Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/00342/И |
Дугаар | 888 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00342/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э И ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймаг *** сум *** баг **** тоотод оршин суух, Б.Б,
Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух, Б.Т нарт холбогдох
1 968 136 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г , хариуцагч Б.Б , нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э И ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Э И ХХК-ний Я авто ломбардтай *** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан барьцаанд *** Дах улсын дугаартай С маркийн автомашиныг барьцаалж 1 500 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл барьцаат зээлийн гэрээнд заасан хүү, алдангыг хугацаанд нь төлөхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дахин 6 сараар хугацааг сунгасан. Зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт буюу нийт 485050 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Б.Т ыг хамтран хариуцагчаар татсан. Дээрхи гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг Б.Т ын дансанд шилжүүлсэн тул хариуцагч Б.Б , Б.Т нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1 284 956 төгрөг, хүү 457445 төгрөг, алданги 225733 төгрөг нийт 1 968 136 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх Б.Т ах ирээд машинаа тавиад зээл авч өгөөч гэсэн. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Э И ХХК-ний Я авто ломбардтай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн И ********** улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөг авч Б.Т ахад өгсөн. Төлөлтөө Түвшинбаяр ах хийнэ гэж эдийн засагчийн өмнө тохиролцсон. Б.Т ах хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй, дахин шинэчилсэн гэрээ хийж зээлийн гэрээг сунгасныг мэдээгүй. Би зээлийг аваагүй тул төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа:
Э И ХХК-ний Я авто ломбардны гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан Б.Б ын тайлбарыг харахад миний бие нь дүү Б-ыг залилан мэхэлсэн болж байна. Иймд хариу тайлбар гаргах нь
...С автомашин барьцаалж 1 800 000 төгрөг авсан. Би 800 000 төгрөг авч үлдсэн мөнгийг нь Б.Б авсан. Гэвч энэ нэхэмжилсэн 1 968 136 төгрөгийг би төлж болно. Одоогоор миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас төлбөрийг богино хугацаанд төлөх боломжгүй байна. эд хөрөнгө маань банкны барьцаанд байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э И ХХК нь хариуцагч Б.Б , Б.Т нарт холбогдуулан 1 968 136 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч И ********** улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөг -ний Я авто ломбардтай хариуцагч Б.Б нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн И ********** улсын дугаартай автомашинаа барьцаалж 1 500 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э И ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Б од зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж Мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 6/
Нэхэмжлэгч Э И ХХК нь хариуцагч Б.Б нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлийн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс дахин 6 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Т нь зээлийн төлбөрт нийт 485050 төгрөг төлсөн гэж байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Э И ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Б той байгуулсан зээлийн гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Т ын дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Б.Б ын татгалзал үндэслэлтэй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б тай гэрээ байгуулж, эд хөрөнгө барьцаалсан боловч барьцааны зүйлийг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Т аас 1 698 136 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Т т шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т аас 1 968 136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э И ХХК-д олгож, хариуцагч Б.Б од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46440 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т аас 46440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА