Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 157

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Г.Г гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л , гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага: “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот автозогсоолын улсын бүртгэлийн хүчингүй болгож, тус ..Г байрны .. тоот автозогсоолын улсын бүртгэлийг иргэн Г.Г миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Г.Г миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай, 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний бие 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “М к” ХХК-тай 125 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоолыг захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М к” ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, авто зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан юм. 

Улмаар “"М к" ХХК нь автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ32016/05991 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр надад К банкны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт гомдол гаргахад мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн. 

Гэтэл "М к" ХХК нь "К банк”-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..Г байрны .. тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд "М к" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг автозогсоолын улсын бүртгэлийг иргэн Г.Г миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Г.Г миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С" хотхоны ..Г байрны .. тоот автозогсоолын гэрчилгээг хүчингүй болгож, уг автозогсоолын улсын бүртгэлийг иргэн Г.Г миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Г.Г миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот автозогсоолын эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зэргийг тодорхойлоогүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудад дээрх автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаарууд тусгагдсан байна.

Иймд “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын буртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын буртгэлийн 000104... дугаартай гэрчилгээг болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б С” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .. тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Г г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолыг иргэн Г.Г гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай” болгон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоолын Ү-2206014... дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн 000104... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр иргэн Г.Г г бүртгэж, гэрчилгээ олгохоор татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Г.Г гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 

Г.Г нь “М к” ХХК-ийн албан бичиг болон холбогдох баримт бичгийг хавсаргаж, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгож өгнө гэсэн боловч хариуцагч байгууллагаас бүртгэхээс татгалзсан үйлдлээ “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна, “К банк” ХХК-ийн зээлийн барьцааны бүртгэлтэй байна гэж тайлбарладаг. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.15-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.”,  24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу бүртгүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. 

“М к” ХХК нь тус авто зогсоолын гэрчилгээг анх 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан байдаг. Энэ үед хариуцагч байгууллага нийт 205 автозогсоолыг бүртгэсэн байдаг. Хэд хэдэн этгээд тус барилгад нийлж, хөрөнгө оруулсан. Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулсныг нягталж, шалгахгүйгээр зөвхөн 120 орон сууц болон 205 автозогсоолыг тусгайлан зөвхөн нэг компаний нэр дээр бүртгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар үнэн зөв, бодитой байх, 3.1.5-д зааснаар нотлох баримтад үндэслэсэн байх, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. “К банк” ХХК-ийн барьцаа нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу  нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэнээс хойш бүртгэгдсэн байдаг.

 “М к” ХХК болон “К банк” ХХК-ууд нь иргэнд мэдэгдэх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар “...барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” үүрэгтэй байсан. Түүнчлэн барьцааны гэрээ байгуулах үед иргэд авто зогсоолуудыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад хүлээгээд авсан байдаг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэсэн заалтыг зөрчиж, барьцааны гэрээг байгуулж бүртгэсэн. “К банк” ХХК нь эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд хамаарахгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “М к” ХХК-ийн нэр дээр иргэн Г.Г гийн 2008 онд гэрээ байгуулаад худалдаж авсан буюу тухайн иргэдийн өөрийнх нь өмч хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, “М к” ХХК-д захиалж бариулсан тус автозогсоолын өмчлөгч нь иргэн Г.Г байх атал ажил гүйцэтгэгч буюу “М к” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүртгэгдсэн байгаа. Энэ бүртгэлийн хүчингүй болгуулъя. Улсын бүртгэл нь өмчлөх эрх бүртгэгдсэнийг баталгаажуулж гэрчилгээ олгож байгаа. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бүртгэл үнэн зөв хийгдээгүй нь тогтоогдож байгаа учраас гэрчилгээ болон улсын бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иргэн Г.Г г тухайн авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамжаар 2008 онд гэрээ байгуулаад, тухайн авто зогсоолын төлбөрийг “М к” ХХК-д бүрэн төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийн үнийг төлснөөр  өмчлөх эрх үүсч байгаатай холбоотойгоор, мөн түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээж аваад, өмчлөгчийн өөрчлөлтийг бүртгэх үүрэгтэй байгаа хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. 

“М к” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэгч компани юм. Тиймээс албан ёсны өмчлөгч нь биш. Банкнаас зээл авахын тулд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийг хийлгэсэн. Захиргааны байгууллага нь ямар дүрэм, журмыг зөрчсөн гэвэл 2004 оны улсын ерөнхий бүртгэгчийн 50 тоот тогтоолоор батлагдсан өмчлөх эрхийг бүртгэх журам гэж байгаа. Тус журамд заасан улсын бүртгэгч бүртгэх ёстой заалтуудаа бүхэлд нь зөрчсөн. Тухайн авто зогсоол, хотхоныг бүхэлд нь барьж байгуулахад анх хөрөнгө оруулж байгаа этгээдүүд нь 120 оршин суугч байгаа. Бөөнд нь нэг өдөр зөвхөн барьцаанд зориулсан бүртгэл хийсэн. Үүнийг улсын бүртгэлийн байгууллага бүрэн мэдэж байсан. Улсын ерөнхий бүртгэгчийн журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д цоо шинээр автозогсоолыг бүртгэсэн. Тус журмын 4.5.2-т тухайн шинээр бүртгэж байгаа барилгад хэд хэдэн хөрөнгө оруулагч байвал тэр хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбайн хэмжээ, захиран зарцуулах хэмжээ зэрэг бүх нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлэг гаргагч этгээдээс шаардаад, нягталж, шалгах үүрэгтэй байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлсэнгүй. Мэдүүлэг гаргаж байгаа мэдүүлэг гаргаж өгөхөөр нь үүнийх нь хүрээнд бүртгэсэн гэдэг хариуцлагагүй үйлдлээр өөрсдийгөө хаацайлсан. Журамд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж болох гуравдагч этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл үүнийг мэдэгдээгүй. 2007 онд 55 хувийн гүйцэтгэлтэй гэсэн гэрчилгээ гаргадаг. Тухайн журмын 4.10-д заасны дагуу гүйцэтгэлийнх нь явцад дахиж нэмж гэрчилгээ олгох ёсгүй байдаг. 90 хувийн гүйцэтгэлтэй гэж авто зогсоол бүрээр нь салгаж, банкны барьцаанд зориулсан бүртгэл хийсэн. 

Бид яагаад журмыг бариад ярьж байна вэ гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх гэж байгаа этгээдүүдийн өмчлөх гэдгийг нь тогтоогоод байгаа нотлох баримтуудын үнэн зөв эсэхийг нь заавал нягталж, шалгах үүрэг нь байгаа. Мөн улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгө бүртгэх нарийвчилсан журмаар гаргаж, дагаж мөрдөх үүрэгтэй. 

 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зарчимаа зөрчсөн. Нягталж шалгах асуудлаа шалгахгүй байна. Үүнээс болоод иргэдийн эрх ашиг хохирсон байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийн тухайд өмчлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлийн байгууллагаас шаардах эрхтэй. Иймд эрх нь хуулийнхаа хүрээнд байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, ..Г байрны зоорийн давхарын .. тоот, 90%-ийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к“ ХХК -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104... тоот гэрчилгээ олгосон байна.

К банктай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот албан бичгээр “М к" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, ..А, ..Б, ..В, ..Г тоот байруудыг битүүмжилсэн байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар “М к” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдриин 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсаргагдсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01775 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, ..Г байрны зоорийн давхарын .. тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн иргэн Г.Г дээрх авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна.

1. Уг орон сууц нь “М к“ ХХК -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104... тоот гэрчилгээ олгогдсон байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.

2. Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно", “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

3. Уг эд хөрөнгө нь К банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Иймд иргэн Г.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2007 онд “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн гэрчилгээ, нотлох баримтууд нь бусад хавтаст хэрэгт байдаг. Уг баримтуудыг хуулбарлаж энэ хэрэгт хавсаргах  хүсэлт гаргаж байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас.. А, Б, В, Г байрнуудыг битүүмжилсэн байдаг. “М к” ХХК-ийн “К банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М к” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлээд, шийдвэр гүйцэтгэлийн албанаас эд хөрөнгийг нь захиран зарцуулах, түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг үндэслээд улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн. 2010 онд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл 15 дугаар зүйл, 16 дугаар зүйлд заасныг үндэслэж бүртгэсэн байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар мэдүүлгийг хүлээж авахад татгалзах үндэслэл байгаагүй учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг үндэслээд, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар дуусаагүй барилгыг бүртгэнэ гэсэн заалтын дагуу бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг. 2010 онд олгосон гэрчилгээ нь 2007 онд “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэл дээрээ үндэслэж, нийт байраар нь олгосон байсан. 2010 онд тоот тус бүрээр нь гаражуудыг бүртгэсэн байсан. Баттай нотлох баримт гэдэг нь 2007 онд бүртгэгдсэн зүйлээр нотлогдож байгаа. Бусад хавтаст хэрэгт авагдсан байдаг. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2004 оны дотоод журмыг ярьж байна. Энэ нь гадагш чиглэгдсэн журам байдаг. Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолын 1.4, 5.3-д зааснаар нийтээр дагаж мөрдөх журам нь улсын бүртгэл, Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй байвал хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Энэ нь улсын бүртгэл, Хууль зүйн яамд бүртгэгдээгүй байдаг. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд тодорхой заасан байдаг. 2004 оны журам нь дотоод журам биш гадагш чиглэсэн журам байгаа. Нотлох баримтуудыг иргэд үйлчлүүлэгч нар улсын бүртгэлд гаргаж өгдөг. Эдгээр нотлох баримтыг үндэслэж, улсын бүртгэлийн байгууллага бүртгэлээ хийдэг. Гадагшаа чиглэгдсэн урсгал байгаа учраас гадагшаа чиглэгдсэн гэж үзнэ. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас иргэдээс нотлох баримтаа өг гэж шаардах эрхгүй болж байна. Бид нар журмыг зөрчсөндөө ч дагаж мөрдөхгүй гэж байгаа зүйл биш. Дууссан орон сууцыг хөрөнгө оруулсан хүмүүсийн жагсаалтаар бүртгэнэ гэсэн байгаа. 2010 онд 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй, орон сууцны биш аялал жуулчлалын зориулалттай барилга гэж бүртгэгдсэн. Г.Г гийн .. тоот авто зогсоолыг 2010 онд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн. ..Г байрны улсын бүртгэлийн дугаар нь өөр байдаг. ..Г байранд олгогдсон улсын бүртгэлийн дугаар дээр өөрчлөлт оруулсан бол журам зөрчсөн гэж үзнэ. 

Өөр улсын бүртгэл дээр .. тоот зогсоолыг бүртгэсэн байгаа учраас журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтуудыг гаргаж өгнө. “М к” ХХК нь 2010 онд гаргасан мэдүүлэгтээ компаний нэр дээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. .. тоот зогсоолыг Г.Г д худалдсан гэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тэгэхээр Г.Г нь худалдаад авсан гэдгийг яаж мэдэх юм. Г.Г нь манайд хандаж байгаагүй. Урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Хийлгэсэн бол бид нар мэдэх боломжтой. Мэдүүлэг гаргагчийн гаргасан нотлох баримтыг үндэслээд, хуульд заасан шаардлага байгаа эсэхийг хянуулна. Бид нар компани дээр очоод шалгахгүй. Улсын бүртгэлийн захиргааны байгууллагад ийм эрх үүрэг хуулиар олгогдоогүй. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийгээгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг үндэслээд өмчлөгчөөр бүртгэж өгнө үү гэсэн мэдүүлэг гаргаж байна. 

Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөгчийг бүртгэх тухай заалт байгаа. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслээд манайд бүртгүүлэх гээд байгаа юм байна. “К банк” ХХК-ийн барьцааны эрх нь 2007 онд үүссэн. Өмчлөгчөөр тогтоогдохоос өмнө “К банк” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд гараад шийдвэрийн гүйцэтгэлтэй холбоотой ажиллагаа явагдаад, үүнтэй холбоотой улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байгаа. 2010 онд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Татгалзлыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 зааснаар “...өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлгийг хүлээж авахаас татгалзана. Татгалзал хүчинтэй байгаа учраас дахиж Г.Г д болон өөр бусад этгээдэд давхардуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасан. “М к” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байхад үүнийг хурааж аваад хүчингүй болгохгүйгээр дахиж Г.Г гийн нэр дээр гэрчилгээ олгохыг хориглосон. Нэг хөрөнгөнд 2 гэрчилгээ олгогдохоор болж байна. Үүнийг хуулиар хориглосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас эрхүүдийг нь түдгэлзүүлсэн байгаа учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглоно гэж заасан. 

Эрхийг түдгэлзүүлсэн, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан байхад өөр этгээдийн нэр дээр бүртгэлд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.”  гэж заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн албанаас улсын бүртгэлд бүртгэхийг өөрчлөлт оруулсан шийдвэр өнөөг хүртэл ирээгүй байдаг. 

“К банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа учраас  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж заасан байгаа. “К банк” ХХК-аас уг зөвшөөрлийг олгоогүй. Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байгаа. Мэдүүлэг хүлээж авахаас татгалзсан нь хуульд нийцсэн байгаа учраас улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Гуравдагч этгээд “М к” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Монгол улсын иргэн Г ийн Г гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Г.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай компанитай 125 тоот “Орон сууц захиалагчтай байгуулаххудалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр 71 дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б С” хотхоны ..Г байрны . тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоолын хамт захиалан бариулж, тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01775 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б с” хотхоны ..Г зоорийн давхрын .. тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М к” ХХК, “К банк” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, өр төлбөрийг “М к” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Б С” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М к” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны .. тоот З өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. 

Манай компани “К банк” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд барагдуулсан боловч, “К банк” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар бид “К банк” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авч, банктай 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ"-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Г.Г гийн “Б С” хотхоны ..Г байрны

зоорийн давхарт байрлах .. тоот автозогсоолыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр

барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Г.Г гийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б С” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .. тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно.

Манайх Г.Г гийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Г.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагатай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б С” хотхоны ..Г байрны . тоот орон сууц, тус байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоолыг захиалгаар бариулж, төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж дууссан. Г.Г д орон сууцыг 2012 онд чөлөөлөөд өгсөн. Өмчлөлдөө шилжүүлээд авсан байгаа. Зоорийн давхрын .. тоот авто зогсоол нь “К банк” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа. Нийт 205 автомашины зогсоолыг барьцаанд бүртгэж авсан. Энэ барьцаанаас гаргаагүй байгаа учраас өмчлөлд шилжүүлэх боломжгүй болоод байна. Ер нь Г.Г г дээрх зогсоолын өмчлөгч мөн гэдгийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоосон. Манайх нийт 12 тэрбум орчим төгрөгийн зээлийг аваад 27 тэрбум орчим төгрөг болгож төлсөн. Зээлийг орон сууц барих гэж авсан. Мөн иргэдтэй гэрээ байгуулж, орон сууцыг бариулсан. 45 тэрбум орчим төгрөгөөр энэхүү хотхон боссон. Банк 2 сарын дараа зээлээ төлөөрэй гэсэн график байгуулаад, анх банкнаас авсан мөнгө нь доллар авсан байдаг. Ихэнх хэмжээнд нь хүү алданги төлсөн байдаг. Ямар ч байсан 5 орон сууцыг амины хаусны хамт бүгдийг ашиглалтад оруулаад, тухайн үед гэрээ байгуулсан бүх иргэд хотхонд оршин сууж амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа. Г.Г гийн хувьд гаражийн хувьд асуудалтай байгаа. Гараж нь “К банк” ХХК-ийн барьцаанд байгаа учраас чөлөөлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байгаа. Г.Г гийн хувьд өмчлөгч мөн гэж тогтоосон дээрх авто зогсоолуудын бүртгэл хийлгэхийг улсын бүртгэлд даалгаж байгаа нэхэмжлэлийг дэмжиж байна гэв. 

Гуравдагч этгээд “К банк” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн Г.Г гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар байна.

Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр

Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга)-н ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

-Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар,

дэд бүтцийн хамт;

-205 автомашины гараж;

-3 өрөө орон сууц, гаражийн хамт;

-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М к”

ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “Ф” ХХК-тай байгуулж, “Ф” ХХК-ийн зээлийн

гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

-“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008... тоот улсын бүртгэлийн

дугаартай, 000016.. тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..В тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн

гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

-“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206009... тоот улсын бүртгэлийн

дугаартай, 000041... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр

хороо, Зайсангийн ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн

гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

-“М к” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..Б, ..В, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..АБВГ дүгээр байрны . тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд

Гэтэл “М к” ХХК нь иргэн Г.Г тай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 125 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б С” хотхоны ..Г дүгээр байрны .. тоот автозогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ баръцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол уүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ШШ32016/05991 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн /141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Г гийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг Г.Г д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К банкнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Г гийн ““М к” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот автозогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, тус ..Г байрны .. тоот автозогсоолын улсын бүртгэлийг иргэн Г.Г миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Г.Г миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” шаардлагын дагуу захиргааны хэрэг үүсгэжээ. 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “"М к" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Г г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх автозогсоолыг иргэн Г.Г гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэж тодруулж, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. 

Үйл баримтын талаар:

1.Маргаан бүхий авто зогсоолыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг санхүүжүүлэх зорилгоор К банктай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Америк сургуулийн урд /тухай үеийн нэршлээр/ 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гараж зэргийг барьцаалсан гэдэг нь “Зээлийн гэрээ”  /хх 1-р хавтас 52-58/, “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 72-73/, гуравдагч этгээдийн “М к” ХХК, К банкны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-р хавтас 117-119, 123-124/, гуравдагч этгээд “М к” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  

2. “М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, “Б С” хотхоны барилгыг /орон сууц, гараж хамаарах/ дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад уг барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009... дугаарт бүртгэж, 000041... дугаартай гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 2-р хавтас 87/, К банкны бичгээр ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар  зэргээс тогтоогдож байна.  

“М к” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дээр дурдсан Ү-2206009... дугаарын хувийн хэрэг бүртгэлийг хааж, уг дугаарыг болон 000041... дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсон гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар тушаал /хх 2-р хавтас 104-105/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас тогтоогдов. 

3. “М к” ХХК-ийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг гуравдагч этгээд К банк нь “Ф” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаанд 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан гэдэг нь К банк нь “Ф” ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 85-86/, К банкны бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

4.“М к” ХХК-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан “Б С” хотхоны .. А,Б, В, Г дүгээр байрны зоорийн давхарын .. тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэж, 000104... дугаартай гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон гэдэг нь өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг /хх 1-р хавтас 27/, гэрчилгээ /хх 1-р хавтас 44/, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

5.К банк болон “М к” ХХК нь өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-/хх 1-р хавтас 65-67/-гээр ..Г дүгээр байрны автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан, үүнд нэхэмжлэгчийн маргаж байгаа ..Г дүгээр байрны .. тоот автозогсоол багтсан гэдэг нь тогтоогдож байна /хх 1-р хавтас 68/. 

Түүнчлэн “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус компаниас “К банк”-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бүртгэх хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий автозогсоолыг улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлд бүртгэсэн гэдэг нь  барьцаанд бүртгэх хүсэлт /хх 1-р хавтас 49/, хариуцагчийн тайлбар зэргээс тогтоогдов. 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн маргаан бүхий автозогсоолын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 25/-аар тогтоогдож байна.  

7.Нэхэмжлэгч Г.Г нь “М к“ ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” /хх 1-р хавтас 13/-г 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, маргаан бүхий авто зогсоолыг үнийг бүрэн төлж /хх 1-р хавтас 14/ худалдан авчээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01775 дугаартай шийдвэр /хх 11/-ээр хариуцагч “М к“ ХХК нь иргэн Г.Г гийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхон, ..Г байрны .. тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталжээ. 

8.Нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт мэдүүлэг /хх 1-р хавтас 8/ гаргасан. 

Бүртгэлийн байгууллагаас “..Г байрны зоорийн давхрын .. тоот авто зогсоол нь “М к” ХХК-ийн өмчлөлд Ү-2206014... дугаарт бүртгэгдэж, өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн 000104... тоот гэрчилгээ олгогдсон байна. 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр К банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн байна. /2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Г г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ /хх 8/.

Нэхэмжлэгч улсын бүртгэгчийн энэ үйлдлийг хууль бус гэж дээд шатны байгууллагад хандсан боловч дээд шатны байгууллагаас улсын бүртгэгчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариу /хх 1-р хавтас 7/ өгсөн учир тус шүүхэд ханджээ.  

Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд маргаан бүхий авто зогсоолыг “М к” ХХК нь К банктай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу барьцаанд тавьсан харин нэхэмжлэгч маргаан бүхий авто зогсоолыг 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авахаар гэрээ хийсэн. Үүнээс үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг гуравдагч этгээд К банкны барьцаанд тавьсанаас хойш нэхэмжлэгч маргаан бүхий авто зогсоолыг худалдан авсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус компаниас К банктай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу маргаан бүхий автозогсоолын бүртгэлд үл хөдлөх хөрөнгүүдийн барьцааны улсын бүртгэлийг хийлгэсэн харин нэхэмжлэгч  маргаан бүхий автозогсоолыг өмчлөх эрхтэй гэдгээ 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээр тогтоолгосон. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрх уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн байна. 

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа “...Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” үүрэгтэй байсан. Түүнчлэн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч авто зогсоолыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад хүлээгээд авсан байдаг.” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу шүүхээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өөрийн автозогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэх, автозогсоолын өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргажээ. 

Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаж байгаа авто зогсоолыг анх баригдаж дуусаагүй байхад нь “М к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байсан. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К банкинд барьцаалсан болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн тусгай тэмдэглэл тусгагдсан байжээ. 

“М к” ХХК-ийн өмчлөх эрх нэхэмжлэгч Г.Г д шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэгч “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгч Г.Г гийн нэр дээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэнэ. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө К банкны барьцаанд бүртгэлтэй талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээтэй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардах үүрэгтэй юм. 

Түүнчлэн маргааны үйл баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан үндэслэлээр маргаан бүхий авто зогсоолын эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээтэй байгаа бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэгч уг бүртгэлд өөрчлөлт оруулна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзхаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заажээ. 

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий автозогсоолын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг нь хөндөгдөх К банкны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцжээ. 

Маргаан бүхий автозогсоолыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг  дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад нь “М к” ХХК-ийн өмчлөлд 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анх бүртгэж, улмаар уг бүртгэлийг хүчингүйд тооцож, үүний дараагаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй байхад бүртгэсэн бүртгэлийг хийсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.5.3-д “шинээр баригдсан орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж  барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт,.. тусгасан байх шаардлагыг хангасан байх”, 4.11-д “Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж болно.”, 4.6-д Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ...улсын мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, гүйцэтгэгчтэй гэрээгээ дүгнэсэн акт зөвшөөрлийг хавсаргана”,  гэжээ. 

Энэ журмын заалтаас үзэхэд маргаан бүхий автозогсоолыг хөрөнгө оруулж бариулсан этгээд нь “М к” ХХК бөгөөд автозогсоолыг барьж дуусаагүй байхад нь анхны улсын бүртгэлийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой бөгөөд харин иргэн Г.Г нь автозогсоолыг захиалсан этгээд бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн бүртгүүлэхээр байна. 

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас “маргаан бүхий автозогсоолын өмчлөгчийг улсын бүртгэлд анх бүртгэхдээ хөрөнгө оруулагч нь иргэн Г.Г байгаа байдлыг үнэн зөвөөр шалгалгүйгээр ажил гүйцэтгэгч “М к” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэгчийн үйлдэл хуульд нийцээгүй” гэж маргаж байгаа үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан  ““М к" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  000104... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг-ийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны ..Г байрны .. тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Г г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Г.Г гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг  Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ