Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/01110

 

 

 

 

 

 

2023  04 06 182/ШШ2023/01110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр хд 58б байр 17 тоотод оршин суух, Тод-Урианхан овогт Ванчинсүрэнгийн Энхтамир /РД:ЧК79052611/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Сүхбаатарын талбай өөрийн байранд байрлах, ХЗҮХ Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар /РД:9128883/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/149 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч В.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

"Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/140 тушаалын 1 дэх хэсгийн ..хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж.., ...сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр..." гэх агуулга бүхий үндсэн буруутгалыг зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, шалгаруултад оролцсон 2 иргэнтэй хийсэн ярилцлагын дараа 2 хүүхэдтэй, залуу эмэгтэйг нь авч ажиллуулах саналтай байгаа гэдгээ шууд хариуцсан нэгжийн даргын хувиар илэрхийлсэн. Гэвч хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг болон захирал Х.Эрдэм-Ундрах нар нь өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэнийг ажилд авах тушаал гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ надад мэдэгдсэн. Миний хувьд тухайн нэр дэвшигчтэй уулзахдаа "Миний хувьд залуу хүнийг нь авч ажиллуулах сонирхолтой байсан хэдий ч байгууллагын удирдлага өөр байр суурьтай байгаа юм байна. Захиргааны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Танд ажлын амжилт хүсье" гэснээр бидний уулзалт дууссан. Тухайн нэр дэвшигч нь яагаад манай хүрээлэнд ажиллахаа больсон гэдгийг би мэдэхгүй, Хүний эрхийн үндэсний комисст ажиллах болсон л гэсэн ойлголттой байсан. Энэ нь нэг талаас, "В.Э өөрийн үзэл бодол, саналаа илэрхийлсэн", нөгөө талаас тухайн нэр дэвшигч ажлаа чөлөөтэй сонгох иргэний эрхээ сонгон хэрэгжүүлсний төлөө нэхэмжлэгчийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. 

Мөн уг ажилд орохоор 5 хүний баримт ирсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчдийн материалтай шууд удирдан ажиллах хүний хувиар шаардаж байж танилцсан. Харин хэн, ямар шалгуураар зөвхөн Энхзаяа, Мөнхнаран нартай ярилцлага зохион байгуулахаар болсныг мэдэхгүй байсан хэдий ч удирдлагаас өгсөн үүргийн дагуу уг сонгон шалгаруулалтын ярилцлагад оролцсон. Одоо бодоход зөвхөн энэ 2 хүнийг ярилцлагад оруулсан нь анхнаасаа алсын бодол, төлөвлөгөөтэй хийгдсэн зориудын ажиллагаа байжээ. Учир нь В.Э туршлага болон сургалтын чиглэлийн хүн гэдэг утгаар нь Энхзаяаг оруулсан нь ажилд авах саналаа илэрхийлсэн бол захирал болон хүний нөөцийн ажилтан нь "нэр дэвшигч эмэгтэй хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхлаа" гэсэн асуудал үүсгэж, Б/140 бүхий тушаалын 1 дэх хэсгийг "хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж", "...сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхсан гэсэн агуулгаар гаргах нь тодорхой байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад оролцсон 2 ажилтны хэнд нь ч санал өгсөн байсан ялгаварлан гадуурхсан гэх шалтгаар арга хэмжээ авах нь тодорхой байжээ.

Мөн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг сонгон шалгаруулалтын дараа "В.Эыг ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж хэлснээр системтэйгээр, зохион байгуулалттайгаар ажил хэрэг болгосон байдаг. Тухайлбал В.Э нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан гэх асуудлаас өмнө ХЗҮХд ёс зүйн зөвлөл ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд үндсэндээ В.Эт зориулан дахин цоо шинээр эмхлэн байгуулах ажил хийгдсэн нь уг үйл явдлын процесс дарааллаас тодорхой харагддаг. 

Хариуцагчийн шинэчлэн баталсан ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам 2-ын 2.2, 2.3-т "нийт албан хаагчдын хурлаас 3 гишүүнийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэх хэлбэрээр олонхийн санал авсан албан хаагчийг сонгоно гэж заасан хэдий ч тухайн 3 хүнийг уг хорооны гишүүдээр сонгох талаар хамт олны ямар нэг хурал хийгээгүй.

Тус зөвлөлийг байгуулахдаа хүрээлэнгийн нийт хамт олноос нээлттэй санал авч хэлэлцүүлж, байгууллагын хөдөлмөрийн хамт олны олонхийн саналыг хэрхэн, яаж авсан нь тодорхойгүй хүмүүсээр бүрдүүлж, улмаар энэхүү зөвлөл нь захирал, хүний нөөцийн мэргэжилтний шууд зааварчилгаа, чиглүүлгээр В.Эт хамаарах ёс зүйн гэх зөрчлийг ямар нэг хэлэлцүүлэг, мэтгэлцээнгүйгээр хаалтай хэлэлцэн шийдвэрлэсэн тул Ёс зүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү зөвлөлийн таван гишүүний дөрөв нь ХЗҮХд нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа, захирлын өөрийнх нь томилсон шинэ ажилтан албан хаагчдаар бүрдүүлэн, зөрчил гаргасан гэх хүндээ мэдэгдэхгүйгээр, хуралд оролцуулахгүйгээр ёс зүйн зөрчлийг хянан хэлэлцэж байгаа нь ёс зүйгүй буюу захиалгат ажиллагаа юм. Иймд хөдөлмөрийн хамт олны итгэлийг хүлээсэн эсэх нь тодорхойгүй хэсэг этгээд В.Э нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсүгэй" гэх агуулгатай 01 дугаартай тогтоол гаргасан нь дүрмээ зөрчсөн, хууль бус тул ХЗҮХгийн захирлын 2021 оны Б/140 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. 

"Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын 2.3.1-д "сүүлийн 24 сарын хугацаанд ёс зүйн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй", 2.3.2-д "мөн хугацаанд сахилгын ямар нэг зөрчил гаргаж байгаагүй", 2.3.3-д "асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж шударга, үндэстэй шийдвэрлэх, зөв хандлагатай байх" зэрэг шаардлагыг хангасан албан хаагч нь нэр дэвших талаар заажээ. Дээрх заалтын агуулгаас харахад нэр дэвшигч нь 24 сараас доошгүй хугацаанд ажилласан байх шаардлага тавигдаж байгаа юм. Гэтэл Уранцэцэг, Нарантуяа нар албан тушаалын дагуу уг зөвлөлд орсон байлаа гэхэд Сүхбаатар 3, Энххүслэн 4 нар нь хариуцагчийн өөрийнх нь баталсан журамд нийцэхгүй байгааг мэдсээр байж зориуд зохион байгуулалттайгаар эдгээр хүмүүсийг энэхүү зөвлөлдөө оруулсан. Иймд захирлын тушаалаар байгуулагдсан энэхүү зөвлөлийн 5 гишүүний 2 гишүүн буюу Сүхбаатар, Энххүслэн нар нь энэхүү болзол, нөхцөлийг хангахгүй байгаад шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхийг тусгайлан хүсэж байна.

Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны 01 дугаартай тогтоол нь В.Эын ямар үйлдэл нь яагаад ёс зүйн зөрчил болж байгааг "тайлбарлан тогтоохгүйгээр" зөвхөн "эшлэн тоочих замаар" ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч үзэж байна. Ядаж маргааны үйл баримт ба нотлох баримтуудыг хоорондын шалтгаан холбоо, хууль зүйн үр дагаврыг хэлэлцсэн байж болох ёс зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэрэгтэй хожим шүүхийн маргааны хүрээнд нэхэмжлэгч танилцсан болно. 

Хариуцагч тал нь нэхэмжлэгч В.Эыг ажилгүй болгохыг урьдаас төлөвлөж, Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/140 тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.15, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтуудыг шууд зөрчсөн. Эдгээр хуулийн зохицуулалтаар ажилтан "хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол "хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг ажил олгогчид олгосон. Түүнээс бус ёс зүйн зөрчил-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгоогүй. Хариуцагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид ялгаатай байдлаар буюу ёс зүйн зөрчил ба хөдөлмөрийн сахилгын зөрчил" гэж хуульчлан тодорхойлсон хоёр өөр ойлголт, тэдгээрт хамаарах хуулийн зохицуулалтуудыг буруу хэрэглэж, хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан гэж үзэж байна.

Эдгээр зөрчлийг зохицуулдаг хууль тогтоомж нь ялгаатайгаас гадна ямар үйлдлийг зөрчилд тооцохыг өөр өөр ялгаатай байдлаар хуульчилсан. 

"Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ" /ЗГ-ын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"- ийн 6.1 дэх заалт/ 

Хөдөлмөрийн сахилгын-Хөдөлмөрийн тухай хууль (1999) 

Тодорхойлолт нь Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж "хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн" үйлдлийг ойлгоно. /Хөдөлмөрийн тухай хууль (1999) - ийн 131.1 дэх заалт/ 

Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд ногдуулдаг. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн үйлдэлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгааг ажил олгогч тушаалдаа тодорхой заасан байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч ХЗҮХ-гийн захирал "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал гаргахдаа хөдөлмөрийн дотоод журам, В.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолт зэргийг үндэслэл болгоогүй зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 131.1.1-д заасан "сануулах" төрлийн хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг төрийн үйлчилгээний албан хаагч болох В.Эын ёс зүйн зөрчил гэх өөрийн үзэмжээр тодорхойлсон үйлдэлд ногдуулсан нь ёс зүйн зөрчил гэх үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчил болгон хувиргах бүдүүлэг алдаа болжээ. 

Хөдөлмөрийн сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулах субъектээрээ ялгаатай: 

Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн зөрчил ба хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах субъект ба тэдгээрийн эрх зүйн үндэслэлээр нь ялгаатай. Ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэх субъект нь: Тухайн байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөл байх бөгөөд гаргах эрх зүйн акт нь тогтоол байна.  Эрх зүйн үндэслэл нь: "Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.

Хөдөлмөрийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх субъект нь: Ажил олгогч буюу тухайн байгууллагын дарга, захирал байх бөгөөд гаргах эрх зүйн акт нь тушаал байна. Эрх зүйн үндэслэл нь: "Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.

Төрийн албан хаагчийн ёс зүйн ба хөдөлмөрийн сахилгын зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлүүд нь ялгаатай ба ёс зүйн зөрчилд уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах гэж байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчилд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил болон хөдөлмөрийн сахилгын зөрчилд ногдуулах шийтгэлийн төрлийн аль алинд нь "сануулах шийтгэл байгаа нь адил мэт боловч эдгээр нь агуулгын хувьд ялгаатай. Жишээ нь: Хэрэв Ёс зүйн зөвлөл нь ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж түүнд сануулах арга хэмжээ авсан тохиолдолд захиралд уламжлах бус харин өөрийн тогтоолоороо шууд сануулах арга хэмжээ авах учиртай байсан. Гэтэл ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөл нь 01 дүгээр тогтоолоороо В.Э ёс зүйн зөрчил гаргасан гээд "сануулах" хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар захиралдаа уламжилсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн ба хөдөлмөрийн сахилгын зөрчлөө ялгаж ойлгоогүй болохыг харуулж байгаа хэрэг юм. Дүгнэж хэлэхэд В.Эыг ажилгүй болгохоор ХЗҮХд урилгаар ажилласан Монголын хөдөлмөрийн эрх зүйн тэргүүлэх эрдэмтэн судлаач гэх Б.Уранцэцэг нь эдгээр ойлголт, тэдгээрт хамаарах зохицуулалтын ялгааг өөрөө ч ойлголгүйгээр хамаарах дээрх журам, тушаал зэргийг боловсруулсан хэрэг юм. 

В.Э нь 2020 оны 06 сарын 15-ны өдөр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын албан тушаалд томилогдсоноос хойш хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч тус хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрахын 2021 оны 12 сарын 13-ны едрийн Б/149 дугаартай тушаалаар урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас халагдсан. Хариуцагч нь тус хүрээлэнгийн захирлаар томилогдон ирсэн өдрөөсөө эхлэн В.Эыг халах ажлыг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнийг нь нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. 

Хөдөлмөрийн харилцаанд давтан зөрчил гаргасан эсэх талаар: Захирлын Б/149 дугаартай тушаалын үндэслэх хэсэг дэх Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...," гэх үндэслэл, тушаах хэсэгт "Энэ нь ХЗҮХгийн Захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 дүгээр тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэс болох зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдох тул ... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 182/Ш32021/11613 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байсан. Шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх зөрчлийн төрлийг маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил болон өөр ямар нэгэн төрлийг зөрчлийг тооцохгүй, зөвхөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, уг зөрчил нь тогтоогдсон байхыг хуульчилсан. Хариуцагч нь В. Энхтамирыг давтан зөрчил гаргасан гэж үзэхдээ Б/140 дүгээр тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болох зөрчлийг тооцсон болохоо Б/149 дүгээр тушаалд дурджээ. Гэтэл ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 дүгээр тушаалдаа "В. Энхтамир нь ...төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан тул" хэмээн хөдөлмөрийн сахилгын зөрчил биш харин ёс зүйн зөрчил гаргасан гэж бичсэн. 

Иймд хариуцагч нь В.Э хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. 

Сургалтын чиглэлийн зургаан багц, нийт 38 ажлыг хугацаанд бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд: 

Нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаагийн нэг шалтгаан нь захирал Х. Эрдэм-Ундрах нь миний эсрэг ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг тодорхой хугацаанд үе шаттай явуулсны үр дүнд ХЗҮХ-гийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн 2021 оны төлөвлөгөөнд заагдсан ажлаас үндсэн 6 ажил /бүгд ХЗҮХ-гийн захирал Х.Эрдэм-Ундрахад холбогдох хөдөлмөрийн маргаанд нэхэмжлэгч сургалтын ажил/ хэрэгжих боломжгүй болсон.

Тодруулбал В.Эын нэхэмжлэлтэй В.Эын шууд удирдлагад ажилладаг, сургалтын ажлыг шууд хариуцаж ажилладаг "багш, арга зүйч" албан тушаалтныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсноос шалтгаалан тухайн албан хаагч нь үндсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй улмаар тухайн албан хаагч нь өөрийн хүсэлтээр 2021 оны 09 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаа хүлээлгэн өгсөн хэдий ч Х.Эрдэм-Ундрах нь түүний орны хүнийг томилох асуудлыг шийдвэрлэхийг санаатайгаар орхигдуулах, зайлсхийх зэргээр эс үйлдэл гаргаж байсан.

Нэгжийн даргын хувиар шинээр хүн авах, нэгжийн аль нэг албан хаагчийг "сургалт хариуцсан мэргэжилтэн"-гээр ажиллуулах саналыг гаргаж байсан боловч Х.Эрдэм-Ундрах нь сургалт хариуцсан ажилтангүй байлгах, сургалтын төлөвлөгөөт ажлуудыг тасалдуулах зорилгыг агуулж энэхүү шалтгаанаар В.Эыг ажилгүй болгохоор зориуд төлөвлөсөн. 2021 оны 09 сарын 10-наас 2021 оны 12 сарын 15 хүртэл хугацаанд сургалт хариуцсан ажилтны ажил, чиг үүргийг хэн нэг хүнд албан ёсоор хариуцуулаагүй. Мөн В.Эыг ажлаас чөлөөлсний дараахан сургалт хариуцсан мэргэжилтнээр хүн томилсон нь тухайн ажлын байранд хүн томилон ажиллуулах нь зайлшгүй, бодит шаардлагатай байсныг харуулж байгаа хэрэг юм.

Хэдийгээр хариуцсан мэргэжилтэн, албан хаагчийн томилгоо цаг тухайд нь хийгдээгүй ч нэхэмжлэгч өөрийн туршлага, дадлагадаа тулгуурлан Б/149 тушаалд дурдагдсан олон ажлыг ажил хэрэг болгохоор хангалттай чармайлт гаргасан боловч Х.Эрдэм-Ундрах санаатайгаар үгүйсгэх, ялгаварлан гадуурхах замаар эдгээрийг ажил хэрэг болгохыг хүсээгүй.

Хүрээлэнгийн захирлын 2020 оны 99 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/00804 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373.043 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.  

Х.Эрдэм-Ундрах нь захирлаар 2020 оны 10 сард томилогдон ирсэн цагаасаа эхлэн хөдөлмөрийн харилцаанд илт ялгаварлан гадуурхах харилцаа, хандлагыг бий болгож ирсэн, үндсэн 43 албан хаагчаас 40 ямар нэг байдлаар ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан байна. Х.Эрдэм- Ундрах нь ажлаа авсан даруй "...В.Эыг ажлаа өг, эсхүл хүнээр яриулаарай..." гэж байсан бөгөөд миний цалинг 2020 оны 12 сард цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсныг нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд В.Э намайг ажил олгогчийн зүгээс хууль бусаар халсан болохыг тогтоож, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, ажилд эргүүлэн томилж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/42 тоот Ёс зүйн зөвлөл байгуулах тухай тушаалын 1 дэх заалтаар тус хүрээлэнгийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийг С.Сүхбаатар, Б.Уранцэцэг, М.Нарантуяа, О.Энххүслэн, Ч.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар байгуулсан.

ХЗҮХгийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн А/35 тушаалаар ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам батлагдсан.

Уг журмын 2.2-т Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүрээлэнгийн дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн тус тус багтах бөгөөд нийт албан хаагчийн хурлаас үлдсэн 3 гишүүнд төлөөллөө нэр дэвшүүлж өрсөлдүүлэх хэлбэрээр олонхийн саналыг авсан албан хаагч сонгогдоно гэсэн. ХЗҮХгийн захирлын 2019 оны 03 сарын 19-ний өдрийн А/03 тоот тушаалаар байгуулсан Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан 5 албан хаагчийн 3 нь ХЗҮХд ажиллахгүй болсон тул дахин шинээр Ёс зүйн зөвлөлийг шинээр бүрдүүлэх шаардлага үүссэн.

Мөн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам шинэчлэн батлагдсантай холбоотойгоор байгууллагын нийт албан хаагч нарт ХЗҮХгийн дэргэдэх Ёс зүйн зөвлөл байгуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахимаар ...дүрмийн шалгуур хангасан гэж үзэж байгаа 3 албан хаагчийн нэрийг тус тус дэвшүүлэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү гэж мэдэгдсэн.

Улмаар тус хүрээлэнгийн 50 албан хаагчдаас 50 албан хаагч нар Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн 3 албан хаагчийг нэр дэвшүүлсэн хариуг 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 сарын 07-ны өдрийн хооронд ирүүлсэн.

Албан хаагч нараас ирүүлсэн саналыг нэгтгэхэд хамт олноос хамгийн өндөр санал авсан эхний гурван албан хаагчаар тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Эрдэм шинжилгээний ажилтан О.Энххүслэн, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн сүлжээний зохицуулагч инженер Ч.Батзориг нар олонхийн саналыг авсан.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт албан хаагч нараас цахимаар болон бичгээр авсан ба олонхийн санал авсан гурван албан хаагчийг Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд томилсон тул ХЗҮХгийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлийг хууль бусаар байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 2.3-т Зөвлөлийн гишүүнд нэр дэвшин сонгогдох албан хаагч дараах шаардлагуудыг бүхэлд нь хангасан байвал зохино гэсэн бөгөөд 2.3.1-т сүүлийн 24 сарын хугацаанд ёс зүйн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй, 2.3.2-т мөн хугацаанд сахилгын ямар нэг зөрчил гаргаж байгаагүй, 2.3.3-т асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж шударга, үндэстэй шийдвэрлэх, зөв хандлагатай байх гэжээ.

ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заавал ХЗҮХд 24 сараас доошгүй хугацаанд ажилласан байх тухай шаардлага тавигдаагүй байна. Өөрөөр хэлбэл ХЗҮХд ямар хугацаанд ажилласан болох нь гол шалгуур үзүүлэлт болохгүй. Харин Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх этгээд нь дүрэмд заасан хугацаанд сахилгын болон ёс зүйн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй, асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаж, шударга, үндэстэй шийдвэрлэх, зөв хандлагыг хангасан байвал зохих бөгөөд нийт албан хаагч нараас олонхийн санал авсан байх байна.

ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тушаалын хувьд В.Эыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох эрх зүйн хэм хэмжээнүүдэд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Ёс зүйн хороонд ХЗҮХгийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг мэдээлэл гаргасан... Тэрээр ХЗҮХгийн дэргэдэх Ёс зүйн зөвлөлд гаргасан гомдолдоо ...IХ/19-нд 10 цагийн үед С.Энхзаяа байна аа гээд над руу утастсан. Тэрээр надад ...Танд их баярлалаа, намайг тэр ажлыг хийж чадах хүн гэж найдсан, дэмжсэнд тань. Ярилцлага өгсний маргааш өглөө В.Э дарга намайг дуудаж уулзсан. Тэгэхдээ надад ярилцлагын тэмдэглэлийг үзүүлж, та бол уг нь тохирох л юм. Гэхдээ миний санал бол залуу хүнийг авмаар байна гээд хэрвээ та миний оронд байсан бол яах байсан бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би Өө би бас тэгэх биз гээд хэлчихсэн. Нэгэнт миний орж ажиллах ажлын байрыг харьяалж шууд удирдах хүн ингэж хэлж байхад би яалтай гэсэн утгатай юм ярьсан..., ХЗҮХгийн хүний нөөцийн бодлого, хэрэгжилтэд зориуд саад тотгор учруулах гэсэн.

Иймд дарга В.Эын энэхүү зүй бус зан үйлийг Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.4.а заалтууд, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн хууль зүйн болон ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа тул уг асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна... гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 7/4328 тоот Өргөдөл шилжүүлэх тухай" албан бичгээр ...Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх ёс зүйн зөвлөлд ирүүлсэн Б.Уранцэцэгийн өргөдлийг шилжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 6.1-д Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана гэж заасан тул өргөдлийг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлд шилжүүлэн шалгуулж, хариуг Б.Уранцэцэгт өгч, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг хүсье... гэсэн байдаг.

Ийнхүү ХЗҮХгийн захирлын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/42 тоот тушаалаар байгуулагдсан Ёс зүйн зөвлөл нь тус хүрээлэнгийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэгийн гаргасан гомдлыг хянан шалгах болсон. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална гэж заасан бөгөөд ХЗҮХгийн захирлын 2021 оны 9 сарын 15-ны өдрийн А/35 тоот ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 2.1-т Хүрээлэнгийн захирлын тушаалаар зөвлөлийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар байгуулах, 2.2-т Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүрээлэнгийн дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн тус тус багтах бөгөөд нийт албан хаагчийн хурлаас үлдсэн 3 гишүүнд төлөөллөө нэр дэвшүүлж өрсөлдүүлэх хэлбэрээр олонхийн саналыг авсан албан хаагч сонгогдоно гэсний дагуу Ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ХЗҮХгийн хүний нөөцийн мэргэжилтэн багтах тухай журамд тусгайлан зохицуулсны дагуу гомдол гаргагч Б.Уранцэцэг Ёс зүйн зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, ХЗҮХгийн захирлын 2021 оны А/35 тоот ХЗҮХгийн ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-д ёс зүйн зөвлөлийн гишүүн гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд түүнийг Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулахгүй байх тухай зохицуулаагүй.

Гэсэн хэдий ч ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн нь хүний нөөцийн мэргэжилтэн, тус зөвлөлийн гишүүн Б.Уранцэцэгийг В.Эыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан хэлэлцэж, шийдвэрлэх хуралдаанд оролцуулаагүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 тоот Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж заасан.

Мөн ХЗҮХгийн захирлын 2021 оны 9 сарын 15-ны өдрийн А/35 тоот тушаалаар баталсан ХЗҮХгийн ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.16-д Зөвлөл нь шалгах үүрэг бүхий гишүүний ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж гомдол үндэслэлтэй гэж үзвэл албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан энэ журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хариуцлагын хэлбэрийг ногдуулахаар тогтоол гаргана гэжээ.

Ёс зүйн зөвлөл нь нэхэмжлэгчид холбогдох гомдлыг хүлээж авснаас хойш Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 тоот Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.2-т заасны дагуу 14 хоногийн дотор гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээлэл цуглуулах зэрэг шалгалтын ажиллагааг хийсэн.

Тодруулбал ХЗҮХгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Эт холбогдох мэдээллийг шалгахдаа мэдээлэл гаргагч хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэгийн тайлбар, гомдолд холбогдогч В.Эын хариу тайлбар, ХЗҮХгийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрахын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн тайлбар, С.Энхзаяагийн утсаар өгсөн мэдээлэл зэргийг цуглуулсан. Цуглуулсан баримт материалд үндэслэн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг гаргасан. ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн дүгнэлтэд тусгаснаар ХЗҮХгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Э нь Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн С.Энхзаяатай уулзан сонгон шалгаруулалтад түүнтэй хамт өрсөлдсөн залуу, эмэгтэй ажилтныг авах хүсэлтэй байснаа мэдэгдэж, та миний оронд байсан бол яах байсан бэ гэх зэргээр харьцсан үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.1.е.-д бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, 3.1.3.а-д төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх, 3.1.3.б-д албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, 3.1.3.в-д жендерийн ялгаварлан гадуурхалт, үзүүлэхээс ангид байх гэж заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байх бөгөөд Ёс зүйн зөвлөлийн мөн өдрийн хуралдаанаар дээрх зөрчлийг гаргасан болохыг тогтоосон.

Улмаар дээрх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтуудыг Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинжлэн судалж, ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолыг гаргасан ба уг тогтоолоор В.Эт сануулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ гэсэн бөгөөд 4.2.1-т уучлал гуйхыг үүрэг болгох, 4.2.2-т сануулах хариуцлагын төрлийг тусгасан.

Мөн ХЗҮХгийн захирлын А/35 тоот тушаалаар баталсан ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-д 3өвлөлийн хурлын тогтоолоор зөрчлийн шинж, тоо /давтамж/ зэргийг харгалзан дараах хэлбэрийн шийтгэлээс тохирохыг нь ногдуулна гэж заасан ба тус журмаар тогтоосон шийтгэлийн хэлбэрээс 5.1.2-т заасан сануулах шийтгэлийн хэлбэрийг ногдуулахаар сонгож, журмын 5.2-т заасны дагуу Хүрээлэнгийн захиралд уламжилсан байна...

...ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 4.8-д ЁС зүйн зөвлөлийн хуралдаанд ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг болон гомдол гаргагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно Мөн дүрмийн 4.10-д Зөвлөлийн хуралд гомдол гаргагч, холбогдогч албан хаагч оролцохыг хүсвэл энэ тухайгаа Зөвлөлийн даргад хандаж бичгээр гаргаснаар түүнийг оролцуулна. Энэ тохиолдолд нөгөө тал/гомдол гаргагч буюу холбогдогч албан хаагчийг хуралд оролцуулна гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд зайлшгүй гомдолд холбогдогчийг оролцуулах тухай тусгаагүй. Түүнийг өөрийнх гаргасан хүсэлтийг үндэслэн Ёс зүйн зөвлөлийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанд оролцуулж болохоор зохицуулсан байна. Нэхэмжлэгч В.Э нь Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй болно.

ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас халсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Б/149 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Тус хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга В.Э нь эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажил, үүргүүдээс Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд хийгдвэл зохих албан бус 3 сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, 5 сэдвээр тус бүр 5 сургалтын контент бэлтгэх, түгээх, Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 7 аймагт Эрх зүйн хөтчийн давтан сургалт, Хуульч, өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах зэрэг зургаан багц арга хэмжээ нийт 38 ажлыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 дугаар сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Энэ нь ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 дүгээр тушаалаар түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэл болох зөрчлийн хамтаар давтан зөрчилд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээг нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Мөн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн 12 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийхэд тус нэгж 2021 оны 12 дугаар сард нийт 22 арга хэмжээ төлөвлөсний дотор дээрх гүйцэтгэл хангалтгүй байгаа ажлуудыг хэрэгжүүлэх талаар тусгаагүй, төлөвлөөгүй байна гэсэн ХЗҮХгийн нэгжүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайланд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт гарсан.

Энэхүү тайлан дүгнэлтийг ХЗҮХгийн нэгжийн дарга нарт танилцуулж гарын үсэг зуруулахад нэхэмжлэгч В.Э нь гарын үсэг зурахаас татгалзаж, хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтийн хавсралт хуудаснуудыг урж хаясан. ХЗҮХгийн Захиргаа удирдлагын хэлтсээс дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй ажлуудыг хугацаанд нь багтааж хийж гүйцэтгэхийг 2021 оны 10 сарын 22-ны өдөр, 2021 оны 11 сарын 30-ны өдөр тус тус дотоод албан бичгээр, 2021 оны 11 сарын 24-ний өдөр цахим шуудангаар тус тус мэдэгдэж байсан.

Гэвч нэхэмжлэгч ХЗҮХгийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хэрэгжилт хангалтгүй, 0 хувийн гүйцэтгэлтэй арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг биелүүлэх талаар 12 дугаар сарын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд ч тусгаагүй, баталгаажуулж ирүүлээгүй. Улмаар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй гэж тайлагнасан.

Улмаар ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/51 тоот Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч хэрэгжилт нь хангалтгүй ажлуудын гүйцэтгэлийг хангах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тус нэгжийн албан хаагчид байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сард багтаан дээрх нийт 6 багц арга хэмжээнд 38 ажлыг шуурхай хийж гүйцэтгэсэн. Иймээс ХЗҮХгийн Захиргаа, удирдлагын хэлтсээс ХЗҮХгийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т албан хаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлж, дүгнэх ажлыг зохион байгуулах ба үнэлгээний мөрөөр зохих арга хэмжээ авах саналыг удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх гэж заасан чиг үүргийн дагуу нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2, 3.5-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу нийт 38 ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 дугаар сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан болохыг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах саналыг захиралд 2021 оны 12 сарын 09-ний өдөр танилцуулсан. Үүнийг захирал Х.Эрдэм-Ундрах нэхэмжлэгчид өрөөндөө танилцуулсан. ХЗҮХгийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн хурлаар ХЗҮХгийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, нэгжийн тайланд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг танилцуулах, Захиргаа удирдлагын хэлтсээс Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Этай холбогдох зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээний талаарх санал зэрэг асуудлыг хэлэлцүүлсэн.

Уг хуралд нэхэмжлэгч оролцсон бөгөөд нэхэмжлэгчид холбогдох асуудлаар түүнээс биечлэн тайлбар авсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 сарын 10-ны өдрийн А/158 тоот тушаалаар баталсан ХЗҮХгийн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т Хүрээлэн, түүний нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг үнэлэх, дүгнэх, 5.3.5-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан албан тушаалтан, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, 5.4-т Хүрээлэнгийн захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана гэснийг, мөн В.Этай 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээнд тодорхойлсон зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.2.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 5.3.1.-т Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон тус хүрээлэнгийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцох тухай заалт, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.3-т ажлаас халах гэснийг тус тус үндэслэн ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гарсан.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 51.1.4-т улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох тухай зохицуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.1-т Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө гэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-д жилийн эцсийн урамшуулал гэх ойлголт байхгүй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно, мөн журмын 2.5-т Энэ журмын 2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно гэж зохицуулсан. Мөн журмын 2.3-т Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана гэсэн бөгөөд тус журмын 1.2-т Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно, 1.2.2-т төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид олгохоор зохицуулсан байна.

Дээрхээс гадна ХЗҮХгийн захирлын 2017 оны 02  сарын 06-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т Албан тушаалын цалингаас гадна ...урамшууллыг хууль тогтоомжид заасан журмын дагуу олгоно, мөн ажил олгогч нь 11 дүгээр зүйлийн 11.9-т Албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэх, шагнал урамшуулал олгох, ...арга хэмжээг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журам болон энэ журамд заасны дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.2-т Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн.

Дээрх үндэслэлүүдээр албан хаагчид мөнгөн урамшуулал олгох асуудлыг ажил олгогч шийдвэрлэх бөгөөд улирал бүр мөнгөн урамшуулал олгох ёстой, сарын үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг ажилчид шаардах эрхтэй гэсэн үг биш юм...

...ХЗҮХгийн захирлын 2020 оны 12 сарын 21-ний өдрийн Б/109 тоот Урамшуулал олгох тухай тушаалын 1 дэх заалтаар ХЗҮХгийн албан хаагчдын 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийг үнэлэн, мөнгөн урамшууллын хувь хэмжээг хавсралтаар баталсан. Энэхүү тушаалын дагуу нийт албан хаагч бүхэн сарын үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал аваагүй.

Нэхэмжлэгчээс ХЗҮХгийн захирлын 2020 оны 12 сарын 02-ны өдрийн 99 тоот тушаалыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 804 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн ХЗҮХгийн захирлын 2020 оны 99 тоот тушаал хүчингүй болсонтой холбогдуулан 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373,043 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2021.11.16-ны өдрийн Б/140 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай ХЗҮХгийн захирлын тушаал2021.10.28-ны өдрийн 01 тоот ХЗҮХгийн ёс зүйн зөвлөлийн тогтоол2021.10.13-ны өдрийн Б.Уранцэцэгийн Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Ёс зүйн салбар хороонд гаргасан өргөдөл[email protected] цахим хаяг болон [email protected] цахим хаягийн хороонд харилцсан и-мейл хаягийн хуулбар2021.10.21-ний өдрийн В.Эын ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлд хариу тайлбарХЗҮХгийн албан хаагчдын өрөө, утасны жагсаалтын хуулбар, нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэл, /1хх-ийн 4-14, 4хх-ийн 170-177

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: Хариуцагч нь Улсын бүртгэлийн 9070002064 тоот ХЗҮХгийн гэрчилгээХЗҮХгээс 2021.12.14-ний өдрийн 02/542 тоот У.Азжаргалд нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэл2021.12.30-ны өдөр гаргасан хариуцагчийн хариу тайлбар,2020.03.19-ний өдрийн А/03 тоот Ёс зүйн зөвлөл байгуулах тухай ХЗҮХгийн захирлын тушаал, 2020.06.16-ны өдрийн В.Этай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбарАлбан тушаалын тодорхойлолтын хуулбар2021.09.15-ны өдрийн А/35 тоот ХЗҮХгийн захирлын ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам баталсан тушаалын хуулбарХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын хуулбар2020.10.02-ны өдрийн Б/51 тоот Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын Х.Эрдэм-Ундрахыг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар2021.10.08-ны өдрийн А/42 тоот ХЗҮХгийн захирлын Ёс зүйн зөвлөл байгуулах тухай тушаалын хуулбар2021.10.08-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 3 албан хаагчийг сонгох санал хураалтын дүнгийн хуулбар2021.10.07-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэх албан хаагчдын нэрсийн хуулбар2021.10.08-ны өдрийн 7/4328 тоот Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Өргөдөл шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар2021.12.28-ны өдрийн А/71 тоот ХЗҮХгийн захирлын Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар2022.02.14-ний өдрийн Үзлэг хийлгэх тухай хүсэлт түүний хавсралтууд2020.09.10-ны өдрийн А/158 тоот Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын ХЗҮХгийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хуулбарХЗҮХгийн орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийн хуулбарХЗҮХгийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар2021.08.31-ний өдрийн В.Оюун-Эрдэнийн ХЗҮХгийн захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар, 2021.10.21-ний өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн гишүүн Ч.Батзоригийн илтгэх хуудасны хуулбар2021.10.25-ны өдөр ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлд гаргасан ХЗҮХ-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрахын тайлбарын хуулбарХЗҮХгийн алба хаагчдын өрөө, утасны жагсаалтын хуулбар2021.10.25-ны өдрийн ХЗҮХ-ийн Ёс зүйн зөвлөлд гаргасан Ч.Батзоригийн тайлбар2021.10.25-ны өдрийн Х.Хөхдэлмэргэний тайлбарын хуулбар2021.10.25-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн гишүүн О.Энххүслэнгийн илтгэх хуудасны хуулбар2021.10.12-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн анхдугаар хурлын тэмдэглэлийн хуулбар2021.10.20-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн №2 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар2021.10.21-ний өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн №3 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар2021.10.28-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн №4 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар2021.10.28-ны өдрийн ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн хуулбар2021.11.16-ны өдрийн Б/140 дугаартай ХЗҮХгийн захирлын Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар2021.10.21-ний өдөр В.Эын ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн дарга Ч.Батзоригт гаргасан гомдол, мэдээллийн хуулбар2022.01.31-ний өдрийн 01/48 дугаартай ХЗҮХгээс У.Азжаргалд олгосон итгэмжлэлХЗҮХгийн зохион байгуулалтын бүтцийн хуулбар2022.02.15-ны өдрийн 01/73 дугаартай ХЗҮХгийн Цалингийн тодорхойлолт2021.02.03-ны өдрийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулбар2021.10.14-ний өдрийн 6 дугаар ХЗҮХгийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар2021.11.30-ны өдрийн 02 дугаартай ХЗҮХгийн дотоод албан бичиг2021.12.01-ний өдрийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн 2021 оны 12 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөө2021.12.01-ний өдрийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн 2021 оны гүйцэтгэлийн тайлан2021.12.02-ны өдрийн ХЗҮХгийн нэгжүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлт2021.12.02-ны өдрийн 03 дугаартай ХЗҮХгийн дотоод албан бичиг, 2021.12.06-ны өдрийн А/51 дугаартай ХЗҮХгийн захирлын Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, 2021.12.06-ны өдрийн 04 дугаартай ХЗҮХгийн дотоод албан бичиг2021.12.09-ний өдрийн 05 дугаартай Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрахын Сахилгын шийтгэл ногдуулах санал гаргах тухай албан бичиг2021.12.10-ны өдрийн 8 дугаартай ХЗҮХгийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар2021.12.31-ний өдрийн Төлөвлөгөөт ажлын тайлан2021.12.09-ний өдрийн 02/46 дугаартай Даалгаврын гэрээ2021.12.24-ний өдрийн Гэрээ дүгнэсэн тухай акт2021.12.24-ний өдрийн Гэрээ дүгнэх маягт2021.12.09-ний өдрийн 02/47 дугаартай Даалгаврын гэрээ2021.12.24-ний өдрийн Гэрээ дүгнэсэн тухай акт2021.12.24-ний өдрийн Гэрээ дүгнэх маягт2021.12.24-ний өдрийн А/69 дугаартай ХЗҮХгийн захирлын Сургалтын хөтөлбөр батлах тухай тушаалын хуулбар, 2021.12.24-ний өдрийн А/69 дугаартай ХЗҮХгийн захирлын Сургалтын хөтөлбөр батлах тухай тушаалын хавсралт2021.12.24-ний өдрийн А/68 дугаартай ХЗҮХгийн захирлын Сургалтын хөтөлбөр батлах тухай тушаалын хуулбар2021.12.24-ний өдрийн А/68 дугаартай ХЗҮХгийн захирлын Сургалтын хөтөлбөр батлах тухай тушаалын хавсралт2021.12.13-ны өдрийн А/56 дугаартай ХЗҮХгийн захирлын Хуульч, өмгөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулах тухай тушаалын хуулбар, 2021.12.13-ны өдрийн А/56 дугаартай ХЗҮХгийн захирлын Хуульч, өмгөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулах тухай тушаалын хавсралт2021.12.13-ны өдрийн А/57 дугаартай ХЗҮХгийн захирлын Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах тухай тушаал2021.12.13-ны өдрийн А/57 дугаартай ХЗҮХгийн захирлын Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах тухай тушаалын хавсралтын хуулбар2021.12.13-ны өдрийн А/58 дугаартай ХЗҮХгийн захирлын Эрх зүйн хөтчийн давтан сургах сургалтыг 7 аймагт зохион байгуулах тухай тушаалын хуулбар2021.12.13-ны өдрийн А/58 дугаартай ХЗҮХгийн захирлын Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах тухай тушаалын хавсралтын хуулбар2020.12.07-ны өдрийн Б/99 дугаартай ХЗҮХгийн захирлын В.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар2020.12.02-ны өдрийн Б/100 дугаартай ХЗҮХгийн захирлын Б.Баянмөнхөд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар2021.01.25-ны өдрийн Б/006 дугаартай ХЗҮХгийн захирлын Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбар2021.01.25-ны өдрийн Б/006 дугаартай ХЗҮХгийн захирлын Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын хуулбар2021.12.21-ний өдрийн Б/109 дугаартай ХЗҮХгийн захирлын Урамшуулал олгох тухай тушаалын хуулбар2021.12.21-ний өдрийн Б/109 дугаартай ХЗҮХгийн захирлын Урамшуулал олгох тухай тушаалын хавсралтын хуулбар2021.11.02-ны өдрийн Б/91 дугаартай ХЗҮХгийн захирлын В.Эт чөлөө олгох тухай тушаалын хуулбар2022.05.17-ны өдрийн 01/263 дугаартай ХЗҮХгээс Д.Орхонтуулд олгосон итгэмжлэл2020.10.22-ны өдрийн үнэлгээний хуудас2020.12.21-ний өдрийн Б/108 дугаартай ХЗҮХгийн захирлын Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал2020.12.21-ний өдрийн Б/108 дугаартай ХЗҮХгийн захирлын Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралт2022.06.02-ны өдрийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн 2022 оны хагас жилийн тайлангийн хуулбар /1 хх-ийн 132-133, 134-136138-168, 2312 хх-ийн 4, 2330-92, 96-110, 112-245, 3 хх-ийн 132-138, 188202-208, 222-241/,

5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01, 02 дугаартай тогтоолын хуулбар, 2021.09.20-ны өдрийн С.Энхзаяа, С.Мөнхнаран нартай хийсэн ажлын ярилцлагын хурлын тэмдэглэл, 2021.10.13-ны өдрийн хүний нөөцийн мэргэжилтний өргөдөл ба В.Эын хариу тайлбарын хуулбар, В.Эын 2021 оны 6-12 сар хүртэлх цалингийн тооцоо, 2021.02.22-ны өдрийн ХЗҮХгийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулбар, 2021.09.07-ны өдрийн Б/118 дугаартай ХЗҮХгийн захирлын В.Оюун-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, 2021.12.21-ний өдрийн ХЗҮХгийн захирлын Б/158 дугаартай Туршилтын журмаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021.07.09-ний өдрийн Б/100 дугаартай ХЗҮХгийн захирлын С.Сүхбаатарыг эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021.05.31-ний өдрийн Б/86 дугаартай ХЗҮХгийн захирлын О.Энххүслэнг эрдэмтэн шинжилгээний ажилтнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021.10.13-ны өдрийн 02/435 дугаартай ХЗҮХгийн захирлын мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2021.12.06-ны өдрийн В.Эын ХЗҮХгийн захирал Х.Эрдэм-Ундрахад хандсан албан бичиг, 2022.06.07-ны өдрийн 01/321 дугаартай ХЗҮХгийн захирлын тодорхойлолт, 2021 оны Цалингийн картын хуулбар, 2022.06.09-ний өдөр В.Эын цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.04.04-ний өдөр Б.Уранцэцэгийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2022.04.05-ны өдөр С.Энхзаяа, Т.Галбадрах, Ч.Батзориг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2022.06.17-ны өдөр В.Эын цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, 2023.04.04-ний өдөр [email protected] хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 118, 169, 1 хх-ийн 123-124, 1 хх-ийн 119-120, 129-131, 3 хх-ийн 18-21, 3 хх-ийн 33, 3 хх-ийн 36-39, 3 хх-ийн 51-77, 3 хх-ийн 95-107, 3 хх-ийн 116, 3 хх-ийн 117, 3 хх-ийн 118, 3 хх-ийн 119, 3 хх-ийн 120-125, 3 хх-ийн 126-128, 3 хх-ийн 219, 3 хх-ийн 220-221, 3 хх-ийн 249-250, 4 хх-ийн 8-9, 13-14, 206-227/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч ХЗҮХд холбогдуулан  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/149 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 18-ны 182/ШЗ2022/03297 тоот захирамжаар ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 тоот тушаалыг хүчингүй болгох иргэний хэрэгт тус хүрээлэнгийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот тушаалыг хүчингүй болгох иргэний хэргийг нэгтгэсэн байна. /2хх250/

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 тоот тушаалд 2021 оны 11 сарын 29-ний өдөр, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот тушаалд 2022 оны 01 сарын 10-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна. /1хх-ийн 4/

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Хариуцагч ХЗҮХ Д.Орхонтуулд итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /3хх-ийн 188/

Зохигч талууд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах 2 тушаалын үндэслэл тус бүрээр үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлохдоо...ёс зүйн хорооны гишүүдийг журамд нийцээгүй этгээдийг томилсон...энэхүү ёс зүйн хороог зохион байгуулалтаар шинээр байгуулсан... өмнө байгуулсан ёс зүйн зөвлөлийг байгуулсан тушаалаа хүчингүй болгоогүй гэх зэрэг нь ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоол үндэслэлгүй...ёс зүйн зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй... давтан гаргасан гэх зөрчлийг зөвшөөрөхгүй тушаалд заасан ажлыг хийх нөхцөл боломжийг ажил олгогч өөрөө хангаагүй...иймд ажилд эгүүлэн тогтоолгоно гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...ажилтан ёс зүйн зөрчил гаргасан болох ёс зүйн зөвлөлийн тогтоолоор тогтоогдсон тул сануулах шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон...өмнөх сахилгын зөрчлийн шийтгэл хүчинтэй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбар гарган, мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

В.Э нь ажил олгогчтой 2020 оны 06 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ХЗҮХд Хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргаар ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хариуцагч ХЗҮХгийн захирлын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот тушаалаар "ХЗҮХгийн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.3.5, 5.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэг, 2021 оны 12 сарын 09-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээний 2.8, 5.2.2, 5.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилтан В.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогчийн дээрх тушаалын агуулгаас үзэхэд ажилтан В.Эыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгажээ. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүрт тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Сахилгын зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжил ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр гэм буруутай, эс үйлдэхүй гэж ойлгоно.

Иймд ажилтны гаргасан зөрчил тус бүрийг шалгах нь зүйтэй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 тоот тушаалын тухайд:

ХЗҮХгийн захирлын 2021 оны 11 сарын 16-ны өдрийн Б/140 тоот тушаалд ХЗҮХгийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.5, 5.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1.1.е, 3.1.3.a, 3.1.3.a, 3.1.3.6, 3.1.3.в, Хүрээлэнгийн "Ёс зүйн хороо"-ны 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн

В.Э нь тус хүрээлэнгийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж сул орон тоон дээр явагдсан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнээд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Б/140 тоот тушаал нь "Ёс зүйн хороо"-ны 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэл болгосон байх ба зохигч талууд Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, түүнд ногдуулсан арга хэмжээний талаар мөн ажилтан В.Эын гаргасан зөрчлийн талаар маргаж байна.

Иймд ХЗҮХгийн "Ёс зүйн хороо"-ны 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" мөн ХЗҮХгийн захирлын 2021 оны 09 сарын 15-ны А/35 тоот тушаалаар батлагдсан ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд нийцсэн эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Тушаалд ажилтан В.Э нь тус хүрээлэнгийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж сул орон тоон дээр явагдсан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэх зэргээр төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан энэ зөрчил нь "Ёс зүйн хороо"-ны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор тогтоогдсон гэж үзжээ.

Ажилтан В.Эыг ажлын байранд нэр дэвшигч С.Энхзаяатай ярилцсан үйлдэлтэй холбоотой өргөдөл гомдол нь ёс зүйн зөвлөлийн шийдвэрлэх асуудал эсэх, тухайн гомдлыг эрх бүхий этгээд гаргасан эсэх, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах улмаар тухайн зөрчилд шийтгэл ногдуулах эсэх талаар тус хүрээлэнгийн ёс зүйн зөвлөл дараах ажиллагаа явуулжээ. Үүнд:

- 2021 оны 09 сарын 20-ны өдөр Хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигч С.Энхзаяа, С.Мөнхнаран нартай хийх ярилцлагыг тус төвийн хэлтсийн дарга В.Э, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг нар хийсэн ба В.Э нь С.Мөнхнаранг залуу хүн гэж дэмжсэн, В.Уранцэцэг нь С.Энхзаяаг туршлагатай, сургалтын чиглэлээр бэлтгэгдсэн гэж дэмжсэн гэх саналыг тус хүрээлэнгийн захиралд танилцуулахаар тогтсон байна. /1хх-123-124/

-2021 оны 10 сарын 13-ны өдөр дээрх ярилцлагыг авсан хүний нөөцийн ажилтан В.Уранцэцэг нь Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Ёс зүйн салбар хороонд В.Эын ёс зүйн зөрчил -ийн талаар өргөдөл гаргасан байх ба түүний өргөдлийг 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 7/4328 дугаартай тоотоор ХЗҮХд шилжүүлсэн байна. /1хх 6,7, 71/

-ХЗҮХгийн захирлын 2021 оны 09 сарын 15-ны А/35 тоот тушаалаар ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг баталж, уг журмын дагуу ёс зүйн зөвлөлийг байгуулахаар даалгаснаар 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/42 тоот тушаалаар С.Сүхбаатар, Б.Уранцэцэг, М.Нарантуяа, О.Энххүслэн, Ч.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. /1хх-ийн 46/

-Ёс зөвлөлийн гишүүдийг журамд зааснаар бүрдүүлсэн гэж үзэхээр ба харин сонгогдсон Б.Уранцэцэг нь В.Эт холбогдуулан өргөдөл гаргасан үндэслэлээр дээрх ажиллагаа явуулах комиссоос татгалзан гарсан байна. Иймд ёс зүйн бусад гишүүд нь журамд заасан эрх бүхий этгээдүүд гэж үзнэ. /1хх-ийн 118/

-Зөвлөл нь 2021 оны 10 сарын 12-ны өдрийн хурлаар Ч.Батзоригийг даргаар сонгож, 2021 оны 10 сарын 20-ны өдрийн хурлаар Б.Уранцэцэгийн 2021 оны 10 сарын 13-ны өдөр бичгээр ирүүлсэн гомдол нь 4.1-т заасан ёс зүйн зөрчлийг шалгах үндэслэл болно гэж үзээд В.Э нь тус хүрээлэнгийн хууль зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн С.Энхзаяад хамт өрсөлдсөн залуу эмэгтэй залуу ажилтныг авах хүсэлтэй байснаа мэдэгдэж, та миний оронд байсан бол яах байсан бэ гэх зэргээр тус иргэнийг ажилд орохоос татгалзахад хүргэсэн байж болзошгүй гэх үйлдлийг шалгах, 2021 оны 10 сарын 21-ний өдрийн хурлаар В.Э нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1.е, 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.3.в...д заасныг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан...сануулах шийтгэл нь ногдуулах зүйтэй гэжээ. /1хх-ийн 160/

-Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолд хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэгээс тус хүрээлэнгийн ёс зүйн зөвлөлд 2021 оны 10 сарын 13-ны өдөр ирүүлсэн гомдол, В.Эын 2021 оны 10 сарын 20-ны тайлбар, Т.Галбадрахын 2021 оны 10 сарын 25-ны тайлбар, С.Энхзаяагийн утсаар өгсөн мэдээлэл, ёс зүйн хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн гомдолд холбогдогч В.Э нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.3.в дэх хэсэгт заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...ХЗҮХгийн Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.1.2 дах хэсэгт заасан сануулах шийтгэл ногдуулах саналыг ХЗҮХгийн захиралд уламжлахаар шийдвэрлэжээ. /1 хх-ийн 161-166/

Ёс зүйн зөвлөл нь ажиллах журмын 3.1.2-т хүрээлэнгийн албан хаагч, гэрээт ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авах, 3.1.4-т албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг хянан шалгаж хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэж тогтоол гаргах, 3.1.3-т гомдол гаргагчаас тайлбар гаргуулах, нотлох баримтыг нэмэлтээр авах гэх эрх үүрэгтэй гэж, /1хх-ийн 40-44/

Мөн журмын 4.1.-т хүрээлэнгийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх гомдол зөвлөлд ирсэн эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд ийм мэдээ, мэдээлэл гарсан эсхүл дотоод хяналтын явцад илэрсэн мэдээ баримт нь зөвлөлөөс зөрчлийн талаарх шалгалтыг явуулах үндэслэл болно гэж тус тус заажээ.

Гэтэл Ёс зүйн зөвлөл нь 01 тоот тогтоолын үндэслэл болох Б.Уранцэцэгээс гаргасан гомдол нь журмын 4.1-т заасан мэдээллийн аль этгээдээс гаргасан гомдол болохыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь маргааны үйл баримт болох ажлын байранд нэр дэвшигчдээс ярилцлага авсан эрх бүхий этгээд байх ба улмаар С.Энхзаяаг дэмжсэн саналыг гаргасан, мөн тус хүрээлэнгийн хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан, нөгөө талаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн аль нь болохыг тодруулаагүй буюу журмын 4.1-т заасан гомдол гаргах эрхтэй этгээд эсэхийг шалгаагүй ажиллагаа явуулжээ.

Мөн эрх ашиг нь хөндөгдөж буй С.Энхзаяагаас тайлбар аваагүй, түүний утсаар өгсөн мэдээлэл-ийг шалгах ажиллагааг огт явуулаагүй болох нь зөвлөлийн гишүүн О.Энххүслэнгийн 2021 оны 10 сарын 25-ны өдөр илтгэх хуудсаар тогтоогдож байна. /1 хх-ийн 136/

Иймд ёс зүйн зөвлөл нь ажилтан В.Эын ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааг журамд зааснаар явуулаагүй гэж үзэхээр байна.

Мөн ажилтан В.Э нь 01 тоот тогтоолд дурдсан ёс зүйн зөрчил нь хүрээлэнгийн хүний нөөцийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж сул орон тоон дээр явагдсан сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ажиллахаар болсон иргэнийг насаар нь ялгаварлаж ажиллахаас татгалзахад хүргэсэн гэх үйлдлийг баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл түүний гаргасан гэх үйлдэл нь тушаалд дурдсан байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлсөн талаар шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Энхзаяагаас гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр 2021 оны 09 сарын 20-нд ярилцлагад орсон...1-2 хоногийн дараа В.Э дарга уулзаарай гэхээр уулзахад 2 хуудас зүйл хэвлэсэн байсны төгсгөлийн нүүрийг харуулаад таньд энийг танилцуулах гэсэн юм ...миний санал бол арай залуу хүнийг ажилд авахыг бодож байна... Уранцэцэг нь ажлын туршлагыг бодоод С.Энхзаяаг дэмжиж байна гэх зүйл бичсэнийг хальт харсан гарын үсэг зурагдаагүй байсан...хувийн шинжтэй зүйл асууя...гэхээр нь цэргийн хүмүүс тушаал биелүүлдэг гэх яриа болсон...уулзалтын дараа надад таны асуудлыг шийдсэн хүний нөөцийн ажилтантай ажиллах хоног өдрөө тогтоорой гэсэн...би энэ байгууллагад ажиллахаа больё гэж шийдсэн...Энхтамир надад дарамт үзүүлээгүй гэх мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул тус нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлсэн болно. /3хх-ийн 95-97/

Иймд Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэж ажилтан В.Эыг үйлдэлд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2021 оны 12 сарын 13-ны өдрийн Б/149 тоот тушаалын тухайд:

Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга В.Эыг эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэвэл зохих төлөвлөгөөт ажил, үүргүүдээс "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр-ийн хүрээнд хийгдвэл зохих албан бус 3 сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, 5 сэдвээр тус бүр 5 сургалтын контент бэлтгэх, түгээх, Хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, 7 аймагт Эрх зүйн хөтчийн давтан сургалт, Хуульч, Өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулах зэрэг зургаан багц арга хэмжээ, нийт 38 ажлыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, уг ажил үүргээ 12 дугаар сард нөхөж гүйцэтгэх талаар ямар нэг санаачилга гаргаж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д заасан ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон тус хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол гэх зөрчлийг ноцтой зөрчил мөн давтан зөрчил гэж тодорхойлсон байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлийг давтан зөрчил гэж тодорхойлсон тул ажилтны гаргасан дээр зөрчил нь тогтоогдсон эсэх мөн түүний зөрчилд ногдуулсан арга хэмжээ нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэх нь зүйтэй байна.

Ажилтан В.Эын гүйцэтгэх ажил үүрэг нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтоор мөн тус хүрээлэнгийн төвийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлагджээ. Энэ төлөвлөгөөгөөр ажилтны гүйцэтгэх чиг үүргийн хугацаа болон тодорхой ямар ажил үүргийг хэзээ, хаана, зохион байгуулах хариуцах этгээдийг тухайлан тус тус заасан байх ба энэ талаар ажилтан болон ажил олгогч талууд харилцан тохиролцож 2021 оны 02 сарын 03-ны өдөр баталсан байна. Иймд ажилтан гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. /2хх30-45/

Ажил олгогчоос 2021 оны 10 сарын 14-ний өдөр Нэгжүүдийн 2021 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулах хурал хийжээ. /2хх-ийн 46-49/

Энэ хурлыг ажил олгогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж танилцуулагдсан С.Сүхбаатар даргалж явуулсан байх ба 2021 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулах зэргээр нийт 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, хүрээлэнгийн бүх нэгжүүд болон ажилтан Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга В.Э оролцжээ.

Хурлын тэмдэглэлээс үзэхэд Хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга В.Э дараах асуудал болох ... 3 дугаар улирлын төлөвлөгөөний хяналтыг захиргаанд гаргасан...албан бус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан, үүнд хүний эрхийн олон улсын гэрээ конвенцын талаар өмгөөлөгч, хуульчдад сургалт зохион байгуулах ажил, хууль зүйн их дээд сургуулийн багш нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах ажил, төрийн болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах сургалт, эрх зүйн албан бус сургалтад зориулсан контент бэлтгэх , эрх зүйн хөтөч сургалт, гарын авлага төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана...Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндсэн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хойш 21 аймагт эрх зүйн хөтөч бэлтгээд 20 аймагт хийж дуусгасан...Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх тусгай сургалтын хөтөлбөр гарын авлагын дагуу зохион байгуулагдсан...Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах ажил мөн хоцрогдолтой явагдаж байна, сургагч багшийг чадавхжуулах ажлын талаар тус тус танилцуулжээ. /2хх-ийн 46-49/

Дээрх хурлаас хүрээлэнгийн бүх нэгжүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3 дугаар улиралд дутуу ажлуудыг шалгаад эрчимжүүлэх, 4 дүгээр улиралд нэмж төлөвлөхөөр шийдвэрлэсэн байна.

2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудал нь ажилтан В.Эын хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг буюу 2021 оны 02 сарын 03-ны өдрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр батлагдсан ажил үүргийг дүгнэж 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гүйцэтгээгүй ажлуудыг тогтоосон гэж үзэх бөгөөд тухайн хурлаар илрүүлсэн зөрчлүүдэд 2021 оны 12 сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал 2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар илрүүлсэн зөрчил нь тушаалд дурдсан зөрчлүүдтэй агуулгын хувьд адил гэж үзэхээр байна.

/1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Иймд ажилтны гаргасан зөрчлийг 2021 оны 10 сарын 14-ний өдрийн хурлаар илрүүлсэн ба ажил олгогч хуульд заасан хугацаа хэтрүүлж шийтгэл ногдуулжээ.

Иймд нэхэмжлэгч В.Эыг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо холбогдох журмыг баримталж, түүний авч байсан цалингийн сүүлийн 3 сарын хугацаагаар нэг сарын дундаж цалин хөлсийг 1,236,827 төгрөг, 2021 оны 12 сарын 13-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 312 хоног, нийт 17,948,112 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлөх үүргийг даалгах нь зүйтэй байна.

Ажил олгогчийн 2021 оны Б/140, Б/149 тоот тушаалуудыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэснээр ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгох тул тухайн тушаалуудыг хүчингүй болгох шаардлагагүй, энэ тухай гаргасан шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзлээ.

Харин тус хүрээлэнгийн захирлын 2020 оны 99 дугаартай тушаал хүчингүй болсонтой холбогдуулан 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373,043 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байдаг бөгөөд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /3хх-ийн 40-42/

/1999/Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Тус дүүргийн шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 804 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 1131 тоот магадлалаар хүрээлэнгийн захирлын 2020 оны Б/99 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш энэ шаардлагыг хуульд заасан хугацаанд буюу 3 сарын дотор гаргаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзлээ. /3хх111-113/

Хэрэгт зохигч талуудаас гаргасан, шүүхээс цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтууд нь хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д зааснаар нэхэмжлэгч В.Эыг ХЗҮХгийн Хууль зүйн сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д тус тус зааснаар хариуцагч ХЗҮХгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,948,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны жилийн эцсийн урамшуулал 373,043 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч ХЗҮХд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,932 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХЗҮХгээс 247,691 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН