Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
Хэргийн индекс | 138/2023/00489/И |
Дугаар | 201/МА2023/00027 |
Огноо | 2023-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 201/МА2023/00027
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 03-ны өдрийн 138/ШШ2023/00708 дугаар тэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймаг дахь т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дорнод аймаг дахь газрын ахлах гүйцэтгэгч ы 2022 оны 4 сарын 05-ны өдрийн 22100208 дугаар ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэгч ******* нь ******* надад гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, ******* үнэлгээ ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг 2023 оны 4 сарын 03-ны өдөр бичгээр танилцуулж тайлбар, мэдүүлэг авсан. Шийдвэр ажиллагаагаар хураагдсан миний өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг ******* үнэлгээ ХХК нь нийт 1,786,461,000 төгрөгөөр үнэлсэн тайлан гаргасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ одоогийн зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах ******* ******* төвийн 6 давхарын 543 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг м.кв-ийг 2,619,812 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн үнэ ханштай огт харьцуулаагүй үнэлгээ бөгөөд Дорнодын үл хөдлөх эд хөрөнгийн зах зээл дээр миний дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил эд хөрөнгө харьцангуй өндөр үнэтэй байна. Мөн дээрх эд хөрөнгөнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Дорнод аймгийн иргэдэд бүрэн танигдсан, аймгийн бар, ресторан, нийтийн хоолны салбарт өөрийн гэсэн нэр хүндтэй, ашиг орлого тогтмол, удаан хугацаанд өөрийн хүч хөрөнгөөр бий болгосон бизнес аж ахуйг үнэгүйдүүлж маш багаар үнэлж үнэлгээ гаргасанд гомдолтой байна.
Мөн Дорнодын ард иргэдэд ******* ******* нэрээр танигдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв-ийг 1,785,050 төгрөгөөр, ...зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв-ийг 631,894 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахгүйгээр өөр аймгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах, өөр байршилд байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээг харьцуулан жиших байдлаар үнэлсэнийг зөвшөөрөхгүй. Иймд 4 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах саналтай байна. гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Төлбөр төлөгч *******, ******* нарт 2022 оны 4 сарын 06-ны өдөр хууль сануулж, эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авч, 2022 оны 5 сарын 06-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Төлбөр төлөгч *******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2023 оны 01 сарын 04-ний өдөр битүүмжилж, 2023 оны 01 сарын 11-ний дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн.
2023 оны 3 сарын 21-ний 22100208/12 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн ... үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч, 2023 оны 3 сарын 27-ны өдөр төлбөр төлөхийг мэдэгдсэн. 2023 оны 3 сарын 27-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас хөрөнгийн үнийн санал авч, үнийн санал дээр нэгдмэл байр сууринд хүрээгүй тул 2023 оны 3 сарын 28-ны өдөр ******* үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин ийг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилж, 2023 оны 4 сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан гаргахыг шинжээчид даалгасан. Тайланг 2023 оны 3 сарын 30-ны өдөр хүлээн авч танилцахад төлбөр төлөгчийн эзэмшлийн хөрөнгө болох Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* *******-ийн 6 давхарт байрлах 543 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1,422,557,877 төгрөгөөр, Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 64.2 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, дугаар байрны 01 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг 210,100,385 төгрөгөөр, Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны зоорийн давхарт байрлах 243.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 153,803,052 төгрөгөөр, нийт хөрөнгө 1,786,461,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. *******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгийн үнэ нь бодит бус хийсвэр тоо баримт байна. Мөн ажиллагааны явцад 2022 оны 5 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол дээр *******ээс үнэлгээ авахад ******* *******-ийн 6 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1,629,000,000 төгрөгөөр, Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 02 тоот 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 128,400,000 төгрөгөөр, дугаар байрны 01 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 107,000,000 төгрөгөөр, дугаар байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 146,040,000 төгрөгөөр өөрөө үнэлсэн байдаг. Энэ нь ******* үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлантай хол зөрүү байхгүй байгааг харуулах бөгөөд төлбөр төлөгч ******* нь үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ажиллагааг удаашруулж байна гэж үзэж байна. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд *******ийг Дорнод аймаг дахь газрын үйл ажиллагаанд зориуд саад хийж, ажиллагааг удаашруулж байна гэж үзэж байна. ******* үнэлгээ ХХК-ийн үнэлсэн үнэлгээ бодитой гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,... лэжээ.
5. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ одоогийн зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэл гаргасан.
Миний үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах ******* ******* төвийн 6 давхарын 543 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв-ийг 2,619,812 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн үнэ ханштай огт харьцуулаагүй үнэлгээ бөгөөд Дорнодын үл хөдлөх эд хөрөнгийн зах зээл дээр миний дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил эд хөрөнгө харьцангуй өндөр үнэтэй байна. Миний бие нь дээрх эд хөрөнгөнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Дорнод аймгийн иргэдэд бүрэн танигдсан, бар, ресторан, нийтийн хоолны салбарт өөрийн гэсэн нэр хүндтэй, ашиг орлого тогтмол, удаан хугацаанд өөрийн хүч хөрөнгөөр бий болгосон бизнес, аж ахуйг үнэгүйдүүлж маш багаар үнэлж үнэлгээ гаргасанд гомдолтой байна.
Мөн ******* нэрээр танигдсан Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01, 02 тоот 117.70 мкв үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв-ийг 1,785,050 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ бөгөөд өнөөдрийн байдлаар ижил төстэй буюу орон сууцны зориулалттай орон сууц 1 мкв нь 2,500,000 төгрөгийн ханштай байна.
******* үнэлгээ ХХК-ийг хэн ямар шалгуураар сонгон авч үнэлгээ гаргуулсан нь тодорхойгүй бөгөөд миний бие энэ компаниар үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргаагүй болно. Үнэлгээний компани үнэлгээг гаргахдаа тухайн орон нутагт байгаа эд хөрөнгөтэй харьцуулахгүйгээр өөр аймагт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан талаар нэхэмжлэлдээ бичсээр байтал анхан шатны шүүх дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нөгөө талаар хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн ажиллагааг санаатай удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаад гомдолтой байна. Миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг илт доогуур үнэлсэн байхад өмчийн эзэн эрхээ хамгаалж нэхэмжлэл гаргах эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байхад нэхэмжлэгчийг буруутгаж байгаад харамсаж байна.
Үнэлгээний компанийн хийсэн үнэлгээг зах зээлийн бодит ханшаар хийсэн гэж үзэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн ийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
6. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: Үнэлгээний компани нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах ******* ******* төвийн 6 давхарын 543 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м2-ыг 2,619,812 төгрөгөөр үнэлэхдээ тухайн орон нутагт байгаа эд хөрөнгөтэй харьцуулахгүйгээр өөр аймагт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээг гаргасан, Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01, 02 тоот 117.70 м2 үл хөдлөх эд хөрөнгийг 1 м2-ыг 1,785,050 төгрөгөөр, дугаар байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1 м2-ыг 631,894 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ бөгөөд өнөөдрийн байдлаар ижил төстэй буюу орон сууцны зориулалттай орон сууц 1 м2 нь 2,500,000 төгрөгийн ханштай байна. Иймд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлоо дэмжиж байна. гэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч ******* гаргасан тайлбартаа: ******* үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан үнийн саналтай ойролцоо, хол зөрүүгүй байгаа. Нэхэмжлэгч нь үнэлгээний компанийн тогтоосон үнэлгээг зах зээлийн бодит ханшаас хэт доогуур гэж үзсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. гэв.
8. Шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* гаргасан тайлбартаа: ******* үнэлгээ ХХК-иас гаргасан эд хөрөнгийн үнэлгээ бодитой гарсан. Тиймээс анхан шатны шүүхийн ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймаг дахь т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ажиллагаагаар хураагдсан миний өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг ******* үнэлгээ ХХК нь нийт 1,786,461,000 төгрөгөөр үнэлсэн тайлан гаргасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ одоогийн зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан. ...Миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахгүйгээр өөр аймгийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах, өөр байршилд байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан байдлаар үнэлснийг зөвшөөрөхгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах саналтай байна. гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Төлбөр төлөгч *******, нарт 2022 оны 4 сарын 06-ны өдөр хууль сануулж, эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авч 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2023 оны 01 сарын 04-ний өдөр битүүмжилж, 2023 оны 01 сарын 11-ний дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн. 2023 оны 3 сарын 21-ний 22100208/12 дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч, 2023 оны 3 сарын 27-ны өдөр төлбөр төлөхийг мэдэгдсэн. 2023 оны 3 сарын 27-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас хөрөнгийн үнийн санал авч, үнийн санал дээр нэгдмэл байр сууринд хүрээгүй тул 2023 оны 3 сарын 28-ны өдөр ******* үнэлгээ ХХК-ийг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилж, 2023 оны 4 сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан гаргахыг шинжээчид даалгасан. Тайланг 2023 оны 3 сарын 30-ны өдөр хүлээн авч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбарлан мэтгэлцжээ.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан лэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
6. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 138/ШШ2019/00780 дугаартай , Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 201/МА2020/00003 дугаар магадлал, Улсын Дээд 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 001/ХТ2021/01223 тоот тогтоолоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******, ******* нараас нийт 765,313,917.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн ийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болох *******ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* ******* гудамж, ******* *******-ийн 6 давхарт байрлах 543 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны зоорийн давхарт байрлах 243.4 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 64.2 м2 талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,
- Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 53.5 м2 талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь албанд даалгаж лэжээ.
7. Хариуцагч Дорнод аймаг дахь газрын ахлах гүйцэтгэгчийн 2022 оны 4 сарын 05-ны өдрийн 22100208 дугаар тогтоолоор ажиллагааг үүсгэж, т дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 22100208/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 сарын 21-ний өдрийн 22100208/12 дугаар тогтоолоор хураажээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно.
8. Төлбөр төлөгч *******ээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* ******* гудамж, ******* *******-ийн 6 давхарт байрлах 543 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,629,000,000 төгрөгөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 53.5 м2 талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 107,000,000 төгрөгөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 64.2 м2 талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 128,400,000 төгрөгөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны зоорийн давхарт байрлах 243.4 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 146,040,000 төгрөгөөр тус тус үнэлсэн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэх төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22100208/14 дугаартай тогтоолоор ******* үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан ... Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэснийг зөрчөөгүй байна.
9. ******* үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 016 дугаартай үнэлгээний тайланд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* ******* гудамж, ******* *******-ийн 6 давхарт байрлах 543 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,422,557,877 төгрөгөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 53.5 м2 талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 64.2 м2 талбай бүхий 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 210,100,385 төгрөгөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны зоорийн давхарт байрлах 243.4 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 153,803,052 төгрөгөөр тус тус үнэлж зах зээлийн үнэ цэнийг нийт 1,786,461,000 төгрөгөөр тогтоожээ.
Энэхүү үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байх ба шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох; гэж заасныг зөрчөөгүй байна.
10. Иймд нэхэмжлэгчийн миний үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* ******* гудамж, ******* *******-ийн 6 давхарт байрлах 543 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг м2-ыг 2,619,812 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн үнэ ханштай огт харьцуулаагүй үнэлгээ бөгөөд Дорнодын үл хөдлөх эд хөрөнгийн зах зээл дээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил эд хөрөнгө харьцангуй өндөр үнэтэй байна, миний бие дээрх хөрөнгөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, Дорнод аймгийн иргэдэд бүрэн танигдсан, аймгийн бар, ресторан, нийтийн хоолны салбарт өөрийн гэсэн нэр хүндтэй, ашиг, орлого тогтмол, удаан хугацаанд өөрийн хүч хөрөнгөөр бий болгосон бизнесийг үнэгүйдүүлж маш багаар үнэлсэнд гомдолтой байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, дугаар байрны 01, 02 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 117.70 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэг м2-ыг 1,785,050 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээ бөгөөд өнөөдрийн байдлаар ижил төстэй буюу миний өмчлөлийн байранд орон сууц нэг м2 нь 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй байна. гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь энэхүү тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2023/00708 дугаартай ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн т нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Ц.ЭРДЭНЭЗУУ