Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00053/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* ХК /утас 88026677/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, Дулаан шарын ******* ТӨХК /утас *******/-д холбогдох,

Нүүрсний үнийн төлбөр 1,397,047,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

60,950,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...манай компани 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дулаан шарын ******* ТӨХК-тай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулсан билээ. Уг гэрээ ёсоор нэг тонн нүүрсийг 28,000 төгрөгөөр /НӨАТ үгүй үнэ/ худалдан авагч Дулаан шарын ******* ТӨХК-ий саналыг үндэслэн нүүрс нийлүүлэхээр болсон.

2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход худалдан авагчид нийт 7590 тн нүүрс нийлүүлсэн бөгөөд гэрээ дуусгавар болоход худалдан авагч 95,537,929.86 төгрөгийн өртэй байсан. Үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийлүүлэгч болон худалдан авагч талуудын нягтлангуудын үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар баримтжуулсан. Мөн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай компаний хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээний биелэлтийн тухай акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх гэрээний 5.3 дахь хэсэгт ...Худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг .... төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцно. гэж заасан тул худалдан авагчийн 2012 оны 04-12 сарын төлөгдөөгүй нүүрсний үнэд тооцсон алданги нь 29,261,628.9 төгрөг болж байсан.

2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХК-ий ажлын байранд 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэх хурлаар талууд 2012 оны гэрээг дүгнэж нүүрсний төлөгдөөгүй үнийн алдангийг хүлээн зөвшөөрч өр төлбөрийг төлөх талаар график гаргаж ажиллахаар тохиролцсон ч манай талаас явуулсан гэрээ дүгнэсэн хурлын тэмдэглэл актыг баталгаажуулж ирүүлээгүй.

Түүнчлэн 2012 онд худалдан авсан нүүрсний төлбөрөө бүрэн барагдуулж 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ тус гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон тул 2013 онд нүүрс нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж нүүрсээ худалдан авахыг шаардахад гэрээ дахин байгуулах нь битгий хэл өмнө онд үүссэн өр төлбөрөө төлөхгүй гэрээ дүгнэсэн актаа ч баталгаажуулж ирэхгүй байсан.

Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч өр төлбөрөө төлж, гэрээгээ байгуулаагүй. Гэвч өвлийн улирал байсан тул сум орон нутгийн иргэд байгууллагын өнтэй дулаан өвөлжих, сум орон нутаг хөлдөх аюул зэргийг харгалзан өнөөдрийг хүртэл нүүрсээ нийлүүлсээр байна.

2013 онд нийлүүлсэн нүүрсийг гэрээ байгуулж үнэ тохиролцоогүй тул төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50,050 төгрөгөөр тооцсон бөгөөд тухайн жилд 13,057.3 тонн нүүрс нийлсэн. Дулаан шарын ******* ТӨХК-аас төлсөн мөнгөн төлбөр болон ус дулааны төлбөрийг хасч тооцоход 2014 оны нүүрсний үнээс төлөгдөөгүй 887,635,090 төгрөгийн өглөг гарсан.

2015 онд мөн л гэрээ байгуулаагүй ч 9729.18 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар Дулаан шарын ******* ТӨХК нь манай компанид төлөх өглөгийн дүн нь 1,367,786,190 төгрөг болсон бөгөөд энэхүү үнэ дээр 2012 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцсон алданги 29,261,628.9 төгрөгийг нэмэхэд нийт 1,397,047,818 төгрөгийн нүүрсний үнийн төлбөр үүссэн байна.

Иймд нийт 1,397,047,818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дулаан ******* ******* ТӨХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Тус компани нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ******* ******* ХК-д 95,243,500 төгрөгийн тооцоотой байсан бөгөөд ******* ******* ХК нь тухайн оны гэрээг дүгнэж нүүрсний төлөгдөөгүй үнийн алданги тооцож 29,261,628,9 төгрөгийн авлага үүсгэсэн нь манай тооцоонд ороогүй болно.

2013 онд худалдаж авсан нүүрсний тоо хэмжээ 13,057,3 тонноор тооцоо тохирч байгаа боловч ******* ******* ХК нь 1 тонн нүүрсийг 50,050 төгрөгөөр, Дулаан шарын ******* ТӨХК нь 30,800 төгрөгөөр тооцож авсан бөгөөд үнийн зөрүүгээр 251,646,900 төгрөгийн илүү бичилт үүссэн байна.

2014 онд мөн худалдаж авсан нүүрсний тоо хэмжээ 12,619,4 тонноор тохирч байгаа боловч ******* ******* ХК нь 9259,4 тонныг 50,050 төгрөгөөр, 3360 тонныг 88,000 төгрөгөөр Дулаан шарын ******* ТӨХК нь 30,800 төгрөгөөр тооцож мөн тооцооны үлдэгдлийн зөрүү нийт 646,227,200 төгрөгөөр өссөн.

2015 оны 11 сарын байдлаар 9729,18 тонн нүүрс худалдаж авсан бөгөөд Дулаан шарын ******* ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот тогтоолыг мөрдөж 1 тонн нүүрсийг 33,000 /НӨАТ-тай/ мянган төгрөгөөр тооцоонд авсан, ******* ******* ХК 88,000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар ******* ******* ХК-ий үлдэгдэл 1,367,786.19 мянган төгрөг, Дулаан ******* ******* ТӨХК-н тооцоот өглөг 207,316.6 мянган төгрөг байна. гэжээ.

            Хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            ...******* ******* ХК-иас нийлүүлсэн нүүрсний чанар үзүүлэлт, 2012, 2013 онд муу байснаас Дулаан шарын ******* ТӨХК-нд 60,952,000 төгрөгийн хохирол учруулсныг ******* ******* ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-нд холбогдуулан нүүрсний үнийн төлбөрт 1,397,047,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад ...2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь 95,537,929.86 төгрөгийн өртэй байсан бөгөөд гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 04 -12 сар төлөгдөөгүй нүүрсний үнэд тооцсон алданги нь 29,261,628.9 төгрөг, нийт 124,799,558.76 төгрөгийг өртэй байсан.

2013 онд нүүрс нийлүүлэх гэрээг байгуулаагүй, үнийг тохиролцоогүй тул Компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 тонн нүүрсний үнийг 50,050 төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 88,000 төгрөгөөр нүүрсний үнийг тус тус тогтоосон. 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 22,316.3 тонн * нүүрсний үнэ 50,050 төгрөг =1,116,930,815 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өгсөн 13,089.58 тонн *нүүрсний үнэ 88,000=1,151,847,840 төгрөг, бүгд 2,393,578,213.76 төгрөг. Үүнээс 1,058,979,090 төгрөгийг хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-ний өгсөнийг хасаж тооцоход 1,334,599,123.76 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тодруулсан болно.

Хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 2012 онд авсан нүүрсний төлбөрийн үлдэгдэл 95,537,929.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай ТУЗ/06/2012 тоот гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу алданги 29,261,628.9 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...2013 оноос 2014 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 25676.7 тонн нүүрсийг 1 тонн-ын үнийг 30800 төгрөг /НӨАТтооцсон/-өөр, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн 9729,18 тонн нүүрсийг 1 тонн-ын үнийг 33000 төгрөг /НӨАТ тооцсон/-өөр тооцож төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж маргаж, ******* ******* хувьцаат компаниас нийлүүлсэн нүүрсний чанар үзүүлэлт 2012, 2013 онд муу байснаас манай компанид 60,952,000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжлэгч талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай ТУЗ/06/2012 тоот гэрээ байгуулсан ба гэрээгээр ...нийлүүлэгч ******* ******* ХК нь худалдан авагч Дулаан шарын ******* ТӨХК-ний нүүрс авах саналыг үндэслэн нүүрс нийлүүлэх бөгөөд 1 тонн нүүрсний суурь үнийг НӨАТ тооцохгүйгээр 28,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, энэ гэрээ нь талуудын төлөөлөгч зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөгдөхөөр.... заажээ. /хх-18-19/

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Дулаан шарын ******* ТӨХК-нд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 7590 тонн нүүрс нийлүүлж, хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь нүүрсний төлбөрт 95,537,929.86 төгрөгийг төлөөгүй, өртэй болох нь хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-21/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талууд 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай ТУЗ/06/2012 тоот гэрээнээс хойших хугацаанд дахин гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч талд 2013 онд 13057,3 тонн, 2014 онд 12619.4 тонн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 9729,18 тонн, нийт 35405,88 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь 2013-2015 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд нүүрсний төлбөрт 1,058,979.09 төгрөгийн төлөлт хийгдсэн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Төлөлтийн тооцоо нийлсэн тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай ТУЗ/06/2012 тоот гэрээний 5.3-д Худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг энэхүү гэрээний 3.4 дэх заалтын дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно, 3.4-т Худалдан авагч нь тухайн сард нийлүүлсэн нүүрсний үнийг дараа сардаа багтаан нийлүүлэгчид төлж барагдуулна гэж заасны дагуу хариуцагчаас 2012 оны 04 дүгээр сараас 12 дугаар сар дуусталх хугацаанд төлөөгүй нүүрсний үнэд алданги тооцож, 29,261,628.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэгт хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК нь 2012 онд нүүрсний төлбөрт хэдэн төгрөгийг хэзээ төлсөн талаар баримт байхгүй, хугацаа хэтэрсэн хоног тодорхойгүй, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн алданги 29,261,628.9 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

******* ******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тус компанид гэрээт хэрэглэгчдэд болон жижиг хэрэглэгчдэд нийлүүлэх, борлуулах 1 тонн нүүрсний /НӨАТ-тай/ үнийг 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 50,050 төгрөгөөр тооцон мөрдөхөөр... 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор Дулааны цахилгаан станц зохицуулагдсан үнэ, гэрээт хэрэглэгч албан байгууллага 45,500 төгрөг, 60,000 төгрөг /НӨАТ ороогүй/, жижиг хэрэглэгчид 80,000 төгрөг /НӨАТ ороогүй/ үнийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр... тус тус тогтоосон бөгөөд ******* ******* ХК нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор нүүрсний үнэ 80,000 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр тооцож худалдахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн ба тус албан бичигт Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тохиолдолд 1 тонн нүүрсийг 45,500 /НӨАТ ороогүй/ тооцон хөнгөлөлттэй худалдан авах санал болгосон... байна /хх-107,109/.

Дулаан шарын ******* ТӨХК нь дээрх нүүрсний үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, зохигчид 1 тонн нүүрсний үнийн дүн дээр маргаантай байсан болох нь Дулаан шарын ******* ТӨХК-ний 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/275 тоот албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 онд цахилгаан дулаан үйлдвэрлэхэд ашиглах 1 тонн түлшний үнийг 33,000 /НӨАТ орсон/ төгрөгөөр хянаж баталсан тул 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 сарын хооронд худалдан авсан 9669,18 тн нүүрснийг 45,500 /НӨАТ ороогүй/ тооцож хүлээн авах боломжгүй бөгөөд өмнөх жилүүдэд нийлүүлсэн нүүрсний гэрээг нөхөн хийх хуулийн үндэслэлгүй тул танай компаний албан бичигт дурдсан саналыг хүлээн авах боломжгүй үүргээр хүргүүлж байна... /хх-58/,

Эрчим хүчний зохицуулах хорооноос Дулаан шарын ******* ТӨХК-нд ирүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/880 тоот албан бичигт Танай компаниас ирүүлсэн 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/300 тоот албан бичигтэй танилцлаа. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийн тооцоог хянах гэж заасан байдаг билээ. Өнгөрсөн сард ******* ******* ХК дээр ажилласан Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсэг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй станцуудын уурхайгаас авах нүүрсний газар дээрх үнэ бүгд ижил бай талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн... /хх-56/,

Эрчим хүчний зохицуулах хорооноос ******* ******* ХК-нд ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/86 тоот албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасан бүрэн эрхийн хүрээнд түлшний үнийг 30,000 төгрөгөөс дээш байхаар хянасан. Дулаан шарын ******* ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иудын адил хэрэглэгчдийг дулаан эрчим хүчээр ханган ажиллаж байгаа болно. ...Эрчим хүчний тухай хуулийн хүрээнд дээрх станцад борлуулж буй үнээр Дулаан шарын ******* ТӨХК-нд нийлүүлэх нь зүйтэй байна /хх-55/,

Эрчим хүчний зохицуулах хорооноос ******* ******* ХК-нд ирүүлсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн б/2874 тоот албан бичигт ...танай компани нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-т заасан Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хянасан түлшний үнээр Дулаан шарын ******* ТӨХК-д нүүрс нийлүүлэх байтал, түүнээс өндөр үнээр худалдан авахыг тус компанид мэдэгдэн, нүүрс нийлүүлээгүй байна. Төвийн бүсийн дулааны станцууд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш халаалтын горим ажиллагааг жигдрүүлж, өвлийн ачаалалд шилжих ёстой. Танай компани халаалтын горим ажиллагаанаас өмнө холбогдох байгууллагад зохих асуудлаа тавьж, хэлэлцэлгүй, дулаан залгах үед нүүрсний үнээ нэмж, тулган шаардаж байгаа нь зохисгүй байна... /хх-60/ гэсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д түлш гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг, 9 дүгээр зүйлийн 9.1.14-д Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах эрхтэй гэж заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор ******* ******* ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориуцлалтаар нийлүүлж буй 1 тонн нүүрсний тооцоог 30,000 /НӨАТ-гүй/ төгрөгөөс дээшгүй байхаар хянасугай.. гэж тогтоосон байна. /хх-94/,

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн гаргаж өгсөн ******* ******* ХК, Дулаан шарын ******* ТӨХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 01-нээс хойших нүүрс худалдах худалдан авах гэрээний биелэлт-ийг 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүгнэсэн баримтын Шийдвэрлэх хэсгийн 4-д Гэрээний явцад гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал гаргаагүй тул гэрээг цаашид үргэлжлүүлэн мөрдөхөөр тогтов /хх-11-10/, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолд Дулааны цахилгаан станц зохицуулагдсан үнэ..., Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор ******* ******* ХК-ийн эрчим хүч үйлдвэрлэх зориуцлалтаар нийлүүлж буй 1 тонн нүүрсний тооцоог 30,000 /НӨАТ-гүй/ төгрөгөөс дээшгүй байхаар хянасугай.. гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* ******* ХК-иас хариуцагч Дулаан шарын ******* ХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн нүүрсний 1тонн нүүрсний үнийг 30,800 /НӨАТ орсон/ төгрөгөөр, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн нүүрсний 1 тонн үнийг 33,000 /НӨАТ орсон/ төгрөгөөр тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-иас 2012 онд авсан нүүрсний төлбөрийн үлдэгдэл 95,537,929 төгрөгийг, 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн 25676.7 тонн нүүрсийг 1 тонн-ын үнийг 30,800 төгрөг /НӨАТтооцсон/-өөр тооцож 790,842,360 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн 9729,18 тонн нүүрсийг 1 тонн-ын үнийг 33000 төгрөг /НӨАТ тооцсон/-өөр тооцож 321,062,940 төгрөг, бүгд 1,207,443,229 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөс хариуцагчийн нүүрсний төлбөрт төлсөн 1,058,979,090 төгрөгийг хасаж, хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-иас 148,464,139 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор до*******длыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн до*******длын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-ны гаргасан 2012, 2013 онд нийлүүлсэн нүүрсний чанар үзүүлэлт муу байсны улмаас учирсан хохирол 60,952,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Дулаан шарын ******* ТӨХК-иас 148,464,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,248,583,679 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Дулааны шарын ******* ТӨХК-ний гаргасан 60,952,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,143,190 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,710 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 900,271 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгийн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА