Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01387

 

 2023 07 17 210/МА2023/***387

 

В.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/***110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: "Сахилгын шийтгэл ногдуулах тухай *** тушаалын *** дэх хэсгийн ...хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж..., ...сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр..." гэх агуулга бүхий буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй. Шалгаруулалтад оролцсон 2 иргэнтэй хийсэн ярилцлагын дараа 2 хүүхэдтэй, залуу эмэгтэйг нь авч ажиллуулах саналтай байгаа гэдгээ шууд хариуцсан нэгжийн даргын хувиар илэрхийлсэн. Тухайн нэр дэвшигч нь яагаад манай хүрээлэнд ажиллахаа больсон гэдгийг би мэдэхгүй. Х-т ажиллах болсон гэсэн ойлголттой байсан. Нэг талаас В.Э өөрийн үзэл бодол, саналаа илэрхийлсэн, нөгөө талаас нэр дэвшигч ажлаа чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлсний төлөө нэхэмжлэгчийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Х.Э өөрийнх нь шинэчлэн баталсан Х-ийн Ёийн ажиллах журам-ын 2.2, 2.3-т нийт албан хаагчдын хурлаас 3 гишүүнийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэх хэлбэрээр олонхийн санал авсан албан хаагчийг сонгоно гэж заасан хэдий ч тухайн 3 хүнийг уг хорооны гишүүдээр сонгох талаар хамт олны хурал хийгээгүй. Миний ойлгож байгаагаар электрон захидлаар 3 хүртэл хүний нэр дэвшүүлэхийг санал болгож байсан. Иймд Ёийн холбогдох тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зөвлөлийн 5-н гишүүний 4-ийг нь Х 1 жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа, захирлынх нь өөрийнх нь томилсон шинэ ажилтан, албан хаагчдаар бүрдүүлэн, зөрчил гаргасан гэх хүндээ мэдэгдэхгүйгээр, хуралд оролцуулахгүйгээр ёс зүйн зөрчлийг хянан хэлэлцэж байгаа нь ёс зүйгүй буюу захиалгат ажиллагаа юм. Ёийн 2021 оны 10 сарын 28-ны *** дугаартай тогтоол нь В.Э ямар үйлдэл нь яагаад ёс зүйн зөрчил болж байгааг тайлбарлан тогтоохгүйгээр зөвхөн эшлэн тоочих замаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Х-ийн захирлын *** дугаартай тушаалын үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...," гэх үндэслэл, тушаах хэсэгт "Энэ нь Х-ийн захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** дүгээр тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэс болох зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдох тул... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл ажил олгогч нь 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалдаа "В.Э нь төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан тул" хэмээн хөдөлмөрийн сахилгын зөрчил биш харин ёс зүйн зөрчил гаргасан гэж бичсэн. Хариуцагч В.Э хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Сургалтын чиглэлийн зургаан багц, нийт *** ажлыг хугацаанд бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд Х.Э нь миний эсрэг ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг тодорхой хугацаанд үе шаттай явуулсны үр дүнд Х төвийн 2021 оны төлөвлөгөөнд заагдсан ажлаас үндсэн 6 ажил хэрэгжих боломжгүй болсон. Х.Э нь 2021 оны 09 сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалт хариуцсан ажилтны ажил, чиг үүргийг хэн нэгэн хүнд албан ёсоор хариуцуулаагүй. Хэдийгээр хариуцсан мэргэжилтэн, албан хаагчийн томилгоо цаг тухайд нь хийгдээгүй ч нэхэмжлэгч өөрийн туршлага, дадлагадаа тулгуурлан *** тушаалд дурдагдсан олон ажлыг ажил хэрэг болгохоор хангалттай чармайлт гаргасан.

Х-ийн 2020 оны *** дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/00804 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул В.Э-аас бусад албан хаагчдад олгосон урамшууллыг бусдын нэгэн адил хүртэх, шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373,043 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулахаар шаардаж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х-ийн захирлын 2***9 оны 03 сарын 19-ний өдрийн *** тоот тушаалаар байгуулсан Ёийн бүрэлдэхүүнийг шинээр бүрдүүлэх шаардлага үүссэн. Албан хаагч нараас ирүүлсэн саналыг нэгтгэхэд хүрээлэнгийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.С, Эрдэм шинжилгээний ажилтан О.Э, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн сүлжээний зохицуулагч инженер Ч.Б нар олонхийн саналыг авсан. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Х-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.У-ийн зүгээс В.Э холбогдуулан Ёд мэдээлэл гаргаж шалгах болсон. Ё нь нэхэмжлэгчид холбогдох гомдлыг хүлээж авснаас хойш Монгол Улсын Засгийн газрын 2***9 оны *** тоот Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.2-т заасны дагуу 14 хоногийн дотор гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах зэрэг шалгалтын ажиллагааг хийсэн. Улмаар дээрх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудыг Ё-ийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинжлэн судалж, Х-ийн Ё-ийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн *** тоот тогтоолыг гаргасан ба уг тогтоолоор В.Э сануулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж, хүрээлэнгийн захиралд уламжилсан. Ё-ийн ажиллах журмын 4.8, 4.10-т өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Ё-ийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанд оролцуулж болохоор зохицуулсан. Нэхэмжлэгч В.Э нь Ё-ийн хуралдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй. Х-ийн захирлын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн *** тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас халсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн, *** тоот тушаалаар тус хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга В.Э нь эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажил, үүргүүдээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд хийгдвэл зохих албан бус 3 сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, ***сэдвээр тус бүр ***сургалтын контент бэлтгэх, түгээх, Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 7 аймагт Эрх зүйн хөтчийн давтан сургалт, Хуульч, өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах зэрэг зургаан багц арга хэмжээ, нийт *** ажлыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь Х-ийн захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** дүгээр тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болох зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Мөн нэхэмжлэгч нь Х-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжилт хангалтгүй, 0 хувийн гүйцэтгэлтэй арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг биелүүлэх талаар 12 сарын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаагүй, баталгаажуулж ирүүлээгүй. Улмаар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй гэж тайлагнасан. Иймд Х-ийн дүрмийн 9.1.3-т заасан чиг үүргийн дагуу нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2, 3.5-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу нийт *** ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан болохыг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах саналыг захиралд 2021 оны 12 сарын 09-ний өдөр танилцуулсан. Үүнийг захирал Х.Э нэхэмжлэгчид өрөөндөө танилцуулсан. Х-ийн захиргааны зөвлөлийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн хурлаар В.Э-тай холбогдох зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээний талаарх санал зэрэг асуудлыг хэлэлцүүлсэн, В.Э өөрөө уг хуралд оролцож тайлбар хэлсэн бөгөөд улмаар 2021 оны 12 сарын 13-ны өдрийн *** тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гарсан.

Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2***9 оны *** дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд жилийн эцсийн урамшуулал гэх ойлголт байхгүй. Мөн Х-ийн захирлын 2***7 оны 02 сарын 06-ны өдрийн ***тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2, 11.9, 2.2-т тус тус зааснаар албан хаагчид мөнгөн урамшуулал олгох асуудлыг ажил олгогч шийдвэрлэх бөгөөд улирал бүр мөнгөн урамшуулал олгох ёстой, сарын үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг ажилчид шаардах эрхтэй гэсэн үг биш юм. Х-ийн захирлын 2020 оны 12 сарын 21-ний өдрийн *** тоот тушаалын дагуу нийт албан хаагч бүхэн сарын үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал аваагүй тул жилийн эцсийн урамшуулал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: /19***оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д зааснаар нэхэмжлэгч В.Э-ыг Х-ийн Хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, /19***оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х-ээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,948,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, /19***оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Х даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,932 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хгээс 247,691 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Нэхэмжлэгч Ё-ийн *** тоот тогтоолын үндэслэлийг хүчингүй, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа гаргаагүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй. Шүүх Ё-ийн *** тоот тогтоолыг журмын дагуу явуулаагүй гэж үзсэн ч тус тогтоолыг хүчингүй болгоогүй. Гэхдээ 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** тоот тушаалыг 2021 оны 10 сарын 28-ны өдрийн *** тоот тогтоолыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхой бус байна. Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд саад учруулж, насаар нь ялгаварлан гадуурхсан нь Ё-ийн *** тоот тогтоол болон гэрч Б.У, гэрч С.Э нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч В.Э шүүх хуралдааны явцад гаргаж байсан тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогддог.

4.2.Шүүх Б.У, С.Э төлөөлж нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийн талаар гомдол гаргах эрхгүй субъект гэж үзсэн. Б.У бол хариуцагч байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн болохынхоо хувьд байгууллагын хүний нөөцийн бодлогод хууль бусаар нөлөөлж, ёс зүйн зөрчил гаргаж, ажил горилогч иргэнийг насаар нь ялгаварласан үйлдэлд гомдол гаргах албан тушаалын чиг үүрэг бүхий этгээд юм. Журамд заасны дагуу Б.У нь гомдол гаргах эрх бүхий этгээд юм.

4.3.Шүүх гэрч С.Э-ийн гэрчийн мэдүүлгийн зарим зүйл заалтыг л зухас дурдаж үнэлсэн, хэргийг бүрэн дүүрэн үнэлэхийн тулд хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг мөн адил үнэлэх ёстой. Гэрч Б.У-ийн гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй байна.

4.4.Шүүхийн шийдвэрийн 21-р талд шүүх ...Дээрх хурлаас хүрээлэнгийн бүх нэгжүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-р улиралд дутуу ажлуудыг шалгалтаар эрчимжүүлэх, 4-р улиралд нэмж төлөвлөхөөр шийдвэрлэсэн байна... гэж зөв дүгнэсэн хэдий ч 22-р талд ...2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар илрүүлсэн зөрчил нь тушаалд дурдсан зөрчлүүдтэй агуулгын хувьд адил гэж үзнэ, ажил олгогч 2021 оны 10 сарын 14-ний өдөр илрүүлсэн зөрчлийг хуульд заасан хугацаа хэтрүүлж шийтгэл ногдуулсан... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

4.5.Нэхэмжлэгч В.Э гүйцэтгэх ажил үүрэг нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Х-ийн 2021 оны төлөвлөгөөгөөр батлагддаг гэж шүүх шийдвэрийн 21-р талд зөв дүгнэсэн боловч төлөвлөгөөнд тус ажлуудыг 1-4-р улиралд хэрэгжих хугацааг тусгасныг анзаараагүй, нотлох баримтын хугацааг огт анзаараагүй үнэлсэн. Мөн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн төлөвлөгөөний биелэлтийн хуралд дутуу ажлаа 4-р улиралд батгааж эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч хэлтсийнхээ дутуу ажлыг 4-р улиралд нэмж төлөвлөхөөр болсон тухай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсэгт тусгасныг шүүх огт анзаараагүй.

4.6.Нэхэмжлэгчийн зүгээс *** дугаар тушаал нь сахилгын шийтгэл биш, хэрэв шийтгэл ногдуулах байсан бол ёс зүйн шийтгэл ногдуулна гэж маргадаг. Дээрх тушаал нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хууль /19***он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын Засгийн газрын 2***9 оны *** дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.1 е, 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.3.В, 3.1.4.а заалтууд, Байгууллагын дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тал дээр ямар ч дүгнэлт шүүхээс хийгээгүйд их харамсаж байна.

4.7.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс гадна Ёийн ажиллах журмын 4.1-т заасан мэдээллийг аль этгээдээс гаргасан гомдол болохыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, Б.У-ээс холбогдох нэмэлт тайлбаруудыг авсан үйл баримт байхад нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

4.8.Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, зөрчлийг 2021 оны 10 сарын 14-ний өдөр илэрсэн гэж үзсэнээс хариуцагчийг сахилгын арга хэмжээ авах хуульд заасан эрхээ алдсан гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Шүүх шийдвэрийн 22-р талд /19***оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэх заалтыг илтэд буруу бичиж тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын давж заалдах гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1.Хариуцагч Сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаал гаргахдаа Ё-ны 2021 оны 10 сарын 28-ны өдрийн *** тоот тогтоолыг үндэслэсэн. Шүүх В.Э ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааг журамд зааснаар явуулаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, *** дугаар тушаалыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Үүнд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байхгүй. Хариуцагч ялгаварлан гадуурхсан гэдэг тайлбараа баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй.

5.2.С.Э-ийн эрх ашиг хөндөгдөөд байгаа бол түүний ямар ч гомдол байдаггүй, С.Э-аас Б.У-т өгсөн ямар нэгэн итгэмжлэл байдаггүй. Б.У-ийн дэмжсэн санал гаргасан С.Э дэмжсэн саналыг В.Э гаргаагүй учраас өнөөдрийг хүртэл ёс зүйн зөрчил гаргагч этгээд болоод байна уу гэдгийг тодруулсан баримт бас хавтаст хэрэгт байдаггүй.

5.3.Анхан шатны шүүх 2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудал нь ажилтан В.Э хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг буюу 2021 оны 02 сарын 03-ны өдрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлагдсан ажил үүргийг дүгнэж, 2021 оны 3-р улирлын байдлаар гүйцэтгээгүй ажлуудыг тогтоосон гэж үзэх бөгөөд тухайн хурлаар илрүүлсэн зөрчлүүдэд 2021 оны 12 сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.4.Хариуцагч 2021 оны 12 сарын 13-ны өдрийн *** тоот тушаалдаа В.Э нь гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажил, үүргүүдээс ажлыг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил гаргасан гэдэг. Харин давж заалдах гомдолдоо дээрх ажлуудыг 4-р улиралд багтааж хийх боломжтой нь нотлох баримтаас харж болно гэж байгаа бол ажлыг хугацаанд нь биелүүлээгүй гэх зөрчил байхгүй болж байна. Бодит байдалд зөрчил байхгүй бол хариуцлага, шийтгэл ногдуулах эрх зүйн үр дагавар байх ёсгүй.

5.5.Тушаалд дурдаагүй хуулийн зүйл заалтыг одоо яагаад гомдолдоо дурдаж байгаа нь ойлгомжгүй байна. Хууль хэрэглээний хувьд ч *** тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хууль бус тушаал болно.

5.6.Шүүх холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглээгүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан ажил олгогчоос 2021 оны 10 сарын 14-ны өдөр Нэгжүүдийн 2021 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулах хурал-ын тэмдэглэлийг үндэслэн энэ өдөр зөрчлийг илрүүлсэн гэж үзсэн. Хэрэв хариуцагч үүнийг зөвшөөрөхгүй байгаа бол 2021 оны 10 сарын 14-ны өдөр мэдээгүй, мэдэх боломжгүй байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой, гэвч хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй. Ер нь байгууллагын төлөвлөгөөт ажлуудыг хэлэлцэж байхад ямар ажил хийгдсэн, хийгдээгүй талаарх мэдээ баримт бүгд тодорхой байдаг. Тиймээс ажил олгогч өөр ямар нэг төрлийн зөрчлийг мэдээгүй гэж болох боловч төлөвлөгөөт ажилтай холбоотой асуудлыг мэдээгүй гэж ярих ямар ч боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч Х-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 23-29, 211-213, 236-244, 3хх 40-41, 129-131, 4хх 5-9, 170-177/

Нэхэмжлэгч нь Х-ийн Захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** тоот тушаал, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн *** тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх боловч эдгээр нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлагын үндэслэл байна.

 

3.   Талууд 2020 оны 06 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, В.Э-ыг Х-ийн даргын ажил, албан тушаалд ажиллуулах, *** албан тушаалын зэрэглэл, шатлалаар цалинжуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 31-34/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Х-ийн 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ***дугаар тушаалаар тус хүрээлэнгийн дэргэдэх Ё-ийг Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.С, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.У Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн М.Н, Эрдэм шинжилгээний ажилтан О.Э, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн зохицуулагч инженер Ч.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар байгуулсан; /1хх 46/

4.2.Дээрх Ё-ийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолоор ...холбогдогч В.Э нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.3.в-д заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн... үндэслэлээр В.Э-т сануулах шийтгэлийг ногдуулах саналыг Х-ийн Захиралд уламжлахаар шийдвэрлэсэн; /1хх 118/

4.3.Үүний дагуу Х-ийнЗахирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалаар ...В.Э нь тус хүрээлэнгийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, сул орон тоон дээр явагдсан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэний насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан... үндэслэлээр В.Э-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан; /1хх 4/

4.4.Хгээс 2021 оны 02 сарын 03-ны өдөр Х-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг нийт 10 зорилт, 34 арга хэмжээтэй байхаар баталсан; /2хх 30-45/

4.5.Х-ийн Захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 6 дугаар тэмдэглэлээр дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэж, ...2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-р улиралд дутуу гүйцэтгэлтэй ажлыг эрчимжүүлэх, эдгээрийг 4-р улиралд нэмж төлөвлөх...-өөр шийдвэрлэсэн; /2хх 46-49/

4.6.Улмаар, Х-ийн Захирлын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай *** дугаар тушаалаар ...В.Э нь эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажил, үүргүүдээс Бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд хийгдвэл зохих албан бус 3 сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, ***сэдвээр тус бүр ***сургалтын контент бэлтгэх, түгээх, Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 7 аймагт Эрх зүйн хөтчийн давтан сургалт, Хуульч, Өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах зэрэг 6 багц арга хэмжээ, нийт ***ажлыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 дугаар сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь Х-ийн Захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болох зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдох... үндэслэлээр В.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалж шийдвэрлэсэн; /1хх 224-225/

 

5.   Нэхэмжлэгч В.Э нь магадлалын хянавал хэсгийн 4.3, 4.6-д тус тус дурдсан тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн /19***оны/ 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ. /1хх 3-арын нүүр, 213-арын нүүр/

 

6.   Х-ийн Захирлын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн ***дугаар тушаалаар батлагдсан Х-ийн Ё-ийн ажиллах журам-ын 2.2-т Ё-ийн ***гишүүний 2 гишүүнийг албан тушаалаар нь томилох /Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн мэргэжилтэн/, харин үлдэх 3 гишүүнийг нийт албан хаагчийн хурлаас нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, олонхийн санал авсныг нь сонгох замаар бүрдүүлэхээр зохицуулжээ. /1хх 39-44/

Магадлалын хянавал хэсгийн 4.1-т дурдсанчлан, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.У, Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн М.Н нарыг Ё-ийн гишүүнээр томилсон нь дээрх Х-ийн Ё-ийн ажиллах журам-д нийцсэн байх боловч үлдэх 3 гишүүн буюу Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.С, Эрдэм шинжилгээний ажилтан О.Э, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн зохицуулагч инженер Ч.Б нарыг нийт албан хаагчдын хурлаас нэр дэвшүүлэн өрсөлдүүлж сонгоогүй буюу цахимаар, саналын хуудсаар нэр дэвшүүлэн сонгосон нь уг журамд нийцээгүй байна. /1хх 46, 47-70, 175-193, 4хх 206-228/

Түүнчлэн, уг журамд нийт албан хаагчдын хурал-ыг цахимаар, саналын хуудсаар явуулах асуудлыг зохицуулаагүй байна.

 

7.   Х-ийн Ёийн ажиллах журам-ын 4.8-д Ё-ийн хуралдаанд ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг болон гомдол гаргагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно гэж заасан байх боловч зөрчилд холбогдсон албан хаагч В.Э биечлэн оролцуулаагүй байна. /1хх 138-160/

Зөрчилд холбогдсон албан хаагч В.Э Ё-ийн хуралдааны хурлын товыг мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх журмын 4.10-т заасны дагуу холбогдогч албан хаагч В.Э Ё-ийн хуралд оролцох хүсэлт гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

 

8.   Магадлалын 6, 7-д тус тус дурдсаныг нэгтгэн дүгнэхэд Х-ийн дэргэдэх Ё нь журамд заагдсаны дагуу байгуулагдаагүй, Ё-ийн хурал журамд заасны дагуу явагдаагүй байх тул Ё-ийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзэхгүй. Улмаар уг тогтоолыг үндэслэн гарсан Х-ийн Захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалыг мөн үндэслэлтэй гэж үзэхгүй. /1хх 118, 4/

 

9.   Анхан шатны шүүхийн хийсэн ...2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар ... ажилтан В.Э ... гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлагдсан ажил үүргийг дүгнэж 2021 оны 3-р улирлын байдлаар гүйцэтгээгүй ажлуудыг тогтоосон гэж үзэх бөгөөд тухайн хурлаар илрүүлсэн зөрчлүүдэд 2021 оны 12 сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын гаргасан ...төлөвлөгөөнд тус ажлуудыг 1-4-р улиралд хэрэгжих хугацааг тусгасныг анзаараагүй, нотлох баримтын хугацааг огт анзаараагүй үнэлсэн. Мөн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн төлөвлөгөөний биелэлтийн хуралд дутуу ажлаа 4-р улиралд багтааж эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч хэлтсийнхээ дутуу ажлыг 4-р улиралд нэмж төлөвлөхөөр болсон тухай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсэгт тусгасныг шүүх огт анзаараагүй... гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.4.1-т тусгагдсан Албан бус сургалтын хөтөлбөр боловсруулан батлуулах ажил нь 1-2-р улиралд хийгдэхээр, 1.6.7-д тусгагдсан Эрх зүйн хөтөч бэлтгэх сургагч багш нарыг чадавхжуулах ажил нь 2-3-р улиралд хийгдэхээр төлөвлөгдсөн байхаас гадна 2021 оны 1-4-р улиралд хийгдэхээр төлөвлөгдсөн боловч 2021 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар хийгдээгүй байсан Хуульч, өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах, Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Эрх зүйн албан бус сургалтад зориулсан контент бэлтгэх, Эрх зүйн хөтчийн давтан сургах сургалтын хөтөлбөр, гарын авлага, сэдэв, төлөвлөгөөний дагуу үе шаттай зохион байгуулах зэрэг ажлуудыг 4-р улиралд багтаан хийж гүйцэтгэх боломжгүй гэдэг нь тодорхой юм.

Мөн хариуцагч байгууллага нь ...3-р улиралд дутуу гүйцэтгэлтэй ажлыг эрчимжүүлэх, эдгээрийг 4-р улиралд нэмж төлөвлөх...-өөр шийдвэрлэсэн гэх атлаа 4-р улирал дуусаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /19***оны/ 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Сахилгын зөрчил ... илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг хариуцагч байгууллага хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

10.   Анхан шатны шүүх 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /19***оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

11.   Нэхэмжлэгчийн гаргасан ...ёс зүйн зөрчил нь сахилгын зөрчил биш..." гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй. Ёс зүйн зөрчил нь ажилтан, албан хаагч хөдөлмөрлөх явцдаа гаргаж буй зөрчил тул Хөдөлмөрийн тухай хуулийн /19***оны/ 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчилд хамаарна.

 

12.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Хөдөлмөрийн тухай хуулийн /19***оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуульд байхгүй зохицуулалтыг баримталсан, үндэслэх хэсэгт дүгнэгдэх хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан, шийдвэр гарах үед нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжсэн нөхцөл байдлыг анхаараагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамж хуваарилах хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

13.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/***110 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...128.2.1-д зааснаар... гэснийг ...128.1.2, 128.1.7-д тус тус зааснаар... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас ...129 дүгээр зүйлийн 129.1... гэснийг хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...даатгалын нөхөн бичилт хийхийг... гэснийг ...даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг... гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...56.1-д... гэснийг ...56.2 дахь хэсэгт... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.НЯМБАЗАР