| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 185/2017/0118/Э |
| Дугаар | 1720 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
хохирогч Л.Хажидмаа,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2502 2537 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Б, 1976 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх гудамжны 45-2262 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх,
Шүүгдэгч Д.Б нь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвижах 2” худалдааны төвийн 2 давхарт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүот нэвтэрч худалдаж байсан гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч түрээслэгч Л.Хажидмаад 18.380.200 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,
2017 оны 7 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 8-317б тоотод байнга амьдрах А.Тайвангийн гэрт нэвтэрч зурагт, 4 ширхэг мөнгөн аяга, 40 литрийн усны сав, битүү чанагч, хүүхдийн стек, хөөрөг, тоглуулагч, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 1.942.940 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл худалдааны төвийн гадна зогсоол дээр тавьсан Р.Ганбатын эзэмшлийн 3306 УБЛ улсын дугаартай Hundai Gress маркийн автомашинд түлхүүр тааруулан хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,
2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэц эрүүл мэндийн төвийн лабораторын эрхлэгчийн өрөөнд нууцаар нэвтэрч ЛЖ загварын нотебүүк 1 ширхэг, рентген зураг авдаг оношлогооны прогоамм бүхий лицензтэй флаш 1 ширхэг зэргийг хууль бусаар хулгайлан авч Б.Оюунчимэгт 5.220.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг,
2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэц эрүүл мэндийн төвийн эмнэлгийн Б байрны 3 дугаар тасгийн 109 тоот өрөөнд нууцаар нэвтэрч хохирогч С.Гомбосүрэнгийн төмрийн дрилл, уран хөрөө, дундын таслагч зэргийг хууль бусаар хулгайлан авч 378.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Аривжих 2 нэртэй дэлгүүрт манай танил хүн дуудаж засварын ажил байна, хийгээд өгөөч гэсэн. Би тухайн өдөр архи уусан байсан Цагаачтай хамт дэлгүүрээс хулгай хийсэн. Эд зүйлийг цонхоор гаргаж машинаар эд зүйлийг нь зөөсөн. Цагдаагийн газар Цагаач миний хохирлыг төлнө гэж хэлсэн болохоор ганцаараа хулгай хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Бусад үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тэр үнэтэй программ байсан гэх нотебүүк, флаш дискийг барьцаанд тавьсан ломбардаа зааж өги гэсэн боловч мөрдөгч миний хүсэлтийг хүлээн аваагүй” гэв.
Хохирогч О.Хажидмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Аривжих 2 нэртэй дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан. Түрээсийн гэрээнд хаалга, цонхыг засварлах талаар тусгасан байсан боловч засаж янзлаж өгөөгүй. Хулгайд эд зүйлээ алдсан. Зарим эд зүйлээ буцааж авсан. Нийт хохирлоос буцаан авсан эд зүйлийг хасаад үлдэх 17.117.200 төгрөгийг түрээслэгчээс нэхэмжилж байна. Түрээсийн гэрээнд энэ талаар заасан байгаа. Хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Л.Хажидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ"...2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цаг 10 минутанд манай нехөр бид 2 дэлгүүрийнхээ хаалгыг цоожлоод лацдаад, түлхүүрээ өөрсдөө аваад явсан. Манай 2 давхарын үсчин тэр хэдэн өдрүүдэд огт ажиллаагүй байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 8 цаг 50 минутанд манай нөхөр бид хоёр ирээд машинаа худалдааны төвийн хойд талд худгийн хажууд тавьчихаад харсан чинь Арвижих-2 худалдааны төвийн 1 давхарын цайны газрын хойд талын вакум хаалга онгорхой байсан. Тэгээд урд талын төв хаалгаар ороод хаалгаа нээтэл манай гос сайханы бараанууд 2 давхараас 1 давхарын цайны газрын коридор хүртэл хөглөрчихсөн байсан. Тэгээд л ерөөсөө оролгүй цагдаа дуудсан, цагдаа нар үзлэг хийгээд явсан. Тэр өдөр манай лангуунаас нийт бараг 10-аад гар утас, гар утасны сэлбэг, батерей, цэнэглэгч, хавтсан гэрүүд, хувцас хунар, пальто, гар цүнх, гоо сайханы бараанууд алдагдсан байна. Тэр өдөр манай лангууны доод талаар Герман комиссын гуталтай 4 ширхэг шуудайн доторх гуталнуудыг асгаж хаяаад шуудайнд нь эд зүйлийг хийгээд аваад гарсан байсан..." /хх-ийн 20-22, 23-25 26-27, 2хх-ийн 82-84, 126-127х/, гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад лангуугаа нээх гээд Хажидмаа бид хоёр ирээд Арвижих-2 нэртэй худалдааны төвийн гадна бүргэд хаалгаа түлхүүрээ хийгээд онгойлготол зүгээр онгойсон, тэгээд ортол коридорт манай зардаг сормуусны будаг, мемори картны хайрцаг, пүдр шингээгч зэрэг бараануудын хайрцагнууд коридороод хөглөрчихсөн байсан. Тэгэхээр нь дээшээ 2 давхарлуу гарч үзэлгүй шууд би өөрийнхөө 88701564 дугаарын утаснаас 102 руу залгаж хулгай орчихсон байна, дэлгүүр рүү хулгай орчихсон байна аа гэж хэлсэн..." /хх-ийн 29-30х/, гэх мэдүүлэг
Иргэний хариуцагч П.Хартолгой мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ".. Манайх анх зар өгсөний дагуу зараар ирсэн Хажидмаа гэдэг эмэгтэй манай 7-н буудлын үйлчилгээний төвийн 2 давхарын нэг өрөөг гоо сайханы бараа, бэлэн хувцас, комисс, гар утас зарахаар сарын 250.000 төгрөгөөр анх түрээслэсэн, эднийх түрээслээд барагцаагаар 3 жил болж байгаа байх..." /хх-ийн 43-44х, З-р хх-ийн 181-184/, гэх мэдүүлэг
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6303 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: "...шинжилгээнд тэнцэж буй 1, 15 дугаартай гарын мөр санд MN005410000106, MN000610016520, MN000310013503, MN000610004161 MN003920002604 дугаараар Д.Б нэрээр 24701, 2505976 дугаараар Дашхүү овогтой Батдорж нэрээр, MN003510004599, MN005110001957 дугаараар Уртнасангийн Энхтайван нэрээр 9 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хуруугаар, 2, 186 дугаартай гарын мөр дззрхи хүний зүүм гарын эрхий хуруугаар, 17а дугаартай гарын мөр дээрхи хүний зүүн гарын ядам хуруугаар, 176 дугаартай гарын мөр дээрхи хүний зүүн гарын дунд хуруугаар...үүсгэгдсэн байна. . /хх-ийн 46-74х/, гэх мэдүүлэг
Хохирогч А.Тайван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Манай гэр бүлийнхэн 2017 оны 07 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймаг яваад өнөөдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цүүг суг татаж хулгай ороод самсунг маркийн 52 LCD зурагт, 4 ш дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, шинэ цагийн шилэн дуураймал даваа толгойтой хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...манай гэрээс зурагт мөнгөн аяганаас өөр хүүхдийн /скүтэр өрөөсөн хөлөөрөө унадаг дугуй/, 40 литерийн усны сав /хөнгөн цагаан/, хоолны битүү чанагч, зэрэг эд зүйл алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 164-167, 168-169х, Зхх-ийн 185-186х/,
Гэрч Д.Ловдмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...13:00 цагийн үед гэртээ байхад машин дайруулаад утаа гаргаад байхаар нь харсан юм...35 орчим насны залуу явж ирээд сураглахаар нөгөө машинаа дахин орилуулаад байхаар нь манай дүү хүүе ойчлоо гээд байсан. Тэгээд би юу болов гээд араас нь гарсан чинь хашааны гадаа манай урд талд нөгөө микро дугуйгаараа жалга руу орчихсон байхаар...би машины урд талд байсан дугаар луу залгаад машины эзэн үү, таны машин жалга руу унах гээд байна гэж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 208-209х/, 4.Эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 203х/,
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би согтуу явж байсан юм. Тэгээд явж байхад нэг микро автобусны цонх нь гар орох хэрийн зайтай дотор нь түлхүүр нь зоолттой харагдсан юм. Тэгээд би цонхны завсараар гараа оруулаад хаалгыг нь онгойлгож ороод түлхүүрээр нь уг машиныг хөл залгуулах гэж унаж явсан уг машинаар Чингэлтэйн хуучин эцсийн орчим байдаг найзтайгаа уулзах гээд очсон юм. тэгээд цагдаад баригдсан ..." гэсэн мэдүүлэг/2хх-ийн 212-216, 217х/,
Хохирогч В.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...манай эмнэлгийн лабораторийн гасгийн рентгений удирдлагын ренөед хулгай орж 2G A3 маркийн зөөврийн нөөтбүүк, рентген зураг авах программ лиценз бүхий плаш зэрэг зүйлс хулгайд алдагдаж манай байгууллагад 7.500.000 төгрөгийн хохирол учирсан..." гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 68-74х/,
Гэрч А.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Б.Б гэх хүний зургийг үзүүлсэн. Надтай хүлээлгийн өрөөнд таарсан хүн мөн байна лээ..." гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 82-83. 84-86х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлзлт /Зхх-ийн 50-53х/, Гэрч Д.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 38-40, 2хх-ийн 185х/, Иргэний хариуцагчаар татах тогтоол /2хх-ийн 81х/, Түрээсийн гэрээ /2хх-ийн 77-79х/, гэрч Б.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 35-36х/, Гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг/хх-ийн 29-30х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 107-113, 115-117, 118-119, 120, 2хх-ийн 88-90, 93-84х/, ял шалгасан хуудас /хх-ийн 176, 2хх-ийн х/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16, 217-221х/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 222-227х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17, 2хх-ийн 76х/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19х/, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Арвижих 2" худалдааны төвийн 2 давхарт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт нэвтэрч худалдаж байсан гоо сайханы бүтээгдэхүүн, хувцас, гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлан авч турэзслэгч Л Хажидмаад 18.380.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 07 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 8-3176 тоотод байнга амьдрах А.Тайвангийн гэрт нэвтэрч зурагт, 4 ширхэг мөнгө аяга, 40 литрийн усны сав, битүү чанагч, хүүхдийн скет, хөөрөг, тоглуулагч, хүлээн авагч зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 1.942.940 тегрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах 100 айл худалдааны төвийн гадна зогсоол дээр тавосан Р.Ганбатын эзэмшлийн 33-06-УБЛ улсын дугаартай Hyundai Gress маркийн автомашинд түлхүүр тааруулан хууль бусаар хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарыь 01 -ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дзвсгэрт байрлах Сэтгэц эрүүл мэндийн төвийн лабораторын эрхлэгчийн өрөөнд нууцаар нэвтэрч ЛЖ загварын нотебүүк 1 ширхэг, рентген зураг авдаг оношлогооны программ бүхий лицензтэй флаш 1 ширхэг зэргийг хуурь бусаар хулгайлан авч Б.Оюунчимэгт 5.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооыы нутаг дэвсгэрт байрлах Сэтгэц эрүүл мэндийн төвийн эмнэлгийн Б байрны 3 дугаар тасгийн 109 тоот өрөөнд нууцаар нэвтэрч хохирогч С.Гомбосүрэнгийн төмрийн дрилл, уран хөрөө, дундын таслагч зэргийг хууль бусаар хулайлан авч 378.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Л.Хажидмаагийн"...2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цаг 10 минутанд манай нехөр бид 2 дэлгүүрийнхээ хаалгыг цоожлоод лацдаад, түлхүүрээ өөрсдөө аваад явсан. Манай 2 давхарын үсчин тэр хэдэн өдрүүдэд огт ажиллаагүй байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 8 цаг 50 минутанд манай нөхөр бид хоёр ирээд машинаа худалдааны төвийн хойд талд худгийн хажууд тавьчихаад харсан чинь Арвижих-2 худалдааны төвийн 1 давхарын цайны газрын хойд талын вакум хаалга онгорхой байсан. Тэгээд урд талын төв хаалгаар ороод хаалгаа нээтэл манай гос сайханы бараанууд 2 давхараас 1 давхарын цайны газрын коридор хүртэл хөглөрчихсөн байсан. Тэгээд л ерөөсөө оролгүй цагдаа дуудсан, цагдаа нар үзлэг хийгээд явсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Тайвангийн: "...Манай гэр бүлийнхэн 2017 оны 07 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймаг яваад өнөөдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цүүг суг татаж хулгай ороод самсунг маркийн 52 LCD зурагт, 4 ш дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, шинэ цагийн шилэн дуураймал даваа толгойтой хөөрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч В.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...манай эмнэлгийн лабораторийн гасгийн рентгений удирдлагын ренөед хулгай орж 2G A3 маркийн зөөврийн нөөтбүүк, рентген зураг авах программ лиценз бүхий плаш зэрэг зүйлс хулгайд алдагдаж манай байгууллагад 7.500.000 төгрөгийн хохирол учирсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 24.216.200 төгрөгийг гаргуулж үүнээс Г.Тайванд 1.850.000 төгрөг, В.Оюунчимэг /Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн лабратор/-т 5.220.000 төгрөг, С.Гомбосүрэнд 378.000 төгрөг, иргэний хариуцагч П.Хартолгойд 16,768.200 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүх 2-р хавтаст хэргийн 77-79 дүгээр талд авагдсан иргэн Л.Хажидмаа иргэн П.Хартолгой нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хохирогч Л.Хажидмаад учирсан хохирлыг иргэний хариуцагч П.Хартолгойгоос гаргуулж олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хохирол болох 16.768.200 төгрөгийг хохирогч Л.Хажидмаад олгох нь зүйтэй.
Харин гэм буруутай этгээд болох шүүгчдэгч Д.Б-аас хохирлыг гаргуулж иргэний хариуцагч П.Хартолгойд олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б-ыг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ы урьд цагдан хоригдсон нийт 522 / таван зуун хорин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч П.Хартолгойгоос нийт 16.768.200 /арван зургаан сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Хажидмаад олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас нийт 24.216.200 /хорин дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч А.Тайванд 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч В.Оюунчимэг /Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн лабратор/-т 5.220.000 /таван сая хоёр зуун хорин мянга/ төгрөг, хохирогч С.Гомбосүрэнд 378.000 /гурван зуун далан найман мянга/ төгрөг, иргэний хариуцагч П.Хартолгойд 16.768.200 /арван зургаан сая долоон зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР