Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Л.Ариунцэцэг |
Хэргийн индекс | 132/2022/00297/И |
Дугаар | 214/МА2023/00021 |
Огноо | 2023-06-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 214/МА2023/00021
Ж.Г*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.Г*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ш*******” ХХК, Л.Н*******, Л.Н******* нарт холбогдох,
“Ш*******” ХХК-ийн нэр дээрх Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ............ тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв газрыг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, Газар халдах, халдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тул хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа /цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Г*******ийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Ш*******” ХХК-ийн захирал агсан П.Ц******* нь 2015 оноос эхлэн өөрийн компани дахь “тариалангийн зориулалттай газар”-ыг зарах саналыг надад аа дараа тавьж байсан. Учир нь “Ш*******” ХХК нь банкинд их зээлтэй тул зээл нэмж авах боломжгүй болсон учир компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд газар зарах шаардлагатай байна гэж 2 аа санал тавьж байсан. Тухайн үед тэр санал тавьсан газрыг халдан авах гэхэд “Ш*******” ХХК нь банкинд зээлтэй, газар нь барьцаанд байсан учир гэрчилгээг надад шилжүүлэх боломжгүй байна гэж бодоод татгалзаж байсан.
Харин 2019 оны эхээр “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц******* /агсан/ нь Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ........... тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбай бүхий газрын 1м.кв талбайг 600 000 төгрөгөөр тооцож, нийт 43 000 000 төгрөгөөр халдан авахыг надад санал болгосон.
Тухайн үед компани нь банкинд өртэй боловч 2019 оны намар тариа, баагаа хураан авч мөнгийг нь банкинд төлж битүүмжлэлээс чөлөөлж, хүмүүсийн газрын гэрчилгээг хүлээлгэж өгнө, банкны зээлээ дарах боломжтой гэж хэлж байсан. Тиймээс би “Ш*******” ХХК-ийн санхүүгийн асуал дээрдсэн мөн тэр жил тус компани нь 1 000 гаруй га газарт тариалан эрхлэх төлөвлөлттэй, цаг агаарын нөхцөл байдал сайтай жил байсан тул 2019 оны тариалан хураалтын үед газрын эрхийг надад шилжүүлэх боломжтой гэж бодож түүний саналыг хүлээн авсан. Бид 2 газрын төлбөрийг урьдчилан төлж, харин П.Ц******* надад компаний ургац хурааж дууссаны дараа газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд би “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц******* /агсан/-тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “газар халдах, халдан авах”-аар эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тухайн үед “Ш*******” ХХК-ийн захирал П.Ц******* агсан нь манай компани банкны зээлийн хугацаа хэтрэлттэй байгаа учир компанийн дансаар мөнгө шилжүүлж болохгүй байна” гээд өөрийн эхнэр Л.Н*******ийн төрсөн дүү Л.Н*******ийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан.
Миний бие тухайн үед танай компанийн дансанд мөнгө шилжүүлнэ гэсэн боловч П.Ц******* нь “компанийн дансаар болохгүй, эхнэрийн дүүгийн дансыг би компанийн үйл ажиллагаанд ашигладаг юм ямар ч асуалгүй, компанийн дансаар мөнгө орвол банк татчихаад байгаа юм” гэж хэлсэн. Ингээд 2019 оны намар газрын гэрчилгээг чөлөөлж өгнө гэж хэлсэн тул газрын төлбөрийг Л.Н*******ийн Хаан банкны.............. дугаарын данс руу дараах байдлаар шилжүүлсэн.
-2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг
-2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 19 500 000 төгрөг
-2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөг
-2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг
-2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 300 000 төгрөг
-2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 750 000 төгрөг
-2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 6 450 000 төгрөг
-2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 6 000 000 төгрөг
-2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг нийт 43 000 000 төгрөг төлсөн.
Гэтэл 2019 оны 12 сард П.Ц******* нь өвчний улмаас гэнэт нас барсан байсан. П.Ц******* захиралтай гэрээ байгуулаад мөнгөө өгсөн учир 2020 оны хавар халдаж авсан газар дээрээ улаан буай тариалж хураан авсан. Тухайн үед маргаан гаргаагүй бөгөөд би газрынхаа мөнгийг түүний амьд сэрүүнд өгсөн учир газрыг надад шилжүүлэхгүй гэж огт бодоогүй, банкны хязгаарлалт нь дуусахаар газрын гэрчилгээг өгнө гэж ойлгож байсан. Надаас гадна “Ш*******” ХХК-аас газрын эрхээ шилжүүлж авах хүн олон байсан боловч амьд байхад нь газрын эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй юм. 2020 оны зун “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Э******* гэдэг хүн томилогдсон гэсэн сургаар П.Э*******тай уулзаж талийгаач П.Ц*******аас Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ........ тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбай бүхий газрыг 1 м.кв талбайг 600 000 төгрөгөөр халдаж авсан, гэрчилгээг нь шилжүүлээгүй байгаа тул газрын эрхийг миний нэр рүү шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэтэл П.Э******* нь тухайн үед “газар халдаж авсан нотлох баримт болон тайлбараа бичээд өргөдөл бичээд өгчих, бид салж байгаад хариуг нь өгье” гэж хэлсэн.
Гэтэл 2021 оны хавар “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Э******* нь газрыг чөлөөл, хууль бусаар газрыг авсан тул манай компани газраа таньд өгөхгүй ба төлбөрийг манай компани аваагүй хувь хүний дансанд орсон байгаа тул та Ц*******ын өв залгамжлагчтай ярилцах хэрэгтэй гэж татгалзах болсон.
Ингээд “Ш*******” ХХК-аас 2021.02.15-ны өдрийн 02/03 дугаар “мэдээлэл хүргүүлэх тухай”, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 03/07 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр газар чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Миний бие “Ш*******” ХХК-тай хууль ёсны дагуу хэлцэл хийсэн. Тохирсон ёсоор газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан, харин “Ш*******” ХХК-ний зүгээс өмнөх захирал нас барснаар далимдуулан газрын эрхийг надад шилжүүлж өгөхгүй байна.
П.Э******* нь тухайн газрын маргааныг шийдвэрлэж дуустал энэ газарт түрээсийн гэрээ байгуулах хэрэгтэй, үгүй бол газраа чөлөөл, газрын мөнгийг компани ашиглаагүй, мэдэхгүй учир түрээс төл гэж байсан ба эхний ээлжинд тухайн газарт дүр үзүүлэн түрээсийн гэрээ байгуулъя, тэгэхгүй бол бусдад зарлаа өөр хүнд ашиглууллаа гэж тулгасан. Тэшиг суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ш*******” ХХК нь цар хүрээ томтой, тариалангийн газар ихтэй тул тэр компаниас олон тариаланч газар халдан авч тариа тарьсан. Тэшиг сумын тариаланчид П.Ц******* захирлыг нас барснаас хойш П.Э******* захиралтай олон аа уулзалт зохион байгуулсан боловч бидэнд газрын эрхийг шилжүүлэхгүй, харин ч тухайн газрынхаа түрээсийн төлбөрийг төл гэж хууль бус шаардлага тавьдаг.
...“Ш*******” ХХК нь надтай харилцан тохиролцож хэлцэл хийсэн, хэлцлийн үр дүнд би төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч “Ш*******” ХХК нь надад хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хүчин төгөлдөр хэлцлээс татгалзаж үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн байдлаар хандаж байна. Хэдийгээр миний харилцан тохиролцсон хүн нас барсан боловч би тухайн компаний нэр дээрх газрын эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон тул тус компаниас газрын эрхийг шаардаж байгаа билээ. Иймд миний хууль ёсны, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр эзэмших ёстой “Ш*******” ХХК-ийн нэр дээр байгаа Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ................... нэгж талбар бүхий 74.1483 м.кв газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалттай газрын эрхийг миний нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж байна” гэжээ.
2. Хариуцагч “Ш*******” ХХК-ний гүйцэтгэх захирал П.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Компаний захирлаар ажиллаж байсан П.Ц******* агсан нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлэн, хууль тогтоомжийг зөрчиж компанийн эзэмшлийн төрийн өмчийн газрыг Ж.Г*******эд үнэлэн халдах гэрээ хийсэн нь хууль бус бөгөөд энэ талаар энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан. Газрын үнэ гэх ямар ч мөнгө “Ш*******” ХХК-ийн дансанд ороогүй бөгөөд мөнгө хүлээн авах талаар Л.Н*******т эрх олгосон, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. Ж.Г******* нь газар халдсан нь хууль бус болсныг ойлгож компанитай 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр халдан авсан гэх манай компанийн эзэмшлийн 74.1483 м.кв газрыг 42 сарын хугацаатай түрээслэх гэрээг байгуулсан. Тэрээр энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул уг гэрээ гэрээний 7.1 дэх заалтаар түрээслүүлэгч талаас гэрээ цуцлагдсан.
Иргэн Ж.Г*******эд “Ш*******” ХХК-ийн эзэмшлийн ........... (............. байсан) тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв газраас ямар нэгэн үүрэг шаардах эрх хэмжээ байхгүй болно. Иймд Ж.Г*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
3.Хариуцагч Л.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л*******гийн Н******* миний бие иргэн Ж.Г*******ийн “Ш*******” ХХК-д холбогдох “Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ......... тоот нэгж талбарын 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээрт: Нэхэмжлэлд дурдагдсан газрыг хувь иргэн миний бие эзэмшдэггүй учраас “Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ........... тоот нэгж талбарын 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэх” эрх хэмжээ надад байхгүй билээ.
Хоёрдугаарт: Миний бие “Ш*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, талийгаач нөхөр П.Ц******* болон иргэн Ж.Г******* хоёрын дунд ямар асуал өрнөснийг мэдэхгүй, газар халдах халдан авах тухай гэрээ байгуулсан тухайгаа ч надад ярьж байгаагүй бөгөөд шүүхийн материалтай танилцах явцад гэрээг анх олж мэдлээ. Тэгээд ч иргэн Ж.Г******* надтай газар халдах, эзэмших эрх шилжүүлэх талаар огт ярилцаж байгаагүй болно. Миний нөхөр компанийн үйл ажиллагаагаа өөрөө ирддаг, намайг оролцуулдаггүй байсан.
Харин нэхэмжлэлд дурдагдсан манай компанийн эзэмшлийн газарт иргэн Ж.Г******* буай тариалсан, 2021 онд одоогийн гүйцэтгэх захирал П.Э*******тай түрээсийн гэрээ байгуулсан гэж сонссон, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа тул үүнээс өөр зүйлийг би мэдэхгүй байна.
Гуравдугаарт: Миний нөхөр П.Ц******* нь 2019.12.21-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд “Ш*******” ХХК-ийн хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байсныг миний бие Л.Н*******, охин Ц.Э******* нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн боловч уг асуал Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ асуал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, “Ш*******” ХХК-ийн өөрийн нөхөрт ногдох хувьцааг ч албан ёсоор өвлөн аваагүй.
Дөрөвдүгээрт: “Ш*******” ХХК нь шүүхийн хоригтой, компанийн албан ёсны данс хаагдсан байсантай холбогдуулан миний дүү Л.Н*******ийн ХААН банкин дахь ............ дансыг манай нөхөр ашигладаг байсан бөгөөд уг дансаар 2019.06.04-нд 1 500 000 төгрөг, 2019.06.07-нд 19 500 000 төгрөг, 2019.07.19-нд 1 500 000 төгрөг, 2019.07.31-нд 5 000 000 төгрөг, 2019.08.01-нд 1 300 000 төгрөг, 2019.08.03-нд 750 000 төгрөг, 2019.08.14-нд 6 450 000 төгрөг, 2019.09.09-нд 6 000 000 төгрөг, 2019.09.21-нд 1 000 000 төгрөг, нийт 43 000 000 төгрөг орж ирсэн байсныг тухайн үед “Ш*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан миний нөхөр П.Ц******* хэрхэн зарцуулсан талаарх баримтыг банкны шилжүүлгийн мэдээллээр гарган энэхүү тайлбарт хавсралтаар нотлох баримт болгон гаргаж шүүхэд хүргүүллээ.
Тавдугаарт: Миний бие Л.Н*******, миний дүү Л.Н******* бид уг мөнгийг хувьдаа ашиглаагүй бөгөөд нөхрийн хийсэн гүйлгээ, шилжүүлгээс харахад компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан нь тодорхой байна. Л*******гийн Н******* би нь хэдийгээр “Ш*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ч гэсэн “Ш*******” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, гардан ирддаггүй, Ж.Г*******ийн нэхэмжлэлд дурдагдсан газрыг хэн нэгэн этгээдэд шилжүүлэх эрх хэмжээ байхгүй, мөн дурдагдсан мөнгийг хувьдаа ашиглаагүй тул намайг хариуцагчаар тодорхойлсон энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, дүүгийн нэр дээрх банкны дансанд шилжүүлсэн 43 000 000 төгрөг нь “Ш*******” компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь баримтаар тогтоогдож байгаа, миний бие хуулийн этгээдийн өмнөөс хариуцагч болох үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Л.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л*******гийн Н******* миний бие иргэн Ж.Г*******ийн “Ш*******” ХХК-д холбогдох “Тэшиг сумын Харгал багийн нарийн хөндийд байрлах ........... тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээрт: Нэхэмжлэлд дурдагдсан газар нь иргэн миний эзэмшилд байдаггүй, миний бие Булган аймгийн Тэшиг суманд тариалангийн зориулалтаар ямар ч газар эзэмшдэггүй болно.
Хоёрдугаарт: “Ш*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, хүргэн ах талийгаач П.Ц******* (төрсөн эгч Л.Н*******ийн нөхөр) нь компани шүүхийн хоригтой, компанийн албан ёсны данс ашиглах боломжгүй байна гэсэн шалтгаанаар Хаан банкны миний нэр дээрх дансыг ашиглаж байсан юм. Өөрөөр хэлбэл, хүргэн ахын хүсэлтээр өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулж байсан ч “Ш*******” ХХК-тай ямар ч холбоогүй билээ.
Гуравдугаарт: Миний бие тухайн үед орж ирсэн мөнгө, түүний зарцуулалтыг банкны шилжүүлгийн мэдээллээр гаргаж өгсөн бөгөөд эгч Л.Н******* нь Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.06.30-ны өдөр гаргаж өгсөн баримтдаа бүгдийг хавсарган хүргүүлсэн болно. Л*******гийн Н******* би “Ш*******” ХХК-д огт хамааралгүй, иргэн Ж.Г*******ийн нэхэмжлэлд дурдагдсан газрыг иргэн миний бие эзэмшдэггүй, мөн дурдагдсан мөнгийг хувьдаа ашиглаагүй тул намайг хариуцагчаар тодорхойлсон энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие өөрт хамааралгүй хуулийн этгээдийн өмнөөс хариуцагч болох үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч “Ш*******” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: “Ж*******ийн Г******* нь тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр манай “Ш*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Газар халдах, халдан авах гэрээ”-ээс үүрэг шаардсан байна. “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Ц******* 2019 оны 12 дугаар сард нас барсны дараа энэ гэрээ нь компаний бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдсэн ба гэрээ нь хууль бус болох нь илэрхий байсан тул гүйцэтгэх захирлаар томилогдсон П.Э******* миний бие эрх үүргийн дагуу Ж.Г*******эд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Нарийн хөндийн 74.148 м.кв газрыг ашиглуулах боломжгүй тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг хүлээн аваад Ж.Г******* учрыг ойлгож манайтай тохиролцон 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2012/13 тоот газрын "Түрээсийн гэрээ" байгуулсан. Ж.Г******* нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 02 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, хэрэв үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 7.1-д зааснаар гэрээг нэг талаас цуцлахыг мэдэгдсэн. Ж.Г******* түрээсийн төлбөр төлөөгүй тул 2021/13 тоот гэрээ цуцлагдсан. Мөнгө хүлээн авсан гэх иргэн Л.Н******* манай компанид газрын үнэ ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй, “Ш*******” ХХК нь Ж.Г*******, Л.Н******* нартай төлбөрийн эрх үүрэг шилжүүлсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Компанийн захирлаар ажиллаж байсан П.Ц*******ад төрөөс зөвхөн гэрээ, гэрчилгээгээр тодорхой зориулалтаар эзэмшиж байгаа газрыг бусдад халдах эрхийг “Ш*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон нутаг дэвсгэрийн Засаг дарга, газрын асуал эрхэлсэн төрийн байгууллагаас олгосон явдал байхгүй.
Иймд “Ш*******” ХХК болон иргэн Ж.Г******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Газар халдах, халдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүй болгоно уу. Ж.Г******* нь мөнгөө “Ш*******” ХХК-ийн ямар нэгэн итгэмжлэлгүй этгээд Л.Н*******т шилжүүлэн өгсөн гэх тул түүнээс нэхэмжлэн авах эрх нь нээлттэй” гэжээ.
6. Нэхэмжлэгч Ж.Г******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Талийгаач Ц******* нь “Ш*******” ХХК-ийн нэрийн өмнөөс надтай газар халдах гэрээ байгуулах бүрэн эрхтэй хүн байсан түүнийхээ дагуу ч бид 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Би гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 43 000 000 төгрөгийг П.Ц*******ад шилжүүлсэн. Харин П.Ц******* нь надад газрын эрхийг шилжүүлэхдээ тухайн газрын гэрчилгээ барьцаанаас суллагдсаны дараа шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч талийгаач П.Ц******* нь тухайн газрын барьцаалбар суллагдаж гарахаас өмнө нас барчихсан. Хэрвээ нас бараагүй байсан бол бидний харилцаа хууль ёсны дагуу хэвийн явагдаж байгаа.
Харин “Ш*******” ХХК-ийн захирал нас барсан хүн үг хэлэх биш гэсэн байдлаар хандаж байгаад харамсалтай байна. Би “Ш*******” ХХК-ийн захирал талийгаач П.Ц*******тай хийсэн гэрээ Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээс гадна халдааны зүйлийг тодорхой хугацааны дараа шилжүүлэхээр тохиролцсон болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна.
Хариуцагч тал тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний Шинэ амжилт ХХК-д төлсөн 43 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсанаас гадна тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл надад 43 000 000 төгрөгийг буцаан өгөх ёстой юм гэв.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш*******” ХХК-д ________ /одоогийн .........../ нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Г*******ийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгаж, хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Газар халдах, халдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “Ш*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Ш*******” ХХК-аас 372 950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 10 650 /арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
8. Хариуцагч “Ш*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр үйл явдалд хөтлөгдөж хувийн шинжтэй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Нэг. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч, хууль хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэх учиртай. Анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Үүнд:
1.1 Маргалдагч талуын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын Нарийны хөндийд байршилтай “Ш*******” ХХК-д газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар, кадастрын зураглал бүхий 74.1483 м.кв талбайтай газрыг 43 000 000 төгрөгөөр үнэлэн халдах халдан авах гэрээ хийгджээ. Энэ гэрээг “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан П.Ц*******, иргэн Ж.Г******* нар байгуулж уг газар дээр Ж.Г******* 2019, 2020 онд тариалалт хийж үр шимийг нь авсан байна.
1.2 Хуулийн этгээд “Ш*******” ХХК-д үндсэн үйл ажиллагаанд нь зориулж тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг халдсан нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж энэ байдлыг тайлбарлан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал П.Э******* нь Ж.Г*******тэй 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2021/13 тоот “Түрээсийн гэрээ” байгуулж Ж.Г******* нь 2021 онд тухайн газарт тариалалт хийж үр шимийг нь авсан байна. Түрээслэгч гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй, энэ талаар гаргасан шаардлагыг биелүүлээгүй учир гэрээний 7.1-д зааснаар түрээслэгчид мэдэгдэл хүргүүлж түрээсийн гэрээг дангаар цуцалсан байна.
1.3 Ж.Г******* нь захирал П.Ц*******тай тохиролцсоноор газрын үнэ гэх 43 000 000 төгрөгийг түүний эхнэр Л.Н*******ийн дүү Л.Н*******ийн Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаангүй байна.
1.4 “Ш*******” ХХК болон иргэн Ж.Г******* нарын хооронд төрийн өмчийн газрыг халдах халдан авах гэрээний харилцаа, мөн дээрх газрыг түрээслэх гэрээний харилцаа үүссэн байна. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байж иргэний эрх зүйн хууль ёсны хүчинтэй харилцааг үүсгэх учиртай. Шүүх үүнийг шалгах ёстой ба үүний тулд дээр нэрлэсэн гэрээнүүдийн хүчинтэй, хуульд нийцсэн эсэх шинж болон агуулга /эрх, үүрэг, үр дагавар/-д дүгнэлт өгөх замаар маргааныг шийдвэрлэх ёстой.
1.5 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ш*******” ХХК-г төлөөлж П.Ц*******, иргэн Ж.Г*******тэй байгуулсан гэрээг авч үзье.
А. Гэрээний хуулийн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалт, Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 38.1 гэж тодорхойлжээ.
-Иргэний хуулийн 243 дугаар зүйл нь халдах халдан авах замаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх нийтлэг зохицуулалт ба энэ тохиолдолд “Ш*******” ХХК газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газраа халдах эрхтэй байж гэрээ хүчинтэй байна. Гэтэл ийм эрх хуулиар олгогдоогүй байна.
Б. Нөгөө нэг хуулийн үндэслэл болох Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 38.1 гэж тодорхойлсныг шалгаж үзье.
2002 оны Газрын тухай /одоо мөрдөж байгаа/ хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж, хуулийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талу гаргахдаа бүрдүүлэх бичиг баримтыг, 38.3-т хүсэлтийг хүлээн авсан Засаг даргын явуулах үйл ажиллагааг тогтоосон байна. Мөн хуулийн 27-35 дугаар зүйлд газар эзэмшүүлэх эрхийн зохицуулалтыг нарийвчлан заасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ энэ шаардлагыг огт хангахгүй байна.
В. Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хууль гэж эрх зүйн акт огт байхгүй бөгөөд харин 2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1-д “ Иргэнд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэсэн байх бөгөөд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж байсан иргэн уг газраа өмчлөх эрхийг мөн хуулийн 5.1.8 дахь заалтаар зохицуулсан ба энэ зохицуулалтад уг гэрээ хамаарахгүй байна.
Г. Уг гэрээнд газрын тухай мэдээлэл болох гэрчилгээний дугаар, бүртгэлийн болон нэгж талбарын дугаар тавигдаагүй шинжээрээ хэлбэрийн хувьд бүрдэлгүй, Засаг даргын шийдвэр гарсны дараа төлбөр төлөх заалт, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар төлөх заалту, банкны барьцаанд байгаа газрыг барьцаалбараас чөлөөлөгдөөгүй байхад барьцаалагчаас зөвшөөрөл авалгүй бусдад шилжүүлэхээр гэрээ хийсэн зэрэг нь хууль бус байхад гэрээний маргаан шийдвэрлэж байгаа шүүх эдгээр байдалд дүгнэлт өгөхгүй орхисон нь сонирхол татаж байна.
Д. Шүүх хэрэв Ж.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа бол маргаан бүхий 74.1483 м.кв газрыг эзэмших эрх “Ш*******” ХХК-д хэзээ ямар үндэслэлээр дуусгавар болсон /Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл/, Ж.Г*******эд газар эзэмших эрх хэдийд ямар үндэслэлээр бий болсон, үүнийг нотолж байгаа хууль зүйн факт болон тэр нь газрын тухай хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг дүгнэх замаар шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэрт энэ талаар үг, үсэг ч байхгүй.
Нэхэмжлэгч Ж.Г******* Газрын тухай хуульд зохицуулж зааснаар тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг биш 74.1483 м.кв газрыг өөрийнхөө эзэмшилд шилжүүлэхийг “Ш*******” ХХК-д даалгах агуулгатай нэхэмжлэл гаргасан байх тул “Ш*******” ХХК-ийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосны үндсэн дээр эсхүл хуульд шу заасан тохиолдолд нэхэмжлэл хангагдах хууль зүйн боломж бий болно. Газрын тухай хуульд газар шилжүүлэх, газрын эрх шилжүүлэх гэсэн ойлголт зохицуулалт огт байхгүй ба хэрэв ийм асуал гарвал тэр нь УИХ-ын эрхийн асуал болох юм.
1.6 Ж.Г******* нь “Ш*******” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дээрх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний зүйл болох Нарийны хөндийн 74.1483 м.кв газрыг түрээсийн журмаар ашиглахаар тохирч гэрээ байгуулан /хэргийн 1-р хавтас 9-10 дахь тал/ хэрэгжүүлж байсан, гэрээний нөхцөлийн дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцалсан нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөх ёстой. “Ш*******” ХХК нь өмнө нь П.Ц*******ын Ж.Г*******тэй байгуулсан Газрын тухай хуулийн 27.4-т заасан хориглолтыг зөрчсөн хууль бус эзэмшлийг зогсоож, Газрын тухай хуулийн 35.1.6 дахь заалт, Иргэний хуулийн 318, 327 дугаар зүйлд нийцүүлэн уг газрыг түрээслэн нэг жил ашиглуулсан нь хуульд нийцсэн болно.
Хоёр. Шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн заалтыг илт буруу хэрэглэсэн дүгнэлт хийсэн байна.
2.1 Сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл нь: “Ш*******” ХХК-д газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг бусдад халдах талаар гүйцэтгэх захирал агсан П.Ц*******ад хувьцаа эзэмшигчид, Засаг дарга, газрын асуал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага эрх олгоогүй байхад 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулах замаар Ж.Г*******эд халдсан нь Газрын тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэлээр хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай юм. Шүүх хуралдаан дээр энэ үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарласан нь хуралдааны тэмдэглэл байгаа гэж найдаж байна.
2.2 Гэтэл шүүх 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр “Ш*******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан этгээд нас барсантай болон газрын үнийг Ж.Г******* төлсөн тул Иргэний хуулийн 42.5-д нийцнэ гэж гэрээний агуулга биш хэлбэрийн шаардлагад хамаардаг нотариатын үйлдэлтэй холбоотой, түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн шаардлагыг зөвхөн процесс ажиллагаа гэж хэт хялбарчилсан үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
2.3 Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ нь хуульд хэрхэн нийцсэн болох, Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэл байхгүй болох талаар огт дүгнэлт хийгээгүй нь энэ шаардлагыг бараг шийдвэрлээгүй гэж хэлж болохоор юм. Сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэл нь энэ гомдлын нэг дэх хэсгийн 1.1-1.6-д заасан үндэслэлүүдээр бүрэн батлагдах болно.
Гурав. Шүүхийн 00147 дугаар шийдвэрт хийсэн бусад дүгнэлт, үнэлсэн нотлох баримт, мэтгэлцээний үндэслэлийн тухайд:
3.1. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг энэ гомдлын 2.1 дэх хэсэгт тодорхойлж дурдсан. Одоо Ж.Г*******ийн нэхэмжлэлийн үндэслэлийг авч үзье.
Үндэслэл: “Ш*******” ХХК-ийн захирал П.Ц******* 2015 оноос компани зээлтэй, дахин зээл авч болохгүй байна, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд газар зарах шаардлагатай байна гэж санал тавьж байсан боловч татгалзсан гэсэн үндэслэл заажээ.
Үндэслэл нотлогдсон эсхүл няцаагдсан байдал. Энэ байдлыг нотолсон ямар нэг нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй, хэрэгт ийм баримт авагдаагүй ба шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.
Үндэслэл: 2019 онд П.Ц******* намар тариа бааны мөнгөө банкинд төлж газраа битүүмжлэлээс чөлөөлж, зээл авч газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж дахин санал тавьсан. “Ш*******” ХХК тэр жил санхүүгийн байдал нь дээрдсэн, 1000 гаруй га-д тарьсан, цаг агаарын нөхцөл боломжтой тул тариа хураалтын үед газрын эрхийг надад шилжүүлэх боломжтой гэж бодож зөвшөөрсөн гэсэн үндэслэл заажээ. Үндэслэл нотлогдсон эсхүл няцаагдсан байдал. Гэрээнд ийм нөхцөл заагаагүй байх ба хэрэгт авагдсан баримтаар “Ш*******" ХХК-ийн өр төлбөр барагдаж, санхүүгийн байдал сайжраагүй болох нь 2020 оны санхүү, татварын тайлан, банкны зээл, шүүхийн шийдвэрүүдээр хангалттай нотлогдож байна. 2019 оны тариалалт, ургацын мэдээ, цаг агаарын төлөв байдлын мэдээг нэхэмжлэгч гаргаагүй байна. Шүүх харин нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байгаа энэ байдлыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь хэтэрхий хариуцлагагүй явдал болжээ.
Үндэслэл: Бид газрын төлбөрийг урьдчилан төлж П.Ц******* компанийн ургац хурааж дууссаны дараа газрын эрхийг шилжүүлэн өгөхөөр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Компанийн дансаар мөнгө шилжүүлж болохгүй, мөнгө орвол банк татна эхнэрийн дүүгийн дансыг компанийн үйл ажиллагаанд ашигладаг гэж Л.Н*******ийн дансаар мөнгийг авсан. П.Ц*******ыг нас барсны дараа захирал болсон П.Э*******тай уулзаж энэ асулаа тавихад “Салж үзье, өргөдөл баримтаа өгчих” гэсэн. Гэтэл тэрээр мөнгийг компани аваагүй, газрыг хууль бусаар авсан байна, чөлөөл, эсхүл түрээсийн гэрээ байгуул гэж тулгасан. Түрээсийн төлбөр төл гэж шаарддаг гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Үндэслэл нотлогдсон эсхүл няцаагдсан байдал. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа 2019 оны 5 сарын 31-ний гэрээний 1.2-ийн “Б” заалтад газрын гэрчилгээ халдан авагчийн нэр дээр шилжсэний дараа бэлнээр төлбөр хийхээр заасны дээр мөнгийг компанид хамааралгүй этгээдэд /компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх ирдлага, хөдөлмөрийн гэрээт ажилтан биш/ шилжүүлэхээр гэрээнд заагаагүй, ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй байна. Л.Н*******ийн дансыг компанийн үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэсэн компанийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд заасан шийдвэр, бүртгэл байхгүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба харин бизнесийн үйл ажиллагааны үүднээс байж болох хэм хэмжээ мэт дүгнэлт хийсэн боловч түүнийхээ хууль зүйн үндэслэлийг заасангүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь: “Ш*******” ХХК надтай харилцан тохиролцож хэлцэл хийсэн, би хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч “Ш*******” ХХК надад хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр хэлцлээс татгалзаж байгаа тул ........ нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв газрын эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй болох талаар.
А. “Ш*******” ХХК нь Төлөөлөн ирдах зөвлөлгүй, 2016-2019 онд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй, гүйцэтгэх захиралтай эрх хэмжээ тогтоосон гэрээ байгуулаагүй явдлыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгожээ. Компанийн тухай хуулийн 75.2-т ХХК ТУЗ-гүй байж болохоор зохицуулсан ба мөн хуулийн 59.4-т хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил бүр зарлан хуралдуулж байх үүргийг гүйцэтгэх захирал хүлээхээр заажээ. Компанийн тухай хуульд гүйцэтгэх захирлын үүргээ биелүүлээгүй бурууг компани хариуцах зохицуулалт байхгүй бөгөөд харин мөн хуулийн 9.3, 84.7-т хувьцаа эзэмшигч-гүйцэтгэх захирал үүргээ биелүүлээгүй бол эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр зохицуулсан байна. Хэдийгээр “Ш*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирал П.Ц*******тай гэрээ байгуулж Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар түүний бүрэн эрхийг тусгайлан тогтоож өгөөгүй нь үнэн байх боловч энэ нь түүнийг хууль зөрчсөн үйлдэл хийхийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Б. “Ш*******” ХХК-ийн захирал П.Ц******* нь компанийн ашиг олох зорилгыг хангах үүднээс бизнесийн шийдвэр гаргах дүрмийн дагуу ажилласан /Үндэслэх хэсгийн 14/ гэж дүгнэсэн боловч бизнесийн дүрэм нь ямар хууль, компанийн дүрмийн ямар заалтаар тодорхойлогдож, захирал П.Ц*******ад компанид газар тариалангийн буюу үндсэн үйл ажиллагаанд нь зориулж эзэмшүүлсэн газрыг бусдад халдах эрхийг олгож байгааг шүүх заасангүй.
В. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийнхээ 15 дахь хэсэгт их хэмжээний хэлцлийн тухай дурдаж дүгнэлт хийсэн байна. Маргааны зүйл болж байгаа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ мэдээж их хэмжээний хэлцэлд хамаарахгүй бөгөөд шүүхийн процесс, шүүх хуралдаан дээр “Ш*******” ХХК-ийн зүгээс энэ гэрээг их хэмжээний хэлцэл гэж мэтгэлцсэн зүйл огт байхгүй болохыг хэргийн материал шүүх хуралдааны тэмдэглэлээр шалгаж болно. Хэргийн оролцогч Ч.Отгонжаргал, Б.Баярмаа нар ийм утгатай зүйл ярьсныхаа учрыг болон энэ нь дээрх гэрээнд яаж хамаарч байгааг өөрсдөө тайлбарлах биз ээ.
Д. Шүүх “Ш*******” ХХК-ийн өр төлбөртэй байсан байдал нь Ж.Г*******эд газар халдах үндэслэл болсон тул гэрээ хүчинтэй мэт үндэслэлээр нэхэмжлэлийг хангажээ.
Хэрэгт авагдсан баримтуаар маргааны зүйл болж байгаа гэрээ байгуулах болон түүнээс хойш тухайн газарт Ж.Г******* тариалалт хийсэн 2019-2020 онд “Ш*******" ХХК нь Хаан банкнаас авсан төслийн зээл дуусаагүй, мөн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй, компанийн санхүүгийн тайлангаар 967.0 сая төгрөгийн өр төлбөртэй байдал тогтоогдож байна. Тус компанийн тухайн үеийн нийт актив буюу өөрийн хөрөнгө нь 1 623 410 000 төгрөг байсан болох нь 2018, 2019 оны санхүүгийн тайланд тодорхой байгаа ба үүнийг шүүхийн шийдвэрт дурджээ.
Бодит байдал дээр 2019 оны ургацын зарим хэсгийг “Ш*******” ХХК биш хувьцаа эзэмшигч Л.Н*******ийн нэрээр борлуулалт хийж орлогыг Л.Н******* авсан, “Ш*******” ХХК-ийн нэрээр хийсэн борлуулалтын орлогыг П.Ц*******, Л.Н******* нар өөрсдийн хувийн дансаар авч байсан байдаг. Энэ тохиолдолд энэ нөхцөл байдалтай холбогдуулан компанийн эзэмшил газрыг иргэнд халдах эрхийг гүйцэтгэх захирал эдэлж болох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Харин компанийн өр төлбөр өөрийн хөрөнгийн 59.6% /967 000 000 : 1 623 410 000/х100= 59.6/ хувьд хүрсэн буюу өр өөрийн хөрөнгийн 10 хувиас давсан, түүнийгээ гүйцэтгэх чадваргүй болсон бол Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5.1.2, 23 дугаар зүйлээр П.Ц******* уг асулыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж дампуурах эсхүл дахин хөрөнгөжих асулаа шийдвэрлэх ёстой байна. Шүүх энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй.
Д. Шүүх “Ш*******” ХХК нь өр төлбөртэй дансаа ашиглах боломжгүй байсан тул Ж.Г*******ээс газрын үнийг Л.Н*******ийн дансаар авсан, уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр мэт дүгнэлт хийжээ. Шүүх энэ дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг огт заагаагүй байна. Бодит байдал дээр:
-Л.Н*******, Л.Н******* нар тайлбарынхаа үндэслэл болгон гаргаж өгсөн Л.Н*******ийн Хаан банкны 5007764383 тоот дансны хуулгыг шалгаж үзэхэд “Ш*******” ХХК-тай хамааралтай байж болзошгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар батлагдаагүй 5 аагийн /460 000+1 740 000+ 1 015 000+ 1 000 000 + 448 000/ 4 663 000 төгрөгийн гүйлгээний утга харагддаг.
-Нэхэмжлэгчийн хүсэлтээр татагдсан хариуцагч нарын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Л.Н*******ийн Хаан банкны ............ тоот дансны 37 нүүр хуас, хуулгын шар өнгөөр тодруулсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар батлагдаагүй гүйлгээнүүдийг “Ш*******” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаанд зориулсан зарлага гэж үзэх ямар ч боломжгүй.
-“Ш*******” ХХК нь иргэн Л.Н*******ийн дансаар үйл ажиллагааныхаа мөнгөн хөрөнгийг зарцуулах талаар гаргасан шийдвэр, бичиг баримт угаасаа байхгүй, байх ч ёсгүй.
-Хэрэв Л.Н******* нөхцөл байдлаас шалтгаалж Ж.Г*******ээс авсан мөнгийг “Ш*******” ХХК-д зарцуулсан гэж үзэж байгаа бол дансны хуулга, анхан шатны баримтаа авч ирж “Ш*******” ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлж баталгаажуулан өглөг, авлагаа баталгаажуулан шийдвэрлэх ёстой.
Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзэж, хэтэрхий хариуцлагагүй, үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулж Ж.Г*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, “Ш*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг ханган хууль, шарга ёсны зарчмыг хангана уу.
Эцэст нь дурдахад иргэн Ж.Г******* гээд байгаа хүн маань өмнө нь Тэшиг сумын Засаг даргаар 4 жил ажиллаж байсан, одоо мөн 3 дахь жилдээ дахин Засаг даргаар ажиллаж байгаа хууль тогтоомж хэрэгжүүлэх, Газрын харилцааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах үүргийг төрийн өмнө хариуцсан албан тушаалтан болохыг дурдая. Шүүгч Л.Хишигдэлгэр туршлага, чадвар дутсан уу, эсхүл Ж.Г*******ийн талд шийдвэр гаргахаар эрмэлзэж ийм илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэжээ.
9. Нэхэмжлэгч Ж.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газар халдах, халдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед “Ш*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц******* тодорхой болзолтой хэлцэл хийх санал тавьсан. Газар тариалангийн зориулалттай газрыг шилжүүлж өгье. Тэгэхдээ компанийн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө, санхүү дутагдалтай байна гээд бид 2 харилцан тохиролцож хэлцэл хийж, газрын үнэ 43 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Эхлээд газрын төлбөрөө төлөөд, дараа нь эрх шилжүүлж авахаар тохирсон. Учир нь Хаан банкинд зээлтэй байсан тул намрын ургацаараа банкны зээлээ төлнө. Тэгээд газрын эрхийг шилжүүлж өгнө гэж ярьсан. Тохиролцооны дагуу би газрын төлбөрөө төлөөд газраа ашиглаад явж байсан. Гэтэл Ц******* өвчний улмаас 2019 онд гэнэт нас барсан. Дараагийн ирдлага болох П.Э*******ад энэ талаар тайлбарлаж хэлсэн. Нямцэрэн өмгөөлөгч уг үйл явдлыг хойноос нь урагш яриад байна. Монгол улсын хэмжээнд газрын хэлцэл иргэнээс иргэнд, иргэнээс аж ахуй нэгжид, аж ахуй нэгжээс иргэнд, аж ахуй нэгжээс аж ахуй нэгжид гэсэн 4 хэлбэрээр хийгддэг. Үүний дараа төрийн байгууллагад хандаад газрын эрхийг шилжүүлдэг. Бид нарын хооронд хийсэн хэлцлээр урьдчилаад төлбөрөө төлсөн. Тэгээд банкны зээл төлөгдөөд газрын гэрчилгээгээ аваад төрийн байгууллагад хандах үед Ц******* нас барсан. Э*******ад энэ талаар хэлсэн. Сүүлдээ манай компани өр төлбөртэй мөн Л.Н*******тай маргаантай байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хүртэл түрээсийн гэрээ хийгээд явъя гээд Б, М, С бид нар хамт байж байгаад түрээсийн гэрээг түр байгуулъя гэж ярьсан. Э******* манай компани их хэмжээний өртэй. Үүнийг барагдуулахгүй бол хэцүү байна гээд байсан. Түүнээс биш уг хэлцлийг үгүйсгээд түрээсийн гэрээ байгуулаагүй. Түр зуур л ийм гэрээ хийсэн. Ингээд дээрх хэлцлийн дагуу мөнгө шилжүүлэх асуал үүссэн. Би компанийн данс руу шилжүүлье гэхэд манай компани өр зээлтэй, дансанд барилт хийсэн гэж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг компани нь төлөөлөн ирдах зөвлөлийн 4 гишүүнтэй гэдгийг мэдсэн. Тухайн үед эдгээр хүмүүс зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан тул зээлийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой данснуыг нь хязгаарласан. Ямар ч гүйлгээ хийх боломжгүй байсныг мэдсэн. Яагаад газар тариалангийн зориулалттай газрыг шилжүүлсэн бэ гэхээр Хаан банк, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хувийн компани, иргэдэд их хэмжээний өртэй гэдгээ хэлсэн. Хаан банкнаас өөрийн ажилчдын нэр дээр зээл авсан. Энэ зөрчил нь шалгалтаар илрээд банкны 3 хүн ажилгүй болж байсан. Ингээд хамгийн сүүлд газраа бусдад шилжүүлэх нөхцөлтэйгөөр мөнгө авч компанийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Компанийн дансаараа мөнгө оруулдаггүй ч санхүүгийн тайлангаа тушаагаад явж байсан байна. Тэгэхээр бусдын дансыг ашиглаад үйл ажиллагаа явуулж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Уг компанийн гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг асуал яригддаг. Гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзсэн. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичиж баталгаажсан тул энэ хүн компанийг төлөөлөх эрхтэй. Компанийн төлөөлөн ирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралдаа ийм хэмжээний эрх эдлүүлнэ гэж нэг ч аа хуралдаж байгаагүй. Тэгэхээр энэ хүн өөрөө шийдвэр гаргаад явах эрхтэй. Үүнийг шүүх шийдвэртээ дурдсан. Шүүгч хариуцагчийн өмгөөлөгчөөс компанийн төлөөлөн ирдах зөвлөл хуралдаад гүйцэтгэх захирлыг эрх мэдлээ хэтрүүлсэн тогтоол гаргасан уу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Төлөөлөн ирдах зөвлөл хуралдаж Ц*******ад өгсөн чиглэл байдаггүй. Үүнийг их хэмжээний хэлцэл гэвэл Компанийн тухай хуульд компанийн хөрөнгийн 25 хувиас хэтэрсэн хэлцлийг их хэмжээний хэлцэл гэж заасан. Гэтэл 43 000 000 төгрөгийн хэлцэл нь компанийн хөрөнгийн 3 хувь байх тул энэ хүн эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Л.Нарантунагалаг, Л.Н******* нарыг хамтран хариуцагчаар татсан. Тэдгээрийн тайлбар дээр энэ мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг. Миний хувьд хэлцлийн дагуу газрыг ашиглаж байсан. Үүнийг энэ хүмүүс бүгд мэдэж байсан. Гэтэл одоо мэдэхгүй гэж байна. Би газраа ашиглаж байгаад буруу гэдгээ ойлгож газрын түрээсийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би төлбөрөө төлөөд газраа ашиглаж байсан. Банкны зээлээ төлж дууссаны дараа газрын эрхээ шилжүүлж авах байсан. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хэлж байгаагаар 2012-2016 онд би сумын Засаг даргаар ажиллаж байсан. Одоо мөн Засаг даргаар ажиллаж байна. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэдэг зүйл ярьж байна. Шүүх өөрөө бие даасан байгууллага юм. Ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлж шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Хэрвээ тэгдэг бол 330 сум, 21 аймгийн Засаг дарга гээд шүүхэд нөлөөлөөд байх юм уу?. Хараат бус шүүхийн байгууллагыг хэтэрхий гүтгэж байна. Өөрт нь ашигтай шийдвэр гаргахгүй бол ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөрт тооцож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна“ гэв.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 47,14 га газрыг нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч Г*******, “Ш*******” ХХК нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд тухайн харилцааны үндсэн дээр нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрхийг шаардаж байгаа. Энэ шаардлага хууль ёсонд нийцээд хэлцэл байгуулсан. Г******* төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Харин халдагч тал буюу “Ш*******” ХХК-ийн хувьд газрын эрхийг шилжүүлэхдээ тодорхой болзол тавьсан. Энэ болзолд “Ш*******” ХХК нь санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа тул энэ бэрхшээлээс гарсан даруйдаа газрын эрхийг шилжүүлнэ. Мөн бусад хязгаарлалту буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт компанийн данс, гүйцэтгэх захирлын данс бусад санхүүгийн орлого зарлагын гүйлгээг хязгаарлалт хийсэн байсан. Ингээд компанийн төлөөлөгч ирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлын банкны харилцах дансанд хязгаарлалт хийсэн тул Г*******ээс шилжүүлсэн төлбөрийг Л.Н*******ийн дансаар авъя, компанийн санхүүгийн асуал дээрдсэний дараа газрын эрхийг шилжүүлье гэж харилцан зөвшөөрсний үндсэн дээр уг харилцаа үүссэн. 2 тал гэрээний гол нөхцөлөө тохирсон. Гэрээний харилцаа үүсээд хэвийн үргэлжлээд явж байхад Ц******* нас барсан. Ц******* нас барсан нь “Ш*******” ХХК-аас Г******* болон бусад этгээдтэй байгуулсан гэрээг үгүйсгэх, няцаах үндэслэл байхгүй. Үүнийг шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Энэ харилцаа нь хүчин төгөлдөр хэлбэр мөн. Газрын эрх шилжүүлэх гэрээнээс өмнөх харилцаа нь газрыг шилжүүлэхдээ хоорондоо ярьж тохирсон зүйл байдаг. Газрын эрх шилжүүлэхээс өмнө хийж явагдаж байгаа харилцаатай холбон тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын эрх шилжүүлэхээс өмнө тохиролцоод байгаа харилцаа нь халдах, халдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байж болно. Үүнийг газрын эрхийг шилжүүлж авахаар шу сумын Засаг даргад хүсэлт гаргаж байгаа харилцаатай хольж ойлгох хэрэггүй. Хариуцагч үүнийг нэгтгэж ойлгоод газрын эрхийг хууль тогтоох байгууллагаас шилжүүлэх эрхтэй. Энэ хүмүүс хоорондоо тохирсон асуал нь газрын эрх шилжүүлэх харилцаа биш гэж үзэж байна. Шүүх эдгээр харилцаа тус бүрийг ялгаж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч талаас газрын түрээсийн гэрээ хийсэн тул 5 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрх халдах, халдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож байна. Гэрээг нотариатаар батлуулах шаардлагатай. Мөн гэрээний бусад шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүх газрын түрээсийн гэрээний асулыг авч үзэхгүй. Шүүхийн харьяаллын маргаан биш. Түрээсийн гэрээг арбитрын маргаанаар шийднэ. Тийм учраас түрээсийн гэрээг нэхэмжлэгч талаас хөндөж яриагүй. Арбитрын шүүхээр тухайн газрын түрээсийн маргааныг шийднэ гэсэн зохицуулалт гэрээнд байдаг. Тиймээс энэ талаар яригдаагүй. 5 дугаар сарын 31-ний өдрийн халдах, халдан авах гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар гэрээний зүйл заалтыг үнэлээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан. Гэтэл шүүх тухайн гэрээг заалт тус бүрээр нь дүгнэхээс илүү иргэний эрх зүйн этгээд хооронд үүсч байгаа харилцаа бүрт тусад нь дүгнэлт хийж өгсөн нь үндэслэлтэй байна. Гэрээний талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь үндэслэлтэй. Ц*******ын хувьд “Ш*******” ХХК-г төлөөлж ямар нэгэн хэлцэл хийх эрх үүсээгүй гэдэг. Гэтэл хариуцагч нар тайлбарлахдаа үүнийгээ үгүйсгэж тайлбарладаг. Ц******* гэдэг хүн газрыг шилжүүлэх нөхцөл, шалтгаан нь юу байсан талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Газрын эрхийг шилжүүлэхэд ямар бэрхшээл байсан гэдгийг тодорхойлох нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн үед уг компани санхүүгийн хүндрэлтэй байсан. Санхүүгийн хязгаарлалту хийгдсэн байсан гэдэг талаар баримту хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан нотлох баримт тус тусад нь үнэлж дүгнэлт өгсөн болон “Ш*******” ХХК-ийн дараагийн гүйцэтгэх захирал нь өмнөх захирлын шийдвэрийг үгүйсгэх, биелүүлэхгүй байх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Газрын төлбөр Л.Н*******ийн дансаар орсон нь ингэж гүйлгээ хийхээс өөр аргагүй байдал үүссэн байсан. Энэ нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлж өгсөн. Э******* гэдэг хүн ашиглах ёстой мөнгөө ашиглачхаад, харин гүйцэтгэх ёстой үүргээ үгүйсгэх боломжгүй юм. Компанийн одоогийн захирал Э******* нь “Ш*******” ХХК-аас Г*******тэй хийсэн хэлцлийн дагуу газрын эрхийг шилжүүлэх нь хууль ёсонд нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу газрын эрхийг шилжүүлэх шаардах эрх үүссэн. Хариуцагч шаардах эрх үүссэн хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй гэж байна. Гэтэл хэзээнээс шаардах эрх үүссэн бэ гэвэл тухайн хэлцлийн үр дүнд шаардах эрх 2022 оны 01 дүгээр сараас үүсэж байна. Банкны зээл төлөгдөж газрын гэрчилгээ чөлөөлөгдсөний дараа газрыг Г*******эд шилжүүлнэ гэсэн болзол тавьж гэрээ хэлцэл хийсэн. 2022 оны 01 дүгээр сард Хаан банкны барьцаанд байсан газрын гэрчилгээг чөлөөлсөн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шаардах эрх үүссэн нь илэрхийлэгддэг. 2022 оны 11 дүгээр сард “Агро трак” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаж, бусад эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн байдаг. Мөн П.Э*******, Л.Н*******, Л.Н*******, “Ш*******” ХХК-ийн дансны барилту чөлөөлөгдсөн. Газрын эрхийн гэрчилгээ нь 2022 оны 01 дүгээр сард шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор банкны барьцаанаас чөлөөлөгдсөн. Ингээд газрын эрхийн гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдсөн тул Ж.Г*******ийн шаардах эрх үүссэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэж байна. Шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн талаар маш тодорхой дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар анхан шатны шүүгч 2 жил ажиллаж байгаа тул гэрээний эрх зүйг сайн мэдэхгүй, өөр ашиг сонирхлын хүрээнд шийдвэр гаргаж байна гэж хэлж байна. Үүнд харамсаж байна. Шүүгч тангараг өргөөд ажиллаж байгаа. Түүний 2 жил ажиллаж байгаа эсхүл 2 өдөр ажиллаж байгаагаас үл хамаарч хууль ёсны чадвартай болоод шүүгчээр ажиллуулах зарлиг гаргасан. Хуульч хүний хувьд ийм зүйл хэлж байгаа нь харамсалтай байна. Анхан шатны шүүх хуралд аа дараа энэ асулыг ярьсан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд нөлөөлж байна гэж хандаж хэлээд байна. Ийм хариуцлагагүй дүгнэлт хэлж байна“ гэв.
11. Хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн журмаар нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн. Ингээд хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. П.Э*******ын өмгөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбараасаа зөрүүтэй тайлбар өгч байна. Л.Н*******, Л.Н******* нар яагаад хариуцагчаар татсан гэдгийг хэлэхдээ Л.Н*******ийг компанийн нягтлантай тооцоо нийлэх эрхтэй. Түүний дансаар 4 сая төгрөгийн гүйлгээ орсон. Энэ мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй гэж байна. Энэ компани төлбөрийн чадвартай, хувьцаа эзэмшигч биш хүний дансаар гүйлгээ хийх шаардлагагүй байсан гэдгээ нотолж чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Тухайн үед уг компани 2012 оноос хойш одоог хүртэл ямар хэмжээний гүйлгээ хийсэн бэ гэж асуухад хариулах шаардлагагүй гэж хариулсан. Ж.Г******* гэдэг иргэнтэй хийсэн газар халдах, халдан авах гэрээний талаар огт мэдээгүй гэдэг. Ц******* гэдэг хүн дур мэдэж, гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлсэн гэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 83-85 дугаар талд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас Ц*******ыг зээл авахад холбогдох бичиг баримтыг бүрдүүл гээд уг компанийн Төлөөлөн ирдах зөвлөлийн 03 дугаартай тогтоол байна. Дарга Э******* гээд гарын үсэг зураад Ц*******ад эрх олгоод байна. Ц******* нь дур мэдэн үйл ажиллагаа явуулаагүй. Төлөөлөн ирдах зөвлөлийн маш олон тогтоол байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкнаас “Ш*******” ХХК нь өөрийн эзэмшлийн 931 га газрыг буюу 34 ширхэг газрын эрхийн гэрчилгээг барьцаанд тавиад 300 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлийг авахад Э******* оролцоогүй байж байгаад болгож, бүтээсэн юм шиг үйл баримт яриад байна. 2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар талд 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч Мөнхцэцэг Э*******ад өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгоод зээл авсан. Энэ зээл хэзээ төлөгдсөн бэ?. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл уг зээлийг төлж дуусаагүй байна. 3 дугаар хавтаст хэргийн 230, 232 дугаар талд авагдсан баримт байна. Э*******ын гадаадад зорчих эрхийг сэргээсэн, “Ш*******” ХХК-ийн дансыг сэргээсэн, Э*******ын 2 дансыг чөлөөлсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримту байна. Л.Н*******ийн дансаар мөнгө хүлээн аваагүй гэвэл тухайн үед компанийн данс, хувьцаа эзэмшигч нарын дансыг битүүмжилсэн байсан. Тэгэхээр Ц******* өөрийн хүч хөдөлмөрөөрөө 2012 оноос 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу нас барах хүртлээ тасралтгүй ажилласан. Л.Н******* гэдэг хүн компанид ямар ч хамааралгүй. Л.Н******* өв хүлээж аваагүй. Энэ талаарх баримт байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар талд Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл байна. “Ш*******” ХХК, Л.Н*******, Л.Н******* нар П.Э*******ын хувийн зээлийг төлөөд явж л байсан. “П” ХХК-аас П.Э******* нь өөрийн land cruiser маркийн машиныг барьцаанд тавиад зээл авсан байдаг. Энэ нь П.Э******* ч мөн адил санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан гэдгийг нотолж байна. Мөн газар эзэмших эрхийг халдах боломжгүй, тодорхой хуулийн зүйл заалтаар зохицуулна гэж байна. Тухайн үед уг газрыг шилжүүлэх ямар ч боломж байгаагүй. Учир нь Хаан банкны 300 сая төгрөгийн зээлийн барьцаанд Ж.Г*******эд шилжүүлэхээр тохирсон газрын гэрчилгээ байсан. Уг газрыг Булган аймгийн Тэшиг сумын Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай олгосон. 2020 онд Хаан банкнаас газрын гэрчилгээний хугацаа дууссантай холбоотой сунгалт хийлгээд буцаагаад банкинд хүргэгдсэн. Тухайн үед П.Э******* газрын нэгж талбарын дугаарыг өөрчилж байгаад, хэмжээг нь зөрүүлсэн. Үүнийг далимдуулаад байхгүй гээд байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл гэрчилгээнд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байсан. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Агро трак” ХХК-аар 101 сая төгрөгийн зээлийг төлүүлэх гүйцэтгэх хуас бичигдсэн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар талд авагдсан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 101 сая төгрөг байна. Энэ нь Хаан банкны зээлийн үлдэгдэл юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хаан банкны болон бусад баримту хэрэгт авагдсан байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 01/1631 дугаартай албан бичиг байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 583 088 056 төгрөг. Уг санд тасралтгүй зээлтэй байсан. Энэ компани өөрийн дансаараа гүйлгээ хийж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэтэл тайлангаа тушааж байсан гээд байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр уг компанийн санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулсан. 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсанаар тухайлбал 2022 онд 212 сая төгрөг, 2021 онд 87 сая төгрөгийн орлого олсон байна. Үүнээс Хаан банкны зээл, “Агро трак” ХХК-ийн зээлийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримт байхгүй. П.Э******* гэдэг хүн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хууль бусаар авсан. Ц*******ыг нас барсны дараа Хаан банкны зээлийн шийдвэрт 4 хувь эзэмшигч байсан. П.Э******* нь өөрийгөө гүйцэтгэх захирал болгоод Ц гэдэг огт байхгүй хүнийг оруулж ирсэн. Ингээд Л.Н*******тай маргаан үүсгэсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн халдах, халдан авах гэрээг огт мэдээгүй гэсэн тайлбарыг өгдөг. Хавтаст хэргийн 40-41 дүгээр талд “Ш*******” ХХК-ийн захирал П.Э******* 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр сөрөг нэхэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 06/03 дугаартай албан бичгээр хариу тайлбар гаргасан. Ингэхдээ 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Г*******тэй байгуулсан гэрээг эх хувиар нь гаргаж өгсөн байдаг. Энэ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гэрээтэй адилхан байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?. Тухайн үед гэрээ хийгдсэн байсан. Харин газрын эрхийг банкнаас авсан зээлийг төлж дууссаны дараа шилжүүлэхээр тохирсон. Тухайн үед нэхэмжлэгчийг манай компанийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана уу гэдэг үйл баримтыг хариуцагч П.Э******* өөрөө нотлоод гаргаад ирдэг. ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан. Хаан банкны зээлийн барьцаанд авагдсан 34 газрын гэрчилгээнүүдтэй Ж.Г*******эд шилжүүлэх газрын гэрчилгээ 2022 оны 01 дүгээр сард чөлөөлөгдсөн. Энэ хүн компанийн үйл ажиллагаанд тусалсан байна. 43 сая төгрөг компанид оруулсан байна. Газар халдах халдан авах гэрээ хийх, газрын эрх шилжүүлэх гэрээ хийх эсэх нь талуын асуал. Компанийн гүйцэтгэх ирдлага Ц******* байж байгаад нас барсан. П.Э******* гүйцэтгэх ирдлага болсон. Энэ асулыг компани хариуцна. Яагаад Л.Н*******, Л.Н******* нар хариуцах гээд байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй“ гэв.
12. Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т хэлцэл хийгч этгээд нас барахаас өмнө, эрх зүйн чадамжгүй болохоос өмнө хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан. Ц******* гэдэг хүн ажлаа хийж яваад нас барсан байдаг. Уг компанийг бий болгоод хөл дээр нь зогсоогоод, тодорхой хэмжээний орлого олоод явж байсан үйл баримт байна. Гэтэл түүний нас барснаас хойш ясыг нь өндөлзүүлээд яваад байгаа нь зүйд нийцэх үү?. Ж.Г******* шарга эзэмшигч байсан. Энэ талаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан. Энэ хүнийг шарга эзэмшигч мөн болохыг өөрсдөө нотлоод явсан байдаг. Энэ асулыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хариуцагч нар эсрэг тэсрэг байр суурьтай орж ирсэн шалтгаан нь бусдаар дамжуулаад авсан 40 гаруй сая төгрөгийг уг компани авч ашиглаад орлого олоод явсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Гэтэл ийм зүйл байхгүй гээд хамтран хариуцагч оролцуулаад хариуцлагаас мултрах гэсэн увиагүй үйлдэл хийгээд байна. Мөн 2 жил шүүгчээр ажилласан, 2 цаг шүүгчээр ажилласан эсэхээс үл хамаарч тангараг өргөсөн хүн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу гаргасан нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд дүгнэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Хариуцагч талаас гаргасан гомдол нь хэт явцуу, өөр нөхцөл байдлыг хэтэрхий томоор гаргасан байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Г******* нь хариуцагч “Ш*******” ХХК болон Л.Н*******, Л.Н******* нарт холбогдуулан “Ш*******” ХХК-ийн нэр дээрх Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ............. тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч, хариуцагч “Ш*******” ХХК-аас Ж.Г*******тэй байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар халдах, халдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
3. “Ш*******” ХХК нь Булган аймгийн Тэшиг сумын Харгал баг, Нарийн хөндийд байрлах, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 741483 м.кв хэмжээтэй, нэгж талбарын ...... дугаартай газар эзэмшдэг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ........... тоот гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зургаар тус тус тогтоогдож байна. / I хх 44-47/
4. Нэхэмжлэгч Ж.Г******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...“Ш*******” ХХК-ийн захирал асан П.Ц*******тай “Газар халдах, халдан авах гэрээ” байгуулж, гэрээний үнэ 43 000 000 төгрөгийг П.Ц*******ын хүсэлтээр Л.Н*******ийн Хаан банкны ....... тоот дансанд 9 аагийн гүйлгээгээр шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул газрын эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
4а. Хариуцагч “Ш*******” ХХК нь өмнөх захирал П.Ц******* өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн “Газар халдах, халдан авах гэрээ” байгуулсан ба 43 000 000 төгрөг компаний дансанд ороогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
4б. Хариуцагч Л.Н******* нь “Шинэ-Амжилт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн хэдий ч компаний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, газрын маргаантай холбоотой гэрээний талаар мэдэхгүй, хариуцах ёсгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
4в. Хариуцагч Л.Н******* нь “Шинэ-Амжилт” ХХК-тай ямар ч хамааралгүй, хүргэн ахын хүсэлтээр зөвхөн өөрийн эзэмшлийн дансыг ашиглуулдаг байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарласан.
5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд халдах халдан авах гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарт холбогдох хэсгийг болон хариуцагч “Шинэ-Амжилт” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
5а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Шинэ-Амжилт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр цаашид өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Халдах-халдан авах гэрээгээр халдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг халдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, халдан авагч нь халдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, халдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6а. Шаардах эрхийн үндэслэл болгон тодорхойлсон талуын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар халдах, халдан авах гэрээ”-г “Шинэ-Амжилт” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал агсан П.Ц******* нь иргэн Ж.Г*******тэй байгуулсан бөгөөд талу гарын үсэг зурж, “Шинэ-Амжилт” ХХК-ийн тамга дарсан байна. Уг гэрээнд Булган аймгийн Тэшиг сумын Харгал баг Нарийн хөндийд байрлах 71 га /засвартай/ талбайтай газрыг 42 600 000 төгрөгөөр тохиролцож, төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 21 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 600 000 төгрөгөөр шилжүүлэх, газрыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор багтааж шилжүүлэх нөхцлийг тохиролцсон байна. / I хх 7-8, 40-41/
7. Нэхэмжлэгч Ж.Г******* 74.1483 м.кв газар гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байхаас гадна гэрээнд 71 га газар гэж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд 741483 м.кв гэсэн байгаагаас үзвэл маргаан бүхий газрын хэмжээг нэхэмжлэгч хэрхэн тооцсон, гэрээнд заасан үнэ, дансаар шилжүүлсэн үнийн зөрүүний талаар талу хэрхэн тохиролцож, өөрчлөлт оруулсан талаар нотлох баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж үзнэ.
8. Маргаан бүхий дээрхи газар банкны барьцаанд байсан болохыг нэхэмжлэгч Ж.Г******* мэдэж байсан ба эрхийн зөрчилтэй хөрөнгийг халдсан болох нь нэхэмжлэлд дурдагдсан байдал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх газар халдах, халдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
9. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “газар тариалангийн зориулалтаар газар дээр газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэх;” мөн хуулийн 5.1.8-д “иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ:” 5.1.8.1-д “Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь халдаж түүнд өмчлүүлэх;”-ээр тус тус хуульчилжээ.
Гэвч маргаан бүхий газрыг “Шинэ-Амжилт” ХХК нь өмчилж аваагүй тул халдах хэлцэл хийх эрхгүй гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч Ж.Г*******, хариуцагч “Ш*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Түрээсийн гэрээний 6.3-т “маргаан гарвал ...арбитраар эцэслэн шийдвэрлүүлэх”-ээр заасан байдаг тул энэ талаар талу маргаагүй болохыг дурдав.
9а. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.” гэж заасан бөгөөд эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд талу хүсэлт гаргах ба мөн хуулийн 38.2-т заасан дараах баримтыг хавсаргахыг хуульчилсан байна. Үүнд : “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” зэрэг болно. Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дээрхи шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулсаны дараа ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргаж уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйлдэл хүчин төгөлдөр болохоор заасан байна.
9б. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу баримтыг үндэслэн газрын эрхийг шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх ба хариуцагч Л.Н*******, Л.Н******* нарын эзэмшилд тухайн газар байдаггүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заажээ.
Талуын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар халдах, халдан авах гэрээ” нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг тус тус зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.
10а. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талу нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Г******* нь газрын төлбөрт шилжүүлсэн 43 000 000 төгрөгөө буцаан нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
11. Иймд нэхэмжлэгч Ж.Г*******ийн хариуцагч “Ш*******” ХХК болон Л.Н*******, Л.Н******* нарт холбогдуулан гаргасан “Ш*******” ХХК-ийн нэр дээрх Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах 6310002661 тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Г*******тэй байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар халдах, халдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг тус тус ирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШШ2023/00147 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...хариуцагч “Ш*******” ХХК болон Л.Н*******, Л.Н******* нарт холбогдуулан гаргасан “Ш*******” ХХК-ийн нэр дээрх Тэшиг сумын Харгал багийн Нарийн хөндийд байрлах ............ тоот нэгж талбарын дугаартай 74.1483 м.кв талбайтай газрын эрхийг хууль ёсны эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ж.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Ш*******” ХХК, Ж.Г******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар халдах, халдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 950 /гурван зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч “Шинэ-Амжилт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 370 950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Г*******ээс 370 950 /гурван зуун далан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан хариуцагч “Шинэ-Амжилт” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 10 650 /арван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г*******эд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 743 900 /долоон зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талу шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.АРИУНЦЭЦЭГ