Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар аймгийн ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүү,

Шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Ж.Мөнхнасан, Б.Оюунбилэг /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д , тэдгээрийн өмгөөлөгч Б.Болормаа,

Шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Л-ын Б , Алаг адуучин овогт Б-н Б , Алаг адуучин овогт Б-ын Э, Тугчин овогт Б-ын Л , Самбил овогт М-ийн Д нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1964 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, “...... бүрд” ХХК-ийн ерөнхий захирал, “..............” ХХК-ний гүйцэтгэх захирал, .... аймгийн ........... дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн .. тоотод оршин суудаг, .... оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, ... оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ..дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14, 16-р зүйлийн 1,2-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721 дүгээр зүйлийн 1721.1 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ...... одон, салбарын тэргүүнээр шагнуулж байсан, ...... регистрийн дугаартай, Тугчин овогтой Л-ын Б ,

Монгол Улсын иргэн, халх, 1961 оны 11 дүгээр сарын 15-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн .. тоотод оршин суух хаягтай, .... оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ........ регистрийн дугаартай, Алаг адуучин овогтой Б-ийн Б ,

Монгол Улсын иргэн, халх, ....оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..... багийн 1-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ........ регистрийн дугаартай, Самбил овогтой М-ийн Д ,

Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдө төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... хороололын ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... регистрийн дугаартай, Алаг адуучин овогтой Б-ын Э,

Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ...... регистрийн дугаартай, Тугчин овогтой Б-ын Л .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б , Б.Л , Б.Б , М.Д , Б.Э нар нь Говь-Алтай аймгийн .......сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э , хэсгийн төлөөлөгч Б.Б  нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Энэ хэрэгтэй танилцахад улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй үйлдэл байхгүй. Би машинтай очиход куртиктай хүүхэн ирээд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л.Б алт ухаад явж байна гэж хэлээд бичлэг хийгээд байсан. Би машинаас буугаагүй та нар ямар хүмүүс, ямар учиртай явж байгаа юм бэ? бичиг баримтаа үзүүлэх боломж байна уу? гэхэд Б.Б  цагдаагийн үнэмлэх байсан. Ц.Э-ынх байгаль орчны байцаагчийн хугацаа дууссан үнэмлэх байсан. Тэгээд би яагаад хугацаа дууссан үнэмлэхтэй явж байгаа юм бэ? гэж хэлээд үнэмлэхийг нь авч халаасалсан. Бусад зүйлийг хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтэй тодорхой ярьсан байх тул өөр хэлэх зүйл байхгүй... Манай техникийг гуйгаад авч явсан. Тэгээд машины шаариг эвдэрсэн гэж хэлэхээр нь очсон... М.Д  авч явсан... Хохирогчийг түлхэж унагаасан зүйл байхгүй. Цагдаа байсан, мөн хажууд олон хүн байхад би ганц эмэгтэйгээ цохиж унагаах надад хүмүүжил, ёс зүй байхгүй... Ирээд зогсоход л зураг аваад бичлэг хийгээд байсан. Тэгээд Б.Б  ирээд хаанаас явж байгаа юм бэ? гэж хэлэхээр нь аймгаас явж байна гэж хэлсэн. Ямар нэгэн удирдамж үзүүлээгүй... Хугацаа дууссан үнэмлэхтэй учир мэргэжлийн хяналтын газар шалгуулахаар авсан... Ямар ажиллагаа хийх талаар хэлээгүй. Очиход шууд бичлэг хийгээд эхэлсэн... Өнөөдөр надтай холбоотой шүүх хуралдаан болж байгаа нь олон нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Иймээс төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Өмгөөлөгч нарын хэлж байгаа үгнээс хараад хавтаст хэргийн нарийн хуулийн зүйлийг мэдэхгүй байна. Ц.Э-ыг маргааш өглөө 6 цагт явна гэж хэлж байгаа. Д  урд өдөр нь удирдамж гарсан байж өглөө 6 цагт явна гэдэг илэрхийлэл байсан юм болов уу? гэсэн санаа байна. Гэмт хэрэг хийгээгүй учир цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 ны 03 дугаар сары 17-ны өдөр Бугат сумын нутагт явж байсан. Би машинтай үлдсэн машин дотор байхад бор УАЗ-469 машин ирсэн. Тэгээд цагдаа бууж ирээд ямар учиртай хүмүүс юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь бид нар юу ч мэдэхгүй хариуцаж яваа хүмүүс нөгөө машинтай явж байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд бичлэг хийсэн. Тэгэхээр нь би нүүрээ нуухад чи шоронгийн оргодол юм уу? яагаад нүүрээ нуугаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд Б.Б  Б.Энх-Алдар нар ирээд утсыг нь авчих гэж хэлсэн. Тэгээд гараас нь утсыг булааж авсан... Хоёр жийп, нэг хово машинтай арвуулаа явж байсан... Газраас дээж авна гэхээр нь хамт явсан... Бичлэг хийгээд байхаар нь би нүүрээ хаасан чинь чи нүүрээ нуугаад шоронгийн оргодол юм уу? гэж хэлсэн... Б.Б-ыг утсыг нь  авчих гэж хэлэхээр нь би авсан... Ирээд хаанаас яваа ямар учиртай хүмүүс юм бэ? гэж асуусан. Тэгээд мэдэхгүй гэж хэлэхэд яагаад мэддэггүй юм бэ? гэж хэлээд бичлэг хийсэн... Очино гэсэн газраа очоогүй. Очих газраа сайн мэдэхгүй байсан... Л.Б  Ц.Э-ыг цохихыг хараагүй... Төрийн албан хаагчийн заналхийлж, хүч хэрэглэсэн зүйл байхгүй учир цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би аймаг дээр байж байгаад Л.Б , М.Д  нар явъя гэж хэлэхээр нь хамт явсан. Тухайн очино гэсэн газраа очоогүй байсан. Хамар дээр бор ногоон өнгийн УАЗ-469 машин байхаар нь яваад очсон. Тэгээд эд зүйлээ хураалгасан. Ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд Л.Б  гуай ирээд үнэмлэхний хугацаа нь дууссан байна. Эд зүйлээ буцааж ав гэж хэлэхээр нь бүх зүйлээ буцааж авсан. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Би Б.Л-ыг утсыг нь ав гэж хэлсэн зүйл байхгүй. Би ямар ч эсэргүүцэл гаргаагүй... Бичиг баримтын хугацаа дууссан учир хураах эрх байхгүй Л.Б  гуай  эд зүйлээ буцаагаад ав гэхээр нь авсан... Би буулгаж авсан... Би гарын үсэг зурсан. Ялыг хөнгөлөөд тэнсэж гарна гэж хэлсэн... Цагдаа бууж ирээд бичиг баримт аваад араас нь улсын байцаагч бууж ирээд юм бичсэн... Л.Б  Ц.Э-ыг цохихыг хараагүй, унаж байхыг үзсэн... Цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шивээт гэх газраас дээж авахаар Л.Б  гуайн экскаваторыг түрээслэхээр гэрээ хийгээд аваад явсан. Тэгээд тэр газраа очиж чадаагүй байсан. Цас ихтэй байсан учир цас ухаад 8 хоног явсан. Тэгээд явж байгаад бор УАЗ-469-тэй хүмүүстэй таарсан. Тэр хүмүүс хэсгийн төлөөлөгч Б.Б , Ц.Э  мөн 4 хүний хамт явж байсан. Тэгээд дээж авах гээд явж байна гэж хэлэхэд та нар тэгэхгүй одоо буц гэж хэлсэн. Тэгээд бид нар буцсан... Дээж авах гээд явсан... Тухайн нутгийн хүмүүс дээж аваад олборлолт хийж болдог гэж хэлэхээр нь дээж авч үзэхээр явж байсан... Хугацаа нь дууссан үнэмлэхтэй учир хураах эрхгүй гэж үзээд эд зүйлээ авсан... Бугатын Шивээт гэдэг газар... Очоогүй байсан... Л.Б  Ц.Э-ыг цохихыг хараагүй... Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уг хүмүүстэй Шивээт гэх газар руу хамт явж байсан. Хамт явж байх замд уулын орой дээр УАЗ-469 маркийн бор ногоон машин зогсож байсан. Тэгээд аав бид хоёр түрүүлж очоод багаж тоног төхөөрөмж байдаг юм болов уу? гээд очиход машин дотроос хэсгийн төлөөлөгч Б.Б , Ц.Э  нар бууж ирээд шалгалт хийсэн.  Ямар зорилгоор яах гэж яваа юм бэ? гэж асуухаар нь дээж авах гэж яваа гэж хэлсэн. Тэгээд би аавын машиныг барьж явсан, надад бичиг баримт байгаагүй учир  аавын бичиг баримтыг хурааж авсан. Тэгээд машинд байсан эд зүйлийг буулгаж шалгасан. Удаагүй байхад Л.Б , М.Даваадорж хоёр ирсэн... Тэр хүн бичлэг хийгээд байсан. Л.Б  гуай машины цонхоор бичиг баримтыг нь шалгасан. Тэгэхэд Б.Б-гийн бичиг баримтыг өгөөд Ц.Э-ын бичиг баримтын хугацаа дууссан байна гэж хэлсэн. Л.Б  гуайг ирэхэд бүх эд зүйлээ хураалгасан байсан. Генератор машины хойд талд бусад эд зүйл нь газарт байсан. Л.Б  гуай ирээд наадах чинь прокурорын зөвшөөрөлгүй, байцаагчийн үнэмлэхний хугацаа дууссан байна. Энэ хүмүүсийг ямар учиртай гэдгийг мэдэхгүй эд зүйлээ ав гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Э бичлэг хийгээд байсан... Л.Б  гуайг ирэхэд бичлэг хийж эхэлсэн... Бичлэг хийж байхад бичиг баримтыг нь хурааж авсан... Генератор буюу мотор ачсан байсан... Эсэргүүцэл үзүүлээгүй... Эсэргүүцсэн зүйл байхгүй... Урд хамар дээр машин зогсож байхаар нь бид хоёр очсон... Багаж зэвсэг асуух гэж очсон... Төлөөлөгч болон улсын байцаагч мөн 3 хүн байсан. Ямар ажлаар яаж явж байгаа юм бэ?  гэж асуусан. Тэгээд аавын бичиг баримтыг хурааж авсан... Зөрчил гаргаагүй байсан. Тусламж гуйх гэж тухайн машин дээр очсон... Ажлын удирдамж үзүүлээгүй... Хулстайн аманд экскаватор явж байсан. Тэгээд бид нар араас нь очоод Ланд-80 машинд суусан... Л.Б Ц.Э-ыг цохихыг хараагүй... Хэргийг  цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 сарын 14-ний үед иргэдээс хууль бусаар алт олборлох гээд том техник машин яваад байна гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу 2017 оны 03 сарын 17-нд Сумын засаг даргын орлогч Ц.Д-аар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Хууль бусаар алт олборлож байгаа гэх Бугат сумын Шивээт гэдэг газарт очсон. Уг газарт очиход машин тэрэг байхгүй байсан. Тэр хавьд том машины мөр байсан мөрийг нь дагаж явсаар ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү 1 км зайд машинтай хүмүүс дээр очсон. Хамгийн түрүүнд Land 80 машин түүний ард Land 105 машин байсан. Land 80 машинтай хүмүүсээс мулдак утастай нь, мэдрэгчний таваг, мэдрэгчний хөл, цахилгаан үүсгэгч мотор зэрэг зүйлсийг хураан авсан. Ингээд өөрийн эрх үүргийн дагуу эд зүйлд үзлэг хийж хураан авч тэмдэглэл хөтөлсөн, Үүний дараа Land 105 машинтай Б  гэдэг хүн хүрч ирэхээр нь хэсгийн төлөөлөгч бид 2 өөрийн эрх үүргийн дагуу үнэмлэхээ үзүүлж хяналт шалгалт хийж явж байна гэсэн. Батжаргал хэсгийн төлөөлөгч Б  бид 2-ын үнэмлэхийг үзээд авсан боловч буцааж өгөөгүй. Би үнэмлэхийг буцааж өгөхийг шаардсан боловч миний үнэмлэхний хугацааг дууссан байна гээд өгөөгүй. Хугацаа дууссан ч хяналт шалгалт хийх эрхтэй талаар хэлэхэд хууль бус бичиг баримт үзүүлж хуурч мэхэлж байна гээд хураасан эд зүйлсийг машинаас ав гэж хэлээд өөрөө машинаас бууж ирээд УАЗ 469 машины баруун хойд талын хаалгыг онгойлгох гэхээр би онгойлгож болохгүй эд зүйлийг өгөхгүй гэж машины хаалган дээр очсон чинь намайг Б  тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б-гийн хяналт шалгалтын явцад бичлэг хийж байсан миний LG маркын гар утсыг хамт явж байсан залуучууд нь хэсгийн төлөөлөгчөөс булаан авсан..." гэх мэдүүлэг /1-р хх 55-56-рт/,

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 03 сарын 17-нд Бугат сумд ажлын байрандаа байж байхад Бугат сумын Засаг даргын орлогч Ц.Д ирж Бугат сумын Хулс гэх газар өгсөөд трактор, улаан өнгийн ачааны НОWO, 2 ланд машин явж байна тэрийг шалгаж ирнэ. Өглөө хяналтын улсын байцаагч Ц.Э , мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн   Б.С , Засаг даргын орлогч Ц.Д  нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 03 сарын 17-ны 09 цагт Бугат сумын нутаг 2-р баг Шивээт гэх газарт ертөнцийн зүгээр баруун хойш чиглэлд автомашины тод мөр гарсан байсан түүнийг дагаж 1 км орчим явж байтал 77-11 УНК улсын дугаартай ногоон өнгийн Ланд круйзер маркын авто машин хамар дээр зогсож байхад нь шалгахад Алаг адуут овогт Б  овогтой Б  төрсөн хүүгийн хамт явж байсан хүүхдэд нь бичиг баримт байгаагүй. Б-ын машины бичиг баримт жолооны үнэмлэхийг аваад Байгаль орчны улсын байцаагч Ц.Энхтуул машины ард ачиж явсан мэдрэгчний 2 ширхэг таваг, мулдак утастай, КМ-4000 загварын цахилгаан үүсгэгч, багаж зэргийг хураан авах тэмдэглэл үйлдэн Засаг даргын тамгын газрын машины ард ачсан. Тэгээд удалгүй саарал өнгийн ланд круйзер маркын машинтай Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгч Батжаргал гэдэг хүн нэг залуутай ирсэн. Амрыг эрье та бичиг баримтаа шалгуулна уу гэтэл байхгүй танай цагдаа нар хураагаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд та нарын бичиг баримтыг үзэж болох уу ямар юмнууд ирээд юу шалгах гээд байгааг би мэдэхгүй байна гээд байцаагчийн чинь үнэмлэхийг үзье гээд Ц.Э  бид 2 үнэмлэхээ үзүүлтэл уншина гэж хэлээд авсан үзэж байхдаа аваад дээлнийхээ дотор талын зүүн дээд энгэрийн халаасанд хийсэн. Бичиг баримтаа авья гэтэл хугацаа нь дууссан бичиг баримт авч явдаг юм уу гээд үнэмлэх өгөөгүй. Миний үнэмлэх хугацаа дуусаагүй байгаа ямар шалтгаан зорилгоор авч байгааг чинь асууж болох уу та ямар эрх мэдэлтэй хүн болохоор төрийн албан хаагч нарын баримт бичиг аваад өгөхгүй байгаа юм бэ гэтэл авч байна яадаг юм гэж хэлсэн. За та машиныхаа багажийг онгойлгоодох гэтэл прокуророос үзлэг нэгжлэг хийх бичгээ аваад ир та нар шиг юм машин тэрэг шалгадаггүй байх гээд машинаасаа бууж ирээд   наад хураалгасан юмнуудаа ав гэж хэлсэн. Машины зөв талаар Б.Б хүүтэйгээ ирээд машины хаалга онгойлгоод юмаа буулгах гэж байхад би тэдний мернөөс барьж аваад та нар түр хураан авсан зүйлийг хүчээр авах эрх байхгүй боль гэж хаалгаа хаагаад тэднийг түлхсэн. Тэгээд Б  болон хүүхдүүдийг машин руу оруулахгүй хориглоод зогсож байтал Б  машины араас та нар юу хийгээд байгаа юм хураалгасан юмнуудаа аваач машины баруун талын хойд хаалгаар ороод машины хойд талын суудлыг хүчтэй хүчтэй татаад энэ түгжээ нь яаж онгойдог юм гээд орилсон. Гэтэл Б-ын хажууд зогсож байсан байгаль орчны улсын байцаагч  Ц.Э  машины хойд талд унаад өнхөрсөн. Би очиж босгоод Б-ыг барьж аваад та яахаар төрийн албан хаагч ажил үүргээ хийж гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж байгаа юм гэж асуутал та нарт ямар эрх байдаг юм гэж зогсож байхад Б  болон түүний хүү бас нэг үл таних залуу хураалгасан юмнуудаа  аваад машиндаа хийсэн. Засаг даргын орлогч Ц.Д  энэ олон залуутай бүтэхгүй юм байна. Аймгийн цагдаа руу залгаж бүрэлдэхүүн дууд гэж хэлсэн тэгээд сүлжээнд гарч Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Г.Т  даргатай холбогдож нөхцөл байдлыг танилцуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх 59-61-рт/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...хүмүүс алт ухаад байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхээр явсан юм. Шивээт гэх газарт очтол цастай байсан 2 машины шинэ мөр гарсан байсан. Тэр хүмүүс босс ирнэ гээд байсан. Удалгүй Б  ирсэн. Хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 очоод өөрсдийгөө танилцуулж үзлэг шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Мөн албаны 2 үнэмлэхээ үзүүлсэн ба Б  үнэмлэхийг авч үзээд шууд кармаандаа хийсэн. Тэгээд Б  хураалгасан эд зүйлсээ ав гэж хэлсэн. Ланд 80-тай хүмүүс миний машины хаалгыг онгойлгоод булаагаад авсан. Энэ үед байгаль орчны байцаагч намайг цохиод унагачихлаа гээд машины ард орилоод байсан...Цохисон талаар би өөрийн нүдээр хараагүй...Хэсгийн төлөөлөгч Баярманлайн үнэмлэхийг буцааж өгсөн, харин Ц.Э  байцаагчийн үнэмлэхийг өгөөгүй...” гэх мэдүүлэг/хх 63-64-рт/,

Гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 03 сарын 11-ний өдөр Хово машинтай Авирмэд бид Бугат сумруу явсан юм. Бугатын нутагт очоод 7 хоног цас ухсан. Алт ухах газраа дөхөж явсан чинь Бугат сумын гэх дотроо цагдаа суулгасан бор УАЗ469 машинтай хүмүүс ирсэн. Тэд нар бидний өмнө Б , Бүлтэг нартай уулзсан гэсэн ба бидэн дээр ирээд “Хаанаас ямар зорилготой ямар хүмүүс вэ” гэж асуугаад, биднийг машинаас буулгасан...цагдаа хувцастай залуу гар утсаараа ирснээсээ хойш бичлэг хийж байсан. Л  бууж ирснийхээ дараа цагдаагийн араас нь утсыг нь булаагаад авчихсан...” гэх мэдүүлэг/1-р хх 65-рт/,

Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 сарын 17-ны өдөр малчдаас ирсэн мэдээллийн дагуу бид нар Шивээт гэх газар уу явсан. Тэгээд яваад очтол алт гарч байгаа газар хүн байхгүй байсан. Зуны замаар нь хойшоо эргээд явж байтал Ланд 80 болон Ланд 105 маркын машинтай тааралдсан. Ланд 80 түрүүлээд гараад ирсэн юм...бичиг баримтыг үзээд мэдрэгчний 2 гар, мотор, мулдакны урд талын хошуу, 2 мэдрэгчний таваг хураасан. Тэр хүмүүс манай босс ирнэ гээд байсан ба удалгүй Б  ирэхэд хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 үнэмлэхээ үзүүлсэн боловч Ц.Э-ын үнэмлэхний хугацаа нь дууссан байна, та нарт хураан авах эрх байхгүй. Хураалгасан зүйлсээ ав” гэж тэр хүмүүстээ хэлээд, өөрөө машинаасаа бууж ирсэн. Ланд 80-тай явж байсан хүмүүс нь бууж ирээд хураалгасан эд зүйлээ машины зүүн талд очоод хаалгыг нь онгойлгоод авсан...Б гэдэг хүн машиндаа сууж байхад хэсгийн төлөөлөгч Б  болон байгаль орчны байцаагч Э  нар очиж машиных нь цонхоор үнэмлэхээ үзүүлсэн чинь авсан. Б-н үнэмлэхийг буцааж өгсөн, харин Энхтуул байцаагчийн үнэмлэхийг өгөөгүй. Хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 67-68-рт/,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 сарын 17-ны өдөр малчдаас ирсэн мэдээллийн дагуу бид нар Шивээт гэх газар очтол тэнд хүн байгаагүй. Шинээр ухсан зүйл ажиглагдаагүй. Цастай байсан ба хоёр машины мөр гарсан байсан. Түүнийг дагаад явж байтал урдаас Ландкруйзер 80 маркийн ногоон өнгийн автомашин гарч ирсэн. Тэгээд бид машиныг зогсоож шалгасан юм. Тэгээд бичиг баримтыг нь үзээд мотор, мулдак, мэдрэгч зэргийг хураасан. Удалгүй Б  гэдэг хүн ирсэн...Э  хураан авсан тэмдэглэлээ бичиж байтал хураасан зүйлийг хүч хэрэглэн булаан авсан...Хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 очоод өөрсдийгөө танилцуулж, үзлэг шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн юм. Мөн албаны үнэмлэхээ үзүүлсэн ба Б  үнэмлэхийг авч үзээд халаасандаа хийсэн. Тэгээд Б  нь хураалгасан эд зүйлээ ав гэж хүмүүстээ хэлсэн...Хэсгийн төлөөлөгчийн бичиг баримтыг машиндаа оруулж суулгаж өгөөд, Э-ын бичиг баримтыг болон утсыг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг/1-р хх 69-70-рт/,

Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...хэсгийн төлөөлөгч нь чи шаардлага эсэргүүцлээ гэж маргасан. Машинаас Л  буухгүй байсан. Сүүлдээ тэр цагдаа хөл гараас нь татаад буулгасан...Утас булаагаад авчихлаа гээд хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч Л  нар хоорондоо зууралдаад байсан...” гэх мэдүүлэг/1-р хх1-72-рт/

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ц.Э-ын улсын байцаагчийн эрхийг цуцлаагүй. Аймгийн мэргэжлийн хяналтын газрөөс жил бүр оны төгсгөлд байцаагч нарын ажлыг Мэргэжлийн хяналтын газар болон сумын засаг дарга, улсын байцаагчийн хамтын үйл ажиллагааны гэрээг дүгнэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлдэг.  МХГ нь үүргээ хэвийн гүйцэтгэсэн байцаагч нарын үнэмлэхийг сунгаж, хангалтгүй ажилласан байцаагч нарын улсын байцаагчийн эрхийг цуцалдаг. Манай аймгийн байцаагч нарын хувьд бог малын мялзан өвчин, бөхөнгийн өвчлөл зэргээс хамаарч 2016 оны 12 сараас 2017 оны 03 сарын хүртэл хөдөөгүүр ажилласан юм. Үүнээс үүдэж байцаагч нарын хувьд ажил 3 сард дүгнэгдэж, ажил дүгнэсэн материал, хугацаа сунгуулах улсын байцаагчийн үнэмлэхийг МХЕГ-т 2017 оны 03 сарын 24-ны өдөр 03/122 тоотоор хүргүүлсэн. МХЕГ-ын даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн б/59 тоот тушаалаар улсын байцаагч нарын эрх нь сунгагдсан. Харин байцаагч нарын эрх сунгагдсан үнэмлэх нь баталгаат шуудангаар ирдэг тул нэлээд хугацаа алдаж ирсэн байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх  76-рт/

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “...Хүмүүс алт олборлож байна гэж сонсоод очиж дээж авч үзье гээд Б, Д, Э, Л нартай хамт Бугат сумруу явсан юм. Би Ланд 80 маркийн машинтай түрүүлээд явж байтал бор өнгийн УАЗ 469 машинтай хүмүүс зогсоосон. Тэр хүмүүс миний машины бичиг баримт, мотор, мулдак, мэдрэгчний таваг зэргийг хураан авсан. Б  өөрийнхөө машинтай араас ирээд Байгаль хамгаалагч гэх эмэгтэйтэй маргалдсан. Тэр эмэгтэйн “Үнэмлэхний хугацаа нь дууссан байна. Хурааж авах эрхгүй байна. Хураалгасан эд зүйлээ буцааж ав” гэж хэлсэн. Надаас хураасан зүйлийг машины арын суудал дээр тавьчихсан байхлаар нь би буцааж аваад машиндаа ачсан... Би эд зүйлээ хураалга гэхлээр нь хураалгасан. Тэгээд буцааж авсан. Хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг/1-р хх 100-101-рт/,

Гэрч Ш.Ж-ын мөрдөн байцаалтад мэлүүлсэн: “...МХЕГ-ын даргын тушаалаар улсын байцаагчийн эрх олгосон тушаал гарсан бол улсын байцаагчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээдэг. Ц.Э  нь тухайн үед улсын байцаагчийн эрхтэй байсан. Одоо ч улсын байцаагчийн эрх нь цуцлагдаагүй ажлаа хийж байгаа. Улсын байцаагчийн үнэмлэхийг жилд нэг удаа сунгадаг. Тухайн үед аймаг сумдын улсын байцаагч нарын үнэмлэх МХЕГ-т хүргэгдсэн боловч сунгагдаагүй байсан. Эрхийг сунгахдаа үнэмлэхийг тэр чигт нь биш зөвхөн хавсралтыг сунгаж олгодог. Үнэмлэх сунгагдаагүй нь улсын байцаагчийн эрхийг цуцлагдсан гэсэн үг биш юм. МХЕГ-ын даргын тушаалаар л улсын байцаагчийн эрхийг цуцалдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27.1.6-д зааснаар “.../Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах эрхтэй...” гэж заасан байдаг. Тэгэхээр алт олборлох багаж, хэрэгслийг хураах эрхтэй. Байцаагч нь иргэдийн мэдээлэл, гомдол хүсэлтийн дагуу, эсвэл төлөвлөгөөтэй хяналт шалгалтаа хийж байх үед нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох гэж явж байгаа нь зөрчил юм. Үүнийг таслан зогсоож, багаж хэрэгслийг нь улсын байцаагч хураах эрхтэй...” гэх мэдүүлэг/2-р хх 57-58-рт/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хяналт шалгалт хийх удирдамж 1хх-8-рт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл 1хх-15-рт, Ц.Э-ын ажлын байрны тодорхойлолт 1хх-213-рт, хамтын үйл ажиллагааны гэрээ 1хх-217-рт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал 1хх-219-рт, Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал 1хх-220-рт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 01/618 дугаартай албан бичиг, 384 дугаартай албан бичиг 2хх-30-31-рт, давж заалдах шатны шүүхийн 12 дугаартай магадлал, хяналтын шатны шүүхийн 284 дугаартай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг мэдүүлгийн бус нотлох баримтуудыг шинжлэн судлуулна. Б.Б-ын тайлбар 1хх-18-рт, Б.Э-ын тайлбар 1хх-22-рт, хохирогч Ц.Э-ын мэдүүлэг 1хх56-57-рт, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг 1хх-60-61-рт, гэрч Б-ийн мэдүүлэг 1хх63-64-рт, гэрч Н-гийн мэдүүлэг 1хх-65-рт, гэрч Д-ын мэдүүлэг 1хх-67-68-рт, гэрч С-ын мэдүүлэг 1хх-69-70-рт, гэрч А-ийн мэдүүлэг 1хх-71-72-рт, гэрч Б-ын мэдүүлэг 1хх-74-рт, гэрч Б-ын мэдүүлэг 1хх-76-рт, гэрч Ж-ын мэдүүлэг 2хх-57-58-рт  зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хүсэлтээр: Аймгийн Цагдаагийн газарт гаргасан Ц.Э-ын гомдол огноо байхгүй 1хх-3-рт, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар 0117 дугаартай Цагдаагийн газарт явуулсан албан бичиг 1хх-7-рт, хяналт шалгалт хийх удирдамж 1хх-8-рт, гэрэл зургууд 1хх-9-10-рт, ухсан нүхний гэрэл зураг 1хх-11-рт, гэрэл зургийн хуулбарууд 1хх-12-13-рт, ухсан нүхтэй газрын гэрэл зураг 1хх-14-рт, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл 1хх-15-рт, 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гараар бичсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл 1хх27-рт, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол 1хх54-рт, тухайн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч байлцуулаагүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2хх-207-рт, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Л.Б-ыг яллагдагчаар татах  тухай тогтоол 1хх-210-рт, Л.Б  гарын үсэг зураагүй он сар өдөр байхгүй. Яллагдагчийг байцаасан тэмдэглэл 1хх211-рт, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг болон хариу баримтууд хуулбар үнэн, тамга тэмдэг дарагдаагүй 2хх-38-53-рт, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол 2хх76-рт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Гэрч Б-ийн мэдүүлэг 1хх-63-рт, гэрч Д-ын мэдүүлэг 1хх-67-рт, гэрч С-ын мэдүүлэг, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгч нараас улсын яллагч асуухдаа Ц.Э-ыг унахад хажууд нь хэн байсан гэж асуусан. Тэгэхээр хэсгийн төлөөлөгч Б.Б  байсан гэдэг Б.Б  нь Л.Б  Ц.Э-ыг цохисон эсэхийг хараагүй гэдэг нь мэдүүлгээр нь нотлогдож байна. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эмчийн тодорхойлолт 1хх-27-рт, гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээс харахад цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал харагддаг. Шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нар нэг өмгөөлөгчтэй боловч өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг нь бүгд зөрүүтэй байна. Б.Б  өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт эд зүйлийг хурааж аваад гарын үсэг зур гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан гэж мэдүүлж байна. Гэтэл өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт намайг гарын үсэг зур гэхэд би гарын үсэг зураагүй гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ын хурааж авсан эд зүйлийн доор гарын үсэг зур гэж хэлэхээр нь би гарын үсэг зураагүй, аавыг гарын үсэг зур гэхэд аав гарын үсэг зураагүй гэх мэдүүлэг, Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б  гуай та нарын бичиг баримтын хугацаа дууссан байна гэж хэлээд машинаас буу ирсэн. Тэгэхээр нь буулгах юм байна гээд машинаас буулгасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Л.Б  гуай та нар буулга гэхээр нь би буулгасан гэх зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна. Үүнээс харахад энэ хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад цахим сүлжээгээр Л.Б-ыг буруутай юм шиг маш дэлгэрэнгүй мэдээлэл гарсан байгаа. Шүүгдэгч нарын мэдүүлэг өмнөх шүүх хуралдаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд байгаа юм бэ? анхны шүүх хуралдаанд Б.Э ажилгүй байсан, дараагийн шүүх хуралдаанд байгаль орчны газар жолооч ажилтай гэж мэдүүлсэн, өнөөдрийн шүүх хуралдаанд байгаль орчны газар байцаагч гэж байна. Тэгэхээр мэдүүлгийн зөрүү нь цаад талд нь улс төрийн үйл ажиллагаа явагдаад байна уу? гэдэг үүднээс эдгээр мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хүсэлтээр: Сүүлд хохирогч Ц.Э-ын гаргаж өгсөн бичиг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нарын өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хохирогч Б.Ба-гийн тайлбар 1хх-16-17-рт, гэрч Б-гийн мэдүүлэг 1хх-66-рт, шүүгдэгч М.Д-ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор О-ын мэдүүлэг хх-73-рт, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх149, 155, 167-рт, багийн засаг дарга нарын тодорхойлолт хх141, 146, 169-рт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б.Б-гийн өгсөн тайлбар /1хх-16-17-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Э-аас 2 дугаар удаа авсан тайлбар /1хх-26-27-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б-гийн дахин авсан тайлбар /1хх-28-30-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Овгор овогтой Ц-ын Д-ын тайлбар /1хх-32-рт/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хойд овогтой Г-ийн Д-гийн тайлбар /1хх-34-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Тугчин овогтой М-ийн Н-ийн тайлбар /хх-36-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Жоожлой овогтой Ц-гийн Б-ийн тайлбар /хх-39-40-рт/, 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Самил овогтой М-ийн Д-ийн тайлбар /хх-41-рт/, 2017 оны 05  дугаар сарын 24-ний өдрийн Тугчин овогтой Б-гийн Б-гийн тайлбар /хх-58-61-рт/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрч Н-гийн Б-гийн мэдүүлэг /хх-62-рт/, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-63-64-рт/, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрч М.Н-гийн мэдүүлэг /хх-65-рт/, гэрч Д-ын мэдүүлэг /1хх-68-рт/, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрч Б-ийн С-ын мэдүүлэг /хх-69-70-рт/, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ч.А-ийн мэдүүлэг /хх-71-72-рт/, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /2хх-70-рт/ Ц.Э- гэдэг хүн Б.Л-ыг танихгүй хараа ч үгүй, миний утсыг Б.Б-ай авч явж байгаад булаалгасан байсан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл Ц.Э-ыг эсэргүүцсэн гэдэг байдлаар яллаж яллагдагчаар татсан байдал нь энэ тогтоолоос харагдаж байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон  эд мөрийн баримтаар хураагдсан молдок, цахилгаан үүсгэвэр буюу  мотор зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.  

 

Хэргийн нөхцөл байдлыг тодруулбал: Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Б-гийн баталсан удирдамжийн дагуу Бугат сумын Засаг даргын орлогч Ц.Д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э , хэсгийн төлөөлөгч Б.Б , мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн Б.С , жолооч Ц.Б  нарын бүрэлдэхүүнтэй тамгын газраас томилогдсон ажилтнууд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бугат сумын Хөвчийн нурууны Шивээт гэх газрын орчимд хяналт шалгалт хийж явахдаа Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э  нь шүүгдэгч Б.Б , Б.Э нараас мэдрэгчний таваг 2 ширхэг, хянах 2 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэргийг тэмдэглэл үйлдэн түр хураан авчээ. Улмаар шүүгдэгч Л.Б , М.Д  нар  ирэхэд хэсгийн төлөөлөгч хохирогч Б.Б шүүгдэгч Л.Б  нарыг бичиг баримтаа шалгуулж машинд үзлэг хийхийг шаардахад шүүгдэгч Л.Б  нь “...баримт бичиг байхгүй танай цагдаа нар авсан та нарт үзлэг хийх эрх байхгүй гэж хэлээд та нар юун хүмүүс вэ, бичиг баримтаа үзүүл гэж хохирогч Ц.Э , Б.Б  нарын бичиг баримтыг үзэж авсан бөгөөд Л.Б  нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э-ын үнэмлэхний хугацаа нь дууссан байна, хураалгасан зүйлүүдээ буцаагаад ав гэснээс болж тухайн маргаан үүсч, шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нар хураалгасан эд зүйлээ буцаан авсан, мөн буцаан авахдаа хохирогч Ц.Э-ыг шүүгдэгч Л.Б  тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан  үйлдэл гарсан байна. Үүний дараа хэсгийн төлөөлөгч Б.Б нь хохирогч Ц.Э-ын гар утсаар бичлэг хийх үед шүүгдэгч Б.Л  нь уг гар утасыг булаан авсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан, яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол буюу  шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, Б.Л , М.Д  нарын гаргасан үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайлбал:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараахь тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана..”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...Цагдаагийн алба хаагч хүний бичиг баримтыг шалгах явцад дараахь үндэслэл бүхий сэжиг илэрсэн тохиолдолд энэ хуулийн 24/Тайлбар авах/, 26/Түр саатуулах/, 29/Үзлэг хийх/, 30/Эд зүйл, баримт бичиг түр хураан авах/ дугаар зүйлд заасан ажиллагааг явуулна…” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хэсгийн төлөөлөгч Б.Б  нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрхийн дагуу бичиг баримтыг шалгах ажиллагааг явуулж харин эд зүйл хураан авах ажиллагааг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э  хэрэгжүүлсэн байна. Энэ нь хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Land-80 машинтай хүмүүсээс мулдак утастай нь, мэдрэгчний таваг, мэдрэгчний хөл, цахилгаан үүсгэгч мотор зэрэг зүйлсийг хураан авсан. Ингээд өөрийн эрх, үүргийн дагуу эд зүйлд үзлэг хийж хурааж авч тэмдэглэл хөтөлсөн...” гэх мэдүүлэг/1-р хх 55-56-рт/, хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...77-11 УНК улсын дугаартай ногоон өнгийн Ланд круйзер маркын автомашин хамар дээр зогсож байхад нь шалгахад Алаг адуут овогт Б  овогтой Б  төрсөн хүүгийн хамт явж байсан. Хүүхдэд нь бичиг баримт байгаагүй. Буманжаргалын машины бичиг баримт, жолооны үнэмлэхийг аваад Байгаль орчны байцаагч Ц.Э  нь машины ард ачиж явсан мэдрэгчний 2 ширхэг таваг, хянах 2 ширхэг, мулдак утастай, КМ-4000 загварын цахилгаан үүсгэгч, багаж зэргийг хураан авах тэмдэглэл үйлдэн Засаг даргын тамгын гарын машины ард ачсан...” гэх мэдүүлэг/1-р хх 59-61-рт/, 2013 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл/1-р хх 15-рт/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл /Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам/-ийн 5.6 дахь хэсэгт “...Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ...” , Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл /Улсын байцаагчийн эрх, үүрэг/-ийн 1/Улсын байцаагчийн эрх/-ийн 6-д “.../байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах...” , 27 дугаар зүйлийн 2/улсын байцаагч дараах үүрэгтэй/-ийн 1-д “...байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх...” , Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 163 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам”-ын 2.4-т “...Зөрчлийн тэмдэглэл хөтлөхгүйгээр эд зүйлийг түр хураан авах, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг акт үйлдэлгүйгээр улсын орлогод оруулахыг хориглоно…” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Б.Б , Б.Э нар нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүйгээр алтны дээж ухах гэж явсан болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог боловч Захиргааны хариуцлагын тухай хууль болон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргаагүй байхад /энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан Зөрчлийн тэмдэглэл хөтлөөгүй,/ Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э  нь хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтлалгүйгээр шүүгдэгч Б.Б , Б.Э нараас мэдрэгчний 2 ширхэг таваг, хянах 2 ширхэг, мулдак утастай, КМ-4000 загварын цахилгаан үүсгэгч, багаж зэргийг тэмдэглэл үйлдэн хураан авчээ.

 

Дээрх эд зүйлсийг хураан авахдаа хяналт шалгалт хийх ажлын бүрэлдэхүүнд байсан Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн Б.С-ыг байлцуулан хураан авах ажиллагааг хийсэн боловч Б.С-аар гарын үсэг зуруулаагүй, мөн шүүгдэгч нарт Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу шалгалтын зорилго Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Б-гийн баталсан удирдамж, шалгалтын бүрэлдэхүүнийг танилцуулаагүй, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөөгүй, зөрчлийн тэмдэглэл хөтлөөгүй  болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Л.Б , М.Д  нарыг Land-105 маркын автомашинтай ирэхэд хохирогч, хэсгийн төлөөлөгч Б.Б  нь Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу баримт бичиг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхийг шаардсан боловч шүүгдэгч Л.Б  нь “...баримт бичиг байхгүй танай цагдаа нар авсан та нарт үзлэг хийх эрх байхгүй гэж хэлээд Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй байна. Мөн хохирогч Б.Б , Ц.Э  нарын үнэмлэхийг үзээд хугацаа нь дууссан байна шалгуулна гэж хэлээд Ц.Э-ын үнэмлэхийг авсан, мөн хугацаа нь дууссан үнэмлэхтэй тул эд зүйл хураан авах эрхгүй гэж хэлээд шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нарт хураалгасан эд зүйлээ буцаан ав гэж хэлсний дагуу шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нар нь хураалгасан эд зүйлээ буцаан авсан...” мөн буцаан авахдаа уг үйлдлийг хориглосон хохирогч Ц.Э-ыг шүүгдэгч Л.Б  тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан үйлдэл гарчээ.

 

Шүүгдэгч Л.Б  нь  бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй өөрөөр хэлбэл  цагдаагийн алба хаагчийн болон улсын байцаагчийн хуулийн дагуу тавьсан шаардлагыг зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...та бичиг баримтаа шалгуулна уу гэтэл байхгүй танай цагдаа нар хураагаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд та нарын бичиг баримтыг үзэж болох уу ямар юмнууд ирээд юу шалгах гээд байгааг би мэдэхгүй байна гээд байцаагчийн чинь үнэмлэхийг үзье гээд Ц.Э бид 2 үнэмлэхээ үзүүлтэл уншина гэж хэлээд авсан үзэж байхдаа аваад дээлнийхээ дотор талын зүүн дээд энгэрийн халаасанд хийсэн. Бичиг баримтаа авъя гэтэл хугацаа нь дууссан бичиг баримт авч явдаг юм уу гээд үнэмлэх өгөөгүй....” гэх мэдүүлэг, хохирогч Говь-Алтай аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Үүний дараа Land 105 машинтай Батжаргал гэдэг хүн хүрч ирэхээр нь хэсгийн төлөөлөгч бид 2 өөрийн эрх үүргийн дагуу үнэмлэхээ үзүүлж хяналт шалгалт хийж явж байна гэсэн. Батжаргал хэсгийн төлөөлөгч Б бид 2-ын үнэмлэхийг үзээд авсан боловч буцааж өгөөгүй. Би үнэмлэхийг буцааж өгөхийг шаардсан боловч миний үнэмлэхний хугацааг дууссан байна гээд өгөөгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...албаны 2 үнэмлэхээ үзүүлсэн ба Батжаргал үнэмлэхийг авч үзээд шууд кармаандаа хийсэн. Тэгээд Б  хураалгасан эд зүйлсээ ав гэж хэлсэн...Хэсгийн төлөөлөгч Б-н үнэмлэхийг буцааж өгсөн, харин Ц.Э  байцаагчийн үнэмлэхийг өгөөгүй...” гэх мэдүүлэг/хх 63-64-рт/, гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...удалгүй Б  ирэхэд хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 үнэмлэхээ үзүүлсэн боловч Ц.Э-ын үнэмлэхний хугацаа нь дууссан байна, та нарт хураан авах эрх байхгүй. Хураалгасан зүйлсээ ав” гэж тэр хүмүүсдээ хэлээд, өөрөө машинаасаа бууж ирсэн. Ланд 80-тай явж байсан хүмүүс нь бууж ирээд хураалгасан эд зүйлээ машины зүүн талд очоод хаалгыг нь онгойлгоод авсан...Батжаргал гэдэг хүн машиндаа сууж байхад хэсгийн төлөөлөгч Б  болон байгаль орчны байцаагч Э  нар очиж машиных нь цонхоор үнэмлэхээ үзүүлсэн чинь авсан. Б н үнэмлэхийг буцааж өгсөн, харин Э  байцаагчийн үнэмлэхийг өгөөгүй. Хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 67-68-рт/, гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч 2 очоод өөрсдийгөө танилцуулж, үзлэг шалгалт хийхээр ирсэн гэдгээ хэлсэн юм. Мөн албаны үнэмлэхээ үзүүлсэн ба Батжаргал үнэмлэхийг авч үзээд халаасандаа хийсэн. Тэгээд Б  нь хураалгасан эд зүйлээ ав гэж хүмүүстээ хэлсэн...Хэсгийн төлөөлөгчийн бичиг баримтыг машиндаа оруулж суулгаж өгөөд, Э-ын бичиг баримтыг болон утсыг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг/1-р хх 69-70-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх боловч дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулаагүй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б-ын бичиг баримтаа шалгуулаагүй, тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгээгүй,  үнэмлэхийг авсан үйлдэлд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн шинж тогтоогдохгүй байх бөгөөд уг үйлдлийг тухай үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д заасан болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж шүүх дүгнэв.  

 

Харин хураасан эд зүйлийг буцаан ав гэж шүүгдэгч Л.Батжаргал нь уриалж улмаар шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д  нар нь хураагдсан эд зүйлийг буцаан авсан, шүүгдэгч Л.Б  нь хохирогч Ц.Э-ыг цохисон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт байгаа хохирогч, гэрч болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч дээрхи үйлдлүүд нь  Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай сайн мэдсээр байж үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн обьект нь хууль сахиулагчийн буюу улсын байцаагчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу албан үүргээ хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцүүлэн явуулж байгаа үйл ажиллагаа юм. Гэтэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 08-04-333 дугаартай үнэмлэх/2-р хх 56-рт/-ний хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй байсан бөгөөд хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр улсын байцаагч Ц.Э-ийн үнэмлэхний хугацаа дуусгавар болсон, мөн шүүгдэгч Б.Б , Б.Э нарыг  хуульд заасан зөрчил гаргаагүй байхад тэдний эд зүйлүүдийг хураан авч хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлээгүй ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

 

Энэ нь уг гэмт хэргийн обьект зүй ёсны биш бөгөөд эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хамаарахгүй байх нөхцөл байдлыг бий болгосон ба шүүгдэгч нар нь Ц.Э-ыг эд зүйл хураах эрхгүй этгээд гэдгийг тухайн үед ухамсарлаж улмаар хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьект буюу хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэх ажиллагаа нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Хууль сахиулагч буюу улсын байцаагч нь  албан үүргээ хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн явуулсан, шүүгдэгч нар нь улсын байцаагчийг албан үүргээ биелүүлж байгаа гэдгийг лавтай мэдсээр байж зориуд санаатайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн тохиолдолд уг гэмт хэргийн шинжийг бий болгохоор байсан гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Л.Б  нь хохирогч Ц.Э-ын биед халдаж цохисон болох нь  Ц.Э-ын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд “...Б  гуай тохойгоороо шанаан тус газар цохиж унагаасан...”, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...намайг Б тохойгоороо мөр шанааг дамнуулан цохиж унагаасан...” гэж, хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б-ын хажууд зогсож байсан байгаль орчны улсын байцаагч  Ц.Э  машины хойд талд унаад өнхөрсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...байгаль орчны байцаагч намайг цохиод унагачихлаа гээд машины ард орилоод байсан...Цохисон талаар би өөрийн нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг,  Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн “...Толгой өвдөнө, гарын шарх өвдөнө, толгой эргэнэ, зүрх дэлсэнэ...” гэх тэмдэглэл/1-р хх 27-рт/ зэргээр тогтоогдож байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №121 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Э-ын биед гэмтэл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

 3. Шүүгдэгч Б.Б , Б.Э нарын унаж явсан тээврийн хэрэгслээс Говь-Алтай аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э  нь эд зүйлийг хураан авч, шүүгдэгч нар нь хураалгасан эд зүйлээ эсэргүүцэн буцаан авсны дараа хэсгийн төлөөлөгч Б.Б  нь хохирогч Ц.Э-ын гар утсаар бичлэг хийх үед шүүгдэгч Б.Л  нь уг гар утсыг булаан авсан гэх үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...хууль бус үйлдэл хийснээ нуух зорилгоор гар утсыг хүч хэрэглэн булаан авсан...” гэсэн боловч хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд  шүүгдэгч Б.Л  нь гар утсыг булаан авч бусдад дамжуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Надаас хяналт шалгалтын явцыг бэхжүүлсэн утсыг булаан авсан...” гэх мэдүүлэг/1-р хх 60-61-рт/, гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...цагдаа хувцастай залуу гар утсаараа ирснээсээ хойш бичлэг хийж байсан. Л  бууж ирснийхээ дараа цагдаагийн араас нь утсыг нь булаагаад авчихсан. Тэгээд Хуунай гэдэг залууд өгчихсөн...” гэх мэдүүлэг/1-р хх 65-рт/, гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Гарнаас суга татаад авсан...Би Э-ын гар утсыг дамжуулсан залууг бариад авахад араас нэг залуу татаад авсан. Тэгээд тэр олон залуучууд хоорондоо дамжуулж байгаад гар утас алга болсон...Хүч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 67-68-рт/, гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...дунд зэргийн нуруутай, шар царайтай байсан. Гарнаас суга татаад булаагаад авсан...” гэх мэдүүлэг/1-р хх 69-70-рт/, гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...утас булаагаад авчихлаа гээд хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч Л  нар хоорондоо зууралдаад байсан...” гэх мэдүүлэг/1-р хх 71-72-рт/, гэрч М.Б /Хуунай/-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Л  хэсгийн төлөөлөгчийн барьж байсан гар утсыг аваад “Энийг ав” гэсэн. Би утсыг автал хэн нэг нь миний гараас дамжуулаад авсан. Хэн авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 74-рт/, шүүгдэгч Б.Л-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “...Бүлтэг ирээд “утсыг нь ав ав” гэхлээр нь би утсыг авчихсан...түүнээс би цагдаа, байгаль орчны байцаагч нарт халдсан зүйл байхгүй...” гэх/1-р хх 105-рт/ мэдүүлгүүдээр  тогтоогдохгүй ба харин гар утсыг булаан авахдаа  шунахайн сэдэлт, зорилго агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр бие даасан гэмт хэргийн шинжгүй  байна.

 

Мөн хууль сахиулагч нь тухайн үед гар утсаар бичлэг хийхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу буюу дүрс бичлэг хийхээр хуульд заасан ажиллагаа явуулаагүй болох нь нотлогдож байна.

 

Шүүх улсын яллагчийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал хангалттай хийгдсэн учир шүүгдэгч нарыг хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох саналаа дэмжиж байна...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, харин шүүгдэгч Л.Б , Б.Л , Б.Б , Б.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...цагаатгаж өгнө үү...” гэх, шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Д.Эрдэнэбатын гаргасан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан: “...Л.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү мөн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй...гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх, өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан: “...шүүгдэгч Л.Б-д ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан: “...гэмт хэргийн шинжгүй байгаа учир шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх, Шүүгдэгч Б.Б , Б.Э, М.Д нарын өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч нарыг гэм буруугүйд тооцож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, Б.Л , М.Д  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй, шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч Тугчин овогт Л-ын Б , Алаг адуучин овогт Б-ийн Б , Алаг адуучин овогт Б-ын Э, Тугчин овогт Б-ын Л , Самбил овогт М-ийн Д  нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна гэж заасан. Мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна гэсэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дараах баримтуудыг нотлох баримтаар тооцуулахгүй байх шийдвэр гаргаж өгнө үү. Үүнд: ахлах мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл 1хх-6-рт, Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг 1хх-7-рт, 2017 оны 03 дугаар сарын 17-ын өдрийн хяналт шалгалт хийх удирдамж 1хх-8-рт, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1хх-9-14-рт, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл 1хх-15-рт, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт 1хх-27-рт, хяналт шалгалт хийх ажлын удирдамж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгаа бөгөөд үйл явдал нэг өдөр давхцаж байгаа.  Цаг хугацааны хувьд боломжгүй. Тэр өдөр өглөө 06 цагт хөдлөөд 9 цагт Шивээт гэх газар ирсэн гэх боловч тэр өдөр нь сумын Засаг даргын тамгын газрын дарга Б  батлаад удирдамж гарсан. Үүнийг нөхөн хийсэн байх магадлалтай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/59 тоот тушаал 1хх59-рт, эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл 1хх-54-рт, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Б-ыг яллагдагчаар татсан эхний тогтоол 1хх-210-рт, энэ хэрэгт 2 яллагдагчаар татсан тогтоол байдаг. Ц.Э-ын ажлын байрны тодорхойлолт 1хх-211-225-рт зэрэг баримтуудыг прокурорын зөвшөөрлөөр авах байсан. Гэтэл прокурорын зөвшөөрөл аваагүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй, тамга тэмдэг, хуулбар үнэн дарагдаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Л.Б-ыг 2 дугаар удаа яллагдагчаар татсан тогтоол 2хх-76-рт,  яллагдагчаар татсан тогтоолуудтай холбоотой тайлбар хийхэд. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хүсэлтээ гаргаагүй байхад 2 удаа яллагдагчаар татаж тулган шаардаж албадсан. Хэрэв хүлээн зөвшөөрсөн бол энэ хуулийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогчтой эвлэрсэн тухай баталгаа гаргаж байсан. Гэтэл ийм баталгаа байхгүй. Иймээс эдгээр баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт, өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан: “...Б.Эрдэнэбат өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. 1хх-11-рт, 1хх-14-рт байгаа ухсан нүхний зураг, 1хх- 14-рт уулын хажуугаар явж байсан хүмүүсийн зургийг дарсан байдал нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй нотлох баримт байгаа. Эдгээр зургуудыг хавтаст хэрэгт хэн гаргаж өгсөн, яах гэж гаргаж өгсөн гэдэг нь тодорхойгүй. Эдгээр хүмүүс явж байгаад очих ёстой газраа хүрээгүй зам дээр таардаг. Тэгэхээр хэрэгт байгаа ухсан нүхний зураг шүүгдэгч нарын ухсан нүх биш. Эдгээр хавтаст хэрэгт авагдсан зургуудыг нотлох баримтаас хасуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэх хүсэлтүүдийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Учир нь: Энэ үйлдэл нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан үйлдэл тул өмгөөлөгчийн нотлох баримтаас хасуулахаар гаргасан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтууд болох нь тогтоогдож байна. Уг хуулиар прокурорын зөвшөөрлөөр баримт бичиг гаргуулах, прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авах талаар хуульчлагдаагүй,  хуульд зохицуулагдаагүй бөгөөд харин төрийн нууцтай холбоотой эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авахад прокуророос зөвшөөрөл авах зохицуулалт байсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тооцуулахгүй байх үндэслэлд өмгөөлөгч нарын гаргасан нотлох баримтууд хамаарахгүй  байна гэж үзэв. Харин шүүгдэгч Бу нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд түүнээс сэжигтэн яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч заавал оролцуулах хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх боловч өмгөөлөгч нар дээрхи хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй ба шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

 

Мөн улсын яллагч нь  дүгнэлтдээ: “...зөрчил үйлдэгдсэн байх магадлалтай гэж үзэн хяналт шалгалт хийсэн гэж үзэж байгаа, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зөрчил илэрсэн, зөрчил гарсан байх үндэслэл сэжиг бүхий байвал ул мөр нотлох баримтыг олох зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор эд зүйлийг шаардлагатай бол хураан авах талаар хангалттай хуулийн зохицуулалтын дагуу эдгээр хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад зөрчил үйлдэгдсэн байх магадлалтай мэдээллийн мөрөөр шалгажээ...”гэсэн, мөн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийн тайлбарт: “...Тухайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж энэ ажиллагаа явагдсан гэдгийг хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл зөрчил гарах магадлал өндөр байсан...” гэжээ. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “...Захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаархи ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гарсан газар, эд зүйл, бичиг баримт болон зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийж болно...”, 15 дугаар зүйлийн 1-д “...Захиргааны журмаар албадан саатуулах, биед буюу эд зүйлд үзлэг хийх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, баримт бичгийг түр хураан авч болно...” гэж заасан байна. Гэтэл мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийсэн боловч шүүгдэгч нар нь зөрчил гаргаагүй байхад эд зүйлийг хураан авсан нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт зөрчлийг шалгасан ямарч нотлох баримт байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт нь ойлгомжгүй, шүүгдэгч нарын аль үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл ангиар зүйлчлэгдэх эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй...” гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдлоо.  

 

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд хохирогч Б.Б  нь онлайн шүүх хуралдааны танхимд, хохирогч Ц.Э  шүүх хуралдааны танхимд тус тус хүрэлцэн ирээгүй, шүүхэд өөрсдийгөө оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх болон шүүх хуралдааныг хойшлуулах талаар  ямар нэгэн хүсэлт, нотлох баримтыг ирүүлээгүй нь тэдгээрийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хохирогч нарыг ирээгүйтэй холбоотой болон тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тал дээр ямар нэгэн тусгайлсан санал гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт бичгээр хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, М.Д , Б.Л  нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч М.Д  нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр 5 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн шүүгдэгч Л.Б-ын иргэний цахим үнэмлэхийг өөрийнх нь хүсэлтээр шүүхийн шатанд буцаан олгосон, шүүгдэгч Б.Л , М.Д  нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 80 литр А80 бензиний үнийг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Л-ын Б , Алаг адуучин овогт Б-ийн Б , Алаг адуучин овогт Б-ын Э, Тугчин овогт Б-ын Л , Самбил овогт М-ийн Д  нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, Б.Л , М.Д нарыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, Б.Л , М.Д  нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, Б.Л  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Д-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төрийн сан банкны 100050005350 дугаартай дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнхтооройт” ХХК/2634074/-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Б.Б-ын, 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн шүүгдэгч Б.Э-ын, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Л.Б-ын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдок 1 ширхэг, 3900 гэсэн бичиглэл бүхий цахилгаан үүсгүүрийг эзэмшигч Б.Б-д, ДР611..... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Б.Б-д, ДР90....... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Б.Э-т тус тус олгож, шүүгдэгч М.Д , Б.Л р нарын иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-ын 80 литр А80 бензиний үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Л.Б , Б.Б , Б.Э, М.Д , Б.Л  нар нь хохирлоо нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч М.Д  нь 5 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн шүүгдэгч Л.Б-ын иргэний цахим үнэмлэхийг өөрийнх нь хүсэлтээр шүүхийн шатанд буцаан олгосон, шүүгдэгч Б.Л  , М.Д  нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА