Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00915

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 01 210/МА2023/00915

 

 

Н.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00729 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* ******* ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, ******* ******* хорооллын 21 дүгээр байрны 8 дугаар давхрын 43 тоот хаягтай 59,61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, ,, төгрөг төлсөн. Барилгыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон.

1.2. 2021 оны 05 дугаар сард ******* ******* ХХК-ийн ажилтан Б.*******тай утсаар холбогдоход таны нэр дээр орон сууц байхгүй гэхээр нь компани дээр очиж уулзахад манайх таньтай гэрээ байгуулаагүй, таны мөнгийг аваагүй, байрыг чинь манайх өөр хүнтэй гэрээ байгуулж зарсан, та шүүхээр яв гэж хэлсэн.

******* ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх тул түүнээс гэрээний дагуу шилжүүлсэн ,, төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний төлбөр болох 7,, төгрөгийг би иргэн Б.*******аас тусдаа нэхэмжлэх болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Н.******* нь гэрчээр асуугдсан М.*******-******* гэх хүнтэй орон сууц авна гэж ярьсан бөгөөд үнийг арматур буюу бараа материалын үнэ гэж тусгасан байна. Н.*******, Б.******* нарын хооронд ямар харилцаа үүссэн талаар мэдэхгүй. Нэхэмжлэгч ,, төгрөгийг М.*******-*******ын данс руу, 7,, төгрөгийг Б.******* гэж хүн рүү шилжүүлсэн байсан. Орон сууц захиалгын гэрээг компанитай байгуулаагүй. Нэхэмжлэгч Н.*******г М.*******-*******, Б.******* гэх хоёр хүн залилсан гэж үзэж байгаа тул эрүүгийн журмаар шийдэгдэх асуудал юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас ,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 492,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д, Э.ийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 619,928 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж Э.т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/1-124 дугаар тодорхойлолтыг бид итгэлцлийн үндсэн дээр гаргаж өгсөн, Н.******* нь бидний итгэлийг хуурч мэхлэн гарган авсан тодорхойлолт юм. Н.******* нь манай компанийн дансанд огт мөнгө шилжүүлээгүй бөгөөд М.*******-******* гэх хүний данс руу ,, төгрөг, М.******* гэх хүний данс руу 7,, төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсоор байтал шүүгчийн зүгээс төлбөр төлөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүнээс үзвэл уг худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус шинж чанарыг агуулж байна.

4.2. Шүүх гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй бөгөөд зөвхөн Н.*******гийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь, гэрч М.*******-*******ын мэдүүлэгт Н.*******гийн ,, төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан, би энэ байрны мөнгийг төлж барагдуулна, би одоо Н.*******гийн мөнгийг төлж барагдуулна гэж мэдүүлсээр байтал хариуцагч компаниас гаргуулж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд биечлэн уулзаж, хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. зөвшөөрлөөр гарын үсэг зурсан. Мөнгийг шилжүүлсний дараа гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Гэрээний 2.3-т зааснаар гэрээний үүргийг биелүүлсэн буюу төлсөн гэх агуулга байсан учраас нэхэмжлэгч нь мөнгийг шилжүүлсэн.

******* ******* ХХК-ийн гэрч Б.******* мэдүүлэгтээ М.*******-******* 3, 4 орон сууц борлуулсны 1 орон сууцны асуудал үүссэн талаар мэдэгддэг. М.*******-******* болон ******* ******* ХХК нь ямар нэгэн байдлаар хамтран ажилласан талаарх нөхцөл байдал тогтоогддог. Мөн гэрч М.*******-*******ыг орон сууцны мөнгө авахыг Б. зөвшөөрсөн талаар түүний мэдүүлэгт дурдсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн гомдол нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 39, 40, 95, 195, 243 дугаар зүйлд тус тус заасны үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна.

5.2. Мөн хариуцагч талаас гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэж гомдолд дурдсан. Тухайн гэрээг байгуулан төлбөрийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болохыг гэрч мэдүүлэгтээ дурдсан. Мөн тухайн шилжүүлсэн мөнгөн дүнгээс 10,, төгрөгийг Б.ын данс руу шилжүүлсэн талаар М.*******-******* мэдүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгчийг гэрээний дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогддог. Захиалагч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд гүйцэтгэгч нь гэрээнээс татгалзах эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тухайн үед шаардлага гаргах боломжтой байсан. Гэтэл орон сууцыг өөр хүнд худалдсанаас хойш мэдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ОСЗБГ20-52 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гео 21 дүгээр байр орон сууцны барилгын 8 дугаар давхрын 43 тоот, 59.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, захиалагч Н.******* 67,, төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлон хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаар зохигчид маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ,, төгрөгийг хариуцагчийн заасан дансанд шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч татгалзаж, компанид мөнгө шилжүүлээгүй, гэрээнд заасан бартерын нөхцлөөр төлбөр төлөгдөөгүй гэж маргажээ.

4.1. Талууд Орон сууц захиалан бариулах гэрээний 2.3-т төлбөрийг захиалагч нь бараа материал нийлүүлэн төлсөн болно. /лект ХХК-иас нийлүүлсэн арматур төмрийн бартераар/ гэж тохиролцсоныг ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/1-124 дугаар албан бичиг, гэрч М.*******-*******, Б.******* нарын мэдүүлгүүд, мөнгөн шилжүүлгийн баримтууд болон зохигчдын тайлбартай харьцуулж, нэхэмжлэгчийг гэрээний дагуу ,, төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна. Тодруулбал,

Хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн албан бичигт ******* ******* ХХК болон иргэн Нямбат овогтой ******* нар нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц захиалгын ОСЗБГ-20/52 тоот гэрээ хийсэн бөгөөд уг гэрээнд заасан нийт төлбөр тооцоог Н.******* 100 хувь хийж дуусгасан болно гэж тодорхойлсон,

гэрч М.*******-*******ын ... дүү Батцэнгэл ******* ******* ХХК-ийн Б. захиралтай уулзуулсан. 59.61 м.кв байрыг зараад, надаас авах өрөө авчих гэж тохирсон ... байр зараад мөнгийг өөрийн дансаар авсан ... Б. надад ... байр зараад өгөөч ... мөнгөний хэрэг байна гэж хэлж байсан ... Н.******* над руу мөнгөө шилжүүлэхээр ... 10,, төгрөг Б.ын хүүхдийнх нь данс руу шилжүүлсэн ... Би Б.ад хэлээд худалдаж авсан, мөнгөө бүрэн төлсөн гээд ... гарын үсгээ зурж өгсөн ... төлбөрөө барагдуулсан гэж бичиг хийж өгсөн ... гэх мэдүүлэг,

гэрч Б.*******ын ... Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Н.******* гэх захиалагчийг дагуулж ирсэн хүн нь М.*******-*******. Төлбөрийн нөхцөл ... - ХХК барилгын арматур нийлүүлэх буюу бараа материалаар төлөгдөх байсан ... ******* ******* ХХК нь М.*******-*******оор 3-4 удаа байр заруулж байсан. ... М.*******-******* - ХХК-ийн төлөөлөгч ... гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа материал хүлээлгэж өгөөгүй. ... 2021 оны 01 дүгээр сард гэрээ цуцлах талаар М.*******-*******т мэдэгдсэн ... Намайг ******* ******* ХХК-д ажиллаж байхад бүх гэрээ хэлцэл, албан бичиг надаар дамжиж хийгддэг байсан. М.*******-******* ... захирал Б. ... амаар хэлцэл хийснийг нь би мэддэг... гэх мэдүүлэг,

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банк ХХК дахь Н.*******гийн эзэмшлийн тоот данснаас ,, төгрөгийг М.*******-*******ын эзэмшлийн тоот дансанд EB-Batzaya 59.61 ulaanhuaran bair гэсэн утгаар шилжүүлсэн төлбөрийн баримт,

гэрч М.*******-*******ын тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн ,, төгрөгийн орлогоос мөн өдөр 10,, төгрөгийг 5069315585 тоот дансанд шилжүүлсэн, уг данс ын Тэргэлийн данс болох тухай Хаан банк ХХК-ийн лавлагаа зэргийг харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч нь гэрээний төлбөр ,, төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу ...-т заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар гэрээнд заасан этгээд болох арматур төмөр нийлүүлэх лект ХХК-д хүлээлгэн өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагчийн ... ******* ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20/1-124 дугаар тодорхойлолтыг бидний итгэлийг хуурч мэхлэн гарган авсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй, шүүх гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Мөн хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Э.тай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 92,395,500 төгрөгөөр худалдсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

6. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ,, төгрөг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба гэрч Б.*******ыг албадан ирүүлэх, гэрч М.*******-*******, гуравдагч этгээд Э. нарыг оролцуулах тухай талуудын хүсэлтийг хянан хэлэлцсэн 2022 оны 08 дугаар сарын 22, 30-ны өдрийн шүүгчийн захирамжууд хэрэгт авагдсан ч шүүх хуралдааны тэмдэглэлүүд авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00729 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЗОЛЗАЯА