Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01407

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01407

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01826 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.* э

Хариуцагч: *** газар

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр Сайн газар ХХК болон А.У оос 321,012,810 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан, *.* ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 1 дүгээр хороо, * ХД-** дугаар байр, * тоот хаягт байршилтай, 115,9 м.кв талбайтай орон сууцыг шинжээчээр үнэлгээг тогтоолгож, 361,703,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн.

1.3. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байхад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнд хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж өгсөн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Сайн газар ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх, А.У нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн болон шуудангаар өгсөн боловч төлбөрийг төлөөгүй.

2.2 Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох *.* ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 1 дүгээр хороо, * ХД-** дугаар байр, * тоот хаягт байршилтай, 115,9 м.кв талбайтай, орон сууц болон зоорийн давхрын ** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай гражийн хамт битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч нар болон өмчлөгч *.* э нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргахад 361,703,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *** газарт холбогдох төлбөр төлөгч *.* ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын эрхийн бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй *** дүүргийн 1 дүгээр хороо, * ХД-** дугаар байр, * тоот хаягт байршилтай 115,9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, зоорийн давхрын ** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *.* ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* э нь *** газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/01618 дугаар шийдвэрээр Сайн газар ХХК, А.У нараас 321,012,810 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *** дүүрэг, 1 дүгээр хороо, * ХД-** дугаар байр, * тоот хаягт байршилтай, 115,9 м.кв талбайтай орон сууц болон улсын эрхийн бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, зоорийн давхрын ** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *** газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх51-53/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1767 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00293 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх54-58/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

 

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22250733 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх60 ар/, эрхийн улсын бүртгэлийн 2206014973 дугаарт бүртгэгдсэн, *** дүүрэг, 1 дүгээр хороо, * ХД-** дугаар байр, * тоот хаягт байршилтай, 115,9 м.кв талбайтай орон сууц болон зоорийн давхрын ** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06/22250733 дугаар тогтоолоор битүүмжилж /хх62-63/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08/22230733 дугаар тогтоолоор хураан авсан /хх64-64/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

 

4.2 Төлбөр төлөгч *.* э нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /хх 66/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11/361 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Виннэр вэй ХХК-ийг томилсон. /хх70/

 

4.3 Шинжээч Виннэр вэй ХХК нь *.* ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 361,703,000 төгрөгөөр үнэлсэн. /хх72-83/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-147/22100 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нарт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх84-85/

 

5. Шинжээч Виннэр вэй ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1 Түүнчлэн, шинжээчийн дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байх бөгөөд хариуцагчаас шинжээчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх тул нэхэмжлэгчийн ...үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байхад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнд хуульд заасан эрх үүрэг тайлбарлаж өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. /хх 70 талын ар/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН