Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Ё.П,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гнарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ё.Пшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Пминий бие Баянхонгор аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргаар ажиллаж байгаад иргэн Х.Баттулгаас “Улсын Их Хурлын зарим хэсгийн хорооны улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан нарын гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” өргөдөл ирсэний дагуу шалгаж хавсралтад дурдсан нэр бүхий 1307 сонгогч нь шилжин ирээгүй байхад иргэний итгэмжлэлд үндэслэн бүртгэсэн ноцтой алдаа гарсан байсныг илрүүлэн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаартай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан.

Миний бие Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар

аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай

холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн. 

Гэтэл Баянхонгор аймагт 2016 оны 09 дүгээр сард “...П******* ноцтой зөрчлөөр ажлаасаа халагдсан бас дахин төрийн ямар ч албанд орж ажиллахааргүй болсон юм байна..., энэ тухай бичиг бүх аймгийн улсын бүртгэлийн хэлтэст ирсэн гэнэ ...” гэх мэт үгийг дам сонсоод болсон явдлыг тодруулахаар Баянхонгор аймгийн

Улсын бүртгэл статистикийн газарт хандан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий

газрын даргын гарын үсэг бүхий Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын

улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 13-

ны өдөр олж мэдэн албан ёсоор хуулбарлаж авсан. Апбан ёсоор авах хүртэл буюу

2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд дээрх бичиг гарсан тухай

миний бие огт мэдээгүй байсан.

Уг албан бичигтэй танилцахад Ё.П үйлдэл нь Монгол Улсын

Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан

хаагчийн ёс дүрмийг зөрчсөн болох нь хяналтын улсын байцаагчийн 2016 оны 09

дүгээр сарын 21-ний өдрийн 1418 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул Оюуны өмч,

улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар

хүчингүй болгов. Төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан

Ё.П*******ыг цаашид төрийн ямар ч албан тушаалд авч ажиллуулахгүй байхыг

Төрийн апбаны зөвлөлд уламжилсан болно” гэсэн зүйлийг бичсэн байсан.

Дээрх “Анхааруулга хүргүүлэх тухай” албан бичгээс миний гаргасан тушаалтай холбоотой хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан юм байна, мөн Төрийн албаны зөвлөлд бичиг явсан юм байна гэдгийг олж мэдсэн тул Улаанбаатар хотод ирж өмгөөлөгч, хуульч С.Баярмаагаас зөвлөгөө авсаны үндсэн дээр С.Баярмаа нь Сонгуулийн ерөнхий хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан холбогдох тушаал, албан бичгүүдийг гаргуулан авч 2016 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд авч үзэж миний эрхийг зөрчсөн, хууль бус, үндэслэлгүй албан бичиг, тушаалууд гарсныг мэдсэн. 

Ингээд миний Монгол Улсын иргэний нэр, төр алдар хүндэд тэр дундаа ажил

хэргийн нэр хүндэд ноцтойгоор, үндэслэлгүйгээр халдсан цаашид миний Төрийн

албанд орох, орж ажиллах эрхийг хууль бусаар хязгаарлсан, хаасан нэр бүхий

албан бичгүүдийг хүчингүй болгуулж өөрийн нэр хүндийг сэргээлгэхээр

энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай" тушаалын 2, 3 дугаар заалтыг хүчинүй болгуулах шаардлагын тухай:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн A/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2 дугаар заалтаар “...төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Төрийн албаны зөвлөлд мэдээлэхийг ...”, 3 дугаар заалтаар “...удирдах ажилтан Ё.П эрх мэдлээ хэтрүүлэн төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан тухай нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэхийг гэсэн нь Монгол Улсын иргэн Ё.Пминий нэр төрд үндэслэлгүйгээр, хууль бусаар халдаж байна. Цаашлаад миний төрийн албанд орж ажиллах байтугай нийгмийн дунд идэвхтэй хөдөлмөр хийх эрхэд маань халдаж миний нэр хүндийг нийтийн дунд, нийгмийн дунд хүнд байдалд орууллаа. Миний бие улсад 30 гаруй жил тэр дундаа сурган хүмүүжүүлэх ажилд насаараа ажилласан. Гэвч эцэст нь энэ мэт нэг даргын үндэслэлгүй, болчимгүй, хууль зөрчсөн үйлдэлээс болж хүнд байдалтай байна.

Ё.Пнь төрийн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухай өнөөдрийг хүртэл төрийн ямар ч байгууллагын дүгнэлт гараагүй, мөн миний бие эрх мэдлээ хэтрүүлэн ашигласныг, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байна гэж тогтоогдоогүй, Цагдаагийн болон шүүхийн байгууллага, Ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй, шалгагдаагүй байтал миний нэр төрд үндэслэлгүйгээр, хууль бусаар халдсан тул уг тушаапын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандаж байна. 

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын

бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай апбан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухай: 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2 дахь заалтыг биелүүлж Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичиг хүргэгдсэн байдаг бөгөөд уг албан бичигт “.., Ё.Пнь ... үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон тул цаашид төрийн захиргааны албанд ажиллуулах боломжгүйг уламжлая” гэжээ. Миний бие бүтцийн өөрчлөлт шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөний улмаас ажлаас чөлөөлөгдсөн мэт, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон мэт бичсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд миний бие Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй тушаалд үндэслэн гарсан мөн албан бичигт дурдагдсан ёс зүйн ноцтой зөрчил гарсан нь тогтоогдсон гэдэг нь үндэслэлгүй тул уг албан тоотыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар хандаж байна. 

3. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын

буртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий улсын бүртгэлийн газар,

хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх

тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийг /өөрт холбогдох хэсгийг/ хүчингүй болгуулах шаардлагын тухай:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалын 3 дахь заалтыг биелүүлэх зорилго бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсэгт “Ё.П үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс дүрмийг зөрчсөн болох нь хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 1418 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул Төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан Ё.П*******ыг цаашид төрийн ямар ч албанд ажилллуулахгүй байхыг Төрийн албаны зөвлөлд уламжилсан болно” гэжээ. 

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 1418 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” дүгнэлтэд илт хууль бус захиргааны акт гаргасан болох нь тогтоогдож байна. .., Иймд .., А/33 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн энэхүү дүгнэлтийг гаргав” гэж заасан бөгөөд ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй тул энэхүү албан бичгээс өөрт ноогдох 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулахаар хандаж байна.

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, аймгуудын Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах шаардлагын тухай: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар мөн ёс зүйн зөрчил гаргасанаар ажлаас чөлөөлөгдсөн мэтээр мөн ёс зүйн ноцтой зөрчлийг тогтоосон мэтээр үзэж миний нэр хүндэд халдаж илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж түүндээ үндэслэн Төрийн албаны зөвлөл, Улсын бүртгэлийн газар, хэлтэсүүд рүү ийм агуулга бүхий албан бичгийг явуулсан нь Монгол Улсын иргэн миний нэр төрд халдаж улмаар цаашид Төрийн албанд орж ажиллах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа тул өөрийн явуулсан хууль зүйн үндэслэлгүй албан бичгүүдийг залруулга хийж Төрийн албаны зөвлөл болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, хэлтсүүдэд дахин явуулж миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх нь зүйтэй гэж үзэж “залруулга албан бичиг”-г явуулахыг даалгуулахаар хандаж байна.

Иймд эрхэм шүүхийг үнэн зөв дүгнэлт хийж Монгол Улсын иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтөй байх, чөлөөтөй ажиллах, хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар, үндэслэлгүйгээр халдаж төрийн албанд орж ажиллах эрхийг хууль бусаар хязгаарлаж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдлийг таслан зогсоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.” гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Ж.Ч*******, Д.Ү******* шүүхэд гаргасан  гаргасан тайлбартаа:

Иргэн Ё.П “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалын 2,3 дугаар заалтыг хүчингүй болгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэст залруулга албан бичиг явуулахыг даалгах” нэхэмжлэлтэй танилцаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 2,3 дугаар заалтыг хүчингүй болгох;

Тайлбар: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгосон тухай Сонгуулийн ерөнхий хороонд, төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Төрийн албаны зөвлөлд тус тус мэдээлэхийг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан“ байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр А/33 дугаартай албан бичгээр дээрх тушаалыг хянаж шалгахыг хүссэний дагуу тус газрын Хяналтын газраас шалгаж, хяналтын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1418 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөнийг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй” гэж заасны дагуу Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-д “Төрийн хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. 

Сонгуулийн ерөнхий хорооноос тус газарт 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ё.П эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан тушаалыг хянан шалгах тухай албан бичиг ирэх үед тус газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбоотойгоор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсаны улмаас Ё.Пнь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. 

Иймд дээрх хуулийн заалтыг удирдлага болгон төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хороо болон Төрийн албаны зөвлөлд албан бичгээр мэдээлсэн болно.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 3 дахь хэсэгт “Удирдах ажилтан” Ё.П эрх мэдлээ хэтрүүлэн төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан тухай нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэх” гэсэн байна.

Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”, мөн зүйлийн 9.1.8-д “Улсын бүртгэлийн байгууллага, албан хаагч, бусад ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлсэн шийдвэр болно.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргэх тухай” 2016 оны 9 дүгээр

сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгох;

Тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1. “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах” гэсэн заалтыг зөрчсөн тул Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 “Төрийн албан хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно” гэсний дагуу “Мэдээлэл хүргэх тухай” 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах;

Тайлбар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нэгжийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан Ё.П хууль бус үйлдлийн талаар болон бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын системийн хүрээнд анхааруулга хүргүүлж ажилласан.

Нэхэмжлэлийн 4 дэх шаардлага Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах;

Тайлбар: Дээр дурдсан тайлбараар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хуулийн хүрээнд явагдсан нь илэрхийлэгдэж байгаа тул Төрийн албаны зөвлөл, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга бүхий албан бичиг хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй нь нотлогдоно.

Иймд иргэн Ё.П “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалын 2,3 дугаар заалтыг хүчингүй болгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий 2016 оны 09 дүтээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, орон нутгийн Улсын бүртгэлийн хэлтэст залруулга албан бичиг явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр 1. Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2,3 дугаар заалтыг хүчингүй болгуулах, 

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 

3. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай тушаалд үндэслэн гарсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан бөгөөд

Харин “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, аймгуудын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Анх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ё.П*******ыг бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр төрийн албанаас буюу Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Гэтэл үүнээс хойш 12 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  А/138 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хариуцагч гаргасан байх бөгөөд уг тушаалын 2 дугаар заалтаар “...төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Төрийн албаны зөвлөлд мэдээлэхийг...,” 3 дугаар заалтаар “...удирдах ажилтан Ё.П эрх мэдлээ хэтрүүлэн төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан тухай нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэхийг...”, тус тус даалгаж, мөн дээрх тушаалд үндэслэн Төрийн албаны зөвлөлд хандсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын Улсын байцаагч нарт хандсан “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10083 дугаар албан бичгийг тус тус гаргасан нь хуульд нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн эрх зүйн үр дагавар бий болгосон байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий  газарт  2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 582 дугаар албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд уг албан бичигт нэхэмжлэгч Ё.П гаргасан А/33 дугаар тушаалыг шалгаж хариу ирүүлэх талаар дурьдсан байна. Дээрх албан бичгийн дагуу Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч******* нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журмын 22.1 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1418 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргажээ.

Уг дүгнэлтэнд Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ё.Пнь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан байна. 

Иймд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль бус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Оюуны өмч, ерөнхий газрын даргын тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/33 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх дүгнэлтийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагнийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 9.1.5 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалын нэг дэх заалтаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар Ё.Пын ажиллаж байх үедээ гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч үүнд маргаагүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан талаар эрх бүхий албан тушаалтнаас шалгаж тогтоолгүй, түүнчилэн ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй  алдаа гаргасан гэж үзэж тушаалын 2, 3 дах заалтандаа оруулж улмаар Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт “Анхааруулга хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1/10083 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1/10084 дүгээр албан бичгийг тус тус хүргүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. 

Учир нь  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж ойлгохоор заасан байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах талаар хуульчилж өгсөн байна. 

Гэтэл төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрөөр хэлбэл төрийн албаны нөөцөд байгаа иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5 “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж буруутган дээрх албан бичгүүдийг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 26 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 23 дугаар зүйлийн 23.5. Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн төрийн албаны нөөцөд байх, төрийн албанд орох эрхийг хөндаж, хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.5, 26 дугаар зүйл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын 2, 3 дугаар заалтыг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084, 1/10083 дугаартай албан бичгийн 1 дүгээр хэсгийн Ё.Пд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, аймгуудын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ