| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04838/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2023-05-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 17
2023 05 09 206/МА2023/00017
Хэв хашмал ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,
******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* , тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , тоотод байрлах, “*******” ХХК-д
“Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,332 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 “*******” ХХК нь иргэн ******* 2021 оны 11 сарын 03-ны өдөр 21-922 тоот, иргэн М.Даваадоржтой 2021 оны 12 сарын 04- ны өдөр 21-951 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг тус тус харилцан тохиролцож байгуулсан. Дээрх хоёр иргэн нь “*******” ХХК-ийн ажилтан бөгөөд уг түрээсийн бараа материалыг анхнаасаа “*******” ХХК нь ашиглаж байсан, түрээсийн төлбөрийг “*******” ХХК нь төлнө гэсэн тайлбар гаргасан. “*******” ХХК нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлж бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах тухай 2022/05/04-ний өдрийн тоот албан бичгээр мэдэгдэж манай зүгээс хүлээн зөвшөөрч дээрх 2 гэрээний үүргийг нэгтгэж 2022/05/05-ний өдөр “*******” ХХК-тай 22-212 тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нийтдээ 3070 ширхэг бараа материал түрээсэн авч 2021/11/03-ний өдрөөс 2022/07/04-ний өдрийг хүртэл ашиглаж нийт түрээсийн гэрээний үүргийн төлбөрт 83,620,415 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхдөө хариуцагч нь нийт 49 ширхэг 3,947,900 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дутааж актлуулсан байдаг.
Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг тооцохдоо хариуцагчийн 2022.05.04-ний өдрийн албан хүсэлтийг харгалзаж 2022.06.05-ны өдрөөс өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 41,810,107 төгрөгийн алданги тооцов. Иймээс хариуцагч “*******”ХХК-аас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 нийт 125,430,322 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал ын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа. Уг барилгын суурь болон каркас угсралтын ажлыг *******оор ахлуулсан барилгын бригадаар хийлгэхээр 2021 оны 10 сарын 01-ны өдөр 05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж хамтран ажилласан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт хэв хашмалын түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон. “*******” ХХК-тай гэрээ байгуулсан Ц.Өлзийбат, М.Даваадорж нар нь“Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан *******ы барилгын бригадын ажилчид бөгөөд манай зүгээс барилгын санхүүжилт авмагц ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. “*******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 сарын 29-ны өдрийн A/113 дугаартай албан бичиг, 2022 оны 05 сарын 04-ны өдрийн А/113 дугаартай итгэмжлэл болон дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш. Манай менежер Э.Анхбаяр нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн байдаг. Миний бие тухайн үед т ажлаар явж байсан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу *******ы түрээсэлж авсан барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг санхүүжилт орж ирэхгүй удааширсны улмаас хугацаа хэтэрсэн талаар “*******” ХХК-д зөв ойлголт өгөөд уулзчих гэж Э.Анхбаярт утсаар хэлснээс биш “*******” ХХК-ийг төлөөлж “*******” ХХК-ийн Ц.Өлзийбат, М.Даваадорж нартай байгуулсан гэрээг “*******” ХХК-ийн нэр дээр бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй юм. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь ажил гүйцэтгэх 05 дугаартай гэрээний дагуу *******ы өмнө барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн, “*******” ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Барилгын туслах материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн орлого, зарлагын баримтууд дээр *******, Ц.Өлзийбат, М.Даваадорж нар нь гарын үсэг зурж хүлээлцэж байсан болохыг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “*******” ХХК-ийн “*******” ХХК-иас “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг, нийт 125,430,322 (Нэг зуун хорин таван сая дөрвөн зуун гучин мянга гурван зуун хорин хоёр) төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785, (Долоон зуун наян таван мянга нэг зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдлын агуулга:
4.1 Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт зааснаар /шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн тавдугаар хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гаргаж Дарви өргөө ХХК болон Хэв хашмал ХХК-ийн хооронд хийгдсэн Барилгын туслах материал түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон байна. Хэргийн оролцогч нараас гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад ингэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна.
4.2. Түрээсийн гэрээ, албан бичгүүдэд Дарви өргөө ХХК-ийн тамга дарагдсан мөн захирал Б.Бадарч нь тухайн үед явж байсан тул санхүүжилт удааширсан төлбөр хойшлуулах талаар Э.Анхбаярыг Дарви өргөө ХХК-ийг төлөөлөн Хэв хашмал ХХК-тай уулзах үүрэг даалгаврыг өгсөн гэсэн тайлбар нь өөрөө Дарви өргөө ХХК нь гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч төлөх ёстой байсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн компани тамга тэмдэг төлөөлөх эрхийг өгч явуулсан үйл баримт хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Мөн Э.Анхбаярын гэрээнд зурсан гарын үсэг, Дарви өргөө ХХК-ийн албан бичгийн гарын үсэг нь хоорондоо өөр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед албан бичгийн гарын үсэг Б.Бадарч захирлынх мөн эсэхэд нь дүгнэлт хийх ямар ч боломжгүй тул компани тамга тэмдэг дарагдсан мөн хариуцагч талаас төлбөрөө төлөх талаар огт маргаагүй байсан тул гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Учир нь Э.Анхбаяр нь эх хувийн тамга гарын үсгээр баталгаажсан албан бичгүүдийг авч ирэн гэрээ хийсэн юм. Иймд Барилгын тулах материал түрээслэх 22-212 тоот гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ юм.
4.3 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2 дэх хэсэгт мөн хуулийн буруу тайлбарлаж Э.Анхбаярыг нэхэмжлэгчийн хүсэлтээр очиж гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр бус болж байна гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл болохооргүй гэрчийн тайлбарыг үндэслэсэн байна. Энэ үйл баримтаас үзвэл анхнаасаа нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж Дарви өргөө ХХК-аас төлбөрөө төлөхийг шаардаж байсан бөгөөд тухайн барилгын талбайг хариуцан ажиллаж байсан эрх бүхий ажилтан болох Э.Анхбаяр, захирал Б.Бадарч нартай удаа дараа холбогдож байсан гэдэг нь харагдаж байна. Мөн гэрч Даваадоржийн мэдүүлгээр надтай Хэв хашмал ХХК-с огт холбогдож байгаагүй гэсэн тайлбар нь анхнаасаа Дарви өргөө ХХК-тай гэрээний үүргийг шаардаж холбогдож байсан талаар бүрэн нотлогдож байна. Мөн Даваадорж, Өлзийбат нарын гэрээний үүргийн төлбөрийг анхнаасаа Дарви өргөө ХХК-ийн захирал Б.Бадарчийн эхнэр М.Ариунзаягийн данснаас мөн Э.Анхбаярын данснаас төлөгдөж байсан зэрэг үйл баримт, нотлох баримтуудыг шүүхээс огт үнэлээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж шийдсэн байна.
4.4. Дарви өргөө ХХК-нь гэрээний үүргийг хүлээхгүй төлөхгүй байсан юм бол эрх бүхий ажилтнаа яагаад Хэв хашмал ХХК-руу тамга тэмдэг ээ өгч явуулсан бэ гэдэг нь анхнаасаа төлөхөө хүлээн зөвшөөрсөн, Дарви өргөө ХХК, Хэв хашмал ХХК нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр Дарви өргөө ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн байсан гэдэг нь хангалттай нотлогдож байна.
4.5. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт /нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй / гэж заасанд бүрэн нийцэж Дарви өргөө ХХК-ийн хүсэл зоригийг Э.Анхбаяр нь шударгаар хэрэгжүүлсэн үйл баримт хангалттай тогтоогдож байна. Мөн хариуцагч талаас бараа материалыг хүлээн авсан, ашиглаж хэрэглэсэн, буцаан хүлээлгэн өгсөн тал дээр огт маргаагүй байдаг.
4.6 Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар /шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана/ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гарсан гэж үзэж байна. Хариуцагч Дарви өргөө ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2 дугаар зүйлүүдэд заасан эрх үүргээ хэрэгжүүлж татгалзлаа бүрэн нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүхээс эргэлзээтэй үндэслэлгүй шийдвэр гаргасан байдаг.
4.7 Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3 дахь хэсэгт үндэслэл болгосон гэрээ нь хариуцагч Дарви өргөө ХХК нь барьж байгаа Цэнхэр мандал ын барилгын ажилдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулах 2021/10.01-ний өдрийн "Ажил гүйцэтгэх" 05 дугаартай гэрээгээр барилгын суурь, каркас угсралт болон ХэвХашмалын түрээсийн төлбөрийг иргэн ******* нь хариуцан төлнө гэсэн утга бүхий гэрээтэй тул танай төлбөрийг төлөх жинхэнэ хариуцагч нь Б. Долгион юм гэсэн тайлбарыг гаргадаг. Иймд хариуцагч нь татгалзлаа бүрэн нотлоогүй, шийдвэрийн гол үндэслэл болж буй нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг эргэлзээтэй буруу дүгнэж шийдвэр гаргасан байх тул ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.6 дугаар зүйлүүдэд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 167.1.5 д заасны дагуу дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Дарив-Өргөө” ХХК-нд холбогдуулан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,810,107 төгрөг нийт 125,430,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, Хүлээн авсан бараа материалын акт, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, түрээсэлсэн бараа материалын акт, Хүлээн авсан бараа материалын акт, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, Хүлээн авсан бараа материалын акт, зарлагын болон орлогын падаанууд, ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгүүд зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
3. Хариуцагч хариуцагч “Дарив-Өргөө” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал ын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг *******оор ахлуулсан ажлын бригадаар хийлгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хамтран ажилласан. Энэ гэрээний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт *******ын түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон юм. “*******” ХХК-нд хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/113 дугаартай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/113, дугаартай албан бичгүүд дэх гарын үсэг миний гарын үсэг биш бөгөөд манай менежер Э.Анхбаяр нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхэд гарган өгчээ.
4. Анхан шатны шүүх “******* ХХК нь түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул энэ хэргийн хариуцагч биш” гэж дүгнэн “*******” ХХК-ийн “*******” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага ханаагүй байна.
5.1 Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг *******оор ахлуулсан ажлын бригадаар хийлгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хамтран ажилласан. Энэ гэрээний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт *******ын түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон юм” гэж тайлбарласан байна.
Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “*******” ХХК-ийн менежер Э.Анхбаяр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-нд гарын үсэг зурахаас өмнө “хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б.Бадарчийн эхнэр М.Ариунзаяа, менежер Э.Анхбаяр нар нь Ц.Өлзийбат, М.Даваадорж нарын байгуулсан гэрээний түрээсийн төлбөр төлж байсан” гэх үйл баримт тогтоогдсон байна.
Тухайлбал “*******” ХХК-ийн захирал Б.Бадарчийн эхнэр М.Ариунзаяа 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 2,601,500 төгрөгийг “ulziibat truba turees”, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,942,500 төгрөгийг “turba tures”, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 613,000 төгрөгийг “sapud turees 94117268”, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 838,780 төгрөгийг кассанд бэлнээр “Даваадорж бараа”, “*******” ХХК-ийн менежер Э.Анхбаяр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг “dolgion Sapud turrets” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэн түрээсийн төлбөр төлж байсан байна.
Дээр дурдсан үйл баримтыг Э.Анхбаяр шүүх хуралдаанд гэрчилсэн, хариуцагч тал үгүйсгэж мэтгэлцээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.2 Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг *******оор ахлуулсан ажлын бригадаар хийлгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж хамтран ажилласан. Ц.Өлзийбат, М.Даваадорж нар нь манай компанийн ажилчид биш харин *******ы бригадын ажилчид тул тэдгээрийн байгуулсан гэрээний түрээсийн төлбөрийг манай компани хариуцахгүй” гэх агуулгатай тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй ба “*******, Ц.Өлзийбат, М.Даваадорж нар нь хариуцагч компанийн ажилчид юм” гэж маргажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар талуудын дээр дурдсан маргааны үйл баримт тогтоогдоогүй, *******, Ц.Өлзийбат нарыг гэрчээр асуугаагүй, хариуцагч компани нь тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байна.
6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785, төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1. дахь дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785, төгрөгийг зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР