Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, хохирогч Ц.Энхзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг, насанд хүрээгүй хохирогч нарын  хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ишгин овогт Гүрбазарын Ариунболдод холбогдох эрүүгийн “1803006580364” дугаартай, 186/2018/0783/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 100 мод 2-132 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ишгин овогт Гүрбазарын Ариунболд /РД:ШД81072472/,

Холбогдсон хэргийн талаар:

Г.А нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  18 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд Тоуоtа Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа. мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.4-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Энхзаяагийн жолоодож явсан Тоуоtа Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Энхзаяа, зорчигч Н.Тэргэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.А нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа  нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр утсаар залгаад аваарт орсон гэж хэлээд орилоод байсан. Би машинд очоод гэрийн түлхүүрээ авсан. Машин аймар болсон байсан. охин, хадам ээж сэхээнд байсан. Би хараад яаж тэр аваараас амьд гарсан болохыг гайхаж байна. Бид 20 хоног эмнэлэгт хэвтсэн. Миний охин 10 настай бүжиглэдэг. Одоо аарцагны яс хугарсан хэцүү байна. Дахин аваарын барзад илэрч эхэлж байгаа гэтэл эмчилгээний зардал дутаж байна. Би охиноо одоо ч гар дээрээ өргөөд явж байна. Би 3.000.000 төгрөг зарсан боловч баримтгүй байсан учраас нэхэмжлээгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй, харин  хүүхдээ эрүүл болгож  авмаар байна, цаашид  гарах эмчилгээний  зардлыг нэхэмжилнэ гэв. 

1.3. Хохирогч Ц.Энхзаяа нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр сайхан дулаахан өдөр байсан болохоор ээж хүүхдээдээ аваад агаарт гарах санаатай явсан. Гэтэл Шадавлингийн зам өнгөрөөд явж байхад юу юугүй түс гээд л мөргөсөн. Тухайн өдөр замын хөдөлгөөн сэлүүхэн сайхан байсан. Нэг харахад л машины ослын дэр гараад ээж ухаангүй болсон. Охин ард ээжээ гээд уйлаад байсан. Хүүхэд уйлж байгаа болохоор арай гайгүй байх гэж дотроо бодоод ээждээ анхаарал хандуулсан. Учир нь миний ээж нүд халтирмаар аймар харагдаж байсан. Хүмүүс миний машины хажууд ирээд байсан. Би шоконд орсон. Цагдаа намайг хүүхдүүдээ аваад түргэний унаанд суугаад яв гэж хэлсэн. эмнэлэгт ирээд сэхээн амьдрах тасагт орсон. Шүүгдэгчийг архи хэр хэрэглэгсэн болохыг цуснаас нь шалгаж байсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.

1.4. Хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Энхцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Би ослын газар байгаагүй. Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгчөөр ирлээ. Өнөөдрийг хүртэл миний үзэж туулж байгаа зүйл хэцүү дарамт ихтэй байна. Үүнийг шүүгдэгч яагаад асуухгүй байгаа юм бэ гайхаж байна. 3-ны өдөр миний эгч яриад эмнэлэгт очиход ээж минь харахын эцэсгүй аймар байсан. Дүүгийн охин нь бас хэвтэж байсан. Аймар байсан. Би итгээгүй. Хавтаст хэрэгт байгаа гэрэл зургуудыг шинжлэн судлуулахыг хүсч байна. миний ээж одоо хүртэл ухаан ороогүй. Эмч нар найдваргүй гэж хэлсэн. Энэ үгийг сонсох их л хэцүү байсан. Миний ээжийн зүрх цохилж байхад би ээжийгээ үхүүлж чадахгүй байсан. Эмч нар боломжгүй гэж хэлсэн. Миний дүү одоо хүртэл болохгүйгээс нь болох хүртэл нь зүтгэж байна. Эмч нар миний ээжийг ургамалын байдалтай байна. Арчлаад байвал ургана гэж хэлсэн. Эм тариа 23.189.920 төгрөг ээж гэмтэлд 2 сар ухаангүй хэвтэж байхад нуруу нь цоорсон байсан. Тэгээд амь насанд нь хүрэх шахсан байсан учраас гэрийн асаргаанд гараад асрагч авсан. Оюун санаа сэргээх гэж зүү тавиулах хүн 770.000 төгрөг гаргасан. Эмнэлгийн ор хоногийн 240.000 төгрөг төлсөн. Би ажлаа хийж чадахгүй эдийн засгийн хувьд хохиролтой, миний дүү мөн ажлаа хийж чадахгүй байна 12.000.000 төгрөг, дүүгийн машины үнэ 5.000.000 төгрөг нийит 41.412.920 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваагийн:..Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байж байтал манай эхнэр Ц.Энхзаяа  надруу утсаар залгаад хойно зусланд ойн жимийн хойно осолд орчихлоо гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд тухайн үед удалгүй тэр хавьд амьдардаг гэсэн байхаа нэг эмэгтэй манай эхнэрээс миний утасны дугаарыг авч надруу залгаад эхнэр хүүхдүүдийг  чинь эмнэлгийн машин ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ажлаасаа гараад осол болсон газарт очиход машиныг нь аваад явчихсан манай эхнэрийн машиныг авч явах гээд байж байсан. Тэгээд би машинаасаа гэрийнхээ түлхүүрийг аваад шууд гэмтлийн эмнэлэг очсон. Намайг очиход манай хоёр хүүхэд, эхнэр шоконд орсон байдалтай юм ярьж чадахгүй, миний охин Н.Тэргэлийн гар нь хугарсан, мөн аарцагны яс нь хугарсан байсан. Манай хадам ээж Б.Цэндсүрэн сэхээнд хэвтчихсэн байсан. Манай  ээж Б.Цэндсүрэн одоо хүртэл ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаа, миний охин осол болсноос хойш одоог хүртэл гэртээ хэвтэрийн дэглэмтэй босож  чадахгүй, эм тариа хэрэглээд байж байгаа. Миний охины биеийн байдал маш хүнд байгаа, хаяа аарцаг нь өвдөөд уйлна орилно, хугарсан гар нь өвдөөд байна гэж дандаа хэлнэ. Маш хэцүү байгаа. Миний охин  болсон ослын талаар сайн юм мэдэхгүй байгаа, юм асуухаар нэг мэдсэн чинь эмээ цус болчихсон хөдлөхгүй сууж байсан, орилоод байсан өөр сайн юм санахгүй байна гэсэн юм хэлж байгаа гэх мэдүүлэг. /хх 22-23/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Н.Тэмүүлэнгийн:...би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал миний ээж Ц.Энхзаяа манай эмээ, дүү бид гурвыг гэрээс ирж аваад хойшоо Шарга морьтын лагерлуу явж байсан. Тухайн үед би жолоочийн арын суудал дээр хойно сууж явсан. Тэгтэл манай машиныг нэг машин мөргөх шиг болсон, тэгээд л би сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн намайг машинаас буулгаж байсан, тэгээд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлгийн гадна талд зогсож байсан. Би юу  болсон талаар ээжээс асуухад манай эмээ сэхээнд орсон, дүү аарцагны яс хугаралтай гээд  тасагт хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манай эмээ ухаангүй гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа, дүү маань эмнэлгээс гарчихсан, аарцагны яс хугарсан болохоор гэртээ хэвтэрийн дэглэмтэй байгаа гэх мэдүүлэг. /хх-28/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгийн:..Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед миний дүү Ц.Энхзаяагийн утаснаас залгаад дүү нь осолд орчихлоо яаралтай гэмтлийн эмнэлэгт ирээрэй гээд уйлсан. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгтэл манай ээжийг дээшээ сэхээний тасагруу аваад орчихсон. Тэгээд Ц.Энхзаяагийн охин нь биедээ гэмтэл  авсан байдалтай хэвтэж байсан. Манай дүү Энхзаяа нь хүү Тэмүүлэнгийн хамт үүдэнд нь зогсож байсан. Тухайн үед эмч нь манай ээжийг ухаангүй байна гэж хэлсэн. Манай дүү Энхзаяа нь тухайн үед өөрийгөө үзүүлэх ухаангүй шоконд орсон байдалтай байсан. Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх 30-32/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Энхзаяагийн:..Би маш их гомдолтой байгаа. Миний ээж Цэндсүрэн одоо хүртэл ухаан ороогүй, байнгын асаргаа шаардлагатай байгаа тул эгч бид хоёр хоёулаа асарч  байгаа. Удаан хэвтэрт байсны улмаас нуруу нь цоорсон, уушгины хатгаа зэрэг хэвтэрийн хүндрэлүүд үүссэн байгаа. Иймд нурууны цооролтыг эмчлэх үүднээс боолтын сувилагч, давхар мэдрэлийн гэмтлийг сэргээх үүднээс бариа засал, төөнүүрийн эмчийг өдөр бүр цалинжуулан ажиллуулж байгаа. Өдөр бүр эм, тариа, эмчилгээний тос, боолт зэрэг эм эмчилгээний зардал гарч байна. Төрсөн ганц эгч, Ц.Энхцэцэг бид хоёр хоёулаа ажилгүй, эм эмчилгээний зардлыг олохын тулд нөхөд тань мэддэг бүхий л хүнээс зээл авч, ээжийгээ босгохын төлөө зүтгэж байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардал 16 сая гаруй төгрөг болсон байгаа. Баримтуудыг өдөр бүрээр нь нааж бэлдсэн байгаа. Миний хувьд нуруу, хөл, толгой өвдөж байгаа ч байнгын өвчин намдаах лаа хэрэглэж байгаа. Учир нь ээжийгээ асрахаас өөр аргагүй байдалд байгаа. Гэхдээ би өөрийгөө үзүүлсэн физик эмчилгээ хийх шаардлагатай гэсэн ч боломж байхгүй байна. Өвдөгний хэсгийг дурангийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн ч боломжгүй байна. Ээжийн болон өөрийн эмчилгээний зардлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй. Мөн төрсөн ганц эгч Ц.Энхцэцэг бид хоёрын ээжийгээ асарч байгаа энэ бүхий л хугацааны ажил, хөдөлмөрийн цалингаа нэхэмжилж байна. Миний охин дүүрэг хот, улсын, олон  улсын бүжгийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай хүүхэд. Гэтэл ослын үед аарцагны яс, баруун шуу нь гэмтсэний улмаас бүжиглэх чадвараа алдсан. Иймд охины сэтгэл санаа, авъяасыг үгүй хийсний хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Машины хувьд тэр машиныг авахгүй. Машин маш их эвдрэлтэй асахгүй байгаа учир 2011 оны тийм загварын машиныг зах зээлийн ханшаар үнэлүүлэн бэлэн мөнгөөр тооцуулж авах хүсэлтэй байна. Би болон манай гэр бүлийнхний хувьд сэтгэл санааны асар хүнд байдалд байгаа учир сэтгэл санааны хохирлыг ч бас буруутай  этгээдээс нэхэмжилж, хохирлыг даруй бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг. /хх 38-39/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9906 дугаар тоот  актын:

1. Г.Аын биед зүүн 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт. /хх-55/,

 

2.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №8147 дугаар тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн VIII/03 1830 Г.А  гэж хаягалсан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн VIII/03 1830 Г.А  гэж хаягалсан цусанд 2,7 промили спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промили нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогтбаяр гэсэн дүгнэлт. /хх-57/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №8148 дугаар тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн жолооч Ариунболдын гэх цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна. Биологийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ж.Оюунаа гэсэн дүгнэлт. /хх-59/,

 

2.7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №9930 дугаар тоот актын:

1. Ц.Энхзаяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт. /хх-67/,

 

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №987 дугаар тоот актын:

1. Ц.Энхзаяагийн биед зүүн өвдөгний гадна хашлага мөгөөрс /мениск/-ний урд, арын эвэр, дотор хашлага мөгөөрсний арын эвэр, бүсэлхийн 4-5, бүсэлхийн      5- ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-73/, 

 

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9933 дугаар тоот актын:

1. Н.Тэмүүлэнгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-77/,

 

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №9931 дугаар тоот актын:

1. Б.Цэндсүрэнгийн биед аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдолд цус харвалт, баруун талд 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны шарх, баруун дух, чамархай, хацрыг хамарсан цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл авто ослын үед үүсгэгдэх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-81/,

 

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9932 дүгээр тоот актын:

1.Н.Тэргэлгийн биед зүүн ацетабулын урд баганын хугарал, баруун шуу ясны хугарал, баруун өвдөг, зүүн гуяанд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, баруун шилбэнд нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-84/,

 

2.12. Замын цагдаагийн албаны шинжээчийн  дүгнэлт:

1.Toyota Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтуруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 8.4 Эсрэг хөдөлгөөтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашинны жолооч Ц.Энхзаяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Toyota Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Схем зурагт тооромозны мөр байхгүй байна.

4. Toyota Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Схем зурагт тоормозны мөр байхгүй байна. Цагдаагийн дэслэгч Б.Анхбаяр гэсэн дүгнэлт. /хх 88-89/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс: Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 34-39 дүгээр хуудас хохирогч Энхзаяагийн мэдүүлэг, 30-32 дугаар хуудас хууль ёсны төлөөлөгч Энхцэцэгийн мэдүүлэг, 28-26 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваагийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч Тэмүүлэнгийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас №8147 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудас №9931 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас №987 дугаартай шинжээчийн дүгнэлт,   2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас №9932 дугаартай дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудас №9933 дугаартай дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас №9906 дугаартай дүгнэлт, 88-89 дүгээр хуудас техникийн шинжээчийн дүгнэлт, 103-105, 107-108 дугаар хуудас шинжилгээний тайлангууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.  

    Хохирогч нарын өмгөөлөгч: Хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 23-28 насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, 33 дугаар хуудас Цэндсүрэнгийн гэмтлийн тодорхойлолт,  40 дугаар хуудас ажлын газрын тодорхойллолт, 41 дүгээр хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 44-65 хохирогч Цэндсүрэнгийн асаргааны гэрэл зургийн үзүүлэлт, 68-222 дугаар хуудас эмчилгээний зарлагын баримт, 223 дугаар хуудас эмнэлгээс гарсан эмчилгээний баримт дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 37, дугаар хуудас эмнэлгийн тодорхойлолт, 38 дугаар хуудас Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 39 дүгээр хуудас цэцэрлэгийн тодорхойлолт, 40-46 дугаар хуудас хохирогч Тэргэлийн эмчлүүлж байсан өвчний түүх, 49 дүгээр хуудас шүүгдэгч Ариунболдын мэдүүлэг, 57 дугаар хуудас, 57 дугаар хуудас Аринболдын согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээ, 70 дугаар хуудас Энхзаяагийн эмнэлгийн иммарайн шинжилгээ, 71 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт, 77 дугаар хуудас дүгнэлт, 81 дүгээр хуудас хохирогч Цэндсүрэнгийн гэмтлийн дүгнэлт, 84 дүгээр хуудас Тэргэлийн гэмтлийн дүгнэлт, 103-105 дугаар хуудас автомашины хохирлын үнэлгээ, 127-129 дүгээр хуудас цагдаагийн 102 дуудлагын баримт, 135 дугаар хуудас түргэний 103 дуудлага өгсөн баримт, 146 Тэргэлийн төрсний гэрчилгээ, 188 дугаар хуудас Энхцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 199, 202          203-240, 189-198 дугаар хуудас гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын тооцоо зэрэг 9 хуудас баримт байна гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  18 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд Тоуоtа Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 8.4-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Энхзаяагийн жолоодож явсан Тоуоtа Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, жолооч Ц.Энхзаяа, зорчигч Н.Тэргэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваагийн:..Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байж байтал манай эхнэр Ц.Энхзаяа  надруу утсаар залгаад хойно зусланд ойн жимийн хойно осолд орчихлоо гэж хэлээд утсаа тасалчихсан…намайг очиход манай хоёр хүүхэд, эхнэр шоконд орсон байдалтай юм ярьж чадахгүй, миний охин Н.Тэргэлийн гар нь хугарсан, мөн аарцагны яс нь хугарсан байсан. Манай хадам ээж Б.Цэндсүрэн сэхээнд хэвтчихсэн байсан….гэх мэдүүлэг. /хх 22-23/,  насанд хүрээгүй хохирогч Н.Тэмүүлэнгийн:...би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал миний ээж Ц.Энхзаяа манай эмээ, дүү бид гурвыг гэрээс ирж аваад хойшоо Шарга морьтын лагерлуу явж байсан. Тухайн үед би жолоочийн арын суудал дээр хойно сууж явсан. Тэгтэл манай машиныг нэг машин мөргөх шиг болсон, тэгээд л би сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн намайг машинаас буулгаж байсан, тэгээд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлгийн гадна талд зогсож байсан....гэх мэдүүлэг. /хх-28/, хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгийн:..Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед миний дүү Ц.Энхзаяагийн утаснаас залгаад дүү нь осолд орчихлоо яаралтай гэмтлийн эмнэлэгт ирээрэй гээд уйлсан. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгтэл манай ээжийг дээшээ сэхээний тасагруу аваад орчихсон. Тэгээд Ц.Энхзаяагийн охин нь биедээ гэмтэл  авсан байдалтай хэвтэж байсан. Манай дүү Энхзаяа нь хүү Тэмүүлэнгийн хамт үүдэнд нь зогсож байсан. Тухайн үед эмч нь манай ээжийг ухаангүй байна гэж хэлсэн. Манай дүү Энхзаяа нь тухайн үед өөрийгөө үзүүлэх ухаангүй шоконд орсон байдалтай байсан. Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх 30-32/, хохирогч Ц.Энхзаяагийн шүүхэд хэлэлцүүлэгт мэдүүлсэн...би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр сайхан дулаахан өдөр байсан болохоор ээж хүүхдээдээ аваад агаарт гарах санаатай явсан. Гэтэл Шадавлингийн зам өнгөрөөд явж байхад юу юугүй түс гээд л мөргөсөн. Тухайн өдөр замын хөдөлгөөн сэлүүхэн сайхан байсан. Нэг харахад л машины ослын дэр гараад ээж ухаангүй болсон. Охин ард ээжээ гээд уйлаад байсан. Хүүхэд уйлж байгаа болохоор арай гайгүй байх гэж дотроо бодоод ээждээ анхаарал хандуулсан. Учир нь миний ээж нүд халтирмаар аймар харагдаж байсан. Хүмүүс миний машины хажууд ирээд байсан. Би шоконд орсон. Цагдаа намайг хүүхдүүдээ аваад түргэний унаанд суугаад яв гэж хэлсэн. эмнэлэгт ирээд сэхээн амьдрах тасагт орсон. Шүүгдэгчийг архи хэр хэрэглэгсэн болохыг цуснаас нь шалгаж байсан...гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №8147 дугаар тоот актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн VIII/03 1830 Г.А  гэж хаягалсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн VIII/03 1830 Г.А  гэж хаягалсан цусанд 2,7 промили спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промили нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогтбаяр гэсэн дүгнэлт. /хх-57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №987 дугаар тоот актын: 1. Ц.Энхзаяагийн биед зүүн өвдөгний гадна хашлага мөгөөрс /мениск/-ний урд, арын эвэр, дотор хашлага мөгөөрсний арын эвэр, бүсэлхийн 4-5, бүсэлхийн      5- ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-73/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9933 дугаар тоот актын: 1.Н.Тэмүүлэнгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-77/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчий №9931 дугаар тоот актын: 1.Б.Цэндсүрэнгийн биед аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдолд цус харвалт, баруун талд 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны шарх, баруун дух, чамархай, хацрыг хамарсан цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл авто ослын үед үүсгэгдэх боломжтой, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.      5.хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-81/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9932 дүгээр тоот актын:  1.Н.Тэргэлгийн биед зүүн ацетабулын урд баганын хугарал, баруун шуу ясны хугарал, баруун өвдөг, зүүн гуяанд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, баруун шилбэнд нөсөө гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-84/, 2.12. Замын цагдаагийн албаны шинжээчийн  дүгнэлт: 1.Toyota Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтуруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 8.4 Эсрэг хөдөлгөөтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашинны жолооч Ц.Энхзаяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3. Toyota Рrius маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Схем зурагт тооромозны мөр байхгүй байна. 4. Toyota Рrius маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Схем зурагт тоормозны мөр байхгүй байна. Цагдаагийн дэслэгч Б.Анхбаяр гэсэн дүгнэлт. /хх 88-89/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд  зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.Аыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч Г.Аын гэм буруутай үйлдлээс хохирогч Б.Цэндсүрэнгийн биед учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд гарсан  зардал 41.412.920 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан үлдэх 36.412.920 төгрөгийг шүүгдэгч Г.Аоос нэхэмжилж байна гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Аоос 36.412.920 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт олгох нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

              Харин насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл, Н.Тэмүүлэн нарын хууль ёсны  төлөөлөгч Нямдаваа нь шүүхэд баримт гаргаж өгөөгүй, цаашид хүүхдүүдээ эмчлүүлэх эмчилгээний  зардлаа нэхэмжилнэ гэж байх тул хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Н.Нямдаваа, хохирогч Ц.Энхзаяа, хохирогч Б.Цэндсүрэнгийн  хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг  нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх хуульд заасны  дагуу  нотлох баримтаа  хуулийн дагуу  бүрдүүлж  жич нэхэмжлэх эрхтэй  болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 01775636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч Г.Аын №207647 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.           

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ишгин овогт Гүрбазарын Ариунболдыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д  тус тус зааснаар шүүгдэгч Г.Аыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 01775636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Г.Аын №207647 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Аоос 36.412.920 /гучин зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин /төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт  / РД:ЧР71070103/ олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ц.Энхзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг, Н.Нямдаваа нар нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ишгин овогт Гүрбазарын Ариунболдыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д  тус тус зааснаар шүүгдэгч Г.Аыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 01775636 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Г.Аын №207647 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Аоос 36.412.920 /гучин зургаан сая дөрвөн зуун арван хоёр мянга есөн зуун хорин /төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгт  / РД:ЧР71070103/ олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ц.Энхзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг, Н.Нямдаваа нар нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ