Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00830

2023 04 21 210/МА2023/00830

   2023          04            21                                         210/МА2023/00830

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01076 дугаар шийдвэртэй

Б.Гийн нэхэмжлэлтэй Х.М холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, хохиролд 2,153,259 төгрөг нийт 13,328,259 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, банкны зээлийн гэрээний үүрэгт төлсөн 11,169,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Г миний бие 2018 оны 2 дугаар сард Хаан банкны кредит картын зээл 15,000,000 төгрөгийг авч Х.М бараа нийлүүлж эхэлсэн. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэг бүрийн үнийг 20,250 төгрөгөөр тооцож пижеон брэндийн 700 ширхэг хүүхдийн угжийг 100 айлд байрлах агуулахад нь буулгасан бөгөөд нийт 14,175,000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Уг барааны зарлагын падааныг менежер Б.Б-д мөн оны 6 дугаар сарын 15-ны өдөр бичиж өгсөн.

1.2. Нийлүүлсэн барааны мөнгөөр кредит картын зээлээ төлөхөөр Х.М тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Зээл төлөх хугацаа дөхөөд мөнгөө удаа дараа нэхсэн боловч шалтаг тоочиж, сүүлдээ утсаа ч авахаа больсон. 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэж эхэлсэн боловч банкнаас зээл хүсэж байгаа удахгүй бүтэхээр нь бөөнөөр нь төлнө гэж хэлсэн.

1.3. Х.М нь сүүлд бараа аваагүй, юун мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Падаан бичиж өгсөн Б.Батнаран нь би юуг нь мэдэхгүй падаан бичиж өгсөн байна хэмээн мэдэн будилж эхэлсэн. Х.Мөнхчимэг, Б.Батнаран нар хуйвалдсан гэж бодож байна.

1.4. Х.М нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 11,175,000 төгрөгийг өгөөгүй. Би Хаан банкны кредит картын зээл авч Х.М бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,815,347.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337,901.5 төгрөг, нийт 2,153,259 төгрөгийн зээлийн хүүгийн өртэй байна. Би Х.М-гээсбараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнийг хугацаандаа төлөөгүйн улмаас хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Г нь нөхөр Л.Б-ыг таньдаг, манай гэрт 2014 оноос хойш 3 жил орчим амьдарч байсан. Нөхөр бид хоёр түүнийг байнгын ажилтай, орлоготой болгож, өөрийн хувийн бизнест туслуулж, 2017 оноос эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийн тогтмол цалин өгч, ажиллуулсан.. Хамтарч ажиллахаа больсны дараа надтай ижил төрлийн бизнес эрхэлж, орон нутгийн байнгын харилцагчдын мэдээллийг ашиглаж, тэдэнд манай нэрийг барьж бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ талаар харилцагчид танайхаас нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн урьд өгдөг байснаас өөр, чанаргүй, муу байна гэх гомдол мэдүүлснээр олж мэдсэн.

2.2. Б.Г эд Хаан банктай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан зээл авч toyota prius маркийн суудлын автомашин худалдан авч өгсөн. Ийнхүү амьдрал ахуйгаа сайжруулахад нь бүхий л талаар тусалж байсан биднийг бусдад залилагч этгээд мэт ойлголт төрүүлэхүйцээр бодит нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарласан байна.

2.3. Б.Г 2021 оны 6 дугаар сараас ажиллахаа больсон. Улмаар Б.Г өөрөө зээл авч, БНХАУ-аас угж оруулж ирж, салбар дэлгүүрүүдээр худалдан борлуулж мөнгөө гаргаж авах хүсэлтэй байгаа талаар хэлсэн. Б.Г нь надад 700 ширхэг хүүхдийн угжийг тоолж хүлээлгэж өгөөгүй ба сүүлд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримтыг манай ажилтнаар нөхөж, гарын үсэг зуруулсан. Энэ талаар гарын үсэг зурсан, хүлээж авсан ажилтнаас тодруулахад Б.Гийг нэг удаа нийт 480 ширхэг, 5 хайрцаг, 1 хайрцагтаа 96 ширхэгтэй буюу 9,720,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн угж авчирч өгсөн гэж хэлсэн тул би тийм тооны угж авсан. Уг угжны үнээс би түүний Хаан банк дахь 5031170447 тоот төгрөгийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6,720,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байгаа ба үлдэх 9,073,145 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Нөхөр бид хоёр  банкнаас 9,095,000 төгрөгийн зээл авч Б.Гэд тоёота приус маркийн автомашины авч өгсөн бөгөөд банкны зээл, хүүнд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 12,379,010.65 төгрөгийг төлсөн. Автомашины өмчлөх эрхийг Б.Гэд шилжүүлсэн. Түүний 2017.09.18-ны өдөр төлсөн 15,000 төгрөг, 2017.09.30-ны өдрийн 200,000 төгрөг, 2017.11.27-ны өдөр төлсөн 350,000 төгрөг, 2017.12.06-ны өдөр төлсөн 160,000 төгрөг, 2018.03.01-ний өдөр төлсөн 350,000 төгрөг, нийт 1,210,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,210,000 төгрөгөөр багасгаж байгаа тул Б.Гээс 11,169,010 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Молгож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Х.Мөөрийн нэр дээр автомашины зээл гаргаж өгсөн. би урьдчилгаа болон төлбөрийг бүрэн төлсөн. 2018 оны 5 дугаар сард Х.Мболон түүний нөхөр Л.Болортулга хоёр цалинжиж ажиллахыг санал болгож сарын цалинг чинь 1,350,000 төгрөгөөр тооцоод 350,000 төгрөг нь машины зээлд суутгаад үлдсэн 1,000,000 төгрөгийг өгнө гэхэд би зөвшөөрсөн. Би Х.Мавтомашины төлбөрт 350,000 төгрөгөөр 36 сарын хугацаанд нийт 12,600,000 төгрөг, мөн урьдчилгаанд 1,900,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөг төлсөн. Хариуцагчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,120,990 төгрөгөөр илүү төлсөн бөгөөд машины төлбөрт ямар ч өгч авах зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Х.М-гээс11,175,000 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,153,259 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М-гээсулсын тэмдэгтийн хураамжид 193,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гэд холбогдох 11,169,010 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Мөнхчимэгийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,015 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Х.Молгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Х.М-гээс11,175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэд олгож шийдвэрлэсэн дүнгээс 4,455,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Б.Гэд холбогдуулан 11,169,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. Б.Г надад болон миний эхнэр Х.М БНХАУ-аас угж оруулан манай салбар дэлгүүрүүдээр дамжуулан худалдан борлуулж мөнгөө гаргаж авах хүсэлтэй байгаа талаар хэлэхэд бид зөвшөөрч гэрээ байгуулаагүй авсан. 700 ширхэг угжийг тоолж хүлээлгэж өгөөгүй ба нийт 480 ширхэг буюу 5 хайрцаг, 1 хайрцагтаа 96 ширхэгтэй, нийт 9,720,000 төгрөгийн үнэ бүхий угж авсан. Уг угжны үнээс хариуцагч түүний хаан банк дахь 5031170447 тоот төгрөгийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 6,720,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 4,455,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч Б.Батнарангийн ...энэ миний угж гэж хэлэхэд харсан нэг ханандаа орсон 5 хайрцаг байсан. Би ханандаа цэгцэлж байсан.... Б.Г өөрөө хэлсэн ...падаан бич гэсэн шүү дээ гэхэд бичсэн... гэх мэдүүлэг болон миний харснаар нэхэмжлэгч 480 ширхэг, 5 хайрцаг, 1 хайрцагтаа 96 ширхэгтэй угж нийлүүлсэн нь нотлогдож байхад шүүх Б.Батнаран. Б.Г нарын бие биедээ найдаж, нэгнийхээ үгээр бичиж, үйлдсэн зарлагын баримт, нэхэмжлэгчийн худал, үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар тайлбарласан тайлбарт үнэмшиж, нэхэмжлэгчээс хүлээж аваагүй 220 ширхэг угжны үнэ болох 4,455,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2 Б.Г 2017 онд надад болон миний эхнэр Х.М...хувьдаа машинтай болмоор байгаа ч надад шууд худалдаж авах мөнгө байхгүй зээлд хамрагдах гэхээр орлогын байдал шаардлага хангахгүй байна, та өөрийн нэрээр зээл авч автомашин авч өгөөч... гэж гуйсан. Улмаар Хаан банктай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 9,095,000 төгрөгийн зээл авч, тоёота приус 20 маркийн суудлын автомашин худалдан авч өгсөн.

Дээрх зээлийн гэрээг банктай зээлдэгчээр Х.М, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Б бид байгуулж, зээл авсан ба 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд зээл, зээлийн хүүд нийт 12,379,010.65 төгрөгийг Х.Мөнхчимэгийн хаан банк дахь 5133054482 тоот, Л.Б-гын 5031381379 тоот төгрөгийн дансаар дамжуулан төлж дуусгасан. Автомашиныг Б.Г анх авсан цагаас эхлэн хувьдаа ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрхийг ч түүнд шилжүүлсэн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч Б.Г эд гардуулж, түүнээс тайлбар авч, зохигчид өөрсдийн зүгээс холбогдох нотлох баримтуудыг гарган өгсөн буюу зохих ажиллагааг хийсний дараа тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхгүй орхигдуулсныг үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх үндсэн зээлийн 11,175,000 төгрөгийг хангаж, зээлийн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Угжийг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгч, шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу 1 жил 3 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд угжны тооны талаар маргахгүй байсан атлаа сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбар гаргахдаа угжны тоонд маргасан. Үүнтэй холбоотой өөрт байсан нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан автомашиныг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авч, 2020 оны 03 дугаар сард зээл дууссан тул зарсан. Би тус автомашиныг ажил болон хувьдаа унаж байсан. 2020 онд автомашины зээл дууссаны дараа 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандахад автомашины талаар маргаагүй, төлбөр тооцоо дууссан байсан. Гэтэл шүүхэд үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь миний бараа материалын мөнгийг өгөхгүй гэсэн арга гэж ойлгож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.М холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,175,000 төгрөг, барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй улмаас хохиролд 2,153,259 төгрөг, нийт 13,328,259 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, банкны зээлийн гэрээний үүрэгт төлсөн 11,169,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3.Нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүн буюу пижеон /pigeon/ брэндийн угж нийлүүлэх, хариуцагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрт мөнгө төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

3.1. Нэхэмжлэгч Б.Г нь 2021 оны 06 сарын 15-ны өдөр 700 ширхэг угжийг хариуцагч Х.М нийлүүлсэн гэж, хариуцагч Х.М нь нэхэмжлэгч Б.Г 5 хайрцаг, нэг хайрцагтаа 96 ширхэгтэй нийт 480 ширхэг угж авчирч өгсөн, дараа нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарлагын баримт нөхөн бичүүлж Б.Батнарангаар гарын үсэг зуруулсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан.

5.1. Хэргийн 4 дүгээр талд Б.Гээс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 700 ширхэг угжийг хариуцагч Х.Мийн эрхлэн ажиллуулдаг Миш дэлгүүрт хүлээлгэн өгсөн гэх зарлагын падаан авагдсан байх бөгөөд уг падаанд тус дэлгүүрийн нярав Б.Батнаран гарын үсэг зурсан байна.

Энэ талаар гэрч Б.Б шүүхэд падаан бичих өдөр Б.Гийн угж гэдгийг мэдсэн... тэр үед ажлаа аваад удаагүй, учраа олоогүй байсан... 1 ханандаа өрсөн 5 хайрцаг байсан... Ганаа Мишка 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр пижёны угж 700 ширхэг, 45 юань гэдгийг би бичсэн, ... 31,500 гэдэг тоог Б.Г бичсэн, тэгээд бид хоёр гарын үсэг зурсан... хайрцагны тоогоор харсан болохоос тухайн үед тоолж хүлээж аваагүй гэж мэдүүлжээ.

Мөн гэрч Л.Б, Т.Э, Б.Б нар шүүхэд мэдүүлэг өгсөн байх ба эдгээр гэрчүүд нь тухайн өдөр маргаж буй угжийг хүлээлцэхэд байлцаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан гэрч Л.Б, Т.Э, Б.Б нар нь угж хүлээлцэхэд байлцаагүй учраас эдгээр гэрчийн мэдүүлэг нь ач холбогдолгүй, гэрч Б.Батнарангийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хариуцагч Х.М нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.Гийг 480 ширхэг угж нийлүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

3.2. Хариуцагч дээрх төлбөрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн үйл баримт нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогджээ. /хх26, 27/

Иймд хариуцагч Х.М гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Г нь үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 11,175,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зарлагын падааныг үндэслэж нэхэмжлэгч Б.Г нь 2021 оны 06 сарын 05-ны өдөр 700 ширхэг угжийг нэг бүрийн үнийг 20,250 төгрөгөөр тооцож, нийт 14,175,000 төгрөг төлөхөөс төлсөн 3,000,000 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэгчид 11,175,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд Хаан банкнаас кредит картын зээл авсан, хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн хугацаа хэтэрч зээлийн хүүд 1,815,347.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 337,901.5 төгрөг төлж хохирсон гэх үндэслэлээр хариуцагчаас нийт 2,153,259 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

4.1. Нэхэмжлэгч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хаан банктай кредит картын гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдсон боловч хариуцагчид дээрх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор зээл авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчид бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлснээс үзвэл зээл авсан болон бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хугацаа хэтэрснээс зээлийн хүүд 1,815,347.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 337,901.5 төгрөг нийт 2,153,259 төгрөг төлсөнд хариуцагчийг буруутай гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гийн хохиролд хариуцагч Х.М-гээс 2,153,259 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдох шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээж аваагүй 220 ширхэг угжны үнэ болох 4,455,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс хүлээн авсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар хариуцагч маргасан боловч тухайн үед угж хүлээн авах үедээ шалгаж тоолж аваагүй нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байх тул хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. Иймд энэ талаарх шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.М-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,890 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАДРАХ

                                                ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ