Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

  2023          05           09                                    20*******/МА2023/00019

 

 

 Л.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2023/00051 дугаар шийдвэртэй,

 

******* аймаг, Жаргалант сум, *******, *******- оршин суух, Шар гэр овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* Жаргалант суманд байрлах, ******* ******* ******* ******* ******* холбогдох,

 

“Ажилгүй байсан хугацааны олговор 4,479,51******* төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,7*******7 төгрөг, нийт 5,*******95,283 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1  ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Анх шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 8,*******30,028 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн төлөөлөгчөөс хариу тайлбар ирүүлсэнтэй холбоотойгоор дахин тооцоолоод 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг хасаад уг тэтгэмжийн зөрүү болон цалин 5,*******95,28******* төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. 2022 оны 3 дугаар сард 10 хоног, 4, 5, *******, 7 сард 5 хоног, 8, 9, 10 сар, 11 сард 9 хоног 4,479,51******* төгрөг, өмнөх тэтгэмжийн зөрүү 1,215,7*******7 төгрөг буюу нийт 5,*******95,283 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Жирэмсэн, амаржсаны зөрүүг ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2022 оны 7 дугаар сараас хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөр сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байсан. Жирэмсний тэтгэмж 1,4*******8,948 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,235,980 төгрөг буюу сайн дурын шимтгэл төлөөд авсан тэтгэмж ийм болж байгаа. Хэрвээ ажиллаад цалингаа аваад явж байсан бол жирэмсний тэтгэмж 2,115,112 төгрөг, амаржсаны тэтгэмж 1,805,583 төгрөг буюу зөрүү 1,215,7*******7 төгрөг болж байгаа  гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны 5,*******95,283 төгрөг нэхэмжилж байгаа. Анх 8,*******30,028 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нийгмийн даатгалаас авсан тэтгэмжээ хасаагүй байсан. Дараа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад оруулж ирсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжилсэн гэж ойлгож байгаа. Л.*******ын үндсэн цалин 7,797,*******5******* төгрөг байсан. Ямар нэгэн ур чадвар, нэмэгдэл тооцохгүйгээр 2022 оны 8, 9, 11, 12 сарын хугацааны энэ цалин хөлсийг нэхэмжлэх ёстой гэж ойлгож байгаа. Харин сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь өөрийнх нь асуудал. Хэрвээ шүүхэд нэхэмжлэл гаргах байсан бол 2022 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа оръё гэдэг байдлаар хандаж боох байсан. Тухайн үед 2022 оны 7 дугаар сард төрж амаржчихаад хуулийнхаа хугацаанд ажилдаа орохоор хандсан бол ажиллуулах боломжтой байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сард ажилдаа орохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж ажилдаа орсон. Манай байгууллагын зүгээс 3,190,790 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд төлөх боломжтой. Харин сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн асуудал нь бид нарт хамааралгүй гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2023/00051 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/- ийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4,479,51******* төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,7*******7 төгрөг, нийт 5,*******95,283 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож,

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Л.*******ын 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ******* ******* ******* ******* даалгаж,

3.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 59.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* газраас 10*******,074 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 ******* аймаг дахь Сум, дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 53/ШШ2023/00051 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч Л.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацааны 12 сарын цалингийн дундаж 1,093,**************7 төгрөг, нэг өдөрт ногдох цалин 51,588 төгрөг /1,093,**************7:21,2/ бөгөөд тэтгэмжийг 100 хувиар тооцов. Сайн дурын даатгуулагчаар төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 420,000 төгрөгийг 1,088,244 төгрөгөөр тооцсон болно.

 

Жирэмсний *******4*******.1*******4 өгрөг, амаржсаны тэтгэмжид олгосон 1.253.980 төгрөгийг авах ёстой тэтгэмж 1,805,583 төг өгөхөөс хасахад зөрүү 5*******9,*******03 төгрөг, нийт жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,7*******7 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

4.2 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн A/192 дугаартай сайдын V/192 тоот тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4.1. "үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ.

Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс ойлгоно. 2.1. Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно. 2.1.1. нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; 2.1.2. нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж, 2.1.3. нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн онд хувааж тооцно. 1.7 Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч Л.*******ын цалин хөлсний цэс, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

4.3 Нэхэмжлэгч Л.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох хүсэлт гаргаагүй байна. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн тогтоол 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр "хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" 001/ШХТ2022/00804 дугаартай тогтоол гарчээ. Гэтэл нэхэмжлэгч Л.******* нь ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Мөн хуулийн 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ. Нэхэмжлэгч Л.******* нь 2022 оны 11 сарын 15-нд ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

4.4 ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаартай шийдвэр, ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20*******/MA2022/00015 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн тогтоол 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр "хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" 001/ШХТ2022/00804 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаа тай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн тогтоол 2022 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр "хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай"  "Монгол Улсын Дээд шүүхийн сайтад" нийтэд илэрхий байдлаар гарсан байна. Нэхэмжлэгч Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-нд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 129 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл 39 хоног хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Л.******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүхийн шийдвэр хуульзүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

        ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 8,*******30,028 төгрөг гаргуулж, уг хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн шаардлагаа багасаж, ажилгүй байсан хугацааны цалин 4,479,51******* төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,000 төгрөг нийт  5,*******95,283 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн байна.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор  иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ******* ******* ******* газрын даргын 2021 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай “Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/*******5 дугаартай “Л.*******ыг эгүүлэн томилох тухай” тушаал ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаартай шийдвэрийн хуулбар, ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20*******/МА2022/00015 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 001/ШХТ2022/00804 дугаартай “Ханалтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, жирэмсний болон амаржсаны ******* хуудас, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 03/1511 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “Л.******* нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан даруйдаа ажилдаа орох хүсэлтээ шүүхийн шийдвэр болон манайд өгч ажилдаа эргүүлэн томилуулах үүргээ биелүүлээгүйгээр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан нь манай байгууллагаас шалтгаалсан асуудал биш, тэрээр 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сард амаржсаны тэтгэмжүүдийг ******* Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус авсан. Манай байгууллагын зүгээс 3,190,790 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд төлөх боломжтой. Харин сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн асуудал нь бид нарт хамааралгүй” гэж маргажээ.

5. Анхан шатны шүүх Л.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 4,479,51******* төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн зөрүү 1,215,7*******7 төгрөг нийт 5,*******95,283 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний  2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

*******. Хариуцагчийн төлөөлөгч нь “шүүх Л.*******ын цалин хөлсний цэс, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх түүний цалин хөлсийг буруу тооцож гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн тогтоол 2022 оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр “хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах” тухай тогтоол гарч тухайн шүүхийн сайтад нийтэд илэрхий байдлаар гарсан байхад нэхэмжлэгч нь 129 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж 39 хоног хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

*******.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.*******ын дундаж цалин хөлсийг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаартай шийдвэрээр тогтоосон нэг сарын дундаж цалин хөлсийг 1,088,244 төгрөгөөр, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 50,*******1******* төгрөгөөр тус тус тооцсоныг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэр хэрэгт авагдсан,  шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигч маргах эрхгүй тул “шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг буруу тооцсон” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.  

*******.2 Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны “Ханалтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 001/ШХТ2022/00804 дугаартай тогтоол 2022 оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр гарсан боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 03/1511 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хариуцагчид хүргүүлснээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Л.*******ыг ажил авах тухай тушаал гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлыг нь хүлээлцүүлж өгсөн байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах” тухай тогтоол гарч тухайн шүүхийн сайтад нийтэд илэрхий байдлаар гарсан байхад нэхэмжлэгч нь 129 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж 39 хоног хугацаа хэтрүүлсэн” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Л.*******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан ба хариуцагч энэ шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжтой байхад хариуцагч өөрөө давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан, “хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах” тухай тогтоол Монгол Улсын дээд шүүхийн сайтад нийтэд илэрхий байдлаар гарсан байхад хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч ажилдаа орсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж хэргийг хянуулах эрхээ эдэлсэн, мөн “хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах” тухай тогтоол гарснаас хойш хугацаа алдаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд нэхэмжлэгч буруугүй байна.

7. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэргийн 7 дугаар талд авагдсан Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хариуцагч ******* ******* ******* ******* газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан, *******, 44, 45 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

7.1 Хэргийн 7 дугаар талд авагдсан Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт уг баримтыг үнэлж бичээгүй байна. Харин хэргийн ******* дугаар талд авагдсан баримт нь Төрийн үйлчилгээний цахим системээс хэвлэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримт байх тул хуульд заасан шаардлага ханаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн 44, 45 дугаар талд авагдсан хуудас жирэмсний болон амаржсаны ******* хуудас гэх баримтыг шүүх үнэлсэн байх ба энэхүү баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд уг баримтын талаар маргаагүй байна.

Иймд хариуцагч талын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

8. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

9.  Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.1-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2023/00051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР