Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 214/МА2023/00016

 

Н.О*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2023/00110 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.О*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б*******т холбогдох

“Булган аймгийн С******* сумын 3 дугаар багийн С*******бүрэн З*******-3 гудамжны .... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох үндсэн нэхэмжлэлтэй, тус орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахим/, хариуцагч Х.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Н.О******* миний бие Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ..., ..., .... тоот хаягт байршилтай 178.66 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Гэвч тус орон сууцны 316 тоот хаягт Х*******гийн Б******* нь хууль бусаар оршин сууж байна. Миний бие нь Х.Б*******тай орон сууцыг чөлөөлж өгөх талаар ярилцаж байсан боловч тодорхой ойлголцолд хүрээгүй болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул С******* сумын 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоот Орон сууцны өмчлөгчөөр тоож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Б******* нь Булган аймгийн Х******* сумын Х******* тосгон З******* хотхоны дан байрны .... тоот байрыг 2017 онд Б.Г******* гэх хүнээс 7,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд анхны эзэмшигч нь Б.Г гэх хүн байсан гэдэг бөгөөд олон жил амьдарсан хүн нь Л.Ц гэх хүн бий гэж надад хэлж байсан. Тухайн байрыг анх авахад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажилтан Д.Э гэх ажилтнаас лавлахад дан болон давхар байрууд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, байрныхаа мкв-ыг тоолгоод газрын хамт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч болно, гэхдээ эхлээд газрын гэрчилгээ аваарай гэсэн. Ингээд газрын гэрчилгээ солиулах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулна гэж байтал С******* сумын харьяалалтай газар учир С******* суманд бүртгэл хийлгэнэ гэх болсон. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ унтаж байтал 3 цагийн орчим гал гарч, эхнэр хүүхдүүд бид өмссөн хувцастайгаа үлдсэн. Галд бүх зүйл бичиг баримт, хогшил бүрэн шатсан бөгөөд газрын гэрчилгээ бусад баримтын хамт шатсан. Одоо уг байр байхгүй байгаа атал байгаа мэт гэрчилгээ гаргуулж авсан байх ба тухайн байр шатаж байхгүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Хариуцагч Х.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Х.Б******* миний өмчлөлийн Булган аймгийн С******* сумын 3-р баг С******* бүрэн З******* 3 гудамж ... тоот 2 өрөө орон сууцыг Б.Г******* гэх хүнээс 2017 онд худалдан авч 2020.09.14 ны өдрийг хүртэл хууль ёсны дагуу эзэмшиж байсан .1991 оны өмч хувьчлах дуудлага худалдаа болоход Н.О******* тухайн байрыг өмчлөх гэж дуудлага худалдаанд орсныг зогсоож маргаан үүсгэж, түүнд орон сууцыг олгоогүй хуучин эзэмшигч Б.Г өөрийн өмчлөлдөө ягаан тасалбараар уг байрыг өмчлөн авсан боловч баримт бичгийн дутуу архивлалт, байгууллага татан буугдсантай холбоотойгоор өмчлөх эрхээ нотлох баримтыг өнөөдөр хүртэл гаргуулж авч чадаагүй. Тухайн 2 өрөө байр гал түймрийн улмаас бүрэн шатсан бөгөөд тухайн хөрөнгө байхгүй болсон байхад гэрчилгээ олгосныг хууль бус гэж үзэж байна. Мөн тус байранд 4 айл байдаг бөгөөд байрны талбайн хэмжээ 178.66 мкв гэдэг нь буруу. Би хууль ёсны дагуу орон сууцыг эзэмшиж байсан тул Х.Б******* намайг Булган аймаг С******* сумын С*******бүрэн З*******-3 гудамжны 316 тоот байрыг хууль ёсны өмчлөгч болохыг тоож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Н.О******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Булган аймгийн С******* сумын 3-р баг С******* бүрэн З******* 3 гудамж 316 тоот 2 өрөө орон сууц миний өмчлөлийн байр тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Х.Б*******т холбогдох Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Б*******ын нэхэмжлэлтэй, Н.О*******д холбогдох, Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны .... тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.О*******ийн зүгээс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар тухайн үеийн дан байрны ... тоот, одоогийн Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг С*******бүрэн з*******-3 гудамжны ... тоот байрыг дуудлага худалдаагаар худалдан авсан баримт хэрэгт тоогдсон. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-д “дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж зааснаас үзвэл Н.О******* тухайн орон сууцны үнэд хамаарах 30 ширхэг ягаан тасалбарыг шилжүүлэн өгсөн үеэс өмчлөх эрх үүсэх юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдлээр Н.О******* тухайн орон сууцны үнэ төлсөн, өмч буюу хувьцаагаар хохирох эрсдэл учирч байна. Хууль зүйн зохицуулалтын хувьд аливаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх хэлбэрийн шаардлагаар хэрэгсэхгүй орхиж болохгүй. Н.О*******ийн хувьд тухайн орон сууцны үнийг түүний анхны өмчлөгч буюу төрд төлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.  

7. Нэхэмжлэгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хүсэлт байна. Х.Б******* өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж байна. Тийм бол шүүхэд баримтаа гаргаж өгөөд үүнийгээ нотолвол яасан юм бэ?. Хууль ёсны өмчлөгч бол ямар бичиг баримтаар, хэрхэн өмчилж авсан юм бэ?. Би тэр баримттай танилцмаар байна. Магадгүй архиваас баримт гаргах ч юм уу. Ямар нотлох баримт байна вэ гаргаж өгнө үү” гэв.

8. Хариуцагч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Яагаад гэвэл би Г******* гэдэг хүнээс уг орон сууцыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Газрын гэрчилгээ нь байсан. Байрныхаа гэрчилгээг гаргуулах гэтэл Н.О******* гэдэг хүний нэр дээр байна гэсэн. Анх би энэ хүнтэй ярьж таны нэр дээр уг орон сууц  байна гэхэд энэ хүн хаана орон сууц байна, ах нь эргээд яръя гэж хэлээд алга болсон. Сүүлд нь орон сууцны гэрчилгээ гаргуулж авчихаад байраа суллаж өг эсвэл тус бүр 7,000,000 төгрөг өг гэсэн. Энэ явцад манай байр шатсан. Шөнө 3 цагт гал гарсан. Гадны нөлөөтэй шатсан гэсэн галын дүгнэлт гарсан. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаад одоо хүртэл шийдэгдээгүй байна. Анх уг орон сууц 7х7 хэмжээтэй байсан. Би засвар хийгээд 7х12 хэмжээтэй болгож томруулсан. Энэ байрыг шалнаас нь эхлэн өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. Тиймээс давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц шалтгаан маань тухайн үед энэ байрыг ягаан тасалбараар авсан хүмүүст гэрчилгээ олгож байсан. Гэтэл ийм гэрчилгээ байхгүй. Энэ хүн өөрөө энэ байрны талаар мэддэггүй байсан. Энэ хүн Х*******ад амьдарч байхдаа жижиг “ТҮЦ”-нд амьдарч байсан. Та яагаад энэ байрандаа амьдардаггүй юм бэ? гэхэд “би мартсан  байсан” гэдэг. Иймээс давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна. Уг орон сууц нь миний өмч юм” гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 100, 101 дүгээр зүйлд заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч нь тухайн байрны өмчлөгч гэж үзээд уг байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.О*******ийн өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Н.О******* нь өмчлөгч болохоо нотлоогүй. Тухайн үед хувьчлал явагдахад 14 хоногийн дотор гэрчилгээгээ авах ёстой байсан. Гэтэл гэрчилгээгээ гаргуулж аваагүй. Хожим хойно буюу 2020 онд бүртгүүлсэн бүртгэлийн материалаар тухайн орон сууцны өмчлөгч болсон гэдэг. 1991 онд дуудлага худалдаа явагдсан. 2017 онд Г******* гэдэг хүн уг орон сууцны өмчлөгч байсан. Энэ хүн дээр газрын гэрчилгээ гарсан. Гэрчилгээ гаргуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн газар нь төрийн өмчийн газар юм. Тиймээс төрийн өмчийн газарт дахин гэрчилгээ гаргахгүй гэсэн. Маргаан бүхий байр аль хэдийнээ шатаж устсан. Галын дүгнэлтэд гадны нөлөөтэй гэсэн тул холбогдох эзнийг нь тоохоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шинээр барьсан байрыг өмчлөн авах гээд байгаа боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй. Б******* нь 316 тоот байрыг 88,6 м.к хэмжээтэй, 3 өрөө орон сууц болгосон. Өмнө нь хэдэн метр квадрат хэмжээтэй байсныг мэдэхгүй байна. Бусад байдлаар нотлогдсон зүйл байхгүй. Н.О******* нь уг орон сууцны өмчлөгч гэж байгаа бол түүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөх ёстой . Гэтэл нотлох баримт гаргаагүй. Төрийн өмч хувь иргэнд шилжсэн гэж байна. Энэ орон сууц нь Х******* тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйн хөрөнгө байсан. Мод бэлтгэлийн аж ахуйн хувьд дуудлага худалдаагаар зарим хөрөнгүүдийг борлуулсан байдаг. Тухайн үед зарим айлууд маргаан үүсгэсэн тул маргаантай орон сууцнуудад эрхийн гэрчилгээг гаргаагүй байна. 1991 онд амьдарч байсан оршин суугчид өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хүн 40 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцыг хамгаалах, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Хариуцагч 2017 онд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулхааар хөөцөлдөж байхад Н.О******* гэдэг хүний нэр гарч ирсэн. Тухайн үед түүний хүргэн ах Борхүү гэдэг хүн дуудлага худалдаанд оролцсон. Гэтэл тухайн орон сууц нь маргаантай байсан тул гэрчилгээ олголгүй орхисон байна. Хожим Б*******аас энэ талаар мэдсэн. Н.О******* нь өөрт байсан хагас дутуу баримтаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Захиргааны хэргийн шүүхээс Н.О*******д олгосон өмчлөх эрхийг хууль бус гэж шийдвэрлэсэн. Бид нар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Бид бүхэн давж заалдах гомдол гаргаагүй. Н.О******* өөрийгөө өмчлөгч гэдгээ тоолгож, тус орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй боловч үүнийгээ нотлоогүй ” гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.О******* нь “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай буюу Булган аймгийн С******* сумын 3 дугаар баг, С*******бүрэн з*******-3 гудамжны ... тоот хаягт байршилтай орон сууцнаас Х.Б*******аас албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Булган аймгийн Х******* сумын Х******* сумын З******* хотхоны дан байрны ...  тоот байрны өмчлөгч болохыг тоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3. Хариуцагч Х.Б******* болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар “нэхэмжлэлийн шаардлагыг болон өөрчилсөн шаардлагыг тус тус эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргадаг ба “дээрхи маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Н.О******* эс зөвшөөрч талууд маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.О*******ийг маргаан бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар авсан боловч эзэмших эрхээ баталгаажуулаагүй үндэслэлээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөх эрхээ бүртгүүлэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

5.  Одоогийн Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны .... тоотод байрлах орон сууцыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /тухайн үеийн 75 дугаар дан байр/ явагдсан дуудлага худалдаагаар Н.О******* худалдан авсан бөгөөд худалдан авагч 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тсон болох нь хэрэгт авагдсан протоколоор, орон сууцыг худалдан авсан иргэдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлж Н.О*******ээс нийт 30 ширхэг ягаан тасалбарыг хүлээн авсан болох нь тасалбар хүлээн авсан актаар тус тус  тоогдож байна. /хх-96, 100/

5а. Х******* хорооны өмч хувьчлалын комиссын бүртгэлээр ... дугаар байрыг авсан Н.О******* нь тухайн байранд оршин суудаггүй бөгөөд маргаантай байгаа талаар тэмдэглэгдсэн байна. /хх -98/ 

5б. Нэхэмжлэгч Н.О******* 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, өмчлөгч болохоо тоолгон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс түүнд  Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны ..., ..., ... тоот хаягт  байрлах 178.66 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү-....... дугаарт бүртгэж гэрчилгээг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон байна.  /хх -4, 92-94/ 

5в. Н.Уртнасан, Б.Гантөмөр, Х.Б******* нараас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Булган аймгийн С******* сум, 3 дугаар баг, С*******бүрэн З*******-3 гудамжны .., .., ... тоот орон сууцнуудын өмчлөгчөөр Ү-.... дугаарт Н.О*******ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. /хх-149-155/ 

6. Өмч хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллага (цаашид "үйлдвэрийн газар" гэх)-ын эд хөрөнгө хамаарна.” гэж зааснаар Х*******ын Ой модны үйлдвэрийн харьяаллын дан болон давхар байрнуудыг хувьчлах дуудлага худалдааг зохион байгуулсан.

6а. Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно. гэж заасан ба дуудлага худалдаа зохион байгуулагчаас 15 хоногийн дотор материалаа бүрдүүлэн гэрчилгээ авах хугацааг тоосон байдаг.

6б. Нэхэмжлэгч Н.О******* 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өмчлөгчөөр тоолгох хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 15 хоногийн хугацааг хэтрүүлсэн, энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Х******* сумын Х******* сумын З******* хотхоны дан байрны ... тоот байрны өмчлөгч болохыг тоолгох гэж өөрчилж байгаагаас үзэхэд өөрийн өмч гэх уг байрны албан ёсны хаягийг бүрэн тодорхойлж чадаагүй. 

 

7. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д өмчлөгч гэж хэн байж болох мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөх эрхийн талаар хуульчилсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т заасан Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэсэн заалт нь тухайн маргаантай хамааралгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэг хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт хэсэгт хамаарах тухайн хуулийн заалт нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуультай харьцуулан хуульчилсан бөгөөд албадан дуудлага худалдааны болон бусдын удирдлагад шилжүүлэх замаар ипотекийн эрхийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах асуудлыг зохицуулсан байдгаараа онцлой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн бөгөөд хууль зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2023/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.О*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                                      ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                     

                                                                                        Д.АЗЖАРГАЛ