Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Л.*******, Б.*******, Б.*******,

М.*******, Б.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Прокурор/Говь-ай аймгаас ZOOM/ Ц.үү Шүүгдэгч Л.******* өмгөөлөгч /Говь-ай аймгаас ZOOM/ Ж. Шүүгдэгч Б.*******, Б.*******, М.******* нарын өмгөөлөгч /Говь-ай аймгаас ZOOM/ Б.маа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Б., Ж., шүүгдэгч Б.*******, Б.*******, М.******* нарын өмгөөлөгч Б.маагийн давж заалдах гомдлоор Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б.******* нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14- ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 07-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механикийн оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-ай аймгийн Есөнбулаг сумын багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, “ой” ХХК-ны ерөнхий захирал, “а-ай” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-ай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-ай аймгийн шүүхийн 1990 оны 03 сарын 10-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 сарын 03-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 1721 дугаар зүйлийн 1721.1 дэх хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-1, Говь-ай аймгийн Есөнбулаг сумын багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, уу овогтийн ******* /регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-ай аймгийн Есөнбулаг сумын баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ******* /Регистрийн дугаар *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-ай аймгийн Есөнбулаг сумын хороолол тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, уучин овогт *******ын ******* /Регистрийн дугаартай /

Шүүгдэгч Б.*******, Б.*******, М.*******, Б.*******, Л.******* нар нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-ай аймгийн Бугат сумын нутагт тус сумын хэсгийн төлөөлөгч Б.ай, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Говь-ай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******, Б.Б.*******, М.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснбаримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.*******, М.*******, Б.******* нарыг тус бүр 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.*******ыг 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаМ.*******ийн цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас 75 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75000 төгрөгийг хасаж, М.*******ийн биечлэн эдлэх ялыг 2625000 төгрөгөөр тогтоож, 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэБ.*******, Б.*******, Б.******* нарт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, М.*******ид оногдуулсан 2625000 /хоёр сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, шүүгдэгч Л.*******д оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож, 6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, 7. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, Б.******* нарт өмавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.*******ид 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дугаартай данснаас 4000000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж шүүгдэгч М.*******ид буцаан олгож, 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ц.ын нэхэмжилсэн 136000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн мулдок, 3900 гэсбичиглэл бүхий цахилгаан үүсгүүрийг шүүгдэгч Б.*******д буцаан олгож, 10. Шүүгдэгч Б.*******ын өмчлөлөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалта2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эзэмшиж байгаа 1189.6 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.*******ын өмчлөлөөс Nissan tida маркийн улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг, шүүгдэгч Л.*******ын өмчлөлөөс Toyota Landcruizer 100 маркийн улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, 11. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанзардалгүй, хохирогч Б.ай шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.*******, Б.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, 12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж, 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б. давж заалдах гомдолдоо: Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 28 ны өдрийн 112-р дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б. би өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн доорхи гомдлыг гаргаж байна. Гомдлын ундэслэл нь: 1. Шүүх нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчид, гэрчүүдийн мэдүүлэгийг сонсож, ЗХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжилсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр Л. ******* нь хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн нь гэж Эрүүгийн хуулийн 23.1 дгээр зуйлийн 1 дэхь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон үндэслэлгүй болно. Шүүгдэгч нар нь Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогуй, зөрчил гаргасан талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5-р зуйл 5.6, 5.8, 5.1.2, 5.9.3, 5.10.13, 10-р зуйл, 16-р зүйлд заасан үүргээ улсын байцаагч хэрэгжүүлээгүй нь хууль сахиулагчийн хуульд заасан хууль ёсны шаардлага тавьсан гэх үндэслэлгүй, энэ талаар ямар нэг тэмдэглэл болон зөрчил илэрсэн талаарх ямар нэг хуульд заасан зохих ажиллагаа хийгдээгүй, зөрчилд хуульд заасан хариуцлага тооцоогуй, хуульд заасан журмын дагуу хууль сахиулагчийн зүгээс шаардлага тавьж, зохих ажиллагаа хийгээгүй, хууль сахиулагчийн тавьсан ямар хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн нь тогтоогдоогуй зэрэг нөхцөл байдал, гэмт хэргийн бүрэлдхүүнгүйг нотолж байтал шүүх нь бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл Л. ******* нь 2017 оны 03-р сарын 17-ны өдөр Байгаль орчны тухай Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Байгаль орчны улсын байцаагч Ц., хэсгийн төлөөлөгч Б.ай нарыг албан үүргээ биелүүлж байхад нь Л.******* нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Гэсэнч байгаль орчны улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч нар ямар албан үүрэг гүйцэтгэж явсан нь тодорхой бус, ажлаар явсан гэх баримтуудыг нохонүүлсэн байх магадлалтай, зарим тушаал шийдвэр нь тамга тэмдэггүй байдаг, бичгийн нотлох баримтын хуульд заасан шаардлагад нийцээгүй нотлох баримтыг үнэлж хэргийг Түүнчлэн байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч нар нь өөрсдийгөө ямар албан үүрэг гүйцэтгэж яваа талаар танилцуулахгүйгээр шууд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан нь тэдний хооронд маргаан гарах гол үндэслэл болсон байдаг. Шүүх Л. *******ын байгаль орчны байцаагчийн хууль бус шаардлагыг үл ойшоож, өөрөө түүнд хууль члны шаардлага тавьсанд огт ач холбогдол өгсөнгүй. Л.*******ын үйлдэлд эрүүгийн хэргийн шинжийг агуулаагуй, гэмт хэргийн бүрэлдхүүнгүй болохыг анхаарч үзсэнгүй. 2. Байгаль орчны улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хуульд заасан Байгаль орчны улсын байцаагчийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн, Л. ******* нар нь байгаль орчны ямар зөрчил гаргасан, зорчлийг хэрхэн илруулж, шалгаж, тогтоож, ямар арга хэмжээ авсан талаар хэрэгт ямар нэг баримт байдаггүй бөгөөд харинч эсрэгээрээ ямар нэг зөрчил гаргаагүй явсан иргэдийн зарим хэсэгтэй хээр таарсан, зарим шүүгдэгч нь өөрсдөө улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч дээр очих үед ажил хийж яваа дүр эсгэн дөвчигнож, хууль зөрчин, хууль бусаар нэгжлэг хийж, эд зүйлсийг хураасан /тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ЗХТХ, ЭБШХ-ийг зөрчиж/ нь хэргийн материалаас харагддаг билээ. Түүнчлэн хохирогч нь өөрийгөө ямар албан тушаалтай, хэн гэгч хун, ямар асуудлаар иргэдийн бичиг баримтыг шалгаж байгаа талаар өөрийгөө танилцуулахгүйгээр иргэн Л. *******аас бичиг баримтаа шалгуулахыг шаардан, ИТХ-ын төлөөлөгч явна гэж дур мэдэн хууль бусаар бичлэг хийхэд нь ******* нь өөрийнх нь бичиг баримтыг үзье гэдэг асуудлыг тавьж,ын улсын байцаагчийн үнэмлэхний хугацаа дууссан байсантай холбоотойгоор маргаан үүссэн нь уг маргаан үүсэх шалтаг болж, хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн гэх үндэслэл байдаг. Дээрх байдлаас үзвэл Л. ******* нь гэмт хэрэг үйлдсэн талаарх субъектив санаа, зорилго байхгүй, обьектив тал түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогуй, Л.*******ыг цохьсон гэдгийг хохирогчоос өөр хэнч нотолдоггуй, тэдний дэргэд байсан 10 гаруй хүний хэн нь ч хараагүй, мэдэхгүй гэдгээ мэдүүлсээр байхад ямар нэг нотлох баримтгүйгээр Л. *******ыг гэм буруутайд тооцлон нь үндэслэлгүй байна. 3. Шуугдэгч нар нь ямар нэг зөрчил гаргасан талаар нотлогдоогуй байхад хууль сахиулагчийг эсэргүүцэх, түүнд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх шаардлага байхгүй талаарх логик дүгнэлтийг шүүх анхаарахгүйгээр Л.*******ыг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шуухийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112-р дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Давж заалдах шатны хуралдаанд оролцох хүсэлтэй болно. Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/шШТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшеерч шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч би дараахь үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэнгүй. Хэрэг 2017 онд үйлдэгдсэн. 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80- 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох гэж зааснаар 1,920,000-2,400,000 төгрөгөөр торгох буюу миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ял оногдуулах боломжтой байхад уг хуулийг хэрэглэсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг анхан шатны шүүх хэрэглэсэн боловч торгуулийн ялын санкци дээр хэрэглэсэнгүй. Миний үйлчлүүлэгч Л.*******д 1,920,000 төгрөгөөр торгох ял болгож шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. 2. Анхан шатны шуух "хяналт шалгалт хийх ажлын удирдамж"-ийг нөхөж хийсэн гэсэн өмгөөлөгч миний санал дүгнэлтэнд ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Харин ч "урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийсэн нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хяналт шалгалт хийх ажлын удирдамжаар тогтоогдсон" гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлын удирдамж батлагдсан байх боломжгүй. Удирдамж батлагдсан байсан бол байгаль орчны байцаагч Ц. үзүүлээд, нэг хувийг нь тэр хүмүүст өгөөд ажлаа хийгээд явж байх ёстой байсан. Удирдамжийг баталсан сумын Тамгын газрын дарга Байгальмааг гэрчээр асууж мэдүүлэг аваагүй. Удирдамж бол хөтөлбөргүй нотлох баримт биш. Нөхөж хийсэн байх магадлалтай. Байгальмаа нөхөж хийсэн гэдгийг ярьж байгаа. Хохирогч Б.ай: "Ц. нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 03 сарын 17-ны 09 цагт Бугат сумын нутаг 2-р баг Шивээт гэх газарт" явж очсон гэсэн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгээр бол ажлын цаг дөнгөж өглөө 09 цагт эхэлж байхад сумын төвөөс 100 км газарт яваад ирчихсэн байсан. Тэр өдөр удирдамж батлагдах ямарч боломж нөхцөл байхгүй. Ийм баримтыг үндэслэл болгож хүнийг шийтгэж болохгүй. 3. Анхан шатны шүүх "гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон" гэсэн мөн ямарч үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэл болгоод байгаа гэрч Ц.: "...Ц.ыг цохиж унагахыг хараагүй, хэн цохисныг сайн мэдэхгуй..." /хх-н 63-р тал/, гэрч Ц.: "...би цохиж байгааг хараагүй. Ц.ыг хэн цохисныг мэдэхгүй..." /хх-н 67-р тал/, гэрч Б.: " байгаль орчны байцаагч Ц.ыг хэн цохисныг хараагүй..." /хх-н 69-р тал/, хохирогч Б.ай: "...тухайн үед Л.******* цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Л.******* тухайн үед би цохиогуй, наадах чинь өөрөө уначихлаа гэж хэлсэн..." гэж тус тус мэдүүлсэн байгаа. Ийм мэдүүлгүүд байхад анхан шатны шүүх "Л.******* нар нь төрийн албан хаагчийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж үзэх үндэстэй байна" гэсэн дүгнэлт нь ундэслэлтэй болж чадаагүй. Гомдлын 2 ба 3-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзнэ гэжээ. Шүүгдэгч Б.*******, Б.*******, М.******* нарын өмгөөлөБ.маа, Ж. нар давж заалдах гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 он10-р сарын 28-ны едрийн 2020/шцт/112 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 11-р сарын 19-ны едрийн 10.45 цагт хүлээн авч дараах гомдолыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудаас гаргасан хүсэлтихүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл Улсын яллагч өмгөөлөгч нараас хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасаар байхад шуух хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээр байна. 2. Мөн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Б.маа миний яриагүй зүйлийг ярьсан болгож шийтгэх тогтоолд бичсэн. Энэ талаар шүүгчийн туслахтай ярьж шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтэй байна гэхэд эргэж холбогдож танилцуулая гэсэн атлаа одоо болтол холбогдоогүй шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагуй. 3. Анхан шатны шүүх дүгнэхдээ ... гэрчүүд хохирогчыг цохисон эсэхихараагүй гэж мэдүүлсэнээс огт цохиогүй гэж мэдүүлдэггүй... гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зуйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байхад таамаглалд үндэслэн яллах талыг баримталж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. 4. М.*******, Б., Б.******* нарыг хохирогч нарыг хэрхэн яаж эсэргүүцсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дүгнэхдээ Гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл энэ гэрчүүд нь мэдүүлэгтээ миний үйлчлүүлэгч нарыг эсэргүүцсэн гэдгийг тодорхой зааж чаддаггуй./тухайлбал хэн нь хохирогч айг түлхэж хэн нь эд зүйлийг нь авсан юм бэ гэдгийг тодорхой зааж чаддаггуй/ 5. Мен шүүгдэгч нар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн аливаа идэвхтэй үйлдэл гаргаагүй байсан гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж узсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх хуралдаанд оролцож тодорхой тайлбарлах болно./ 6. Шүүгдэгч нарын үйлдэл оролцооны талаар хөдөлбөргүй нотолсон нотолгоонзүйл хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь тодорхой харагддаг. Зевхен хүнд машин механизм алт ухах гээд явж байна гэсэн таамаглалд үндэслэж хэрэг үүсгэн хоморголон ял оногдуулсан. Харин хохирогч нар хууль сахиулагч нэрийн дор эдгээр хүмүүстэй хууль бусаар харьцаж хууль бусаар үзлэг нэгжлэг хийсэн нь хавтаст хэргээс маш тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. /Энэ талаар мен шүүх хуралдаанд оролцож тодорхой тайлбарлах болно./ 7. Шүүгдэгч *******аас мэдүүлэг авахдаа тухайн үед хүчин төгөлдмөрдөгдөж байсан ЭБШХ-ийг ноцтой зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-р зүйлийн 1.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн байна гэжээ. Шүүгдэгч Л.******* өмгөөлөгч Ж./Говь-ай аймгаас ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс гэрч, хохирогчийг оролцуулах хүсэлт гаргасан болов ч шүүхийн зүгээс бид нарын хүсэлтийг хангахгүй шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг хэн, хэнийг, хэрхэн яаж эсэргүүцсэн талаар огт тодорхой бичсэн зүйл байдаггүй. Миний үйлчлүүлэгч Л.*******ыгд хүч хэрэглэсэн гэж байгаа болов ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хүч хэрэглэсэн гэдэг нь тэнд байсан гэрчүүдээс нэг нь ч гэрчилдэггүй.ын биед гэмтэл учраагүй байхад Л.*******ыгд хүч хэрэглэсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шийтгэх тогтоолд Л.******* нь хохирогчыг цохиж унагаад хүч хэрэглэн эсэргүүцсэн нь хохирогчын эх сурвалжаар шууд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн. Тэгсэн хэр нь шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нар нь үгсэн тохиролцоогүй болов ч гэмт хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж шүүгдэгч Л.*******ын үйлдлийг дэмжин оролцсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд уг хүмүүс нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Л.******* гэдэг хүнийг тухайн гэмт хэрэг гарахад дэмжин оролцсон гэсэн хирнээ бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх байдалд оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Дэмжин оролцсон гэсэн мөртлөө хирнээ Л.*******д хамгийн хүнд ялыг оногдуулахаар заасан байгаа. Иймд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч Л.*******ыг цагаатгаж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.*******, Б.*******, М.******* нарын өмгөөлөгч Б.маа/Говь-ай аймгаас ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.*******, Б.*******, М.******* нарын өмгөөлөгчөөр миний бие оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хурал орох гэж байхад талуудаас гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүх хуралд хохирогч нарыг оролцуулах хүсэлт гаргахад түүнийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг эхлүүлсэн нь хэт нэг талыг барьсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэрчүүдыг цохисон эсэхийг хараагүй гэж мэдүүлснээс огт цохиогүй гэж мэдүүлдэггүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зуйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байхад таамаглалд үндэслэн яллах талыг баримталж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл энэ гэрчүүд нь мэдүүлэгтээ миний үйлчлүүлэгч нарыг хэрхэн яаж эсэргүүцсэн гэдгийг тодорхой зааж чаддаггүй. Тухайлбал хэн нь хохирогч айг түлхэж хэн нь эд зүйлийг нь авсан юм бэ гэдгийг тодорхой зааж чаддаггүй. Мөн шүүгдэгч нар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн аливаа идэвхтэй үйлдэл гаргаагүй байсан гэдэг нь хавтаст хэргээс тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд хэсгийн төлөөлөгч ай Цагдаагийн албаны тухай хуульд заасан эрхийн дагуу бичиг баримт шалгах ажиллагааг явуулж, эд зүйл хураан авсан ажиллагааг хэрэгжүүлсэн гэж байгаа болов ч энэ нь тодорхойгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү гэв. Прокурор Ц.үү /Говь-ай аймгаас ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уг хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед уг сумын нутаг дэвсгэр дээр нэр бүхий хүмүүс алт ухах гээд яваад байна гэсэн мэдээллийг тухайн сумын ард иргэд мэдээлэл өгсний дагуу хяналт шалгалт хийхээр баг бүрэлдэхүүн ажилласан байдаг. Тэгээд ажлын хэсгийн хүмүүс хяналт шалгалт хийж явна, бичиг баримтаа шалгуулна уу гээд өөрсдийгөө болон бичиг баримтуудаа үзүүлж шалгалт хийсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ үед ямар асуудал болсон бэ? гэхээр: Л.******* гэдэг хүн хугацаа нь дууссан үнэмлэхтэй байна, хураалгасан эд зүйлсээ буцааж авъя гэдэг байдлаар маргаан эхэлсэн. Энэ цааш даамжирч хураалгасан байсан. Эд зүйлийг авахын тулдд хүч хэрэглэж машинаас буулгасан үйлдэл гаргасан байдаг. Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэт хуулиудаар тухайн байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч ай нар нь тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан байж болзошгүй эд зүйлсийг хураан авах, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх, бичиг баримтыг нь үзэх зэрэг энэ эрхүүд нь хуулиар олгогдсон. Уг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад саад учруулж бичиг баримт болон эд мөрийн баримтыг хураан авсан болов ч холбогдогчдын хүч хэрэглэсэн үйлдлээс уг хэрэг үйлдэгдсэн. Холбогдогч нь хохирогчыг цохьсоныг хохирогч өөрөө анхан шатны шүүхийн мэдүүлэгт мэдүүлсэн байдаг. Гэрч нараасыг цохисон эсэхийг асуухад “хураалгасан зүйлсийг нь өгөхгүй байхаар нь шүүгдэгч нар хүч хэрэглэж байгаад тухайн эд зүйлсээ авсан” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргасан болов ч хохирогч нар өөрсдөө оролцохгүй гэсэн хүсэлтээ ирүүлээгүй учраас анхан шатны шүүхээс хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх бол хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн торгуулийн хэмжээ 1.920.000 төгрөг байхад 2015 оны Эрүүгийн хуулийн торгуулийн хэмжээгээр тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.******* нар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-ай аймгийн Бугат сумын Хөвчийн нурууны Шивээт гэх газарт алт ухахаар очсон хүмүүсийг зохицуулах зорилгоор ажилласан тус сумын хэсгийн төлөөлөгч Б.ай, Байгаль орчины улсын байцаагч Ц. нарын тэдний машинд үзлэг хийх талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн Л.******* нь байцаагч Ц.ын үнэмлэхийг хугацаа дууссан байна гэсэн үндэслэлээр аваад буцааж өгөөгүй, тэдний машинаас хураасан эд зүйлийг буцааж өгөх шаардлага тавьж, хэсгийн төлөөлөгч Б.ай, байгаль орчины байцаагч Ц. нар нь саад хийх гэж оролдох үед Л.******* нь Ц.ыг цохиж унагаасан, Б.*******, Б.*******, М.******* нар нь Л.*******ын хураасан эд зүйлийг буцаан ав гэсний дагуу хураасан эд зүйлийн машинаас авсан, Б.******* нь хэсгийн төлөөлөгч Б.айн дуу дүрсний бичлэг хийж байсан гар утсыг булааж авсан эзэрэг үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогоогджээ. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотлож чадсан байна. Иймд энэ талаар гаргасан өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Л.*******, Б.*******, Б.*******, М.******* Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.******* Б.******* нарыг торгох ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. Гэвч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадМонгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаарсарын 02-ны өдөр ар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б.******* нар нь дээрх гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө үйлдсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаж, байгаа боловч шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзсэний дараа Өршөөлийн хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нэрлэн зааснабусад гэмт хэрэг үйлдсэн, яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заажээ. Шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б.******* холбогдсон хэрэг нь 2021 оны Өршөөлийн хуулийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дахь хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй, шүүгдэгч нар нь хохирогч хохирол төлбөрөө нэхэмжилээгүй байна. Иймд Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б.******* Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201707000063 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дхэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1, 12.8, 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.*******, М.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201707000063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3,4,5,6 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай. 4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл дажв заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Ж.БАТТОГТОХ