Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/19

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн *******73600**************0046 дугаартай, *******78/20*******9/00*******4/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-*******4 тоотод оршин суух,урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ******* дүгээр шүүхийн 20*******4 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх,  ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн н *******-*******4 тоот хашаанд 20*******7 оны ************** дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн Х.тай маргалдаж Х.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Х. манай гэрт хонож байгаад шээснээс болж би Х.тай маргалдаж зодолдсоноо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ манай найз Х. 3 хоногийн өмнө Манхан сум явчихаад ирэхдээ хүнд зодуулчихсан ирсэн. Энэ талаар би өмнө мэдүүлэг өгч байгаагүй.Х. бид хоёр найзлаад 3 жил болж байгаа.Хохирлын тухайд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. Архи дарс ууснаас болж ийм хэрэг боллоо гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү 20*******7 оны ************** дүгээр сарын 23-ны өдөр номын санд ном өгөхөөр гараад эргэж ирээгүй нас барсан.Дүү маань Ч.*******тай хамт архи ууж зодуулж улмаар нас барсан. Би дүүгээ осгож нас барсан гэдэгт эргэлзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ч.*******ыг манай дүүд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээр зүйлчилж буруутгаж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг ч төгрөгний хохирол төлөгдөөгүй гэв.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн  н *******-*******4 тоотод байх хашаанд байв.Байшингийн зүүн талд байх монгол гэрээс 4.9 м зайд баруун зүгт толгойн хэсэг нь чиглэсэн  дээшээ харсан байрлалтай 2 гараа цээжиндээ тавьсан,нүүрэн хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бөгөөд цээжин хэсгээрээ хувцасгүй, өмдтэй байх ба хоёр хөлөндөө гуталгүй байв.Цогцос байх газар нь эргэн тойрон 7х4.8 метрийн диаметр тойрогт газрын сул шороо зурагдсан халцарсан ул мөрүүд үүссэн байв.Уг цогцосны хөлний хэсэгт цогцосноос *******.9 м зайд байх шавар блокон хашааны хананд газраас дээш 40 см зайд хашааны хана цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг бэхжүүлэн авав.Уг цогцосны  биеийн хэсгийн / ил харагдах нүцгэн/ хөлдөж эхэлсэн, хүүрийн толбо үүсээгүй, хөшилт явагдаж эхлээгүй, нас бараад 4-6 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой... гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-20-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******7 оны ************** дүгээр сарын 29-ний өдрийн *******39 дугаартай шинжээчийн... Х.ын  цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх -23-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******7 оны ************** дүгээр сарын 30-ны өдрийн *******40 дугаартай шинжээчийн... Ч.*******ын биенээс авсан гэх шингэн цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-33-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******7 оны ************** дүгээр сарын 30-ны өдрийн 592 дугаартай шинжээчийн...Ч.*******ын биед зүүн даланд 2х******* см, зүүн тохойнд 2х3 см тус бүр өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ч.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт / хх-38-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******8 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн...Х.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Х.ын зүүн хөмсөгт *******.5х*******см, зүүн шанаанд 2х*******см, хамрын нуруунд 2х*******см, *******х*******см, дээд уруулд 6х*******5см, баруун шанаанд 0.5х0.3см, баруун зовхинд *******х*******.5 см, баруун мөрөнд 5х2.5 см, баруун тохойнд 2х*******см, *******.5х*******см, *******х******* см, зүүн мөрөнд 3х3 см, зүүн тохойнд 0.5х0.*******см, 0.*******х0.2 см, зүүн гарын шуунд 2.5х0.5 см, 2.5х0.5см, сарвуунд 0.5х0.5см, *******.5х0.5см, баруун хөлийн тавхайд 0.3х0.5см,тус бүр өнгөц зулгаралтууд, баруун хөлийн шилбэнд 0.2х0.5см, 0.2х0.******* см / хуучин/ зүүн цавинд *******.3х0.5 см / хуучин/ зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхи,баруун шанаа, хамар, хамрын нуруу, дээд уруулыг хамарсан хаван хавдар, хүзүүний зүүн болон урд хэсэгт *******х0.5 см, *******.5х0.5 см, *******.5х******* см, эрүүн дор, *******х0.2 см, *******х0.2 см, *******.5 х0.5 см өнгөц цус хуралтууд, баруун хөлийн тахиманд 3.5х*******.5см цус хуралт, 2 хөлийн өвдөгт хуучин сорви гэмтлүүд тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д заасан /зүүн хөмсөгт *******.5х*******см, зүүн шанаанд 2х*******см, хамрын нуруунд 2х*******см, *******х*******см, дээд уруулд 6х*******5см, баруун шанаанд 0.5х0.3см, баруун зовхинд *******х*******.5 см, баруун мөрөнд 5х2.5 см, баруун тохойнд 2х*******см, *******.5х*******см, *******х******* см, зүүн мөрөнд 3х3 см, зүүн тохойнд 0.5х0.*******см, 0.*******х0.2 см, зүүн гарын шуунд 2.5х0.5 см, 2.5х0.5см, сарвуунд 0.5х0.5см, *******.5х0.5см, баруун хөлийн тавхайд 0.3х0.5см,тус бүр өнгөц зулгаралтууд, баруун хөлийн шилбэнд 0.2х0.5см, 0.2х0.******* см / хуучин/ зүүн цавинд *******.3х0.5 см / хуучин/ зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхи,баруун шанаа, хамар, хамрын нуруу, дээд уруулыг хамарсан хаван хавдар, хүзүүний зүүн болон урд хэсэгт *******х0.5 см, *******.5х0.5 см, *******.5х******* см, эрүүн дор, *******х0.2 см, *******х0.2 см, *******.5 х0.5 см өнгөц цус хуралтууд, баруун хөлийн тахиманд 3.5х*******.5см цус хуралт/ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Х.ын цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Х.ын цогцост хийсэн бүтцийн болон гистологи шинжилгээгээр  ходоодны салстад цөөн тооны цус харвалт, уушиг, бронхийн авчилт, дистелектаз, зүрх булчингийн ширхэгийн нягтрал, Фибрилляци / хэт агших/ венийн судас дүүрэлт, бөөр артерийн судасны авчилт, венийн судас дүүрэлт, цусны эргэлтийн алдагдал нь осголтын улмаас нас барсан шинжүүд юм. Х.ын цогцост илэрсэн  өөрчлөлтүүдээс  харахад / хэргийн газрын үзлэгт/ нас бараад 4-6 орчим цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-62-64-р хуудас/

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-66-7*******-р хуудас/

Гэрч О.Түвдэннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20*******7 оны ************** дүгээр сарын 24-ний өглөө 08.02 цагийн үед хашаан дотор хүн хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу очиход хашаан дотор гэрийн үүдэнд  ягаан өнгийн хөнжлөөр хүзүүнээс доош биеийн хэсгийг бүтээсэн хүн хэвтэж байсан.Хөнжлийг сөхөж үзлэг хийхэд цээж нүцгэн,2 гар нь цээжин хэсэгтээ нугаларсан байрлалтай, хүүхэн хараа нь өргөсөж зүрх судасны үйл ажиллагаа зогссон, хөшингө байдалтай байсан.. гэх мэдүүлэг / хх 74-р хуудас/

Гэрч Э.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 23 цаг өнгөрч байхад тэр хоёр унтаад би охиноо унтуулах гээд хэвтэж байтал Х. босоод гэрийн баруун талд хувцасны шкаф хэсэгт шээж байхаар нь нөхөр Ч.*******ыг сэрээгээд “найз чинь гэрт шээж байна” гэж хэлсэн.Ч.******* босож ирээд “ чи миний гал голомтод шээдэг хэн бэ” гэхэд Х. “ би чиний найз чинь биш юм уу” гээд тэр хоёр маргалдаад байхаар нь би “ та хоёр хүүхэд айлгачихлаа, гар” гэсэн чинь хоёулаа гараад явсан.30-40 минутын дараа орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад Х. Ч.*******ын хүзүүний ар хэсгээр барьчихсан, Ч.******* гарнаас нь барьчихсан сууж байхаар нь салгаад нөхөр Ч.*******ыг гэрт оруулж ирсэн.Тэгээд удалгүй гарч Х.ыг оруулж ирсэн.Х. хувцсаа тайлах гээд амандаа үглээд сууж байсан би орондоо ороод унтсан. Хэзээ гарч явсныг мэдээгүй.Өглөө 08 цагийн үед Нандин-Эрдэнэ гэх охин орж ирээд гадна хашаанд хүн хэвтэж байна гэхээр нь гараад харахад Х. осгосон байдалтай хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-75-77-р хуудас/

Гэрч Х.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч.******* Х. луу “ манай гэрт шээлээ, миний гал голомт бузарлалаа” гэж хэлээд хоорондоо маргалдаж, зодолдож байхад Отгонбилэг бид хоёр Ч.*******ын гэрт ороход гэрийн баруун талд байх шкафны урд талд шээсэн байсан бөгөөд Отгонбилэг бид хоёр буцаж гараад тэр хоёрыг зодолдож байхад нь салгаад гэрт нь оруулсан.Өглөө нь манай ахын хүүхэд хичээлдээ явах гэж гэрээсээ гараад Ч.******* ахын гадна хүн хэвтэж байна гэхээр нь бид нар гарсан чинь цээж нүцгэн хүн хэвтэж байсан бөгөөд манай ах  эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-96-97-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20*******8 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн 2******* дугаартай шинжээчийн ... хоёр нүдний доод зовхины дотор салстын цэгчилсэн  цус харвалт нь амьсгал бүтэлтийн үед  илэрдэг шинж тэмдгийн нэг бөгөөд бичил цус эргэлтийн цочмог хямралын улмаас үүсдэг. Х.ын цогцост зүүн хөмсөг зүүн шанаа, хамрын нуруу, дээд уруул, баруун шанаа, баруун зовхи, хоёр мөр, хоёр тохой, зүүн шуу, сарвуу, баруун шилбэ, тавхай зүүн цавинд зулгаралт,баруун зовхи, баруун шанаа, хамар дээд уруулд зөөлөн эдийн няцрал,хүзүү эрүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Х. нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гадна үзлэгээр төмсөг татагдалт дотор эрхтний шинжилгээгээр ходоодны салстын голомтлог цус харвалт / вишневскийн толбо/ эд эсийн шинжилгээний хариугаар зүрхний булчингийн ширхгийн нягтрал,гуурсан хоолойн агчил зэрэг шинжүүд  илэрсэн ба эдгээр нь осголтын үед илэрдэг шинж тэмдгүүд болно.

Х.ын цогцост боолтын үед үүсэх шинж тэмдгүүд илрээгүй байна.            Х.ын цогцост хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ №62 тоот дүгнэлт үндэслэлтэй байна ...гэх дүгнэлт /хх *******63-*******66-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хохирогч осгож нас барсан гэдэгт эргэлзэж байгаа, түүний үхэлд шүүгдэгч Ч.******* буруутай,Ч.******* зодсоноос хохирогч нас барах шалтгаан болсон гэж маргаж байгаа хэдий ч хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөл нь “ Х. нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гадна үзлэгээр төмсөг татагдалт дотор эрхтний шинжилгээгээр ходоодны салстын голомтлог цус харвалт / вишневскийн толбо/ эд эсийн шинжилгээний хариугаар зүрхний булчингийн ширхгийн нягтрал,гуурсан хоолойн агчил зэрэг шинжүүд  илэрсэн ба эдгээр нь осголтын үед илэрдэг шинж тэмдгүүд болно ”... гэх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдож байх ба  шүүгдэгч нь хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөн шинжээчийн ... хоёр нүдний доод зовхины дотор салстын цэгчилсэн  цус харвалт нь амьсгал бүтэлтийн үед  илэрдэг шинж тэмдгийн нэг бөгөөд бичил цус эргэлтийн цочмог хямралын улмаас үүсдэг. Х.ын цогцост зүүн хөмсөг зүүн шанаа, хамрын нуруу, дээд уруул, баруун шанаа, баруун зовхи, хоёр мөр, хоёр тохой, зүүн шуу, сарвуу, баруун шилбэ, тавхай зүүн цавинд зулгаралт,баруун зовхи, баруун шанаа, хамар дээд уруулд зөөлөн эдийн няцрал,хүзүү эрүүнд цус хуралт гэмтлүүд учирчээ.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн  хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлтээр тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь өөрийн найз Х.тай 20*******7 оны ************** дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи ууж согтууран, улмаар Х.ыг гэртээ “ шээлээ” гэх шалтгаанаар түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан ба хохирогч нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс өөрийгөө хянах чадвараа алдаж, цээж нүцгэн гэрээс гарч гадна хүйтэнд удаан байснаас  осгож нас барсан үйлдэл болсон байх ба шүүгдэгч Ч.******* нь хохирогч Х.ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэрч Э.Отгонбилэг, Х.Оюунсувд нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******7 оны ************** дүгээр сарын 29-ний өдрийн *******39 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20*******8 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн 2******* дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Харин хохирогч Х.ыг амь насыг санаатайгаар хөнөөх буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хөнгөн хохирол учруулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх саналыг хүлээн авах боломжгүй үндэслэл /дээрхи гэрч, шинжээчийн 2******* дүгнэлтээр/ тогтоогдсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан “ шүүгдэгч Ч.*******ын  буруутай зүй бус үйлдлийн улмаас хохирогч Х. амь насаа алдсан учир буруутай этгээдээс нас барсантай холбогдох зардлыг гаргаж өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Ч.******* нь хохирогч Х.ын амь насыг шууд хохироогоогүй боловч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл боловч хохирогчийг гэрээс гарахыг мэдээгүй, түүнийг зориуд гадаа орхисон нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хаалга үүдээ цоожлоогүй хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас хохирогч гадаа гарч осгож амь хохирсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан хохиролыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.*******ыг  хохирогч Х.ын биед хөнгөн гэмтэл  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.******* хохирогч Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 20*******7 оны ************** дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарагдаж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасан “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар  тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэх заалтанд хамаарагдаж байх тул шүүгдэгч Ч.*******д Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хохирлын *******6873890 төгрөг, өмгөөллийн хөлс *******500000 төгрөг нийт *******8373890 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан 2-р хавтас хэргийн *******-р хуудас *******.080.000 төгрөг, 233 хуудасны 7600,4640, **************700, 4*******2*******, *******3000, 25500, 9500, 65900, төгрөгний баримтууд нь нэр хаяг тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хасаж тооцож нийт *******6.98*******.000 төгрөгний хохирлыг баримтыг үнэлж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.*******аас *******698*******000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.т олгуулах, шүүгдэгчийн “Кинг” маркийн хөргөгч битүүмжилсэн 20*******8 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг цуцлах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох  хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дардаж, шүүгдэгчийн эзэмшлийн Кинг маркийн хөргөгч битүүмжилсэн 20*******8 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/43 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг цуцалсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 508 дугаар зүйлийн 508.*******-д зааснаар шүүгдэгч Ч.*******аас *******698*******000 / арван зургаан сая есөн зуун наян нэгэн мянга / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.т олгуулсугай.

5.Шүүгдэгч Ч.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form