Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 31

 

 

   202*******          06           20                                    206/МА202*******/000*******1

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 202******* оны 0******* ******* сарын 14-ний өдрийн 154/ШШ202*******/00041 ******* шийдвэртэй,

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 17 ******* хороо, ******* ******* ******* *******, *******8/б тоотод Дархчуул овогт Түвдэндоржийн Мягмаржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын ******* ******* Хос-Эрдэнэ овогт Батсайханы Нямдаваад холбогдох 

“21,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 202******* оны 05 ******* сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч  Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******/онлайнаар/, хариуцагч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр/онлайнаар/, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 ******* бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс юм. 2016 онд ******* нь надтай уулзаад бичил уурхай эрхэлдэг, хөрөнгө оруулалт хийгээч хамтарч ажиллъя гэдэг санал гаргасны эцэст 2017 оны 0******* сарын 15-ны өдөр БНХАУ-ын Манжуур хотын Мон Шин Худалдаа ХХК-аас дизель мотор 1 ш, чулуу бутлагч 1 ш тус тус худалдан авч Монгол руу ачуулахаар худалдагчид даатган үлдээсэн юм. Худалдагч нь уг ачаа барааг Дорнод аймгийн Архашаатын хилийн боомтоор илгээж дизель мотор, чулуу бутлагч нийлээд 2*******.5 тонн ачаа болсон бөгөөд гаалийн татварт болон Дорнод аймаг хүртэл тээвэрлэх төлбөр 4,000,000 төгрөг, Дорнодоос Улаанбаатар хүртэл ачааны хөлс *******,000,000 төгрөг, Улаанбаатараас Ховд хүртэл ачааны хөлс 2,000,000 төгрөг тус тус төлсөн. Мөн ХААН банкны 584706*******880, 5847074665 тоот дансаар 8,000,000 төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөгийг тус тус авсан бөгөөд бэлнээр үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж мөнгө авч байсан. Эцэст нь бичил уурхай эрхэлдэг нь худлаа болж энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг надад учруулсан зарим хохирлыг залилан авсан байна гэх үндэслэлээр шалгаж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шат шатны байгууллагад гомдол гаргасан боловч хохирол төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн. Иймд *******гаас гэм хорын хохирол төлбөрт 21.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1 Миний бие нь ******* болон түүний нөхөр гэх БНХАУ-ын иргэн Wang Jjanguo нартай 2016, 2017 онуудад ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. БНХАУ-ын иргэн Wang Jjanguo гэх хүнээр орчуулга болон зуучлуулан өөр Хятад иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлцэл хийж тохиролцсон. Уг хэлцлээр тухайн иргэн надад техник тоног төхөөрөмж болон түүнийг тээвэрлэх, бичил уурхай жигдрэх хүртэлх гарах зардлыг өгөхөөр тохиролцсон. Ингээд тоног төхөөрөмж надад ирж тоног төхөөрөмж ачиж ирсний зардлыг надтай гэрээ хийсэн хятад иргэн шилжүүллээ гэж шилжүүлснийг би тухайн үед тээвэрлэгчид төлсөн. 2019 онд орон нутагт бичил уурхай үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх тоног төхөөрөмжийг шинээр нь түүний эзэн гэх хятад ирээд бүгдийг авч явахдаа надтай ямар нэгэн тооцоо, өр төлбөрийн талаар яриагүй. Би *******тай дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн гэрээ хэлцэл, хийгээгүй мөнгө төгрөг шилжүүлж аваагүй. ******* нь БНХАУ-ын иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

*******.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 202******* оны 0******* ******* сарын 14-ний өдрийн 154/ШШ202*******/00041 ******* шийдвэрээр:

*******.1 Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1, 480 ******* зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

*******.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 142950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

*******.*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр гэх БНХАУ-ын Wang Jianguo нартай хариуцагч ******* миний бие нь 2016, 2017 онуудад ямар нэгэн ажил эрхлэх, хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгаагүй бөгөөд БНХАУ-ын иргэн Wang Jianguo гэх хүнээр орчуулга, зуучлал хийлгэж БНХАУ-ын Ли Рунчианг гэх иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлцэл хийж тохиролцсон. Уг хэлцлээр БНХАУ-ын иргэн Ли Рунчианг нь надад техник тоног төхөөрөмж болон түүнийг тээвэрлэх, суурилуулах бичил уурхайн үйл ажиллагаа жигдрэх хүртэлх гарах бүх зардлыг тухай бүр нь *******, түүний хамтран амьдрагч Wang Jianguo нараар дамжуулан надруу шилжүүлж байхаар тохиролцсон юм. Ингээд нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмжүүд 2017 онд над дээр ирсэн. Энэхүү тоног төхөөрөмжийн тээврийн хөлсийг Wang Jianguo нь тээврийн хөлсөнд төл гэж надтай хэлцэл хийсэн Ли Рунчианг шилжүүллээ гэж надруу шилжүүлснийг миний бие тухайн үед тээвэрлэгчид төлсөн байдаг. 2019 онд орон нутагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх тоног төхөөрөмжүүдийг шинээр нь Ли Рунчианг гэх хятад хүн Ховд аймгийн Булган суманд өөрөө ирээд бүгдийг нь аваад авсан ба тухайн үед надтай ямар нэгэн тооцоо, өр төлбөрийн асуудал байхгүй гээд авсан болно.

Гэтэл дээрх БНХАУ-ын иргэнээс дээрх үйл ажиллагаатай холбоотой орж ирсэн мөнгийг өөрийнхөө дансаар дамжуулан миний эзэмшлийн болон миний эхнэрийн дансруу дамжуулан шилжүүлснийгээ нэхэмжлэгч нь өөрөөсөө гаргасан мэтээр хууль шүүхийн байгууллагад тайлбарлан ойлгуулж байгаад гомдолтой байна.

Миний бие нь *******ын эзэмшлийн данснаас орж ирсэн гүйлгээ түүний зарцуулалтын талаар тайлбар, мэдүүлгийг маш тодорхой өгч байгаа боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд миний хувьд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Мөн Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ болон хэлцэл хийгээгүй тул түүний өмнө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээхгүй юм.

4.2. Анхан шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд тус шүүхийн Ерөнхий шүүгч оролцож шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн эхнэр А. Хоролсүрэнгийн эцэг Галдангийн Аавдай болон Ерөнхий шүүгчийн эх Галдангийн Даваа нар нь төрсөн ах дүү нар бөгөөд хариуцагчийн эхнэр болон ерөнхий шүүгч нар нь тэдний төрсөн хүүхдүүд тул төрөл, садан гэх ойлголтод хамаарч байгаа ба мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.******* дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий үндэслэл мөн бий болж байсан.

Нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь эрүүгийн журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж шалгагдсан бөгөөд тухайн эрүүгийн хэрэгт нотлох баримтаар эх хувиар хавсаргагдсан баримтуудыг анхан шатны шүүх нь нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 202******* оны 0******* ******* сарын 14-ны өдрийн 154/ШШ202*******/00041 *******тай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

        ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч  ******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 ******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч  *******  нь  21.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  *******д  холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор  Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 08 ******* сарын 0*******-ны өдрийн 1/1986 тоот албан бичиг, 2020 оны 06 ******* сарын 29-ний өдрийн 1/1912 тоот албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 05 ******* сарын 12-ны өдрийн 12/1-2559 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 ******* сарын 01-ний өдрийн 5/*******24 тоот албан бичиг, өөрийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас баримт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

*******.Нэхэмжлэгч нь шаардлагаа БНХАУ-ын Манжуур хотын "Мон Шин Худалдаа" ХХК-аас дизель мотор 1 ширхэг, чулуу бутлагч 1 ширхэг тус тус худалдан авч Дорнод аймгийн "Архашаатын хилийн боомтоор оруулж, гаалийн татварт болон Дорнод аймаг хүртэл тээвэрлэх төлбөр 4,000,000 төгрөг. Дорнодоос Улаанбаатар хүртэл ачааны хөлс *******,000,000 төгрөг. Улаанбаатараас Ховд хүртэл ачааны хөлс 2,000,000 төгрөг болон ХААН банкны 584706*******880, 5847074665 тоот дансаар 8,000,000 төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

4.Хариуцагч  нь би *******тай ямар нэгэн үйл ажиллагаа хийх, хамтран ажиллах талаар ярилцаж, гэрээ хэлцэл хийгээгүй, харин *******ын хамтран амьдрагч Wang Jianguo-roop орчуулга, зуучлал хийлгэж байсан. Өөрсдөө надад хамтран ажиллах санал тавьж, алтны тоног төхөөрөмж ачиж ирсэн. Мөн үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах мөнгийг тэр хүн шилжүүлж байсан. Тухайн үед 2016-2017 онд сумын засаг даргын зөвшөөрлөөр нөхөрлөл ашигт малтмал эрж хайдаг байсан. Ашигт малтмал эрж хайх зөвшөөрөл байсан гэж тайлбарласан байна.

5.Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шивэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах журмаар  “хариуцагч нь нэхэмжлэгчтэй  ямар нэгэн гэрээ хэлцэл хийгүй тул түүний өмнө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээхгүй” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

6. Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

7.Энэ хуульд зааснаар талуудад хамтран ажиллахын тулд гэрээг заавал бичгээр байгуулах, нотариатчаар гэрчлүүлэх, хуулийн этгээд байх зэрэг хэлбэрийн шаардлага тавигдахгүй юм.

8.Харин дээрх хуульд зааснаар талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах талаар  хүсэл зорилгоо илэрхийлж  хэлцэл хийснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

9.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хөрөнгө оруулалт хийх, хариуцагч ******* нь бичил уурхайгаар алт олборлон ашиг олох  зорилгоор талуудын хооронд харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Тодруулбал нэг талаас нэхэмжлэгч хөрөнгө оруулж, нөгөө талаас хариуцагч  нь  алт олборлох үйлчилгээг хийж гүйцэтгэснээр ашиг олох зорилгоор харилцан тохиролцож талуудын хооронд хамтран ажиллах үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх хуульзүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

10.Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж, хэргийн бодит байдлыг зөв тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12.Хуульд зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 202******* оны 0******* ******* сарын 14-ний өдрийн 154/ШШ202*******/00041 ******* шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 57 ******* зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 ******* зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 ******* зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА