Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 118

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Р.Цэрэнханд,

Хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяа,

Хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржав,

Хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзориг, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяа, С.Итгэлтөгс,

Иргэний хариуцагч Х.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуут овогт Пүрэв-Очирын Батбаатарт холбогдох эрүүгийн 201706000034 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Дуут овогт П.Б, Монгол Улсын иргэн, 1971 оны 6 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Шинэ хороо 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /................. /.

Шүүгдэгч П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх нэртэй газарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.Мөнхбаатарын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогсож байхад нь Улаанбаатар хотын чиглэлээс Булган аймгийн Рашаант сумын чиглэлд явж байсан Н.Баасанжаргал нь Toyota Estima маркийн 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь мөргөж улмаар Булган аймгийн Рашаант сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд Т.Сарантуяагийн жолоодон явсан Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсны улмаас А.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Идэр, Н.Баасанжаргал, М.Гантулга нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол гарсан явдалд харамсаж байна. Тээврийн хэрэгсэл хурдан замаас зайлуулах шаардлагатай байсан. Энэ асуудал 5-10 минутын хугацаанд болж өнгөрсөн. Би замын хажууд боломжийн шахаж зогссон байсан” гэв.

 

Иргэний хариуцагч Х.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед Батбаатар машин барьж явсан. Машины автоматны хийн трүпп тасраад хянах самбар дээр гарахгүй байсан болохоор гэгээтэй байхад янзлана гээд замаа чөлөөлөөд зогссон.  Би машинд арын сандал дээр хэвтэж байгаад бууж машинаа тойроод урд кавинаа өргөөд байж байхад машин ирээд тас гээд л явсан. Зөв талаас нэг хүн бууж ирсэн, хэн барьж явсан гээд л байсан” гэв.

 

Хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний нөхөр Баасанжаргал бид хоёр гэрлэсэн. Архи, дарс уудаггүй тамхи татдаггүй. 2 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудсанд нэхэмжлэл байдаг. Мөн тусгай түргэний машин хөлсөлсөн шинжилгээ хйилгэсэн, буяны цайллагын гарын зүйлд нийт 5.329.260 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч П.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хүү Соёл урлагын их сургуулийг төгссөн. Циркийн илбэчин байсан. Хохирол 1 дүгээр хавтаст  хэргийн 222 дугаар хуудас 2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас хүртэл нийт 20.128.169 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санаа эд материалын хохирол ихтэй байна. Гомдолтой байна. Энэ хугацаанд эдгээр хүмүүс нэг удаа уучлал гуйж ирээгүй. Яаж байна гэж асуугаагүй. Өөрсдийгөө буруугүй гэж хэлж байна. Аваарын гэрэл асаасан гэж хэлж байна. Шинжээчийн дүгнэлтээр ямар ч гэрэлгүй шатсан байсан гэж гардаг. Шинжээчийн дүгнэлт дахин нягтлах хэрэгтэй байх, тормозны труп тасрахад шууд зогсдоггүй. 5-10 минут хугацаа байдаг” гэв.

 

Хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “Осол болоход би хотоос хамгийн түрүүнд очсон. Гэтэл эдгээр хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн түргэн тусламж өгч байх ёстой байхад үзүүлээгүй байсан. Намайг очиход гадаа маш хүйтэн байсан. Түргэн тусламж ирэхгүй удсан. Би өөрөө жолооч хүн автомат хий хураамж хураагаад 3-4 боллон байдаг 5-10 минут энерцээр явах чөлөөтэй боломж байсан. Машин зай шахаагүй байсан. Труп нь 2-3 залгаатай хуучин байсан. Гансүхийн хараа муудсан хасах 3 болж байна. Даралт хэлбэлздэг болсон. Өөрөө Испани Улсад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилж байна. Эмчилгээний баримт гаргасан. 5.000.000 гаруй төгрөг байдаг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Итгэлтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3 цагт Улаанбаатар хотоос гарсан. Осол гарахад гадаа харанхуй байсан. Машин гэрэл цацруулагч ч байгаагүй. Би хохирсон боловч шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэж тогтоосон. Гэхдээ нугасанд гэмтэл авсан байсан. Шүд унасан аваарын бүс л намайг тогтоосон. Би гомдвол гомдоно. Мөнхбаатар машин эзэмшигч байж машины бүрэн бүтэн байдал хангах ёстой. Аваар гарсны дараа хохирогч нар өөрсдөө л мөлхөөд  гарч ирсэн. Замаа бүрэн чөлөөлж өгөөгүй. Би жолоочдоо ч хэлж байсан.  Хурдан яваад байна, удаан яв гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлттэй бүрэн санал нэг байна. Зогсоод удаагүй гэж байна. Багаж гаргаж тавиад байж байсан өчнөөн л удсан байна. Арын машин хурд хэтрүүлж явсан гэж хэлж байна. Хагас өгсүүр зам байсан, ямар машин хурдтай явах юм бэ бодож үзэх хэрэгтэй байна” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улаанбаатараас Булган аймаг явсан. Замдаа нэг зогсоод хоол ундаа уучихаад хөдлөөд 20-30 минут яваад осол гарсан. Машины ард ямар ч тэмдэглэгээ байгаагүй. Осол болсны дараа юу ч болоогүй юм шиг тэмдэглэгээ бариад явж байсан. Манай машинаас 3 хүн бурхан болсон Ланд 570 машинаас хүн гарч ирээд хайран машин гээд наад хүмүүс чинь үхсэн юм биш үү гээд байсан. Та дуудаад өг гэхэд би яагаад дуудах ёстой юм бэ гэж хэлж байсан. Нас барсан хүний царайг би харсан. Би тод харсан түргэн хурдан дуудаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би талийгаач М.Гантулгын төрсөн эцэг нь байгаа юм. Миний талийгаач хүү 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний 2 дахь хүүхэд байгаа юм. Уг гарал нь Уланбаатар хотын харъяат хүн байгаа юм. 10 жилийн сургуулийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 105 дугаар сургуулийг төгссөн. Радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. 2006 онд анх Монгол циркийн эрдмийн дугуйланд Баярсайхан багшийн удирдлага доор явж эхэлсэн. Түүнээс хойш циркийн мэргэжлээр ажиллаж байсан. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг миний мэдэхээр хэрэглэж байгаагүй. Өөр бусад хүмүүстэй хэрэглэж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Би гэм буруутай этгээдэд гомдолтой байгаа" гэх мэдүүлэг /1хх-33х/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Дээрхи хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна. Булган аймгийн Рашаант сумын нутаг Пуужинтай хөшөө гэх газар авто зам дээр зогсож байсан гэх 94-25 ОРО улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгслийг дүрмийн дагуу зогсолт хийсэн байх эсэхийг шалгаж өгөхийг хүсэж байна. Хэрэв ачааны машины жолоочийн буруутай үйлдэл тогтоогдвол талийгаачийг нутаглуулах үеийн зардлыг нэхэмжилнэ. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар Булган аймагт очож хэргийн материалтай танилцаж чадахгүй, мөн шүүх хуралд суухгүй" гэх мэдүүлэг /1хх-37х/,

 

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би хамгийн арын суудалд явж байсан болохоор хэр зэрэг хурдтай явсныг нь анзаараагүй. Их хурдтай яваагүй аажуухан явж байгаа юм шиг санагдаж байсан. Осол болох үеэр гэгээ тасраад бараг харанхуй болсон байсан. Тухайн үед миний нүүр шилэнд зүсэгдсэн байсан толгой тархи болон бүх бие доргисон байсан. Харин хугарч гэмтсэн юм байхгүй. Шууд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд эмч үзээд хэвтэх шаардлагагүй хэвтэх бол хувиараа хэвтэж болно гэсэн. Ингээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Толгойн зураг авхуулсан. Толгойгоо бариулахад хүүхэн тархиндаа гэмтэлтэй байна гэж байсан. Одоо толгой өвддөг зовиуртай байгаад байна" гэх мэдүүлэг /1хх-40-42х/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Булган аймгийн Рашаант суманд гарсан зам тээврийн ослын улмаас миний хүү Идэр нас барсан хэрэгт хохирогчоор оролцож байна. өмгөөлөгч авч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... гомдолтой байна оршуулгын зардал болон бусад зардалд 17.040,969 төгрөг гарсан үүнээс одоогоор ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй энэ мөнгөө нэхэмжилж байна, эдгээр хохиролоо баримтаар гаргаж өгсөн, нөгөө талаас бид нартай уулзсан асуудал байхгүй. Мөн 1 нас 2 сартай Идэрийн Цэцүүхэйн хүүхдийн тэтгэмжийг насанд хүртэл гаргуулмаар байна" гэх мэдүүлэг /1хх-44, 2хх- 56х/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Одоо би жүжигчний мэргэжлээрээ ажиллах боломжгүй, группт гарах болчоод байгаа. Би эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн зардлаа бүгдийг нэхэмжилж авмаар байна. Мөн бусад ажилгүй байсан өдрийн цалингаа цаашид эмчилгээ хийлгэх гэж байгаа хийлгэсэн зардлынхаа мөнгийг нэхэмжилж авмаар байна" гэх мэдүүлэг/1хх- 47-48х/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  "...Тухайн үед миний машиныг манай эхнэр М.Сарантуяа барьж явсан ба энэ ослоос болж манай машинд сууж явсан хүмүүсээс биедээ гэмтэл авсан хүн байхгүй. Харин миний эзэмшлийн 12-96 УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашинд шууд 33.111.000 төгрөг нийт 35.772.000 төгрөгний хохирол учирсан энэ хохиролоо би буруутай жолоочоор гаргуулан авмаар байна. Энэ хохиролоосоо одоо болтол нэг ч мөнгө төгрөг аваагүй байгаа" гэх мэдүүлэг /2хх-45-46х/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Миний машин ослын улмаас эвдэрсэнд гомдолтой байна. Би машины хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. Би 2014 оны 10 дугаар сард 8.500.000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан. Одоо машины хохиро  л 6.000.000 сая төгрөг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /1хх-52-54, 2хх-58х/,

Иргэний нэхэмжлэгч С.Итгэлтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Бааска бид хоёртой нэг машин гэрлээ шилжүүлээд зөрж өнгөрсөн бас дахиад цааш явж байхад машины гэрэл харагдсан юм. Тэр үед би машин өөдөөс ирж байгааг харсан ба гэнэт тас хийгээд юм мөргөх шиг болсон. Түүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна ... эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй" гэх мэдүүлэг /1хх-56-57х/,

 

Гэрч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би 60 гаран км/цагийн хурдтай явж байгаад хурдаа сааруулаад 40 км цагийн хурдтай болгоод хажуугаар нь зөрөх гэж байхад том ачааны машины хажууд 2 хүн зогсож байсан. Тэгтэл том ачааны машины хойд тэвшийг зөрж өнгөрөх гэтэл эсрэг урсгалаас буюу зүүн гар талаас нэг машин гэнэт гарч ирээд мөргүүлсэн ... Миний өөдөөс нэг машины гэрэл жаахан зайтай байрын ирж байгаа нь харагдсан. Тэр машин нь том ачааны машиныг ирж ар талаас нь мөргөсөн юм ... аваарын ямар нэг гэрэл, дохио асаагаагүй байсан ... миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Гадаа харанхуй болсон байсан. Гадаа харанхуй болж байсан учраас үзэгдэх орчин муу болж байсан үе юм" гэх мэдүүлэг /1хх-58х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай дүгнэлтэнд:

“1.  "...Талийгаач Б.Гантулгын биед гавлын орой, суурь, дух, чамархай, хацар, хоншоор, эрүү ясны далд хугарал, баруун шаант ясны ил хугарал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хажуугийн ховдлын цус харвалт, баруун хөмсөг, шилбэнд шарх, зүүн нүдний дотор дээд хэсэгт цус хуралт, дух, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн зовхи, баруун хацар, зүүн шанаа, дээд, доод уруул, эрүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Талийгаач Б.Гантулга нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

4. Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэжээ /1хх-67-69х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэнд:

 "1.Талийгаач Н.Баасанжаргалын биед дух, гавлын орой, суурь, дагз, чамархай, хамар, хацар, хоншоор, эрүү, ясны хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал, дух, зулай, дагз, суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хатуу хальс дээрх дух, зулай, чамархай, дагз хэсгийн цус хуралт, дух зулайн хуйхны цус хуралт, эрүү, баруун бугалганд шарх, нүүр, хүзүү, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач Н.Баасанжаргал нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.

4.5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй" гэжээ /1хх-77-78х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэнд:

 "1. Талийгаач Б.Идэрийн биед дух, гавлын орой, суурь, дагз, чамархай, хамар, хацар, хоншоор, эрүү, ясны хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал, дух, зулай, чамархай, дагз, суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, дух зулайн хуйх, өрцний цус хуралт, цээжний баруун талын 1,2,3,4,5.6,7, зүүн талын 4,5,6-р хавирга, баруун шуу, дунд чөмөгний хугарал, элэгний эдийн язрал, баруун тохой, шуу, гуя, шилбэ, зүүн шилбэнд шарх, хэвлийн доод болон зүүн хажуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач Б.Идэр нь гавал тархи цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4.5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй" гэх дүгнэлт /1хх- 84-85х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2320 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. С.Итгэлтөгсийн биед тархи доргилт, зүүн сарвуунд шарх, дух, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1хх -113х/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлтэнд:

  "1. А.Гансүхийн биед дух ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний ухархайн ханын хугарал, тархины хатуу бүрхүүл дээр болон доорх цус хуралт, тархины няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /1хх -117х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2786 дугаартай дүгнэлтэнд:

“1.  Шинжилгээнд ирүүлсэн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай ачааны автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Хол, ойрын гэрэл, баруун арын оврын, дохионы ухрахын гэрлүүд асахгүй, зүүн хойд гэрэл эвдэрч садсан, зүүн хойд гэрлийн суурь гулзайсан, хойд тэнхлэгийн зүүн дагуу гар хугарсан, хойд тэнхлэг зүүн талаар урагш, баруун талаар хойш шилжиж зүүн хойд нумын хуудас хойш, баруун хойд нум урагш шилжсэн, бүхээгийн баруун урд амортизатор шилбээр хугарсан, хий хураагуурын даралтын гуурс бэхэлгээ, хэсгээр салсан, тэвшний зүүн талд хонхойж, зурагдаж будаг халцарсан, зүүн хойд талд байрлах хар төмөр хайрцагт үүссэн хонхойж, будаг халцарсан, зүүн хойд гэрлийн бүрхүүл хугарсан, зүүн хойд нумын хуудас хойш шилжсэн, хойд тэнхлэгийн зүүн талын дагуу гар хугарсан, хойд тэнхлэгийн зүүн талын дотор дугуй зүсэгдсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Зүүн хойд гэрэл эвдэрч салсан, зүүн хойд гэрлийн суурь гулзайсан, хойд тэнхлэгийн зүүн дагуу гар хугарсан, хойд тэнхлэг зүүн талаар урагш, баруун талаар хойш шилжиж зүүн хойд нумын хуудас хойш, шилбээр хугарсан, тэвшний зүүн талд хонхойж зурагдаж будаг халцарсан зүүн хойд талд байрлах, хар төмөр хайрцагт үүссэн хонхойж будаг халцарсан, зүүн хойд гэрлийн бүрхүүл хагарсан, зүүн хойд нумын хуудас хойш шилжсэн, хойд тэнхлэгийн зүүн талын дотор дугуй зүсэгдсэн эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй.

4. Хийн даралтын гуурс салсан үед хий хураагдахгүй, битүүмжлэл алдагдаж, хийн тоормосны систем ажиллахгүй. Энэ гэмтэл нь техникээс шалтгаалсан хөдөлгөөн цаашид үргэлжлүүлэх боломжгүй ба зам бүрэн чөлөөлж зогсох боломжгүй зайлшгүй зогсолт.

5. Хий шингэн хосолсон тоормосны системтэй.

6. Хийн даралтын гуурс салж битүүмжлэл алдагдсан тул тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байна.

7. Хийн даралтын гуурс салсан гэмтэл нь хөдөлгөөн цаашид үргэлжлүүлэх боломжгүй зайлшгүй зогсолт " гэжээ  /2хх 66-68х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /2хх- 69-75х/,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээч нарын /3 хүний бүрэлдэхүүнтэй/ 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай "Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины жолооч П.Б нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж автомашинаа зогсоогоогүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино" гэснийг зөрчсөн" гэх дүгнэлт /2хх 78-79х/,

Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-48 дугаартай "Тоёота стима маркийн 47-42 УБА улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 7.541.666 төгрөг" гэх үнэлгээ /1хх-133х/,

Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-47 дугаартай "Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 32.583.333 төгрөг, эвдрэл 1.400.600 төгрөг" гэх үнэлгээ /1хх 136-138х/,

"Итгэлт Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73045 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ "Лексүс 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай автомашины хохирлыг 35.772.000 төгрөг" гэх үнэлгээ /2хх- 81-83х/,

Мөрдөгчөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /1хх-3-14х/,

Мөрдөгчөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-15-25х/,

 

Шүүгдэгч П.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-183х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-182х/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд зэрэг болно.

 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүгдэгч П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх нэртэй газарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.Мөнхбаатарын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогсож байхад нь Улаанбаатар хотын чиглэлээс Булган аймгийн Рашаант сумын чиглэлд явж байсан Н.Баасанжаргал нь Toyota Estima маркийн 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр араас нь мөргөж улмаар Булган аймгийн Рашаант сумын чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд Т.Сарантуяагийн жолоодон явсан Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гарсны улмаас А.Гансүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Б.Идэр, Н.Баасанжаргал, М.Гантулга нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүгдэгч П.Бын өгсөн: “Осол гарсан явдалд харамсаж байна. Тээврийн хэрэгсэл хурдан замаас зайлуулах шаардлагатай байсан. Энэ асуудал 5-10 минутын хугацаанд болж өнгөрсөн. Би замын хажууд боломжийн шахаж зогссон байсан” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагч Х.Мөнхбаатарын өгсөн: “Тухайн үед Батбаатар машин барьж явсан. Машины автоматны хийн трүпп тасраад хянах самбар дээр гарахгүй байсан болохоор гэгээтэй байхад янзлана гээд замаа чөлөөлөөд зогссон.  Би машинд арын сандал дээр хэвтэж байгаад бууж машинаа тойроод урд кавинаа өргөөд байж байхад машин ирээд тас гээд л явсан. Зөв талаас нэг хүн бууж ирсэн, хэн барьж явсан гээд л байсан” гэх мэдүүлэг,  

хохирогч Н.Баасанжаргалын хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяагийн өгсөн: “Миний нөхөр Баасанжаргал бид хоёр гэрлэсэн. Архи, дарс уудаггүй тамхи татдаггүй. 2 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудсанд нэхэмжлэл байдаг. Мөн тусгай түргэний машин хөлсөлсөн шинжилгээ хйилгэсэн, буяны цайллагын гарын зүйлд нийт 5.329.260 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,  

хохирогч М.Гантулгын хууль ёсны төлөөлөгч П.Мягмаржавын өгсөн: “Миний хүү Соёл урлагын их сургуулийг төгссөн. Циркийн илбэчин байсан. Хохирол 1 дүгээр хавтаст  хэргийн 222 дугаар хуудас 2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас хүртэл нийт 20.128.169 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санаа эд материалын хохирол ихтэй байна. Гомдолтой байна. Энэ хугацаанд эдгээр хүмүүс нэг удаа уучлал гуйж ирээгүй. Яаж байна гэж асуугаагүй. Өөрсдийгөө буруугүй гэж хэлж байна. Аваарын гэрэл асаасан гэж хэлж байна. Шинжээчийн дүгнэлтээр ямар ч гэрэлгүй шатсан байсан гэж гардаг. Шинжээчийн дүгнэлт дахин нягтлах хэрэгтэй байх, тормозны труп тасрахад шууд зогсдоггүй. 5-10 минут хугацаа байдаг” гэх мэдүүлэг,  

хохирогч А.Гансүхийн хууль ёсны төлөөлөгч А.Ганзоригийн өгсөн: “Осол болоход би хотоос хамгийн түрүүнд очсон. Гэтэл эдгээр хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн түргэн тусламж өгч байх ёстой байхад үзүүлээгүй байсан. Намайг очиход гадаа маш хүйтэн байсан. Түргэн тусламж ирэхгүй удсан. Би өөрөө жолооч хүн автомат хий хураамж хураагаад 3-4 боллон байдаг 5-10 минут энерцээр явах чөлөөтэй боломж байсан. Машин зай шахаагүй байсан. Труп нь 2-3 залгаатай хуучин байсан. Гансүхийн хараа муудсан хасах 3 болж байна. Даралт хэлбэлздэг болсон. Өөрөө Испани Улсад байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилж байна. Эмчилгээний баримт гаргасан. 5.000.000 гаруй төгрөг байдаг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Итгэлтөгсийн өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3 цагт Улаанбаатар хотоос гарсан. Осол гарахад гадаа харанхуй байсан. Машин гэрэл цацруулагч ч байгаагүй. Би хохирсон боловч шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн гэж тогтоосон. Гэхдээ нугасанд гэмтэл авсан байсан. Шүд унасан аваарын бүс л намайг тогтоосон. Би гомдвол гомдоно. Мөнхбаатар машин эзэмшигч байж машины бүрэн бүтэн байдал хангах ёстой. Аваар гарсны дараа хохирогч нар өөрсдөө л мөлхөөд  гарч ирсэн. Замаа бүрэн чөлөөлж өгөөгүй. Би жолоочдоо ч хэлж байсан.  Хурдан яваад байна, удаан яв гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлттэй бүрэн санал нэг байна. Зогсоод удаагүй гэж байна. Багаж гаргаж тавиад байж байсан өчнөөн л удсан байна. Арын машин хурд хэтрүүлж явсан гэж хэлж байна. Хагас өгсүүр зам байсан, ямар машин хурдтай явах юм бэ бодож үзэх хэрэгтэй байна” гэх мэдүүлэг,  

хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяагийн өгсөн: “Улаанбаатараас Булган аймаг явсан. Замдаа нэг зогсоод хоол ундаа уучихаад хөдлөөд 20-30 минут яваад осол гарсан. Машины ард ямар ч тэмдэглэгээ байгаагүй. Осол болсны дараа юу ч болоогүй юм шиг тэмдэглэгээ бариад явж байсан. Манай машинаас 3 хүн бурхан болсон Ланд 570 машинаас хүн гарч ирээд хайран машин гээд наад хүмүүс чинь үхсэн юм биш үү гээд байсан. Та дуудаад өг гэхэд би яагаад дуудах ёстой юм бэ гэж хэлж байсан. Нас барсан хүний царайг би харсан. Би тод харсан түргэн хурдан дуудаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би талийгаач М.Гантулгын төрсөн эцэг нь байгаа юм. Миний талийгаач хүү 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний 2 дахь хүүхэд байгаа юм. Уг гарал нь Уланбаатар хотын харъяат хүн байгаа юм. 10 жилийн сургуулийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 105 дугаар сургуулийг төгссөн. Радио телевизийн сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. 2006 онд анх Монгол циркийн эрдмийн дугуйланд Баярсайхан багшийн удирдлага доор явж эхэлсэн. Түүнээс хойш циркийн мэргэжлээр ажиллаж байсан. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг миний мэдэхээр хэрэглэж байгаагүй. Өөр бусад хүмүүстэй хэрэглэж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Би гэм буруутай этгээдэд гомдолтой байгаа" гэх мэдүүлэг /1хх 33х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Дээрхи хэргийг хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна. Булган аймгийн Рашаант сумын нутаг Пуужинтай хөшөө гэх газар авто зам дээр зогсож байсан гэх 94-25 ОРО улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгслийг дүрмийн дагуу зогсолт хийсэн байх эсэхийг шалгаж өгөхийг хүсэж байна. Хэрэв ачааны машины жолоочийн буруутай үйлдэл тогтоогдвол талийгаачийг нутаглуулах үеийн зардлыг нэхэмжилнэ. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар Булган аймагт очож хэргийн материалтай танилцаж чадахгүй, мөн шүүх хуралд суухгүй" гэх мэдүүлэг /1хх-37х/,

 хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би хамгийн арын суудалд явж байсан болохоор хэр зэрэг хурдтай явсныг нь анзаараагүй. Их хурдтай яваагүй аажуухан явж байгаа юм шиг санагдаж байсан. Осол болох үеэр гэгээ тасраад бараг харанхуй болсон байсан. Тухайн үед миний нүүр шилэнд зүсэгдсэн байсан толгой тархи болон бүх бие доргисон байсан. Харин хугарч гэмтсэн юм байхгүй. Шууд гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд эмч үзээд хэвтэх шаардлагагүй хэвтэх бол хувиараа хэвтэж болно гэсэн. Ингээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Толгойн зураг авхуулсан. Толгойгоо бариулахад хүүхэн тархиндаа гэмтэлтэй байна гэж байсан. Одоо толгой өвддөг зовиуртай байгаад байна" гэх мэдүүлэг /1хх 40-42х,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Булган аймгийн Рашаант суманд гарсан зам тээврийн ослын улмаас миний хүү Идэр нас барсан хэрэгт хохирогчоор оролцож байна. өмгөөлөгч авч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... гомдолтой байна оршуулгын зардал болон бусад зардалд 17.040,969 төгрөг гарсан үүнээс одоогоор ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй энэ мөнгөө нэхэмжилж байна, эдгээр хохиролоо баримтаар гаргаж өгсөн, нөгөө талаас бид нартай уулзсан асуудал байхгүй. Мөн 1 нас 2 сартай Идэрийн Цэцүүхэйн хүүхдийн тэтгэмжийг насанд хүртэл гаргуулмаар байна" гэх мэдүүлэг /1хх 44, 2хх 56х/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Одоо би жүжигчний мэргэжлээрээ ажиллах боломжгүй, группт гарах болчоод байгаа. Би эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн зардлаа бүгдийг нэхэмжилж авмаар байна. Мөн бусад ажилгүй байсан өдрийн цалингаа цаашид эмчилгээ хийлгэх гэж байгаа хийлгэсэн зардлынхаа мөнгийг нэхэмжилж авмаар байна" гэх мэдүүлэг/1хх 47-48х/,

иргэний нэхэмжлэгч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  "...Тухайн үед миний машиныг манай эхнэр М.Сарантуяа барьж явсан ба энэ ослоос болж манай машинд сууж явсан хүмүүсээс биедээ гэмтэл авсан хүн байхгүй. Харин миний эзэмшлийн 12-96 УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашинд шууд 33.111.000 төгрөг нийт 35.772.000 төгрөгний хохирол учирсан энэ хохиролоо би буруутай жолоочоор гаргуулан авмаар байна. Энэ хохиролоосоо одоо болтол нэг ч мөнгө төгрөг аваагүй байгаа" гэх мэдүүлэг /2хх-45-46х/,

иргэний нэхэмжлэгч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Миний машин ослын улмаас эвдэрсэнд гомдолтой байна. Би машины хохирол мөнгөө барагдуулж авмаар байна. Би 2014 оны 10 дугаар сард 8.500.000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан. Одоо машины хохиррл 6.000.000 сая төгрөг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг/1хх-52-54, 2хх-58х/,

иргэний нэхэмжлэгч С.Итгэлтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Бааска бид хоёртой нэг машин гэрлээ шилжүүлээд зөрж өнгөрсөн бас дахиад цааш явж байхад машины гэрэл харагдсан юм. Тэр үед би машин өөдөөс ирж байгааг харсан ба гэнэт тас хийгээд юм мөргөх шиг болсон. Түүнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна ... эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй" гэх мэдүүлэг /1хх-56-57х/,

гэрч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би 60 гаран км/цагийн хурдтай явж байгаад хурдаа сааруулаад 40 км цагийн хурдтай болгоод хажуугаар нь зөрөх гэж байхад том ачааны машины хажууд 2 хүн зогсож байсан. Тэгтэл том ачааны машины хойд тэвшийг зөрж өнгөрөх гэтэл эсрэг урсгалаас буюу зүүн гар талаас нэг машин гэнэт гарч ирээд мөргүүлсэн ... Миний өөдөөс нэг машины гэрэл жаахан зайтай байрын ирж байгаа нь харагдсан. Тэр машин нь том ачааны машиныг ирж ар талаас нь мөргөсөн юм ... аваарын ямар нэг гэрэл, дохио асаагаагүй байсан ... миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл шарх учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Гадаа харанхуй болсон байсан. Гадаа харанхуй болж байсан учраас үзэгдэх орчин муу болж байсан үе юм" /1хх-58х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт /1хх-67-69х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /1хх-77-78х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /1хх- 84-85х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2320 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-113х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлт /1хх -117х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2786 дугаартай дүгнэлт /2хх 66-68х/, Гэрэл зургийн үзүүлэлт /2хх- 69-75х/, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээч нарын /3 хүний бүрэлдэхүүнтэй/ 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай "Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины жолооч П.Б нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж автомашинаа зогсоогоогүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино" гэснийг зөрчсөн" гэх дүгнэлт /2хх 78-79х/, Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-48 дугаартай "Тоёота стима маркийн 47-42 УБА улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 7.541.666 төгрөг" гэх үнэлгээ /1хх-133х/, Хөрөнгийн үнэлгээний "Лэндс" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17-47 дугаартай "Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашины зах зээлийн дундаж ханш 32.583.333 төгрөг, эвдрэл 1.400.600 төгрөг" гэх үнэлгээ /1хх 136-138х/, "Итгэлт Эстимэйт" ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73045 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ "Лексүс 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай автомашины хохирлыг 35.772.000 төгрөг" гэх үнэлгээ /2хх- 81-83х/, Мөрдөгчөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /1хх-3-14х/, Мөрдөгчөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр автомашинуудад үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх-15-25х/, шүүгдэгч П.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-183х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-182х/, гэм хорын хохиролтой холбоотой баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хоёр түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

Мөн иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт: “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Иймд иргэний хариуцагч Х.Мөнхбаатар нь жолоогоо сайн дураараа П.Бт шилжүүлсэн ба осол гарах үед хамт явж байсан тул гэм хорын хохирлыг хамтран хариуцах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч Х.Мөнхбаатар нараас хувь тэнцүүлэн 5.329.260 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунтуяад, 18.520.569 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мягмаржавд, 17.190.969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаярт, 2.950.780 төгрөгийг гаргуулан хохирогч А.Гансүхэд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинбаяр, хохирогч А.Гансүх, иргэний нэхэмжлэгч Д.Батболд, Д.Батжаргал нар нь бусад хохирлоо нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэснийг хэвээр үлдээж, Toyota Estima маркийн 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Б нь 14 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг дурдах нь зүйтэй.