Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                            

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.Н өөрөө өөрийгөө өмгөөлөн,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Б-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Н.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Н.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 0012 80101 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 1974 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух хаягтай, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилээр тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Э, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Н, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2 эхийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол Чингүнжавын гудамжны 58 дугаар байрны 30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч С.Б нь Н.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

Мөн Н.Э-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны орчим НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Н-д худалдсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Э нь С.Б-тэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны  сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны гадна Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би ажилгүй байсан, энэ үедээ ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Дахин ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх үүргийг ойлгож мэдлээ. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байцаалт авч байхдаа цагдаа нар ингэж мэдүүлэг өг гэж зодож дарамталсан. Тухайн үед хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулж байсан. Манай эхнэр хятад улс руу дэлгүүрийнхээ бараанд явсан, түүнээс биш мөс авчирсан зүйл байхгүй. Надаас гарсан мөсийг Мөнгөө гэж хүүхнээс авсан. Машинаас гарсан мөс нь Бямбацогт гэдэг хүнийх байсан. Манай эхнэр мөс хэрэглэсэн байсан, миний татсан мөснөөс үлдсэнийг нь хэрэглэсэн байх. Надаас гарсан зүйлийг манай эхнэр авчирсан гэж хүчээр хэлүүлсэн байсан” гэв.

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх үүргийг ойлгож мэдлээ. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед Хятад улс руу найзтайгаа хамт яваад Хөх хотод очсон. Тэндээсээ Бээжин ороод дэлгүүртээ зарах хувцас аваад буцаж ирсэн. Цагдаад баригддаг өдөр 3 дугаар эмнэлэгт эгч төрөх гээд хараад байж байхад гаднаас гэнэт 4-5 хүн орж ирээд хүчээр авч явсан.  Цагдаа нар намайг баривчилж авчираад хилээр хар тамхи оруулж ирсэн хэрэгт холбогдсон гээд байхаар нь авчирсан барааг шалгаад үз гэхэд ганцхан мөс авчирсан гээд тулгаад дарамтлаад байсан. Тэгээд надад шууд хэргийг тулгасан. Тухайн өдөр хэргээ хүлээчихвэл нөхрийг чинь хорихгүй гаргахаар байна гэж цагдаа нарын хэлсэнээр мэдүүлэг өгсөн. Дараагаар өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн. Тухайн үед шалгагдаж байхад шээснээс хар тамхи илэрсэн. Тухайн баригдсан өдрийн өглөө нь гэртээ нөхөр Батбилэгийн үлдээсэн зүйлээс хэрэглэсэн байсан нь үнэн. Энэ хэрэгт холбогдсондоо ихээр гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Ба-ийг одоогоос 2 жилийн өмнө автомат тоглоомын газар тоглож байхдаа танилцаж, мэддэг болсон. Үүнээс хойш танилын харилцаатай байдаг болсон. Би Б-ийн мөс хэрэглэдэг, зардаг гэдгийг ч мэднэ. Б намайг мэднэ. Тийм учир үе, үе надруу утасдаж “мөс” байна уу гэж асуудаг. Гэвч Батбилэг мөс өгч байсан удаа байхгүй ээ. Хамгийн сүүлд Батбилэгтэй 1 сарын өмнө 13 дугаар хороололд байдаг автомат тоглоомын газар тааралдсан. Тэгтэл Батбилэг “чи намайг цагдаа нарт барьж өгөх гэж байгаа юм уу, гадуур хүмүүс тэгж яриад байна гэж хэлсэн. Би түүнд тийм зүйл байхгүй гэж хэлээд салсан...” гэх мэдүүлэг /1хх-н 241-242-р хуудас/,

Яллагдагч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Ингээд сүүлийн үед бид 2 мөнгөний хэрэгцээ маш их гараад би Хятад руу явж мөс олж ирэхээр болсон. Гэвч бид 2-т мөс авах мөнгө байгаагүй. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сард миний дансанд 4 сая төгрөг орж ирсэн. Б олэхдээ “чиний дансанд орсон 4 сая төгрөг Бямбацогтын мөнгө, наад мөнгөөр нь чинь мөс авч ирээд Бямбацогтод өгнө, тэгээд талыг нь би өөрөө хэдэн төгрөг нэмж зараад зшиг олоод өрөө дарна” гэж хэлсэн. Бид 2 гурвын гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг, байраа алдвал хүнд байдалд орох учир нөхөр бид 2 буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч гарцаагүй байдалд ороод би Хятад руу мөсөнд явах болсон. Ингээд 2018.04.13-ны өдөр би найз Одгэрэлийн хамт онгоцоор Хөх хот руу явсан. Хөх хотод очоод мөс авах хүний утасны дугаар гээд нэг дугаар өгсөн. Би тэр дугаараар нь Хөх хотод очоод холбогдсон боловч хятад хүн байсан учир хэл ойлголцоогүй, холбоо харилцаа тогтоож чадаагүй. Яагаад Хөх хот явсан бэ гэвэл Батбилэг Хөх хотод арай хямдхан байна гэж сонссон гэсэн. Тэгээд Б-тэй вичатаар холбогдоод “уг хүнтэй холбогдож чадсангүй” гэж хэлээд Одгэрэл бид 2 вагоноор 2018.04.14-ний өдөр Бээжин явсан. Мөнгө муу байсан учир мөнгөө хэмнээд суудлын хатуу вагоноор явсан. Ингээд 2018.04.14-ний өдөр Бээжинд ирээд байж байтал Батбилэг вичатаар нэг 1 хүний утасны дугаар өгсөн юм. Би тэр дугаараар нь холбогдтол гадаад хүн байсан ба би англи хэлээр ярьж байсан. Би тэр хүнтэй англи хэлээр ойлголцоод уулзтал хар арьстан хүн байсан. Би картнаасаа 10.000 мянган юань аваад уг хүнд өгөөд 2 хэсэг уутанд хийж, скочидсон мөс авсан. Тухайн үед би грамлаж чадаагүй, жижгэвтэр уутанд хийгээд скочидсон 2 хэсэг мөс л байсан. 1 уутыг нь 5500 юань гэж байсан ба надад байгаа нь 10.000 юань гээд гуйсаар байгаад л авсан. Тэгээд Б “хуурамч мөс их байдаг шүү шалгаарай, хуурамч нь их хурц үнэртэй, хоолой ам хорсгодог шүү" гэж хэлсэн тул би Бээжингээс дэлгүүрээс шилэн гаанс аваад нийтийн 00-н өрөөнд ороод хэрэглэж үзсэн. Хэрэглэж үзтэл ямар нэгэн илүү амт мэдрэгдээгүй, хоолой ам хорсохгүй, ямар нэгэн зовиур байхгүй, нойр хүрэхгүй, их сэргэг байсан. Мөн үнэрлэтэл ямар нэгэн хурц үнэр байгаагүй. Тэгээд хуурамч биш юм шиг байна гэж бодсон. Уг мөсийг шалгаж үзэх үед манай найз Одгэрэл хамт байгаагүй, намайг шалгаж үзэж байх үед Одгэрэл Эрээн явах таксины жолоочтой уулзахаар явсан байсан. Намайг Хятад руу мөс авах гэж явсан, Бээжинд очоод мөс авсан талаар Одгэрэл юу ч мэдээгүй.  Би түүнд Хятадруу наймааны ажпаар явж байгаа, ханьтай яваад ирээч гээд гуйчихсан юм. Хар хүнтэй уулзаж мөс авах үед Одгэрэл хамт байгаагүй, дэлгүүрээр хэсч байсан. Ингээд Одгэрэл бид хоёр 2018.04.15-ны өдөр 15 цагийн үед хил гарч Замын-Үүдэд ирсэн. Хилээр гарахдаа би худалдаж авсан мөсөө хувцаснуудынхаа дунд хийгээд, хайрцаганд хийгээд скочдоод нуугаад оруулж ирсэн. Би Эрээнээс, Зам-Үүд рүү машинаар хил гарсан юм. Гаалийн байцаагч нар миний суусан машины ачаа шалгаагүй, хилээр нэвтрүүлсэн. Бээжинд байхдаа Б-тэй холбогдоод “мөнгөгүй болчихсон" гэж хэлээд Б миний дансруу 800.000 төгрөг аваад Бээжингээс Эрээн хүрэх, хил гар Улаанбаатар хүрэх гэх мэт зардалыг хийсэн. 2018.04.15-ны шөнө 01 цагийн үед хотод орж ирээд Батбилэг Одгэрэл бид хоёрыг Дүнжингаравын тэр хавиас цагаан өнгийн гэр бүлийн жийп шиг том машин тосч авсан. Гдгэрэлийн гэр нэлээн хол байдаг учир тэр өдөр манай гэрт хоносон. Ингээд гэрт оод гражруу орсон ба би хайрцагтай хувцасаа задлаад дундаас нөгөө “мөс”-өө гаргаж ирээд Б-т өгсөн. Тэгээд Одгэрэл бид 2 манай гэр рүү орсон ба Б гэртээ оролгүй, гражнаас гараад явсан. Тэгээд өнөөдөр үүрээр Б гэртээ орж ирээд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөхөөр авж гарсан. Түүнээс хойш би Б-тэй тухтай огт уулзаагүй байна, түүнийг миний ирсэн мөсийг хэнд өгсөн, хэдэн төгрөгөөр зарсан болохыг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2-р хх-н 103-106-р хуудас/,

Яллагдагч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэр Хятадруу мөс авч ирэхээр 6 сая төгрөгийг аваад явсан. 6 сая төгрөгөнд 2 бюлет буюу 20 грамм мөс авч ирээд талыг нь Бямбацогтод өгсөн юм. Учир нь миний унаж явсан Лексус ЯХ машины өөр хүний нэр дээр байдаг бөгөөд уг машиныг миний нэр рүү шилжүүлэх асуудлыг Бямбацогт шийдэж өгөх оайсан юм. Хэрэв Бямбацогт миний машины бичиг баримтыг надруу шилжүүлээд өгчих юм бол би тэр машиныг зараад байрныхаа өрийг дарах гэж байсан юм. Бямбацогтод бүх эрх мэдэл байгаа мөртлөө машины бичиг баримтыг миний нэр рүү шилжүүлээд өгчихгүй яваад байхаар нь би Бямбацогтод долгинох санаатай “мөс" авч ирэхээр болсон. Тэгээд эхнэрийгээ Хятад руу явуулаад эхнэр маань 2 бюлет мөс авч ирээд талыг нь би Бямбацогтод 2018.04.15-ны шөнө Саншайн хотхонд байхад нь өгсөн. Би Хөх хотод байдаг нэг Өвөр Монгол хүнтэй танилаараа дамжуулан холбогдсон юм. Уг хүнээр дамжуулан Хөх хотоос мөс авахаар болсон юм. Тэгээд уг хүнтэй вичатаар холбогдсон юм. Мөн Хөх хотоос мөс авах гэж байсан хятад хүний надруу вичатаар явуулсан мессэжийг хамаатны хятадад сурдаг охиноор орчуулуулсан юм. Яагаад заавал Хөх хотоос мөс авах гээд байсан бэ гэхээр Хөх хотод хямдхан байдаг юм. Хөх хотоос 1 бюлет буюу 10 грамм мөсийг 2 гаруй сая төгрөгөөр худалдан аваад Монголд ирээд дор хаяж 1 нугалж зардаг юм. /2-р хх-н 119-121/-р хуудас,

Яллагдагч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед би Б гэх ахруу өөрийнхөө 88112479 гэсэн дугаараас түүний дугаар луу залгасан. Би өөрийнхөө гарсан утсан дээр Б-ийн дугаарыг B uvliin dugui гэж хадгалсан байгаа. Би утсаар яриад 200,000 төгрөгөнд юм авья гэж хэлтэл “Олимп хотхоны ойролцоо хүрээд ир би өөдөөс чинь алхаад очьё” гэж хэлсэн. Би заасан газар нь яваад очтол өөдөөс Б ирж байсан бөгөөд миний машинд суугаад Олимп хотхоноор ороод урагшаа тултал яваад нарийн зам дээр зогссон. Би бэлнээр Б ахаас миний утасны гэрийн араас гарсан ууттай мөс гэх зүйлийг аваад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг дансаар шилжүүлсэн. Би өөрийн гар утсанд суулгасан Хаан банкны мобайлаар шилжүүлсэн бөгөөд тухайн мобайлд миний 5029502366 гэсэн данснаас Б-ийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд Б буугаад явсан бөгөөд би буцаад Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн урд талд байрлах оюутны хотхоны зогсоол руу орж зогсоод нөгөө Б-ээс авсан мөс гэх зүйлээс хэрэглэсэн. Тэндээсээ хуучин ажиллаж байсан Хөдөө аж ахуйн яам руу ажил хүлээлцэхээр очоод цагдаад баригдсан. Тухайн үед би найз Банзрагчаас зээлээр авсан 7979 улсын дугаартай машинтай явсан. Мөн миний биеэс хураагдсан соруул, хагархай тарианы усны шилийг ашиглаж буй уг мөс гэх зүйлийг хэрэглэсэн.” /2-р хх-н 140-143-р хуудас/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Н.Э тавиур дээр тавьсан эд зүйлийг заасны дагуу үзэхэд цагаан өнгийн тагтай устай сав 1 ширхэг, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирдлогдсон шилэн гаанс, үзүүр хэсэгтээ резинен гуурс хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, жижиг 2,5 см урттай тайрсан хуванцар гуурс , уг тавиурны дээд хэсэгт зиплок түгжээтэй гялгар уут нэг ширхэг, мөн 00-ийн өрөөний суултуурын дээд хэсэгт байх тавиур дээрээс бор өнгийн модон гаанс, хар өнгийн нүдний шилний хайрцагт хийсэн цагаан өнгийн 2 ширхэг, ногоон өнгийн 1 ширхэг, цайвар өнгийн 1 ширхэг нийт 4 ширхэг гуурс дотроо бохирлогдсон” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 12-19х/,

61-97 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “голын хайрцагны тавиур дээр дотроо хар өнгийн гуурс болон тарианы шилийг нийлүүлэн скочидсон хэрэглүүр бүхий парламент тамхины хайрцаг... цэнхэр өнгийн гуурс шургуулсан “shoe deo special’ гэсэн бичигтэй хар өнгийн “бонго” мэт зүйл, ногоон өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гуурсанд хийсэн “мөс” мэт зүйл 0,5 грамм байв” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 20-25/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “МУ-ын 500-тын дэвсгэрт 1 ширхэг хуйлсан байдалтай байсныг задалж үзэхэд грамм тодорхойгүй талтслаг цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис...С.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тандалтаар тогтоосон /1хх-55-56 дугаар хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “Н.Энхтуяа нь метамфетамины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдгаар зааж байгааг тусгав” /1хх-н 58-61/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Н-ийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утта/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан... 0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины ашууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-н 67-68, 80 хуудас/,

Хилийн лавлагааны цахим бүртгэлээс хуулбарлан авсан тэмдэглэл, гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 83-86 хуудас/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Э-ийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Н-оос 100 000 төгрөгний орлого орсон, 2018. 04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Н-ийн 5029502366 дугаартай данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-113-115, 159,165 хуудас/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Б-ийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад Н.Н-ийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-н 169-170-р хуудас/,

Дорноговь аймгийн замын-үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дүрслэл гарч ирэв. Бичлэгний зүүн гар талын дээд буланд 2018-4-15 16:26:24 секунд гэсэн бичиглэл байна. Билэгийг уншуулахад 16:30:28-д Н.Энхтуяагийн хил нэвтрэх паспорт шалгуулж штамб даруулах зурвас даар зогсож байна” бичлэг /1хх-н 209-210-р хуудас/,

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 211-219-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн хамт /1хх-н 220-221-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4303 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл / гялгар уутын хамт 0,5831 грамм/, “7” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, “8” гэж дугаарласан цагаан өнгийн гуурс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, “7” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил, “8” дугаарласан цагаан өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

3. Метамфетаны нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /2-р хх-н 25-26-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4302 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан 7,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл,“11” гэж дугаарласан 6 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйлг“12” гэж дугаарласан 10 см-ийн урттай цайвар өнгийн гуурс мэт зүйл,“13” гэж дугаарласан 8 см- ийн урттай ногоон өнгийн гуурс мэт зүйл,“14” гэж дугаарласан бор өнгийн модон гаанс мэт зүйл,“15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо шингэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйл,“16” гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл,“17” гэж ,-эарласан шилэн гаанс мэт зүйл,“18” гэж дугаарласан гялгар уут, “19” гэж дугаарласан 2.5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “11” гэж дугаарласан 6 см-ийн урттай цагаан өнгийн гуурс шиг зүйл, “15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо шингэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйлийн гуурс, “18” гэж дугаарласан гялгар уутанд мансууруулах гэн сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн ,“15” гэж дугаарласан хуванцар гуурс шургуулсан, дотроо .нгэн зүйлийн агууламжтай бонго мэт зүйлийн гуурс, “18” гэж дугаарласан гялгар уутанд юууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, “10” гэж дугаарласан 7,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйл,“12” гэж дугаарласан 10 см-ийн урттай цайвар өнгийн гуурс мэт зүйл,“13” гэж дугаарласан 8 см-ийн урттай ногоон өнгийн гуурс мэт зүйл гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл,“17” гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, “9” гэж дугаарласан 2,5 см-ийн урттай цагаан өнгийн гуурс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

4. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн “14” гэж дугаарласан бор өнгийн модон гаанс мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4305 дугаартай дүгнэлт: /2-р хх-н 35-38-р хуудас/,

1. Шинжилгээнд ирүүлсэн “Самданням Бямбацогт УВ87032810, 2018 оны 04 дүгээр зарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс, “Н.Э , 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 90 мл, “Мөнхжаргал Азбаяр УХ 91062719, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 70 мл, “Н.Н , 2018 оны 04 дүгээр сарын 16-ны гэж хаягласан хуванцар савтай шээс- 50 мл

2. Мөнгөнцэцэг Ганболд ЕЙ 91042918, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс- 50 мл, “С.Б ЦВ 74120613, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс- 90 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Э ХВ860Ю909, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Мөнхжаргал Азбаяр УХ 91062719, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээс,  “Н.Н 2018.04.16” гэж хаягласан, хуванцар савтай шээс, “Мөнгөнцэцэг Ганболд ЕЙ 91042918, 2018.04.16” гэж хаягласан, хуванцар савтай шээс, “С.Б ЦВ 74120613, 2018.04.16” гэж хаягласан хуванцар савтай шээснүүдэд метамфетамин /МАМР/ илэрсэн.

4. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 4304 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “БЗД-ийн 26-р хороо зипзЫпе С-201 “гэж хаягласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “БЗД-ийн 26-р хороо зипзМпе С-201 “гэж хаягласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин илэрсэн.

2. Метамфетаны нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /2-р хх-н 43-44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 4304 дугаартай дүгнэлт: /2-р хх-н 46-47/

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэн өнгийн гуурс мэт зүйл хийсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйл хийсэн. Талстлаг цагаан өнгийн бодис /0,5 грамм/, “2” гэж дугаарласан шилэн гаанс бүхий хар гуурс, ”3" гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурстай зИое йео эреаа! гэсэн элтэй бонго мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан шилэн гаанс бүхий хар өнгийн гуур ”3" дугаарласан цэнхэр өнгийн гуурстай shoe deo special гэсэн бичиглэлтэй бонго мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн гуурс мэт зүйлд хийсэн талслаг цагаан өнгийн бодис мэт зүйлд метамфетамин илэрсэн.

5. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4304 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай МУ-ын 500 төгрөгийн дэвсгэрт, “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл /0,4172/ нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай МУ-ын төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлд -тамфетамин илэрсэн.

4. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /2-р хх-н 49-50-р хуудас/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Нууц ажиллагааны магадлагаа дөрвөн хуудас материал, 1,73 MB хэмжээтэй бичлэг бүхий сиди 1 ширхэг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судласан болно.

Прокуророос шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Иймд шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь Н.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь,

Хилийн лавлагааны цахим бүртгэлээс хуулбарлан авсан тэмдэглэл, гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 83-86 хуудас/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Батбилэгийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад Н.Нямдоржийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-н 169-170-р хуудас/,

Дорноговь аймгийн замын-үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын дүрслэл гарч ирэв. Бичлэгний зүүн гар талын дээд буланд 2018-4-15 16:26:24 секунд гэсэн бичиглэл байна. Билэгийг уншуулахад 16:30:28-д Н.Энхтуяагийн хил нэвтрэх паспорт шалгуулж штамб даруулах зурвас даар зогсож байна” бичлэг /1хх-н 209-210-р хуудас/,

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 211-219-р хуудас/ зэрэг баримтуудаар,

 

Мөн Н.Энхтуяатай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны орчим НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Нямдоржид худалдсан болох нь,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Н.Энхтуяа тавиур дээр тавьсан эд зүйлийг заасны дагуу үзэхэд цагаан өнгийн тагтай устай сав 1 ширхэг, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирдлогдсон шилэн гаанс, үзүүр хэсэгтээ резинен гуурс хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, жижиг 2,5 см урттай тайрсан хуванцар гуурс , уг тавиурны дээд хэсэгт зиплок түгжээтэй гялгар уут нэг ширхэг, мөн 00-ийн өрөөний суултуурын дээд хэсэгт байх тавиур дээрээс бор өнгийн модон гаанс, хар өнгийн нүдний шилний хайрцагт хийсэн цагаан өнгийн 2 ширхэг, ногоон өнгийн 1 ширхэг, цайвар өнгийн 1 ширхэг нийт 4 ширхэг гуурс дотроо бохирлогдсон” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 12-19х/,

61-97 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “голын хайрцагны тавиур дээр дотроо хар өнгийн гуурс болон тарианы шилийг нийлүүлэн скочидсон хэрэглүүр бүхий парламент тамхины хайрцаг... цэнхэр өнгийн гуурс шургуулсан “shoe deo special’ гэсэн бичигтэй хар өнгийн “бонго” мэт зүйл, ногоон өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гуурсанд хийсэн “мөс” мэт зүйл 0,5 грамм байв” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 20-25/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “МУ-ын 500-тын дэвсгэрт 1 ширхэг хуйлсан байдалтай байсныг задалж үзэхэд грамм тодорхойгүй талтслаг цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис...С.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тандалтаар тогтоосон /1хх-55-56 дугаар хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н.Энхтуяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “Н.Э нь метамфетамины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдгаар зааж байгааг тусгав” /1хх-н 58-61/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Н-ийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утта/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан... 0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины ашууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-н 67-68, 80 хуудас/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Энхтуяагийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Н-оос 100 000 төгрөгний орлого орсон, 2018. 04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Н-ийн 5029502366 дугаартай данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-113-115, 159,165 хуудас/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Б-ийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад Н.Н-ийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-н 169-170-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Э нь С.Б-тэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны  сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан болох нь

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “Н.Э тавиур дээр тавьсан эд зүйлийг заасны дагуу үзэхэд цагаан өнгийн тагтай устай сав 1 ширхэг, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирдлогдсон шилэн гаанс, үзүүр хэсэгтээ резинен гуурс хийсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, жижиг 2,5 см урттай тайрсан хуванцар гуурс , уг тавиурны дээд хэсэгт зиплок түгжээтэй гялгар уут нэг ширхэг, мөн 00-ийн өрөөний суултуурын дээд хэсэгт байх тавиур дээрээс бор өнгийн модон гаанс, хар өнгийн нүдний шилний хайрцагт хийсэн цагаан өнгийн 2 ширхэг, ногоон өнгийн 1 ширхэг, цайвар өнгийн 1 ширхэг нийт 4 ширхэг гуурс дотроо бохирлогдсон” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 12-19х/,

61-97 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “голын хайрцагны тавиур дээр дотроо хар өнгийн гуурс болон тарианы шилийг нийлүүлэн скочидсон хэрэглүүр бүхий парламент тамхины хайрцаг... цэнхэр өнгийн гуурс шургуулсан “shoe deo special’ гэсэн бичигтэй хар өнгийн “бонго” мэт зүйл, ногоон өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гуурсанд хийсэн “мөс” мэт зүйл 0,5 грамм байв” гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 20-25/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “МУ-ын 500-тын дэвсгэрт 1 ширхэг хуйлсан байдалтай байсныг задалж үзэхэд грамм тодорхойгүй талтслаг цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис...С.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар тандалтаар тогтоосон /1хх-55-56 дугаар хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл хийж тест ашигласан тэмдэглэл “Н.Энхтуяа нь метамфетамины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдгаар зааж байгааг тусгав” /1хх-н 58-61/ гэсэн баримтуудаар,

Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 04 дүээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны гадна Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.4 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “Н.Ня-ийн ...өмдний баруун халааснаас 2 талыг нь хайлуулж наасан ногоон өнгийн хятад үсэглэл бүхий утта/ цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг №6 гэж дугаарлан хураан авсан... 0,3 грамм болж байна. 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудаас амфетамин, метамфетамины ашууламжтай бодис хэрэглэсэн болохыг илэрхийлсэнийг тэмдэглэлд тусгав” дүрс бичлэг /1хх-н 67-68, 80 хуудас/,

Арилжааны банкнуудаас ирүүлсэн гүйлгээний хуулбарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “2018.04.15-ны өдөр Н.Энхтуяагийн Хаан банкны 5114117641 тоот дансанд Н.Н-оос 100 000 төгрөгний орлого орсон, 2018. 04.16-нд У.Одгэрэлийн 5016151004 тоот дансанд Н.Н-ийн 5029502366 дугаартай данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх-113-115, 159,165 хуудас/,

Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “С.Б-ийн эзэмшдэг 88108113 дугаарын гар утасны дуудлагын түүхэнд үзлэгийг явуулахад Н.Н-ийн ашигладаг 88112479 дугаараас байнга холбогддог нь тогтоогдож байна” /1хх-н 169-170-р хуудас/, шүүгдэгч Э.Н-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч, яллагдагчийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч ХС.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийг Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ц.Э нь Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.Н нь Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б, Н.Э, Э.Н нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.Э, Э.Н нар нь санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч С.Б, Н.Э, Э.Н нар нь дээрх гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх гарсан зардал үгүй болно.

Шүүх шүүгдэгч С.Б, Н.Э нарын насанд хүрээгүй Б.Үен Б.Уян, Б.Урин нарын асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч С.Б, Н.Э, Э.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №15 гэж дугаарласан цагаан өнгийн таганд гуурс шургуулсан дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав /бортого мэт зүйл/,

№16 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№17 гэж дугаарласан дотор нэг үзүүрт нь хуванцар гуурс мэт зүйл шургуулсан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№19 гэж дугаарласан 2.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№18 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут,

№14 гэж дугаарласан бор өнгийн модон гаанс,

№10, №11 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс,

№13 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар гуурс,

№12 гэж дугаарласан цайвар өнгийн хуванцар гуурс,

61-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйл,

Parlament гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг,

№2 гэж дугаарласан хар өнгийн хуванцар гуурс шургуулсан шилэн гаанс мэт зүйл,

№3 гэж дугаарласан дээр орой хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулсан Shoe deo special гэсэн бичиглэл бүхий хуванцар сав,

№1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар гуурсанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 грамм

С.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйл:

№4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс тэм зүйл 0.3 грамм,

Н.Н-йн биед үзлэг хийн хураан авсан эд зүйл:

№7 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил,

№8 гэж дугаарласан 10 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№6 гэж дугаарласан 2.5х2.5 см-н хэмжээтэй 3 талыг хайлуулж наасан уутанд савлас, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.4 грамм зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах,

№5 гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг устгахыг Монгол банкинд даалгах,

Н.Э-ийн Е1278339 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгох,

нууц ажиллагааны магадлагаа 5 хуудастай, СД-2 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэг тус тус хавсаргахаар шийдвэрлэсэн  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Прокуророос С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Э-д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Э-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.Б-ийн бүгд биечлэн эдлэх ялыг нийт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Н.Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Н.Э-ийн бүгд биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Б, Н.Э, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийн урьд цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №15 гэж дугаарласан цагаан өнгийн таганд гуурс шургуулсан дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав /бортого мэт зүйл/,

№16 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№17 гэж дугаарласан дотор нэг үзүүрт нь хуванцар гуурс мэт зүйл шургуулсан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс,

№19 гэж дугаарласан 2.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№18 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут,

№14 гэж дугаарласан бор өнгийн модон гаанс,

№10, №11 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс,

№13 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар гуурс,

№12 гэж дугаарласан цайвар өнгийн хуванцар гуурс,

61-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйл,

Parlament гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг,

№2 гэж дугаарласан хар өнгийн хуванцар гуурс шургуулсан шилэн гаанс мэт зүйл,

№3 гэж дугаарласан дээр орой хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулсан Shoe deo special гэсэн бичиглэл бүхий хуванцар сав,

№1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар гуурсанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 грамм

С.Б-ийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйл:

№4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс тэм зүйл 0.3 грамм,

Н.Н-ийн биед үзлэг хийн хураан авсан эд зүйл:

№7 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил,

№8 гэж дугаарласан 10 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс,

№6 гэж дугаарласан 2.5х2.5 см-н хэмжээтэй 3 талыг хайлуулж наасан уутанд савлас, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.4 грамм зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах,

№5 гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг устгахыг Монгол банкинд даалгах,

Н.Э-ийн Е1278339 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгох,

нууц ажиллагааны магадлагаа 5 хуудастай, СД-2 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэг тус тус хавсаргахаар шийдвэрлэсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар С.Б, Н.Э нарын насанд хүрээгүй гурван хүүхэд болох Б.Үен Б.Уян, Б.Урин нарын асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай. 

8. Н.Э, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Б, Н.Э, Н.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  1.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б, Н.Энхтуяа, Н.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ШИНЭБАЯР