Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2023/00020

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2023/00111 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

 *******иуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 15,514,277.13 төгрөгийг гаргуулах

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хулан /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 1.Зээлдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.

Үүнд: Зарцуулсан дүн 9,884,796.39 төгрөг, хүүгийн авлага 5,600,280.74 төгрөг, шимтгэлийн авлага 21,700.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 235,521.38 төгрөг. Зээлдэгч *******эс үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 15,514,277.13 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах.

Зээлдэгч ******* ******* овогт ******* ******* нь ******* ******* *******тай 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/ВСС19040425-1 тоот Кредит карт эзэмших гэрээ, ЗГ-ВСС19040425-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулж 10000000 /арван сая/ төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2 %, бэлэн гүйлгээний 3 %, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь ЗГ/ВСС19040425-1 дугаарт кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон гэжээ.

 *******иуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. ...2019, 2020 онуудад би өөрийн бололцооны хирээр ******* ******* *******ны мөнгийг төлж байсан. 2020 оны 11 дүгээр сараас хойш 2022 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд төлөлт хийгээгүй явж байгаад 2022 оны 03 дугаар сараас эхэлж төлөлт хийсэн. Одоо би үндсэн 9,884,796.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 5,600,280.74 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2023/00111 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс зарцуулсан дүн 9,884,796.39 төгрөг, хүүгийн авлага 5,600,280.74 төгрөг, шимтгэлийн авлага 21,700.00 төгрөг, бүгд 15,506,777.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардалд нэхэмжилсэн 7,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235,521 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжинд 235,521 гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 *******иуцагч давж заалдах гомдолдоо:

 ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2023 оны 03 сарын 15-ны өдөр ХХБ-ны нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байгаа болно. Үүнд:

1.ХХБ-ны нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар хийхгүй байхад шүүгч өөрөө тайлбар хийж шийдвэрлэсэн. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагадаа ХХБ үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн боловч тооцоолол нь тодорхой биш, энэхүү тооцооллыг бусад нотлох баримтаар бүрэн нотлоогүй. Нэхэмжлэлд үндсэн зээлийн үлдэгдэл гэх боловч зарцуулсан хэмээн 9,88,796.39 төгрөг нэхэмжилсэн. Иймээс би 10,000,000 төгрөг зээлсэн боловч эндээс бүрэн зарцуулаагүй гэдэг нь харагдаж байна. Энэхүү үлдсэн мөнгийг юунд суутгаж авсан нь тодорхойгүй байна.

Хүүгийн авлага гэж 5,600,280.74 төгрөг нэхэмжилсэн боловч хэд нь үндсэн хүү, хэд нь нэмэгдүүлсэн хүү гэдэг нь тодорхойгүй юм. Хавтаст хэргийн 13 дахь талд Кредит картны хүүгийн тооцоолол гэх хүснэгт байх боловч энэ баримтаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээг тооцож гаргаагүй байдаг. Мөн энэ хүснэгтийн тооцооллыг ХХБ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй ба бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хэдийгээр дансны хуулга байх боловч дансны хуулган дахь мөнгийг дутуу тооцсоноос гадна аль нь бэлэн, аль бэлэн бус гэдгийг тооцоогүй.

Шимтгэлийн авлага гэх 21,700,000 төгрөгийн тооцоо мөн ойлгомжгүй бөгөөд шүүгч 19,900 төгрөг 21,700 төгрөгт багтаж байна гэж шийдсэн боловч бусад шимтгэл хаана байгааг тодорхойлоогүй. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсгийн ...тодорхой нэр төрлийн ... ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих эрхгүй гэснийг зөрчсөн байхад хуулийн энэхүү заалтыг шүүх хэрэглээгүй.

*******ин нотариатын зардлын хувьд баримт нь эх хувь биш байх-аас гадна нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гаргах, цуглуулах үүргээ л биелүүлсэн, уг баримтуудыг эх хувиар нь ч өгөх боломж *******анд байсан.

 2.ХХБ миний *******анд төлсөн миний зарим мөнгийг дутуу бодсон байдаг. Тухайлбал, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 300,000 төгрөгийн тооцоог хавтаст хэргийн 13 дахь талд байгаа тооцоололд оруулаагүй байдаг тул би уг баримтыг шүүх хуралдааны өдөр шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх огт үнэлээгүй. Энэхүү мөнгөний хэмжээнээс хамаарч үндсэн зээл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү өөрчлөгдөхөөр байна.

 3.******* би ХХБ-ны нэхэмжлэлд *******иу тайлбар /хх 27/ өгөхдөө 2019 оны 04 сарын 04-ны өдрийн 24 сарын хугацаатай зээлийн эргэн төлөлтийг хийхэд Ковид 19 цар тахал миний бизнест нөлөөлсөн ба энэ нь зээлийн эргэн төлөлтийн түүхээр нотлогдоно гэж тайлбарласан. Гэтэл би шүүх хуралдаан дээр нэгэнт өмнө нь шүүхэд өгсөн тайлбараа дахин ярихгүйгээр эхэлж тог тасарч зайрмаг гэсэж хохирсон тухай үйл баримтыг ярьсан тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан. Гэхдээ би шүүх хуралдааны явцад хэд хэдэн удаа Ковид-19-ын тухай ярихыг оролдоход та шүүх хурал дээр тайлбараа хэлэхдээ энэ тухай яриагүй, одоо ярихгүй хэмээн миний тайлбарыг хүлээж аваагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* миний шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг бичихдээ шүүх хуралдаанаас өмнө шүүхэд өгсөн тайлбарыг үнэлээгүй байна.

Ковид цар тахлын улмаас 2020 оны 1 сараас эхлэн 2020 оны хаврыг дуустал, мөн 2020 оны намар 11 сараас эхлэн 2021 оны хаврыг өнгөртөл хорио цээр тогтоосон. Гэтэл шүүх яагаад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан энэхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хариуцагч би тайлбарласаар байтал үнэлээгүй зөвхөн илт нэг талын ашиг сонирхолд үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Ковид19 цар тахал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт юм. Иймээс тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран зээлийн эргэн төлөлт, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлж, дээрх нөхцөл байдлуудыг шүүх шийдвэр гаргахдаа дүгнэж, үндэслэл бүхий болон хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 *******иуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Кредит картын хүүгийн тооцооллын хүснэгтийг тайлбарладаг боловч нэг бүрчлэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлоогүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой гэдэг шаардлагыг хангаагүй. Зээлээс харахад бэлэн болон бэлэн бус гүйлгээ гэж гэрээнд заасан. Бэлэн болон бэлэн бус байхаас хамаарч хүү нь өөр өөр байх ёстой. Бэлэн гүйлгээ нь хэд болох хэдэн төгрөг зарцуулсан, бэлэн бус гүйлгээний хүү нь хэд боллоо гэсэн албан ёсны тооцоолол тодорхой байх ёстой. Багцалсан тооцоолол гаргасан, ялгаж салгаж тооцоогүй.

...2020 оны 1 дүгээр сараас эхлээд 2021 оныг дуустал хорио цээртэй байсан. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлсөн. Энэ онцгой нөхцөл нөлөөлснөөс болж гэрээнд хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг нотлох үүрэг байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт юм. Нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай бус байхад хангаж шийдвэрлэсэн. Тодорхой нотлох баримтаар нотлогдоогүй байхад Иргэний хууль болон процессын хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотлоогүй тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү тодорхойгүй зээл гэж асуугаад байна. Үүнд нэмэлт тайлбар хэлэхэд ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээлжих эрхтэй карт авсан. Энэ карт сарын бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү нь 3 хувь нийт 24 сарын хугацаатайгаар зээлжих эрхтэй карт авсан. Энэ картыг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны байдлаар ашигласан үнийн дүн нь 37.841.912 67 төгрөг. Үүнээс төлсөн мөнгө нь 22.325.13554 төгрөг байна.

... Үндсэн төлбөр, зарцуулсан төлбөр нь 24.955.254 төгрөг юм. Үүнээсээ бэлэн гүйлгээ нь 24.267.000 төгрөг. Бэлэн бус гүйлгээнд юу хамаардаг вэ гэхээр посс машин уншуулж байгаа. Энэ гүйлгээ нь 688.244 төгрөг, үүнээс төлөхдөө 15.070.42768 төгрөг төлсөн. Төлөлтөө бэлэн, бэлэн бусаар задалбал бэлэн гүйлгээнээсээ 14.384.90361 төгрөг төлсөн. Бэлэн бус гүйлгээнээсээ 685.520 төгрөг төлсөн. Нийт зарцуулсан үнийн дүн нь 9.884.796 39 төгрөг байна. Бэлэн гүйлгээний үлдэгдэл 9.882.096 39 төгрөг бэлэн бус гүйлгээний үлдэгдэл 2.700.000 төгрөг байгаа. Хүү нь дээр тайлбар хэлэхэд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 12.833.788 67 төгрөгийн хүү бодогдсон. Үүнээс төлсөн мөнгө нь 7.233.50793 төгрөгийн хүү төлсөн.

... Ковид үед тахлын үед аль ч арилжааны ******* зээлийн хүүг зогсоогоогүй. Зээлийн төлбөрийн хуваарийг хойшлуулж байсан. Хүсэлт өгсөн гэдэг хэргийн материалд тийм хүсэлт байгаагүй. Кредит дансны хуулгаа харвал зээлээ төлөөд буцаагаад авдаг. Мөн Ангария гэдэг зайрмагийн үйлдвэр ажиллуулж байсан. Тог тасарсан гэж ярьдаг. Гэрчээр нягтлан нь мэдүүлэг өгсөн. Кредит *******ны зээл маань Олон улсын жишиг ба Монгол улсад орж ирсэн. Өрхийн хэрэглээнд зориулж авсан. Бизнесийн зээл биш, барьцаа хөрөнгө нь энэ хүний ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалж олгосон гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг тоотод оршин суух *******д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/ВВС19040425-1 тоот Кредит карт эзэмших гэрээ, ЗГ-ВВС19040425-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний үүрэгт 9.884.796,39 төгрөг, хүүгийн авлага 5.600.280,74 төгрөг, шимтгэлийн авлага 21.700,00 төгрөг, нотариатын зардал 7.500.00 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж авахаар нэхэмжлэл гаргажээ.

 *******иуцагч ******* ...үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, мөн зайрмаг авч борлуулж байсан ба цахилгаан тасарсны улмаас зайрмаг хайлж бизнесийн алдагдалд орсон зэргийг харгалзан үзэж зээлийн хүү шимтгэл 5.600.284,74 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

 ******* ******* ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь кредит карт эзэмшүүлэх гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар ашиглах боломжийг зээлдэгч *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

 Зээлдэгч нь 10.000.000 хүртэлх төгрөгийг авч ашиглах боломжтой кредит картыг 2 жилийн хугацаанд бэлэн бус гүйлгээ тутамд 2%-ийн бэлэн гүйлгээ тутамд 3%-ийн хүүг сар тутамд тооцож төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө 1 жил гаруй хугацаагаар хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна.

 Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 *******иуцагч ******* нь кредит карт эзэмших гэрээний хугацаанд төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 9.884.796,39 төгрөг, зээлийн хүү 5.600.280,74 төгрөг, бэлэн мөнгөний шимтгэл 21.700,00 төгрөг, нийт 15.506.777,13 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 *******ин нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр гаргахтай холбоотой гарсан зардалд нотариатчид төлсөн хөлс 7.500,00 төгрөг нэхэмжилсэн боловч баримтын эх хувиа шүүхэд ирүүлээгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 4.Давж заалдах гомдлын талаар:

 Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, шимтгэл төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэлийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 *******иуцагч нь гэрээний үүргээ 1 жил гаруй хугацаанд хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

 Хэдийгээр зээлдэгч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар, Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн.

 Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон шимтгэл, нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

 *******иуцагчийн зүгээс ...Би уг зээлийн картыг ашиглан зайрмаг авч борлуулж байсан ба тог тасарсны улмаас гэсч алдагдалд орсон, мөн Ковид цар тахлын улмаас 2020 оны 1 сараас эхлэн 2020 оны хаврыг дуустал, мөн 2020 оны намар 11 сараас эхлэн 2021 оны хаврыг өнгөртөл хорио цээр тогтоосон. Гэтэл шүүх яагаад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан энэхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хариуцагч би тайлбарласаар байтал үнэлээгүй зөвхөн илт нэг талын ашиг сонирхолд үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Ковид19 цар тахал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт юм. Иймээс тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран зээлийн эргэн төлөлт, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлж, дээрх нөхцөл байдлуудыг шүүх шийдвэр гаргахдаа дүгнэж, үндэслэл бүхий болон хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байна.

 Учир нь: Талуудын хооронд байгуулсан кредит карт эзэмших буюу зээлийн эрхтэй картыг ашиглах гэрээгээр зээлдэгч нь уг картыг ямар зориулалтаар ашиглах болон түүний зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавих зэрэг үүрэг нь зээлдүүлэгчид дээрх гэрээний дагуу байхгүй бөгөөд түүнийг ашиглаж бизнес эрхэлсний улмаас үүсэх эрсдэлийг зээлдүүлэгч хариуцах боломжгүйн дээр үүнийг шүүх хүндэтгэн үзэх нөхцөлд тооцох түүнд дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй байна.

 Ковид цар тахал Монгол улсад тархсан эсэх, хэдий хугацаанд үргэлжилсэн талаар зээлдэгч нотлох шаардлагагүй, уг асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын талаар дээр тайлбар хийсэн бөгөөд Засгийн газар болон Монгол *******наас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх талаар зохицуулалт хэрэгжээгүй байна.

 Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2023/00111 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2023/00111 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 104.902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ