Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01844

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр Дуга210/МА2023/01844

 

 

Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01889 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Арвин алтан бумба ХХК-д холбогдох,

 

Сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хууран мэхлэсэн хохирол болох 139,951 юань буюу 64,759,710 төгрөг гаргуулах, БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашзэвэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан сантехникийн бараа, материал авахдаа хуурамч падаан ашиглан хууран мэхлэсэн хохирол болох 139,951 юань буюу 64,759,710 төгрөг гаргуулах, БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.2.Манай зүгээс шүүхэд хандаж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан, уг шаардлагаа******* ХХК-ийн захирал М.Билгүүнжаргалыг итгэлийг эвдэж, барааны үнээс 41,000,000 төгрөгийг шамшигдуулсан гэж ихэсгэсэн. Шүүхээс ажиллагааны явцад зарим шаардлагыг тусгаарласан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр болох 41 000 000 төгрөг буюу 139,951 юань гаргуулах, хариуцагч******* ХХК-д барилга байгууламжид хамтарсан үзлэг хийлгэхээр даалгуулахаар өөрчилсөн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 41,000,000 төгрөг гэснийг нь юанийн ханш нэмэгдсэнтэй холбогдуулан юаниар гаргуулахаар тодруулсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар 1 юань 465 төгрөг 90 мөнгөтэй тэнцэж байгаа юм. Энэ ханшаар нэхэмжилж буй юанийг үржүүлбэл 139,900 юань х 462,90 төгрөг = 64,759,710 төгрөг болж байна. Иймээс нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 64,759,710 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Хариуцагч М.Билгүүнжаргал халуун усны тоолуур 126 ширхэгийг /нэг бүрийн үнэ нь 89,4 юаниар авч 11264,4 юань, хүйтэн усны тоолуур 126 ширхэгийг нэг бүрийг нь 86.42 юаниар авч 10,889.9 юань зарцуулсан гэж Диагра ХХК-аар орчуулж өгсөн тайланд бичигдсэн байна. Энэ бүгд нийт 22,154.3 юань болж байна. Хариуцагчийн оруулж ирсэн энэ тоолуур нь ашиглах зөвшөөрөлгүй байхад худалдан авч бидэнд өгсөнөөс учирсан 22,154.3 юанийн гэм хорын хохирлыг монгол мөнгөөр тооцоход 10,255,225 төгрөг = /22,154.3 юань х 462.90 төгрөг/ болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 162,054 юанийг /139,900 +22,154.3 / хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.******* ХХК-иас БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг гаргуулахаар ихэсгэж, нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.

 

1.4.Одоо манай нэхэмжлэлийн шаардлага бол******* ХХК-ийн захирал М.Билгүүнжаргал нь сантехникийн бараа, материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны хохирол болох 139,951 юань буюу 64,759,710 төгрөг гаргуулах, энэ нь түүний хууль бус итгэл эвдсэн, 30 хувийн хямд авна гэсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан гэм хорын хохирол юм. Мөн БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах, энэ нь худалдсан эд зүйлийн баримт бичгийг өгөх үүргээ биелүүлээгүй учраас уг баримтыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Дээрх 2 шаардлагын үндэслэл нь манай нэхэмжлэлийн шаардлага дээр өмнөх шүүүхийн шийдвэр дээр гэм хор учруулсан гэх дүгнэлт гаргасан. Мөн 139,951 юанийг нэхэмжилж байгаа нь шийдвэр гаргахдаа тухайн өдрийн юанийн ханшаар тусгаарай гэсэн үг бөгөөд өдөр тутам үнэ өсч байгаа. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр******* ХХК-аас манай сургуульд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтээр бол бид Хятад Улс руу явья. Нийтдээ тээврийн зардал 3,100,000 төгрөг болно. 1,200,000 юань авч явъя, 33,600,000 төгрөгийн ашигтай явна гэсэн тооцоог Билгүүнжаргал гаргаад, тооцоо гаргасан

Арвин алтан бумба ХХК-ийн захирал Билгүүнжаргал гэсэн албаны тамгатай баримтыг надад өгч гэрээ хэлцэл эхлүүлсэн. Би зөвшөөрсөн. Хятад руу явахаасаа өмнө ийм нөхцлөөр тохиролцсон байсан. Т.Болдын мэдүүлэгт байдаг. Эрээн хот явахаасаа өмнө авах материалынхаа Улаанбаатарын үнийг Эрээн хотын үнэтэй харьцуулж бүгд судалсан.

Эхлээд би судалсан. Дараа нь Т.Болд, Билгүүнжаргал нар судалсан. Эрээнд 30 хувийн хямд байдаг юм байна. Хэн ч очсон бараагаа 30 хувийн хямд авдаг юм байна. Үнэ судлах ямар ч шаардлагагүй. Эрээн дээр бүх барааны үнэ бичээстэй байдаг. Хэрвээ судлах шаардлагатай бол Wechat-аар үнийг харж болно. Бид нар ямар ч байсан 30 хувийн хямд авах юм байна. Эрээний лангуун дээр байгаа үнээр авна. Лангууны үнээс бага үнээр авах нөхцөл байдаг. Бэлэн мөнгөөр авсан тохиолдолд эсвэл бөөнөөр авсан тохиолдолд 40, 50 хувь руу орж байна. Тэр нь бол танай асуудал. Ямар ч байсан Улаанбаатарын үнээс 30 хувийн хямд бараа авчирна гэх амлалтыг өгсөн.

Т.Болд хоёр бараан дээр 33,600,000 төгрөг гарч байна. 45 бараан дээр хичнээн сая төгрөгийн ашигтай байх вэ, 50,000,000 төгрөг олчихлоо гэж хэлж байсан. Ингээд бид үүрэг хүлээсэн. Бид нар бүх зардлыг даана,******* ХХК нь очиж худалдаж аваад бичиг баримттай нь хүлээлгэж өгөөд тооцоогоо хийгээд гэрээгээ дүгнэнэ гэсэн.

Би зөвшөөрсөн учраас өөрөө яваагүй. Би явсан ч 30 хувийн хямд авах байсан ба гол нь авах бараагаа мэдэхгүй байсан.

Авах барааны жагсаалтыг******* ХХК гаргаад 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрээн хотоос 45 нэр төрлийн бараа авна гэсэн.

Үнэ бол 30 хувь дээр маргах зүйл байхгүй гээд Т.Болд, М.Билгүүнжаргал хоёр зөвшилцөж, 45 нэр төрлийн барааг 30 хувийн хямд авах гэрээ хэлцэл хийгээд үүрэг хүлээгээд явсан. Эрээнд очоод бараануудаа авсан. Манай зүгээс зөвхөн кассын үүрэг гүйцэтгэж явсан. 1,200,000 юань бэлдээд мөнгө дутвал Замын-Үүдээр гаргаад өгнө гээд 500,000 юаньтай явсан. Тийм их мөнгө орохгүй гэж хүмүүс хэлж байсан.

Т.Болд, М.Билгүүнжаргал хоёр сонгох гээд явсан. Ө.Тунгалагийн өгсөн мэдүүлэг дээр байгаа, би бараагаа мэдэхгүй та нар бараагаа сонгоод үнийг нь тохирчих би мөнгийг нь төлье гээд хоёр тийшээ тусдаа явсан. Үүнийг Т.Болдын мэдүүлэг удаа дараа нотолж байгаа.

Т.Болд мэдүүлгийнхээ нэг л зүйл дээр няцсан. Бараа авахын урд орой М.Билгүүнжаргал би үнэ нэмээд хэдэн төгрөг унагачихлаа та маргааш бараагаа тоолоод аваарай танд би 10 хувь өгнө гэсэн мэдүүлгээсээ няцсан. Үүнийгээ би хэлээгүй гэсэн. Хоёрдугаарт тэр хүнээс бараа авсныхаа дараа би мөнгө унагачихсан, та 10 хувиа авах уу ямар ч байсан 1 000 юань өгчихье гээд өгсөн энэ ярианаасаа няцсан. Үүнээс өөр ямар ч ярианаас буцаагүй. Иргэний шүүх дээр 2 удаа мэдүүлэг өгөхөд өмнө ярьж байсан зүйлүүдээ нотолсон. Тийм учраас бид Т.Болд мэдүүлгээсээ няцсан гээд өмнө нь болсон бүх үйл явцыг хүчингүй болгож болохгүй. Монголоор бичсэн баримтаа М.Билгүүнжаргал очоод Хятадаар орчуулуулсан.

Гэтэл Хятадууд ойлгохгүй байсан. Тэгээд М.Билгүүнжаргал 10 ширхэг хувилаад дэлгүүрээр тараагаад үнийн саналаа хэлээрэй гээд яваад байсан. Тэгээд миний тооцоогоор 80,000,000 төгрөгийн бараа авахаар тохиролцсон гэж Т.Болд хэлсэн. Вальютын ханшаа буруу л хэлсэн байсан. М.Билгүүнжаргал 30 хувийн хямд авахаар болчихлоо болох уу гэж хэлсэн. Үүнийг манай эхнэрийн мэдүүлэг удаа дараа нотолдог, манай хүүхэд бас нотолно. Т.Болд нотолдог байсан ч больсон би оролцоогүй та нарын юу гэж ярьсныг мэдэхгүй гэдэг болсон. Урд орой нь 30 хувиар хямд авахаар болсон гэж тохироод маргааш өглөө очоод авъя гээд манай эхнэр өглөө нь очиход М.Билгүүнжаргал дэлгүүрт орохоосоо өмнө Тунгалаг эгчээ би өөрийгөө дэлгүүрийн захирал, таныг нягтлан бодогч гээд хэлчихсэн шүү та мөнгөө тушаагаад л гараарай би дэлгүүрийн хүнтэй ярьчихсан байгаа гэсэн.

Манай эхнэр тэгье гэсэн. Өглөө дэлгүүрт орсон чинь урд өдөр нь тохирсон 30 хувиар хямд авах үнийн жагсаалттай цаасаа гаргаж ирээд үзүүлсэн чинь тамга тэмдэггүй компаний бланк дээр бичсэн цаас манай эхнэрт үзүүлсэн. Ийм үнийн дүнтэй боллоо шүү гэсэн. Ингэж хэлэхээсээ өмнө М.Билгүүнжаргал манай нягтлан бодогч мөнгө тушаачихаад одоо гарлаа бид нар хүлээж авна гээд үлдсэн. Ямар ч баримт бичиг дээр гарын үсэг зуруулаагүй, мөнгө тушаасан баримт бичиг дээр гарын үсэг зуруулаагүй, бараа хүлээж авсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Яагаад гэхээр захирал нь тэрийг зурах үүрэгтэй, нягтлан бодогч бол мөнгөө тушаадаг л хүн болохоос биш захирлынхаа урдуур орж гэрээ хэлцэл хийдэг хүн биш. 366,000 юань тушаамагц хэдхэн секундын дараа гарсан байгаа. Өнөөдөр бараагаа ачуулна, гаалиар гарна гээд гараад явсан.

Тэгээд дэлгүүрт М.Билгүүнжаргал, Т.Болд 2 үлдсэн. Энэ тамга тэмдэггүй баримт биш жинхэнэ тамга тэмдэгтэй баримтыг Т.Болдод өгсөн. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. Ямар баримт өгөх ёстойг хэргийн 3 дугаар хавтсийн 152 дугаар тал дээр бичсэн байгаа. Хятадаар бичсэн ч ард нь Монголоор бичсэн байгаа. Аль ч компани бэлэн мөнгө тушаах юм бол нягтлан бодох бүртгэл дээр бэлэн мөнгө тушаасан баримтыг тусад нь бичдэг. Авсан барааны үнийн дүнг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн гарын үсэг зурдаг. 366,000 юань өгсөн авсан хүн хоёулаа өгсөн авсан баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Энэ үйл явдлыг М.Билгүүнжаргал хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа. Энэ үйл явдлыг дэлгүүр дээр хийлгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн хүнийг мэдүүлгээсээ буцсан гээд түүнд үнэмшиж болохгүй.

М.Билгүүнжаргал Өвөрмонгол хүнийг дуудаад өөрийнхөө дэлгүүрийн баримтаа өгөөд гаалиар гаргаж өгсөн. 2,000 юань өгөөд манай барааг шууд гаалиар гаргаад өгье гэж байна гэсэн. Тэгээд манай эхнэр тэгье гэсэн. Ингээд Т.Болд бараагаа ачаад нэг Өвөрмонгол хүн дэлгүүрийн баримтыг өөр нэг Өвөрмонгол хүнд өгөөд тэр нь гааль дээр очиж бичүүлээд Т.Болдод өгсөн. Энэ үед М.Билгүүнжаргал хүүхдийн бие муу нэгэнт бараагаа авчихсан юм чинь гээд хот руу буцсан байсан. Би Т.Болдоос асуусан М.Билгүүнжаргалаас авсан баримт чинь тамга тэмдэгтэй байсан уу гэхэд байсан гэсэн. Тэгэхээр жинхэнэ баримтыг М.Билгүүнжаргал авсан гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөө талд нь Ө.Тунгалагаас дэлгүүр 366,000 юань авсан гэх баримт байхгүй. Илүү бичсэн гэдэг нь тэнд харагдаж байгаа. Хятадын гааль өнгөрөөд Монголын гааль өнгөрөөд 2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирж хүлээсэн үүргийнхээ дагуу материалуудаа хүлээлгэж өгсөн. Бичиг баримт хаана байна гэхэд Т.Болд М.Билгүүнжаргал мэднэ гэж хэлсэн. М.Билгүүнжаргалаа дэлгүүрийн бичиг баримтаа өгөхгүй юм уу, гэрээн дээр бараа материалыг бичиг баримттай нь хамт хүлээлгэж өгнө гэсэн. Хаанаас хэдэн төгрөгөөр авсныг нь яаж мэдэх юм ямар ч байсан 366,000 юанийн тамга тэмдэггүй үнийн танилцуулга байна. Тамга тэмдэгтэй баримтаа та нар авсан юм биш үү гэхэд М.Билгүүнжаргал гаалиар гарахдаа авсан бараа дутуу байгаа учраас гүйцээж байгаад тань дээр ирж эцсийн тооллогоо хийж гэрээгээ дүгнүүлнэ гэсэн. Т.Болдын мэдүүлэг дээр байгаа бараа материал дутуу ирж байсан гэдгээ зөвшөөрсөн. Нөгөө талаас бас өгөхдөө дутуу өгөөд явуулсан байсан. Дараагийн удаа М.Билгүүнжаргалтай яриад оны эцэст санхүүгийн тайлан гарлаа тамга тэмдэгтэй бичгээ өгөөчээ, 150,000,000 төгрөгийн үнэтэй тамга тэмдэггүй барааг хаана хийх юм бөөн татвар торгууль болно шүү дээ гэхэд М.Билгүүнжаргал, Т.Болд алга болгочихлоо гэсэн. Эрээн хот яваад бичүүлээд ирнэ гэсэн. Тэгээд 2 сар болсон санхүүгийн тайлан гарах болоод дахиад М.Билгүүнжаргалаас асуухад би одоохон яваад аваад ирье гэсэн. Тэр үед эрүүгийн хэрэг үүссэн. Гэтэл Т.Болд орж ирээд М.Билгүүнжаргал надад байр өгөх гэж байснаа больчихлоо. Одоо Билгүүнжаргалын үнэнийг хэлнэ. М.Билгүүнжаргал 25,000,000 төгрөгний үнэ нэмж бичээд дундаас нь завшсан та нарыг хохироосон. Үүнийг би цагдаад хэлнэ гээд гараад явсан. Тэгээд мөрдөн байцаах газар 2 жил энэ хэргийг судалж дүгнээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг прокурорын газраас хүчингүй болгосон.

Аргагүйн эрхэнд Иргэний шүүхэд хандаад өнөөдрийг хүрсэн. Эндээс ямар дүгнэлт гардаг гэхээр******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 30 хувийн хямд авна, 33,600,000 төгрөгийн ашигтай явна гэсэн үүргээ биелүүлээгүй. 2 сарын үед М.Билгүүнжаргалаас тооцоогоо хий гэрээгээ дүгнэ гэсэн шаардлага тавихад 2014 оны 6 дугаар сард надад урьдчилсан байдлаар ийм ашигтай гарлаа гэсэн бичиг өгсөн. 31,000,000 төгрөгийн ашигтай явсан. Гэхдээ энэ 17 нэр төрлийн бараан дээр гэсэн. Юаниа хэдээр бичсэн юм бэ гэхэд өөрөө гаргаараа 1 юань 295 төгрөгөөр бодож бичсэн гэсэн. Билгүүнжаргал өөрөө энийгээ хэзээ ч үгүйсгэдэггүй. 17 нэр төрлийн бараа гаргасан байна. 45 нэр төрлийн барааг гаргаад ир, усны тоолуурын мөнгийн Улаанбаатар хотын үнээс илүү авсан байна. Тээврийн зардал дээр томилолтын зардлыг нэмэх юм бол Улаанбаатар хотын үнээс илүү үнэтэй байна. Би аудитаар шалгууна шүү ямар ч байсан үүнийгээ гүйцээгээд ир гээд гаргасан. М.Билгүүнжаргал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 30 хувиар хямд авах барааг өөрсдөө үнэ нэмж бичээд Улаанбаатар хотын үнээс илүү үнэтэй болгочихоод хуурамч бичиг үзүүлсэн. Манайд мөнгө тушаасан Ө.Тунгалагийн гарын үсэгтэй баримт, бараагаа хүлээн авсан баримт байхгүй. М.Билгүүнжаргал авсан гэдэг нь ойлгомжтой байгаа, тэрийгээ одоо хүртэл өгөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Энэ барааны үнэ яаж ийм гарсан юм бэ гэдгийг яг энэ төрлийн барааг Эрээн хотоос бөөнөөр авдаг компанитай очиж уулзаад баримтыг нь үзээд Эрээн хотын үнээс 139,900 юань илүү бичсэн байна гэдгийг тогтоосон.

 

Мөн Хятад худалдагч өөрөө хэлсэн байгаа 366,000 юанийн нэг баримтыг бичиж өгсөн. Дараа нь 200,000 юанийн нэг баримт бичиж өгсөн. Би 2 баримтыг л бичиж өгсөн гэж хэлсэн. Орчуулагч бас ингэж хэлсэн. Энэ 3 хүний мэдүүлэг яг энэ асуудал дээр зөрж байгаа. Энэ баримт бичиг бол зүгээр өгдөг зүйл биш гарын үсэг зурдаг. 150,000,000 төгрөг авчихаад гарын үсэг зурахгүй байна гэж байхгүй. Т.Болдын мэдүүлэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуусан байна. М.Билгүүнжаргал 200,000 юанийн баримтаа н.Сонинбаярт өгөөрэй. Гаалиар асуудалгүй гаргаж өгнө гэсэн мэдүүлэгтээ хэвээрээ байна уу гэж 3 дугаар сарын 23-ны өдөр асуусан. Т.Болд нь би баримтыг нь аваад Сонинбаярт өгсөн гэсэн. 200,000 юань бичсэн гэдгээ зөвшөөрсөн. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өгсөн Т.Болдын өгсөн мэдүүлэгт Монголын гааль дээр бараа ачсан машин хүлээж байхад надад өгсөн баримт нь 366,000 юанийн үнэтэй байсан.

Харин худалдагч эмэгтэйн надад өгсөн баримт дээр 200,000 юанийн дүнтэй байсан гэсэн. Үүнийг шинжээч нотолсон, Т.Болд нотолсон, дэлгүүрийн худалдагч нотолсон. Билгүүнжаргал 139,900 юань буюу тухайн үеийн ханшаар 41,000,000 төгрөгийн одоогийн ханшаар 64,759,710 төгрөгийн гэм хор учруулсан. Үндэслэл нь Улсын дээд шүүх тогтоосон байгаа. Хуурамч бичиг баримт үйлдсэн хууран мэхэлсэн гэдэг зүйл байгаа. Шамшигдуулсан гэдэг зүйл байхгүй. Үүгээр бидэнд учирсан хохирлыг М.Билгүүнжаргал авсан гэдэг нь ойлгомжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* ХХК-ийн тайлбар, татгалзлын хариу

Нэхэмжлэгч шаардлагаа тодруулаад гэм хорын хохиролд 139,951 юанийг гаргуулах, Эрээн хотоос авсан барааны баримт гаргуулах гэж байгаа юм байна. Энэ тодруулсан шаардлагын хүрээнд нь тайлбараа хэлье. Сая нэхэмжлэгч тал тайлбарлаж байна, хуурч мэхлэж тэр мөнгөөр ашиг олсон гэж байна. Мөнгөөр ашиг олсон гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих юм уу, гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол ямар байдлаараа гэм хор учруулаад хохирол шаардаад байгааг тодорхой болгох нь зүйтэй.

Арвин алтан бумба ХХК-аас шүүхэд тайлбараа гаргасан байдаг. Энэ тайлбартаа Монгол дээд сургуулийг шамшигдуулсан, төлбөр авсан зүйл огт байхгүй. Энэ хэрэг эрүүгийн журмаар удаан шалгагдаж явсан байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 53 тоот Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаандаа нэхэмжлэгчийн яриад байгаа бүх үйл баримтыг шалгаж тогтоосон байдаг. Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг гуайн гомдлоо М.Билгүүнжаргал гэх хүнийг яллагдагчаар татаж байгаад энэ үйл баримтыг тогтоох үйл ажиллагааг хийсэн. Энэ хүрээнд бол М.Билгүүнжаргалд дэлгүүрийн баримтыг өгөөгүй, 139,951 юанийн хохирол учирсан гэх ийм зүйл ярьдаг.

Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгийг Эрээн хотын Цагдаагийн газраас хууль сануулаад авсан байдаг. Энэ дээр өөрөө 336,000 юанийн бараа материалаа Монгол хүмүүст худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ төлбөр төлөх ажиллагаа гэж яриад байна. Энэ дээр М.Билгүүнжаргал, Т.Болд, Ө.Тунгалаг, Д.Дөлбат гэх хүмүүс хамтдаа худалдан авалт хийхээр явсан байдаг. Төлбөрийг М.Билгүүнжаргалд өгөөд худалдан авалт хийгээгүй, Ө.Тунгалаг нь өөрөө төлсөн, тухайн Эрээн дэх дэлгүүр нь барааг мөн л бүгдэд нь хүлээлгэж өгсөн байдаг. 366,000 юанийн үнийн дүнтэй бараа худалдсан гэдгээ хятад худалдагч өөрөө хэлдэг. Тэр баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.******* ХХК-аас гаргаж өгсөн үнийн санал байдаг. Тэр үнийн санал дээр Эрээн хотоос худалдан авалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Хятадын Хэбэй гэх мужаас худалдан авалт хийх үнийн санал байгаа.

Тухайн үед цаашаа явах нь илүү өндөр зардал гарах юм байна гэж үзээд тухайн үеийн хүмүүс Эрээн хотоос худалдан авалтыг хийсэн. Энэ худалдан авалтыг хийх явцад ямар нэгэн хувьдаа мөнгө авсан завшсан үйлдэл байхгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих юм бол ямар гэм буруутай үйлдлийн улмаас энэ хохирол учраад байгаа вэ гэдэг зүйл тодорхойгүй. М.Билгүүнжаргал тухайн бараа материалыг авахад нь цуг явсан нь бол үнэн, 30 хувийн хямд авах хэлцэл хийсэн гэж яриад байна. Ийм хэлцэл талуудын хооронд огт байгуулагдаагүй. Өөрсдөө хамт яваад дэлгүүрээр ороод үнийг нь судлаад энэ үнэ нь болж байна гээд мөнгөө төлөөд бараагаа авсан ийм л асуудал байгаа. Энэ үйл баримтууд өөрөө нотлох баримтаар тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Мөн БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс тамгатай баримт гаргуулах шаардлагын хүрээнд бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн *******-ийг төлөөлж нягтлан бодогч Ө.Тунгалаг, Д.Дөлбат нар бол худалдан авалт хийхээр явсан. Төлбөр төлсөн бол тухайн баримтыг хүлээж авах үүрэг нь нягтлан бодогчид нь байгаа. Тийм учраас М.Билгүүнжаргалд ямар нэгэн баримт байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр мөн тухайн баримтыг Ө.Тунгалаг гэх хүнд өгсөн гэсэн мэдүүлэг байгаа. М.Билгүүнжаргалын хувьд тэр баримтыг хүлээлгэж өгөх үүргийг Монгол дээд сургуулийн өмнө хүлээсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Дээд сургууль-ийн хариуцагч******* ХХК-иас 139,951 юань буюу 64,783,317 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Дээд сургууль-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942,094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Монгол Дээд сургууль-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

4.1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01889 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргаж байна.

 

4.2.Шүүх хариуцагчийн талд хууль зөрчин үйлчилснийг дараах нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагч М.Билгүүнжаргалтай сонирхлын зөрчилтэй шүүгч байдаг бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс оролцохоос татгалзаж байсан юм. Тэр шүүгчийн нөлөөгөөр шударга шүүсэнгүй гэж хардаж байна.

Өмнө нь Д.Хулан шүүгчийг би Шүүхийн сахилгын хороонд өгч байсан бөгөөд түүндээ өширхөж илтэд шударга бус шийдвэр гаргалаа гэж хардаж байна. Д.Хулан шүүгч шүүх бүрэлдэхүүнд орохоос өөрөө татгалзах ёстой байсан. Захиргааны шүүгч Мөнхзул өөрийг нь сахилгын хороонд өгсөн тул шүүхээс татгалзсан жишиг бий.

 

4.3.Өмнө нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгож байсан шүүгч Б.Мөнхбаяр өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахууль авсан гэж ажлаас чөлөөлөгдсөн. Дэ.Энхтуяа шүүгч мөн адил. Энэ бол Хан-Уул дүүргийн шүүгчид авлига авдаг гэсэн хардлага төрүүлж байна.

Энэ хэргийг шүүсэн Д.Хулан, Д.Мөнхцэцэг, Н.Гэрэлтуяа нарыг авлига авч, хууль зөрчсөн гэж хардаж байна. Д.Мөнхцэцэг нь билүү /нэрийг нь андуурч магадгүй/ та нар мөнгөө энэ хүмүүст өгөөд явуулахгүй яасан юм гэхэд би Хэн ч танихгүй хүмүүст хүссэн 1,2 сая юанийг өгөөд явуулж чадахгүй биз дээ гэхэд биднийг буруутгах өнгө аястай байсан. М.Билгүүнжаргал, Т.Болд, бид үнээ судлаад хэн ч очсон Эрээнээс 30 хувь хямд авна гэж тохиролцсон гээд байхад Д.Хулан шүүгч манай нябог үнээ судлаж явахгүй яасан юм гэж урьдчилаад буруутгах хандлага харуулж байсан.

 

4.4.Шүүх өөр хуулийг, эсвэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл бол 168.1.1-т шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэжээ

БНХАУ-аас наад зах нь 33,6 сая төгрөгийн хямдаар бараа авчирна гэж бичгээр амалсан, Эрээн хотын лангуун дээр байгаа үнээр буюу 30 хувийн хямд бараа авчрахаар хэлэлцэн тохиролцсон үүргээ биелүүлээгүйгээс учирсан 139,951 юань буюу 64,783,317 төгрөгийн хохирлыг үүрэг хүлээсэн******* ХХК-аар гаргуулахаар нэхэмжилсэн.

Бид нэхэмжлэл гаргахдаа Хуулийн үүргийг... зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ" /206.1/, Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй /219.1/ гэх мэт заалтыг үндэслэсэн болно.

Хэдийгээр шүүгчид нэгдүгээр үндэслэлдээ: нэхэмжлэлийн шаардлага... үүргээ биелүүлээгүйгээс хуурч мэхлэн гэм хор учруулсан.. шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно гэж үүргийн биелэлтийг дурьдсан мөртлөө гаргасан шийдвэртээ үүргийн биелэлтийн талаар огт дурьдаагүй болно.

Тухайлбал шүүгчид сантехникийн бараа материалын зөрүү гэх 139,900 юанийг хариуцагч авсан гэдэг нь дээрх баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь үнийн судалгааны талаарх баримтгүй байсан гэж үзэв/6.2/ гэжээ. Бид үүргийн биелэлт-ээр нэхэмжлэл гаргахад шүүгчид хуулинд байхгүй мөнгө авсан гэсэн том болол хэрэглэсэн. Мөнгө авсан гэдгээр бид нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар мэтгэлцээн явагдаагүй, аль нэг талаас асуулт асуугаагүй. Энэ нь******* компанид хууль зөрчин давуу байдал олгосон үйлдэл юм.

 

4.5.Хэлцлийг хүчингүй болгосон баримт алга

Хариуцагчийн өмгөөлөгч БНХАУ-ын Хэбэй мужаас авчирна гэсэн санал тавьсан Эрээн хотоос авчирна гэж санал тавиагүй гэж хэлцлийг үгүйсгэх гэж оролдсон. Эрээний лангуун дээр бичсэн үнээр буюу хямд авчрах үүрэг хүчин төгөлдөр байсан гэдэг нь дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд******* ХХК:

1/ Эрээн явах хэлцэл, ер нь хэлцлээс татгалзах санал амаар болон бичгээр тавиагүй. Иргэний хуульд гэрээ байгуулсанд тооцох нөхцлүүдийг заасан байдаг. Жишээ нь 196.1.7-д ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурьдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч тал татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй гэжээ.******* компани Эрээн явах хэлцлээс, барааг лангуун дээр бичсэн үнээр буюу 30 хувь хямд авчирах саналаас татгалзаагүй. Энэ талаар бичгээр болон амаар мэдэгдээгүй

2/******* компанид Хэбэй мужийн барааны үнийн санал байхгүй, Хэбэй мужийн 20-иод хотын аль руу нь явах, ямар үйлдвэр, худалдааны газраас бараа авахаа мэдэхгүй байсан Урьд өмнө явж байсан туршлага байхгүй байсан.

3/ БНХАУ явахын өмнө Хэбэй биш Эрээн хот дахь үнийг талууд хамтарч судалсан.

4/ Компани 2 хүний зардлаа биднээр даалгаж барааг лангууны үнээр буюу 30 хувийн хямд авчирах үүрэг хүлээж Эрээн хот явсан. Ийм үүрэг хүлээгээгүй бол бид зардлыг нь дваж тэднийг дагаж Эрээн хот явахгүй байсан.

5/ Урьд орой нь М.Билгүүнжаргал 30 хувийн хямд авахаар үнээ тохиролцлоо Би өөрийгөө захирал, таныг нябо гээд танилцуулсан, Та маргааш мөнгөө өгөөд гараарай, бид баримтаа авч гаалийн бүрдүүлэлт хийнэ гэж хэлсэн нь Эрээнээс бараа авах хэлцлийг******* компани хийснийг нотолж байна.

6/ Эрээнээс бараа сонгон авч, Хятадын гаалийн бүрдүүлэлт хийж, Улаанбаатар руу тээвэрлэж, МДС-д хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн актанд талууд гарын үсэг зурсан нь Эрээн хотоос бараа авчрах хэлцэл хэрэгжсэнийг нотолж байна.

 

4.6.Үнийн судлагаа байхад баримтгүй байсан гэж худал дүгнэжээ.

Шүүгчид үнийн судалгааны баримтгүй байсан /6.2/, Монголд уг бараа материал нь хэдэн төгрөгийн байсан эсэх талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй болно /6.2/ гэжээ.

Гэтэл үнэлгээний мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтэд үнийн судалгааг Хятадын дэлгүүрийн үнийг Монгол улс дахь Hermes барилгын материалын худалдааны төвд байрлалтай газрын Эрээн хотоос худалдан авдаг бөөний үнэ ханшийг судлан харьцуулалтыг хийв гэжээ /хх. 96-р тал/

Бараа бүрийн үнийн харьцуулалтыг бичжээ/хх, 96-97р тал/ Барааг олон тоогоор авахад бөөний үнэ хэрэглэдэг. Шүүгчдэд шинжээчийн дүгнэлтийг уншаагүй шийдвэр гаргасныг харуулж байна

 

4.7. Шүүх шийдвэрийн агуулгад тавих шаардлагыг хангасангүй.

Хуулинд хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана /118.4/ гэжээ

Хэргийг шийдвэрлэхэд үндэс болно гэж бидний гаргаж өгсөн хэд хэдэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухай, тэдгээрийг хэрхэн үнэлж байгаа тухай шүүх зааж бичихгүй хуулийг зөрчжээ. Жишээ нь: А

1.******* компаниас томилолтын зардлаа даалган БНХАУ-аас 33,6 сая тегрегийн бараа авчрах албан хүсэлт

2. Дэлгүүрийн барааг сонгож, урьд өдөр нь худалдан авах хэлцэл хийж 30 хувь хямд авахаар боллоо гэж хэлсэн н.Тунгалаг, Д.Дөлбат нарын гэрчийн мэдүүлэг

3. Дэлгүүрээс бараа өгөхдөө тамгатай бичгийг Т.Болд авсан гэсэн/Т.Болдын мэдүүлэг/

4. Барааг Т.Болд хүлээн авсан баримт /Т.Болд, Ө.Тунгалаг, Д.Дөлбат, Данзан нарын мэдүүлэг/

5. Т.Болдын авсан дэлгүүрийн тамгатай бичгээр Хятадын гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдэл, энэ талаарх Т.Болд, Ө.Тунгалаг, Д.Дөлбат, барааг тээвэрлэсэн Данзан нарын мэдүүлэг

6. Авчирсан барааг МДС-д хүлээлгэн өгсөн акт

7. М.Билгүүнжаргалын 31 сая төгрөгийн ашигтай худалдан авалт хийсэн гэсэн худал тооцоо /хх 2 13-р тал/

Б. Үнэ нэмж бичсэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт

 

4.8. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн

Улсын дээд шүүх БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн бараа материалыг Монгол улсын хилээр оруулж хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хэрхэн мэдүүлсэн нь тодорхой бус үлджээ Уг гаалийн мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна гэсэн зөвлөмж өгсөн. Энэ бол гааль бүрдүүлэхэд баримтлах дэлгүүрийн зарлагын тамгатай падааныг олох явдал юм Хятадын дэлгүүрийн тамгатай баримт Хятадын гааль дээр үлддэг бөгөөд Хятадын гааль түүний оронд барааны манифест гэсэн төлөөлсөн бичгийг Монголын гааль руу явуулдаг гэдгийг эрүүгийн хэргийн явцад бид мэдсэн. 2022 оны 7-р сарын 22 ны шүүх хуралдаан дээр би хэлэхдээ Нэгдүгээрт, хуулийн 38.3 шүүгч зохих аль нэг талын хүсэлтээр эсрэг талаво нотлох баримтыг албадан гаргуулж болно" гэсэн заалтыг үндэслэн, дэлгүүрийн тамгатай бичиг баримты тус компаниас гаргуулах хүсэлт тавьсан./Дэлгүүрийн тамгатай падааныг Т.Болд авч, бараа хүлээн авсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн, тэр баримтаар Хятадын гаалийн бүрдүүлэлт хийсэн, Улаанбаатарт ирээд компанийн байранд цүнхтэйгээ алдсан гэх мэтээр мэдүүлсэн байдаг юм/

Хоёрдугаарт, Дэлгүүрийн тамгатай баримтуудыг Хятадын гааль руу бичиг явуулж хүсэлт тавьсан.

Учир нь Монголын гааль дээр дэлгүүрийн тамгатай падаан байхгүйг өмнө нь бичиг явуулж мэдсэн гэсэн.

Энэ талаар хуралдааны тэмдэглэлд хагас дутуу тусгажээ. Энэ баримтын хуулбар Хятадын гааль дээр үлддэг. Өмгөөлөгч энэ баримтыг Хятадын гаалиас гаргуулах хүсэлт бас тавьсан.

Жишээ нь дээрх хуралдааны тэмдэглэлд Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асууя. Монгол улсын гаалийн хэдэн сарын хэдний өдрийн гаалийн мэдүүлэг гаргуулах юм бэ? гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 2014 оны 5-р сарын 28-30 хоорондох Хятадын гаалиар гарсан бичиг гэсэн Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч: Монголын гаалийн бүрдүүлсэн бичгүүд бидэнд байгаа

Шүүгчид хариуцагч талд анхнаасаа үйлчилсэн тул Компаниас дэлгүүрийн тамгатай баримт албадан гаргуулах, Хятадын гаальд үзүүлсэн дэлгүүрийн тамгатай баримт гаргуулах талаар манай хүсэлтийг хангахгүйгээр буюу УДШ-ээс зөвлөсөн нотлох баримтыг олох ажлыг хийхгүй, гол нотлох баримтыг дутуу бүрдүүлж хариуцагч талд ашигтай нөхцөл байдал үүсгэн шийдвэрээ гаргасан юм.

Бид энэ баримтуудыг олж авах боломжгүй тул шүүх бүрдүүлнэ гэж хүлээсэн.

Энэ талаар өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж хуулинд заажээ./38.6/

Хуулийн 38.6. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэсэн заалтыг шүүгчид зөрчсөн.

Шүүх бидний хуулиар олгогдсон хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бас нэг үндэслэл юм. /168.1.3/ Тэр ч байтугай баримт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бид нэмсэн.

Гэтэл шүүх энэ талаар мэтгэлцээн өрнүүлээгүй, асуулт асуугаагүй, хариуцагч талд давуу байдал олгосон.

 

4.9. Шүүх гэрчийн хэлээгүй үгийг хэлсэн болгож нотлох баримт бүрдүүлжээ.

Т.Болд эрүүгийн хэргийн үед мэдүүлж байсан зарим нэг мэдүүлгээс иргэний хэргийн үед татгалзсан Гэтэл шүүх Т.Болд мэдүүлгээ худлаа хэлснээ сүүлд зөвшөөрсөн гэж мэдүүлсэн тул...шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй гэж түүний бүх мэдүүлгийг худал гэж шүүх үнэлсэн нь хариуцагчид хууль бусаар давуу байдал олгосон илтэд хууль бус бол Т.Болд миний цүнхэнд дэлгүүрийн тамгатай баримтын жагсаалт байсан гэж 6 удаагийн мэдүүлэгтэй хэлсэн бөгөөд үүнийг худлаа мэдүүлэг гэж хэзээ ч хэлээгүй баримт хэрэгт байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т.Болдоос дахин гэрчийн мэдүүлэг авч мэдүүлгийн ямар хэсгээс татгалзсан, ямар хэсгээс татгалзаагүйг нарийвчлан тогтоох естой. Бид Болдыг хүчтэй дарамтад орж зарим нэг мэдүүлгээсээ татгалзсан гэж үзэж байгаа. Болд гэрийн гаднаа отож зогссон хүмүүст зодуулсан ч явдал бий.

4.10.Т.Болдын мэдүүлэг дахин зөрүүтэй болоход уг зөрүүг шүүх арилгах ажил хийсэнгүй.

Т.Болд Хятадын гаалийн бүрдүүлэлтийг түүнээс авсан дэлгүүрийн баримтаар бүрдүүлснийг 6 удаа мэдүүлсэн. Гэвч сүүлдээ бид гаалийн бүрдүүлэлт хийгээгүй танай тал хийсэн гэсэн. Энэ үгийг хариуцагчийн өмгөөлөгч шүүх хурал дээр иш татаж бид гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэсэн. Т.Болдын зөрүүтэй мэдүүлгээс 2 тал ишилж яриад зөрчил үүссэн. Иймд энэ асуудлаар дахиж Т.Болд болон бусад гэрчүүдээс, тэр тусмаа евер монгол орчуулагчаас мэдүүлэг авах ёстой.

 

4.11.Гэрч мэдүүлгээ тайлбарлаж зассаныг шүүх үл тоож өөрийн үзэмжээр буруу тайлбарласан.

Шүүх уг барааг худалдан авч, үнийг нь гэрч Ө.Тунгалаг төлсөн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчаас уг баримтыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв. 16/10/

Өмнө нь энэ хэрэг эрүүгийн хэргээр явж байх үед Ө.Тунгалагийг өөрөө мэдээд худалдаж аваад мөнгий нь төлсөн байна гэж үзэж эрүүгийн хэргээс мултарч байсан юм.

Гэтэл Ө.Тунгалаг нь сантехникийн талаар ямарч мэдлэггүй Монгол хэлний багш мэргэжилтэй хүн юм. Зөвхөн урд орой М.Билгүүнжаргалын дэлгүүртэй тохиролцож бичүүлсэн мөнгийг нь аваачиж өгсөн төдий юм.

Ө.Тунгалагийн 2023 оны 3-р сарын 23 нд шүүхэд бичиж өгсөн тайлбар /хх 3. 130-р тал Барааны үнийг төлсөн, мөнгө тушаасан баримт дээр зурсан гарын үсгээр хэн худалдан авалт хийснийг тогтоох ёстой. Энэ баримтыг Улсын дээд шүүхээс олох зөвлөмж өгч, бид хүсэлт тавилт тавихад шүүх хэрэгжүүлсэнгүй нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

М.Билгүүнжаргал 31 сая төгрөгийн ашигтай худалдан авалт хийсэн гэж тайлан тооцоо гаргаж өгсөн гээд байтал /хх 2, 12 р тал/ Ө.Тунгалагийг худалдан авсан гэж дүгнэх ёсгүй Хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр барааг худалдан авсанд тооцохыг Иргэний хуульд заасан. М.Билгүүнжаргал урьд орой нь үнийг хэлэлцэн тохирлоо, 30 хувь хямд авлаа гэж Ө.Тунгалаг, Д.Дөлбатад хэлснийг гэрчүүд мэдүүлсэн 30 хувийн хямд үнэ бол тохирох зүйл биш, лангуун дээр бичсэн үнэ.

М.Билгүүнжаргал би өөрийгөө захирал, таныг нябо гэж хэлсэн, та мөнгөө өгөөд гараарай, бид баримтаа авч Хятадын гаалийн бүрдүүлэлтийг хийнэ гэж хэлсэн байдаг Байгууллагын кассын нярав даргын тушаалын дагуу мөнгө өгдөг. Хариуцлагыг дарга үүрдэг жишигтэй. Кассын нярав хэлцэл хийх, тушаал гаргах эрхгүй. Бараа авах хэлцлийг хэн хийснийг тогтоох талаар шүүгчид мэтгэлцээн өрнүүлээгүй асуулт ч асуугаагүй, нэг талыг барьж шүүсэн. Дэлгүүрийн тамгатай бичгийн нэг хувийг Хятад худалдагчаас тодруулсан мэдүүлгийг Монголын юм уу. Эрээний хуулийн байгууллагаар дамжуулж авах естой. Эрээний татварын байгууллагад хандаж болно.

Давж заалдах шатны шүүх өмнө нь бараа материал худалдан авахад хэний ямар хууль бус үйлдэл, эс үйлдэл хэний эд хөрөнгөнд гэм хор учирсан, эдгээрийн хооронд шалтгаант бий эсэх талаар дүгнэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгснийг шүүх хэрэгжүүлэхгүй, энэ талаар мэтгэлцүүлэхгүй, асуулт асуухгүй, хариуцагч талд давуу байдал бий болгож хууль зөрчсөн.

Барааг худалдан авсан баримт хэрэгт алга М.Билгүүнжаргал урьд орой нь үнээ тохиролцсоноо Ө.Тунгалаг, Д.Дөлбат нарт хэлж 30 хувийн хямд авсан гэж хуурч мэхэлж мөнгө өгүүлсэн М. Билгүүнжаргал лангууны үнээр биш Улаанбаатарын үнээс илүү үнээр тохиролцсон цаас/падаан биш /үзүүлсэн.

М.Билгүүнжаргал, Т Болд нар дэлгүүрийн жинхэнэ падаан авч барааг хүлээн авсан. энэ падааныг Хятадын гаальд үзүүлсэн, дараа нь компанийн байрандаа алдсан Энэ падаан МДС-ийн өмч тул МД өгөх ёстой боловч өгөхгүй байсаар байна. Учир нь падаан дээр 200 мянган юань гэж бичсэн, зөрүү 25 сая орчим төгрөгийг М.Билгүүнжаргал авсан гэж Т. Болд мэдүүлж, Мөрдөн байцаах газар залилангийн хэрэг үүсгэж байсан.

 

4.12.Шүүхийн буруу, хууль бус дүгнэлт.

Гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч хариуцаж авчирхаар хэлцэл хийсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэжээ /7.5/******* компани БНХАУ бараа авчрах хүсэлтийг бичгээр тавьсан баримтыг шүүгчид үнэлсэнгүй. Хятадаас Монголд авчирна гэдэг бол гаалийн бүрдүүлэлтээ өөрсдөө хийнэ гэдгийг багтаасан ойлголт******* компани өөрт байсан дэлгүүрийн тамгатай баримтыг орчуулагчид өгч, Хятадын гаалийн бүрдүүлэлтийг хийлгэсэн, Т.Болд барааг машинд ачиж Хятадын гаалиар гарсан баримт хариуцагч гаалийн бүрдүүлэлтийг хариуцах хэлцэл хийснийг харуулж байна. МДС-д дэлгүүрийн тамгатай баримт байхгүй тул гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй байсан. Хэрвээ МДС гаалийн бүрдүүлэлтийг хариуцсан бол дэлгүүрээс тамгатай бичиг шаардаж барааны лаыыбнгууны үнэ бичсэн жинхэнэ падааныг авч илүү мөнгө төлүүлснийг тогтоох байсан Энэ талаар мэтгэлцээгүй байхад шүүгч буруу дүгнэлт гаргаж хариуцагчид ашигтай нөхцөл байдал үүсгэж, шийдвэр гаргаж, хууль зөрчжээ.

 

4.13.Яриагүй зүйлийг шүүгчид зохиож бичиж хууль зөрчжээ.

Шүүгчид гэрч нарын мэдүүлгээр хариуцагчийг хуурамч падаан бичүүлж авсан, мөнгөний зөрүүг авсан гэдэг нь нотлохгүй гэжээ /6,6/

1. Бас л мөнгөний зөрүүг авсан гэдэг нь нотлогдохгүй" гэжээ. Мөнгө авсан гэж нэхэмжлээгүй, мэтгэлцээгүй юм.

Хуурамч падаан гэж нэхэмжлээгүй, мэтгэлцээгүй, энэ талаар нэг үг ч байхгүй. Дэлгүүр ямар ч хуурамч падаан хийгээгүй. Дэлгүүрийн тамгатай хуурамч падаан хэрэгт алга. Лангууны үнийг өсгөж бичиж, Тунгалагт өгсөн он сар өдөр, тамга, гарын үсэггүй, зориулалтын бус цаасыг падаан гэж нэрлэж болохгүй.

2. Хариуцагчийг хуурамч падаан авсан гэж хэн ч яриагүй. Мэтгэлцээгүй. Харин дэлгүүрийн тамгатай жинхэнэ падааныг авч бараа хүлээн авснаа Т.Болд гэрчилж ярьсан тул бид баримтаа хариуцагчаас гаргуулах хүсэлт, тавьсан юм. Т.Болд хэлсэн хэлээгүй барааг тоолж хүлээн авч буй хүнд барааны жагсаалт, үнэ бичсэн тамгатай гарын үсэгтэй баримт өгөх нь гарцаагүй юм Хятадын гаальд дэлгүүрийн тамгатай баримт үзүүлэх тул тэдэнд баримтууд өгсөн гэдгээр мэтгэлцэх шаардлагүй үнэн юм.

 

4.14.Хүсэлт: Арвин Алтан бумба компани Эрээн хотын дэлгүүрийн лангуун дээр бичсэн үнээр бараа авчрах үүргээ биелүүлээгүй нь 139,951 юань буюу 64,783,317 төгрөгийн гэм хор учруулсан нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд

1. БНХАУ-аас наад зах нь 33,6 сая төгрөгийн ашигтай бараа худалдан авчрах бичгээр гаргасан хүсэлт /хх2 193 р хуудас /

2. Талууд Улаанбаатарын ба Эрээний үнийг хамтран судалсан баримт 133-135 Грбот Т.Болд, Н.Дашзэвэг нарын мэдүүлэг/

3. Эрээний үнэ Улаанбаатарынхаас 30 хувь хямд байгааг тогтоож Эрээн явсан баримт /Н.Дашзэвэгийн тайлбар/

4. Урд орой нь М.Билгүүнжаргал 30 хувь хямд авахаар боллоо. Болоо биз дээ гэж манай нябод хэлсэн баримт/ гэрч Ө.Тунгалаг, Д.Дөлбат нарын мэдүүлэг/,

5. Дэлгүүрийн үнийн танилцуулгад 139,900 юань илүү бичсэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх7. 96-97 р хуудас/

6. 366,408 юань тушаасан баримт, ийм үнэтэй бараа авсан баримт үйлдээгүй баримт тамгатай падааныг авснаа гэрчилсэн /Т.Болдын мэдүүлэг/

7. Т.Болд дэлгүүрээс бараа хүлээн авахдаа

8. Гаалиар гарахад түүнийг үзүүлсэн, дараа нь компани дээрээ тэр баримтыг алдсан мэдүүлэг /Т.Болдын гэрчийн мэдүүлэг/

9. Арвин Алтан бумба компани дэлгүүрийн тамгатай баримтыг МДС-д гаргаж өгөхгүй байгаа нөхцөл байдал,

10. Эрээнээс наад зах нь 31 сая төгрөгийн ашигтай худалдан авалт хийлээ гэсэн М.Билгүүнжаргалын гаргаж өгсөн худал тооцоо /хх2 12-р тал/

Ө.Тунгалагийн 2023 оны 3-р сарын 23-нд өгсөн тайлбар /хх 3, 130-р тал/

Улаанбаатарын үнээс илүү үнэ бичсэн цаас /тамга, гарын үсэг, он сар өдөр тавиагүй үнэлгээний шинжээчийн дүгнэлт, дэлгүүрийн падааныг авснаа бидэнд өгөхгүй байгаа

Иймд эдгээр баримтуудыг үндэслэж бидний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан, байсаар ч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн олон үндэслэл тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

Анхан шатны шүүхэд дараах зөвлөмж өгнө үү. Үүнд: нэг.******* компанийн дэлгүүрээс авсан тамгатай бичгийг албадан гаргуулах, Монголын гаальд ирүүлсэн С140705 20738 манифестийг бүрдүүлэхэд ашигласан Dun Yun дэлгүүрээс бараа авсан падаан, мөнгө тушаасан баримтын хуулбарыг Хятадын гаалиас гаргуулах талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн 2022 оны 7-р сарын 22 ны шүүх хуралдаан дээр тавьсан хүсэлтийг хангах

хоёр. Хятадын гаалийг хэн яаж бүрдүүлсэн талаар гэрчүүдээс, түүний дотор орчуулагч Сонинбаяраас мэдүүлэг авах /нэр, хаяг, утас нь гэрчийн мэдүүлэг дээр хятад хэлээр бий/ гурав. БНХАУ-ын Эрээн хотын татварын албанд Dun Yun дэлгүүрээс өгсөн унэ бичсэн цаасыг явуулж, барааг энэ үнээр зарсан эсэх, энэ үнээр 2014 оны санхүүгийн тайлан гаргасан эсэх, барааны үнэ бүр тухайн үеийн зарж байсан үнэтэй таарч буй эсэхийг шалгуулах

дөрөв. Хятад худалдагчаас /нэр, хаяг, утас нь гэрчийн мэдүүлэг дээр хятад хэлээр бий/

а/ мөнгө тушаасан баримт, дэлгүүрээс бараа хүлээн авсан падаан гэсэн хоёр баримт дээр Монголын талаас хэн, хэзээ гарын үсэг зурсан талаар мэдүүлэг авах

б/ дэлгүүрээс нябо Тунгалагт өгсөн 366,408 юанийн үнийн дүнтэй цаасан дээр яагаад гарын үсэг зураагүй, тамга дараагүй, он,сар,өдөр бичээгүйг тодруулах гэрчийн мэдүүлэг авах. Бид энэ талаар Монгол улсын Консулын газар хандсан боловч Цагдаагийн ерөнхий газар юм уу дүүргийн шүүхэд хандахыг зөвлөсөн бичиг ирүүлсэн юм гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч нарын гарын үсэгтэй тохирохгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжлэлийн тухайд өмнө 2 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал бий. Тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.      Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.      Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 38,759,542 төгрөг гаргуулах тухай шаардлага анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, өөрчилж, ихэсгэсэн ба 2023 оны 06 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гэрээний хохиролд 139,951 юань буюу 64,783,317 төгрөг гаргуулах, БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсоныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-8, 18, 58-59, 114, 158-159, 179-180, 2хх 142, 200, 216, 3хх 118/

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь барилгын сантехникийн ажил гүйцэтгэж байхдаа сантехникийн бараа материалыг БНХАУ-ын Эрээн хотоос хямд үнээр авна гэсэн боловч хуурч мэхэлж үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хуурч мэхлээгүй, эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдгийг тогтоосон, нэхэмжлэгч сургуулийн нягтлан бодогч Ө.Тунгалаг, дэд захирал Д.Дөлбат нар өөрсдөө БНХАУ-ын Эрээн хот руу явж, барилгын материалыг худалдан авч, үнийг төлж, төлбөрийн баримтыг авсан... гэсэн агуулгаар тайлбарлан, маргасан байна.

 

3.      Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1.     Талууд 2014 оны 04 сарын 09-ний өдөр Монгол дээд сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, 18-р сургуулийн урд талд байрлах *******-ийн багш, ажилчдын 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ******* нь ажлын хөлс 92,988,818 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 189-190/

 

3.2.  Дээрх гэрээнд заасан ажил гүйцэтгэхтэй холбоотой сантехникийн бараа материалыг хямд үнээр худалдан авахтай холбоотой БНХАУ-ын Хэбэй мужаас авах *******-ийн багш, ажилчдын 72 айлын орон сууц, сургуулийн А, Б корпусын сантехникийн угсралт, засварт орох материал, тээврийн зардлын талаарх үнийн саналыг******* ХХК-аас 2014 оны 02 сарын 25-ны өдөр гаргасныг ******* хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар, гэрч Т.Болдын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1хх 193, 3хх 133-135/

 

3.3.  Улмаар, ажил гүйцэтгэх гэрээний ажилд ашиглагдах сантехникийн бараа материалыг авах худалдан авах зорилгоор *******-ийн нягтлан бодогч Ө.Тунгалаг, дэд захирал Д.Дөлбат,******* ХХК-ийн захирал М.Билгүүнжаргал, ажилтан Т.Болд нар БНХАУ-ын Эрээн хотын Дун Юн /Dun Yun/ дэлгүүрээс бараа материалыг 366,408 юаниар худалдан авч, *******-д хүлээлгэн өгчээ. /1хх 68-69, 71-74, 125-128, 132-134, 247-249, 250, 2хх 1-2, 24-26, 27-28, 193-194, 197, 198-199, 207-211, 3хх 127-129, 131-132, 133-135, 153, 186/

 

Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх үед цугларсан баримт, Иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгийг зөвхөн дээрх үйл баримттай холбоотой хэсгийг үнэлэх боломжтой гэж үзэв. Учир нь дээр дурдсан үйл баримттай холбоотой тайлбар, мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой байна.

 

4.      Дээрхээс дүгнэвэл, захиалагч ******* нь ажил гүйцэтгэгч******* ХХК-ийн гаргасан саналын дагуу хямд авах зорилгоор хоёр компанийн төлөөллийг оролцуулан БНХАУ-ын Эрээн хот руу явж, худалдан авсан бараа, материал нь Улаанбаатар хот дахь ижил төрлийн бараа материалаас илүү үнэтэй байсан тул уг үнийн зөрүүгээр хохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл,******* ХХК нь барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул тус компанийн төлөөлөл болох М.Билгүүнжаргал, ажилтан Т.Болд нарыг БНХАУ-ын Эрээн хот руу захиалагч ******* нь хамт авч явсан байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.      Нэхэмжлэгч тал нь 45 нэр төрлийн сантехникийн бараа, материалыг хямд үнээр худалдан авах үнийн саналыг хариуцагч гаргасан, уг бараа, материал нь Улаанбаатар хотод худалддаг үнээс өндөр байсан гэж тайлбарлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн үнэлгээг нотолгооны эх сурвалжаа болгосон байна.

 

6.      Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг харьцуулан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 7,517,496 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.1.Учир нь, хариуцагч******* ХХК-иас гаргасан үнийн саналд Хэбэй болон Монголд худалдан борлогдож байгаа панелан радиатор /374 ширхэг/-ыг нэгжийн үнээр харьцуулан үнийн зөрүүг тусгасан байна. /1хх-193/

 

6.2.Дээрх баримтыг 1-р хавтаст хэргийн 96-98-р талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд тусгагдсан БНХАУ-ын Эрээн хотын Дун Юн /Dun Yun/ дэлгүүрээс авсан 38 нэр төрлийн бараа материалтай харьцуулан үзвэл панелан радиотор давхцаж байна. Иймд нийт 254 ширхэг панелан радиаторыг *******-ийн багш, сурагчдын 72 айлын орон сууцны барилгын ажилд зарцуулагдсан гэж дүгнэх боломжтой тул эдгээр панелан радиаторын үнийн зөрүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

6.3.Харин******* ХХК-ийн 2014 оны 02 сарын 25-ны үнийн саналд БНХАУ-ын Эрээн хотын Дун Юн /Dun Yun/ дэлгүүрээс худалдаж авсан үлдэх 38 нэр төрлийн бараа, материалын үнийн санал тусгагдаагүй байх тул үнийн саналаас зөрүүтэй, өндөр үнэтэй худалдан авсан гэж үзэн хохиролд тооцох боломжгүй юм.

 

6.4.Ийнхүү тооцоход 254 ширхэг панелан радиаторын үнийн зөрүү 16,240 юанийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш 462.90 төгрөгөөр тооцож нийт 7,517,496 төгрөгийг хариуцагч Арвин албан бумба ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ.

Үүнтэй холбоотой зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

7.      БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь:

7.1. БНХАУ-ын Эрээн хотын Дун Юн /Dun Yun/ дэлгүүрээс худалдан авсан бараа материалын үнийг Ө.Тунгалаг төлсөн, түүнд 2 өөр үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг өгсөн талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус дэлгүүрийн худалдагч /эзэн/ Жу Шүнчао, Өвөрмонгол орчуулагч Су нин нараас авсан гэрчийн мэдүүлэгт тайлбарлажээ. /1хх-247-250, 2хх-1-2/

7.2. Мөн БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан гэх тамгатай баримт хариуцагч******* ХХК-д байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

8.      Нэхэмжлэгч талаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүхийн 183/ШТ2022/00404 дугаартай тогтоолоор Гаалийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Харин хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 22-ны шүүх хуралдаан хийсэн гэх тэмдэглэл, шүүхээс гарсан эрх зүйн акт авагдаагүй байх тул 2022 оны 7 дугаар сарын 22-ны шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан, шүүх бидний хуулиар олгогдсон хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

9.      Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь ...Арвин алтан бумба ХХК-аас худалдан авчирч өгсөн барааны бичиг баримтыг (алга болгосон гэх) нөхөж гаргаж өгөх, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хэрэг материалын хавтаст хэрэгт дүгнэлт хийх шүүгч нарын шийдвэрийг дэмжих саналтай байна... гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй. /3хх 184/

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01889 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч******* ХХК-аас гэрээний хохирол 7,517,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 57,265,821 төгрөгт холбогдох шаардлага болон БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг хариуцагч******* ХХК-аас гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1, ... гэснийг ...56.2, ... гэж, ...7.1.1-д... гэснийг ...7.1.1, 7.1.2-т... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 135,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 481,867 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 210/ШЗ2023/0787 дугаар захирамжид буцаан олгохоор захирамжилсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД