаний байр сав гэж огт байхгүй. Ажил хийгээгүй учраас “X” тайланг татварын хэлтэс өгөөд явдаг байсан. Намайг анх уг компанийг худалдаж авахад шинээр гэрчилгээ нь гарсан юм. Тэгэхэд нь би өөрийн оршин суугаа хаягаараа компанийхаа хаягыг өгчихсөн. Энэ хаяг бол манай гэрийн хаяг байгаа юм. Орон сууцны хаяг байгаа юм. Одоо ч би энэ хаяг дээр амьдарч байгаа юм. Б.М  нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би Б.М тэй огт уулзалдаагүй. Хаяа нэг Б.М  утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2хх 84-85 дугаар хуудас/

                  Гэрч Т.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Надад “ЭШ” ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт материал өгөөгүй. 2017 оны 09 дүгээр сарын дундуур байхаа би өдрийг сайн санахгүй байна О , Цогт-Овоо сумын байгаль орчны байцаагч 2 өрөөнд орж ирээд гэрээний талаар ярилцаж байгаад гараад явсан. Надад бичиг баримт хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Майдар сумандаа байгаагүй. Тэр өдөр О  О  бичиг баримт өгсөн талаар мэдэхгүй байна. Би Б.Г т эрх үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулан хэрэг шийдэгдтэл эдгээр автомашинуудыг танд битүүмжилж өгч байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2хх 194-195 дугаар хуудас/

                  Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”Би Б.Г ийг танихгүй. Харин Мөнх-Эрдэнийг танина, ахтай нь найзууд юм. Би 2017 оны 07 дугаар сард /наадмын өмнө байсан санагдаж байна/ нэг хүнээс мөнгөний өрөндөө авчихсан Хоёр ширхэг төмөр багаж байсан. Тэр хүн надад хэлэхдээ алтны багаж гэж хэлж байсан. Тэгээд би тэр багажийг тавих газар олдохгүй байхаар –Б.М-ийг гуйгаад хашаанд нь тавьчихсан байсан юм. Би тэр багажийг авсан хүний нэрийг сайн санахгүй байна. 2.000.000 төгрөгийн өрөндөө авч байсан. Одоо байхгүй. 2017 оны 10 дугаар сард юм уу даа цас орчихсон байсан төмөр авдаг цэгт өгсөн. Тэр төмөр авдаг хүмүүс өөрсдөө ирж ачиж аваад явсан. Их овортой сэржгэр хүнд төмрүүд байсан.” гэх мэдүүлэг /2хх-198-199 дүгээр хуудас/

                  Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Байгаль орчны байцаагч хяналтын байцаагч О  надад “ЭШ” ХХК-тай холбоотой ямар нэгэн баримт материал өгөөгүй. Би сүүлд нь холбогдох хүмүүсээс компаний холбогдолтой бичиг баримт болон гэрээний хуулбаруудыг авсан.” гэх мэдүүлэг /2хх 200 дугаар хуудас/

                  Гэрч Б.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” 2018 оны 09 дүгээр сарын эхээр байх \өдрийг нь санахгүй байна\ би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Тамгын газар дээр О-ийн өрөөнд Даянгартай холбоотой материалыг үзэж сууж байхад “ЭШ” ХХК-ий нөхөн сэргээлтийн тендерт ирүүлсэн материал дотор “олборлож нөхөн сэргээнэ” гэсэн үг үсэгтэй төсөл байсан. Тэгээд О бид хоёр тэр материалыг аваад цагдаагийн хэсгийн байранд очиж Б ээс “ЭШ” ХХК-ий гэрээг харъя гээд тендерийн материал дотор нь олборлож нөхөн сэргээлт хийнэ гэсэн байна гэж хэлээд бид гурав нөхөн сэргээлтийн гэрээг үзэхэд олборлоно гэж байхгүй дан нөхөн сэргээлт гэж байсан. Тендерийн материалыг Б ий сууж байсан ширээн дээр тавьчихаад гараад явсан. Би албан ёсоор тэмдэглэл үйлдэж хүлээлцсэн юм байхгүй, гэрээтэй тулгаж харчихаад тэнд орхичихоод гарсан. Би шүүх хурал дээр Майдар бишээ Б д өгсөн гэж хэлсэн шүү дээ. Тухайн үед “ЭШ” ХХК-ний нөхөн сэргээлтийн төсөл нь хэдэн хуудас материал байсан юм бэ? Гэхэд Мэдэхгүй байна. Б  танаас тухайн үед “ЭШ” ХХК-ий холбогдолтой бичиг баримт аваагүй гэж мэдүүлсэн байна энэ ямар учиртай юм бэ? гэхэд Яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2хх 201 дүгээр хуудас/

                  Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” 2017 оны 08 дугаар сард Цогт-Овоо сумын нутаг болох Даянгар гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 7 хоногийн хугацаатай Зууны мэдээ сонин дээр зарласан юм.Тэгээд ирсэн төслүүдийг 2017 оны 08 дугаар сарын 21-нд Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч сумын ажлын хэсэгт ирсэн материалуудыг өгсөн юм. Тэгээд сонгон шалгаруулатанд нийт 5 комапний материал ирсэн байсныг үзээд ажлын хэсэг төсөвтэй танилцаад гурван компаний гэрээг байгуулсан юм. Тэр гурван компаний нэг “ЭШ” ХХК нь байсан юм. Би тухайн үед сумын Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн ажилтай байсан. Тендер бишээ , төслийн сонгон шалгаруулалт байсан. Энэ компани зар дээр тавьсан зарын дагуу Даянгар гэх газар нөхөн сэргээлт хийх тухай төсөл боловсруулж орж ирсэн байсан. Олборлолт хийх тухай төсөл байгаагүй. Энэ шалгаруулсан төсөл нь хуучин нинжа нарын эвдэгдсэн газарт техинкийн нөхөн сэргээлт хийх тухай төсөл байсан юм. Бид нар ирүүлсэн төслийг хүлээн авахад “ЭШ” ХХК нь бусдаасаа шалгар үзүүлэлт сайн, стандартын дагуу техникийн нөхөн сэргээлт хийх тухайгаа төсөлдөө тодорхой дэлгэрэнгүй тусгасан байсан. Төсөлд бол олборлолт гэсэн үг байхгүй, харин техникийн нөхөн сэргээлт хийх тухай төсөл гэж байсан юм. Уг төслийн гэрээнд эвдэгдсэн газрыг стандартын дагуу нөхөн сэргээх тухай төсөл байсан. Төсөлд сонгон шалгарсан компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Ажил гүйцтэтгэх гэрээг сумын Засаг дарга гэрээг баталгаажуулсаны дараа надтай гэрээг хийдэг юм. Уг гэрээндээ бид нар техинкийн нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийж дуусгаад хүлээлгэж өгөх, мөн өөрийн хөрөнгөөр гүн өрмийн 2 ширхэг худаг гаргаж өгөх тухай заалтуудыг оруулсан юм. Мөн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг тусгай санд байршуулах талаар давхар тусгаж өгсөн юм. Уг төслийн материал эх хувиараа нэг л хувь ирдэг бид нар материалыг аваад шалгаж үздэг юм. Өөр нэг хувь “ЭШ” ХХК нь дээрээ байгаа байх. Би хэн нэгэн хүнд энэ “ЭШ” ХХК-ий төслийг өгсөн зүйл байхгүй. Одоо манай архивт эх хувиараа өгөгдөхөөр байж байгаа. Уг төсөл 53 хуудас төсөл байсан." гэх мэдүүлэг /3хх 56-57 дугаар хуудас/

                  Гэрч Б.О , Т.Б  нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт:” Гэрч Б.О гаас асуух асуулт: Таны өмнө ярьсан олборлолт нөхөн сэргээх төсөл гэсэн агуулга бүхий төслийн материал чинь ямар материал байсан юм бэ? Одоо хаана байгаа юм бэ? Хариулт: Цогт-Овоо сумаас тендерт орох материал дотор нь “ЭШ” ХХК-ий нөхөн сэргээлт хийх гэрээ, төсөл, төсөл дотор нь олборлох, нөхөн сэргээнэ гэсэн үгтэй төсөл байсан. Хуудсыг тухайн үед тоолоогүй төсөл гэрээ хоёр байсан, мөн Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлийн хуулбар нь байсан. Гэрч Т.Б ээс: Та О гийн ярьсныг сонсов уу? Үнэн зөв байна уу? Хариулт: Ямар ч байсан тухайн үед гаднаас энэ хоёр орж ирээд миний өөдөөс хараад суусан. Тэр хоёр хоорондоо саяны яриад байгаа зүйлийг ярьж байсан. Үг бүрчлэн санахгүй байна. “ЭШ” ХХК-ий хүмүүсээс мэдүүлэг аваад дуусчихсан юмнуудаа цэгцлээд аймаг явах гэж байсан юм. Надад өгсөн зүйл байхгүй. Тэр олборлолт зөвхөн ашиглалт байх ёсгүй юм байна энэ өөрөө хууль бусуу, хуулийн дагуу явагдаж уу гэж хоорондоо ярилцсан юм. Гэрч Б.О гаас асуух асуулт: Таны ярьсан “ЭШ” ХХК-ий холбогдолтой ямар нэртэй баримт материалыг Т.Б д та албан ёсоор өгсөн зүйл байна уу? Хариулт: Надад байсан материал биш учраас би Б д өгөөгүй тэр “ЭШ” ХХК-ий төсөлд олборлож нөхөн сэргээнэ гэсэн заалт байхаар О  бид хоёр цагдаа руу явж Б тэй очоод гурвуулаа ярилцаад гэрээг нь нягталж үзэхэд гэрээн дээр нөхөн сэргээнэ гэсэн байсан. Тэгээд бид хэд материалыг үзэж ярилцаад орхисон хэргийн материалд оруулсан үгүйг мэдэхгүй байна. Асуулт: Та гэрчийн мэдүүлэгтэй “ Ажил гүйцэтгэх гэрээ болон бусад баримт бичиг байсныг хураан авч Майдарт хүлээлгэн өгсөн” гэсэн байна энэ ямар учиртай юм бэ? Хариулт: Би шүүх дээр бол хураан авч Майдарт өгсөн гэж хэлээгүй, Харин шүүгч надаас өөрөө Майдар уу, Б үү аль нь вэ, тэмдэглэл үйлдэж авсан уу гэхээр би анх хэрэг шалгасан нь Б  байсан. Тэгээд тэмдэглэл үйлдэж хураан аваагүй гэж шүүхэд хэлсэн юм. Гэрч Т.Б ээс асуух асуулт: Та тухайн үед “ЭШ” ХХК-ий нөхөн сэргээлт хийх төслийг харж үзсэн зүйл байна уу? Хариулт: Би тухайн үед тэр төслийг үзэж хараагүй. Асуулт: Та тухайн үед ширээн дээр үлдээсэн гээд байгаа материалыг авсан уу? Хариулт: Үгүй, ширээн дээр үлдээснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3хх 60 дугаар хуудас/

                  Шинжээч Ү.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Хэмжилт хийхэд тухайн компанийг хариуцаж байсан гэх 2 залуу байсан. Нэг залуу нь өөрийгөө захирал гэж танилцуулж байсан. Харвал танина. Бас Цогт-Овоо сумын байгаль орчны байцаагч ч билүү сайн санахгүй байна, бас нэг хүн байсан. Би бол хэмжилт хийдэг, компьютер луу хэмжилт хийсэн зүйлүүдээ тусгаж оруулдаг. Гол дүгнэлтийг манай дэд захирал гаргадаг. Б.М , Б.Г  гэж хүмүүсийг болон “ЭШ” гэж компанийг мэдэхгүй. Дэд захирал О бол манай төрсөн ээж, шинжээчээр оролцсон Б.Э бол нэг компанид ажилладаг эмэгтэй найз, ойр дотно холбоо байхгүй. Бид нар 2017 оны 09 сарын үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд орой 9, 10 цагийн үед очиж буудалд хоносон. Маргааш өглөө нь бид нарыг байгаль орчны байцаагч нь байх 1 эмэгтэй хүн дагуулж, зам зааж явсан. Тэгээд тухайн газраас наана хоёр, гурван километр орчимд байх приустэй 2 хүн тосож авсан. Нэг нь лав нүдний шилтэй байсан. Тэгээд бид нарын хэмжилт хийсэн газрлуу тухайн тосож т авсан хүмүүс дагуулж очсон.” гэх мэдүүлэг /2хх 202-203 дугаар хуудас/    

                  Шинжээч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”Би 2008 онд Улаанбаатар хотод Искаран лицей 10 жилийн хувийн суруулийг төгссөн юм. Одоо тэгээд Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн 4 дүгээр ангийг төгсөх гэж байгаа суралцаж байна. 2015 онд би “Сайхан ариун дэлхий” нэртэй ХХК-д бичээчээр орж одоог хүртэл ажиллаж байна. Надад байгаль орчны мэргэжлийн үнэмлэх байхгүй. Энэ тухай дэд захирал Т.О сайн мэднээ. Би энэ компанид бичээч болон шинжээчээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Жи би эс-ээр гаргасан тоог тэмдэглэж аваад, гарсан тоог нэмж нэгтгээд тооцоо хийдэг тусгай программд оруулдаг юм. Нэг үгээр хэлбэл компьютер дээр бүх ажпуудыг хийдэг юм. Би 2017 оны 03, 04 дүгээр сар байна уу он, сар, өдрийг нарийн санахгүй байна. Их хүйтэн өдөр байсан. Тухайн өдөр Т.О, Тр нартай хамт очсон юм. Манай компаний байгаль орчны үнэлгээ хийдэг компани, би тухайн үед өөрийн хийх ёстой ажлуудаа хийсэн. Хэмжилт хийх газрыг зааж өгөхөөр нэг эмэгтэй бид нарыг дагуулж явсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Би дүгнэлт гаргахдаа бичээчээр оролцсон юм. Гол дүгнэлтийг манай дэд захирал Оюунчимэг гаргадаг юм. Би Б.М , Б.Г  гэж хүмүүсийг болон “ЭШ” ХХК-г мэдэхгүй. Өмгөөлөгч: Шинжээчид хоорондоо гэр бүл, төрөл садангийн холбоотой эсэх талаар асуухад: Дэд захирал Оюунчимэг бол Төгөлдөрийн ээж нь юм. Би энэ хоёртой ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. РКС1С билүү КРӨ1С ч билүү ийм нэртэй программ дээр шивж байсан санаж байна. Яг одоо сайн санахгүй байна. Би өмнө нь 3 удаа үр зулбаад норкозонд орж байсан учраас орж гараад мартаж санаад байдаг болчихсон юм. Би яг одоо тухайн үед болсон зүйлүүдийг сайн санахгүй байна. Миний мэдэхийн ямар ч байсан 3, 4 залуучууд бас 2, 3 гэр байсан санаж байна. Тэгээд цаашаа хэмжилт хийх газар дээрээ очсон санаж байна.” гэх мэдүүлэг /2хх 204-205 дугаар хуудас/

                  Шинжээч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”2006 онд би “Сайхан ариун дэлхий” нэртэй ХХК-г байгуулж одоо хүртэл дэд захирлаар нь ажиллаж байна. Би өөрөө Байгаль орчны үнэлгээ хариуцсан захирааар ажилладаг юм. Манай захирал Ц.М гэж хүн байгаа. Манай компаний захирал, миний нөхөр хүн байгаа юм. Байгаль орчны үнэлгээ хийх эрх нь Байгаль орчний яамаас баталсан журмаараа хувь хүн дээр гарддагүй юм. Тухайн компанид буюу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий компанид ажиллаж байгаа ажилтан нар нь шинжээчээр ажиллах боломжтой болж эрх нь нээгддэг юм. Би бол Байгаль орчны аудитор, усны мэргэшсэн инженер гэсэн сертифекаттай, газар зүйн болон хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Байгаль орчны хохирлын үнэлгээг гаргахад Байгаль орчны яамнаас 2010 онд 156 тоот тушаалаар баталсан журмын дагуу хийгддэг. Байгаль орчны хохирлын үнэлгээг хийхэд би өөрөө ахлаад явдаг юм. Тухайн үед манай компаний зураглал хариуцсан мэргэжилтэн Ү.Т нь хэмжилтийг хийж гүйцэтгэсэн, эдийн засгийн мэргэжилтэн Б.Э нь бодолт тооцоололт хийж гүйцэтгэсэн байгаа. Техник ашиглаад шинээр ухагдсан газар байсан. Өөрөөр хэлбэл эрүүл газрыг ухсан байсан. Ухсан газраа тухайн хүмүүс өөрсдөө зааж өгч байсан. Ойр орчимд бол нинжа нарын буюу гар аргаар алт олборлогчдын ухсан хуучин цооногууд байсан.Паажуур гэж нэрлэгдээд байгаа багаж нь алтыг бусад эрдсээс ялгаж авах зориулалттай багаж. Хуурай агаараар үлдээлгэж алтыг ялгаж авдаг багаж юм. Өөр зориулалтаар ашиглаж байсныг би мэдэхгүй. Би энэ байгууллагад 12 жил ажиллаж байна.” гэх мэдүүлэг /2хх 206-207 дугаар хуудас/

                  Яллагдагч Б.Г оос дахин авсан мэдүүлэгт: ““ЭШ” ХХК нь Улаанбаатар хотод тодорхой үйл ажиллагаа явуулдаг оффиссийн байр байдаггүй юм билээ. Тодорхой хаяг гэж мэдэхгүй байна. Үндсэн хөрөнгө гэж байхгүй байх би сайн мэдэхгүй байна. Хотоос анх 2017 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдөр нөхөн сэргээх талбай руу явахаар жолооч нарт техник хэрэгслээ ачаад яваарай гэж техник түрүүслэж байсан хүмүүст хэлсэн. Б.М  захирал болохоор надад ийм ийм хүмүүс явна шүү гэж хэлсэн. Үүний үндсэн дээр би уг хүмүүс рүү ярьсан байсан юм. Тэгээд нөхөн сэргээлт хийх газар дээрээ буюу Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт техникүүдийнхээ араас 2017 оны 09 дүгээр сарын 03,04-ний үед ирсэн. Тэгэхэд уг техниктэй хамт паажуур гэх шороо шигшдэг 2 төхөөрөмж ирчихсэн байсан. Хувиараа алт олборлогчид энд алт олборлож байсан юм бол паажуурыг нь ажиллуулвал яадаг юм гэсэн бодол орж ирсэн. Надад жаахан мөнгөний хэрэгцээ байсан. Уг нь бол компаний зүгээс буюу Б.М  ахаас ямар ч ажил битгий хийгээрэй, ажил битгий эхлүүлээрэй гэж хэлсэн байсан юм. Араас нөхөн сэргээх төлөвлөгөө явуулна гэж хэлж байсан юм. Очиход уг газар нь түнээл ихтэй \суваг шуудуугаар доогуураа холбогдсон\ гэсэн нутгийн хүмүүсийн яриа байсан учраас би өөрөө зүгээр байж байхаар үзэж л байя гэж бодоод экскаватороор ажиллуулж суваг шуудууг нь хир нягтаршил ихтэй, хир ойрхон байгааг мэдэхийн тулд шуудуу ухуулж үзсэн. Тэгээд эргээд нөгөө шороогоо булахдаа төхөөрөмжөө ирмэг дээр нь тавьж байгаад хоёр цаг хүрэхтэй үгүйтэй ажллуулсан. Тэгэхэд гинаратор нь буюу тог үүсгэвэр нь эвдэрчихсэн. Юун нь эвдэрчихсэн гэдгийг үзэхэд гинараторын мотор нь цохьчихсон байсан. Тэгээд байж байтал 2017 оны 09 дүгээр сарын 09-ний үед байх би өдрийг нарийн санахгүй байна. Цагдаагаас болон байгаль орчны газраас хүмүүс ирсэн. Тэгээд цагдаагаас болон байгаль орчноос нөхөн сэргээлт ажил хийх тохиолдолд ийм шороо шигшдэг төхөөрөмж ажиллуулж болохгүй наадах чинь бол хууль бус гэж хэлсэн. Тэгээд манай үйл ажиллагааг зогсоолоо гэж хэлсэн. Тэгээд би Б.М  захиралд үйл ажиллагаа зогсоосон талаар хэлэхдээ заагдсан талбайгаас буюу кординатаас гарч ажилласан юм шиг байна гээд хэлчихсэн юм. Уг нь бол паажуур ажиллуулсан байсан юм. Тэгсэн чинь захирал уурлаад ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж хэлээд байхад гэж уурлаж байсан. Ерөнхийдөө болсон үйл явдал бол энэ байгаа юм. Компаниас бол ямар ч ажиллах зөвшөөрөл өгөөгүй. Өөрийнхөө хувь хүний зүгээс алдаа гарсан зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа хариуцлага хүлээхэд бэлэн. Битгий ажиллаарай гэж захирал хэлсэн байсан. Тэгээд би цагдаад өмнө нь мэдүүлэг өгч үзээгүй байсан. Тухайн үед тулгамдаад айсандаа л өөрөөсөө зугтаалгах санаатай Б.М  захирал явуулсан гээд хэлчихсэн юм. Б.М  захирал хэдэн машин түрээсэлсэн байдаг юм. Тэгээд Б.М  захирал надад гэр, гинаратор, зуух, тогоо гэх зүйлүүдийг 4 дүгээр цахилгаан станцын тэр хавьд байдаг хашаанаас очиж ачаад яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би дамжуулаад нөгөө түрээсийн жолооч нарт нэг ч юм үлдээлгүй бүгдийг нь ачаарай, дахин явах ажил гарах вий гэж хэлсэн. Би бол өөрөө очоогүй. Тухайн үед Б.М  захирал ч бас байхгүй байсан. Тэгээд уг жолооч нар тэнд байсан зүйлүүдийг ачихдаа л хамт тэр паажуурыг ачсан байсан. Б.М  захирал паажуур ачаад аваад яваарай гэж огт хэлээгүй. Уг паажуурыг ачсан жолооч ажил яг эхлээгүй байсан учраас тэр зүйлүүдийг хүргэж өгчихөөд машинаа орхиод буцаад явчихсан юм. Би одоо нэрийг нь мэдэхгүй байна. Түрээсээр л ирсэн жолооч байсан юм. Тэгээд нэгэнт аваад очсон байсан учраас л би ямар юм байдаг юм ажиллуулж үзье гэж бодсон юм. Ямар зорилготой уг паажуурыг ажиллуулсан юм бэ гэхэд: Ерөнхийдөө доогуурх түнээл нь магадгүй их том түнээл үүссэн нуранг үүсэх эрсдэл байгаа юм биш биздээ гэж бодоод тэр хавиар ухуулж цөмрөх аюул байгаа эсэхийг тогтоохоор түрүүлж үзсэн. Дээр нь уг ажлыг хийхэд хоног хугацаа бага юм шиг санагдсан учраас эхлүүлээд үзье гэж бодоод өөрөө ажиллуулах зөвшөөрөлийг өгсөн. Тэгээд гаргасан шороог нь харчихаад үүнийг нь нэг шигшээд үзье яадаг юм бол алт ч гараад ирж магад гэсэн бодол төрөөд шигшиж үзсэн. 2 цаг орчим л хугацаанд ажиллуулсан. Ямар нэг зүйл огт илрээгүй. Дахиад нэмэж хэлэхэд ерөнхийдөө энэ төхөөрөмж ажиллуулах ч юм уу ер нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эхлүүлж техник ажиллуулах зааварчилгааг захирлын зүгээс огт өгөөгүй байсан. Би л өөрөө дур мэдэн ажиллуулсан. Иймд би өөрөө энэ хийсэн үйлдлийнхээ гэм бурууг ухамсарлаж хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ хэлье.” гэх мэдүүлэг /2хх 86-87 дугаар хуудас/

                  Яллагдагч Б.М эс дахин авсан мэдүүлэгт: “Би ЭШ ХХК-нийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн Төмөрбаатар овогтой Бааас худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан. Манай компани нь нэг гишүүнтэй. Надаас өөр энэ компанийг төлөөлөх хүн байхгүй. “ЭШ” ХХК нь Улаанбаатар хотод тодорхой үйл ажиллагаа явуулах оффисс байр байхгүй. Тодорхой хаяг байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бол анх байгуулагдахад байсан хаяг буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо үйлдвэрийн 2, 1006, 93 тоот гэсэн хаягтай байсан. Бодвол Т.Баын үйл ажиллагаа явуулдаг газрын хаяг болов уу гэж бодож байна. Одоо надад бол үйл ажиллагаа явуулах хаяг байр байхгүй. Үндсэн хөрөнгө гэж байхгүй. 2017 онд татвараа Хан-Уул билүү нэг дүүргийн татварын хэлтсээс 2017 оны 12 дугаар сард над руу яриад та “ЭШ” ХХК-ий хүн мөн үү гэж асуусан. Би мөн гэсэн чинь татварын тайлангаа гаргаж өг танайх үйл ажиллагаа явуулсан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлсэн чинь тэгвэл үйл ажиллагаа явуулаагүй “X” тайлан гаргаж өгөх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед төлбөрийн боломжгүй байсан тул уг “X” тайланг нь гаргаж өгч чадаагүй юм. Т.Бааас 1 сая төгрөгийн үнэлгээтэй “ЭШ” ХХК-ий аж ахуй гэрчилгээ, тамга хоёрыг л авсан. Өөр ямар нэг зүйл аваагүй. Байгаль орчны эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэхээр нь авсан юм. Гэтэл уг тусгай зөвшөөрөлийн хугацаа нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байсан. Тэгээд Т.Бат би хугацаа нь дууссан байна ш дээ гэсэн чинь тиймээ би сунгуулах гээд өгчихсөн ямар ч асуудал байхгүй. Сунгагдахаар нь аваад өгье гэж хэлсэн юм. Тэгээд одоо болтол сунгаж өгөөгүй байгаа. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зарласан тендерт оролцохдоо Т.Баын өгсөн тусгай зөвшөөрөл нь сунгагдаж байгаа нь үнэн болно гэсэн утгатай Байгаль орчны яамнаас гаргаж өгсөн тодорхойлолтыг өгсөн. Тэгсэн чинь Цогт-Овоо сумаас сонгон шалгаруулалт хийгээд танайхыг сонгочихлоо ирж гэрээгээ хий гэж хэлж байсан. Тэгээд ирээд гэрээгээ хийсэн. Би бол сунгагдаж байгаа юм чинь гээд нээх тоогоогүй. Харилцах данс гэж нээлгээгүй. Энэ урьдны захиралын буюу Т.Баын нээлгэсэн данс байж магадгүй. Би бол огт данс нээлгээгүй байгаа. Би Б.Г ийг нөхөн сэргээлтийн ажил хийх техникийг хүрүүлж кемпээ байгуулж байхаар явуулсан. Үйл ажиллагаа буюу нөхөн сэргээлийн ажиллагаа явуулж болохгүй шүү гэж Б.Г т хэлсэн. Би нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө хийгээд дуусаагүй байсан. Дээр нь нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл гарч ирэхийг хүлээж байсан учраас үйл ажиллагааг явуулж болохгүй шүү гэж би Б.Г т хэлсэн байсан юм. Энэ бүгдийг болсон дараа бүгд бэлэн болсон дараа үйл ажиллагааг явуулах санаатай байсан юм. Б.Г  нь надад анх хэлэхдээ кординатын цэгээс илүү гаргаж ажлаа эхлүүлчихсэн юм гэж худлаа хэлсэн байсан. Би бол 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Б.Г ийн хэлснээр ойлгож явсан. Би тухайн үед ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлээ биздээ гэж уурлаж байсан. Тэгсэн намайг 2017 оны 12 дугаар сард сэжигтэн, яллагдагчаар татлаа гэхэд нь би юу болоод байгаа юм бэ гэдгийг асууж тодруулсан. Тэгэхэд Б.Г  нь надад хэлэхдээ надад мөнгөний хэрэгцээ байсан юм тэгээд мөнгө олчих санаатай таниас нуугаад техник ажиллуулах зөвшөөрөл өгөөд ажиллуулчихсан юм уучлаарай гэж хэлсэн. Тэр хүн өөрийн хувийн санаа зорилгоор л уг үйл ажиллагааг явуулчихсан байсан. 2018 оны 02 дугаар сард л хэргийн материалтайгаа танилцаад Б.Г ийн хийсэн үйлдэлийг фото зураг болон бусад зүйлээс хараад ойлгосон. Гэхдээ би бол буруугүй гэдгээ байцаалт болгондоо хэлж ярьж байгаа. Үнэхээр л ийм зүйл болчихлоо. Би Б.Г ийн өөрийн хувийн эрх ашигийн төлөө дур мэдэн хийсэн үйлдлийнх нь төлөө намайг болон манай компанийг буруутгаад байгааг нь ойлгохгүй байна. Би бол өөрийгөө буруугүй л гэж үзээд байгаа. Компани болон миний зүгээс хийлгэсэн үйлдэл бол биш энэ бол Б.Г ийн өөрийнх нь хувийн санаа бодлоос болж үйлдэгдсэн зүйл. Манай компаний зүгээс болон миний зүгээс ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж бай гэсэн шийдвэрийг Б.Г т огт өгөөгүй. Би буруугүй гэдгээ илэрхийлж прокурорт 2 ч удаа хүсэлт гаргаж байна. Гэтэл одоо болтол би үүнээс салаагүй байна. Энэ компанийг надад худалдсан Т.Ба гэж хүн тусгай зөвшөөрөл нь удахгүй гарч ирнэ гэж хэлсэн. Тэгээд би удахгүй гараад ирэх юм байна гэж ойлгосон. Т.Ба нь материалаа өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би ойлгохдоо иргэний үнэмлэх шиг сунгагдаад л явдаг л юм байна гэж ойлгож байсан. Би энэ “ЭШ” ХХК-ийг Байгаль орчинд өхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь л авсан. Би цаашдаа нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх санаа зорилготой байсан.” гэх мэдүүлэг /2хх88-89, 90-91 дүгээр хуудас/

                  Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2054 УН улсын дугаартай Hyundai маркийн экскаватор машиныг Е гэдэг хүнээс 2018 оны 04 дүгээр сард худалдаж авсан юм. Тэгээд ХААН банкны төлбөрийг төлж дуусаад 2018 оны 08 сарын 30-ны өдөр өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан юм.  Энэ автомашин миний эзэхшлийн хөрөнгө. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Одоо Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт түрээсээр ажил хийж байгаа. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбооой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /2хх 175-176 дугаар хуудас/    

                  Иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “ 9107 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч хөрөнгө байгаа юм. Одоо миний машин Баян-Өнжүүл суманд хөдөө түрээсээр ажиллаж байгаа. Би энэ машиныг 2017 оны хавар Улаанбаатар хотоос 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хөлсний жолоочоор бариулдаг. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт байсан өөрийн эзэмшлийн 9107 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч автомашинаа очиж авсан юм. Тэгэхэд тэнд Б.Г  гэх хүн байгаагүй. Манай машиныг барьж байсан жолооч Ш байсан. Тухайн үед намайг Е нөхөн сэргээлтийн ажил байна машинаа түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд бид нар аман гэрээ хийгээд мөнгө төгрөгөө бэлнээр бүгд авцгаасан. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбооой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /2хх 180 дугаар хуудас/

                  Иргэний нэхэмжлэгч У.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “ 2017 оны 09 дүгээр сард намайг Дундговьд аймагт байхад манай найз Ад утсаар дуудаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хүрээд ир хө энд Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх ажил байна гэж хэлэхээр нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд очсон юм. Тэгээд би “ЭШ” ХХК-д хувиараа хөлсөөр 8004 УН улсын дугаартай кобшоор тэр газар нөхөн сэргээлт хийсэн юм. Би тэр Б.Г  гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаараа хоорондоо тохиролцоод тэгээд 10  гаран хоног ажилласан юм. Тэгээд л тэр газрын үйл ажиллагааг зогсоосон юм. Тухайн үед би 10 хоног ажилласан гээд ямар нэгэн цалин аваагүй. Би тэр унаж байсан гэх 85004 УН улсын дугаартай кобш машинаа үлдээчихсэн байснаа эргээд 2018 оны 08 дугаар сард би өөрөө явж тэр кобшийг Дундговь аймагт авч ирсэн юм. Одоо тэр кобш манай хашаанд байгаа. Бичиг баримт надад байгаа. Би ажилгүй сул зогссон тэр хөлсөө “ЭШ” ХХК-аас нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /2хх188-189 дүгээр хуудас/

                  Иргэний нэхэмжлэгч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Болд овогтой Б.Г , Баатар овогтой Б.М  гэх хүмүүсийг сайн танихгүй бөгөөд нэрийг нь сонсож зүс харж байсан. Тиймээс садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Хуандай /Hyundai FV15JSL/ маркийн 6298 УБГ улсын дугаартай авто машин нь одоо миний өөрийн эзэмшилд байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд би өөрөө жолоодож ургац хураах ажилд ажиллаж байгаа юм. 2017 оны 09 сард шиг санаж байна миний зүс таних Бгэх ах надад ярихдаа Өмнөговь айгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар шороо зөөх ажил байна гэсэн чи машинтай юм чинь явж ажиллахгүй юм уу гэхээр нь би тэр Даянгар гэх газар очиход 3-4 гэр барьсан нөхөн сэргээлтийн ажил явуулах гэж байгаа гэсэн газар байсан. Би очоод 2 хоног сул зогсоод ажил байхгүй байсан тул ахалж байгаа гэх залуутай нь уулзахад / нэрийг нь мэдэхгүй ,зүүн хацартаа сорвитой залуу/ та явж бай ажил эхлээд ажил гарахаар хэлнэ гэхээр нь машинаа орхиод Улаанбаатар хотруу буцаж ирсэн. Ингээд 20 орчим хоног хүлээгээд чимээгүй болчихоор нь буцаж очоод машинаа аваад ирсэн. Надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд 20 хоног сул зогссон цалин мөнгийг өгнө гэж амаар хэлсэн боловч одоогоор өгөөгүй байна. Намайг Өмнөговь аймагт очоод байхад цагдаагийн шалгалт явж байна гээд хүмүүс ирж байсан. Тэгээд машины бичиг баримтыг шалгахад нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтаа өгч байсан. Харин дараа нь Б.Г  миний бичиг баримтыг авчирч өгч байсан. Надад миний машиныг битүүмжилсэн талаар ямар нэгэн зүйлийг хэлээгүй бөгөөд би одоо л сонсож байна. Мөн би паажуур гэдэг тоног төхөөрөмж мэдэхгүй болохоор тийм тоног төхөөрөмж ажиллуулсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь намайг очоод байж байхад ямар нэгэн үйл ажиллагаа явулаагүй. Сул зогсоод байсан. Ямар нэгэн санал байхгүй.” гэх мэдүүлэг /3хх 52-54 дүгээр хуудас/

              Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт хийсэн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх 9-14 дүгээр хуудас/

“ЭШ” ХХК-ий байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /хх 56-80 дугаар хуудас/

Техник хэрэгслүүдийн гэрэл зураг /1хх 83-86 дугаар хуудас/

“Ашид Б ” ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-113 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 04 2 хороолол Голден парк 101-242 оршин суух П.Д-ын эзэмшлийн 9107 УН улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн Liungong ZL30E маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх мэдүүлэг /1хх 87-89 дүгээр хуудас/

            “Ашид Б ” ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-114 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 08 Дэнжийн 11-т оршин суух Б.Э-ын эзэмшлийн 8004 УН улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн Lugong 940 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.../1хх 90-92 дугаар хуудас/

           “Ашид Б ” ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-111 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 05 Баянгол 26-20-д оршин суух Э.С-ын эзэмшлийн 6298 УБГ улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн Hyundai FV415 JDL өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.../1хх 93-95 дугаар хуудас/

          “Ашид Б ” ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-112 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 04 Сөүлийн гудамж-д байрлах ХААН банкны эзэмшлийн 2054 УН улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Hyundai экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.../1хх 96-98 дугаар хуудас/

          “Ашид Б ” ХХК-ий 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ӨМА-240 дугаар дүгнэлтэд: “...2017 оны 12 дугаар 10-ны сарын байдлаар тогтоосон үнэлгээний дүнг YANMAR diesel 6800 маркийн моторыг 100.000 төгрөг гэжээ...” гэрэл зураг./2хх 226-228, 229-230 дугаар хуудас/

Ял шалгах хуудас /1хх 114 дүгээр хуудас/

Б.Б , Э.Ч, Х.Б, Г.Б нарын арилжааны банкуудын тодорхойлолт, банкны хуулга /1хх 118-127, 128-159 дүгээр хуудас/

Гэрэл зураг /1хх 161-165 дугаар хуудас/

“ЭШ” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 166 дугаар хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээ /1хх167-169 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг /1хх 172 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар захирамж /1хх 173 дугаар хуудас/

Нөхөн сэргээлт хийх талбайн мэдээлэл /1хх 174 дүгээр хуудас/

2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тендэрийн материал компаниудаас хүлээн авсан жагсаалт /1хх 175, 176 дугаар хуудас/

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 5-407 дугаар албан бичгийн хуулбар, хавсралт /1хх 233, 177-178 дугаар хуудас/

Барьцаа байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 179 дүгээр хуудас/

“ЭШ” ХХК-ий тодорхойлолт, итгэмжлэл /1хх 182, 184 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 216 дугаар албан бичиг /1хх 189 дүгээр хуудас/

Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 06/6838 албан бичиг /1хх 193 дугаар хуудас/

“ЭШ” ХХК-ий Байгаль орчин мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /1хх 191 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 230 дугаар албан бичиг /1хх 192 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48/2312 дугаар албан бичиг /1хх194 дүгээр хуудас/

Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8/7672 дугаар албан бичиг /1хх 197 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1246 дугаар албан бичиг /1хх 200 дугаар хуудас/

Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12/9275 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 204, 205 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2047 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1458 дугаар албан бичиг, Б.Г , Б.М  нарын цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Г , Б.М  нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх 208, 209-2011 дүгээр хуудас/

Хохирлын үнэлгээний нэхэмжлах, хохирол төлбөрийн баримтууд /1хх 213, 214-216, 2хх 138 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол /1хх 219 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2017-2020 онд хөгжүүлэх сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр /1хх 220-221 дүгээр хуудас/

Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Е-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эрдэнэбатын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 224, 225, 227 дугаар хуудас/

2054 УН улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 226 дугаар хуудас/

9107УН улсын дугаартай Liugong маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар,  8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.С-ын жолооны үнэмлэхийн хуулбар, 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415 JDL маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 229, 230, 231 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/120 дугаар албан бичиг, нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах зар, Зууны мэдээ сонины зар /1хх 234, 235, 236 дугаар хуудас/

“ЭШ” ХХК-ий 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/07, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/10 дугаар албан бичиг /1хх 237, 238 дугаар хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээ /1хх 239-241, 242-244, 247-249 дүгээр хуудас/

“Шаазгай бадмаараг” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /1хх 245, 246 дугаар хуудас/

“Гранд стоун солюшн” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээниий хуулбар, Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /2хх 1, 1хх 250 дугаар хуудас/

“Говь гарден” ХХК, “Гранд стоун солюшн” ХХК-ий хамтран ажиллах гэрээ /2хх 2-4 дүгээр хуудас/

“Говь гарден” ХХК-ий Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Ч-д хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /2хх 5 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарганы Тамгын газрын 2017 оны 01дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаартай Б.Б ыг ажилд томилсон тушаал /2хх6 дугаар хуудас/

Б.Г ийн оршин суугаа газрын тодорхойлолт /2хх 17 дугаар хуудас/

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засга даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /2хх 22 дугаар хуудас/

Компаний хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ /ЭШ/ ХХК /2хх 23-25, 26 дугаар хуудас/

Б.М , Б.Г  нарын арилжааны банкуудын тодорхойлолт /2хх 40-47 дугаар хуудас/

Б.М , Б.Г  нарын ял шалгах хуудас /2хх48 дугаар хуудас/

“ЭШ” ХХК-ий арилжааны банкуудын тодорхойлолт /2хх 96-101 дүгээр хуудас/

Т.Баын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх 104 дүгээр хуудас/

Б.Мөнх-Эрдэнийн эмнэлэгийн магадлагаа /2хх 139-147 дугаар хуудас/

Эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /2хх 172-173 дугаар хуудас/

2054 УН Hyundai эксковатор автомашины гэрчилгээний хуулбар, Б.Должинсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 177 дугаар хуудас/

“Сайхан ариун дэлхий” ХХК-ий Ү.Т, Б.Э нарыг шинжээчээр ажиллуулах тухай албан бичиг, боловсролын гэрчилгээний хуулбарууд /2хх209-214 дүгээр хуудас/

“Сайхан ариун дэлхий” ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ /3хх 41-42 дугаар хуудас/

“ЭШ” ХХК-ий танилцуулга, баримт бичиг /2хх 234-250, 3хх 1-36 дугаар хуудас/

Өнөговь аймгийн авто тээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх 40 дүгээр хуудас/ шинжлэн судлав.

Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэх бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.

 “ЭШ” ХХК нь “ЭШ” ХХК-ний нэрийн өмнөөс, тус компаний ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Г , Б.М , “ЭШ” ХХК-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

.......................................................................................

  Иймд шүүгдэгч Б.Г , Б.М  нарыг цагаатгаж, “ЭШ” ХХК ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Б.Г , Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй, хуучин цахилгаан мотор 1 ширхэгийг устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Битүүмжлэгдсэн хөрөнгө...........................................................................................

Б.Г , Б.М , “ЭШ” ХХК нь “ЭШ” ХХК-ний нэрийн өмнөөс, тус компаний ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

             Гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тооцож ...................... төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөрт ........................ төгрөгийг тус тус шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зулууд овогт Б.Г , Боржигин овогт Батаарын Б.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Г , Б.М  нарыг цагаатгасугай.

2. “ЭШ” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт байгал орчинд хохирлол учруулсан гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг 1-д зааснаар “ЭШ” ХХК-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Цагаатгагдсан Б.Г , шүүгдэгч Б.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй, хуучин цахилгаан мотор 1 ширхэгийг устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлсүгэй.

6. “ЭШ” ХХК-иас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд  Б.Г , Б.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ