Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 06 02 210/МА202*******/01102

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ202*******/01457 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй

Эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2014002750*******01 дугаар тогтоолоор Б.*******ыг ******* аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* хошуу гэх *******,659 м.кв буюу 0,*******7 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,*******65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба ******* аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар тогтоолоор яллагдагч Б.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.2. Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж 1 жил 4 сарын хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээр шалгасны эцэст цагаатгасан. Энэ хугацаанд Б.******* нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж чадаагүй, дээрээс нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амссан.

1.*******. Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Ц., Г. нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,******* төгрөг дансаар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,******* төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,*******,******* төгрөг бэлнээр төлж, нийт *******,*******,******* төгрөг төлсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтад зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Мөн хуулийн 45.******* дугаар зүйлийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцохоор зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн *******,*******,******* төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын тайлбарын агуулга:

2.1. Б.*******ыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* хошуу гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,*******65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, ******* аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

2.2. ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 ны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Б.*******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсан *******,*******,******* төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

*******. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Б.*******ын наашаа цаашаа явсан зардлыг олгох болов уу, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 500,******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,500,******* төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээд болон үйлчлүүлэгч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр төлбөрөө бэлнээр авч болох бөгөөд үүнийг хориглосон зүйл байдаггүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрүүгийн 2014002750*******01 тоот хэрэгт иргэн Б.*******ын өмгөөлөгчөөр оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр 2,*******,******* төгрөг авч, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан талаар мэдүүлсэн боловч огт харгалзаж үзээгүй.

5.2. Хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй этгээд нь олсон орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх, төлсөн баримт нь байгаа эсэх нь татвар төлөгч /өмгөөлөгч/ болон харьяа дүүргийн татварын хэлтсийн хоорондын асуудал болохоос Б.*******ын нэхэмжлэлтэй хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс *******,*******,******* төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгч Г.ыг хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр энэхүү орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

5.*******. Шүүх хууль зүйн туслалцаа авахдаа төлөх төлбөрийг холбогдогч нь /сэжигтэн, яллагдагч/ өөрийн данснаас шилжүүлэх ёстой, тус шилжүүлсэн дансаа өөрийнх нь гэдгээ бас нотлох үүргээ биелүүлээгүй гэх мөртлөө, нөгөө талаас хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх үүргээ үл биелүүлсэн.

банкин дахь Ц.ийн 504107556******* тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50*******4511556 тоот данснаас шилжүүлсэн 500,******* төгрөгийн хувьд, нэхэмжлэгч Б.******* нь тодорхой шалтгааны улмаас өөрийн данснаас бус, өөрийн хамаарал бүхий хүний данснаас шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь *******аас гэж бичсэн. Өмгөөлөгч Ц. тус 500,******* төгрөгийг үйлчлүүлэгч Б.*******аас өмгөөллийн хөлсөнд төлсөн гэж хуулгаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн, гэрээний талууд өгсөн авсан талаараа маргадаггүй болно.

5.4. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Ц., Г. нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 1 жил 4 сарын хугацаанд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалуулсан, мөн хөлсөнд бэлнээр болон дансаар нийт *******,*******,******* төгрөг төлсөн болох нь хангалттай тогтоогдсон.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх тайлбар гаргажээ.

 

*******. Нэхэмжлэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд яллагдагчаар татагдан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагджээ.

Улмаар прокуророос Б.*******ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг анхан шатны шүүх ******* аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *******01 дүгээр тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр яллах дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолд үндэслэн зөв тогтоосон байна.

 

4. Хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээдэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дахь заалтад тус тус зааснаар төр хариуцан арилгах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь өмгөөлөгч Ц., Г. нартай 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцохоор заасан.

Иймээс нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлсийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар төрөөс шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,******* төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,*******,******* төгрөг бэлнээр, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,******* төгрөг дансаар тус тус төлсөн гэж тайлбарлаж, банк ХХК дахь Б.*******ын эзэмшлийн 5040022861 тоот, Ц.ийн эзэмшлийн 504107556******* тоот дансуудын хуулга, Монголын өмгөөлөгчдийн холбооны 15 дугаартай тасалбарыг шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

6.1. Монголын өмгөөлөгчдийн холбооны 15 дугаартай тасалбарт өмгөөлөгч Г. нь иргэн Б.*******т хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2,*******,******* төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан талаар тусгасан байх ба хүлээлгэн өгсөн этгээдийн болон хүлээн авсан өмгөөлөгчийн гарын үсэг зурагдсан, өмгөөлөгчийн 152106 дугаар бүхий хувийн тэмдэг дарагдсан эх хувь баримт байна.

Тус баримт дахь төлбөр төлсөн болон хүлээн авсан этгээдийн мэдээлэл, төлбөрийн утга, төлбөр хийгдсэн огноог хэрэгт авагдсан бусад нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хамааралтай баримт гэж үнэлэх үндэстэй.

6.2. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч тус орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчээс гарсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн ба нэхэмжлэгчийн төлбөрт хамааралгүй асуудлаар хийсэн уг дүгнэлт үндэслэлгүй.

6.*******. Үүнээс гадна анхан шатны шүүх төлбөр хийсэн хэлбэр (бэлэн, бэлэн бус)-ээс нь хамааруулж нотлох баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзэх журамд нийцээгүй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6.4. Харин 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,******* төгрөгийн шилжүүлэг хийгдсэн 50*******4511556 тоот дансны эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд гэх боловч энэ талаарх баримтгүй, гүйлгээний утгад *******аас гэснийг хууль зүйн туслалцаа авсны хөлс гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Иргэдийн төлөөлөгч Л.Наранцэцэгийн ... Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

 

8. Дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас 2,500,******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ202*******/01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 гэж, ... 500,******* /таван зуун мянга/ ... гэснийг, 2,500,******* гэж, ... 2,500,******* ... гэснийг 500,******* тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА