Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 785

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00389/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** байрлах Ш У технологийн их сургуулийн харъяа ******* дахь сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух Ц.Э, Б.Э нарт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш У Т н их сургуулийн харъяа ******* дахь сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...манай байгууллага нь сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд оюутан, багш нарын чадварыг дэшлүүлэх чиглэлээр мэргэжилтэн профессоруудыг урьж ажиллуулдаг тул эдгээр хүмүүст зориулсан амьжиргааны нөхцөлийг хангах зориулалтын орон сууц хэрэгтэй болж 2004 онд *** аймгийн *** сумын *** баг *** тоотод 26,0 м2 улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн байрыг Д.С худалдаж авсан юм. Тухайн үед манай байгууллагад хуулийн зөвлөх, хүний нөөцөөр ажиллаж байсан талийгаач Я.Б нь орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хариуцаж, энэ байрны бичиг баримтыг бүрдүүлэх, татвар төлөхөд хувь хүний нэрээр байх нь зүйтэй гэсэн саналыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хурлын шийдвэрээр үүрэг хүлээсэн байдаг юм. Энэ байрыг анх 2004 онд иргэн Д.С аас 3,710,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь байрны эзэнд хүлээлгэж өгөх ажлыг тухайн үед байгууллагын багшаар ажиллаж байсан Б.Б /нөхөр, В.Э нь байгууллагын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан/ өгсөн байдаг юм. 2008 оны 08 дугаар сард талийгаач Я.Б өвчний улмаас нас барж, түүний эхнэр Ц.Э манай сургуультай холбоотой талийгаачид хадгалагдаж байгаа бичиг баримтыг гаргаж өгнө үү? гэхэд ямар ч бичиг баримт байхгүй гэж сургуулийн бичиг баримтыг нуун дарагдуулаад, 2014 онд талийгаачийн хүү Б.Б өөрийн нэр дээр байрны гэрчилгээг гаргуулж авсан байна. 2014 оны 11 дүгээр сард талийгаачийн хүү Б.Б манай сургууль руу ярьж би энэ байрыг өөрийн нэр дээр болгомоор байна гэж ярихад нь энэ байр бол сургуулийн өмч тул энэ талаар захиралтай уулз гэсэн хариу өгсөн юм. Гэтэл Б.Б нь энэ байрыг өөрийн болгож авах гэж байгааг улсын бүртгэлийн хэлтсээс лавлаж мэдсэн тул сургуулийн албан бичгийг явуулсан боловч, одоо солих боломжгүй хуулийн байгууллагад ханд гэсэн хариу өгсөн юм. Дархан сум ****** дугаар багийн ****** хороолол, ****** дугаар байрны ****** тоот байр бол яах аргагүй төрийн өмчлөлийн үндсэн бүртгэлтэй байр бөгөөд анх худалдаж авсан байрны мөнгийг сургуулиас гаргасан байрны хэрэгцээний гэр дулаан ус хог СӨХ-ийн мөнгийг 2004-2014 ондуудад байгууллага төлж байсан баримтууд байгаа болно.

2006 оноос *******-ийн бүрэлдэхүүн бүх сургуульд хэрэгжүүлж эхэлсэн нягтлан бодох бүртгэлийн програмд сургуулийн үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдсэн гадаадын багш нарын орон сууцны хэрэгцээнд эзэмшүүлдэг, 2013 онд уг байранд засвар хийж 249,200 төгрөгийн зардал гаргасан 2011 онд дахин засвар хийж 684,946 төгрөгийн зардал, 2013 онд 180,500 төгрөгийн зардалуудыг тус тус гаргасан бөгөөд 2013 онд байрны дотоод тохижилтын эд хөрөнгө 1,379,000 төгрөгөөр худалдан авч байрыг тохижуулж байсан.

Иймд *** аймгийн *** сумын *** баг *** тоотод 26,0 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ш У Т н их сургуулийн ******* дахь сургуулийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...нэхэмжлэлд бичигдсэн бүх зүйл худлаа төдийгүй аавын минь өмч хөрөнгийг надаас булааж авахаар улайран дайрч байгаа хүмүүсийн найруулсан зохиомол зүйл гэдэг нь ойлгомжтой байна. Би төрийн өмчийг хууль бусаар аваагүй, харин миний хувийн өмчийг *******-ийн харьяа ******* дахь сургууль хууль бусаар авахаар нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч ойлгомжгүй төдийгүй ер нь надад болон миний ээжид ямар ч хамааралгүй зүйл байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...уг 2 өрөө орон сууцны өмчлөгч нь одоо Б.Б бөгөөд тухайн байртай холбоотой аливаа асуудалд Ц.Э ямар ч хамааралгүй байхад /хамтран өмчлөгч ч биш/ хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх *******-ийн ******* дахь сургуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

....нэхэмжлэгч Б.Б миний бие өөрийн төрсөн эцэг Б-ийн өмчлөлийн *** сумын *** баг *** хороолол *** тоот 2 өрөө 26,0 м2 орон сууцыг өв залгамжлалын гэрчилгээний үндсэн дээр өвлөх эрхийнхээ дагуу өвлөн авч 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлийн *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Миний аав Я.Б нь уг 2 өрөө орон сууцыг 2004 оноос хойш өмчилж байсан ба аав маань 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Аав амид сэрүүн байхдаа тус байрыг *******-ийн харьяа ******* дахь сургуульд эзэмшүүлж байсан. 2014 онд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваад *******-ийн харьяа ******* дахь сургуулийн удирдлагуудад байраа чөлөөлөх тухай шаардлагыг миний зүгээс удаа дараа тавьсан боловч тэдний зүгээс байрны гэрчилгээг бидэнд хэл ам гаргахгүйгээр өгчих чамайг гомдоохгүй гэх зэргээр миний шаардлагыг хүлээн авахгүй байсан бөгөөд сүүлдээ тус байрыг сургуулийн өмч хэмээн шүүхэд маргаан үүсгэж тус иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болсон. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй гаргаж намайг болон миний ээж Ц.Э хариуцагчаар татсан байна.

*** сумын *** баг *** хороолол *** тоот 2 өрөө 26,0 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Б миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа. *******-ийн харьяа ******* дахь хууль бус эзэмшигчээс байрыг минь чөлөөлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ш У Т н их сургуулийн харъяа ******* дахь сургууль нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...*** сумын *** баг *** хороолол *** тоот 2 өрөө байрыг манай байгууллага гадаад багшийн хандив тусламжаар 2004 онд худалдан авсан. Энэ байрыг худалдан авах үедээ манай байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан талийгаач Я.Б ийг түр хугацаагаар өөрийн нэр дээрээ бүртгүүлчих гэсэн үүрэг өгч байрыг төрийн өмчийн хороонд бүртгүүлж амжаагүй байхад Я.Б нь 2008 онд өмчний улмаас нас барсан байдаг. Энэ байр нь 2006 оноос эхлэн сургуулийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн, 2012 онд төрийн өмчийн бүртгэлд хамрагдаж 2004 оноос өнөөдрийг хүртэл миний сургуулийн гадаад багш, ажилтнууд амьдран суудаг орон сууц болж бүх засвар үйлчилгээ болон хэрэгцээний бүх зардлуудыг сургууль төлдөг бөгөөд сургуулийн эзэмшлэлийн байр гэдгийг манай хамт олон бүгдээрээ сайн мэднэ. Гэтэл Б.Б нь миний эцгийн хөрөнгө гэж заргалдаад байгааг нь ойлгохгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Б.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш У Т н их сургуулийн харъяа ******* дахь сургууль нь хариуцагч Б.Б , Ц.Э нарт холбогдуулан ******* дахь сургуулийн захиргааны өгсөн үүрэг даалгавар нь Я.Б ийг нас барснаар дуусгавар болсныг тогтоолгох, орон сууцны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, Дархан-Уул аймгийн *** сумын *** баг *** хороолол *** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргасан ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Шинжлэх ухааан технологийн их сургуулийн ******* дахь сургуулийн хууль бус эзэмшлээс *** аймгийн *** сумын *** баг *** тоот байрыг *******-ийн харъяа ******* дахь сургуулийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна, 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш У Т н их сургуулийн ******* дахь сургууль нь дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй болно.

Хэрэгт авагдсан баримтаар

*******-ийн ******* дахь сургуулийн захирлын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 252, 258 тоот тушаалаар талийгаач Я.Б нь тус сургуульд хүний нөөц хариуцсан ажилтан, хуулийн зөвлөх албан тушаалуудыг хавсруулан гүйцэтгэж байсан байна /хх-/

*******-ийн ******* дахь сургуулийн захирлын зөвлөлийн 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдийн 11 тоот хуралдааны тэмдэглэлд /хх-/ Хурлыг 14 цагаас эрдмийн зөвлөлийн өрөөнд захирал ******* даргалан хийлгэв. Гишүүд: С.А, Ч.Д, Я.З, М.Г, Г.Н, Д.Ц, В.Э, С.Э, Ч..Г нар оролцов.

...Хэлэлцэх асуудал-3. Гадаад мэргэжилтэн байрлуулах байр авах тухай.

*******-Манай сургуулийн гадаад харилцаа өргөжиж бид гадаад мэргэжилтэн багш наражиллуулж байгаа. Эдгээр багш нарын амьдрах байрыг манай сургууль хариуцдагийг хэн бүхэн мэдэж байгаа. Одоогоор манай сургуульд өөрийн байр байхгүй учир эдгээр хүмүүсийг гадуур байр түрээслэж суулгаж байгаа. Энэ түрээсийн төлбөр нь олон сар жил тооцохоор нилээд өндөр гарч байгаа юм. Тиймээс сургуулийн нэр дээр орон сууц авах санал гаргаж байна. энэ талаар ахлах нягтлан В.Э э бид хоёр санхүүгийн тооцоо гаргаж үзсэн. Төсөв мөнгө бол хүрэлцэхээр тооцоо гарсан. Та бүхэн саналаа хэлнэ үү...

...Я.Б - Сургуулийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө авахад бичиг цаасны ажил ихтэй. Татвар шимтгэл гээд урсгал зардал их гарна. Тэгээд ч манай төсөвт үл хөдлөх хөрөнгө худалдан авах зардал суугдаагүй байгаа тул төрийн өмчийн хороонд бүртгүүлэхэд асуудал үүсэх байх гэж бодож байна. Тэгээд ч төрийн өмчид хувийн орон сууц бүртгэхгүй гэсэн заалт бий. Тийм учраас захиргааны ажилчдын хэн нэг нь өөрийн нэр дээрээ аваад дараа нь төрийн өмчийн хороонд бүртгүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

*******- Бас тийм асуудал бий шүү. Төсөвт суулгаагүй байж үл хөдлөх хөрөнгө авна гэдэг тийм ч амар ажил биш. Миний хувьд бол хуулийн талаас нь Я.Б , санхүүгийн зүгээс В.Э э нараар энэ ажлыг хариуцуулж хийлгэх саналтай байна.

...*******- Сургуулийн үндсэн хөрөнгөтэй болохыг дэмжиж байна. харин хувь хүний нэр дээр авчихдаг дараа нь сургуулийн нэр дээр шилжүүлээгүй байж байгаад ямар нэгэн асуудал гарах вий. Тэр тал дээр хуулийн зөвлөх хүн анхааралтай хяналттай ажиллана биз дээ. Тийм учраас Я.Б ийн нэр дээр бичиг баримтыг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

Шийдвэрлэсэн нь: Захирлын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар гадаадын мэргэжилтэн багш нар амьдрах орон сууц худалдан авах асуудлыг 2,5 сая төгрөгт багтаан авахаар шийдвэрлэв. Уг асуудлыг хуулийн зөвлөх Я.Б , ахлах нягтлан бодогч В.Э нарт хариуцуулахаар шийдвэрлэв гэжээ. 

Орон сууц бэлэглэлийн 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр ... бэлэглэгч Д.С би бэлэг хүлээн авагч Я.Б ийн өмчлөлд өөрийн өмчлөлийн 15 дугаар баг 8 дугаар байр 11 тоот, улсын бүртгэлийн *** дугаар бүхий 26 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж байна... гэжээ

Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс Я.Б эд Д*** аймгийн *** сумын *** баг *** тоот 26,0 мкв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2002 оны 10 дугаар сарын 06-ны олгожээ /хх-22/

2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Гэрээ /байр худалдан авах/ гэсэн баримтад Хуучин хорооллын ******-ын ****** тоотыг эзэмшигч *******, иргэн Б.Б нар тохиролцож дээр байрыг 3,800,000 төгрөгөөр худалдаж, худалдан авав. Ингэхэд уг байр нь *******-17,532 , ******* 4,300, Сууц өмчлөлд 63,960, нийт 85,792 төгрөгийн өртэй байсан. Үүнд хог тээвэрлэлт, кабель, холбоо зэргийн өрийг шалгаж тооцоогүй болно. Ордерийн нэрийг солиулахад 8000 төгрөг байсныг хувааж, 4000 төгрөгийг тооцсон. Үүнд нотариатаар батлуулах гэх мэт бусад зардлыг тооцоогүй болно. Иймд 3,800,000 төгрөгөөс 89793 төгрөгийн төлбөрийг хасаж, 3,710,000 төгрөгийг өгөхөөр тохиролцов гээд хүлээн авсан Д.С , хүлээлгэн өгсөн Б.Б гэж гарын үсэг зуржээ /хх-/.

Гэрч Д.С ийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн ...2004 онд нэрийг нь сайн санахгүй байна. Эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Хувь хүнд зарсан байгууллага биш. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан байх сайн санахгүй байна. 10-аад жилийн өмнөх явдал. 3 сая гаран төгрөгөөр зарсан. Гэрт нь очоод мөнгөө аваад байрны ордероо аваад гарсан... гэсэн мэдүүлэг /хх-88/

Гэрч Б.Б ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ...2004 онд манай нөхөр нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн. Би хичээлийн туслах ажилтан, сургалтын менежер ажилтай байсан. ...Сургууль авсныг мэднэ. Энэ байр сургуулийн байр. Гадаад мэргэжилтнүүд байрладаг байсан. ...Би эхлээд санахгүй байсан. сүүлд баримтаа харахад тэр баримтан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байсан. Тэгэхээр би гарын үсэг зурсан болохоор би мөнгийг нь өгсөн болж таарч байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх-191-192/

Гэрч В.******* 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ...би хэн гэдэг хүнээс худалдаж авсныг мэдэхгүй. Харин сургуулийн байр худалдаж авсныг мэднэ. ...Захирлын зөвлөлийн хурлаар орж хурлын шийдвэрээр уг шийдвэр гарсан... гэсэн мэдүүлэг /хх-180/

Гэрч гийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн ...энэ бол зайлшгүй *******ургуулийн өмч. 2004 онд манай сургууль хувь хүнээс авч байсан. Гадаадаас уригдаж ирж байгаа багш нар, мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор анх авч байсан гэсэн мэдүүлэг /хх-74/

Гэрч М.Г ын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн ...Би захирлын зөвлөлийн гишүүнээр 1999 оноос хойш ажиллаж байна. Би энэ асуудлыг мэдэж байна. энэ байр *******ургуулийн өмч. 2004 оны 05 дугаар сард захирлын зөвлөл хуралдаад өөрийн гэсэн байртай больё, гадаадаас ирж байгаа багш, мэргэжилтнүүдийг байлгая гэж тухай үеийн ханшаар 2,500,000 төгрөгөөр байр худалдаж авъя гээд захирлын зөвлөлийн шийдвэр гарсан байх гэж бодож байна. ...одоо энэ байранд суурь шинжлэх ухааны тэнхимд хэлний багшаар ажиллаж байгаа ийн нэгдсэн улсаас ирсэн Улиям Шлаак гэж хүн амьдарч байгаа гэсэн мэдүүлэг /хх-77-78/

Гэрч Чийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн ...дээр үеэс л манай байгууллагын өмч. Гэхдээ би бичиг баримтыг харж байгаагүй, Гадаадаас ирсэн мэргэжилтнүүдийг байрлуулдаг байсан... гэсэн мэдүүлэг /хх-80/,

Гэрч С.Б-ийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ...сургуулийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. 2008 он 2012 онд төрийн өмчийн хорооны тогтоолоор дахин бүртгэгдэж үндсэн хөрөнгөөр тоологдсон. ...ус дулаан гэрлийн мөнгийг манай сургууль төлдөг. СӨХ болон интернетийн мөнгийг мөн төлдөг. 2-3 удаа засвар хийсэн. Мөн тавилга авч тавьсан байгаа... гэсэн мэдүүлэг /хх-75-76/

овогтой 51 настайдаа 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг 2008 оны 08 дугаар сарын 16-ны нас барсны бүртгэлийн дугаарт бүртгэж, нас барсны **** тоот гэрчилгээ олгожээ /хх-/.

Өвлөх эрхийн 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 тоот гэрчилгээгээр гийн нь 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан учир Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн хүү Б.Б д өвлүүлэгчийн өмчлөлд байсан Дархан-Уул аймаг, Дархан сум ****** дугаар баг ****** дүгээр хороолол ****** дугаар байрны ****** тоот 26,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон /хх-/ бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б-ийн д уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгожээ /хх-122/.

Ш У Т н их сургуулийн ******* дахь сургуулийн 2007 оноос хойш хийгдсэн санхүүгийн программ, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын хяналтын хуудас, тус сургуулийн үндсэн хөрөнгөд тооллого хийсэн байгууллагын комиссын 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн илтгэх хуудас зэрэг баримтад дээрх орон сууц нь бүртгэгдсэн /хх- үзлэг хийсэн тэмдэглэл/

Зохигчдын ...уг орон сууцны дулаан, цахилгаан, ус болон бусад зардлыг сургууль төлж байсан. уг орон сууцанд Я.Б болон түүний гэр бүлийн гишүүд оршин сууж байгаагүй... гэсэн тайлбар, болон дээрх бичгийн нотлох баримтаар

*******ургуулийн ******* дахь их сургууль нь гадаад багш нарыг байлгах, амьдруулах зорилгоор *** аймаг *** сум *** баг *** тоот 26,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, тус сургуулийн хүний нөөц, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Я.Б ийн нэр дээр 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд Я.Б нь 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул өвлөх эрхийн 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 тоот гэрчилгээг үндэслэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс талийгаач Я.Б ийн хүү Б.Б д уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр олгосон болох нь тогтоогдож байна.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр ...уг байрыг Я.Б нь 2004 онд өөрийн өмчлөлд авсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх зургаан жилийн хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 81 дүгээр зүйлийн 81.1-д Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж заажээ.

Талийгаач Я.Б нь уг орон сууцыг 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өмчлөн авч, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, Я.Б ийн хүү Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авч уг орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр авсан бөгөөд нэхэмжлэгч *******-ийн ******* дахь сургууль нь хариуцагч Б.Б , Ц.Э нарт холбогдуулан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг тус шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өрийн 325 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Талийгаач Я.Б нас барснаас хойш, түүний хүү Б.Б өв залгамжлагчаар тогтоогдох хүртэлх хугацаа буюу маргаж байгаа шаардлага буюу үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байсан тул нэхэмжлэгч тал шаардлага гаргах боломжгүй, шаардлага гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч *******-ийн ******* дахь сургуулийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг ****** дүгээр хороолол ****** тоот ****** өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.Б ий гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч тал хэрэгт авагдсан гэрч Б-ын мэдүүлэгүүд зөрүүтэй, ийн нэгдсэн улсын иргэн багш ы захидал хуурамч, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх гэрч Д.Бд эрүүгийн хуульд заасан гэрчид хүлээлгэх хариуцлагыг сануулж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч худал мэдүүлэг өгсөн эсэх нь тогтоогдсон нотлох баримт байхгүй, ы захидал хуурамч гэснийг нотлох баримт хэрэгт байхгүй байх тул түүний хүсэлтийг хангаагүй болохыг дурдаж байна.

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч ******* дахь их сургуулийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Ц.Э холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш У Т н их сургуулийн ******* дахь сургуулийг Дархан-Уул аймаг, Дархан сум ****** дугаар баг ****** дүгээр хороолол ****** дугаар байрны ****** тоот 26.0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Ц.Э холбогдох шаардлагыг, хариуцагч Б.Б ий гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан *** аймаг *** сум *** баг *** тоот 26,0 мкв талбайтай 2 өрөө, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр Б.Б ийг бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр *******ургуулийн ******* дахь сургуулийг бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Б.Б эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б эс улсын тэмдэгтийн хуураамж 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА