Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 858

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Пүрэвийн Отгонтөгст холбогдох эрүүгийн “1711016180988” дугаартай, 186/2018/0836/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүн хэлэлцэв.                 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, эгч, эгчийн нөхөр, 3 дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 46-45 тоотод оршин суух хаягтай, одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 17-5 тоотод оршин суух урьд ял шийтгүүлж байгаагүй. Боржигин овогт Пүрэвийн Отгонтөгс /РД:УУ92062444/,

            Холбогдсон хэргийн талаар:

П.О нь гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6 сартай О.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-14-307-А тоотод ам, хамар, дарагдах  хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.    

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би 2017 онд хүүхдээ төрүүлсэн. Тухайн өдөр хүүхэд минь халуунтай байсан. Би халууны эм өгөөд хүүхэдтэйгээ унтсан. Босоод ирэхэд нас барсан байсан гэв

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Одбаярын:...хүүхэд толгойгоо өргөөд л байдаг байсан. Дээшээ доошоо харж чаддаг байсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 21-22/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Баттуулын:...хүүхдийг ер нь доош нь харуулж унтуулж болохгүй ээ. Хүүхдийг доош нь харуулж унтуулснаар хамгийн түрүүнд бүтэх аюул тулгарна гэх мэдүүлэг. /хх-28/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Пүрэвийн:...Отгонтөгс 2 дугаар курсдээ анх хүүхэдтэй болоод дахиж сургуульд сураагүй бөгөөд хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Хүүхдийг нь Урангоо гэдэг байсан бөгөөд хүүхдийг 2 нас хүртэл өсгөж байгаад хамаатны хүндээ өргүүлсэн. Үүний дараа 2017 онд     Бат-Эрдэнэ гэдэг хүүтэй болсон. Отгонтөгсийн 2 хүүхдэд албан ёсны аав нь гэх хүн байхгүй өөрөө л явж байгаад жирэмсэн болсон байдаг гэх мэдүүлэг. /хх-30/,

     2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №76 тоот актын:

1.3.6. Талийгаач нь ам, хамар дарагдах хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.

2. Уг гэмтэл нь амь, хамар дарагдах үед үүсгэгджээ.

4. Талийгаач нь уг гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

5.Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7.Талийгаач О.Бат-Эрдэнэ нь В/III/ бүлгийн цустай байна. Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэсэн  дүгнэлт. /хх-34/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс гэрч П.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-18/,гэрч П.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх 23-24/, гэрч Э.Одбаярын мэдүүлэг /хх 21-22/, гэрч М.Баттуулын мэдүүлэг /хх-28/, гэрч Л.Пүрэвийн мэдүүлэг /хх-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 76 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас,  оршин суугаа хорооны  засаг даргын   тодорхойлолт зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

             Шүүгдэгч .Отгонтөгс нь гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 12 дугаар сарын 17-ны 6 сартай хүү О.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г14-307А тоотод ам, хамар, дарагдах  хэлбэрийн механик амьсгал бүтэлт гэмтлийн улмаас нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Одбаярын:...хүүхэд толгойгоо өргөөд л байдаг байсан. Дээшээ доошоо харж чаддаг байсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 21-22/,  гэрч М.Баттуулын:...хүүхдийг ер нь доош нь харуулж унтуулж болохгүй ээ. Хүүхдийг доош нь харуулж унтуулснаар хамгийн түрүүнд бүтэх аюул тулгарна гэх мэдүүлэг. /хх-28/, гэрч Л.Пүрэвийн:...Отгонтөгс 2 дугаар курсдээ анх хүүхэдтэй болоод дахиж сургуульд сураагүй бөгөөд хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Хүүхдийг нь Урангоо гэдэг байсан бөгөөд хүүхдийг 2 нас хүртэл өсгөж байгаад хамаатны хүндээ өргүүлсэн. Үүний дараа 2017 онд     Бат-Эрдэнэ гэдэг хүүтэй болсон. Отгонтөгсийн 2 хүүхдэд албан ёсны аав нь гэх хүн байхгүй өөрөө л явж байгаад жирэмсэн болсон байдаг гэх мэдүүлэг. /хх-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №76 тоот дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Оийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл  байдал  тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөлөгч М.Энхбаяр нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү  гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Пүрэвийн Отгонтөгсийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  П.Оийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар П.Оөд  оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар  шүүгдэгч П.От  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ    

                       

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-12-08   23 цаг 10  минут