Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00954

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 210/МА2023/00954

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00859 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох

*******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь ******* ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* дүүргийн 13 дугаар хороонд баригдах ******* хороолол 3 дугаар ээлж С блок 9 давхар 90 тоот хаягт байрлах 51.13 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэг м.кв 1,250,000 төгрөг, нийт үнэ 63,*******,******* төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

1.2. Б.******* 63,*******,******* төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлсөн. Гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэтэл гүйцэтгэгч нь 2022 оны 08 дугаар сар гэхэд газар шорооны ажлаа хийгээгүй, сууриа цутгаагүй байсан учир захиалагч Б.******* нь гэрээ цуцлах тухай өргөдлийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гүйцэтгэгчид гаргасан. ******* ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/09-560 дугаар тодорхойлолтоор гэрээ цуцалсан төлбөрийн буцаалтыг 2022 оны 10 дугаар сард багтаан олгох хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.3. Би орон сууцны төлбөрийг төлөхийн тулд бусдаас 50,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, 1 сарын 1.2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийг эргүүлэн төлөх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Зээлдүүлэгчийн шаардлагаар арга буюу өөр хүнээс дахин зээл авч хүүгийн төлбөр 9,000,000 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүйн улмаас нэмэлт зардал гарган бусдад зээлийн хүү 9,000,000 төгрөг төлж хохироод байна.

Иймд гэрээний төлбөр 63,*******,******* төгрөг, хохирол 9,000,000 төгрөг, нийт *******,*******,******* төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захиалагч Б.Сэргэлэнтэй захиалгын гэрээ байгуулж, ******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол орон сууцны төслийн 3 дугаар ээлжийн С блок орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд барьж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон.

2.2. Гэвч ковидын дараах эдийн засгийн уналтаас шалтгаалж барилгын салбар хүнд нөхцөл байдалд орсон тул дээрх орон сууц анхны төсвөөсөө 1 дахин нэмэгдсэн, туслан гүйцэтгэгчийн эрэлт муудсан зэрэг нь барилгыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсан. Энэ талаар захиалагч нарт тухай бүрд мэдээлэл өгч байсан захиалагч Б.******* гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан. Иймээс бид 63,*******,******* төгрөгийг буцаан төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно.

2.3. Харин захиалагчийн орон сууцны төлбөрт зориулан бусдаас зээлсэн зээлийн хүүгийн төлбөр болох 9,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь захиалгын гэрээний төлбөрийг хэрхэн төлөх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд хариуцагч тал зээлдүүлэгчийн өмнө захиалагчийн гүйцэтгэх үүргийг хүлээхгүй юм. Компанийн зүгээс гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд харин захиалагч орон сууцыг хүлээн авсны дараа орон сууц хугацаандаа ороогүй талаар гэрээний дагуу шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл захиалагч өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан явдалд хариуцагч талаас хохирол төлөх үндэслэлгүй байна.

2.4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 63,*******,******* төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 9,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас *******,*******,******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,513 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 522,513 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Зээлдүүлэгч Д.Далайхүү, зээлдэгч Б.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Б.******* зээлийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрч, зээлийг авсан, улмаар зээлийн хүү төлөх үүрэг зээлдэгч Б.*******д үүссэн. Өөрөөр хэлбэл хариуцагч орон сууц захиалгын гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсхүл үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамааран зээлдэгч Б.******* зээлийн гэрэ******* заасан хүүгийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн байхад анхан шатны шүүх зээлдэгч Б.*******гийн төлөх ёстой байсан хүүгийн төлбөрийг хариуцагчид үүрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэрийн хариуцагч талаас 9,000,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж, учруулсан хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Хариуцагч компани гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг өөртөө байлгаж, үр шимийг хүртсэн. Гэрээний дагуу шилжүүлсэн 63,*******,******* төгрөгийг төлөөгүй. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхгүй гэж маргаж буй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан гэрэ******* заасан эрх үүргийг үнэнч шударгаар биелүүлэх зарчим болон иргэний эрх зүйн агуулгад нийцэхгүй. Нэхэмжлэгч Б.******* нь орон сууцыг 2022 оны 03 дугаар сард ашиглалтад орно гэж итгэж, гуравдагч этгээдээс хүүтэй зээл авч төлбөрийг төлсөн. Гэтэл хариуцагч үүргээ ноцтой зөрчсөн. Хэрэв хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгчид 9,000,000 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Тиймээс нэхэмжлэгч нь учирсан хохирлоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсны үр дагаварт 63,*******,******* төгрөг, хохирол 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хохирол төлөхөөс татгалзаж маргажээ.

3. Зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ХХК нь ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* хороолол 3 дугаар ээлж С блок 9 давхар 90 тоот хаягт байрлах, 51.13 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Б.******* нь 63,*******,******* төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлон хүчин төгөлдөр гэж дүгнэснийг зохигч маргаагүй.

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 63,*******,******* төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс талууд гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хариуцагчид төлөхдөө зээлдүүлэгч Д.Далайхүүгээс зээлсэн 50,000,000 төгрөгийн хүү болох 9,000,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь бусдад төлсөн төлбөр талуудын гэрэ******* хамааралгүй, төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч гэрээний 4.2 дахь хэсэгт заасан алдангийн нөхцөл болон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь буруу байна. Учир нь, ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбоотой хохирол шаардах эрх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдоно. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан нөхцөлд бусдад зээлийн хүү төлж зардал гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцогдох тул мөн хуулийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардсан нь үндэслэлтэй. Иймд зээлдэгч Б.*******гийн төлөх ёстой байсан хүүгийн төлбөрийг хариуцагчид үүрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00859 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хууль гэснийг Иргэний хуулийн гэж өөрчилж, 219 дүгээр зүйлийн 219.3 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА