Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2023/00030

 

2023 04 06 207/МА2023/00030

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Л ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л ХХК-д холбогдох,

Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21.960.000 төгрөг, орон сууц барих хугацааг 645 хоног хэтрүүлсний алданги 16.870.620 төгрөг, нийт 38.830.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.С-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д овогтой С нь 201...оны 9-р сарын 03-ны өдөр Л ХХК-ны захирал Л Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, О аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны байрны ...давхрын ... тоотын 109,80 кв.м 3 өрөө орон сууц болон 34 тоот зогсоолыг 241.560.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 241.560.000 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны ...сарын 27-нд 34 тоот зогсоолыг 31 тоот зогсоол болгон өөрчлөн, 31-2 тоот зогсоолыг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар нэмэлт гэрээ байгуулан 20.000.000 төгрөг төлж нийт 261.560.000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлэн төлбөрийг 100% төлсөн болно. 2021 оны 3-р сарын 14-нд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2-р зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан орон сууцны 1 м 2 талбайг 2.200.000 төгрөгөөр харилцан тохиролцсоныг 1 м 2 талбайг 2.000.000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт гэрээ байгуулсан. Л ХХК нь 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор орон сууц дулаан зогсоолын хамт барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ одоо хүртэл биелүүлэхгүй байна. 2021 оны 11-р сарын 5-нд Улсын комисс хүлээж аваагүй ч харилцан тохирч орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.3-т заасны дагуу захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.01 хувийн алданги төлөхөөр заасан, мөн би орон сууцны үнэ 261.560.000 төгрөгийг бүрэн төлсөн тул алданги 16.870.620 төгрөг, Үүнийг задалбал: Захиалагчаас гүйцэтгэгчид тооцсон алданги гэрээний дагуу ашиглалтанд орох хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31 өдөр, Бодит байдалд барилга ашиглалтанд орсон буюу нүүж орсон хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 05 өдөр, Барилга ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн 2 жил 5 хоног буюу 735 хоног, Гэрээгээр хугацаа хэтрэхийг зөвшөөрсөн 90 хоног, Хугацаа хэтэрсний алданги тооцох хоног 645 хоног, Гэрээний дүн /100% төлсөн/ 261.560.000 төгрөг, Гэрээгээр алданги тооцох хувь /хоног тутамд/ 0.01, 261.560.000 х 0.01% х 645 хоног нь 16.870.620 төгрөг, 2021 оны 3 сарын 14-ны өдөр байгуулсан гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21.960.000 төгрөг /109,8x2.200,000 - 109,8x2,000,000=21,960,000 төгрөг/, нийт 38.830.620 төгрөгийг тус компаниас удаа дараа шаардаж нэхэж байгаа боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй биднийг хохироож байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Иймд хариуцагч Л ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй үүссэн төлбөр, алданги нийт 38.830.620 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч компани нь хэдийгээр У хотод байрлах хаягтай боловч бид Орон сууц захиалгаар бариулах гэрээг 201...оны 09 дүгээр сарын 03-ны өдөр О аймгийн Б суманд байгуулсан, гэрээний зүйл болох орон сууц нь тус сумын У багийн Х-ийн гудамжинд байрлалтай, тус компани нь О аймагт үйл ажиллагаа явуулдаг тул О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй үүссэн төлбөр, алданги нийт 38,830,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Д.С-ийн нэхэмжлэлтэй, Л ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Алданги нэхэмжилсэн тухайд: Л ГХО ХХК нь Х ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №17/01 дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, О аймгийн Б сум, Х багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны барилгыг 201...оны 07 дугаар сараас эхлэн барьж 2021 оны 07 дугаар сард дуусган захиалгын гэрээ байгуулсан иргэддээ хүлээлгэн өгсөн болно. Иргэн Д.С-ийн хувьд 201...оны 09 дүгээр сарын 03-ны өдөр №01 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан Ц барилгын ...давхрын ... тоот 109.80 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 241,560,000 /хоёр зуун дөчин нэгэн сая таван зуун жаран мянга/ төгрөгийг төлсөн, харин Л ХХК-ийн зүгээс анхны захиалагч учир Д.Сд 34 тоот дулаан зогсоолыг үнэ төлбөргүй өгөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа 2019 оны 0...дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээрх 34 тоот дулаан зогсоолыг 31 тоот дулаан зогсоол болгон өөрчлөх, уг 31 тоот зогсоолоос хамаарал бүхий 31-2 тоот зогсоолыг нэмэлтээр 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр тооцон худалдахаар болж, Д.С нь төлбөрийг 2019 оны 0...дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу Л ХХК нь барилгыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч барилга баригдаж байсан газрын эзэмшигч Х ХХК нь доорх байдлаар гэрээний үүргээ зөрчиж эхэлсний улмаас санал зөрөлдөөн үүсч, барилгын ажил удаашрах нөхцөл байдалд хүргэсэн. Л ГХО ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулапт, хамтын ажиллагааны гэрээгээр Х ХХК нь барилгын ажлыг саадгүй явуулахтай холбоотой бүх зөвшөөрөл, бичиг баримтыг хариуцах, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг хангах, барилга барихад шаардлагатай санхүүжилтийг босгох үүднээс захиалагч, худапдан авагч нарыг зуучлах, барилгын сурталчилгааны ажлыг хариуцах зэрэг үүргийг хүлээсэн боловч эдгээр үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж барилгын ажилд саад учирсан. Мөн барилга баригдаж дуусах үе шатанд буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхпэн Л ХХК нь барилгын захиалагч Х ХХК-д хандан барилгын ажил дуусч байгаа тул техникийн комисс ажиллуулах, цаашлаад Улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангах талаар хүсэлт, шаардпага хүргүүлсээр ямар ч үр дүнд хүрч чадахгүй, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 15 удаагийн албан шаардлагыг өгсөн байдаг нь гэрээний үүргийн биелэлт хойшилсонд Л ХХК буруугүй болохыг нотолно. Х ХХК нь одоо ч барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй захиалагч иргэдийн эрх ашгийг хохироосоор байгаа тул бид арга буюу Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан орон сууцны барилгыг Техникийн комисс болон Улсын комисст хүлээлгэн барилгын захиалагч Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж байна. Барилгын ажил дууссаны дараа захиалагч иргэдийн зүгээс байрандаа орох шаардлагыг тавьсаар байсан ба компанийн зүгээс нөхцөл байдлыг тайлбарласан ч захиалагч иргэд 2021 онд байрандаа орно гээд байр сууцаа зарсан, түрээсийн байранд байгаа учраас яаралтай байрандаа орно гэх шаардлагыг байнга тавьж байсан тул тэдний эрх ашгийг хүндэтгэж 2021 оны 0...дугаар сарын сүүлээс захиалагч нарыг байранд нь оруулсан. Д.Сд ч 2021 оны 0...дугаар сарын 30-ны өдөр орон сууцаа хүлээж авахыг мэдэгдэхэд захиалсан тавилгууд нь бэлэн болоогүй байгаа гэсэн тул 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байрныхаа түлхүүрийг албан ёсоор хүлээж авсан. Дээрхээс гадна дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал нь барилгын ажилд саад учруулсан нэг хүчин зүйл болсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хил хаасны улмаас барилгын матералын нийлүүлэлт тасалдаж эхэлсэн, улмаар удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтуудаас шалтгаалж, барилгын ажил зогсож, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болно. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор анх шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоол, 2020 оны 0...дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тоггоол, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор эдгээр хугацааг сунгаж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17...дугаартай Бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Ингээд мөн л 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тоггоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаар тогтоолуудаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасаар байсан тул 2020, 2021 онд барилгын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах ямар ч боломжгүй болсон. Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжсэн хугацаанд зөвхөн хүнсний дэлгүүр, эмнэлэг, хүчний байгууллагын тодорхой салбараас бусад ямар ч салбарын үйл ажиллагаа явагдаагүй болохыг нэхэмжлэгч өөрөө бүрэн мэдэж байгаа. Ийнхүү барилгын ажлын явцад хариуцагч компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөний улмаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж зааснаар "Л ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5.4-т Захиалгат орон сууцнны барилгын ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зогсоох шаардлага гарсан тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогсоно, 5.5-д Гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг өмнөх 5.4-т заасан шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу Л ХХК нь алданги төлөх үүрэггүй юм. Эцэст нь мөн Л ХХК нь иргэн Д.Стэй 2019 оны 0...дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр 20,000,000 төгрөгийн зогсоол нэмж захиалсан, үүнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр гэрээний нийт үнэ 239,600,000 төгрөг болсон тул эдгээр нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх учиртай. Хоёр. Зөрүү төлбөр нэхэмжилсэн тухайд: Л ХХК нь иргэн Д.Стэй 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, орон сууцны 1 м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцохоор болж, 21,960,000 төгрөгийн төлбөрийг орон сууцыг ашиглалтанд бүрэн оруулсны дараа захиалагчид төлөхөөр тохиролцсон байдаг. Учир нь Л ХХК нь хэдий хүндэтгэн үзэх шалтгаанаар барилгыг барьж дуусгах хугацааг хэтрүүлсэн ч иргэн Д.С- анхны захиалагч гэдгээр нь хүндэтгэж, орон сууцны м.кв-ын үнэлгээг бууруулан тооцохоор нэмэлт гэрээг байгуулсан. Гэтэл одоогийн байдлаар Ц барилгын орон сууцны 1 м.кв-ын үнэ нь 2,700,000-2,900,000 төгрөгийн хооронд үнэлэгдэж байгаа, түүнчлэн нэхэмжлэгч анхны үнээс алданги тооцож байгаа бол энэхүү нэмэлт гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэмэлт гэрээний дагуу зөрүү төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л ХХК-иас 21,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,870,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,103 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас 267.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч Л ХХК-аас гэрээнд заасан буцаан олгогдох хөнгөлөлт-21.960.000 төгрөг гаргуулж, алданги-16.870.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжпэгч миний эрх ашгийг хохироосон гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр... заасан ба бидний хооронд байгуулсан гэрээнд алдангийн хэмжээг хоног тутамд 0.01 хувиар тооцохоор харилцан тохиролцсон нь хуульд заасан хэмжээнээс бага байгааг шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл алдангийг хэмжээг хуульд заасан хоног тутамд ногдох хэмжээгээр тооцвол сард 15 хувиар /0.5х30хоног/ алданги төлөх үүрэгтэй байгаа бол бидний хооронд байгуулсан гэрээгээр сард 0.3 хувийн алданги төлөхөөр байгаа нь хуульд заасан хоног тутамд тооцох /0.5 хувь/ хэмжээнээс бага тооцож байгааг анхаарч үзээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал хариуцагч тал Орон сууцыг 201S оны 10 дугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээгээр тохирсон. Энэ үед Ковид цар тахал манай улсад илрээгүй, ямар нэг байдлаар хорио цээр тогтоогоогүй, Хятад улстай хил хаагаагүй байсанг бид мэднэ. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааг хэтрүүлсэн гэх маш олон шалтаг, шалтгаан тооцсонг шүүх хүлээн авсан. Уг нь шүүх 2019 оны 10 дугаар сард буюу орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааны үед барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан, барилгын ажил ямар хэмжээнд /барилгын дотор засал, цахилгаан, дулаан холболт зэрэг/ дутуу үлдсэн эсэх нь тодорхой бус, хариуцагч нарын хэлээд байгаа шалтгаан нөхцөл хэрхэн нөлөөлсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хариуцагч талын тайлбарласан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнг Ковид цар тахалтай холбогдуулж, алдангийг хариуцагчаас гаргаж шийдвэрлээгүй нь хууль болон гэрээний нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүйгээс би өнөөдөр хохирч байна. Манай улсад 2020 оны 2 дугаар сараас эхэлж Ковид цар тахал гарснаас болж бид ч гэсэн санхүүгийн болон эдийн засгийн алдагдал хүлээж ихээхэн хохиролтой байсан ч бид хариуцагч талаас ямар нэг байдлаар хохирол нэхээгүй, зөвхөн гэрээнд заасан алдангийг нэхэмжилсэн байхад шүүх нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх хариуцагч Л ХХК-аас гэрээнд заасан буцаан олгогдох хөнгөлөлт-21.960.000 төгрөг гаргуулж, алданги-16.870.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжпэгч миний эрх ашгийг хохироосон гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдэз хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр... заасан ба бидний хооронд байгуулсан гэрээнд алдангийн хэмжээг хоног тутамд 0.01 хувиар тооцохоор харилцан тохиролцсон нь хуульд заасан хэмжээнээс бага байгааг шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл алдангийг хэмжээг хуульд заасан хоног тутамд ногдох хэмжээгээр тооцвол сард 15 хувиар /0.5х30хоног/ алданги төлөх үүрэгтэй байгаа бол бидний хооронд байгуулсан гэрээгээр сард 0.3 хувийн алданги төлөхөөр байгаа нь хуульд заасан хоног тутамд тооцох /0.5 хувь/ хэмжээнээс бага тооцож байгааг анхаарч үзээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал хариуцагч тал Орон сууцыг 2019 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулахаар гэрээгээр тохирсон. Энэ үед Ковид цар тахал манай улсад илрээгүй, ямар нэг байдлаар хорио цээр тогтоогоогүй, Хятад улстай хил хаагаагүй байсанг бид мэднэ. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааг хэтрүүлсэн гэх маш олон шалтаг, шалтгаан тооцсонг шүүх хүлээн авсан. Уг нь шүүх 2019 оны 10 дугаар сард буюу орон сууцыг ашиглалтанд өгөх хугацааны үед барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан, барилгын ажил ямар хэмжээнд /барилгын дотор засал, цахилгаан, дулаан холболт зэрэг/ дутуу үлдсэн эсэх нь тодорхой бус, хариуцагч нарын хэлээд байгаа шалтгаан нөхцөл хэрхэн нөлөөлсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хариуцагч талын тайлбарласан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнг Ковид цар тахалтай холбогдуулж, алдангийг хариуцагчаас гаргаж шийдвэрлээгүй нь хууль болон гэрээний нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүйгээс би өнөөдөр хохирч байна. Манай улсад 2020 оны 2 дугаар сараас эхэлж Ковид цар тахал гарснаас болж бид ч гэсэн санхүүгийн болон эдийн засгийн алдагдал хүлээж ихээхэн хохиролтой байсан ч бид хариуцагч талаас ямар нэг байдлаар хохирол нэхээгүй, зөвхөн гэрээнд заасан алдангийг нэхэмжилсэн байхад шүүх нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байна....Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21.960.000 төгрөг, орон сууц барих хугацааг 645 хоног хэтрүүлсний алданги 16.870.620 төгрөг, нийт 38.830.620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л ХХК-иас 21.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.870.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Л ХХКтай 201...оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан О аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэрт баригдах орон сууцны байрны ...давхарын ... тоотын ..... 3 өрөө орон сууц болон 34 тоот зогсоолыг 241.560.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч Д.С нь 241.560.000 төгрөгийг төлжээ .

2019 оны ...дугаар сарын 27-нд 34 тоот зогсоолыг 31 тоот зогсоол болгон өөрчилж, 31-2 тоот зогсоолыг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар нэмэлт гэрээ байгуулан 20.000.000 төгрөг нэмж төлж нийт 261.560.000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн байна.

2021 оны 3 дугаар сарын 14-нд орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д заасан орон сууцны 1 м2 талбайг 2.200.000 төгрөгөөр харилцан тохиролцсоныг 1 м2 талбайг 2.000.000 төгрөг болгон өөрчилж, нэмэлт гэрээ байгуулжээ.

Л ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууц дулаан зогсоолын хамт барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 5-нд зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.С нь орон сууцандаа нүүн орсон байна.

Анхан шатны шүүх орон сууц барих хугацааг 645 хоног хэтрүүлсний алданги 16.870.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дахь хэсгийн 5.3.-д гүйцэтгэгч нь орон сууцыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойш хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алдангийг захиалагчид төлнө. 5.4-т захиалгат орон сууцны барилгын ажлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зогсоох шаардлага гарсан тохиолдолд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа уг нөхцөл байдлыг арилах хүртэл түр зогссонд тооцно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч тал ...Х ХХК нь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн Ковид цар тахал дэгдэж нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хил хаасны улмаас барилгын материалын нийлүүлэлт тасалдаж, улмаар удаа дараагийн хөл хорио хязгаарлалтуудаас шалтгаалж, барилгын ажил зогсож давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д гүйцэтгэгч гэрээний 1.1-д заасан орон сууц, дулаан зогсоолыг 2019 оны 10 дугаар сарын 31 ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан байх ба 2020 оны 02 дугаар сараас дэлхий нийтээр Ковид цар тахал дэгдсэн О аймагт 2020 оны 11 дүгээр сарын 11 ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 0...ны өдрийг хүртлэх хугацаанд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байна. Энэ хугацаанд бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хязгаарлагдаагүй байна.

Х ХХКтай холбоотой гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал нь хариуцагч Л ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш болно.

Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.С-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 242.303 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Л ХХК-иас 21,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,870,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Л ХХК-иас Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу буцааж олгогдох хөнгөлөлт 21.960.000 төгрөг, орон сууц барих хугацааг 645 хоног хэтрүүлсний алданги 16.870.620 төгрөг, нийт 38.830.620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай... гэж ,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,103 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас 267.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352.103 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 352.103 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3..-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 242.303 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б