Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00870

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00870

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00795 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, “В” ХХК-д тус тус холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр М.Г-ийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулахыг даалгах тухай,

2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” 20-72 тоот гэрээний үүрэгт 18,624,350 төгрөгийг “В” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулах, Баянгол дүүрэг, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй

Гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай Хариуцагч “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулахыг “Б” ХХК-д даалгах тухай гуравдагч этгээд М.Г-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхдэлгэрэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20-71 дугаартай Говьсүмбэр аймгийн 100 ортой эмнэлгийн барилгын гадна зам талбайн ажил, 20-73 дугаартай, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна талбайн тохижилтын ажил, хариуцагч компанийн хамаарал бүхий охин компани болох “В” ХХК-тай мөн өдрийн 20-72 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Вайт хилл резиденс /White hill Residence/ төслийн үйлчилгээний орон сууцны барилгад гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр тус тус ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан хамтран ажилласан.

1.2. Дээрх гэрээнүүдэд заагдсан ажлуудыг манай компанийн зүгээс хугацаандаа, ямар нэг доголдолгүйгээр хийж гүйцэтгэсэн ба 20-71 дугаартай, Говьсүмбэр аймгийн 100 ортой эмнэлгийн барилгын гадна зам талбайн ажлыг 247,090,000 төгрөг, нэмэлтээр хаяавч бетон хийх ажлыг 9,250,000 төгрөг, ногоон байгууламж 8,450,000 төгрөг, нийт 264,790,000 төгрөгийн өртгөөр, 20-72 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вайт хилл резиденс /White hill Residence/ төслийн үйлчилгээний орон сууцны барилгад гадна талбайн тохижилтын ажлыг 170,390,000 төгрөг, гарцын нэмэлт ажлыг 4,000,000 төгрөг, нийт 174,390,000 төгрөгийн өртгөөр, 20-73 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна талбайн тохижилтын ажлыг нийт хийгдсэн ажлын 74,861,000 төгрөг /харилцагч компаниас ажил зогсоох хүсэлт тавьсан болно/-өөр 3 гэрээт ажлыг нийт 514,041,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэсэн болно.

1.3.Дээрх гэрээнүүдэд гүйцэтгэсэн ажлын хөлсний 50 хувийг бартераар, үлдэгдэл 50 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсоны дагуу захиалагчдаас 3 гэрээний нийт ажлын хөлсний 50 хувьд тооцож Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хороололд байрлалтай, Номун таун, -давхрын **, 3 өрөө байрыг 197,775,000 төгрөгөөр тооцож, RХ 400 маркийн суудлын автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 227,775,000 төгрөгийн бартерын хөрөнгө, бэлэн мөнгөөр 171,478,500 төгрөг, нийт 399,253,500 төгрөгийн ажлын хөлсийг манай компанид төлсөн, үлдэгдэл хөлс 114,787,000 төгрөг байна.

“Б” ХХК-д манай компаниас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20/71 тоот албан бичгээр хүсэлт гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын НТ-88 дугаартай гэрээг М.Г-, захирал М.Бат-Эрдэнэ нартай байгуулан Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хороололд байрлалтай, Номун таун, -давхрын **, 3 өрөө байрыг М.Г-ийн эзэмшил, ашиглалтад 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн ба ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг дуусгаснаар орон сууцны гэрчилгээг гаргуулахаар тохиролцсон.

1.4. Нэхэмжлэгч компани нь 20-71, 20-72 тоот гэрээт ажлуудыг хугацаанаас нь өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны дотор чанартай, биет байдлын доголдолгүйгээр гүйцэтгэж дуусгасан, актаар хүлээлгэж өгөх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн бөгөөд хариуцагч компаниуд гэрээнд заагаагүй нэмэлт ажил хийлгэх шаардлага тавьж акт үйлдээгүй. Ажлаа хүлээлгэж өгч байрны гэрчилгээ, үлдэгдэл төлбөрөө гүйцэт авахын тулд хариуцагч компаниас шаардсаны дагуу амаар тохиролцож 20-71 тоот гэрээт ажилд нэмэлтээр хаяавч бетон, ногоон байгууламж хийх ажил, 20-72 тоот гэрээт ажилд гарцын нэмэлт ажлыг хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгөх талаар дахин мэдэгдсэн ч гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээж авахгүй байсан ба 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/563 тоот албан бичгээр 20-71, 20-72, 20-73 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүдийг цуцлах мэдэгдэл ирүүлсэн. Иймд бид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20/99, 20/100, 20/101 тоот албан бичгүүдээр ажил хүлээн авах комисс гаргаж өгч, ажлыг хүлээн авах талаар мэдэгдсэн боловч хариуцагч нар ажлын үр дүнг хүлээж авах үүргээ биелүүлэхгүй, харин эсрэгээр дуудсан хугацаанд ирэхгүй байна, ажлаа хүлээлгэж өг гэх мэт бодит байдалд нийцэхгүй албан бичиг явуулж байна.

1.5. Захиалагчаас 20-73 тоот гэрээ хэрэгжих явцад огт үндэслэлгүйгээр цуцалсан мөртлөө нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн орон сууцаа чөлөөлж өг гэсэн шаардлага тавьж, цахилгаан эрчим хүчийг хууль бусаар хязгаарлаж, дарамт учруулж эхэлсэн тул манай компаниас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20/107 тоот албан бичгээр гүйцэтгэсэн ажлыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний дотор хүлээж авах, үлдэгдэл төлбөрийг төлөх, шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах талаар шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.

1.6. Иймд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Номун таун, - байр, -давхар, ** орон сууцны өмчлөгчөөр М.Г-ийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулахыг даалгах, хариуцагч “В” ХХК-аас 2020 оны 08 сарын 10-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх 20-72 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 18,624,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

1.7. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, төлбөр төлөх үүргээс санаатайгаар зайлсхийж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Ажлын үр дүнг хүлээн авч доголдолтой эсэхийг шалгаагүй, мэргэжлийн байгууллагаар доголдлыг тогтоолгоогүй мөртлөө доголдлоос шалтгаалан гэрээг цуцалж, бүх ажлыг буулгах, төлбөрийг бүхэлд нь буцаан гаргуулах шаардлага тавьж байгаа нь огт үндэслэлгүй, үүргээ шударгаар гүйцэтгэх сонирхолгүй байгааг илэрхийлж байна. Угтаа ажлын үе шат бүрээр гүйцэтгэлээр ажлыг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны санхүүжилтийг хийж явсаар өнөөдөр нийт 399.253.500 төгрөгийн ажлын хөлсийг манай компанид төлсөн нь хэрэгт гаргаж өгсөн баримтаар нотлогдоно.

1.8. “А” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хайрган хучилттай зам барих, бүх төрлийн зам, гүүр тунель, газар доогуур нүхэн гарам засварлах, замын байгууламжийн арчлалтын ажил, зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах, замын тоноглол, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу 3 жилийн хугацаатай авсан ба дээрх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд хатуу хучилттай зам барих тусгай шаардахгүй бөгөөд эрхгүйгээр үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж зөрчсөн, хууран мэхэлсэн үйлдэл огт байхгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч “Б” ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь “А” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20-71 дугаартай Говьсүмбэр аймгийн 100 ортой эмнэлгийн барилгын гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 97,978,500 төгрөгийг төлсөн, 20-73 дугаартай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 65,000,000 төгрөгийг төлж, 3, 4 хороололд байрлалтай, Номуун таун хотхоны - байрны **, 3 орон сууцыг дээрх 2 гэрээний төлбөрт тооцон эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэн өгсөн бөгөөд ажлыг хүлээн авснаар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

2.2. Дээрх 2 гэрээний ажлыг гүйцэтгэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч нэг ч ажлыг гэрээний дагуу хүлээлгэн өгөлгүйгээр ажлыг дутуу буюу доголдол зөрчилтэйгөөр хийж ажлыг орхин явсан. Гүйцэтгэгчийн 20-73 тоот гэрээний дагуу хийсэн гэх ажлаас 11,226,582 төгрөгийн буюу гадна зам талбайн тохижилтын ажлыг, 20-71 тоот гэрээний дагуу хийсэн ажлаас 5,194,539 төгрөгийн буюу барилгын гадна явган зам талбайн ажлыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжтой.

2.3. Харин “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн асфальтан болон бетон зам нь чанар стандартын шаардлага хангахгүй бөгөөд тус ажлыг хийх тусгай зөвшөөрөлгүй атлаа өөрсдийгөө туршлагатай, чадвартай гэж анхнаасаа хуурч мэхлэн гэрээ байгуулж, их хэмжээний хохирлыг захиалагчид учруулсан бөгөөд энэхүү асуудал нь Зам тээврийн яам, Авто замчдын холбоо болон цагдаагийн газраар шалгагдаж байгаа болно.

2.4. Иймд “А” ХХК-аас гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номуун таун хотхоны - байрны **, 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.

 

3. Хариуцагч “В” ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. “В” ХХК нь нэхэмжлэгч “А” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20-72 дугаартай Зайсангийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны гадна зам, талбайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 88,987,400 төгрөгийг төлсөн.

3.2. Гүйцэтгэгч нь ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч гэрээний дагуу хүлээлгэн өгөөгүй, ажлыг дутуу буюу доголдол зөрчилтэйгөөр хийж, доголдлоо засахыг шаардахад ажлыг орхин явсан. Гүйцэтгэгчийн нийт хийсэн ажил өнөөдрийн байдлаар автозамын ажил 51,183,447 төгрөг, явган замын ажил 25,718,612 төгрөг, нийт 76,902,060 төгрөг бөгөөд үүнээс 5,546,292 төгрөг буюу явган замын ажлыг хүлээн авах боломжтой бусад 71,355,768 төгрөгийн гүйцэтгэсэн гэх ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй доголдолтой тул хүлээн авах боломжгүй болно.  

3.3. “А” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй атлаа өөрсдийгөө туршлагатай, чадвартай гэж анхнаасаа хуурч мэхлэн гэрээ байгуулж, их хэмжээний хохирлыг захиалагчид учруулсан бөгөөд энэхүү асуудал нь Зам тээврийн яам, Авто замчдын холбоо болон цагдаагийн газраар шалгагдаж байгаа болно.

3.4. Иймд “А” ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г- шаардлагадаа:

4.1. Тус шүүхэд хянагдаж буй “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК, “В” ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийн маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Номун таун, - байр, -давхар, ** орон сууц нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш иргэн М.Г-ийн эзэмшил ашиглалтад байгаа. Миний бие уг орон сууцыг худалдан авахдаа 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “А” ХХК-тай “Бартерын орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улмаар уг гэрээг үндэслэн хүсэлт тавьсны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Б” ХХК-тай “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-г байгуул, уг орон сууцны төлбөрийг “А” ХХК-д бүрэн төлж, тооцоо нийлсэн ба уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах шаардлагыг төлбөр хүлээн авсан “А” ХХК-д хэлэхээр “удахгүй гэрчилгээг чинь гаргуулж өгнө, шүүхэд хандсан байгаа” гэдэг байв.

4.2. Миний худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой асуудал эдгээр хоёр байгууллагын хооронд үүссэн маргаантай холбоотойгоор удааширч байгаагаас миний эрх зөрчигдөж байна. “А” ХХК, “Б” ХХК нарын хооронд үүссэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан нь орон сууц худалдан авсан иргэн надад хамааралгүй гэж үзэж байна.

“Б” ХХК нь гэрээний дагуу миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үүргээ биелүүлээгүй тул гэрээний 4.6, 4.7-д заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүхий л баримт бичгийг гаргаж өгөх үүргээ биелүүлэх учиртай.

Иймд Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байр, -давхар, ** орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч М.Г-ийн нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргаж өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг “Б” ХХК-д даалгаж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-аас 1,604,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,019,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, “Номун таун” - байр, -давхар, ** орон сууцны өмчлөгчөөр М.Г-ийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байр, **од байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч “А” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч “А” ХХК-аас 33,322,097 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 115,334,185 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “В” ХХК-ийн нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байр, -давхар, ** орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг М.Г-ийн нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “А” ХХК-ийн 1,720,760 төгрөг, хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 971,432 төгрөг, “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 597,320 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-аас 40,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 394,760 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Шүүх “Б” ХХК-аас 162,978,500 төгрөгийг авсан болох нь баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад заасан журмаар дүгнээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч талд 20-71, 20-73 тоот гэрээний төлбөрт бэлэн мөнгөөр болон банкаар төлсөн төлбөр нь нийт 101,478,500 төгрөг, бартерт 30,000,000 төгрөгт тооцож Лексус АрЭкс маркийн автомашин, 197,775,000 төгрөг тооцож, маргаан бүхий орон сууц, нийт 329,253,500 төгрөгийг төлсөн.

Гэтэл шүүхээс гэрээний төлбөрт хамааралгүй дүн, мөн давхцуулан тооцсон төлбөрийн баримтыг шалгаж, харьцуулан дүгнэлгүйгээр тооцоонд оруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 30,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт нь Лексус АрЭкс маркийн автомашины төлбөрийн баримтыг бичүүлсэн төлбөр гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Уг баримтын дээд хэсэгт RХ гэж бичигдсэн байдаг бөгөөд тус хэргийг өмнө хэлэлцсэн шүүх хуралдааны явцад хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч нь уг төлбөрийг давхардуулан тооцсон талаар хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

Мөн хэрэгт авагдсан 5015288188 дугаартай дансаар 1,500,000 төгрөгийн төлбөрийг хогны мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар илгээсэн ба уг төлбөр нь дээрх гэрээнд хамааралгүй, барилгын хог ачуулсны төлбөр юм. Иймд дээрх төлбөрүүдийг тооцоонд оруулах үндэслэлгүй болно.

6.2. Шүүх нэхэмжлэгчийг гэрээт ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор багтаан хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхдээ ажил дуусаж, хүлээлгэн өгсөн хугацааг барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын актын огноог баримталж тогтоосон нь буруу. Учир нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс нь тухайн барилгыг бүхэлд нь хүлээн авч, байнгын ашиглалтад оруулах үед ажилладаг ба гадна талбайн ажлыг талууд гэрээг дүгнэсэн актаар хүлээлгэн өгдөг.

Нэхэмжлэгч компани нь 20-71, 20-72 тоот гэрээт ажлын гадна талбайн ажлыг харилцан тохиролцсон хугацаанд дуусгасан бөгөөд ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах талаар удаа дараа мэдэгдэж, хариу өгөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс албан бичгээр гэрээт ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, тооцоо нийлэх комисс гаргаж өгөх талаар албан ёсоор мэдэгдэж эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Түүнчлэн маргаан үүссэнээс хойш Говь-Сүмбэр аймаг дахь эмнэлгийн гадна талбай болон Хан-Уул дүүргийн Вайт хилл орон сууцны хорооллын гадна зам талбайд хариуцагч талаас ажил нэмж хийгээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт гарах үеийн фото зураг, бичлэгээр баталгаажуулсан байдлаар улсын комисс хүлээж авсан байдаг.

Иймд гэрээнд заасан ажлын биет хэмжээ багассан нь ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээж авах үүргийг захиалагч тал буюу “Б’" ХХК, “В” ХХК-ууд зөрчсөн.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” гэж захиалагчийн үүргийг тодорхойлон заасан байдаг ба гүйцэтгэгч ажлыг дууссан талаар мэдэгдлийг хүргүүлсээр байхад дутуу, доголдолтой эсэхийг комисс томилон хүлээж авахдаа актдаа тусгах ёстой байтал энэ талаарх үүргээ хэрэгжүүлэхгүй өдийг хүрсэн нь захиалагчийн үүргээ зөрчсөн санаатай үйлдэл болно.

Гэтэл шүүхээс хэт нэг талыг баримталж зөвхөн хариуцагчаас нэхэмжлэгчид илгээсэн албан тоотуудыг нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа хүргүүлсэн албан тоот, ажлын гүйцэтгэлийн фото зураг болон шинжээчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон хэмжилт, фото зургууд зэргийг харьцуулан үнэн бодитой дүгнэж чадаагүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр 20-73 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг гаргаагүй, далд ажлыг хэмжих боломжгүй талаар дүгнэсэн байтал шүүхийн шийдвэрийн 13 дахь талд дээрх тоот гэрээний дагуу 11,272,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж огт үндэслэлгүй дүгнэсэн байдаг ба энэ талаарх дүгнэлтээ тайлбарлаагүй.

Угтаа дээрх тоот гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагч талууд ажлын явцад тооцоо нийлж баталгаажуулсан хэмжээ нь 50,815,000 төгрөг байдаг бөгөөд “Б” ХХК- аас эрх бүхий албан тушаалтан нь гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан.

6.3. “В” ХХК-тай байгуулсан 20-72 тоот гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар талуудад зөрүүтэй нөхцөл байдал байхгүй бөгөөд хэн аль нь шинжээчийн дүгнэлттэй маргадаггүй. Харин хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээн дээр талууд маргадаг бөгөөд шүүх 85,977,400 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч “В” ХХК-аас нэхэмжлэгч компанид бартераар бетон өгсөн гэх баримтууд нь нэхэмжлэгч компанид огт хамааралгүй, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, н.С- гэх хүнд хүлээлгэн өгсөн баримтууд байх бөгөөд шүүхээс ямар нэгэн тайлбар, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн төлбөрийн тооцоонд оруулсан нь буруу байна.

6.4. Шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйл буюу гэрээнээс татгалзах талаар хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байх бөгөөд үүргийн зөрчилтэй холбоотой хариуцагчийг гэрээнээс татгалзсан тул өгсөн авсан зүйлээ харилцан буцаах талаар тайлбарласан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг шүүхийн журмаар шинжээч томилсны дагуу хэмжилт хийсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь 20-71, 20-73 тоот гэрээний дагуу 222,762,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, 20-72 тоот гэрээний дагуу 87,834,550 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэсэн буюу нийт 310,596,550 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогддог.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд үүссэн маргааныг мөн хуулийн тусгай ангийн 343-358 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд дүгнэлт гаргах ёстой буюу хэрэв үүргийн зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 355 дугаар зүйлийг хэрэглэх ёстой.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээдэг. Уг заалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн 20-71, 20-73 тоот гэрээний гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 222,762,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрт тооцож шилжүүлсэн маргаан бүхий орон сууцыг хүлээн авах бүрэн эрхтэй ба энэ талаар гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасныг дэмжиж байгаа болно.

6.5. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-тай 20-71, 20-73 тоот бие даасан гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг гэрээнүүдэд үүргийн зөрчил байгаа эсэхийг тус тусад нь дүгнэх ёстой.

20-71 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь Говьсүмбэр аймаг дахь 100 ортой эмнэлгийн гадна талбайн ажлыг ямар нэгэн доголдолгүйгээр гүйцэтгэсэн бөгөөд энэ нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар нотлогддог.

Хариуцагч нь доголдлыг арилгасан, нэмэлт ажил гүйцэтгэсэн талаар анхнаасаа тайлбар огт гаргаагүй, хэрэгт үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй.

Мөн шинжээчид дүгнэлт гаргахаар ажиллах үед хийгдсэн хэмжилт нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс ажилласнаас хойш хийгдсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь гэрээг цуцалснаас хойш барилгын гадна зам, талбай, явган зам, ногоон байгууламж зэрэгт нэмэлт ажил огт хийгээгүйг нотолж байна.

Иймд 20-71 тоот гэрээг үүргийн зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй ба 20-73 тоот гэрээг гэрээт ажлыг дуусгаагүй байхад хугацаанаас өмнө цуцалсан. Ингэхдээ мөн хуульд заасан журмыг баримтлаагүй тул Иргэний хуулийн тусгай ангийн зохицуулалт байсаар байхад мөн хуулийн 205 дугаар зүйл буюу гэрээнээс татгалзах талаарх заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

6.6. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гарахдаа анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахыг асуусан ч энэ талаар үндэслэлийг огт тайлбарлаж, тодруулаагүй болно. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний маш ноцтой алдаа гаргасан.

Хариуцагч "Б” ХХК нь 20-71, 20-73 тоот гэрээнүүдийг үүргийн зөрчилтэй холбоотойгоор цуцлах шаардлага гаргаж байх боловч өмнө төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулах шаардлага гаргасан байна. Ингэхдээ бэлэн мөнгөөр төлсөн 146,557,379 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээт ажлын хүрээнд 222,762,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлт болон талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актаар нотлогддог.

Гэтэл шүүхээс “Б" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа 33,322,097 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, 197,775,000 төгрөгийн үнэ бүхий маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхийг даалгахаар шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Учир нь орон сууц чөлөөлөх шаардлагын тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө буцаан шаардаж байгаа тохиолдолд хэний эзэмшил ашиглалтад байгааг, мөн уг эзэмшил нь хууль бус гэдгийг нотлох үүрэг хүлээдэг. Нөгөөтэйгүүр орон сууцыг гэрээний дагуу буцаан шаардаж байгаа бол ямар гэрээний дагуу шаардаж байгаа, буцаах нөхцөл, тохиролцоо байгаа эсэх буюу шаардах эрхийн талаарх үндэслэлийг харгалзах ёстой.

Талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг бартераар төлөх талаарх ерөнхий тохиролцоо туссан боловч маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхэд нэхэмжлэгч компани нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй бөгөөд гуравдагч этгээд М.Г- нь гэрээний тал болж хариуцагч “Б'’ ХХК-тай Бартерын орон сууцнаас захиалах гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээ болон нэхэмжлэгч талаас хүргүүлсэн албан тоотын дагуу хариуцагч нь гуравдагч этгээдэд орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрснөө нотолсон, бие даасан харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд М.Г- нь тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд орон сууцны ус, дулаан, цахилгааны хэрэглээний төлбөрийн баримт, гэрээ зэргээр бүхэлдээ нотлогдож байна. Гэтэл орон сууцыг огт эзэмшиж, ашиглаагүй “А” ХХК-д орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаа болжээ. Орон сууцыг чөлөөлөхтэй холбоотой шийдвэр нь хүчин төгөлдөр болсон ч бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй, ойлгомжгүй шийдвэр бөгөөд М.Г- нь нэхэмжлэгч компанид огт хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй, албан тушаал хашдаггүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-аас хүлээж авсан төлбөрөөс 106,491,500 төгрөгийг мөнгөн хэлбэрээр буцаан өгөх боломжтой талаар дурдсан, энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасантай нийцэж байгаа бөгөөд маргаан бүхий орон сууцыг нэгэнт гуравдагч этгээдэд худалдаж, түүний эзэмшилд хууль ёсоор шилжсэн тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч “В” ХХК-аас 17,019,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол туургатын зам” ХХК-д олгуулах, хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байр, ** орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч “А” ХХК-д даалгасан шийдвэр, “А” ХХК-аас 33,332,097 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж оруулж өгнө үү.

 

7. Хариуцагч “В” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

7.1. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд БНбД 32-01-06 “Хот суурины гудамж, зам төлөвлөлт”-ийн 3 дугаар хүснэгтэд заасан дугуйн замын хамгийн их дагуугийн налууг баримтлаагүй, мөн 8 дугаар хүснэгтэд заасан авто машины зогсоолын хамгийн их дагуугийн налууг баримтлаагүй, БНбД 3.01.06-90 “Барилгын орчны тохижилтын ажил”-ын 3.23-т заасан явган зам ба талбайн хавтан хоорондын зам 15 мм-с хэтрэхгүй байх гэсэн заалтыг баримтлаагүй, мөн 6.4-т заасан “Шороотой стандартын суулгацыг / шилмүүст мод / 70-90 См гүнд, 1.0-1.2 метрийн голчтой, шороогүй суулгацыг /улиас/ 70 см гүнд, 0.7-1.0 метрийн голчтой нүхэнд суулгана. Шороотой суулгацыг суулгах нүхний хэмжээ үндэсний шорооноос 0.5 метрээр илүү байвал зохино” гэсэн заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн.

7.2. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд авто зам, замын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлага ЗЗБНбД31-008-2016-ийн дагуу ашиглагдсан материалын гарал үүсэл, сертификат, үе шатны ажил тус бүрээр лабораторын шинжилгээ хийж баталгаажуулаагүй, авто замын хашлага хууларч эвдэрсэн байгаа нь Авто замын бетон болон төмөр бетон хашлага, Техникийн шаардлага МNS6842:2006 стандартын шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн.

Дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “А” ХХК-ийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт, чанар стандартын шаардлагын дагуу ажлыг хийсэн гэх боломжгүй байхад анхан шатны шүүх ажлыг хийсэн байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

8. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шуух гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8.1. Тус хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г- нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Номун таун" 81-р байр, -давхар, ** орон сууцыг 2020 оны 08 сарын 27-ны өдөр “А” ХХК-тай ‘Бартерын орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдан авахаар болж, улмаар уг гэрээг үндэслэн зохих ёсоор хүсэлт тавьсны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Б” ХХК-тай “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, орон сууцыг албан ёсоор худалдан авч, эзэмшиж ашиглаж эхэлсэн. Энэ талаарх баримт, нотолгоо болгож хоёр компанитай хэн алинтай нь байгуулсан гэрээ, төлбөр төлж дууссан баримтууд, 2020 оны 09 сараас эхлэн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан тухай конторын төлбөр болон СӨХ, цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг өгсөн.

Энэ орон сууц нь одоог хүртэл “А” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байхгүй, гуравдагч этгээд М.Г-ийн эзэмшил, ашиглалтад байдаг ба “Б” ХХК нь ажлын хөлсөнд тооцон “А” ХХК-д өгч буй орон сууцаа цааш гуравдагч этгээдэд дамжуулан худалдаж байгааг нь анхнаасаа хүлээн зөвшөөрч худалдан авагч М.Г-өд хүлээлгэн өгч, гэрчилгээ гаргаж өгөх зорилгоор өөрсдөө давхар гэрээ байгуулсан байна.

Тухайн орон сууцыг барьсан компани нь “Б” ХХК бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.6, 4.7-д заасны дагуу М.Г-өд гаргаж өгөх үүрэг нь “Б” ХХК-д хамаарч байгаа тул шүүхэд бие даасан шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс М.Г- орон сууцны төлбөрийг огт төлөөгүй “А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу огт ажил хийгээгүй гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Орон сууц нэгэнт гуравдагч этгээдэд зарагдсан бөгөөд төлбөрийг нь “А’’ ХХК авсан тул орон сууцны үнийг ажлын төлбөрт оролцуулан тооцох замаар нийт санхүүжилтийн хэмжээг гаргаж, түүнээс ажлын гүйцэтгэлээ хасч зөрүүг мөнгөөр нь “Б” ХХК-д төлүүлж болно.

“А” ХХК болон “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор бартерын орон сууцыг “А' ХХК-д шилжүүлсэнтэй талууд маргадаггүй. Тухайн орон сууцыг ажлын хөлсөнд тооцож өгөхдөө цааш нь худалдах, борлуулахтай холбоотой “Б” ХХК-аас ямар нэгэн хориглох үйлдэл гаргаагүй, ийм тохиролцоо хийгээгүй тохиолдолд “А” ХХК нь ажлын хөлсөнд шилжүүлж авсан орон сууцаа өөр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.

Гуравдагч этгээд М.Г- болон “Б” ХХК-ийн хооронд хийгдсэн “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2-т “А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна” гэж заасны дагуу “Б” ХХК нь М.Г-өд худалдахыг зөвшөөрч, түүнд шилжүүлэн өгч, гэрээ байгуулсан нь “А” ХХК-аас уг орон сууцыг буцаан нэхэх боломжгүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлсний зөрүүгээ ажил гүйцэтгэгчээсээ мөнгөн хэлбэрээр шаардах үр дагаврыг үүсгэж байна.

Тиймээс дээр дурьдсан үйл баримтаас Б.Г-ийг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэн “Б” ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Номун таун, - байр, -давхар, ** орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч М.Г-ийн нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдах үндэслэлтэй.

8.2. “А" ХХК, “Б” ХХК-ийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа болон гэрээний үр дүн, ажлын хөлстэй холбоотой асуудал нь тухайн компаниудад хамааралтай асуудал.

Харин Орон сууц худалдах, худалдан авах харилцаатай холбоотой асуудал нь орон сууц худалдан авагч М.Г-, орон сууц худалдагч “Б” ХХК /зөвшөөрлөөр нь дамжуулан худалдсан “А” ХХК/-д нарын хооронд үүссэн харилцаа юм.

Анхан шатны шүүх “Б” ХХК-ийг гэрээнээс татгалзсан гэж тайлбарлан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний талууд өгсөн, авсан зүйлсээ буцаах буюу орон сууцыг буцаах агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хэрэв ийнхүү гэрээнээс татгалзсан гэж үзэж буй тохиолдолд мөн зүйлийн 205.2.2-т заасан “бусдын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалтыг ашиглах ёстой байсан.

“Б" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “А” ХХК болон “Б" ХХК-ийн хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын тооцоо, төлбөр төлөлттэй холбоотой асуудалдаа худалдан авагч М.Г-ийн төлбөр төлж, худалдан авч эзэмшилдээ байлгаж буй орон сууцыг хамаатуулж маргаан үүсгэсэн. Анхан шатны шүүх уг орон сууцыг чөлөөлөхийг “А” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгжих боломжгүй, гуравдагч этгээдийн эрхийг харгалзаж үзээгүй, бодит байдалд нийцэхгүй шийдвэр болсон.

Нэгэнт тухайн орон сууцыг М.Г-өд худалдсан, шилжүүлж өгсөн нь баримтаар нотлогдож байгаа тул тэдгээр компаниуд нь хоорондоо байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү, дутуу төлсөн төлбөрөө харилцан бие биенээсээ шаардах нь хууль, шударга ёсонд нийцэх юм.

М.Г- нь орон сууцны төлбөрт 197,775,000 төгрөгийг “А” ХХК-д бүрэн төлсөн бөгөөд “А" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу манайд төлсөн нийт санхүүжилт нь бидний гүйцэтгэсэн ажлаас давж байгаа тохиолдолд зөрүүг “Б” ХХК-д мөнгөөр буцаан төлж болохоо өөрсдөө зөвшөөрсөн.

8.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-ийн төлөөлөгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд тайлбар хэлж оролцсон. Энэ хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхээр асуудлыг хэлэлцэж, мэтгэлцдэг.

Анхан шатны шүүх хуралдааны явцад дээрх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх үеэр гуравдагч этгээдийн төлөөлөгч ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гомдолд бичигдсэн үндэслэл агуулгаар тайлбар хэлж, мэтгэлцээнд оролцох хүсэлт илэрхийлсэн. Гэвч шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд хамааралгүй, тайлбар сонсохгүй, бие даасан шаардлага хэлэлцэх үеэр ярина хэмээн мэтгэлцээнд оролцох эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээд М.Г-ийн эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцыг чөлөөлөхийг “А” ХХК-д даалгах тухай байсан тул сөрөг шаардлагатай холбоотой гуравдагч этгээдийн төлөөлөгч зохих тайлбар хэлж, мэтгэлцээнд оролцох нь зүйн хэрэг.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага танилцуулах үедээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлэхэд шүүхээс “юу хүсээд шаардаад байгаагаа ярь, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудалд гуравдагч этгээд хамааралгүй тул тэр талаар тайлбарыг тань сонсохгүй” хэмээн тайлбарыг хязгаарлаж, хэргийн оролцогчдоос дутуу тайлбар авсан учир хэргийг буруу шийдвэрлэхэд хүрсэн гэж үзэж байна.

Шүүгчийн гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан энэ үйлдэл нь шүүх хуралдаан явуулах журмыг зөрчсөн үйлдэл бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч “Б” ХХК-ийн эрх ашгийн нэн тэргүүнд тавьж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Номун таун, - байр, -давхар, ** орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч М.Г-ийн нэр дээр гаргуулахад шаардагдах бүхий л баримт бичгийг гаргаж өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг “Б” ХХК-д даалгаж өгнө үү.

 

9. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

9.1. “А” ХХК бартераар авах орон сууцны ажлыг хийгээгүй атлаа цааш гуравдагч этгээдэд худалдсан, М.Г-өөс “Б” ХХК-д орон сууцны үнийг төлөөгүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй.

9.2. “Б” ХХК нь хоёр гэрээний үнийн дүнд 162,978,500 төгрөгийг бэлнээр төлсөн талаар баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгөөр тооцож Ар экс 400 /RX 400/ маркийн автомашиныг шилжүүлж өгсөн байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үүнийг давхцуулан авсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг” гэж худал тайлбар гаргаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр талуудын эрх бүхий албан тушаалтнууд 30,000,000 төгрөгийг өгч, авалцсан.

9.3. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдэд хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр анх тохиролцсон гэрээний хэмжээгээр ажлыг гүйцэтгээгүй, хэмжээ багассан гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. 20/71 тоот гэрээгээр тохиролцсон Говьсүмбэр аймаг дахь 100 ортой эмнэлгийн барилгын ажлын хувьд анх 247,090,000 төгрөгийн ажлыг хийлгэхээр талууд тохиролцсон. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 116,285,000 төгрөгийн ажил хийгдсэнийг тодорхойлсон. Мөн 20/73 тоот гэрээгээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах хүүхдийн сургуулийн барилгын гадна тохижилтод 251,862,000 төгрөгийн ажлыг хийхээр тохиролцсон боловч шинжээчийн дүгнэлтээр 11,272,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлтээр нийт 127,557,500 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч тал хийсэн байхад хариуцагч талаас 162,978,500 төгрөгийн бэлэн төлөлт хийсэн. Шинжээч уг ажлыг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн ч манай тал 35,421,000 төгрөг илүү төлсөн.

Мөн бартераар өгөхөөр тохиролцсон Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Номун таун хотхоны - байрны **од байрлах 3 өрөө орон сууцыг илүү өгсөн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судалж, мэтгэлцэх зарчмыг хангаж, хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч “В” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нийлүүлсэн бетоны төлбөрийн үнийн дүнг шүүх үндэслэлгүйгээр тооцоолсон. “В” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн төлбөр нь дансаар орж ирсэн, бартерын төлбөрийн хүлээн авагч тодорхойгүй. “Э” ХХК-аас “В” ХХК-д олгосон М250 маркийн бетоны баримт хэрэгт авагдсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүнд хамааралгүй. “А” ХХК нь “В” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийт 87,834,550 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогддог бөгөөд талуудын хооронд хийгдсэн төлбөр тооцооны баримтаар нийт 70,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс нийт 17,834,550 төгрөгийн төлбөрийг “В” ХХК төлөөгүй байтал шүүх “А” ХХК-д хамааралгүй баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 17,019,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

11. Хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд бетон нийлүүлсэнтэй холбоотой тайлбараа гаргасан. Гүйцэтгэгч тал нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ажлаа бүрэн гүйцэт хийж захиалагчид хүлээлгэн өгөх ёстой гэж тохиролцсоныг зөрчиж хугацаа хэтэрсний улмаас ажил зогссон.

Иймд манай тал өөрийн боломжоор бетоноор хангаж, нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч, 17,000,000 төгрөгийн бетон нийлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Энэ нь үндсэн гэрээний төлбөрт тооцогдоно.

 

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Орон сууцны төлбөр нь нэхэмжлэгч талын хийсэн ажлын төлбөртэй уялдаж байна. Нэхэмжлэгч тал 30,000,000 төгрөгийн автомашин өгөөд үүнийгээ давхардуулан бэлэн мөнгөний баримт үйлдэж уг үнийн дүнгийн зөрүү гарсан. Мөн тооцоо нийлсэн актын ар талд 960 хүүхдийн сургуулийн ажил 55,000,000 орчим төгрөг гэж бичсэн байхад уг ажлыг 11,000,000 төгрөгөөр үнэлсэн тул 40,000,000 орчим төгрөгийн зөрүү гарч байна. Энэ мэтээр 70,000,000-80,000,000 төгрөгийн зөрүүтэй баримтуудыг шүүхээс орхигдуулж, үнэлээгүй. Энэ тооцоолол зөв хийгдсэний үндсэн дээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн буюу “А” ХХК-ийн төлөх төлбөрийн үлдэгдэл тооцоологдох ач холбогдолтой. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч орон сууцыг М.Г-өд хүлээлгэн өгсөн атлаа хамааралгүй этгээд амьдарч байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд “А” ХХК ажлаа хийж дуусах хүртэл орон сууцыг цааш шилжүүлнэ гэх нөхцөлийг заагаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “В” ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь  хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөгчөөр М.Г-ийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүд болох төлбөрийн тооцоогүй тухай албан бичиг, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршил, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн план зураг, барилгын гадна талын /өмчлөлийн хэсгийг тэмдэглэсэн/ фото зураг зэргийг гаргуулахыг даалгах тухай,

хариуцагч “В” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  18,624,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 146,557,379 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад гарах зардал 2,098,903 төгрөг, нийт 148,656,282 төгрөгийг гаргуулах,  орон сууцыг чөлөөлүүлэхийг даалгах тухай  сөрөг нэхэмжлэлийг,

Хариуцагч  “В” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 83,441,108 төгрөг, доголдол зөрчилтэй ажлыг буулгахад гарах зардал 4,432,851 төгрөг, нийт 87,873,959 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Гуравдагч этгээд М.Г- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. “А” ХХК нь “Б” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20-71 дугаар “Говьсүмбэр аймгийн 100 ортой эмнэлгийн барилгын гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ”, мөн өдөр 20-73 дугаар “Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”, хариуцагч  “В” ХХК-тай мөн өдрийн 20-72 дугаар “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Вайт хилл резиденс /White hill Residence/ төслийн үйлчилгээний орон сууцны барилгад гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

3.1. 20-71 дугаар “Говьсүмбэр аймгийн 100 ортой эмнэлгийн барилгын гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлс 247,090,000 төгрөг, ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэж, 20-73 дугаар “Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилгад гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний хөлс 251,862,00 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэж тус тус тохиролцсон байна.

 

3.2. Энэ 2 гэрээний ажлын хөлсийг гэрээ бүрийн 4.2 дахь заалтад гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг бартераар буюу солилцоогоор, 50 хувийг бэлнээр тооцохоор талууд харилцан тохиролцсон талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.4. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг 20-71 дугаар гэрээний дагуу 116,285,000 төгрөг гэж зөв тогтоосон боловч 20-73 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил 18,735,500 төгрөг байхад 11,272,500 төгрөг гэж тогтоосон нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж  дүгнэлээ.

Талууд 20-71 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 116,285,000 төгрөгөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтэд давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

3.5. Ажил гүйцэтгэгч “А” ХХК нь 20-73 дугаар гэрээний дагуу 74,861,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж, захиалагч “Б” ХХК нь уг гэрээний дагуу 11,272,500 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн гэж тус тус маргаж байна.

Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд 20-73 дугаар гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг автозамын бетон хашлага 178 метр, явган бетон хашлага 137 метр, авто замын хайрган дэвсгэр 663 м.кв гэж тодорхойлсон байх ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Д-, И.Р- нарын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтэд “газар дээр хийсэн үзлэгээр “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх 197 ширхэг автозамын хашлагыг хуулан авч хураасан байна. Хавтаст хэрэгт тусгагдсан фото зургаас үзэхэд 960 айлын хүүхдийн сургуулийн барилгын гадна талбайд шороон далан, авто замын хашлага, явган замын хашлага суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. ... Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 960 айлын сургуулийн барилгын гадна талбайн ажлыг захиалагч гуравдагч байгууллагаар угсралтын ажлыг гүйцэтгүүлж дууссан байна.” гэсэнтэй харьцуулан дүгнэж, хариуцагч “Б” ХХК нь маргаан бүхий ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлэхдээ өмнө хийгдсэн ажлын талаар акт үйлдээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд зааснаар тодорхойлж, гэрээнд заасан нэгж үнээр тооцвол автозамын бетон хашлага 178 метр*55,000 төгрөг, явган бетон хашлага 137 метр*29,000 төгрөг, авто замын хайрган дэвсгэр 663 м.кв*7,500 төгрөг, нийт 18,735,500 төгрөг гэж тогтоохоор байна.  Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

3.6. “Б” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгийг дансаар /1хх 145 дахь тал/, 9 дүгээр сарын 9-ний өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр /1хх 147 дахь тал/, 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр /1 хх 148, 76 дахь тал/, 9 дүгээр сарын 13-ны өдөр 35,000,000 төгрөгийг дансаар /1хх 146 дахь тал/, 9 дүгээр сарын 21-ний өдөр 26,478,500 төгрөгийг бэлнээр /1хх 150 дахь тал/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Лексус Ар Икс-400 ногоон өнгөтэй автомашиныг 30,000,000 төгрөгт тооцон нийт 162,978,500 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд төлжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөгдсөн 30,000,000 төгрөгийн баримт нь автомашин төлбөрт тооцож өгсөн баримт тул давхардаж буй төлбөрийг хасч тооцуулна гэж маргаж, энэ талаар давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар уг тайлбар нотлогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч “А” ХХК -ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

3.7. Ажил гүйцэтгэгч “А” ХХК 20-71 дугаар гэрээний дагуу 247,090,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 116,285,000 төгрөгийн ажлыг, 20-73 дугаар гэрээний дагуу 251,862,000 төгрөгийг ажил гүйцэтгэхээс 18,735,500 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэсэн тул захиалагч “Б” ХХК нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.

 

3.8 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчлэх юм.

Нэхэмжлэгч “А” ХХК нь 20-71, 20-73 дугаар гэрээний дагуу 135,020,500 /116,285,000+18,735,500/ төгрөгийн ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 162,978,500 төгрөгийг хүлээн авсан байх тул  хариуцагч “Б” ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд илүү төлсөн 27,958,000 төгрөгийг гаргуулахыг буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад нэхэмжлэгээс 33,322,097 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 27,958,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

4.1. Дээрх 2 гэрээний дагуу захиалагч “Б” ХХК нь хөлс төлөхдөө бартер буюу солилцоогоор 50 хувьд тооцож төлөх үүргийн хүрээнд Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хороололд байрлалтай, Номун таун, -давхрын **, 3 өрөө байрыг 197,775,000 төгрөгөөр тооцож өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй. Улмаар захиалагч “Б” ХХК нь М.Г-тэй 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах” нэртэй гэрээг байгуулжээ. Уг гэрээний Гуравдугаар заалт буюу “Орон сууцны үнэ, төлбөрийн нөхцөл”-ийн 3.1-д орон сууцны үнийг 197,775,000 төгрөг, гэрээний 3.2-т “А” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу барагдуулна гэж тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б” ХХК нь “А” ХХК-ийн 20-71, 20-73 тоот гэрээний ажлын хөлсөнд уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх байжээ. “А” ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс түүнд уг орон сууцыг өмчлөх эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжиж ирээгүй, уг эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй болжээ.

Иймд “А” ХХК нь өөрт шилжиж ирээгүй өмчлөх эрхийг бусдад буюу гуравдагч этгээд М.Г-өд шилжүүлэх боломжгүй юм.

 

“А” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд авах орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдэд шилжүүлэхээр заах эрхийн хүрээнд “Б” ХХК, М.Г- нарын хооронд  “Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах” байгуулагдсан байна. Энэ гэрээний үнэ нь үндсэн буюу “Б” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг ажил гүйцэтгэгч гүйцэтгээгүй тохиолдолд төлөгдөөгүй гэж дүгнэгдэх учир орон сууцны өмчлөх эрхийг өөрт шилжүүлэхийг шаардах эрх гуравдагч этгээдэд үүсэхгүй болно. 

 

4.2. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан  үндэслэлгүй тул “Б” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргуулах тухай гуравдагч этгээд М.Г-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Энэ үндэслэлээр гуравдагч этгээд М.Г-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Түүнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрх нь дуусгавар болсон “А” ХХК нь бусдын өмчлөлд уг орон сууцыг шилжүүлэхтэй холбоотой аливаа шаардлагыг өөрийн болон төлөөлөх эрх олгогдоогүй тохиолдолд бусдын буюу М.Г-ийн өмнөөс гаргах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

4.3. Гуравдагч этгээд М.Г- нь нэхэмжлэгч “А” ХХК-д орон сууцны үнэ гэж шилжүүлсэн “Б” ХХК-д орон сууцны үнийг төлсөн гэж дүгнэгдэхгүй болно. 

 

4.4. Анхан шатны шүүх гуравдагч этгээд М.Г-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж дүгнэх учир давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар уг алдааг залруулсан болно.

 

4.5. Хариуцагч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг уг гэрээний төлбөрт тооцож нэхэмжлэгч “А” ХХК-д, уг компанийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлэх үүрэггүй болжээ. Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөгч нь “Б” ХХК байна.

Маргаан бүхий орон сууц нь гуравдагч этгээд М.Г-ийн эзэмшилд байх бөгөөд нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшилд байхгүй нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлээс орон сууцыг гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул залруулав.

 

5.1. “А” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “В” ХХК-тай 20-72 дугаар “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Вайт хилл резиденс /White hill Residence/ төслийн үйлчилгээний орон сууцны барилгад гадна талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулахдаа ажлын хөлсийг 160,015,000 төгрөг байхаар тохиролцжээ.

 

5.2. Ажил гүйцэтгэгч “А” ХХК нь 20-72 дугаар гэрээний дагуу 87,583,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцжээ.

Хариуцагч “В” ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч “А” ХХК-ийн уг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг бусдаар нөхөн гүйцэтгүүлээгүй. Түүнчлэн улсын комиссын хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд дээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зөрчлүүдийг “гадна зам талбайн ажил гүйцэтгэсэн компанийн тусгай зөвшөөрөл, ил далд ажлын акт, материалын сертификат үзүүлэх, авто замын хашлага, эко хавтангууд эвдэрч үйрсэн, эдгээрийг дахин сольж гүйцэтгэх, фото зургаар баталгаажуулах, гарц гаргасан зөвшөөрлийг бичиг үзүүлэх, 1-р блокийн хажуу налуугийн бэхэлгээний ирмэгээр хамгаалалт хийх, барилгын баруун талын замын хажуу налуугийн бэхэлгээг дуусгах, гадаргуугийн ус зайлуулах шийдлийг гаргаж гүйцэтгэх, тусгай зориулалтын автомашин орон гарах гарцыг чөлөөтэй байлгах” гэж дурдсан байдалтай харьцуулан дүгнэвэл ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх 160,015,000 төгрөгийн ажлаас 87,583,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжтой.

 

5.3. Захиалагч “В” ХХК нь энэ гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг /1хх 174 дэх тал/, мөн сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөг /1хх 175 дахь тал/, мөн сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг /1хх 78 дахь тал/ буюу нийт 70,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “А” ХХК-д төлжээ. Захиалагч “В” ХХК энэ гэрээний дагуу 88,987,400 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч үүнээс төлсөн 70,000,000 төгрөгийг хасч тооцвол тэрээр 18,987,400 төгрөг төлөгдөөгүй байна.

Анхан шатны шүүх захиалагч “В” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр М-250 маркийн бетоныг 10,410,400 төгрөгт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр М-250 маркийн бетоныг 5,577,000 төгрөгт тооцож төлсөн гэж дүгнэхдээ уг бараа бүтээгдэхүүнийг А.С- хүлээж авсан гэх зарлагын падан гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Маргаан бүхий 2 зарлагын паданыг захиалагч “В” ХХК  үйлдэж, өөрийн санхүүгийн тэмдэгтийн дарсан байх ба хүлээн авсан гэх хэсэгт А.С- гэж бичиж гарын үсэг зурагдсан байдлыг ажил гүйцэтгэгч “А” ХХК хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд захиалагч “В” ХХК нь “А” ХХК-д уг барааг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй юм. Хэрэгт авагдсан баримтаар А.С- нь ажил гүйцэтгэгч  “А” ХХК-ийг төлөөлж барааг хүлээн авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

5.4. Иймд захиалагч “В” ХХК нь 20-72 дугаар гэрээний дагуу хүлээн авсан 87,583,250 төгрөгийн ажлын хөлсөнд 70,000,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч “А” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,583,250 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос энэ хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “Монголын туургатны зам” ХХК-д холбогдох 87,873,959 төгрөг гаргуулах тухай хариуцагч “В” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн холбогдох шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “В” ХХК болон гуравдагч этгээд М.Г-ийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.2” гэснийг хасч, “1,604,850 /нэг сая зургаан зуун дөрвөн мянга найман зуун тавин” гэснийг “17,583,250” гэж, “17,019,500 төгрөгийг” гэснийг “1,041,100 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

2 дахь заалтын “Б” ХХК-ийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байх, **од байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч “А” ХХК-д даалгаж” гэснийг “нэхэмжлэгч “А” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Номун таун, - байх, **од байрлах, 3 өрөө буюу 79.11 м.кв орон сууцыг гаргуулах тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж, “33,322,097” гэснийг “27,958,000” гэж, “115,334,185 төгрөгийг” гэснийг “120,698,282 төгрөгт холбогдох хэсгийг” гэж,

3 дахь заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж,

4 дэх заалтын “40,627” гэснийг “245,866” гэж, “394,760” гэснийг “297,740” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК болон гуравдагч этгээд М.Г-ийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлсөн 637,859 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “В” ХХК-ийн төлсөн 602,887 төгрөгийг, гуравдагч этгээд М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА