Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

           шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... холбогдох эрүүгийн …… дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч ... нь “...” ХХК-нд түгээгч, жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд “Болор 19” гэх тус компанитай харилцаж байсан байгууллагын нэрийг ашиглаж хуурамч харилцагч бий болгон “Темол”, “Амила”, “Кайзер”, Оргил бөөний төв зэрэг харилцагч байгууллагуудын нэрээр бараа борлуулж, борлуулалтын мөнгө болох 25.502.020 төгрөгийг байгууллагад тушаалгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Болор 19”-ийн нэр дээр бараа гаргаж мөнгийг компанид тушаалгүй өөртөө ашигласан нь үнэн. Нийт 25.502.020 төгрөгийн хохирлоос 18.000.000 төгрөг төлсөн байгаа гэв.

 

            Эрүүгийн 201526031108 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... ... нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 жил 8 сар түгээгч-жолоочоор ажиллаж байсан. ...ийн ажил албан гүйцэтгэх үүрэг нь харилцагч нарт бараа бүтээгдэхүүнийг түгээж, төлбөр тооцоог тухайн өдрийн 20 цаг гэхэд компанид тушаах, банкаар шилжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ байгуулдаг. ... нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд манай компанид 25.502.020 төгрөгийн хохирол учруулж, уг борлуулалтын мөнгийг авч өөртөө ашигласан байдаг. Энэ үйлдэл нь тухайн үедээ яагаад илрээгүй вэ гэхээр хяналт тавих үүрэгтэй худалдааны төлөөлөгч, тооцооны нягтлан хамтран оролцож нуусан учир компанид мэдэгдээгүй. 2015 оны 10 дугаар сард орох ёстой мөнгө орохгүй удаад байсан бөгөөд өөрсдөө энэ тухайгаа хэлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр компани бүрэлдэхүүнтэй хурал хийгээд ... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байсан тул харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж ойлгож байна. Хохирол төлөгдөөгүй тул манай компани маш их гомдолтой байгаа. Үндсэн хохирол 25.502.020 ба үүнээс 1.000.000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан 909.000 төгрөгийг ...оос гаргуулах саналтай байна. Иймд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож манай компанид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргаж өгнө үү...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 115-117-р хуудас/,

          

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед зах, бөөний төвийн худалдааны төлөөлөгчөөр Ялалт ажиллаж байсан. ...т үлдэгдэл гарахаар нь худалдааны төлөөлөгч Ялалттай уулзаж шаардлага тавихад “удахгүй мөнгөө оруулж ирнэ” гэж хэлсэн. Ялалтаас ... хөдөө бараа нийлүүлдэгийг мэдсэн. ...той уулзахад бараагаа хөдөө хүнд ачуулдаг. Төлбөр мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сард ... 5.000.000 төгрөгийн төлбөр төлсөн боловч дахиад тухайн газарт зээл гарсан. Би “Темол”, “Амила” гэх идэвхигүй харилцагчийг мэдэхгүй. 2015 оны 06 дугаар сард ..., Ялалт нар өртэй гарсан ба би тэр хоёрыг нэг сар харъя гэж боломж олгосон. Учир нь Ялалт, Ганзориг нар нь тухайн байгууллагад удаан жил ажилласан, хоёулаа барьцааны эд хөрөнгөтэй байсан тул итгэл хүлээлгэсэн. ... Хүрэлхүү худалдааны төлөөлөгчтэй ажил хүлээлцээд удаагүй байтал бараа хассан асуудал гарсан. Энэ талаар Хүрэлхүүд хэлэхэд Ганзориг ах гуйгаад байхаар нь барааг өгсөн. Төлбөрийг удахгүй төлнө гэсэн гэж хэлсэн. Би санхүү талаасаа хяналт тавих үүрэгтэй. Оргил бөөний төв дээр хүргэгдээгүй барааг би шилжүүлсэн гэж байгууллагын удирдлагадаа өөрөө хэлсэн. Миний хийсэн алдаа. ... “Темол”, “Амила” хоёр харилцагч дээр тооцоо нийлсэн акт хийх эрхгүй. Нягтлан Мөнхзул тооцоо нийлсэн акт хийсэн. Би сарын үлдэгдэлтэй бол тооцоо нийлэх, санхүүгийн холбоотой хяналт тавих үүрэгтэй. Худалдааны төлөөлөгчөөс шивсэн падааныг би бичихгүй шууд команд өгч хэвлэж гаргадаг. Эхний захиалсан барааны төлбөр тооцоо орж ирээгүй тохиолдолд дараагийн захиалгыг цуцлах эрх надад байгаа боловч би ..., ... нарт итгэл хүлээлгэсэн. ... Намчингийн харилцагчид барааны төлбөрийг бэлнээр төлөөд Ганзориг авсан гэж Намчин надад хэлсэн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,

 

      Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Нарантуулын ойролцоо байрлах “Болор 19”, “Замбуулай” зэрэг харилцагч нарт захиалсан барааг нь хүргэж өгдөг байсан. Мөн захиалгын дагуу зарим бараануудыг Нарантуул зах дээр ачаа ачдаг том оврын автомашинуудад хүргэж өгөөд, орон нутаг руу явуулдаг байсан. ... Улсын дугаар болон жолоочийн нэрийг мэдэхгүй, анзаарч харж байгаагүй. Санаж байгаагаар ХӨ гэсэн серийн дугаартай том оврын ачааны машинууд байсан...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 205-207-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Түгээгч-жолооч нь худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу агуулахаас падаанаар барааг авч ачаад гарсан падааны хаягийн дагуу харилцагч нарт хүргэж өгөх үүрэгтэй. Түгээгч-жолооч нь падаан дээр бичигдсэн барааг төрөл нэрсийн дагуу харилцагч нарт хүлээлгэж өгөөд мөнгийг нь тэр дор нь аваад орой нь кассанд юм уу, банкинд мөнгөө тушаана. Бараа падаанаар агуулахаас гарна, падаан дээр түгээгч-жолооч, худалдааны төлөөлөгчийн нэр байна. Би 2015 оны 08 дугаар сард Ганзоригоос дайвар бараа авсан. Түгээгч-жолооч нар ажилдаа гарахдаа даацандаа тохирсон бараа ачих ёстой бөгөөд бага юм уу, их ачаатай гарч болдоггүй юм. Тийм учраас тухайн өдөр би даацандаа ачаагаа хүргэхийн тулд Ганзоригоос дайвар ачаа авсан. Ганзориг надад “нэг айлын л бараа аваад явчих, би үлдэгдэл бараагаа аваад явъя” гэхээр нь би нэг айлын бараа ачиж яваад АССЕТ худалдааны төв дээр буулгасан. Цаана нь миний нэрээр агуулахаас гарсан 2 айлын барааг Ганзориг ачаад явж байгаа. Би маргааш өглөө нь ачилтын хуудас нэг айлын зарлагын падаантай нь хамт Ганзоригт өгөөд “нөгөө хоёртойгоо нийлүүлээд санхүүд өгөөрэй” гэсэн...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 13-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...той тааралдсан ба миний шүд өвдөөд эмнэлэг явах шаардлагатай болсон тул бараагаа өгсөн. Тухайн бараа нь янз бүрийн 5.200.000 төгрөгийн бараа байсан. Барааны төлбөр тооцоог тушаагаагүйг мэдээд ...той холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Барааны төлбөрийг “Болор 19”-ийн нэрээр тушаасан талаар мэдэхгүй байна. Бараагаа бусдад шилжүүлэхдээ түгээлтийн албаны даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн үед дур мэдээд сольсон. Хүргэж өгөх ёстой байсан бараа Оргил бөөний төвийн бараа мөн байсныг санахгүй байна. Шилжүүлсэн барааны төлбөр тооцоог бэлнээр болон дансаар авдаг байсан. Нийт 5.200.000 төгрөгний бараа шилжүүлсэн…гэжээ. /хх-ийн 2-р хавтас 78-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... ... 2014 онд манай ах Хөвсгөл аймагт бөөний төвтэй гээд сүү, мульт жүүс захиалаад өг гэж гуйсан. Барааны төлбөр  дараа сард орж ирдэг байсан ба 2015 оны 06 дугаар сараас эхэлж мөнгө нь орж ирэхээ больсон. Би ...той хамт ажилладаг, мөн барьцаа хөрөнгөтэй зэрэгт нь итгэж бараа өгдөг байсан. Би борлуулалтын урамшуулал авах гэж ...т падаан шивж өгч байгаагүй. ...т падаан бичиж өгч бараа шахдаг байсан нь худлаа. ...ийн төлбөр мөнгө орж ирэхгүй байгаа талаар байгууллагын удирдлагуудад хэлвэл ...т ажлын хариуцлага оногдуулах байх гэж бодсон. Гэтэл мөнгө орж ирэхгүй удаад байсан учраас бид байгууллагын удирдлагуудад мэдэгдсэн. Тухайн үед “Болор 19” идэвхигүй харилцагч байсан. “Болор 19”-ийн нэр дээр барааны төлбөрийг төлж байсан нь үнэн. Сардаа 1-2 удаа сүү аваад төлбөрийг сардаа багтаагаад төлдөг байсан. Би 2015 оны 06 дугаар сард жижиглэнгийн хэсэг рүү шилжсэн. Падаан шивэлтийг манай байгууллагын оператор хийдэг. ...ийн ах нь орон нутагт харъяалагддаг учир сардаа тооцоог тэглэх шаардлагатай. Би бөөний төлөөлөгч тул зээлээр бараа авах эрхтэй тул тусалсан. Худалдааны төлөөлөгч харилцагч нартайгаа харилцах ёстой боловч би ...ийн ахтай уулзаж байгаагүй. ... нь өөрөө миний харилцагч болоод байсан.  ... “төлбөр нь удахгүй ороод ирнэ” гэхээр нь итгэсэн. Худалдааны төлөөлөгч нэг харилцагчид 10.000.000 төгрөгийн зээлийн эрх олгох эрхтэй. ... “...” ХХК-нд 25.000.000 төгрөгний хохирол учруулахад миний буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. ... Би Алтанчулуу гэдэг хүнийг мэдэхгүй…гэжээ /хх-ийн 1-р хавтас 83-р хуудас, 2-р хавтас 10-13-р хуудас/,

 

           Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... ... “Болор 19” гэдэг газрын 150 ширхэг мульт жүүсийг Нарантуул зах дээр түрдэг тэргэн дээр авч үлдэхээр нь “мөнгийг нь яах вэ” гэхэд “дансаар хийчихнэ” гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ... нь над руу залгаад “би Ялалт худалдааны төлөөлөгчөөр 100 пакет сүүний баримт гаргуулчихлаа, чи Нарантуул зах дээр машинд аваачаад өгчих” гэхээр нь би ...ийн хэлснээр аваачиж өгсөн. ... ... нь дээрх бараануудын тооцоог яаж, хэзээ хийсэн талаар мэдэхгүй...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед “Болор 19” манай харилцагч байсан ба би мульт жүүс, өглөө сүү зэрэг бараануудыг Нарантуул захын орон нутаг руу бараа ачдаг хэсэг дээр хүргэж өгөөд Хөвсгөл гэсэн дугаартай машинд ачуулдаг байсан. “Болор 19” харилцагч руу сард 2-4 удаа бараа явуулдаг байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 208-209-р хуудас/,

 

Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би энд ажиллаад 10 жил болж байна. Энэ хугацаанд 187-р лангуунд Алтанчулуу гэх залуу байгаагүй...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 214-215-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №141 дугаартай дүгнэлтэнд:  

1. “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гаргасан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан нь үндэслэлтэй байна.

2. “...” ХХК-нд түгээгчээр ажиллаж байсан ... нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд борлуулсан барааны орлогоос

“Болор 19“ буюу захын бөөний харилцагчтай үүссэн тооцооноос 10.640.000 төгрөг, үүнээс 2015.06.05-ны өдөр 2.520.000 төгрөг, 2015.06.16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.06.26-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 2.400.000 төгрөг, 2015.08.04-ний өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогооос

“Темол” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.760.000 төгрөг, үүнээс 2015.08.15-ны өдөр 2.560.000 төгрөг, 2015.08.20-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.09.01-ний өдөр 1.600.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

“Амила” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 2.520.000 төгрөг, үүнээс 2015.09.15-ны өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “Кайзер”-тэй үүссэн тооцооноос 1.326.000 төгрөг, үүнээс 2015.08.04-ний өдөр 1.326.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “Оргил бөөний төв” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.256.020 төгрөг, үүнээс 2015.09.16-ны өдөр 5.256.020 төгрөг нийт 25.502.020 төгрөгийг борлуулалтын орлогоос дутуу тушаасан байна. Иймд ... нь “...” ХХК-нд 25.502.020 төгрөгийг төлж барагдуулахаар байна.

3. “...” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт түүнтэй нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журам болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу үнэн зөв хөтөлсөн байна.

4. Бараа материалын борлуулалтын орлогоос нийт 25.502.020 төгрөгийг “...” ХХК-нд дутуу тушаасан байна. 

5. Эдийн засгийн шинжилгээний явцад дутагдал өөр бусад зүйл шинээр илрээгүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-58-р хуудас/,

         “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн тайлан /хх-ийн 1-р хавтас 28-30-р хуудас/,

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 216-218-р хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 14-75-р хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 179-180-р хуудас/, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 3-6-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 2-р хавтас 109-112-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

         Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

          Шүүгдэгч ... нь “...” ХХК-нд түгээгч-тогоочоор ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд “...” ХХК-ний харилцагч  “Болор 19”, “Темол”, “Амила”, “Кайзер”, “Оргил” бөөний төв зэрэг байгууллагуудын нэрээр бараа авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 25.502.020 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргалын “... ... нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 жил 8 сар түгээгч-жолоочоор ажиллаж байсан. ...ийн ажил албан тушаалын тодорхойлолтонд зааснаар гүйцэтгэх үүрэг нь харилцагч нарт бараа бүтээгдэхүүнийг түгээж, төлбөр тооцоог тухайн өдрийн 20 цаг гэхэд компанид тушаах, банкаар шилжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ байгуулдаг. ... нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд манай компанид 25.502.020 төгрөгийн хохирол учруулж, уг борлуулалтын мөнгийг авч өөртөө ашигласан байдаг. Энэ үйлдэл нь тухайн үедээ яагаад илрээгүй вэ гэхээр хяналт тавих үүрэгтэй худалдааны төлөөлөгч, тооцооны нягтлан хамтран оролцож нуусан учир компанид мэдэгдээгүй. 2015 оны 10 дугаар сард орох ёстой мөнгө орохгүй удаад байсан бөгөөд өөрсдөө энэ тухайгаа хэлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр компани бүрэлдэхүүнтэй хурал хийгээд ... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байсан тул харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж ойлгож байна. Хохирол төлөгдөөгүй тул манай компани маш их гомдолтой байгаа. Үндсэн хохирол 25.502.020 ба үүнээс 1.000.000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан 909.000 төгрөгийг ...оос гаргуулах саналтай байна. Иймд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож манай компанид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргаж өгнө үү...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 115-117-р хуудас/,

          

Гэрч ...гийн “... Тухайн үед зах, бөөний төвийн худалдааны төлөөлөгчөөр Ялалт ажиллаж байсан. ...т үлдэгдэл гарахаар нь худалдааны төлөөлөгч Ялалттай уулзаж шаардлага тавихад “удахгүй мөнгөө оруулж ирнэ” гэж хэлсэн. Ялалтаас ... хөдөө бараа нийлүүлдэгийг мэдсэн. ...той уулзахад бараагаа хөдөө хүнд ачуулдаг. Төлбөр мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сард ... 5.000.000 төгрөгийн төлбөр төлсөн боловч дахиад тухайн газарт зээл гарсан. Би “Темол”, “Амила” гэх идэвхигүй харилцагчийг мэдэхгүй. 2015 оны 06 дугаар сард ..., Ялалт нар өртэй гарсан ба би тэр хоёрыг нэг сар харъя гэж боломж олгосон. Учир нь Ялалт, Ганзориг нар нь тухайн байгууллагад удаан жил ажилласан, хоёулаа барьцааны эд хөрөнгөтэй байсан тул итгэл хүлээлгэсэн. ... Хүрэлхүү худалдааны төлөөлөгчтэй ажил хүлээлцээд удаагүй байтал бараа хассан асуудал гарсан. Энэ талаар Хүрэлхүүд хэлэхэд Ганзориг ах гуйгаад байхаар нь барааг өгсөн. Төлбөрийг удахгүй төлнө гэсэн гэж хэлсэн. Би санхүү талаасаа хяналт тавих үүрэгтэй. Оргил бөөний төв дээр хүргэгдээгүй барааг би шилжүүлсэн гэж байгууллагын удирдлагадаа өөрөө хэлсэн. Миний хийсэн алдаа. ... “Темол”, “Амила” хоёр харилцагч дээр тооцоо нийлсэн акт хийх эрхгүй. Нягтлан Мөнхзул тооцоо нийлсэн акт хийсэн. Би сарын үлдэгдэлтэй бол тооцоо нийлэх, санхүүгийн холбоотой хяналт тавих үүрэгтэй. Худалдааны төлөөлөгчөөс шивсэн падааныг би бичихгүй шууд команд өгч хэвлэж гаргадаг. Эхний захиалсан барааны төлбөр тооцоо орж ирээгүй тохиолдолд дараагийн захиалгыг цуцлах эрх надад байгаа боловч би ..., ... нарт итгэл хүлээлгэсэн. ... Намчингийн харилцагчид барааны төлбөрийг бэлнээр төлөөд Ганзориг авсан гэж Намчин надад хэлсэн… гэжээ. /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,

 

      Гэрч ...гийн ... Нарантуулын ойролцоо байрлах “Болор 19”, “Замбуулай” зэрэг харилцагч нарт захиалсан барааг нь хүргэж өгдөг байсан. Мөн захиалгын дагуу зарим бараануудыг Нарантуул зах дээр ачаа ачдаг том оврын автомашинуудад хүргэж өгөөд, орон нутаг руу явуулдаг байсан. ... Улсын дугаар болон жолоочийн нэрийг мэдэхгүй, анзаарч харж байгаагүй. Санаж байгаагаар ХӨ гэсэн серийн дугаартай том оврын ачааны машинууд байсан...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 205-207-р хуудас/,

 

Гэрч ...ын ... Түгээгч-жолооч нь худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу агуулахаас падаанаар барааг авч ачаад гарсан падааны хаягийн дагуу харилцагч нарт хүргэж өгөх үүрэгтэй. Түгээгч-жолооч нь падаан дээр бичигдсэн барааг төрөл нэрсийн дагуу харилцагч нарт хүлээлгэж өгөөд мөнгийг нь тэр дор нь аваад орой нь кассанд юм уу, банкинд мөнгөө тушаана. Бараа падаанаар агуулахаас гарна, падаан дээр түгээгч-жолооч, худалдааны төлөөлөгчийн нэр байна. Би 2015 оны 08 дугаар сард Ганзоригоос дайвар бараа авсан. Түгээгч-жолооч нар ажилдаа гарахдаа даацандаа тохирсон бараа ачих ёстой бөгөөд бага юм уу, их ачаатай гарч болдоггүй юм. Тийм учраас тухайн өдөр би даацандаа ачаагаа хүргэхийн тулд Ганзоригоос дайвар ачаа авсан. Ганзориг надад “нэг айлын л бараа аваад явчих, би үлдэгдэл бараагаа аваад явъя” гэхээр нь би нэг айлын бараа ачиж яваад АССЕТ худалдааны төв дээр буулгасан. Цаана нь миний нэрээр агуулахаас гарсан 2 айлын барааг Ганзориг ачаад явж байгаа. Би маргааш өглөө нь ачилтын хуудас нэг айлын зарлагын падаантай нь хамт Ганзоригт өгөөд “нөгөө хоёртойгоо нийлүүлээд санхүүд өгөөрэй” гэсэн...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 13-р хуудас/,

 

Гэрч ...гийн “...Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ...той тааралдсан ба миний шүд өвдөөд эмнэлэг явах шаардлагатай болсон тул бараагаа өгсөн. Тухайн бараа нь янз бүрийн 5.200.000 төгрөгийн бараа байсан. Барааны төлбөр тооцоог тушаагаагүйг мэдээд ...той холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Барааны төлбөрийг “Болор 19”-ийн нэрээр тушаасан талаар мэдэхгүй байна. Бараагаа бусдад шилжүүлэхдээ түгээлтийн албаны даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн үед дур мэдээд сольсон. Хүргэж өгөх ёстой байсан бараа Оргил бөөний төвийн бараа мөн байсныг санахгүй байна. Шилжүүлсэн барааны төлбөр тооцоог бэлнээр болон дансаар авдаг байсан. Нийт 5.200.000 төгрөгний бараа шилжүүлсэн… гэжээ. /хх-ийн 2-р хавтас 78-р хуудас/,

 

Гэрч ...ын “... ... 2014 онд манай ах Хөвсгөл аймагт бөөний төвтэй гээд сүү, мульт жүүс захиалаад өг гэж гуйсан. Барааны төлбөр  дараа сард орж ирдэг байсан ба 2015 оны 06 дугаар сараас эхэлж мөнгө нь орж ирэхээ больсон. Би ...той хамт ажилладаг, мөн барьцаа хөрөнгөтэй зэрэгт нь итгэж бараа өгдөг байсан. Би борлуулалтын урамшуулал авах гэж ...т падаан шивж өгч байгаагүй. ...т падаан бичиж өгч бараа шахдаг байсан нь худлаа. ...ийн төлбөр мөнгө орж ирэхгүй байгаа талаар байгууллагын удирдлагуудад хэлвэл ...т ажлын хариуцлага оногдуулах байх гэж бодсон. Гэтэл мөнгө орж ирэхгүй удаад байсан учраас бид байгууллагын удирдлагуудад мэдэгдсэн. Тухайн үед “Болор 19” идэвхигүй харилцагч байсан. “Болор 19”-ийн нэр дээр барааны төлбөрийг төлж байсан нь үнэн. Сардаа 1-2 удаа сүү аваад төлбөрийг сардаа багтаагаад төлдөг байсан. Би 2015 оны 06 дугаар сард жижиглэнгийн хэсэг рүү шилжсэн. Падаан шивэлтийг манай байгууллагын оператор хийдэг. ...ийн ах нь орон нутагт харъяалагддаг учир сардаа тооцоог тэглэх шаардлагатай. Би бөөний төлөөлөгч тул зээлээр бараа авах эрхтэй тул тусалсан. Худалдааны төлөөлөгч харилцагч нартайгаа харилцах ёстой боловч би ...ийн ахтай уулзаж байгаагүй. ... нь өөрөө миний харилцагч болоод байсан.  ... “төлбөр нь удахгүй ороод ирнэ” гэхээр нь итгэсэн. Худалдааны төлөөлөгч нэг харилцагчид 10.000.000 төгрөгийн зээлийн эрх олгох эрхтэй. ... “...” ХХК-нд 25.000.000 төгрөгний хохирол учруулахад миний буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. ... Би Алтанчулуу гэдэг хүнийг мэдэхгүй…гэжээ /хх-ийн 1-р хавтас 83-р хуудас, 2-р хавтас 10-13-р хуудас/,

          

Гэрч ...ийн “...  ... “Болор 19” гэдэг газрын 150 ширхэг мульт жүүсийг Нарантуул зах дээр түрдэг тэргэн дээр авч үлдэхээр нь “мөнгийг нь яах вэ” гэхэд “дансаар хийчихнэ” гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ... нь над руу залгаад “би Ялалт худалдааны төлөөлөгчөөр 100 пакет сүүний баримт гаргуулчихлаа, чи Нарантуул зах дээр машинд аваачаад өгчих” гэхээр нь би ...ийн хэлснээр аваачиж өгсөн. ... ... нь дээрх бараануудын тооцоог яаж, хэзээ хийсэн талаар мэдэхгүй...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/,

 

Гэрч ... “... Тухайн үед “Болор 19” манай харилцагч байсан ба би мульт жүүс, өглөө сүү зэрэг бараануудыг Нарантуул захын орон нутаг руу бараа ачдаг хэсэг дээр хүргэж өгөөд Хөвсгөл гэсэн дугаартай машинд ачуулдаг байсан. “Болор 19” харилцагч руу сард 2-4 удаа бараа явуулдаг байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 208-209-р хуудас/,

 

Гэрч ...ын ... Би энд ажиллаад 10 жил болж байна. Энэ хугацаанд 187-р лангуунд Алтанчулуу гэх залуу байгаагүй...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 214-215-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №141 дугаартай дүгнэлтэнд:  

1. “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гаргасан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан нь үндэслэлтэй байна.

2. “...” ХХК-нд түгээгчээр ажиллаж байсан ... нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд борлуулсан барааны орлогоос

“Болор 19“ буюу захын бөөний харилцагчтай үүссэн тооцооноос 10.640.000 төгрөг, үүнээс 2015.06.05-ны өдөр 2.520.000 төгрөг, 2015.06.16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.06.26-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 2.400.000 төгрөг, 2015.08.04-ний өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогооос

“Темол” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.760.000 төгрөг, үүнээс 2015.08.15-ны өдөр 2.560.000 төгрөг, 2015.08.20-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.09.01-ний өдөр 1.600.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

“Амила” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 2.520.000 төгрөг, үүнээс 2015.09.15-ны өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “Кайзер”-тэй үүссэн тооцооноос 1.326.000 төгрөг, үүнээс 2015.08.04-ний өдөр 1.326.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “Оргил бөөний төв” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.256.020 төгрөг, үүнээс 2015.09.16-ны өдөр 5.256.020 төгрөг нийт 25.502.020 төгрөгийг борлуулалтын орлогоос дутуу тушаасан байна. Иймд ... нь “...” ХХК-нд 25.502.020 төгрөгийг төлж барагдуулахаар байна.

3. “...” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт түүнтэй нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журам болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу үнэн зөв хөтөлсөн байна.

4. Бараа материалын борлуулалтын орлогоос нийт 25.502.020 төгрөгийг “...” ХХК-нд дутуу тушаасан байна. 

5. Эдийн засгийн шинжилгээний явцад дутагдал өөр бусад зүйл шинээр илрээгүй болно...гэжээ. /хх-ийн 1-р хавтас 55-58-р хуудас/,

         “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн тайлан /хх-ийн 1-р хавтас 28-30-р хуудас/,

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

Хохирол барагдуулах тухай хэлцэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч ... “...” ХХК-д түгээгч-жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, тэрээр  2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 25.502.020 төгрөгийн барааг завшиж, үрэгдүүлсэн буюу бусдад шилжүүлэн өгч дээрх дутагдал гарсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийн 141 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх ба шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгч нь харилцагч байсан байгууллагын нэрээр бараа захиалж өгч, өмнөх сарын тооцоог барагдуулаагүй байхад дахин захиалга хийсэн, тооцооны нягтлан бодогч нь харилцагчийн авлагын үлдэгдлийн мэдээг тухай бүр гаргаж, сарын эцсийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй зэргээр ажил, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

          Шүүгдэгч ... нь “...” ХХК-аас “Болор 19”, “Темол”, “Амила”, “Кайзер”, “Оргил” бөөний төв зэрэг байгууллагуудын нэрээр авсан бараанаас 25.502.020 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөрөө захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

            Иймд шүүгдэгч ...ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

            Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, агуулга болоод хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон байх тул ...ийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

            Шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч ...т холбогдох хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхэд улсын яллагчаас шүүгдэгч ...т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулах дүгнэлт гаргаж байсан боловч гэмт хэрэг гарсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй байхад өмнө гаргасан ялын дүгнэлтээс эрс зөрүүтэй буюу шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт гаргав.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... нь хохирлын тодорхой хувийг төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

        Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 820 дугаартай магадлалд “шүүгдэгч ...ийн урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээнд тохироогүй хөнгөн ял оногдуулсан” гэж дүгнэсэн ба шүүгдэгч ...ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон “...” ХХК-тай “Хохирол барагдуулах тухай” 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээнд зааснаар хохирлыг нөхөн төлөөгүй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч ... нь энэ гэмт хэрэг шалгагдаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн ба торгох ялыг биелүүлсэн тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанд тооцсон тогтоол гаргажээ. /хх-ийн 2-р хавтас 241-р хуудас/

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Гэмт хэргийн улмаас “...” ХХК-д учирсан хохирол 25.502.020 төгрөг, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан зардал  909.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан 909.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгч ...оос мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 17.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг төлсөн ба 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хохирол барагдуулах тухай” гэрээ байгуулахдаа үлдэгдэл 7.502.020 төгрөгийн хохирлыг сар бүрийн 20-ны өдөр 800.000 төгрөгөөр төлж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар хэлцэл байгуулсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн энэ өдрийн байдлаар төлөлт хийгдээгүй болох нь “...” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №19/01 албан бичгээр тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ...оос 7.502.020 төгрөг гаргуулж, “...” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

          Хавтаст хэрэгт “...” ХХК болон ... нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ /хх-ийн 1-р хавтас 199, 201-р хуудас/ авагдсан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017647 дугаартай гэрчилгээгээр “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7-р гудамжны 72 тоот” үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б.Давгадорж, Ч.Оюунчимэг, ... нар болох нь тогтоогдож байх ба дээрх үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлээгүй болно.

 

           Шүүгдэгч ... дээрх үл хөдлөх хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж барьцаа хөрөнгөнөөс хохирогчид учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч ... нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.