Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 41

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Ц.Б, Ч.Э нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Ч.Э

Шүүгдэгч Ц.Б

Шүүгдэгч С.Б

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт С-Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ч-Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ц.Б нарт холбогдох эрүүгийн 182100454 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 19 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Булган сумын  дугаар гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн Дорнод аймгийн Сум дунын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл гэх, ЖГ75 регистрийн дугаартай, С овогт Ч.Э.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 19 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖГ82011970 регистрийн дугаартай, У овогт Ц.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 19 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  р, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын  дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖГ регистрийн дугаартай, У овогт С.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 19 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,  хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын  дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖГ8411 регистрийн дугаартай, У овогт Б.А.

Шүүгдэгч Ч.Э нь Ц.Б, С.Б, Б.А нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166.000 /нэг зуун жаран зургаа мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь Ч.Э С.Б, Б.А нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166.000 /нэг зуун жаран зургаа мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б нь Ц.Б, Ч.Э Б.А нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166.000 /нэг зуун жаран зургаа мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь Ч.Э, Ц.Б, С.Б нартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.Ганбатын эзэмшлийн Дэлгэрэх гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 166.000 /нэг зуун жаран зургаа мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ч.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай худалдагч Анхтуяа өглөө 08 цагийн үед миний гар утас руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна одоо яах вэ гэхээр нь сумын цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Удалгүй худалдагч маань надад хэлэхдээ цагдаа ирээд үзлэг хийгээд 8 шил архи л алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Д.Анхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой 22 цагт дэлгүүрээ хаагаад өдрийнхөө орлогыг дэлгүүрийн эзэн Чулуунбаатар ахад аваачиж өгсөн. Би дэлгүүрээ хаагаад гарахдаа цонхнуудаа шалгаад хаалгаа түгжээд татаж үзээд явсан. Улмаар маргааш өглөө нь 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгохоор ирээд дотор нь ортол урд талын цонхны төмөр хаалгыг татаад жижиг цонхыг хагалсан байсан. Нэр төрлөөр нь шалгаж үзэхэд 0.75 гр Экс архи 6 ширхэг, 0.75 гр Ерөөл архи 2 ширхэг нийт 8 шил архи аваад явсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн...” /хх-ийн 18/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12/,

-Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 19-20, 21/,

-Гэрч Ч.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 23-26/,

-Гэрч Б.А-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/,

-Гэрч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/,

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 157 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 104/,

-Хохирогч Ч.Ганбатын гомдол, саналгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 105/

-Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 128/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ц.Б, Ч.Э, Б.А, С.Б нар нь хамтран 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Ганбатын эзэмшлийн “Дэлгэрэх” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс” нэртэй архи 6 ширхэг, “Ерөөл” нэртэй 2 шил архийг хулгайлж 126000 /нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ц.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Э бид хоёр дэлгүүрийн урд талын цонхны хажуу талд ирээд бид хоёр цонхны торыг авах гэсэн боловч болохгүй байхад Э урагшаа яваад жижиг төмөр олж ирсэн. Тухайн төмрөөрөө торыг нь хөшиж байгаад цонхыг нь хагалсан бөгөөд тэр үед би цонхоор нь дэлгүүр рүү ороод цонхны доод хэсэгт байсан шилтэй архинаас 8 шил архи авсан бөгөөд тухайн архиа Э ахад гаргаж өгсөн. ... 1 шил архийг нь бид 4 хувааж угаад үлдсэн архиа хуваагаад авцгаасан... би ороод нийт 8 шил архи авсан, өөр зүйл аваагүй... би архины халуундаа дахин архи уух зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/, шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...цонх хагалах үед Б дотогш орж цонхон доор байсан 6 ширхэг 0.75 граммын Экс нэртэй архи, 2 ширхэг Ерөөл нэртэй архи аваад гараад ирсэн. ...хулгайлж авсан 8 шил архиа сумын баруун талд байрлах эзэнгүй хашаа руу ороод 1 шил архийг нь хувааж уугаад үлдсэн архийг нь бид нар хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/, шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...би Б, Э, Б нарт хандаж бөөнөөрөө дэлгүүр ухах уу гэж хэлэхэд бүгдээрээ зөвшөөрсөн бөгөөд урагш явж байгаад Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн гадна ирээд Э ах Б бид хоёрт хандаж та хоёр хүн хараад байж байхад Э ах цонхыг нь эвдэхэд Б дотогш орж архи авч гарч ирсэн. ...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122/, шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...тэгээд хашааны буланд А зогсож байхад Б, Э хоёр ... шил архи барьсан ирээд баруун урагшаа явж эзэнгүй айлын хашаанд орж 1 шил архи задлаад А бид хоёр тухайн архинаас амсаад гэр гэр рүүгээ явцгаасан. ...надад сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/, түүнийг давхар нотолсон хохирогч Ч.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай худалдагч Анхтуяа өглөө 08 цагийн үед миний гар утас руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна одоо яах вэ гэхээр нь сумын цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Удалгүй худалдагч маань надад хэлэхдээ цагдаа ирээд үзлэг хийгээд 8 шил архи л алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч Д.Анхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 26-ны орой 22 цагт дэлгүүрээ хаагаад өдрийнхөө орлогыг дэлгүүрийн эзэн Чулуунбаатар ахад аваачиж өгсөн. Би дэлгүүрээ хаагаад гарахдаа цонхнуудаа шалгаад хаалгаа түгжээд татаж үзээд явсан. Улмаар маргааш өглөө нь 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгохоор ирээд дотор нь ортол урд талын цонхны төмөр хаалгыг татаад жижиг цонхыг хагалсан байсан. Нэр төрлөөр нь шалгаж үзэхэд 0.75 граммын Экс архи 6 ширхэг, 0.75 граммын Ерөөл архи 2 ширхэг нийт 8 шил архи аваад явсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шижээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 157 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор, М.Энхтуяа нараас шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч нарыг 8 шил архи хулгайлсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна, харин 4 ширхэг архи хулгайлсан гэдгээ зөвшөөрч байх тул энэ тогтоогдсон хэмжээгээр хохирлыг нь тооцож  хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн саналыг тус тус гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал, хохирогч Ч.Ганбатын өгсөн: “...8 шил архи алга болсон  /хх-ийн 18/ гэж, гэрч Д.Анхтуяагийн өгсөн: “...Нэр төрлөөр нь шалгаж үзэхэд 0,750 граммын Экс архи 6 ширхэг, 0,750 граммын Ерөөл архи 2 ширхэг нийт 8 шил архи аваад явсан байна...” гэж, /хх-ийн 18/, эд зүйлийн үнэлгээгээр “Экс” архи 6 ширхэг 102000 төгрөг, “Ерөөл” архи 2 ширхэг 24000 төгрөг гэж тус тус үнэлсэн үнэлгээ /хх-ийн 12/, шүүгдэгч Ч.Э-ийн яллагдагчаар өгсөн: “...Б дотогш орж цонхны доор байсан 6 ширхэг 0.750 граммын “Экс” нэртэй архи, 2 ширхэг Ерөөл нэртэй архи аваад гараад ирсэн ...“ гэж /хх-ийн 57/, шүүгдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би цонхоор нь дэлгүүр рүү ороод цонхны доод хэсэгт байсан шилтэй архинаас 8 шил архи Э ахад гаргаж өгсөн ...” гэх /хх-ийн 60/ мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар нь хохирогч Ч.Ганбатын дэлгүүрээс 8 шил архи хулгайлсан болох нь тогтоодож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн боломжгүй байна.

Харин прокуророос шүүгдэгч нарыг хамтран хохирогч Ч.Ганбатын дэлгүүрээс 8 шил архи хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хулгайн гэмт хэргийн шууд хохирол нь үнэлгээгээр өөрөөр хэлбэл, 8 шил архины үнэ 126000 төгрөг байхад шууд бус хохирол болох цонхны үнэ 40000 төгрөгийг хулгайн гэмт хэргийн нийт хохирлын хэмжээнд оруулан тооцож 166000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт бичиж ирүүлснийг зөвтгөн хулгайн гэмт хэргийн бодит хохирлын хэмжээг нийт 126000 төгрөг гэж тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Прокуророос шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар ирүүлсэн байх ба шүүгдэгч А нь энэ хулгайн гэмт хэргийг анх сэдсэн гэх боловч түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцсан үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлаж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б нь энэ хулгайн хэргийн гүйцэтгэгч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл дээр нь нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлавал зохино.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамтран оролцогчид гэж үзэх ба шүүгдэгч Ц.Б-ыг гэмт хэргийн гүйцэтгэгч, шүүгдэгч Ч.Э, Б.А, С.Б нарыг гэмт хэргийн хамжигч үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарт Прокуророос зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж нотлогдсон, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял оногдуулбал зохино. 

          Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл дээр мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмж журамлахаар өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч У овогт Ц.Б, С овогт Ч.Э, У овогт Б.А, У овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ч.Э, С.Б, Б.А нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ч.Э,  Б.А,  С.Б нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн 1821 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ц.Б, Ч.Э, Б.А, С.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР