Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0127

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ю.Батсүх

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт М  овогт Г Л  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн   201725012033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Г Л, 19  оны  дугаар  сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 1, Хан-Уул дүүргийн  01 дүгээр хороо 18-22 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Октябрийн районы шүүхийн 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Ажилчны районы шүүхийн 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2–д зааснаар 2 жилийн хорих ялаар, Ажилчны районы шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.1, 239.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жилийн хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.4, 240.3, 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд бүгд 10 жилийн хорих ялаар, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 сар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялаас 4 жил 11 сарын хорих ялыг нэмж бүгд 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан , РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Л нь 2017 оны 5 дугаар сарын 12-yоос 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1-27 тоотод барьсан иргэн Т.О байшин руу хууль бусаар нэвтэрч халаалтын 11 ширхэг паар хулгайлан авч 3.810.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр О гэдэг айлд очсон. Би ноолуураар палааж, хувцас зэрэг хийдэг байсан. Тэгээд хохирогч гэх О АНУ-руу байнга явдаг гээд надаар юм оёулаад аваад байдаг байсан. Тэгээд надаас ноолууран бүтээгдэхүүн хийлгэж авчихаад мөнгөө тэр дор нь өгөхгүй ер нь өртэй байсан. Тэгээд би захиалсаныг нь хийж өгөөд яваад байсан. Надад мөнгө өгөх дутуу яваад байсан. Тэгээд би компанитай байсан тул гайгүй байх гэж бодсон чинь компани нь бүр байхгүй болсон байсан. Тэгээд нэг удаа надаар гэрийнхээ юмыг янзлуулж байсан. Тэгээд би гэрийг нь мэддэг болсон. Эхлээд би мөнгөө авах гэж гэрт нь очиход хүн байгаагүй учир явсан. 2 дахь удаа очиход бас байхгүй байсан. 11 цаг дөхөж байсан. Би уурлаж үлдсэн мөнгөө авах гээд хүлээсэн. Тэгсэн ирэхгүй байсан. Тэгээд би цонх нь онгорхой байхаар нь хашаа давж орсон. Гэтэл хүн амьдардаг гэхээр юу ч байхгүй байсан. Орсон давхрын зүүн цонхон дээр хэдэн паар байсан. Тэгээд би энэ хүнээс мөнгөө олж авахгүй юм байна гэж бодоод 11 ширхэг паарыг нь авсан. Тэгээд паараа цонхоор нь буулгаад доор нь овоолоод яаж авч явахаа бодоод гадаа сууж байсан. Тэгээд нэг цагаан портер ирэхээр нь Шар хад оруулаад өгөөч гээд гуйгаад замдаа 100 айлд буугаад хуучин паар авдаг хүн дээр 420.000-430.000 төгрөгөнд өгсөн гэв.

           Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Манай төрсөн эгч Т.О одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа гэсэн. Сүүлийн 3-4 сар олдохгүй байна. Хужирбулангийн 1-27 тоот байшинг уг нь би нөхрийн хамт барьж босгосон юм. Тэгээд О эгч тухайн үед бичиг баримтыг нь гаргах гэж байсан юм. Тэндээс алдагдсан паар нь миний эзэмшлийн эд зүйл байсан. Тухайн үед манай эгч намайг байхгүй байсан болохоор гомдол гаргасан юм. Манайх одоо уг хашаа байшинг зарсан байгаа. Би хөдөө гадаа их явдаг болохоор дахин дахин мэдүүлэг  өгөх боломжгүй гэжээ. /хх-н 31-32/                                                                                                                                                                                                                                 

           Шүүгдэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би анх 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Төмөр замд нэг байрны подвол түрээслээд 2 ажилтантай хамт ноолууран цамц, хүүхдийн малгай ороолт бээлий эмэгтэй хүний палаж хийж зардаг байсан юм. Нэг найзаараа дамжуулан О гэх эмэгтэйд ноолууран хувцас хийж өгөөд танилцсан юм. Тухайн үедээ янз бүрийн хувцас хийлгэдэг байсан. Надад өгөх ёстой байсан мөнгөө дутуу өгөөд үлдсэнийг нь дараа өгье гэдэг байсан. Тэр үед уг эмэгтэй надаас сангийн ажил хийж чадах уу манай гэрийн бохир хөлдчихсөн очоод үзээд өгөөч гэхээр нь би тэдний гэр болох Улиастай өнгөрөөд 2 байна уу 3 буудал өнгөрөөд замын хойд талд зам руугаа харсан бор шаргал 3 давхар хауст очиж бохирыг нь засаж өгсөн. Тэр эмэгтэйгээс би үлдэгдэл 1.300.000 төгрөгөө авч чадалгүй 2017 оны 4 дүгээр сар хүрсэн. Манай ажлын улирал дуусаад ажил зогсчихсон мөнгө төгрөг муутай байсан тэгээд би 2017 оны 4 дүгээр сарын эхээр очиход байрлаж байсан оффис нь байрлахаа больсон байсан. Тэгэхээр нь гэрт нь 1 удаа ирэхэд хүн байгаагүй. Дараа нь би нэлээн халамцуу 2017 оны 5 дугаар сарын эхээр байхаа нөгөө О гэх эмэгтэйгийн гэрт Улиастай өнгөрөөд 2,3 буудал яваад ирэхэд бас хүнгүй байсан. Тэгэхээр нь хашаан дотор нь ороод урагшаа харсан хаалганых нь  зүүн талын вакум цонхыг төмрөөр хөшиж ороход хүн амьдарч байгаа шинжгүй, урд нь ирэхэд байсан тавилга эд нар байхгүй байсан. Тэгээд би мөнгөө өгөхгүй гээд дургүй хүрээд хүн байхгүй авчихаар эд зүйл байхгүй болохоор нь тэр байшингийн угсарсан паарнуудыг залгаасаар нь салгаж нэг нэгээр нь цонхоор гаргаж хашааны том хаалганых нь үзүүр дээр нь тавьж байгаад зам дээр машин барих гээд хүлээж байтал цагаан өнгийн Портер машин ирэхээр нь гар өргөж зогсоогоод 20.000 төгрөг өгөөд 100 айлын барилгын материалын дэлгүүрт хүргүүлж хулгайлсан паарнуудаа 450.000 төгрөгөөр зарсан. 10 билүү 11 ширхэг паар авсан байх тоог нь сайн санахгүй байна. Би уг нь үлдэгдэл мөнгөө авах гэж л очсон юм. Тэгээд уг байшинд хүнгүй хүн амьдрахгүй байгаа юм шиг болохоор нь паарнуудыг нь авсан гэжээ. / хх-н 34/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-21/

           Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 35/

          2017.06.05-ны өдрийн 3206  дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

3.Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь 11 удаа 3 өөр нэрээр бүртгэгдсэн Г овогтой Л гэгчийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн мөр байна.

4.Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас болон эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна гэжээ.  /хх-н 36-42/

          Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 43/

          2017.06.06-ны өдрийн 3205  дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь хээний ерөнхий шинжээрээ шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй гутлын мөр нь ойролцоогоор 41.5 орчим өмсгөлтэй гуталтай, 175 см орчим өндөртэй хүн байж болно. Харин ямар хүйстэй хүнийх болон ямар загварын гутал болохыг тогтоох боломжгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрийг эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гутлын мөртэй харьцуулах сан байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. /хх-н 44-45/

         Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 47/

         Тод үнэлгээ ХХК-ны үнэлгээгээр нийт хулгайд алдагдсан эд зүйлийг 3.810.000 төгрөгөөр үнэлжээ /хх-н 46/

         Сэжигтэнийг баривчлах тухай мөрдөгчийн санал /хх-н 48/

         Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49/, прокурорын санал /хх-н 50/, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-н 51-54/, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-57/

           Г.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63,, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 62 /,шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 64-68/

          Г.Л Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 55/, прокурорын тогтоол /хх-н 58-59/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-63/  зэрэг болно.

           Г.Л нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1-27 тоотод барьсан иргэн Т.О байшин руу хууль бусаар нэвтэрч халаалтын 11 ширхэг паар хулгайлан авч  3.810.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан улмаас баг хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Хужирбулангийн 1-27 тоот байшинг уг нь би нөхрийн хамт барьж босгосон юм. Тэгээд О эгч тухайн үед бичиг баримтыг нь гаргах гэж байсан юм. Тэндээс алдагдсан паар нь миний эзэмшлийн эд зүйл байсан. Тухайн үед манай эгч намайг байхгүй байсан болохоор гомдол гаргасан юм. Манайх одоо уг хашаа байшинг зарсан байгаа гэсэн мэдүүлэг  /хх-н 31-32/                                                                                                                                                                                                                                 

           Шүүгдэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. би нэлээн халамцуу 2017 оны 5 дугаар сарын эхээр байхаа нөгөө О гэх эмэгтэйгийн гэрт Улиастай өнгөрөөд 2,3 буудал яваад ирэхэд бас хүнгүй байсан. Тэгэхээр нь хашаан дотор нь ороод урагшаа харсан хаалганых нь  зүүн талын вакум цонхыг төмрөөр хөшиж ороход хүн амьдарч байгаа шинжгүй, урд нь ирэхэд байсан тавилга эд нар байхгүй байсан. Тэгээд би мөнгөө өгөхгүй гээд дургүй хүрээд хүн байхгүй авчихаар эд зүйл байхгүй болохоор нь тэр байшингийн угсарсан паарнуудыг залгаасаар нь салгаж нэг нэгээр нь цонхоор гаргаж хашааны том хаалганых нь үзүүр дээр нь тавьж байгаад зам дээр машин барих гээд хүлээж байтал цагаан өнгийн Портер машин ирэхээр нь гар өргөж зогсоогоод 20.000 төгрөг өгөөд 100 айлын барилгын материалын дэлгүүрт хүргүүлж хулгайлсан паарнуудаа 450.000 төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг/ хх-н 34/

                     Хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрийг шинжлүүлэхэд шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь 11 удаа 3 өөр нэрээр бүртгэгдсэн Г овогтой Л гэгчийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн мөр байна гэсэн  2017.06.05-ны өдрийн 3206  дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Г.Л өөрт нь өглөгтэй байсан хүнийг мөнгөө өгөхгүй алга болчихоор нь гэрт очиж эзэнгүй байхад 11 ширхэг паарыг хулгайлан авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг паар нь Т.Он паар биш бөгөөд түүний төрсөн дүү Т.О байшинд тавьсан паар болох нь мөрдөн  шалгах ажиллагааны үед тогтоогдсон. Т.О нь тухай байшингийн бохир бөглөгдчихлөө  заасад өгөөч хэлсэний гэрт нь очиж засаж өгсөн бөгөөд энэ үеэс тэр байшинг Т.О ойлгож байсан.

Иймд Г.Л 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Т.О 11 ширхэг паарны үнийг төлөөгүй байх тул Г.Л гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Г.Л нь энэ хэргийн улмаас  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М  овогт Г Л бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

хэсэгт зааснаар Г.Л 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6 дугаар зүйлийн 3,4 дэх  зааснаар Г.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лхагважавын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус  дурьдсугай.

6.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн   дүгээр хороо  тоотод оршин суудаг/ РД:/ М овогт Г Л 1.860.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух / РД:РЭ73020102/ Т О олгосугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Л авсан цагдан хорих   таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН