Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  30  210/МА2023/01296

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01443 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Амарбаясгаланд холбогдох

2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2*******,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.******* нь Н.Амарбаясгалантай 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдөр Н.Амарбаясгалантай тохиролцсоны үндсэн дээр 2 сарын төлөгдөөгүй хүү 3,000,000 төгрөгийг үндсэн зээлийн дүнд шилжүүлэн тооцож 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сар бүр 5 хувийн хүү төлөх, гэрээний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд төлөгдөөгүй зээлийн дүнгээс 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн. Барьцаанд Н.Амарбаясгалан нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, Хувьсгалчдын А-8 дугаар гудамж, 156 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Г-******* дугаартай хувийн сууц, газрыг барьцаалсан. Н.Амарбаясгалан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.2. Н.Амарбаясгалан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөл зохих төлбөрийн дүнд тооцон барьцаалсан газар, үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж 3,000,000 төгрөг өгөөч гэсэн хүсэлт гаргасныг зөвшөөрч харилцан тохиролцож 2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийсэн. Хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны бүртгэлийг цуцлуулж, Н.Амарбаясгалан нь зээлийн гэрээгээр хүлээсэн өр төлбөртөө тооцож барьцаанаас чөлөөлөгдсөн, өмчлөгдсөн газар, үл хөдлөх хөрөнгөө Г.*******гийн нэр дээр 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн.

1.3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Амарбаясгаланд холбогдуулан газар, хувийн сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч Н.Амарбаясгалангийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2015 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд үндсэн зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 2*******,000,000 төгрөгийг Н.Амарбаясгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлдээ хууль мэдэхгүй байдлыг төөрөгдөлд оруулж хийсэн гэж дурдсан. Гэвч дээрх хэлцэл хийх саналыг Г.******* өөрөө гаргасан.

2.2. 2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2*******,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Амарбаясгалангаас 24,*******50,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Г.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Амарбаясгаланд холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Амарбаясгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 281,*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжих боломжтой эсэх талаар буюу хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн үндэслэлгүй дараах дүгнэлтийг хийсэн байна.

Уг маргаан нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулга, шаардлагатай биш бөгөөд харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардсан байх тул уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу зохицуулагдах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.Амарбаясгаланд холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 2*******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр Г.******* нь 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, Н.Амарбаясгалан нь зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр,

2015 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр Г.******* нь 18,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, Н.Амарбаясгалан нь зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээл 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаж, зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Түүнчлэн зээлийн гэрээгээр талууд хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3.2. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл 15,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 1,500,000 (15,000,000*10%) төгрөг тус тус шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.3. Талууд гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаарх хуулийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

4. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

4.1. Хэргийн баримтаас үзэхэд, зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь маргаан бүхий 15,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Гэвч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2023/00232 дугаар магадлалаар зохигчдын байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Хувьсгалчдын А-8 дугаар гудамжны 156 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, 421 м.кв талбайтай газрыг хариуцагч Н.Амарбаясгалангийн нэр дээр бүртгүүлэхийг нэхэмжлэгч Г.*******д даалгаж шийдвэрлэжээ.

4.2. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, *******6.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ... буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан тул дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж дүгнэнэ. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

Хариуцагчийн татгалзал болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй байна.

 

5. Шүүх хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 11******* дугаар зүйлийн 11*******.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон ба үүнд зохигч гомдол гаргаагүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/01443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.3, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА