Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.Л, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Энхболд,

гэрч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Ц.Л, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Ц.Л.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., ШВ73111817 дугаарын регистртэй, Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрт иргэн Д.Бийг лангуунаас эд зүйл хулгай хийлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үүрэгт ажлаа хийж явах үед түрээслэгч М хулгайч барьчихлаа гээд орилоод бид хоёр гүйгээд очсон. Бид хоёрыг очих үед 2 боодол бичгийн цаас унасан байдалтай хаалга хаагаад М нэг хүнтэй зогсож байсан. Нөгөө хүнээс нь бичгийн цаасыг нь аваад Мд хүлээлгэж өгчихөөд нөгөө хүнийг холдуулах гэсэн чинь хаалга хаагаад хөлөө жийгээд хэвтээд босохгүй байхаар нь холдуулъя гээд хоёр суганаас бариад холдуулах үед бид хоёрыг доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 15 дугаар хорооны төлөөлөгчийн утас нь байдаг болохоор дуудсан. Төлөөлөгч 5-6 минутын дотор ирсэн. Төлөөлөгч ирээд нөгөө хүний биеийн байцаалтын шалгах гэсэн чинь биеийн байцаалт нь байхгүй, эрүүлжүүлэхэд хэлье гээд хөдөлгөөнт эргүүл дуудаад хөдөлгөөнт эргүүл 10 минутын дараа ирээд нөгөө хүнийг авч явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 15, 16 цагийн үед Л бид үүрэгт ажлаа хийгээд явж байхад 20 метрийн зайд зогсож байхад манай нэг худалдагч хулгайч юм хулгайлчихлаа гээд орилоод бид хоёр гүйгээд очих үед нэг хүн хоёр ширхэг боодолтой цаас бариад Мтэй булаацалдаад зогсож байсан. Хулгай хийж байсан хүнийг явуулах гэсэн чинь яг хүн ордог хаалга хаагаад хэвтчихээд холдохгүй байсан. Тухайн очих үед маш их архи үнэртэж байсан. Согтуурлын хэмжээ өндөр байсан болохоор эрүүлжүүлэхэд өгье гээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хугацаанд бид хоёр хаалга хаагаад байсан болохоор хаалганаас холдуулаад хажуу талын шат руу буулгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа ирэх хугацаанд бид хоёр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Цагдаа 5-6 минутын дараа ирээд цагдаад хүлээлгэж өгчихөөд үлдсэн. Сүүлд сонсох үед эргүүлийн цагдаа эрүүлжүүлэхэд өгөх гэсэн чинь эрүүлжүүлэхийн цагдаа хүлээж аваагүй явуулсан байдаг. Тухайн хэрэг гарах хугацаанд камерын бичлэгээ авахаа мартсан байсан. Цагдаа нар өөрсдөө камерын бичлэгээ авах байх гэж бодоод аваагүй байсан. Энэ үйл явдал болсноос 3 сарын дараа цагдаа дээр дуудахаар нь ямар хэргээр дуудсан бэ гэж асуусан чинь хүн зодсон байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүнийг цагдаад хүлээлгэж өгсөн байхад маргааш нь бид хоёрыг дуудаагүй 3 сарын дараа дуудаж байгааг ойлгоогүй. 3 сарын хугацаанд олон үйл явдал болсон байх...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Лгийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилхоор нь би яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. Би очоод хулгай хийсэн бичгийн цаасыг нь нөгөө хулгай хийсэн хүнээс аваад худалдагчдаа өгөөд тэгээд хулгай хийсэн хүн 2 хаалганы голд хөлөө жийж суугаад босохгүй байсан. Тэгэхээр нь би хүний замаас холдуулах гээд гарнаас нь татаад нэг давхрын аваарын шатруу оруулж цагдаа дуудсан. Тэгээд нөгөө хулгай хийсэн хүн та нар намайг зодсон та нарыг шоронд суулгана шоронгийн хадаас болгоно гэж орилоод байсан. Удалгүй 15-р хороог хариуцсан цагдаа ирээд хөдөлгөөнт эргүүл дуудаж хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирээд тухайн хулгай хийсэн хүнийг авч явсан. Би хулгай хийсэн гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй хаалга хаагаад суугаад байхаар нь гарнаас нь чирээд аваарын шатруу оруулсан. Баруун гарнаас нь татаад босгож аваарын шатруу авч явсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 29, 58-59/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Гийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилсон. Тэгэхээр нь би Лгийн хамт яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. Бид 2 очоод хулгай хийсэн бичгийн цаасыг нь нөгөө хулгай хийсэн хүнээс аваад худалдагчдаа өгөөд тэгээд хулгай хийсэн хүн явдаг хаалганы голд хөлөө жийж суугаад босохгүй байсан. Тэгэхээр нь Л хорооны цагдаа дуудсан тэгээд нөгөө согтуу хүнийг хүний замаас холдуулах гээд гарнаас нь татаад нэг давхрын аваарын шатруу оруулж. Удалгүй хороо хариуцсан цагдаа ирсэн тэгээд нөгөө хүнийг согтуу байна гээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа дээр ир гэсэн тэгэхээр нь хөдөлгөөнтийн цагдаа дуудсан. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирээд тухайн хулгай хийсэн хүнийг авч явсан. Би хулгай хийсэн гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй хаалга хаагаад суугаад байхаар нь гарнаас нь чирээд аваарын шатруу оруулсан. Тэгээд Л нөгөө хүнийг гэдэсрүү нь нэг удаа цохисон. Би тухайн хүнийг аль гарнаас нь чирж татаж аваарын шатруу оруулснаа санахгүй байна. Хулгай хийсэн хүнийг цохиж зодсон юм байхгүй. Ажил төрөл хийхэд хэцүү байна ажлаа хийж байгаад ийм асуудалд ороход хэцүү байна. Д.Бийг би зодоогүй, харин хүний хөлнөөс холдуулах санаатай сугадаж өргөөд аваарын шатруу оруулсан тэрнээс бол зодож цохиогүй. Бид 2 ажлаа хийж байгаад согтуу хүн хулгай хийж байгаа хүнийг барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Бид 2 биед нь гар хүрээгүй гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй байхад шүүх цагдаа гээд явахад хэцүү байна. Бид 2 хамгийн гол нь ажлаа хийж байсан. Бидний ажлын гол зорилго хулгайч согтуу хүнээс хүн болон эд зүйлийг хамгаалахад оршдог. Бас тухайн хүний аваарын шатанд аваачихад нөгөө согтуу хүн тэнцвэр алдаад 2-3 удаа хойшоо болон хажуу тийшээ гараа дараад унаж байсан. Тухайн үед гараа гэмтээсэн эсэх нь бас эргэлзээтэй манайд орж ирхээсээ өмнө гараа гэмтээсэн байж магадгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31, 62-64/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 27-нд 12:00 цагийн үед БГД-н 14-р хороо Билэг их дэлгүүр дотор бага зэрэг согтолттой явж байгаад уг дэлгүүрийн лангуун дээрээс архи уух гээд 1 боодол бичгийн цаас хулгайлаад авсан тэгтэл танихгүй 2 залуу миний хажууд ирээд 1 нь өндөр туранхай шар царайтай бараан хувцастай нөгөө 1 залуу нь махлаг том биетэй саарал цамцтай залуу байсан тэр 2 намайг уг дэлгүүрийн подваль руу махлаг залуу баруун гар бариад өндөр шар залуу нь зүүн гарнаас бариад чирч ороод өндөр шар залуу миний цээж толгой хэсэгт гараараа цохисон нөгөө махлаг залуу нь намайг толгойгоороо миний толгой руу мөргөж миний толгойг хана мөргүүлсэн тэгэхэд гар эвгүй болсон байсан тэгээд би тэр 2 залууд хандаж миний гар эвгүй болчихлоо гэхэд махлаг залуу нь намайг битгий баашлаад бай гээд миний цээжрүү гараараа 1 удаа цохиход би газар унасан миний утас кармаанаас газар унаад миний утас хэдэн хэсэг салж эвдэрсэн тэгээд би цагдаа эмнэлэг дуудаад өг гэхэд тэр 2 залуу дуудахгүй гэсэн тэгэхэд би өөрөө утсаараа цагдаа дуудах гэхэд миний утас эвдэрсэн газар байсан тэгээд удаагүй цагдаа ирсэн тэгээд тэр 2 цагдаа намайг дагуулж БГДЦХ 1-р хэлтэст авч ирж миний өргөдлийг авсан.

Бор царайтай намхан залуу нь гар мушгаад гэдэс рүү гараараа цохиод нуруу руу бас гараа атгаж байгаад цохисрон. Тэгээд намайг элэгдээд би газар унахдаа миний утас эвдэрчихсэн нөгөө шар царайтай өндөр залуу нь намайг шатаар уруудаж байхад миний дал мөр хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон ...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Мгийн өгсөн:

“...Би 2018 оны 3-р сарын 27-ны өдөр 16 цагийн үед БГД-н 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн 1 давхарт бичиг хэргийн дэлгүүрт ажлаа хийж байхад үл таних нэг хүн хоёр боодол АЗ-н хэмжээтэй бичгийн цаас аваад зугатаасан би хойноос нь хөөж байгаад гардаг хаалганы хажууд барьж авахад авч явсан бичгийн цаасаа газар шидээд зугатаахыг оролдоход би хамгаалагчаа дуудсан, тус байгууллагын зохион байгуулагч ажилтай Л ирээд доод давхарт байрлах шатруу авч явсан. Тэгээд би тэр хулгай хийж авч явсан бичгийн цаасаа аваад лангууруугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.Э-ын өгсөн:

“...Хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цууралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн _ тоот:

1. Д.Бийн биед тархи доргилт, баруун шууны цууралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 25/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32, 42/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35, 51/,

- Ажлын байрны тодорхойлолт /хх-н 41, 47/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Л нь Б.Гтой бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрт иргэн Д.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Лгийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилхоор нь би яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. ...хулгай хийсэн хүн 2 хаалганы голд хөлөө жийж суугаад босохгүй байсан. Тэгэхээр нь би ... гарнаас нь чирээд аваарын шатруу оруулсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Гийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилсон. Тэгэхээр нь би Лгийн хамт яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. ...Л нөгөө хүнийг гэдэсрүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Д.Бийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-нд 12:00 цагийн үед БГД-н 14-р хороо Билэг их дэлгүүр дотор бага зэрэг согтолттой явж байгаад уг дэлгүүрийн лангуун дээрээс архи уух гээд 1 боодол бичгийн цаас хулгайлаад авсан тэгтэл танихгүй 2 залуу миний хажууд ирээд 1 нь өндөр туранхай шар царайтай бараан хувцастай нөгөө 1 залуу нь махлаг том биетэй саарал цамцтай залуу байсан тэр 2 намайг уг дэлгүүрийн подваль руу махлаг залуу баруун гар бариад өндөр шар залуу нь зүүн гарнаас бариад чирч ороод өндөр шар залуу миний цээж толгой хэсэгт гараараа цохисон нөгөө махлаг залуу нь намайг толгойгоороо миний толгой руу мөргөж миний толгойг хана мөргүүлсэн тэгэхэд гар эвгүй болсон байсан тэгээд би тэр 2 залууд хандаж миний гар эвгүй болчихлоо гэхэд махлаг залуу нь намайг битгий баашлаад бай гээд миний цээжрүү гараараа 1 удаа цохиход би газар унасан миний утас кармаанаас газар унаад миний утас хэдэн хэсэг салж эвдэрсэн тэгээд би цагдаа эмнэлэг дуудаад өг гэхэд тэр 2 залуу дуудахгүй гэсэн тэгэхэд би өөрөө утсаараа цагдаа дуудах гэхэд миний утас эвдэрсэн газар байсан тэгээд удаагүй цагдаа ирсэн тэгээд тэр 2 цагдаа намайг дагуулж БГДЦХ 1-р хэлтэст авч ирж миний өргөдлийг авсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч М.Эн-ын “...Хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цууралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн _ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь Ц.Лтэй бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрт иргэн Д.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Лгийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилхоор нь би яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. ...хулгай хийсэн хүн 2 хаалганы голд хөлөө жийж суугаад босохгүй байсан. Тэгэхээр нь би ... гарнаас нь чирээд аваарын шатруу оруулсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Гийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ буюу БГД-н 15-р хороо Билэг их дэлгүүрт зохион байгуулагчийн ажил хийж байсан бөгөөд 16 цагийн үед хулгайч юм аваад явчихлаа гээд заалаар орилсон. Тэгэхээр нь би Лгийн хамт яваад очтол хойд хаалган дээр манай бичиг хэргийн худалдагч нэг согтуу хүнтэй зууралдчихсан зогсож байсан. ...Л нөгөө хүнийг гэдэсрүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Д.Бийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-нд 12:00 цагийн үед БГД-н 14-р хороо Билэг их дэлгүүр дотор бага зэрэг согтолттой явж байгаад уг дэлгүүрийн лангуун дээрээс архи уух гээд 1 боодол бичгийн цаас хулгайлаад авсан тэгтэл танихгүй 2 залуу миний хажууд ирээд 1 нь өндөр туранхай шар царайтай бараан хувцастай нөгөө 1 залуу нь махлаг том биетэй саарал цамцтай залуу байсан тэр 2 намайг уг дэлгүүрийн подваль руу махлаг залуу баруун гар бариад өндөр шар залуу нь зүүн гарнаас бариад чирч ороод өндөр шар залуу миний цээж толгой хэсэгт гараараа цохисон нөгөө махлаг залуу нь намайг толгойгоороо миний толгой руу мөргөж миний толгойг хана мөргүүлсэн тэгэхэд гар эвгүй болсон байсан тэгээд би тэр 2 залууд хандаж миний гар эвгүй болчихлоо гэхэд махлаг залуу нь намайг битгий баашлаад бай гээд миний цээжрүү гараараа 1 удаа цохиход би газар унасан миний утас кармаанаас газар унаад миний утас хэдэн хэсэг салж эвдэрсэн тэгээд би цагдаа эмнэлэг дуудаад өг гэхэд тэр 2 залуу дуудахгүй гэсэн тэгэхэд би өөрөө утсаараа цагдаа дуудах гэхэд миний утас эвдэрсэн газар байсан тэгээд удаагүй цагдаа ирсэн тэгээд тэр 2 цагдаа намайг дагуулж БГДЦХ 1-р хэлтэст авч ирж миний өргөдлийг авсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч М.Энхбаярын “...Хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цууралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4271 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Л, Б.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч Д.Бийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүрд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Л, Б.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Л, Б.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Б.Г нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Л, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ