Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2023/00036

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр                                   Дугаар 203/МА2023/00036                                         Даланзадгад сум

 

Э.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.******* даргалж, шүүгч З.Түвшинтөгс, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2023/00...... дугаар шийдвэртэй,

Э.*******гийн нэхэмжлэлтэй,

Д.*******т хариуцагдах,

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Х.*******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 09 дүгээр сард гэх хүнээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ..... баг ******* ******* *******ын 1-1... тоот хаягт байрлах ....... нэгж талбарын дугаар бүхий 816 мкв газрыг худалдан авсан бөгөөд тухайн үед тус газар дээр байсан айлыг нь “манай хамаатны хүмүүс түр буусан байгаа юм, удахгүй нүүчихнэ, би хэлчихье гээд утсаар би газраа зарсан учраас та нар нүүгээрэй” гэж ярьсан байдаг юм.

Ингээд Э.******* нь тухайн айлыг газар чөлөөлж өгөхийг хүлээж хэд хэдэн удаа нүүгээрэй, манайх газраа ашигламаар байна гэж хэлсэн байдаг боловч Д.******* нь нүүнээ гэчхээд өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй байгаа учраас Өмнөговь аймаг, Даланзадгад сум, .......-р баг, ******* ******* *******ын 1-1.. тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие Өмнөговь аймаг Даланзадгад сум ...-р баг хуучнаар *******ийн ........ тоотод оршин суугч уг газрыг 2010 оны 5 сард Ц.*******гаас бэлэн мөнгө 650000 төгрөгөөр худалдан авч 2011 оны 7 сард уг газар нүүж ирж 2 тал хашаа босгож буусан. Уг газар нь ус явдаг ховилтой газар байсныг тэгшилсэн.

Уг газрыг худалдаж авахад бэлэн мөнгө өгснийг гэр бүлийн хүн хүүхэд бүгд мэднэ. ******* нь манай хүүхэд ийн газар. Хүүхэд энэ газартаа буухгүй. Би гэрчилгээгий нь авч өгнө.

Дүү нас барсан учир мөнгө хэрэг болоод гэж хэлээд авсан. Миний төрсөн ах Д.*******ийн эхнэр, хүүхдүүд нь болохоор итгээд тэгж байгаад гэрчилгээг нь аваад өгөх байлгүй гэж бодоод л яваад байсан. Гэрчилгээний мөнгө 60000 төгрөг өгчих тэгвэл дор нь бүтээгээд өгнө гэж хэлж байсан.

Тэр үед нь надад мөнгө байгаагүй. 2022 оны 06 дугаар сард гэнэт нь нүү гээд утсаар хүн яриулаад унасан.

Би тэгэхээр нь чи надад өртэй түүнийгээ өг гэж хэлсэн. Өмнөговь аймаг ******* суманд цагдаа байхдаа надаас 10 кг ноолуур авч яваад юу ч өгөөгүй байгааг нь хэлэхэд өөрөө төлнө гэж хэлсэн.

 Уг газрыг худалдаж авсан гээд байгаа хүн нь надтай нэг ч удаа уулзаагүй дандаа утсаар ярьж байсан. Уг газарт би 2 гэрийн буйр цементлэн цутгаад бэхжүүлсэн. Өдий төдий хөрөнгө зараад өөрийн газар гэж бодоод яваад байдаг.

Би сүүлд нь хохирч үлдэх гээд байна. Уг асуудлыг шийдэж өгөхийг хүсье гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ......-р баг ******* ******* *******ын 1-1...... тоотод хаягт байрлах.........нэгж талбарын дугаар бүхий 816 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д.*******ийн эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаартай шийдвэр нь Иргэний хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй алдаатай, нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нь нэг эд хөрөнгийг хоёр этгээдэд худалдсан бол хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан тал нь тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй гэж заасан.

Гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч Д.******* нь худалдагчид худалдан авах гэрээний үнийг төлж хэлцэл хүчин төгөлдөр болсон нь илэрхий байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрчүүдийн мэдүүлгийг няцаах ямар нэгэн хүсэлт, гэрчийн мэдүүлэг шалгуулах хүсэлт гаргаагүй. Иймд гэрчүүдийн мэдүүлгийг үнэнд тооцох боломжтой гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас тухайн газрыг худалдаж авсан учраас чөлөөлөх үндэслэл байхгүй гэсэн агуулга бүхий гомдлыг гаргадаг. Нэхэмжлэгч *******гийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэй худалдах худалдан авах гэрээ байгуулаад тус газрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. нь манай газар дээр түр хамаатны хүмүүс буучихсан байгаа гээд утсаар холбогдоод энэ талаараа хэл гэхэд утсаар холбогдож хэлсэн. Энэ гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй, нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Э.*******гийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.******* эс зөвшөөрч маргажээ.

 3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг ******* ******* *******ын 1-...... тоотод хаягт байрлах ............ нэгж талбарын дугаар бүхий 816 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь овогт ийн ******* болохыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г-0......... дугаарт бүртгэж, ........... дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх 2-3/

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд хэрэгт ийм баримт авагдаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

“Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцпийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь бусдаас газар худалдаж авсан хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өөрчлөлтийг хийлгэснээр өөрт нь өмчлөх эрх нь шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба дээрх байдлаар газар худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу бүртгуүлээгүй тул Д.*******т газрыг өмчлөх эрх үүсээгүй, өмчлөгч болоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба хариуцагч нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.*******г бүртгэсэн бүртгэл үндэслэлтэй эсэх талаар маргаж өөр шүүхэд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.” гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат “шийдвэр нь Иргэний хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй алдаатай, нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхив.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2023/00... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын “шийдвэрийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ГЭРЭЛМАА

                          ШҮҮГЧ                             М.МӨНХДАВАА

                                                                   З.ТҮВШИНТӨГС