Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01530

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01530

 

 Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэртэй,

Н-ын нэхэмжлэлтэй

Б.Т , Х.Н, Х.А нарт холбогдох

Б.Т-аас 1,866,118,791 төгрөг, Х.Н-ээс 102,553,960 төгрөг, Х.А-гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С /цахим/, хариуцагч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Х.Н, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Б.Т т холбогдох эрүүгийн 201601000123 дугаартай хэргийг хянаад ТҮ ТӨААТҮГ-ын захирал Б.Б, тус үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Б.Т нар бүлэглэн 2012 оны 06 дугаар сараас 2016 оны 06 дугаар cap хүртэл хугацаанд тус газрын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1,580,046,800 төгрөгийн орлогыг тайлагнаагүй мөн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого 5,335,418,700 төгрөгийг тайлагнаагүй, зориуд худал тодорхойлж буюу улсын төсөвт 691,546,550 төгрөгийг төвлөрүүлээгүй нь татвараас зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй.

1.1. ТҮ ТӨААТҮГ-ын захирал Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Т, тооцооны нягтлан бодогч Х.Н, Д.Н нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яамууд руу цахилгаан, дулаан болон цэвэр, бохир усны тогтмол зардлын тооцоог хийхдээ яамны эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээний 2.12, 3.5, 3.6, 3.8, 3.11, 4.1-д заасныг зөрчиж, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн 895,843,400 төгрөгийн үнийн дүнг 781,825,100 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэн авч, улсын төсөвт хохирол учруулсан.

Б.Т албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус үйлдвэрийн газрын Тин дахь 10490000**** тоот данснаас тус дансны хуулгыг засварлан данс, бүртгэл, тайланд тусгаагүй 1,403,863,900 төгрөгөөс хамаарал бүхий этгээд болох П.Б-ын ХХХК-ийн 5027615**** тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 130,000,000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр П.Б-ын Х ХХК-ийн 50190003391 тоот дансанд 50,000,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр нэрээр тус тус шилжүүлж, П.Б-аас дээрх 205,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан. Мөн өөрийн төрсөн эгч Б.У-ын Х ХХК-ийн 5000831282 тоот дансанд засвар үйлчилгээний төлбөр нэрээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 78,682,500 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 51,026,100 төгрөгийг шилжүүлж, Б.Уас 129,708,600 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан.

Нөхөр Ц.Т-гийн А ХХК-ийн Х ХХК-ийн 2611139796 тоот дансанд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13,099,500 төгрөгийг шилжүүлсэн, Б.Б, Б.Т нар БНХАУ-ын Хайнан арал руу явахдаа 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг аялалын ТТ ХХК-ийн ХХХК-нийн 500386**** тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Б.Т данс, бүртгэл, тайланд тусгаагүй дээр дурдсан 1,403,863,900 төгрөгөөс ТҮ ТӨААТҮГ-ын Т ХК дахь цалингийн нэгтгэлийн данс 10490000**** тоот дансанд 827,493,556 төгрөгийг шилжүүлсэнээс Б.Т нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 14,190,650 төгрөгийг листний мөнгө тэтгэмж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг тэтгэмж урамшуулал, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг цалин урамшуулал, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 26,872,430 төгрөгийг тэтгэмж, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,200,300 төгрөгийг цалин урамшуулал, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 150,000,000 төгрөгийг үндсэн болон урамшилт цалин, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 38,000,000 төгрөгийг цалин урамшуулал нэрээр бэлэн авч, өөртөө 349,263,380 төгрөгийн давуу байдлыг бий болгосон.

Мөн ТҮ ТӨААТҮГ-ын захирал Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Т нар 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хадгаламж банк (хуучин нэр)-д Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас зохих зөвшөөрлийг авалгүй, улсын бүртгэл, татварын байгууллагад бүртгүүлэхгүйгээр 10490004**** тоот данс нээлгэж, хамтран эзэмшигчээр Б.Т бүртгүүлж, уг дансанд бизнес дебит картыг өөртөө гаргуулан, улмаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тус дансанд төвлөрсөн мөнгөнөөс 1,165,047,311 төгрөгийг 758 удаагийн үйлдлээр авсан байна.

1.2. ТҮ ТӨААТҮГ-ын нягтлан бодогч Х.Н нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 104900041090 тоот дансанд цалин нэрээр 4,553,960 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө нийт 102,553,960 төгрөгийн давуу байдлыг бий болгосон.

1.3. ТҮ ТӨААТҮГ-ын нягтлан бодогч Х.А нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цалин урьдчилгаа нэрээр 17,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 10330021046 тоот дансанд цалин нэрээр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө 22,000,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон нь хэрэгт авагдсан баримтаар батлагдсан болно. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Б.Т , Х.Н, Х.А нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Б.Т нь 1,866,118,791 төгрөгийг, Х.Н нь 102,553,960 төгрөгийг, Х.А нь 22,000,000 төгрөгийн хохирол төсөвт учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Н-аас Б.Т , Б.Б, Х.Н, Д.Н нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжүүдийг тус тус хангаж байх тул Б.Т , Б.Б, Х.Н, Х.А нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт зааснаар тодорхойлох нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж дүгнэж, Б.Т ын болон Б.Б, Х.Н, Х.А нарын гэмт үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Т т холбогдох 201601000123 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолд Б.Т , Б.Б, Х.Н, Х.А нарын гэмт хэрэг үйлдэж, төр, нийтийн эрх ашигт учруулсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шаардах эрхийг хязгаарлахгүйг тэмдэглэсэн.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/675 дугаартай албан бичгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Т , Х.Н, Х.А нараас улсын төсөвт учруулсан хохирлыг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Т-аас 1,866,118,791 төгрөг, Х.Н-ээс 102,553,960 төгрөг, Х.А-гаас 22,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Т ын татгалзал, тайлбарын агуулга: Б.Т т холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйл, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.

2.1. 2012-2016 оны хооронд ТҮ ТӨААТҮГ-ын нягтлан байх хугацаанд хувьдаа мөнгө завшсан гэх асуудлаар Б.Т шалгагдсан. Энэ мөрдөн шалгах ажиллагаа 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 111 дүгээр Прокурорын тогтоолоор Б.Т-ын үйлдлийг хүчингүй болгосон. Б.Т-ыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед Б.Т-ын учруулсан хохирлын хэмжээг ямар нэг байдлаар тогтоогоогүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газарт хэрэг удаа дараа шилжсэн. Мөн Прокурорын байгууллагаас хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Хохирлын хэмжээг тогтоох гэтэл банк бус санхүүгийн байгууллага дээр нэлээн хэдэн удаа буцаагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1, 1.7.2-т заасан байдаг. Тухайн хэргээс харахад Б.Т гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хангалттай байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй.

2.2. Шинэ Эрүүгийн хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна гэсэн заалт байдаг. Б.Т-ыг яллагдагчаар татах тогтоол дээр хэдэн төгрөгийн хохирол учруулсныг бүрэн тогтоож тусгах ёстой. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б.Т-ын яллагдагчаар татсан тогтоол дээр 700 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байдаг.

Хохирлыг тогтоохын тулд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Голден пэйж аудит ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжилгээний дүнгээр байгууллагын журам зөрчсөн алдаатай гэж бүхэлд нь дурдсан байдаг. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн. Тухайн шинжилгээгээр Г ХХК-ийн шинжилгээ нь үндэслэлтэй, хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэдэг. Тухайн үед хохирлын хэмжээг яг таг тогтоосон шинжилгээ байхгүй.

Прокуророос П.Б-ын дансанд 205,000,000 төгрөг, А ХХК-ийн захиралд 13,099,500 төгрөг шилжүүлсэн. Б.Т 104900004**** тоот данснаас 1,165,047,312 төгрөг, 349,263,800 төгрөгийг завшсан гэж задаргаагаар гаргаж өгч байна.

Хариуцагчаас прокурорын нэхэмжилж байгаа үнийн дүнг ямар зүйлд зарцуулсан хүснэгтээр жагсаалт болгон гаргаж өгсөн. Энэ жагсаалтын дагуу Б.Т нь тухайн үед 1,991,164,048 төгрөгийг байгууллагад зарцуулсан. Тухайн задаргаа дээр П.Баас авсан мөнгө, 1,165,047,312 төгрөг, 349,263,380 төгрөг хэрхэн зарцуулсан талаарх задаргаа, хийж гүйцэтгэсэн ажил, гэрээ, зарлагын баримт хэрэгт хавсаргасан.

Б.Т ын эгч Б.У-ын хувьд /2 х.х-ийн 214/ 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгөөр Т ХХК-тай гэрээ байгуулж, Уул уурхайн яаманд засвар хийсэн. Энэ нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 9,000,000 төгрөгөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны цайны газарт засвар хийсэн нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. /2 х.х-ийн 222/ 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 19,111,300 төгрөгөөр Т ХХК-тай гэрээ байгуулж, Уул уурхайн яаманд засвар хийсэн нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно /2 х.х-ийн 213-215/. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 9,302,600 төгрөгөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны цайны газар засвар хийсэн нь гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно. /2 х.х-ийн 225/

Б.Уас 10490004**** тоот дансанд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,738,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаалт нэрээр шилжүүлсэн нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдоно. 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т ХХК-тай байгуулсан гэрээгээр 13,508,600 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн нь гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно. Нийт 78,682,500 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байгаа.

2013 оны 03 дугарр сарын 22-ны өдөр 2,849,700 төгрөгөөр өрөөний засвар хийлгэсэн нь Т ХХК-тай хийсэн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно /3 х.х-ийн 1-4/. 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13,843,500 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн нь орлогын баримт, актаар тогтоогдоно /3 х.х-ийн 6-8/. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-тай байгуулсан гэрээгээр, 13,982,900 төгрөгөөр сантехникийн шугамын засвар хийгдсэн нь гэрээ, орлогын баримтаар, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10490004**** тоот дансанд Б.Уас 350,000 төгрөг буцаалт нэрээр орж ирсэн нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар, нийт 51,026,000 төгрөгөөр засвар хийсэн. Б.У-аас 129,708,500 төгрөгөөр байгууллагын, яамнуудын засвар үйлчилгээ хийсэн. 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, А ХХК-д шилжүүлсэн мөнгөөр Уул уурхайн яаманд сантехник, паарны засвар 13,099,500 төгрөгөөр хийгдсэн нь акт, ажил гүйцэтгэсэн хүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдоно. /2 х.х-ийн 207-209/

П.Б-ын 205,000,000 төгрөгийн асуудалд 130,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нь зарлагын баримтаар тогтоогдоно. /4 х.х-ийн 113, 117/

Б.Т нь 10490004**** тоот данснаас 1,165,047,311 төгрөг, 349,263,380 төгрөгийг өөртөө давуу байдал үүсгэж авсан асуудлыг хэрэгт авагдсан зарлагын гүйлгээний баримт жагсаалтан дээр тухайн мөнгөн дүнг хэрхэн зарцуулсан талаар тусгагдсан. Эдгээр мөнгийг хувьдаа завшаагүй. Тухайн мөнгийг таван яамны засвар үйлчилгээнд зарцуулсан. Иймд прокурорын гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Х.Н, Х.А нарын тайлбар, татгалзлын агуулга: Х.Н, Х.А нарыг яллагдагчаар татсан мөрдөгчийн шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Н хүчингүй болгосон. Х.Н, Х.А нарыг сэжигтнээр, яллагдагчаар татсан шийдвэрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Х.Н, Х.А нар уг хэргийн оролцогч биш.

3.1. Өнөөдрийн гэм хорын хохирлыг гаргуулах хэргийн тухайд 10490004****, 10490000****, 10490000**** тоот 3 данс байгаа. Хууль бус данс гэх 10490004**** тоот данс эзэмших эрхтэй субъект нь Б.Б, Б.Т нар байсан. Тооцооны нягтлан бодогч Х.Н, Х.А нар энэ дансыг эзэмшдэггүй. Иймээс энэ талаар прокурор тогтоож, албан ёсны дүгнэлтүүд гарсан. 10490004**** тоот данснаас гарсан мөнгийг Х.Н, Х.А нар хэрхэн зарцуулсан талаарх зарлагын баримтууд хэрэгт тусгасан. 102,553,960 төгрөгийн 48,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Хүснэгтийн 11, 12 дугаар талд шинэ жилийн арга хэмжээнд 41,897,200 төгрөг, нэмж 3,800,000 төгрөг, 14 дүгээр талд байгаа 2,944,500 төгрөг, хүснэгтийн 18 дугаар талд байгаа 12,600,000 төгрөг, нийт 47,944,500 төгрөгийг бэлнээр авсан мөнгийг зарлагын баримтаар хавсаргасан. Хүснэгтийн 91-т 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн дансаар шилжүүлж авсан өдрийн 4,553,960 төгрөгийг компанийн үйлчилгээний зардал 920,000 төгрөг, хүснэгтийн 92, 100-д байгаа мөнгөн аяганы төлбөр, 102-т 1,881,000 төгрөг, 107-д 1,124,620 төгрөг байгууллагын дансанд буцааж тушаасан. 4,557,300 төгрөгийг хэрэгт баримтаар өсөн. Хүснэгтийн 158-д 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг байгууллагын дансанд буцааж тушаасан баримт байгаа. Х.Нийн нийт 102,831,000 төгрөгийг Б.Т-ын данснаас зарлагадаж авсан нь хэрэгт байгаа.

3.2. Х.А-гийн 22,000,000 төгрөгийн задаргаа нь бэлнээр 17,000,000 төгрөг, өөрийн данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 17,000,000 төгрөгийг хүснэгтийн 62-т 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөнгөн аяга 2,060,000 төгрөг, 63-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хамрын хийдийн зардал 660,000 төгрөг, 70 дугаар талд авагдсан 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн аяга 900,000 төгрөг, 77-д арга хэмжээний зардал 5,800,000 төгрөг, 82-т Төрийн байгууллагын дансруу 500,000 төгрөг, 59-д 4,780,000 төгрөг, 117-д 1,300,000 төгрөг, 141-т 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг зарлагдсан баримтууд хэрэгт тусгагдсан.

Хүснэгтийн 127-д 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн дансаар авсан 5,000,000 төгрөгийг зарлагадсан талаар тусгагдсан. Эдгээр баримтуудаар Х.Н, Х.А нар байгууллагын хууль бус гэж нэрлэгдэж байгаа 10490004**** тоот дансанд орж ирсэн санхүүгийн зарлагыг харвал байгууллагын үйл ажиллагаанд бүгдийг нь зарцуулсан тухай баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр мөнгөн дүнг хувьдаа завшсан талаар нотлогдоогүй. Х.Н, Х.А нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан боловч, уг тогтоолыг хүчингүйд тооцсон учраас хэргийн оролцогч биш. Шинжээчийн дүгнэлтүүд дээр ямар нэг нотлох баримтууд байхгүй. Х.Н, Х.А нар төрийн ажил, үйлчилгээ эрхлэх дүрэм журмын хүрээнд таван яамтай хамтран ажилладаг байсан. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байсан.

3.3. Х.Н, Х.А нар 10490004**** тоот дансыг байгууллагын данс гэж ойлгож, ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Х.Н, Х.А нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хөрөнгийг дур мэдэн зарцуулах эрх хэмжээний хүмүүс биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Гэм буруутай гэж үзэж байна. Учир нь байгууллагын данснаас өөр данс нээх шалтгаан нь үйл ажиллагаагаа хялбарчлах гэж тайлбарласан. Байгууллагын дансны хувьд гүйлгээний хязгаар гэж байдаггүй. Өөр данс нээх хангалттай үндэслэл гэж бодохгүй байна. Хариуцагч тал орлого, зарлагынхаа талаар сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт холбоотой хүмүүс дутуу байна. Нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн хэмжээгээр төлөх эсэхийг тодорхойлох нь эргэлзээтэй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Т-аас 73,340,800 төгрөг, Х.Н-ээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б.Т- т холбогдох шаардлагаас 1,792,777,992 төгрөг, Х.Н-т холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, Х.А-д холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Т-аас 524,654 төгрөг, Х.Нээс 62,896 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Н-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

6.1. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн 20160100**** дугаартай хэрэгт хяналт тавьж Авлигатай Тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ТҮ Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүгийн бүх баримтуудыг хуулийн дагуу хураан авах, ашиглагдаж байсан компьютеруудыг хураан авч үзлэг хийх, санхүүгийн баримтуудад дүгнэлт гаргуулах болон холбогдох хүмүүсийг гэрчээр асуух зэрэг Б.Т , Х.Н, Х.А нарын ажил, албан тушаал, хийж байсан ажил үүрэгтэй холбоотой хууль бус үйлдлийг бүрэн шалгаж тогтоосон. Б.Т, Х.Н, Х.Ариунаа нарын зүгээс ч гэм буруугийн байдалд маргадаггүйгээс гадна өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөх, үгүйсгэх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байдаг.

Прокуророос эрүүгийн хэрэгт цугларсан Б.Т, Х.А, Х.Н нарын хууль бус үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд тусгасан мөнгөн дүнг давхар нотолсон гэрчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудыг гарган өгч нэхэмжилж буй үнийн дүн бүрийг хууль зүйн үндэслэлтэй нотлох баримттай тайлбарласан байхад шүүхээс дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүйгээс гадна Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 051 дугаартай дүгнэлтэд тусгасан санхүүгийн зөрчлүүдийг хариуцагч Б.Т аас гаргаж өгсөн хууль бусаар нээсэн 1049000*** тоот дансны зарлагын гүйлгээний баримтын жагсаалт гэх хууль бусаар баримтгүй хийгдсэн үйлдлүүдийг илэрхийлсэн агуулгыг өөрсдийн таамгаар нэхэмжилж буй үнийн дүнгүүдээс хасаж тооцсон нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

6.2. Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор гаргаж өгсөн баримтуудыг мөрдөгч хурааж авсан атлаа шинжээчид өгөөгүйгээс эдгээр баримтууд шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэж тайлбарласан бөгөөд дээрх дүгнэлтэд хууль бус үйлдлээр хийсэн үйл баримтуудыг зөвтгөсөн агуулгатай, ямар баримтуудыг хоорондоо хэрхэн хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн талаар шийдвэртээ тодорхой, ойлгомжтой дурдаагүй, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаа тайлбарлаагүй, няцаагаагүй зүйлсийг тайлбарлаж, няцаасан мэтээр шийдвэрт бичжээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд ТҮ ТӨААТҮГ-ын баримтууд биш гэж маргаагүй, уг баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, шинжээч бүх баримтуудыг харьцуулан дүгнэж зөрүүг гаргасан талаар тайлбарласан байдалд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нарын төлөөлөгчөөс тайлбарлаагүй, няцаагаагүй, нэхэмжлэгчээс хариуцагч Х.Нээс нэхэмжилсэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг нийт 102,553,960 төгрөгийг 2012 оны 12 сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан мэт таамаг байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүйгээс гадна үндэслэлгүй байна.

6.3 Түүнчлэн Б.Т , Х.Н, Х.А нарын хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан үйлдэл эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул прокуророос бусдад буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т , Х.Н, Х.А нараас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргаж байсан нь иргэний хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас тодорхой харагддаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу гомдлоо гаргаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэх эсэхийг эрүүгийн ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх боломжгүй, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч гэм буруугийн хувьд маргаагүй учраас энэ эрхээ эдэлж, гэм буруугүйд тооцуулахаар прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй бусад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн аль үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолд дурдахыг хуульчлан заасан. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаагүй байна.

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтын хүрээнд явагдана. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг тайлбарлаж байна. Уг баримтуудыг прокурорын хүссэнээр иргэний хэргийн нотлох баримт гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан гэм буруутайг нотлох хүртэл гэм буруутайд тооцох боломжгүй гэх зарчмыг зөрчиж байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргаж өгсөн баримт нь хуулийн хүрээнд эсэхийг анхан шатны шүүх дүгнэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нотлох баримтыг буруу үнэлсэн байгааг тодорхой заах ёстой. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд зааснаар аль ч шатны шүүх хэргийг мэтгэлцээний зарчмын хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Хуулийг чандлан сахих, хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхэд ямар нотлох баримтаар хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар 3 шинжээч өөр өөр дүгнэлт хийсэн байдаг.

7.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа тодорхойлж, ямар маргааныг хянан шийдвэрлүүлэх талаар мэдэгдэх үүрэгтэй. Уг нөхцөл байдалд хариуцагч талаас өөрийн эрх ашгийг хамгаалах, болон шүүхэд мэтгэлцэх боломжоор хангаагүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд төрийг төлөөлж, прокурор оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчмуудыг зөрчсөн. Мөн хариуцагчийг мэтгэлцэх эрхээр хангах боломжоор хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-т зааснаар ямар зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгааг тодорхой заах ёстой. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь маргаж буй үйл баримтыг үнэн зөв тайлбарлаж, нотлох үүргийг хүлээх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн яллах болон цагаатгах талаар тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй нотлох баримтыг дахин үнэлэхгүй. Харин бусад нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж буй үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Х.А, Х.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан үндэслэлийг тодорхой тусгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт өөр өөр байдлаар гарсан байдаг. Анхан шатны шүүхэд хууль бус дансанд орсон орлого, түүнийг зарцуулсан зардлыг дэлгэрэнгүй байдлаар шинжлэн судалсан. Х.Н, Х.А нар хууль бус дансыг нээгээгүй, уг дансанд орсон орлогын талаарх зарцуулалтыг баримтуудыг гаргаж тайлбарласан. н.Б, Б.Т нар уг дансыг нээж, орсон орлогыг талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б.Т, Х.Н, Х.А нарт холбогдуулан Б.Т-аас 1,866,118,791 төгрөг, Х.Н-ээс 102,553,960 төгрөг, Х.А-гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 3. Н-ын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор Б-ийн Т-ыг 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын хоёрдугаар байранд үйл ажиллагаа явуулж байсан ТҮ Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан тус газрын итгэмжлэн хариуцуулж өгсөн Х банкны 10490004**** дугаар бүхий данснаас үргэлжилсэн үйлдлээр 767,238,309.75 төгрөгийг завшсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн гэм хорыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 4. Нэхэмжлэгч Н нь:

- хариуцагч Б.Т-аас иргэн П.Б-д 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 130,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөгийг, Б.Уд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 78,682,500 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 51,026,100 төгрөг, нийт 129,708,600 төгрөгийг, ТТ ХХК-д шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг, А ХХК-д 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 13,099,500 төгрөгийг, 10490000**** тоот дансанд цалин, тэтгэмж, урамшуулал утгаар шилжүүлсэн 349,263,380 төгрөгийг, 10490004**** тоот данснаас 758 удаагийн үйлдлээр авсан 1,165,047,312 төгрөгийг, нийт 1,866,118,791 төгрөгийг,

- хариуцагч Х.Н-ээс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авсан 48,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авсан 4,553,960 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан 50,000,000 төгрөг, нийт 102,553,960 төгрөгийг,

- хариуцагч Х.А-гаас 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр авсан 17,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авсан 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

 5.1. ТҮ ТӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хариуцагч Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус үйлдвэрийн газрын Т ХК дахь 10490000**** тоот дансны хуулгыг засварлан данс, бүртгэл, тайланд тусгаагүй 1,403,863,900 төгрөгөөс:

5.1.а Тэрээр хамаарал бүхий этгээд болох иргэн П.Б-ын ХХК дахь 5027615**** тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 130,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 5019000**** тоот дансанд 50,000,000 төгрөг засвар үйлчилгээний төлбөр нэрээр тус тус шилжүүлж, иргэн П.Б-аас нийт 205,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан.

Шүүх дээрх 205,000,000 төгрөгийг хариуцагч Б.Т буцаан төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.1.б.ТҮ ТӨААТҮГ-ын Т ХК дахь 10490000**** тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр буцаалт 9911**** гэсэн гүйлгээний утгатай 130,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн хэдий ч мөнгө шилжүүлсэн этгээдийн нэр тодорхойгүй тул уг мөнгийг хариуцагч Б.Т шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /2хх-131/

ТҮ ТӨААТҮГ-ын 10490004**** тоот дансанд Пүрэвдорж Бадамаас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийн тус тус орлогын гүйлгээ хийгдсэн /2хх-146/ байх боловч 10490004**** тоот данс нь Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас зохих зөвшөөрлийг авалгүй, улсын бүртгэл, татварын байгууллагад бүртгүүлээгүй данс байх тул уг дансанд орсон орлогыг ТҮ ТӨААТҮГ-ын дансанд орсон гэж үзэх үндэслэлгүй.

5.1.в. Мөн тэрээр өөрийн төрсөн эгч Б.У-ын Х ХК дахь 500083**** тоот дансанд засвар үйлчилгээний төлбөр нэрээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 78,682,500 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 51,026,100 төгрөгийг тус тус шилжүүлж, иргэн Б.У-аас нийт 129,708,600 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан.

Шүүх дээрх 129,708,600 төгрөгөөс 6,350,000 төгрөгийг буцаан төлсөн, 54,017,800 төгрөгийг засварын ажилд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

ТҮ ТӨААТҮГ-ын 10490004**** тоот дансанд орлого гэсэн гүйлгээний утгатай 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийн /2хх-142/, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийн, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөгийн /2хх-143/ тус тус орлогын гүйлгээ хийгдсэн байх боловч 10490004**** тоот данс нь Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас зохих зөвшөөрлийг авалгүй, улсын бүртгэл, татварын байгууллагад бүртгүүлээгүй данс байх тул уг дансанд орсон орлогыг ТҮ ТӨААТҮГ-ын дансанд орсон гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, ажил гүйцэтгэсэн акт, кассын орлогын ордерыг /3хх 1-4, 6-8, 222-226/ үндэслэн шүүх Б.У-ын дансанд шилжүүлсэн нийт 54,017,800 төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны засварын ажилд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь засварын ажлын гэрээ хэрэгт авагдаагүй, засварын ажлын санхүүжилтийг ТҮ ТӨААТҮГ-ын Т ХК дахь төгрөгийн 10490000**** тоот данснаас төлөөгүй, иргэн Б.У-ын дансанд засвар үйлчилгээний төлбөр нэрээр шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргуулан авч, улмаар Т ХХК, иргэн С.М нарт бэлнээр олгосон гэх баримтыг үндэслэн дээрх мөнгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны засварын ажилд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй.

5.1.г. Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн шинжээч С.О, Д.М, Ц.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51, 60 дугаартай дүгнэлтүүд, Татварын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр дээрх зарлага анхан шатны баримтгүй байсан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.Т анхан шатны баримтуудыг мөрдөгч хурааж авсан атлаа шинжээчид өгөөгүйгээс эдгээр баримтууд шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэж тайлбарлаж байх хэдий ч шинжээч татварын улсын байцаагч Ц.О эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ Би дээрх хяналт шалгалтыг хийж байх хугацаанд нягтлан бодогч Б.Т тай уулзаж ярилцлага хийсэн бөгөөд дээр илрүүлсэн зөрчлийн талаар тодруулж, мөн шалгалтад нэмж ирүүлэх анхан шатны баримт байгаа эсэхийг тодруулахад нэмж өгөх баримт байхгүй гэсэн гэжээ.

5.1.д. Түүнчлэн өөрийн нөхөр Ц.Т-гийн А ХХК-ийн Х ХК дахь 2611139796 тоот дансанд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13,099,500 төгрөгийг шилжүүлсэн.

Шүүх бэлэн мөнгөний зарлагын баримт, ажил гүйцэтгэсэн актыг /2хх 207-208/ үндэслэн дээрх 13,099,500 төгрөгийг Уул уурхайн яамны засвар үйлчилгээнд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

ТҮ ТӨААТҮГ-ын Т ХК дахь 10490000**** тоот данснаас А ХХК-д цахилгааны төлбөр, үйлчилгээний төлбөр гэсэн гүйлгээний утгатай 13,099,500 төгрөг шилжүүлсэн. /2хх-122/ Хэрэгт засварын ажлын гэрээ авагдаагүй, Л.О-т 13,099,500 төгрөгийг засвар паар солих гэсэн гүйлгээний утгатай олгосон гэх бэлэн мөнгөний зарлагын баримт /2хх-207/, захиалагч Б.Т, гүйцэтгэгч Л.О нарын үйлдсэн гэх ажил гүйцэтгэсэн актыг үндэслэн А ХХК-д шилжүүлсэн дээрх мөнгийг Уул уурхайн яамны засвар үйлчилгээнд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Б.Б, Б.Т нар БНХАУ-ын Хайнан арал руу явахдаа 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг аяллын ТТ ХХК-ийн ХХК дахь 500386**** тоот дансанд шилжүүлсэн.

5.2.а Дээр дурдсан 1,403,863,900 төгрөгөөс ТҮ ТӨААТҮГ-ын Т ХК дахь цалингийн нэгтгэлийн 10490000**** тоот дансанд 827,493,556 төгрөгийг шилжүүлж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 14,190,650 төгрөгийг листний мөнгө тэтгэмж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг тэтгэмж урамшуулал, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг цалин урамшуулал, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 26,872,430 төгрөгийг тэтгэмж, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,200,300 төгрөгийг цалин урамшуулал, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 150,000,000 төгрөгийг үндсэн болон урамшилт цалин, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 38,000,000 төгрөгийг цалин урамшуулал нэрээр бэлнээр авч, Б.Т өөртөө 349,263,380 төгрөгийг авсан.

Шүүх дээрх 349,263,380 төгрөгөөс 296,892,744 төгрөгийг буцааж шилжүүлсэн, 20,400,000 төгрөгийг урамшуулалд зарцуулсан гэх үндэслэлээр хасаж тооцон хариуцагч Б.Т 31,970,636 төгрөгийг өөртөө авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

ТҮ ТӨААТҮГ нь цалин хөдөлмөрийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалинг Т ХК дахь 10490000**** тоот данс руу шилжүүлэн олгодог байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай дүгнэлтээр 10490000**** тоот данснаас 10490000**** тоот данс руу 827,493,556 төгрөг орсон нь тогтоогдсон байхад шүүх 10490000**** данснаас 10490000**** тоот дансанд цалин, тэтгэмж, урамшуулал утгаар 349,263,380 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.2.б.Шүүх 10490000**** тоот дансанд буцаалтаар орсон 501,892,744 төгрөгөөс 296,892,744 төгрөгийг хариуцагч Б.Т шилжүүлсэн гэж дүгнэхдээ санхүүгийн ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Голден пэйж аудит ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/38 дугаартай тайлангийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтад 10490000**** тоот дансанд буцаалтаар 501,892,744 төгрөгийн орлого орсон гэж тэмдэглэсэн хэдий ч уг орлогоос 296,892,744 төгрөгийг хариуцагч Б.Т шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

5.2.в.Шүүх бэлэн мөнгөний зарлагын баримт, нэр бүхий 57 хүнд тус бүр 400,000 төгрөгийн, нийт 22,800,000 төгрөгийн урамшуулал олгосон гэх баримтыг /4хх 21-23/ үндэслэн хариуцагч Б.Т бэлнээр авсан 349,263,380 төгрөгөөс урамшуулалд 20,400,000 төгрөгийг зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч Б.Т дээрх 349,263,380 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан байх ба дээрх хүмүүст урамшуулал олгосон гэх баримт нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийнх байна. Түүнчлэн урамшуулал авсан гэх эдгээр хүмүүс аль байгууллагын ажилтнууд болох нь тодорхойгүй, урамшуулал олгох талаарх ажил олгогчийн шийдвэр хэрэгт авагдаагүй байхад О.З гэх хүнд 20,400,000 төгрөг олгосон гэх бэлэн мөнгөний зарлагын баримт болон урамшуулал авсан гэх хүмүүсийн гарын үсэг бүхий баримтыг үндэслэн хариуцагч Б.Т нь бэлнээр авсан 349,263,380 төгрөгөөс урамшуулалд 20,400,000 төгрөгийг зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 5.3.а. ТҮ ТӨААТҮГ-ын захирал Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Т нар 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х ХХК-д (хуучин нэрээр) Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас зохих зөвшөөрлийг авалгүй, улсын бүртгэл, татварын байгууллагад бүртгүүлэхгүйгээр 10490004**** тоот данс нээлгэж, хамтран эзэмшигчээр Б.Т бүртгүүлж, уг дансанд бизнес дебит картыг Б.Т нь өөртөө гаргуулан, улмаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тус дансанд төвлөрсөн мөнгөнөөс 1,165,047,311 төгрөгийг 758 удаагийн үйлдлээр авсан.

Голден пэйж аудит ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/38 дугаартай тайлангийн дүгнэлтээр дээрх дансанд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,165,334,819.48 төгрөгийн орлого орж, 1,165,116,312.83 төгрөгийн зарлага гарсан бөгөөд Б.Т 768,238,309.75 төгрөгийг бэлнээр авсан, 1,270,000 төгрөгийг хувь хүн рүү ажлын хөлс гэж шилжүүлсэн, банкны үйлчилгээний шимтгэлд 69,000 төгрөг төлсөн, 395,539,003.08 төгрөгийг АТМ болон ПОС машинаар уншуулж авсан /2хх-142/ нь тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгч нь 10490004**** дугаартай данснаас 1,165,047,311 төгрөгийг Б.Т нь хувьдаа завшсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд уг данснаас зарцуулсан мөнгө нь нэхэмжлэлийн дүнгээс илүү гарч байх тул 1,165,047,311 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

6. ТҮ ТӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хариуцагч Х.Н нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 10490004**** тоот дансанд цалин нэрээр 4,553,960 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 102,553,960 төгрөгийг авсан.

Шүүх дээрх 102,553,960 төгрөгөөс 99,557,330 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.1. Хариуцагч Х.Н 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөгийг бэлнээр авсаныг 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-29/, мөн өдрийн Уул уурхайн яамны хэвлэл мэдээллийн зардлын гүйцэтгэлийн тайлан /3хх-30/ гэх баримтыг үндэслэн хэвлэл мэдээллийн зардалд зарцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй. Дээрх Уул уурхайн яамны хэвлэл мэдээллийн зардлын гүйцэтгэлийн тайланг хэвлэлийн төлөөлөгч П.А гаргаж, бэлэн мөнгөний зарлагын баримтаар П.Ариунаа 12,600,000 төгрөгийг хүлээн авсан байна.

6.2. Хариуцагч Х.Н 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 104900041090 тоот дансанд цалин нэрээр 4,553,960 төгрөг авсаныг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-159/, F ХХК-ийн тооцооны хуудас /3хх-160/, нэмэгдсэн өртгийн албан татварын падан /3хх-161/, бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-162/, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-176/, тооцооны хуудас /3хх-177/, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-179/, зарлагын баримтыг /3хх-180/ үндэслэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар F ХХК-д үйлчилгээний төлбөр гүйлгээний утгатай 920,000 төгрөг, М ХХК-д мөнгөн аяга-ХАХНХЯам гүйлгээний утгатай 475,910 төгрөг, М ХХК-д мөнгөн аяга, хадаг гүйлгээний утгатай 148,000 төгрөг, Ж ХХК-д барааны үнэ гүйлгээний утгатай 1,888,800 төгрөг тус тус олгосоныг шүүх ямар үндэслэлээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх тул хариуцагч Х.Н 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цалин нэрээр авсан мөнгийг 2014 оны 09 дүгээр сарын 30, 2014 оны 12 дугаар сарын 17, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дээрх байдлаар байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй.

6.3. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Нямцэцэг буцаалт-ТҮУҮГ-1049000**** дансанд тушаав гүйлгээний утгатай 1,124,620 төгрөгийг Б.Т т олгосон байна. /3хх-198/ Уг данс нь ТҮ ТӨААТҮГ-ын данс биш бөгөөд мөнгө хүлээн авагч нь Б.Т байх тул дээрх мөнгийг хариуцагч Х.Н ТҮ ТӨААТҮГ-т буцааж төлсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Хариуцагч Х.Н 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 10490004**** тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж авсаныг шүүх мөн өдөртөө ТҮ ТӨААТҮГ-ын 10490000**** тоот дансанд буцааж төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

ТҮ ТӨААТҮГ-ын 10490000**** тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр буцаалт гүйлгээний утгатай 50,000,000 төгрөгийн орлого орсон хэдий ч мөнгө шилжүүлсэн этгээдийн нэр тодорхойгүй тул уг мөнгийг Х.Н шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

7. ТҮ ТӨААТҮГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хариуцагч Х.А нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цалин урьдчилгаа нэрээр 17,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Т ХК дахь 10330021046 тоот дансанд цалин нэрээр 5,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 22,000,000 төгрөгийг авсан.

7.1. Шүүх 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-97/, алт мөнгөн эдлэл худалдсан тухай зар бичиг /3хх-98/, бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-99/, зарлагын баримт /3хх 100-101/, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-116/, Зоос одон тэмдэг ХХК-ийн бүтээгдэхүүн худалдсан баримт /3хх-116/, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-126/, С ХХК-ийн зочид буудлын тооцооны баримт /3хх 127-128/, ор хоногийн тасалбар /3хх 129-132/, зарлагын баримт /3хх 133-136/, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-146/, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх-154/, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтыг /3хх-224/ үндэслэн хариуцагч Х.А дээрх мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Дээрх бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Мөнгөн эгшиг ХХК-д бэлэг дурсгал-мөнгөн аяга-20ш гүйлгээний утгатай 2,060,000 төгрөг, Х.Мөнхзулд Хүнс-Хамрын хийд-ХАХНХЯам гүйлгээний утгатай 660,000 төгрөг, З ХХК-УУЯамд мөнгөн аяга-2 гүйлгээний утгатай 900,000 төгрөг, Золбаярт арга хэмжээний зардал-ЭЗХЯ гүйлгээний утгатай 5,800,000 төгрөг, С ХХК-д зочид буудлын төлбөрт 480,000 төгрөг, Г ХХК-д ор хоногийн төлбөрт 980,000 төгрөг, Шонхор захад цагаан идээний үнэ 961,300 төгрөг, Барс захад жимс ногооны үнэ 834,500 төгрөг, П-23 гэх байгууллагад мах, ногооны үнэ 896,330 төгрөг, Барс захад ус, ундаа, сүүний үнэ 1,699,920 төгрөг, М ХХК-д ахмадын арга хэмжээ гүйлгээний утгатай 4,780,000 төгрөг тус тус олгосон байх ба эдгээр мөнгийг хариуцагч Х.А нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цалин урьдчилгаа нэрээр бэлнээр авсан 17,000,000 төгрөгөөс зарцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

7.2. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Б.Т-т А буцаалт-ТҮУҮГ-1049000*** дансанд тушаав гүйлгээний утгатай 500,000 төгрөг /3хх-146/, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Б.Т-т А буцаалт-ТҮУҮГ-1049000*** дансанд тушаав гүйлгээний утгатай 1,300,000 төгрөг /3хх-224/ тус тус олгосон байна. Уг данс нь ТҮ ТӨААТҮГ-ын данс биш бөгөөд мөнгө хүлээн авагч нь Б.Т байх тул дээрх мөнгийг хариуцагч Х.А ТҮ ТӨААТҮГ-т буцааж төлсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

 7.3. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Х.Ад ТҮУҮГ-10490000**** дансанд тушаав гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг /3хх-242/, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Б.Т-т А буцаалт-ТҮУҮГ-1049000*** гүйлгээний утгатай 1,000,000 төгрөг /4хх-26/ тус тус олгосон байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн хариуцагч Х.А дээрх мөнгийг ТҮ ТӨААТҮГ-т буцааж төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 8. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөнө, уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байна.

 Иймд хариуцагч Б.Т-аас 1,866,118,791 төгрөгийг, хариуцагч Б.Н-гээс 102,553,960 төгрөгийг, хариуцагч Б.А-гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-аас 1,866,118,791 төгрөгийг, хариуцагч Х.Н-ээс 102,553,960 төгрөгийг, хариуцагч Х.А-гаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ... 56.2 ... гэснийг 56.1 гэж, ...524,654... гэснийг 9,488,544 гэж, ...62,896... гэснийг 670,720 гэж, тус тус өөрчлөн, төгрөгийг гэсний дараа хариуцагч Х.А-гаас 267,950 төгрөг гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН