Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01678

 

 

 

 

 

 

 

2023 08 28 210/МА2023/01678

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2023/01929 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох,

Даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* *******- ХХК нь. ******* ******* ******* ******* *******тай байгуулсан "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний дагуу ******* ******* ******* үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан "******* ******* ******* сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ" бүхий жагсаалтад багтсан эмийг аймгийн хэмжээний эрүүл ******* байгууллагуудын жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчдад олгож үйлчилгээ үзүүлж ирсэн. 2022 оны "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний загвар өөрчлөгдөж батлагдсан тул бидэнд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээний маягтыг ирүүлсэн. Бид тухайн үед ирүүлсэн гэрээний маягтын өөрсдөд холбогдох хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан аймгийн ******* ******* ******* хэлтэст хүргүүлсэн ба тэндээс ******* ******* ******* ******* *******т хүргүүлж тус газрын дарга, худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан буцааж ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Манай эмийн сан нь 2022 оны 02 дугаар сарын хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг мөн оны 03 дугаар сарын 05-ны дотор *******- аймгийн ******* ******* ******* хэлтэст цаасан хэлбэрээр хүргүүлж, мөн [email protected] цахим хаяг руу цахимаар илгээсэн боловч эмийн үнийг одоо хүртэл авч чадаагүй хохирч байна. Бид энэ асуудлаар ******* ******* ******* ******* *******т хандахад тус газраас 2022 оны 02 дугаар сараас нэхэмжлэхээ health.gov.mn цахим системд илгээх ёстой байсан боловч танайх тухайн цахим системд илгээгээгүй учир санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Талуудын хооронд байгуулсан "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх ёстой. Иймд даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ 25,906,031 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* ******* ******* тухай хуулийн 3.1.3.-т "******* ******* байгууллага" гэж эрүүл ******* ******* сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл ******* тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлэх ба тус байгууллага нь Захиргааны ******* хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д "төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд", 52.2.3.-т "дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд" гэж тус тус зааснаар нийгмийн суурь үйлчилгээ буюу нийгмийн эрүүл ******* тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, иргэн даатгуулагчийн эрүүл ******* санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой сан бүрдүүлж ажилладаг. Тус байгууллага нь ******* ******* ******* тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "******* ******* ******* байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл ******* тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай ******* гэрээ (цаашид "гэрээ" гэх)-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ" гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл ******* байгууллагатай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг ******* ******* ******* үндэсний зөвлөлийн баталсан нэхэмжлэлийн хяналтын шалгуур үзүүлэлтээр хянаж санхүүжилтыг олгодог. Уг эрүүл ******* тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг Захиргааны ******* хуулийн 58 дугаар зүйлийн 58.1дэх хэсэг "захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ" гэж заасан байна.

Түүнчлэн манай ******* болон эрүүл ******* байгууллага хооронд байгуулсан тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг удаа дараа Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа болно.

Тус аймгийн ******* ******* ******* хэлтсийн [email protected] цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэл, албан бичгийг ирүүлээгүй, хугацаа хоцроож ирүүлсэн эрүүл ******* байгууллагуудын нэхэмжлэлийг гэрээний 2.1.7-д цахим хаягаар тайлант хугацааны нэхэмжлэл, албан бичгийг ирүүлээгүй, хугацаа дахь заалтын дагуу хянах болон санхүүжүүлэхгүй талаар ******* ******* ******* ******* газрын дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/743 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг хяналтын ажилд *******- аймагт үйл ажиллаагаа явуулдаг нийт 46 эмийн сангаас 23 эмийн сан тайлант хугацааны нэхэмжлэл ирүүлээгүй бөгөөд үүний дотор ******* *******- ХХК багтсан байна. Иймд гэрээнд заасны дагуу ******* *******- ХХК нь *******- аймгийн ******* ******* ******* хэлтэст 2022 оны 02 дугаар сарын нэхэмжлэлээ тайлант хугацаандаа ирүүлээгүй нь ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* газраас 25,906,031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 287,481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******* ******* ******* ******* нь иргэн даатгуулагчдын нэрийн өмнөөс эрүүл ******* тусламж, үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулж ажилладаг. 2023 онд ******* ******* өлзий ХХК-тай гэрээ байгуулсан. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *******- аймагт хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Нийслэлийн эрүүгийн цагдаагийн ******* болон *******- аймгийн цагдаагийн *******тай хамтарч тус аймгийн эрүүл ******* байгууллагуудад хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалт хийх явцад даатгуулагчид олгож буй эмийн үнийн хөнгөлөлт болон бусад тусламж үйлчилгээтэй холбоотой зөрчлүүд илэрсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.15 дахь хэсэгт заасан хууль бусаар ******* нөхөн төлбөр авах зүйл ангиар хэрэг үүсэж, эрүүгийн хуульд заасан харьяаллын дагуу *******- аймгийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. ******* ******* ******* сангаас олгогддог төлбөрийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр нийт эмнэлгийн ажилчид, эмийн санд хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа.******* *******- ХХК нь тус үндэслэлээр шалгагдаж байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ******* ******* ******* ******* газраас ******* *******- ХХК-д эмийн мөнгийг гаргаж өгөх боломжгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан гэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Нэхэмжлэгчээс нэхэмжилж буй эмийн үнэ 2022 оны 02 дугаар сард холбогдох асуудал юм. Тухайн байгууллага нь *******- аймагт 2022 оны 07 дугаар сард хяналт шалгалт явуулсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Хариуцагчаас эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэж, шалгаж байгаа тухай гомдолд дурдсан. Гэвч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч ******* *******- ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн санхүүжилтэд 25,906,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...захиргааны гэрээ маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ... гэсэн агуулгаар тайлбарлан, маргажээ.

3. Хариуцагчийн гаргасан дээрх татгалзлыг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

3.1. Захиргааны ******* хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, ... захиргааны гэрээг ... байгуулж болно гэж зохицуулсан байх ба мөн зүйлийн 52 дугаар зүйлийн 52.2.1, 52.2.3-т ... эрүүл мэнд ... харилцаанд, ...нийгмийн суурь үйлчилгээг бий болгох ... харилцаанд тус тус захиргааны гэрээг хэрэглэж болохоор тус тус хуульчилжээ.

3.2. Дээр дурдсанчлан, Захиргааны ******* хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага болох ******* ******* ******* ******* ******* нь ******* *******-н ХХК-тай эрүүл ******* буюу нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр БӨ-04/17 дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г байгуулсан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* *******- ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байсан боловч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох замаар уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

5. Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.7-д маргааныг урьдчилан шийдвэрлэх журам тогтоосныг анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2023/01929 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан даатгуулагчид хөнгөлөлттэй олгосон эмийн санхүүжилтэд 25,906,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******- ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД