Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 203/МА2023/00019 

 

 

“******* *******” ХХК дахь *******ны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2023/.......дугаар шийдвэртэй,

“******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Ж.*******, Д.******* нарт хариуцагдах,

Зээлийн гэрээний үүрэгт 3980053.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ /цахимаар/, С.Оюунбилэг /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн *******ны эрх хүлээн авагч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “******* *******” ХХК-д *******ны эрх хүлээн авагч томилж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-..дүгээр тушаалаар *******ны эрх хүлээн авагчийг өөрчлөн томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу “******* *******”, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, *******ийг төлөөлөх, удирдах болон *******ны хөрөнгийг захиран зарцуулах эрх *******ны эрх хүлээн авагчид шилжсэн.

Зээлдэгч Ж.*******, Д.******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №..... дугаартай зээл болон барьцааны гэрээг “******* *******”-тай байгуулж 6000000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай, сарын 2.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 5 ханатай бүрэн гэр, 3мх4м харьцаатай төмөр пин /бор өнгөтэй/, ......... улсын дугаартай, АЯ№0....... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Зил-130 автомашин, ......... улсын дугаартай АЯ№........гэрчилгээний дугаартай ...... маркийн бор ногоон өнгөтэй автомашинуудыг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгчийн ******* *******ин дахь .......... тоот дансанд 6000000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгч cap бүр зээлийн хүүг төлж, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 6000000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 3176 775.35 төгрөг, хүү 5379725.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135360 төгрөг, нийт 8691860.54 төгрөгийг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй, зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн байна.

Ж.*******, Д.******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №.... дугаар зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд Ж.*******, Д.******* нараас 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №...... дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2823224.65 төгрөг, хүү 1156 829.34 төгрөг, нотариатын төлбөр 4000 төгрөг нийт 3984053.99 төгрөгийг гаргуулж “******* *******” ХХК-ийн *******ны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол “******* *******”-тай 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №235 дугаар “Барьцааны гэрээ”-гээр барьцаалагдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.*******, Д.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч бидний санаж байгаагаар 2013 оноос хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй гэдэг нь үнэн. Яагаад гэвэл 2012 онд зээлийн төлбөрийн үлдэгдлийг дүү нь Ж.*******ын өмнөөс зээлийн данс руу шилжүүлчихлээ гэсэн.

Үүнээс хойш зээл нэхэгдээгүй. Мөн тухайн үед манай гэрийн хий хураагуур гэх төхөөрөмжийг маань *******ны ажилтан ирж хурааж аваад явсан. Үүгээр бидний төлөх төлбөр дууслаа гэж бид ойлгосон.

Тэр цагаас хойш *******наас бидэнтэй холбогдож ямар нэгэн байдлаар төлбөр төлөхийг шаардаж байгаагүй.

******* *******ны зүгээс шүүхэд гаргаж өгсөн, бидний танилцсан баримтуудаас зээлийн төлбөрийн үлдэгдэл хэрхэн бодсон, ямар аргачлалаар хүүг тооцож суутган авч байсан эсэхийг нарийн тодорхойлох, ойлгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтын нотолгооны чадвар, гэрчлэх чанарыг өөрөө хариуцах ёстой. Өнөөг хүртэлх хугацаанд хүү, алданги тооцсон хоног, хувийг тогтоох боломжтой баримт үзүүлсэнгүй.

Хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга гэх баримтууд байх авч тэдгээрт үндэслэн тооцоолол хийх, тэдгээрийг үнэн бодитой гэж итгэх боломжгүй байна.

Бид төлбөрийн үүргээ гүйцэтгэж дуусгаагүй гэж үзэхэд хүрсэн ч гэсэн Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлүүдэд зааснаар гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3980 053.99 төгрөг гаргуулах тухай “******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу нэхэмжлэгч “******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж 78631 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:

Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-.... дугаар тушаалаар “******* *******” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон бөгөөд *******ны эрх хүлээн авагч нь төлөгдөөгүй зээлүүдийг төлүүлж төрийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Зээлдэгч Ж.*******, Д.******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №235 дугаартай зээл болон барьцааны гэрээг ******* *******тай байгуулж 6000000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай сарын 2.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч нар нь зээлийг авсан эсэх талаар маргаагүй ба шүүхээс уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж зөв дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

“******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагч нь томилогдсон цагаас эхлэн зээлийн гэрээ болон *******ны бүртгэлд байгаа хаягаар зээлдэгч нарт зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шаардаж мэдэгдлийг хүргүүлж байсан гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасан.

Энэ тохиолдолд ******* *******ны хэвийн үйл ажиллагаа доголдож төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж *******ны эрх хүлээн авагч томилогдон татан буулгах ажиллагааг хийж төрийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа нь хуульд зааснаар онцгой нөхцөл байдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байсныг шүүх огт дүгнээгүй.

Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул хуульд зааснаар зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг заавал төлөхөөр зохицуулагдсан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2023/00... дугаартай шийдвэр нь үндэслэл муутай хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу “******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Ж.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК дахь *******ны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээний үүрэгт 3980053.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ж.*******, Д.******* нар нь нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцоолол тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нар эс зөвшөөрч “шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх тухай” давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн “зохигч 2007 онд байгуулагдаж мөн оноос эхлэн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлж дуусгах зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааны дотор өөрийн шаардлага буюу гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан.”, “Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.”, “Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш болон эрх зөрчигдсөн үеэс эхлэн тухайлбал “зээлдэгч нар *******ны бүртгэлийн системд эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа гэсэн тайлбартай байсан” гэх боловч үүнийг нотлоогүй, “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

....... аймгийн ...... суманд орших ******* ******* нь Ж.*******, Д.******* нартай 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр .........аймаг дахь ******* ******* нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6000000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Ж.*******, Д.******* нарт зээлдүүлж, зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 3мх4м харьцаатай төмөр пин, ....... ӨМА улсын дугаартай Зил-130 автомашин, .......... ӨМА улсын дугаартай УАЗ-........маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг барьцаалсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, *******ны зээлийг буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10-22/,

Зээлийн гэрээний 1.1.10-т талууд зээлийг ашиглах хугацааг 12 сар, зээл олгосон хугацааг 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, зээл эргэж төлөгдөх хугацааг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэж тохиролцсон байх ба талууд гэрээний хугацааг сунгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэрээний хугацаа нь 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дууссан байна.

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дууссанаар шаардах эрх зөрчигдсөн нь гэрээний хугацаа дууссан өдрөөс үүссэн гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийг заасан ба дээрх хуульд заасан үндэслэлийн талаар нэхэмжлэгч нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх тухай” гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2023/00....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нарын хамтран гаргасан “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                                     Г.ТЭГШСУУРЬ